post post 97 Сэтгэгдэлтэй post2007/12/11 | 23,936 Үзсэн

Бат овогт Ж. Золбаярын аав, МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор (Ph,SC) Бат овогт Цэен- Норовын Жамбалсүрэн

Сайн сайхан үйлсийг дэмжигч эрхэм хүн Танд
Хоёр жилийн өмнө хүү Золбаярын (Амай) санаачлагаар Хятад, Гонконг, Лаос, Тайланд улсад айлчлан танилцсан минь миний сэтгэлээс одоо ч огт гардаггүй юм. Аялал жуулчлал гэдэг сонирхолтой үйлс улс орны хөгжилд бараг л уул уурхай гэгч байгаль орчин сүйтгэдэг салбараас ч илүү үүрэг гүйцэтгэдгийг нүдээр үзээд энэ асуудалд манайхан анхаарлаа ухаалгаар төвлөрүүлээсэй гэсэндээ энэхүү яриа өрнүүлмээр санагдлаа.
Аялал жуулчлал гэдэг нь хэдхэн хүн авчраад, өндөр үнэтэй тансаг зочид буудалд байлгаж, их мах шөлөөр хооллож, шөнө зугааг нь гаргаад, халаасыг нь хоослоод явуулахыг хэлдэггүй юм байна билээ. Миний очсон эдгээр орнуудад өдөр шөнөгүй олон зуун мянган хүн тасралтгүй ирж, явж, их төлөв байгалийнн сайханд бие сэтгэлээ амрааж, таньж мэдэх ойлголцохын сайхныг мэдэрч байхыг хэлдэг аж. Нөгөө талаар тухайн оронд хөрөнгө санхүүгийн асар их цэвэр боломжийг бий болгож, иргэдийнх нь аж амьдралд эргэлт болмоор үр дүнг өгдөг юм байна билээ.
Манайд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тухай их ярьдаг болж, олон сайхан зочид буудлууд босож, энэ ажлыг эрхэлдэг олон зуун компани байгуулагдсан нь тун сайн боловч олныг хамарсан аялал жуулчлалын урсгалыг бий болгох ажил бусад оронтой харьцуулахад дөнгөж мөрөөдлийн эхний шатандаа л байна гэж бодогдох юм. Хилээр хэдэн хүн орж гарав гэдгээр аялал жуулчлалын салбарын одоогийн байдлыг дүгнэх бараг л ганц үзүүлэлт болгож байгаагаас бүх юм сайн сайхан мэт харагдаж, энэ салбар овоо хөгжиж буй мэт ойлголт төрдөг. Гэтэл зарим улсын иргэд зөвхөн өөрсдийн онгоцоор нисэн ирж, өөрсдийн зочид буудалдаа байрлаж, өөрсдийн ресторан зоогийн газартаа идэж ууж, өөрсдийн микро автобус хөлөглөн хөдөөгийн сайхныг үзэж хараад яг л тийм маягаар буцацгаадаг шүүдээ. Ядахдаа манайхан визний мөнгө ч гэж авдаггүй, хоосон хоцорцгоодог. Жирийн ард түмэнд ч үлдсэн зүйл гэж байдаггүй. Төдөн жуулчин ирлээ гэсэн хоосон тоотой л үлддэг. Америкт гэхэд л гадаадын ямар ч хүн ресторан эрхлэхийг зөвшөөрдөггүй, зөвхөн өөрийн иргэндээ л тийм эрх өгдөг гээд бодууштай шийдүүштэй асуудал тун олон байх бөгөөд энэ талаар өөрсдийн тус нэмрээ оруулах юмсан гэсэндээ өөрийн хүү Золбаярын энэ талаар хуримтлуулсан туршлага, мэдлэгийг эх орон минь ашиглаасай гэж бодож зарим зүйл ярих гэсэн юм.
Багш хүн болохоор бид хүүхдүүддээ сайн болвсрол олгохыг л эрхэмлэж ирсэн билээ. Бидний чадах зүйл л энэ байлаа. Орос цэцэрлэг, элитийн хүүхдүүд сурдаг байсан 23-р сургууль, Эрхүү хотын Академичдын хотхоны дунд сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг хүү төгссөн юм. Хувийн санаачлагаар СУИС-ийн мэргэжлийн хичээлд сууж, Удирдлагын Академийн магистрын хичээлд ч суралцав. Япон хэлээр мэргэжиж, идэвх оролдогоороо англи хэлийг төрөлх монгол, орос хэл шигээ сурчихав. Сурагч байхдаа шатрын , гэрэл зурагчны, компьютерын, оёдлын дугуйлангуудад биеэ даан хичээнгүйлэн суралцаж, Эрхүүгийн видео клубын гишүүн, диско клубын менежер, FM радиогийн менежер хийж, нийгэм соёлын үйлсэд гар бие оролцон, олсон мөнгөөрөө аавдаа тун сайн үзэг, бэлэг авч өгч байсан хүүгээ багш хүний хувьд сонирхон харж, баярлаж байснаа би мартдаггүй. Эрдэм ном, боловсрол эзэмш гэж насан турш үглэдэг өвөг дээдэс, эх эцгийн сургааль хүүг минь ирээдүйн их үйлсэд хөглөсөн юм.
Хүний сонирхол гэж хязгааргүй. Үе тэнгийнхнийхээ адил Биттльз, Смокии, Абба, Бонеу М, Модерн Токинг, Сандраг сонирхон чагнадаг байсныг эс тооцвол урлаг, соёл, спортын ямар ч А-гүй “хуучныг баримтлагч” түүхийн багшийн хүү, өөрийн амьдралыг хөгжимд зориулж чадна гэж бид огт бодоогүй юм. Сурагч байхдаа амаараа хөгжим зохиож, тоглох Битбокс урсгалыг ер нь Монголдоо анхлан бий болгож энд тэнд тоглодог байсан нь одоо хөгжмийн бие даасан салбар аль хэдийн болж, олон авъяастан тодорчээ.
Одоо эрин үед дэлхийн залуучуудыг шинэ ирээдүйд уриалан дуудсан, хоёр мянганы зааг үеийн хөгжмийн шинэ электро урсгалыг эх орондоо нэвтрүүлэх үйлсийг санаачлан хошуучилж, үндэсний хөгжимтэй хосолсон ”Монгол транс” стилийг шинээр бий болгож, хөгжмийн гурван СД-г Сингапур, Москвад хэвлүүлж, гурав дахь цомгоо интернэтэд үнэгүй байршуулж залуучуудын хүртээл болгосон нь хөгжмийн ертөнц дахь цоо шинэ үзэгдэл мөн байв. Энэ цаг үед Монголын нийгмийн соёлын чухал мэргэжил болсон DJ гэдэг урлагыг хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулав. Орчин цагийн Монголын залуус одоо електро урсгалаар амьдарч байгаа гээд хэлчихэд болох байх аа. Миний хүүгийн ертөнцийг өөрөөр хардаг, шинийг эрин хайгч чанар нь ийнхүү ажиглагдаж байсан юм.
Их дэлгүүрийн өмнөх Биттльзийн хөшөөг тойрон хүмүүс янз янзаар л ярьдаг. Гэтэл бид, далаад оныхон энэ хөгжмийг ихэвчлэн BEF транзистор хүлээн авагчаар амтархан сонсож, ирээдүйн тухай мөрөөдлөө бий болгож, сэтгэл санаагаа уужруулан гэгээрүүлж байсан юм. Энэ хөгжим нь шинэ цаг үеийн хүчирхэг уриа дуудлага мөн байлаа. Дал, наяад оныхон энэхүү хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө залуу цагаа дурсаж, хүндэтгэлээ чимээгүйхэн илэрхийлээд өнгөрдгийг залуус ойлгодог байх хэрэгтэй. Даян дэлхийн залуусын сэтгэл санааг нэгэнт эзэмдсэн электро хэмээх хөгжмийн шинэ урсгалыг Монголд нутагшуулсан гол хүн нь миний хүү мөн гэдгийг шинэ мянганыхан мартахгүй байгаасай гэж би боддог. Хөгжмийн энэ агуу хүчирхэг ая хүүг минь алсын аялалд хөглөсөн гэж бодогддог юм.
Монголын түүхэнд хосгүй, дэлхийн аялал жуулчлалын түүхэнд тэмдэглэгдэхээр ганц хүний, үүргэвчтэй аялалаар дэлхийг тав тойрсонтой тэнцэхээр 86 улс, 700 гаруй хотыг дамжсан хүүгийн даяанчлал гэр бүл, дотны цөөн хүмүүсийн дэмжлэгээр, санхүүгийн маш хүнд нөхцөлд хэрэгжсэн билээ. Ийм үйлсийг Монголын түүхэнд анх удаа, магадгүй сүүлчийн удаа ганцхан миний хүү хийж чадсан юм.
Бадарчлал, даяанчлалын 1-р үе шат Ази, Европ, Африк, Дундад Азийн 69 орныг туулах үнэхээрийн хүнд бэрх, амь өрссөн, хүний зориг тэвчээр, ухааны дээдийг шалгасан ажил байв. Монголын түүхэнд төдийгүй, дэлхийн аялал жуулчлалын түүхэнд хожим тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг ганц дайчин ганцаардахгүй гэдгээр л хэрэгжүүлэв. Дэлхийн ард түмнүүд, янз бүрийн орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган найз нөхөд нь аялалын хүнд үед миний хүүд анхаарал туслалцаа үзүүлж, Золбаяр (Амай) ч тэдний итгэлтэй Монгол анд нь болж чадсан юм. Монголын хүү эхний 5 жилийн хугацаанд Дэлхийн хүү болсон юм. Агуу дуулиант Марко Пологийн аялснаас хэд дахин их замыг туулсан нь Монголын түүхэнд урьд хожид гарч байгаагүй содон үйл явдал байв.
Бадарчлал, даяанчлалын 2-р шатанд аугаа Америк оронд 16 мянган км судалгааны аялал хийж хөндлөн гулд явсан хэмжээ дамжаа Монголын аялагчдын түүхэнд давтагдашгүй байлаа.
2012 онд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор явагдсан аялалын 3-р шатанд Зүүн өмнөд Азийн Гонконг, Вьетнам, Лаос , Кампучи, Тайланд, Малайз, Сингапурт хийсэн аялал жуулчлалын судалгаа нь ач холбогдлоор илүү байсныг би баяртайгаар тэмдэглэхийг хүсч байна.
Бадарчлал, даяанчлалын 4-р шатанд АНУ , Мексика, Куба, Белизе, Гватемали, Гондурас, Эл Сальвадор, Никарагуа, Коста-Рика, Панам, Канадад хийсэн аялал онцгой сонирхолтой сургамжтай байсан юм.
Бадарчлал, даяанчлалын 5-р шатанд Канад улсын аж амьдралыг дотроос нь судалж, АНУ-ын баруун эрэг болон Хавайн аралуудын иргэдийн амьдрал, аялал жуулчлалын бодлогыг судлаад эх орондоо ирсэн юм.

Аялал, жуулчлал, бадарчлал бол нэг хэсэг хүний хувьд амралт, зугааны хэрэг байж болох л юм. Гэтэл миний хүүгийн хувьд энэ бол танин мэдэхүйн, амьдрал, хөгжлийн утга учрыг ойлгох , гэгээрэх үйл явц, эх орноо гадаад ертөнцөд таниулах, төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн өнцөг булан бүрт мандуулах, ертөнцийн хүмүүсийн амьдралаа зохион байгуулж байгаа шилдэг туршлагыг монгол хүний нүдээр харж судлан өөрийн ард түмэндээ бодитойгоор хүргэх, ард түмэн, үндэстэн, ястангуудын найрамдал нөхөрлөл, ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн их аян , бодит судалгааны ажил, монгол залуусын оюун ухаанд хийсэн томоохон хөрөнгө оруулалт байсан юм.
Миний хүүгийн хэрэгжүүлсэн хүн төрөлхтөний түүхэнд ховорхон, Төв Азийн ард түмнүүдийн эрт, эдүгээгийн түүхэнд урьд өмнө нь сонсогдож дуулдаагүй цар хүрээтэй Дэлхийн хэмжээний төсөл бадарчлал нь Монголын залуус бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй, авхаалж самбаатай, хөдөлмөрч, эх орноо хайрлах хүүгийн сэтгэлтэй, тавьсан зорилгондоо хүрэх, ямар ч бэрхшээлийг давах зориг хатуужилтай, танин мэдэх их хүсэлтэй, Дэлхийн эгэл жирийн хүн ардтай үг хэлээ ололцож чадах найрамдал, үерхэл нөхөрлөлийн халуун сэтгэлтэй, агуу их өвөг дээдсийнхээ үйлсийг залгамжилж чадах хүмүүс гэдгийг дэлхийн олон арван улс орнуудад тод томруун харуулж, Монголын залууст эх оронч сэтгэл, зориг баатарлагын жишээг үзүүлсэн гэж боддог.
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн миний хүү гав ганцаараа, явган нүцгэнээр, олон жил, сараар, эх орон, эцэг эх, ах дүү, найз нөхдөөс алс хол, төрөлх хэл соёлоороо амьсгалахгүй олон жилээр явж, визний олон удаагийн дарамт шахалт, ганцаардал, хэл, харилцааны байнгын шинэ, төвөгтэй, аюултай орчинд, аялалын санаанд оромгүй ер бусын нөхцөлд, хоол хүнс, амьдрах, зорчих эдийн засгийн хомс, маш хүнд байдалд эх орноо сурталчлах, бичиж тэмдэглэх оюуны асар их ачаалалтай ажиллаж, маш нарийн зохион байгуулалт, тэвчээр хатуужилтай байж ийм үр дүнд хүрсэн юм.
Төр, засаг, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, пүүс компаний санхүүгийн тусламж бараг авалгүй, нэгэн гэр бүлийн боломж хүчээр дэлхийн хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлж чадсан нь дэлхийд ховор тохиолдол бөгөөд бүх Монголчууд эрмэлзлэл бололцоо, эрч хүчээ эвлэлдүүлэн нэгтгэж чадвал ямар ч үйлсийг бүтээж, зорьсондоо хүрч чадна гэдгийг ард түмэндээ харуулах нь бидний эрхэм зорилт байсан, миний хүү ч зорьсондоо хүрсэн.
Миний хүү Ж.Золбаяр Дэлхийн олон орны сурагчдад эх орныхоо талаар яриа хийж, Өмнөд Африкийн Преторийн их сургууль, Сербийн их сургуульд уригдан Монголын түүх, соёлын талаар лекц уншиж, Египетийн жуулчлалын нэртэй сэтгүүлд гэрэл зурагчнаар ажиллаж, Улаан тэнгисийн ёроол судлаж, Анголын Ерөнхийлөгчийн гэр бүлд зочилж, НҮБ-ын байгууллагаас олон улсын сэтгүүлчийн үнэмлэх гардаж, Монголын энхийг сахиулагчдад зориулсан видео клип зохиож, Португалын өргөмжит консулын ёслол, Америк дахь Элчин сайдын хүлээн авалтанд оролцож, Европын залуучуудын хөгжмийн наадмын пресс группид ажиллан, Универсиадыг сурвалжилж, Нью Йорк хотод Монголын Ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцох хувь хүртэж, Канадын Альбертын их сургуульд лекц уншиж, Соёлын өдрүүдэд нь хөөмийн гайхамшгийг үзүүлж, АНУ-ын Хавайн BYU их сургуульд лекц унших зэргээр олон талтай соёлын арга хэмжээ, сайн үйлсэд оролцсон юм.
Судлах, бичих, түмэн бэрхшээлийг туулан аялах, үзсэн дуулснаа олны хүртээл болгох гэгээнлэг зорилгыг миний хүү хослуулан хэрэгжүүлж ирсэнд би сэтгэл хангалуун байдаг. Үүнийг нийгэм хүлээн зөвшөөрч үнэлсэн юм. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж ШУА Хувилай хааны Алтан медалиар шагнаж, олон улс судлалын профессор цол өргөмжлөв. Энх тайван, найрамдлын байгуулагуудын холбоо “Найрамдлын Алтан одонгоор” түүний улс түмний найрамдал нөхөрлөлд оруулсан хувь нэмрийг үнэлэв. Дэлхийн өнцөг бүрээс, хамгийн халуун цэгүүдээс бичиж интернетэд , гадаад дотоодын сонин хэвлэлд бичсэн 600 гаруй тэмдэглэл, сурвалжлага нь сэтгүүл зүйн салбарт давтагдашгүй содон амжилт болсон бөгөөд НҮБ-ын сэтгүүлчийн үнэмлэх, Дэлхийн оюутны спортын “Универсад”ын сэтгүүлчийн үнэмлэх, 3 номонд нь Монголын сэтгүүлчдийн байгууллага “Ган үзэгтэн” шагналаа өгч, олон нийтийн санал асуулгаар “Эгэл баатар”, “Ард түмний баатар” цол хүртээв. Энэ нь хүүгийн минь ер бусын хөдөлмөрийг үнэллээ гэж бид баярласан юм.
Гэвч бүх зүйл сайхнаар байгаагүйг хэлэх нь миний үүрэг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёр ч Ерөнхий сайд хүүгийн судалгааны аялалд ач холбогдол өгч, уулзан дэмжиж байхад гадаад ертөнцөд 10 жил ажилласан , судалсан, бичсэн ард түмний Элчин консулыг манай Гадаад яамны үе үеийн сайд түшмэдүүд ганц ч удаа болов хүлээн авч үгийг нь сонсоогүйд дургүйцэж явдгаа, бүр аялал жуулчлал хариуцсан сайд түшмэдүүд дэлхийн хэмжээний давтагдашгүй сонин аялал хийсэн, аялал жуулчлалын салбарын хамгийн сайн судлаач хүүг минь хүлээж аваад амжилт хүсч, санаа оноог нь сонсох наад захын соёл, ухаан байхгүй байсанд гайхширч явдгаа хэлэхээс өөр арга алга даа.
Ертөнцийг танин мэдэх, эх орноо сурталчлах зах хязгааргүй үйлсийнхээ хүрээнд үзсэн дуулснаа монголчуудтайгаа хуваалцахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс эхний таван жилийн дотор 650 нийтлэл, тэмдэглэл, мэдээ, видео, фото мэдээ бичсэн нь нөр их хөдөлмөр байсан бөгөөд зарим цөөн хүний гүтгэлэг, доромжлолын байнгын дарамтанд тэрээр зорьсондоо хүрсэн юм. Гадаад ертөнцийн талаар ийм хэмжээний мэдээлэл нүдээр үзэж, ард түмэндээ хүргэсэн сэтгүүлч манайд байдаг болов уу?
Наян зургаан оронд зорчиж, нийслэлд нь Монгол төрийн их далбааг мандуулан хийсгэж, олон орон, ард түмнүүдийн амьдралыг газар дээр нь судлан, тэдгээр орны эгэл жирийн мянга мянган иргэдтэй танилцан нөхөрлөж, харилцан туслалцаж, Монгол хэмээх өндөр алдрыг олон үндэстэн ястны мянга түмэн хүнд биеэр ойлгуулж, олон орны хилийг бодитойгоор жирийн Монголчуудад нээж өгсөн, гадаадад хамгийн олон танил, найз нөхөдтэй ардын дипломатч миний хүүтэй өрсөлдөх Гадаад харилцааны албаны ажилтан ер нь манайд хэд байдаг бол?
Ойрхи Дорнодын дайны бөмбөгдөлтийн чимээнд аялаж, Африкийн дээрэмчидтэй тулгарч, хутга, бууны сүрдүүлэлтийг ухаанаар давж, Иргэний дайнтай олон орныг эр зориг, болгоомжоор туулан гатлаж, явган үүргэвчтэй аяллаар Сьерра Лионы энхийг сахиулагчид дээрээ зорин очиж, тэдний амьдралаар клип хийж, хоорондоо байлдаж буй цэрэг цагдаагийнхан, тэрс үзэлтэн, босогчидтой хүнлэг ёсны харилцаа тогтоон нөхөрлөж, өлсөж цангах, ядарч зүдрэх, айж балмагдах, түрийвч хоосрох, эзгүй газар ганцаар хоноглох, Сахарын халуун наранд шарагдах, дуслын хооронд агааргүй асгах аадар бороог гэтлэн давах, Атлантын далайн шуурганд хөөгдөн хөвөх, дэлгүүр, жирийн аптекийг буутай цэрэг хамгаалдаг үзэсгэлэнтэй боловч түгшүүртэй Төв Америктай танилцан судлаж, осол аваарт өртөх, өвдөх зовохын бэрхшээлийг 11 жилийн турш хатан зориг, хатуужил тэвчээрээр туулан давж, 86 оронд эх орныхоо төрийн алтан соёмбот далбааг мандуулсан чин зоригтон бол миний хүү мөн байв. Эх оронч үзэл, зориг баатарлаг үйлс, эв санааны нэгдлийн тугийг өндөрт өргөж ирсэн цэрэг эрсийн эгнээнд хүү минь багтана гэдэгт би эргэлздэггүй.
Сайн эзэмшсэн орос, англи, бас япон,итали, францаар дэлхийн 4 тэрбум хүний төлөөлөгчидтэй ойлголцон нэвтрэлцэж чаддаг гадаад хэлний мэргэжилтэн манайд хэд байдаг бол?
Ийм залуучуудаа дэмжин, таарч тохирох ажил олгож, мэдлэг чадвар туршлагыг нь улс эх орныхоо тусын тулд ашиглачих төр, засгийн ухаалаг бодлого байхгүй болохоор бид яаж урагшаа хөгжих вэ? Аль нэгэн нам, улс төрийн хүчнийг дагаж бараадсан, их хөрөнгө хуримтлуулсан, ах дүү танил тал, арын хаалгаар тодорсон, үнэнч шудрага биш, туршлага мэдлэггүй хүн нийгмийн удирдлагын бүхий л хүрээг бөглөн шигдчихвэл, өндөр боловсролтой, мэргэжилтэй залуусаа гадаад руу олон зуун мянгаар нь “тавьж туугаад” байвал улс орон маань яаж өөдлөх вэ гэдэгт нийтийн анхаарал төвлөрүүлэх цаг болжээ гэж бодогдож байна.
Энэ их ажлын хүрээнд хүү Золбаяр шинэ мянганы эхэн үеийн “Дэлхийн нэг өдөр” төсөл хэрэгжүүлж, олон улсын түүх, хөгжлийн туршлага, зүс царай, зан заншил, байгалын гоо үзэсгэлэн, уран барилга, хоол унд, сүм хийд, хувцас хунар, мөнгөн тэмдэгт, паспортын онцлог зэргийг харуулсан зурагт ном бэлтгэн хэвлүүлж, энэ номоо Монголын сургалтын программд оруулахыг чармайж байгаа юм. Тэрээр одоо Нэг дэлхийтэй, нэгнийгээ хүмүүс хайрлан хүндэтгэх ёстой гэсэн үзэл санаа бүхий “Дэлхийн нэг өдөр” төслөө НҮБ-ын боловсролын хөтөлбөрт оруулах томоохон мөрөөдөл тээн ажиллаж байна. Үүнд мэдээжээр манай төр, засгийн дэмжлэг их хэрэгтэй байгаа юм.
Хүү Золбаяр одоо эх орныхоо өнцөг булан бүрийг, сум баг, орон нутгаа яаж хөгжүүлэх вэ, залуу хүн, мэргэжилтэн болгон орон нутгийн хөгжилд мэдлэг чадвараа зориулах, эх орныхоо жинхэнэ монгол ахуйг таньж мэддэг байсан хуучны сайхан уламжлалыг яаж сэргээх вэ, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, ажлын байр бий болгох гарц юу байна вэ гэдгийг судлах “Илгээлтийн эзэн” төслийг хэрэгжүүлж өвөг дээдсийн нутаг Давст сумандаа Монгол гэрт амьдарч, ажилав. Түүнчлэн Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг орон нутагт өргөн тэмдэглэх замаар залуу үеийг ахмадын эх оронч, хөдөлмөрч, эрдэм мэдлэгийг шүтдэг, энх тайван, эв нэгдлийн үзэл, ёс суртахууны эрхэм чанараар хүмүүжүүлэх боломжийг судлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгааг би эцэг хүний хувьд зөв зүйтэй гэж дэмжиж байгаа юм.
Сайн үйлсийг зүрх сэтгэлээрээ дэмжин тусладаг Монголчуудын өн эртний сайн сайхан чанарын ачаар дэлхийн хөгжлийн жолоон дээр хоёр зууны турш залуурдаж, агуу их Хятад улс, хүчирхэг Орос орныг эмхлэн нэгтгэхэд үүргээ гүйцэтгэж байсан Монголчуудын хойч үеийнхний дотроос хоёр мянганы зааг үеэр: 4 боть номын буяны эзэн, Дэлхийд нэртэй төрийн зүтгэлтнүүд, олимпийн алтан медальт, тив дэлхийн аваргууд, олон улсын Эйнштейны шагналтан, дэлхийн дуурийн хаан, хатан хаан, бизнесийн оргилууд, дэлхийн туйлыг эзэгнэн судлаачид, шатрын их мастерууд, Гималай, Эверестийн зочид, “Авьяаслаг Британичууд”-ын тугчин, оюун ухааны спортын дэлхийн алдартнууд, тив дэлхийн мисс, моделууд гээд гайхамшигт амжилтын эзэд олноор төрөн гарсан нь үнэхээрийн бахархалтай бөгөөд шинэ цагийн өнгө төрх гэлтэй.
Энэ сайхан уламжлалаа дээдлэн мөрдөж, Монголын залуучуудын эрдэм мэдлэгтэй, эх оронч үзэлтэй, олон хэлтэй, эрч хүчтэй төлөөлөгчдийн нэг, улс түмний хоорондын найрамдлын элч, ард түмний дипломатч, эх орныхоо тусын тулд ихийг хийж бүтээх зориг эрмэлзлэлтэй, туршлага мэдлэгтэй, Монголын түүхэнд урьд өмнө байгаагүй, хойшид ч ховорхон давтагдах үйлс болох хүн дүрстэй амьтдын хамгийн өнө эртний соёл иргэншил болох нүүдэлчин угсааны түүхэнд хамгийн хол бөгөөд хэцүү, аюултай зам туулж, хамгийн ихийг үзэж мэдэрсэн хүн гэж үргэлжлэх түүхэнд нэрээ үлдээсэн миний хүү Ж.Золбаярын (Амай) их ажил үйлсийг нь туслан дэмжих, хамтран ажиллахыг Та бүхэнд хүсэн уриалж байна.

Horaayy..there are 97 comment(s) for me so far ;)

#1

keke bysdad setgelee xyvaaltsaj baigaad unexeer Good baina shuu. Good Luck!

gerlee wrote on 2008/04/22 - 02:54
#2

hi ta sain yavj bna uu ta uneheer aguu gaihaltai sanaa iolson bna lee bi taniig setgeleeree demjij bgaa shuu

ariunaa wrote on 2008/04/26 - 17:07
#3

Sain bnu.Tanii ayalal mash ih sonirholtoi yumaa.Heden jiliin umnu tanii lektsend suuj baisan.Tanii uran buteel uil hergiig demjij yavdag shuu.amjilt husie.martsanaas aylalaa hezee undurluj ekh orondoo irekh ve

sarangua wrote on 2008/05/01 - 15:17
#4

Tand amjilt husiye amai ahaa. Bi tanyg demjideg shuu tany hiij baigaa buh zuil ireeduid tand tom dursamj bolno tiim bolohoor ene dursamjaa nandignaj yavaarai

Bayarlah wrote on 2008/05/04 - 16:30
#5

chi usee butgii urguulaaaaaa

huslen wrote on 2008/05/11 - 16:05
#6

Amai usandaa vitamin hiihiin zeregtsee us uutai, haluun gazart baga zereg davs hiij bai. hulsuur hynii bieiin davs gadagshilaad tyynees shaltgaalan am ih tsangadag yum. Misr-t ajiglasan bol tsuliin hymyys mash baga davstai tsai uudag shyy dee. davs bagaar ch gesen avch yavj bai. daraa heregtei zyil baival bichye

tsereg wrote on 2008/05/16 - 10:01
#7

hi

margad wrote on 2008/06/03 - 16:36
#8

Куртка
футболк(a?)
сандаль

halhmongol wrote on 2008/06/25 - 11:15
#9

hey hugshuun neg yum martsan bna shuu chi ene yu geech CONDOM thats a really important thing especially for clubbers like us….

Tengis wrote on 2008/07/04 - 18:01
#10

holboo barih zuilgui yavaamuu haa taarna net orchool end teged ene site iig uur hun ajilluuldiin bn te, yur ni nom ih unshval teged haa yu hiihee meddeg boldiin bnleesht hun gesnees turiivch umssun huvtsastigaa neg gazar 1 sar bolood bdiin bnlee bi uzseen naad heden zuil chin yag l main item bnsht. condom gej neg zaluu helj bn udaan hugatsaa yaj fizilogy iin asuudlaa shiidej bndaa hehe

khangal wrote on 2008/07/09 - 10:22
#11

zorigtoi zaluu mini bolgomjtoi biee bodj yawarai eh nutag chine hvleej bga shvv sain yawarai

dorjderem wrote on 2008/07/30 - 00:33
#12

#9 ix goy yum xelsen bna.

Deer ni “xumsnii xutga” ix xeregtei

Bumbuulei N wrote on 2008/08/02 - 13:52
#13

belgevch chamd hereggvi gejvv

The Dancer wrote on 2008/08/02 - 15:00
#14

Amaa, ajil olj hiigeechee. Baahan badarchilj end huuhed ohidiig uyaraahaas zalhahgui baina uu? Bidend mongoldoo hiih buteeh yum asar ih baina, yaduuchuud chadal muutai hedee ood ni tatah bolson yum bish uu? Yadaj chi ene yavsan yumnaasaa busad-d tus boloh sanaanii bulan neegeech, haanahiin yamar ulsuud amidraliin yamar berhsheeliig herhen tuulaj baigaa, mon bidend surah tehnologi arga baival. za za eniig blocklono l biz de,

Guy wrote on 2008/08/12 - 11:44
#15

Jisheelbel Norway, Botswana mongoltoi adil baigaliin baylag ihtei. Yagaad edgeer ornii hun ard, hogjil baigaliin baylagaasaa bolj muudaagui saijrsan baina? Manaih udahgui ulsaas mongo goridood l, gadaaduudaar buh yumaa bariulaad baij baidag ornuudiig neg boloj buur iluu zalhuu bolno baih.

Oshoo jishee geh yum bol huiten ornii ulsuud (alaska, iceland gm) yaj amidraldaa shiidel gargasan baina, baisangaa yaj dotorloson baina, mashinii tosoo yaj holdoohgui honoson gm.

chi yaduu ornii hun gedegee sanj yavldaa, neg ih gyal tsal hiisen avstrali ameriktai adil baahan buurai ornuudaar hesuuchileed l. Oort chini medeej saihan l baigaa, gehdee ene bolomjoo arai ooroor ashiglamaar.

Guy wrote on 2008/08/12 - 11:52
#16

amai chi tsaashaagaa haa hureh bodoltoi baigaagaa web deere bichvel yaasan yum be, oiroltsoogoor, tanidag meddeg humuus garch ireed l baih yum baina shde, chamd tuslah demjih hun mongolchuudaar damjij oldood l baih yum baina da ug ni…

Zula wrote on 2008/08/27 - 02:54
#17

Гагааг өдөр хагас өмсөөд сольдог. Фодолкийг бол 2 хоноод нэг солих…

Товчхон амьдрал байна шүү.

bafli wrote on 2008/09/08 - 11:26
#18

14d setgedel bichsen hvn uuruu boilmr yumaa ygd joohon yum hj bga negnee ingej bdg yum naad hvn chin tertee tergvi mgld hdg yuma hj l bsan bvhel bvten delhiig toiroh gd garaad olon hetsvv berhsheelg tuulaad l oodii hvrej bna bie biendee joohon uram uguj bya uuruu gantsaaraa ingej yawaj chdahgvi bj bitgii negendee ingej hel ene hvnii ohid hvvhent yawah ni uurt chin tm hamaat yumuu harin ch ilen dalangvi bgaaraa l bga yum bishvv bolj l bna sh dee amaidaa amjilt hvsye neeree odoo ali ulsad ochih yum be ter talaar todorhoi bicheereu pasaa yahaar bolsoon ch bicherei ok

sisi wrote on 2008/09/11 - 05:44
#19

laitai ain chamd ih baigaa baiyalg chine setgel zurh chine bas shantrashgui zorig l bna da … goodluck …

unshigch demjijch wrote on 2008/09/23 - 09:09
#20

Amai chi burtgeldee belgevch gej bichihee martsan baina! Ter muu shuu! Hunii gazar gunii nutagt saihan huuhen taarval yamarch hamgaalaltgui l uzeh n l dee. Minii naiz “trust”aa bitgii martaarai. Good luck!

Enkhtur wrote on 2008/10/11 - 11:36
#21

Yumiig yah medehew KNIFE heregtei ediin toond oroh baihoo.

Wow wrote on 2008/10/11 - 20:29
#22

tiishdee ene hunchine bas ihel uadarch zuderch yavaal hunshdee bitgii negniigee ingej bailda harin amai ah mongo togorgo yuul bolj baina tusalj demjdeg hun tun tsoohon barag baihgui gehed helj bolhoor gee bizdee yaajshuuhan yavandaa ah mine

javhaa wrote on 2008/10/13 - 21:16
#23

oo neeree youtube deerees tanii jijig shajighan bichleguudiig chine uzsenldee ayalaliinhaa bichleguudeesee sain taviach terendeer yaadgiin her bargiin hun taniig haana yu hiij yavaag medehguishdee youtube deer sain taviul ovoo medeh baih gej bodoj bna

javhaa wrote on 2008/10/13 - 21:18
#24

yostoi nice yumaaa… amjilt

uni216 wrote on 2008/11/02 - 07:54
#25

za tvvnd amjil hvseyee. Tiv delhii bvv hel uls oronooroo yavhad hetsvv bdag. Tiimees ingej er zorig gargan yavj bgaa tvvneer baharhaj bnaa.

ankhaa wrote on 2008/11/15 - 18:48
#26

hi andaa aylal amjilttai ywj bgaad bayartai bna. chinii soniuch murtluu zorigtoi aylaliig demjij, bas bishirch suuna. yponoos jaagii, naizuudiin hamt demjij bga shuu. uragshaa, bur erch huchtei uragshaa… amjilt husie naizaa. bid bugd hamt ywj bga shuu…

jaagii wrote on 2008/11/29 - 12:20
#27

Amar uu? Chi Barselond baigaa yum uu? El Classico-g zaaval uzeerei. Tegeed amidaaraa yamar baidgiig ni heg yaruu todoor bichigleed uguuch?
ZAAVAL!!!

BARCA vs GALACTICOS

enkh_1206 wrote on 2008/12/13 - 14:30
#28

chi herew america d irwel gazardahgui dee tend zunduu mongolchuud bna… hehe

za tegeed ireh vm bol holboo barij baigaad uulzanaa …

adventure wrote on 2008/12/14 - 03:38
#29

sain jaal yawaal baigarai

Kraken wrote on 2008/12/14 - 07:02
#30

hi sain bna uu tanii ayalaliin bichlegiig BNGA UZDEG CH YUM BICHDEGGUI YUMAA BI ANGLID SURDAG ANGLID IREHEEREEE mng_boy04@yahoo.com gsn hayagaar medegdeerei
amjilt husie

uugii wrote on 2008/12/17 - 07:34
#31

Hey ayan zamdaa sain yavj bna uu? ta herev ireh jil Floridad 6r saraas umnu irvel bilegt_ganbaatar@yahoo.com gsn hayagruu mail bicheerei

Bilegt Ganbaatar wrote on 2008/12/17 - 12:09
#32

sain bnu, wow i anh udaa unuudur chini/tani/ ene blog-iig unshij bna, uneheer sonin ogt tanihgui hayagns my messengert ene blog-in link–ig yavuulsan bhaar ni orood uzlee. Uneheer ih setgel hudulj bna. This travelling, what you doing is one of my dream!!!!but im in college still, as soon as i finish, im sure ill go araund the world, and help those kids, who are suffering in every where in the world… anyway i am really really so glad , happy,and touched, i dono , the word couldn’t express my feelings rightnow, by your journey!!!! when will u cross the usa??????? and by the way i dont know you as a amai or Zolbayar or whoever.However, i was reading the comments that ppl written down here, and i thought u are pretty much known as Amai / ur artist name:)/ to ppl; although, even if i didnt know u back then, im sure ill know u from today, and will meet you someday/ soon/ hopefully!!! and again iam so deeply touched and proud of what you are doing.

amaraa wrote on 2008/12/18 - 10:25
#33

gazariin zurag tabiad haan yamar uls baidag haan ochij baigaa temegleed baigaach gesen yum commeteer uldeej baisan. daraa neg niitliig chin unshsan chin humuus ter ulsiin tuhai haan baigaag medbeer baibal neteer haigaad olj abah ni zugeer gej bichsen baisan. gazriin zurag tabiad ten deeree ene ochood baina iishee yaban geed 2 ongo yalgaad zuraad baigaa ch mash ih medeelel ogno shuu. tolobolgoo todorhoi gargah yum bol chamtai uulzah gesen zaluuchuud haan hezee uulzaj boloh be gedeg tosoololtoi bolno shuu!!!
yalaj baigaa hund mongo heregtei huntei uulzaad mongoo henmeh boloj garna shdee yagaad gebel bid nar chin negiigee gertee urih durtai humuush dee!!!

hohtolbo wrote on 2008/12/18 - 17:40
#34

aimr ih lemontei us sain uuj bgaarai!!! biynii eseguutsel saijruuldag gesen shuu.

amaraa wrote on 2008/12/20 - 03:54
#35

hey! ayan zamdaa sain yavnuu?
neleen deer l za baiz 1 biluu 2 jiliin umnu bh Amai delhiig toirohoor aylaj yavaa gedgiig net-r zugaalj yavaad unshij bsiin bna.getel odoo boltol aylal chin duusaagui gedgiig medsengui. Ibgej udaan aylasaar baigaad gertee togtohoo bolichih vii dee.Bi bas aylah durtai ch ger buliin hun maani arai uur amidraliin ritmtei.yahav jildee 1 udaa amraltaaraa aylah zugaalj bolood baigaa ch minii huvid hangaltgui bdiinma.gevch huvia bodood yavchiltai ni bish eej hun chin bas uuregee bieluulehees uur argagui.
chamd ih ataarhaj bainaa.
za za yamartai ch olon uls oron bolood yanz yanziin undes yastanii busguichuuliig davhar uzej harj amtalj bas yalgaj yavaa chamd amjilt husehees uur yug husehev.nas zaluu eruul baihad amjuuldag l hereg tiimuu.AA harin ingej yavj bhdaa eruul mendee l boddiim sh dee.

uka wrote on 2008/12/22 - 23:53
#36

sain yavj bnu? biyee bodoj eruul bgaarai:)healthy bval buh hussenee hiij chadna shuu!!!

amaraa wrote on 2008/12/28 - 02:53
#37

hi sain ywj b.au shine jil boloh gej b.a haana ywj b.ada yuch gesen shine jiliin mend hurgey bas shantarj bolohgui shuu gej zahii mongolchuud bid bugd chamtai hamt shuu amjilt husii shine onii zaag deer huslee shiwnedeg ym shuu ter huselchin bieleh bolno itgeerei

battsengel wrote on 2008/12/28 - 22:46
#38

sain uu

tesu wrote on 2008/12/29 - 15:27
#39

сайн байна уу? аян замдаа сайн явж байна уу? юуны өмнө ирж буй шинэ жилийн мэнд хүргэе. Swiss-т ирэхээр чинь уулзах гэсэн юм. suuxee@gmail.com хаягаар хариу бичээрэй.
амжилт хүсье.

suxe wrote on 2008/12/29 - 22:18
#40

Hi? Tanid ungursunch shine oni mend hurgey. Ta dahij Italy.d irehgui ymu te? Irvel Miland irere….

Dulguun wrote on 2009/01/07 - 01:36
#41

taalagdlaa neg huseh ym bn
bi gadagshaa garahiig husdeg cham shig gazar uzej yvahiig husdeg gehdee emegtei hun gantsaaraa ingej yvn gdg hetsuu bhaa gehdee gadaadaa ovhij surahiig husej bn nadad shengenii ornuudiin talaar medeelel ogooch mon tuhain uls ruu yaj hamgiin hymdaar hurdan ochdog tuhai medeelel ogoovh maileer huleej avmaar bna

moogii wrote on 2009/01/10 - 03:39
#42

AMJILT XYSIE!

Nasaa wrote on 2009/01/13 - 19:24
#43

hi Amai ahaa bi tanig buur jaahan bhaasaal 2000oni ued bhaa hiisen mix-uudig chn sondg bsn Odoo bodhd duuchin uureete hamt hiisn 1duu tod sanagdj bna Ymar ch gsn ta mash ih tewcheerte hun gdgiig chn hiij bga zuilud tani haruulj bna tsaashda ene ercheere shantralgu bgaara Bi buur deeres hoish tani blogru ori gj bdsn bolowch amjidgu tgj tgj 2009.01.20ni odor anh udaaga orj bna daraa ahiad blogor chn zochilnoo Tanid amjilt husii aja aja amjilt!!!

tuka wrote on 2009/01/20 - 15:16
#44

HI AMAI AYLAL AJILTTAI YUN CHAMAAS ASUUH YUM BNA CYPRUS ULSIIN TALAAB NADAA BICHECH

dagvaa wrote on 2009/01/21 - 13:08
#45

Tappy tibbons Month of fury

A wrote on 2009/02/14 - 06:07
#47
amai wrote on 2009/02/17 - 01:38
#49
amai wrote on 2009/02/26 - 20:27
#50
Amai wrote on 2009/02/28 - 18:15
#51
Amai wrote on 2009/02/28 - 18:28
#52

ZEITGEST kino

amai wrote on 2009/03/05 - 23:34
#53

za chamd amjilt husiy chamaig eruusuu tanidaggui meddegchgui bailaa say Factnews deerees unshij uzlee neeree yu hiigeed teneed baigaa yum boloo gesen bodol turluu geheer chini gaihaad site-ruu chini orj uzlee er ni ikh olongazaraar yvsan yum baina zarim temdegleluudiig chini unshlaa er ni bi ch gesen oilgoj avah yum zunduu baih shig bainadaa neg yum asuuchihad zuragaa heneer avhuulaad bainaa

bulgaa wrote on 2009/04/10 - 10:10
#54

Deth proof

bat wrote on 2009/04/15 - 14:00
#55

HI, Сайн байна уу? Чи сайхан л байгаа юм байна. Гэхдээ би чамд атаархаж байнаа. Миний мөрөөдөл бол дэлхийгээр аялах. Гэхдээ эхлээд өөрийн гэсэн мөнгөний машинтай болчихоод л явна гэж бодож байгаа. Заза тэр яахав амжилт хүсье.

X-Fantasy wrote on 2009/04/20 - 20:55
#56

Koyaanisqatsi: Life out of balance (1983)
Powaqqatsi: Life in transformation (1988)
Naqoyqatsi: Life as war (2002)

Tsuvral kino, baraka shig

Amai wrote on 2009/06/14 - 07:45
#57

Dirty Sanchez Get High
mtv suvgiin galzuu zaluusiin nevtruuleg

amai wrote on 2009/06/26 - 23:40
#58

THE FOUNTAIN! kino

amai wrote on 2009/07/09 - 14:48
#59

baigalzn tuhai kino MACROCOSMOS.

Amai wrote on 2009/09/11 - 22:21
#60

PERSEPOLIS, Iran ohinz tuhai kino

Amai wrote on 2009/09/11 - 22:32
#61

Knocked. Up Amerikiin setgelgeeg uzuulsen kino

amai wrote on 2009/09/15 - 07:21
#62

Sain baina uu taniii aylal yag hezee duusah we baharhaji yawdag shuu bas negdehiig husdeg…. odoo heden jil baiwal tsug yawyaa l geji …

Ariunbold wrote on 2009/09/15 - 20:40
#63

Step brothers ineedmiin kino

Amai wrote on 2009/09/16 - 07:13
#64

Hi Amaa, Afrik tiviin Aljir(Aljeria) ulsad irvel nadtai holboo bariarai, mongol hunii yosoor saihan mongol hool tsaigaar dailj boloh yum shu.

soyoloo wrote on 2009/09/23 - 11:03
#65

Solongosyn tuuhend aldartai bumburchnii bichleg . http://www.youtube.com/watch?v=dw3z9s99r64&feature=related

Amai wrote on 2009/09/28 - 08:08
#66
amai wrote on 2009/10/08 - 22:18
#67

Before sunset, before sunrise uzeh kinonuud

amai wrote on 2009/10/15 - 01:01
#68

Antichrist cany kino

amai wrote on 2009/10/15 - 01:11
#69

in search of a midnight kiss hair

amai wrote on 2009/10/17 - 21:48
#70

TED Talks @ youtube -> very interesting talks

amai wrote on 2009/10/19 - 07:16
#71

http://www.1ex.com zurgiin siite

amai wrote on 2009/10/21 - 00:25
#72
amai wrote on 2009/10/27 - 10:35
#73

http://www.youtube.com/watch?v=-iDAaS3QiNk Zuudnii tuhai sonirholtoi kino

amai wrote on 2009/10/29 - 07:03
#74
amai wrote on 2009/10/29 - 11:24
#75
amai wrote on 2009/11/09 - 04:21
#76

http://www.youtube.com/watch?v=vQF7UFUQkxA

Mongolyn baigalyg haruulsan video

amai wrote on 2009/11/12 - 04:37
#77
amai wrote on 2009/11/12 - 07:05
#78
amai wrote on 2009/11/12 - 10:31
#79

Infected mushroom Dancing with Cadafi sonirholtoi duu

amai wrote on 2009/11/13 - 10:58
#81

GOOD LUCK

bayaraa wrote on 2009/11/27 - 10:55
#82

ene 2008 onii gehiin yg odoo ta haan bna we 2009-12-4 nd yg onoodor haan ywj bgan.iisheegee orj ireegui her udaj bgan

hatnaa wrote on 2009/12/04 - 14:37
#83
amai wrote on 2009/12/11 - 01:23
#84
amai wrote on 2010/01/09 - 08:13
#85

Amai?!! chi delhiig toiron heren hesch yavaa yum bn ? gehdee bi chamaig zugaalj yavna uu ? zugaatsaj uu? oiolgohgui bn? uuniihee orond hariin nutagt undes ugsaa garal negtenee haij olj holboo togtooj tednii tuhai bolon bidnii tuhai ali medeh medeelelee ogch mongol tuuragtanaa, mongol ugsaatanaa holboson guur ni boloosoi gej husch bn. uund bi hazara mongolchuud gehgdeh ter ard tumnii tuhai medee medeelel holbogdoh talaar setgel gargan ajilaach ee gej husch bn!!!

GBR wrote on 2010/01/17 - 04:42
#86

үгүйээ зүгээр…
чи хүссэнээ хийгээдл яв. Хүний өмнөөс яваагүй. Юуч хийж байсан бид чамаар бахархах болно…
өөрсдөө юуч хийхгүй байж хийгээд байгаа хүнээ шүүмжилдэг монгол занг үгүй хийх юмсан…

eco_mon wrote on 2010/01/19 - 01:50
#87

Obamagiin Bankny bodlogo! http://www.youtube.com/watch?v=4Y11xGoexfA

amai wrote on 2010/01/22 - 04:55
#88

Amai visanii asuudalgui yu? shuud gargaj baina uu?

Nym wrote on 2010/02/09 - 01:16
#89
amai wrote on 2010/02/23 - 04:50
#90

Эрхэм анд минь сайн явж байна уу ?
Чамаар бахархаж байна шүү !

Bambagar wrote on 2010/03/17 - 14:07
#91
amai wrote on 2010/03/22 - 00:04
#92

bonjour je suis content. namaig uka gedeg humuunlegt surdag aa bi gadagshaa garch surah sonirholtoi bgama teged ene talaar zovolgoo medeelel avah gesen yuma nadad tusalna gedegt itgej bna minii hayagruu mail bicheeree esvel utasruu msg bicheeree 95622166 ma hayag CrazyPark_4 shvv ok aa bien tot

uka wrote on 2010/04/13 - 16:42
#93

http://www.vtunnel.com Dundad ulsaas facebook-ruu orj boldog site…

amai wrote on 2010/04/15 - 19:39
#94

Junguod huviin temdeglel bichdeg Mongol ohin. http://greentara.miniih.com/index.php//home/category/11

amai wrote on 2010/04/22 - 21:22
#95

Hi Amai,

My girlfriend Kerry and I met an Israeli girl in Xi’an (China) who recommended that we get in touch with you in Mongolia. She said she met you on the Kazak border and that you were setting off on a horse trip back home and therefore you’d be around by the time we made it.

We’re a British couple with a few weeks in Mongolia, currently in U-B for a week or so but getting ready to move on to other parts of Mongolia.

Any chance of meeting for a coffee or a beer one of these days? If not do you have any advice or recommendations on travelling around Mongolia on the cheap.

Cheers,

Will and Kerry

Will wrote on 2010/04/25 - 20:13
#96

chi zaabal nom gargaarai, mun zurgiin tsomog, tegbel bi hamgiin turuund abna, bi chinii saitaar zochlood chamtai hamt l ayalsan met setgegdel turluu, saihan sanagdlaa, minii amidraliin muruudul ayalah baisan ym

nania wrote on 2010/05/07 - 20:16
#97

jaa

Sar…. wrote on 2010/05/18 - 11:08
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.