Нэгэн асуудал гарсан. Юу гэвэл миний паспортны хуудас дууссан. Шинэ паспорт өмнө нь авах бодол байсан заавал өмнөх паспортоо дуусгаж хvчингvй болгох хэрэгтэй гэж байсан. Oдoo Африкийн хамгийн өмнөд цэгт Монгол улсын төлөөлөл огт байхгvй газар чинь паспорттой болох гэдэг хэцvv зvйл байна. Бvхэл бvтэн Африк тивд ганцхан элчин сайдын яам Египтэд байна. Тиймээс шууд гадаад хэргийн яаманд, гадаад харгийн сайдад хvсэлт гаргах бодолтой байна. Гадаад орнуудын хvмvvс 2-3 дахин илvv хуудастай тусгай паспорт бас авч болдог юм байна лээ. Манай бизнес эрхлэгчид хуудас нь дуусч байнга паспортоо солиулах гэж яаманд төвөг болдог тул ийм төрлийн паспорт байвал яасан юм болоо гэж бодогдож байна.
Сонин байх болов уу гэж бодооод паспортныхаа зургуудыг тавилаа.
Пасспортныхоо хойд нүүрт Биддийн шашны зургыг сахиус хэлбэрээр хийсэн бөгөөд манай пасспортны DESAIGN хийдэг байгуулгууд шинэ загвараа MONGOLIA гэдэг маш содон хэлбэрээр хийвэл!
Өмнөх загварын Пасспортан дээр Монгол бичгээр бичдэг байсан ч гадаад явхад лалийн шашинтай, эсвэл Араб бичигтэй андуурдаг байсан гээд Монгол бичгийг тавихаа болисон гэж сонссон. Гэхдээ бидэнд бас дөрвөлжин бичиг гэж байдаг, түүнийгээ тавибал бусдаас ялгаатай!Нүүр бардам пасспортаараа гайхууландаа. гадныханд Монгол бичгээр бичиж үзүүлхэд гайхаад ёстой бөөн юм болдог.
Манай гадаад пасспортон дээр гарын үсгээ зурдаг газар өөр хүний гарын үсэг байдаг тул өмнөх Пасспорттойгоо Сингапорэ явж байхад СИНГА гаалийхан гарын үсэг зуруулаад Пасспортныхоос чинь өөр байншт! гэж төвөг болж байж билээ. Монголчууд Пасспортныхоо зургаа авхуулахдаа бүгд костюм өмсөөд лаг бизнэсс царайлдаг. Гадаадууд хүссэн зургаа тавидаг..
32 хуудастай ч 28 хуудсыг л ашиглаж болдог бөгөөд олон гадаад дотоод явдаг хүмүүст нэлээд төвөгтэй, дуушаар дахиад пасспортын хэлтэс дээр очиж өөчирлдөг. Дахиад мөнгө төлнө. Харин манай албаныхан өөрийнхөө ажлын ач холбогдолтойг мэдрүүлхийн тулд илүү чирэгдэлтэйгээр бүхнийг зохион байгуулана. эцэст нь тэнд ажилдаг танил дээрээ очих эсвэл өөр хүний гарыг цайлгах хэрэг гардаг. Ийм маягын систем ихэнх төрийн апаратуудад байдаг бөгөөд өөрчилөх хүсэл лав тэнд ажиллаж байгаа хүмүүст байдаггүй байх! Бага цалинтай ч нөлөөтэй болдог тул түүнийхээ тусламжтай бусад ажилаа амжуулж болдог байх.
Баруунд хумууст 90 хуртэл нууртэй пасспорт угдуг бугууд Буртгэл мэдээллин тувдээ ч гэсэн ачаалал бага байдаг юм. эцэст иргэдийнхээ чирэгдлийг багасгах ажлийг яамд, турийн байгуулгуудад даатгах биш турийн бус байгуулгууд болон хуви хумуусийн санал хусэлтуудээр зохицуулдаг туршлагуудийг ундур хугжилтэй орнууд хэрэгжуулдэг юм.
Эхний нүүрэнд КЭНЯ улсийн visa. Этхиопоос Кэняд ирээд шууд хил дээрээс visa авхаар гүрийсэн. Тэд миний пасспортыг хараад гайхаад -Хаана байдаг ямар улс гээд асуугаад , улмаар нийслэлрүүгээ яриад яхуу гэж лавлаж байсан. Нэлээд хугацаа өнгөрсний дараа ямар буцаагаад Этхиопиагийн нийслэлруу явуулалаа биш гээд 50$ хураамжаа аваад шууд тамга тависан.Хил дээрээс Аддис Абаба хотруу явдаг замыг тэд мэдэж байсан тул ойлгосон байх. Жуулчлалд маш их анхаардаг тул ихэнх хөгжилтэй орны жуулчид хилдээр visa тавидаг. 3 сараар тавиад бас сунгуулж болдог. Харин манай visa гэж маш төвөгтэй бас 1 л сараар тавидаг тул сайн үзэж амжилгүй буцах хэрэг гардаг гэж жуулчид надад гомдолж байсан.
Нөгөө хэсэгт Амэрикийн viza. Дэлхийг тойрох аялалаа эхэлхээс 1 жилийн өмнө аваад Амэрикт 3 сар гаруй амдарч үзсэн. Үүнийг оочир захиалж маш хүнд сурталтайгаар авсан, гэхдээ тэднийг бас ойлгож байна.Дэлхийн ихэнх орны иргэд Амэрикт цагаачилах, харлахыг хүсдэг тул. Визний мэдуулэг өгөөд уулзалт хийх үед өөрийгөө юу хийдгээ тайлбарлана гэж нэг ажил. Би өмнөх паспортоо баримт болгон үзүүлхээр өгтөл Амэрикийн элчин сайдын ямныхан гээчихсэн байсан.Тэр пасспортон дээр бас сонирхолтой аялын баримтууд байсан юмсан. viza 100$. харин хамгийн баян улсийн иргэд Монголд ирхэд NO VIZA шүүдээ!
Америк явах замаараа Японоор дайрч найзуудтайгаа уулзхаар Трансит виза авсан юм. Бэйжин маргааш нь явах байсан тул өмнөх өдөр Японы элчин сайдын яаман дээр өргөдөл гаргаж яаралтай өдөртөө виза аваад маргааш нь Бэйжингээр дамжиж Япон тэгээд Амэрик явж байж билээ. Өмнө нь япон явж байхад тамаг шиг виза байсан бол энэ удаад нүүр дүүрэн наалт тависан байлаа. Зүүн талд нь Японруу орж гарсан тамгууд. 30$
Зүүн талд Хятадын хил нэвтэрсэн тамгууд. Хил гааль дээр байгаа хүмүүст Пасспортон дээр яаж зөв тамга дарах тухай зааж баймаар юм шигээ. Хаа хамаагүй тамга тавина. Доор нь байгаа хар тамга нь Малави улсаас гарахдаа тавиулсан тамга. Баруун талд Турк улсын Виза. монголын иргэд хил дээр шууд авдаг хэлэлцээрийг Туркын засгын газартай хийгээсээ! Энэ виз авах гэж хил дээрээс буцаж байж билээ! Хил рүү нэвтрүүлээгүй тул буцаад Грээцэ орох унаа хүлээж байх зуураа Туркын хил дээр ганцаараа байгаа бүх хоолоо дэлгэж тавиж байгад 11 цагийн үед битүүлж байж билээ! Маш хөгтэй харагдаж байсан байх. замын хажуугын хашлаг дээр суучихсан, цүнхээрээ бяцхан ширээ засчихаад! хэ хэ.
Энэ визаг 7 хоногоор өгсун бөгөөд Грээцйин хилийн хот дээр байрлаж байсан Туркын Элчин сайдын яам маш өндөр хамгаалттай харагдаж байсан.нэг хоногоор хоцорч Туркээс гарсан. Хилийн хүн 10 $ торгуулаад хар тамаг тавиулахгүй шүү гэсэн ч би ойрын 5 жилд дахин ирэх бодол байхгүй байсан тул хар тамга даруулсан.
Зүүн дээр байгаа нь Финланд Оросын хил дээр Шэнгэний визатай тул энэ тамгаар Европруу нэвтэрсэн Дараагийх нь Сыриагийн тамга. Сыриагаас Либанон орох гэж оролдсон ч Виза байгаагүй! Либанон нь Сыриа улсаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд Сыриа улсаас Либаноний виза авах боломжгүй байдаг юм. Түүнээс гадна хил дээр нь ирээд виза тавиулж болох байсан ч тухайн үед Дэнмаркийн нэгэн сонинд Мохамэдын зургаар даажигнсан тул, шашны үзэлтэй Либанончууд нийслэл дахь Бэлгийн элчин сайдийн яамийг шатааж онцгой байдал огтоосон байсан юм. Баруун талд Счэнгэний виза. Улаанбаатар хотод европийн холбооны визааг зөвхөн гэрманий элчин сайдийн яам өгдөг байсан тул Европийн холбооны аль ч улсруу явий ч гэсэн зөвхөн Гэрманий элчин сайдын яаманд өргөдөл гаргадаг байлаа. Францэ явах чухал ажилтай хүмүүс Гэрманий Элчин сайдийн яамний визанд унж байсанд Францэ улсын Элчин Сайдын яам дургүйхан байсан гэж сонсч байан юм. Одоо Францэ улсын Элчин Сайдын яам бас Счэнгэний Виза өгдөг болсон байх гэж найдаж байна. Энэ визанд өргөдлөө өгөөд аялын зорилгоо тайлбарлатал, Янз бүрийн сонин, хачин итгэмээргүй түүх Монголчуудаас өдөр бүр сонсож байсан консул үнэхээр гайхаж байж билээ1 дахин дахин асууж, өөрийн орчуулагч монгол залуугаар бас лавлуулж байлаа. лав миний дэлхийг тойрох аялын виза авах өргөдөл тус Элчин яамны хамгий супэр үнэмшилтэй улгэрээр тухайн үед шалгархаар байсан байх. харин тухайн үед УК-ийн визанд өргөдөл өгтөл матэриал дутуу байна гээд буцаасан. Тэр нь сүүлийн 1 жилийн төлбөр тооцооны тайлангаа авчир гэж байлаа. Үнхээр монголд төлбөр тооцоо тайлангаа архивлаж, байх хэрэгтээ шүү гэж бодсон шүү! Нийт 3 сараар өгсөн бөгөөд энэ хугацаанд 10 орноор орох гэж яаруу сандруу юм болсон. дахиад өргөдөл өгөхдөө 1 жилээр тухтай аялах бодолтой байна. 35$
Оросын Холбооны улсын Виза. Урилга бичиг баримт бүрэн бол 10 $ төлөөд хэд хоногт төвөггүй, хүнд сурталгүй авчихаж болдогч, мэдээж урилга энээ тэрээ гээд хаанаасаа олох билээ, ялангуя танилгүй бол ! тиймээс Виза гаргаж өгдөг тустай жуулчний гэж нэрлэгддэг бусинээс байгуулгуудад даатгаж болдог юм. Тэдний хэн нэгэн элчин сайдын яаманд ажилдаг тул Виза өдөрт нь хүртэл мөнгийг нь өгөөд гаргаж болдог. Элчин сайд яамч үүнийг мэддэг ч Нэлээд хэмжээний мөнгө энэ аргаар хуримтлагддаг тул дуугүй байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн үнэ дээр төвөг үдсний гэх 20$ нэмээд л визтэй болно шүүдээ! Энэ талаар монголын иргэд ч гэсэн нээх гомдолдоггүй тул тэгэшийгээд зохицдог. Харин Оростой Визагүй зорчих тохиргоонд хүрч чадвал бидэнд маш их ач холбогдолтой болно. Монголоос гархад манай галийн байцаагч Оросын Виза дээр Монголын гарах тамга дарж орхисон, Орсын хил дээр иртэл Орсийн байцаагч өөрийн улсын виза дээр Монгол гарахтамаг дарсныг хараад дургүйцлээ надад илэрхийлж байсан. -Би ямар тамга дарсан биш Монголын байцаагчид хэлэхгүюу ! гэж хариулсан. Монгол Орос Гаалийхан Муур хулган болж тоглож байгаа мэт санагдсан. Биэбиэнээ хардаггүй тул тийм маягаар өддөг юм болвуу? Харинүр дүнд нь жирийн иргэд хэлмэгдээд байхшиг! Манай нэгэн орос найз Монголруу явах гэж виза хүстэл Урилга байх ёстой гэж Мосцва дахь консулийн хэлтэс хариулсан гэсэн, тэрээр гэртээ хариад цаасан дээр албан бланс хийгээд өөрийн хүссэн компаниа бичээд Урилга болгож Монголын элчин сайдын яамруу ФАКС-р илгээсэн гэсэн. Маргааш нь Виза авхаар очтол тэр цаасыг нь хүлээж авсан хүн нь виса тавиж өгсун гэсэн. Тэгхээр бид ч бас ийм төвөгтэй ач холбогдолгүй олон хүнд суртлийг арилгаж эхлэх хэргэтэй мэт санагдсан. Баруун дээр Оросруу орсон гарсан тамгууд байна Доор нь Сыриа улсын Виза. Туркээс хил дээр нь ирээд хүл чичирч нэлээд айж байсан. Аялийн анхны айдас гэж хэлж болно. Өмнө Лалын хэт даврагчид, Тэррористууд, Арабууд гээд янз бүрийн ухуулга сурталчилгаанд явсан байсан юм. Гэхдээ Сыриа нь миний аялж байсан хамгийн аюлгүй САФЭ улсын номинацийг авсан юмшүү! Уул нь энэ визийг урдчилж авах ёстой байдагч угийн хээгуй болхоор шууд хил дэр нь яваад очсон. аялж байхад тэр болгон Элчин сайдийн яамаар орох төвөгтэй байдаг юм. Ялангуя Ихэнх орний элчин сайдийн яамууд манайхшиг хүнд сурталтай тул 5-7 хоног хулээ гээд.тэгээд бас татгалзах тохиолдол ихтэй. Пасспортоо үзүүлтэл Амэрикийн виза хараад нэлээд хүнд суртал үзүлсэндээ. Гэхдээ өөр сонголтгүй байгаа үед нүүр хаграад нэлээд найраатай болдог юм байнлээ. 2 цаг гаруй хүлээлгэж байгаад төвөөс тушаал буулгуулж байж 38$ төлөөд нэвтэрсэн. Хэрвээ Элчин сайдын яам дээрээс хүсэлт гаргасан бол энэ мөнгө төлөөд дахиад 5-7 хоногын хоол, унаа,буудлын мөнгө нэмэгдэх байсан. Гэхдээ маш зоригтой шулуун шийдэмгий байхгүй бол зарим хүмүүс хил дээрээс 1000 км газар буцсан тохиолдлууд байсан юм. Би Зимбабвэ улсруу хил дээр виза аваад орхыг завдаж байгаад буцсан юм.
Сыриад байхдаа Дамасцус хотод Жорданий Элчин сайдийн яамнаас виза авах хүсэлт гаргалаа. өргөдлөө өгөөд 1 сар үлээ гэсэн хариу сонсоод итгэсэнгүй. Маш сэрэглэнгээр Өргөдлөө буцаагаад авчихлаа. Шууд хилрүү явхаасуур арга байсангуй. Ургудлуу авсан тул ямарч мэдээлэл байхгуй гэж хэлж болно. Хил дээр ирээд гаалийхантай маш найрсгаар харилцаж эхэллээ. Монгол гэж хэлтэл тэд туухэнд Монголийн их гурний цэргууд энд байсаншт гэлээ. Маш сэрэглэнгээр тийм гэхдээ бид Мамлюкуудад ялагдсан гэж тэдний бахархлийг хургэлээ. Миний пасспортийг нээгээд -Виза чинь хаана байгаа? гэж асуутал би юуч болоогүй юм шиг -та нараас авах бодолтой байна! гэлээ. Монголийн иргэн хаач явсан хил дээрээс виза авдаг гэсэн шиг бардам цараг хараад тэд гайхлаа. оффицруугаа ороод нэлээд судалж эхэллээ. Нэг байцаагч нь – Чи энд ирж байгаа анхний Монгол юм байншт! гэсэнд би нээх гайхсангүй. Хилийн дарга намайг өрөөндөө дуудаж яриа өрнүүллээ. тэрээр виза өгөх боломжгүй буцах хэрэгтээ гэлээ. Би нээх тоосон шингүй аан за за буцхаас гэлээ. Тэр мучид Жордан улсийг нээх тоохгүй байгаа тэр монгол залуу гаалийхний эгдүүг хүргэчихлээ. Үнэхээр бардам эх оронч хүний эх орныг тоохгүй – за за өөр улсруу явхаас гэсэн царайг хараад тэд сонирхлоо. -Чиний мэргэжил ? – Хөгжимчин. Ямар хөгжим тоглодог юм? гэсэн асуулт миний дотоод түлхүүрийг нээсэн мэт маш их хүчийг өглөө. тэрхэн хоромд ХУУМИй, зарим нэг эффэцт, амны тусламжтай хөгжимдөж үсүүлсэн тул тэд гайхаж бусдыгаа дуудсаар бүх байцаагчид тэр өрөөнд цуглаад Монголын талаар асууж гарлаа. Дарга утасаа аваад араб хэлээр нэгэн хүнтэй ярисан бөгөөд Монгол, гэдэг ганцхан үгээр миний тухай яриж байгааг ойлголоо. тэд үнэхээр догдолсон байсан бөгөөд дарга нь -за чиний визийг энд өгхөөр боллоо! бидний зургийг дараараа гэлээ. Би ч яаж зураг авах зөвшөрөл асуух талаар бодож байсан тул бөөн баяр, өөр нэгэн байцаагч энгэр дээрээсээ ЖОРДАН #1 гэдэг эх орончдын тэмдгийг миний малгай дээр зүүж өглөө. -Хэдийг төлөхүү? гэж визаний хураамжийг асуутал -Зүгээрээ чамд үнэгүй. Жордан улсад тавтай морил гэлээ. Баруун хуудсанд Эгыптийн Виза. Сырийн Дамасцус хот дахь Эгыптийн элчин сайдын яаманд авсан бөгөөд. Тэд хэдхэн минутанд виза дарч өгсөн. Эгыпт улс Жуулчлаар дэлхийд эхний 3т байдаг тул аль болох төвөг багтайгаар жуулчдыг татхыг зоридог юм. 25$ Жорданаас Исраэл тэгээд Эгыптрүү орсон бөгөөд доор байгаа ТАБА гэдэг орох тамган дээрээс харж байна уу. Энэ бүс маш их бэрхшээлтэй. Хэрвээ Америк Израел зочилсон байх юм бол ихэнх Лалын шашинтай орнууд нэвтрүүлэхгүй. Харин Сыриа, Иран Ирак, Судан зэрэг улсуудаар зочилох юм бол Америк, Израел виза өгөхгүй эсвэл нэвтрүүлэхгүй! ийм төвөгтэй улс төрийн байдалтай газрыг маш их бэрхшээлтэйгээр давсандаа би баярлаж байна. Монгол улс Израелтай визагүй зорчих гэрээтэй байсан тул Жорданаас шууд хил нэвтэрсэн. Цааш дахиад хэд хэдэн Араб улсуудаар аялах хүсэлтэй байсан тул Исраэлийн гаалийн албанийхнаас тустай цаасан дээр орох гарах тамгыг дарч өгнөө гэж гуйсан. Ийм төрлийн зохицуулалт хийж бас болдог юм. Бас Жордан улсаас израел орохдоо гарах тамга даруулахгүй байж болдог юм. Учир нь хэдийгээр Израелийн тамгагүй ч Жорданий тэр Израелтэй хилэлдэг боомтын тамга байх юм бол хэн ч байсан Израелруу явж байсныг ойлгоно шүүдээ!
June 7, 2007
| 8,832 Үзсэн 



































![[image]](http://img207.imageshack.us/img207/151/ag13zh.jpg)




Horaayy..there are 47 comment(s) for me so far ;)
Ирээдүйн бидний хойч үеийнхний үзэхийн хүссэн гайхамшигтай музейн үзмэр байх болно. Тиймээ би тэгэж бодож байна.
би ойрд чиний сайтад байнга зочилдог болоод байгаа. үнэхээр таалагдаж байна.гэхдээ чи битгий алдаж бичээрэй. муухай ш дээ. паспорт дээрхи зургийг чинь харсан чинь чи их өтөлчихсөн юм шиг харагдлаа. гэхдээ монголдоо ирэхээрээ гоё болох байх тээ?
sain baina uu tanii passport ih gazraar yvjee xe yg l tuuhiin devter shig xexe amjilt husey uragshaa
tanii aylal ih sonirholtoi ymaa ingej yvah ymsan gesen husel torchloo bi bagaasaa scoutad yvsan bolood ch teruu yvgan aylal ih sonirhdog tanii ene sait ih goy ym baina taniig setgeleere urgelj demjee duu ni ok
sain bna uu.nadad ih sonirholtoi sanagdlaa.yagaad ingeh bolson chin bur sonirholtoi sanagdlaa.amjilt husey
amjilt husii. chinii chinii jinhene neriig Zolbayar gedgiig yorosoo medeegui yum bn. tehdee Amai gedeg ner chin goy shu
tani passport chin ih gazraar yavsan yum bn,tegehdee miniih bas neeled ih gazraar yavsan shuu.
mini passport duushad 1 nuur uldsen.
Muusain ganzagchid baricahaa bolioroi.sardaa ereen ruu 32 gardag baij.
aylal uneheer goy…tant amjilt husii uragshaa……………………..
Pasportiin Visa-tamganuud bolood tailbaruud chin uneheer negiig heleed bnaa. Chinii pasport deerh visa-g bish bichsen tailbaruudiig humuus zalhuuralgui unshaasai. Za amjilt husie uragshaa
biyee bodooroi.ih yadrangui haragdaj bna.amjilt…
Sain uu ?
Chinii ayalliin talaar unshdag saihan yumaa. Bid huuhdee emchluuleheer europe yavah gesen.Sweden ih bolomjiin emnelegtei yum yaj tiish yavah ve zuvluuch.
Chamd amjilt husie
vnheer gaihamshirtai amjilt hvse.
chi bol chinhene er hvn.ireed vzvvleh bichleg hiij baigaa bizdee,aylaliin bichlegiig chin vzehiig tesen ydan hvleej bna.ayan zamdaa sain yvaaraa.
amjilt amai gertee ergej ireed shine uran bvteelin ajildaa orxuu delxiig donsgoson uran bvteel xiine gej naidaj bgaa shvvv ergen toirond chini shine sanaa shine uran bvteeliin ongod xamt yvaa gej naidaj bna daraa uulzax udriig xvrtel bye
#2-t: utulsun bish ee. borlood us ni jaahan urgachihsan bga biz dee. ter aldaj bichij bna gej unen. nairuulgiin huvid ch saijruulmaar yum jaahan bna. jishee ni uguulber bolgoniig neg ijileer “laa”, “lee” gej duusgalguigeer yanz buriin tugsguliig jahaan holij ashiglaval unshihad zugeer bdag. deerdeh bh gej itgej bna. amjilt husie!
Umnud Afrikiin visa uneheer tanil bna shuu. Harin haana yaj avsnaa bicheerei. Chamd amjilt! Petervale, JHB. RSA
Tiimee unen sak AMJILT HUSIE
Cool passport. kkk
angliin vizad oroh gesen yumaa. yamar material burduuleh, hk idtai mgl irgen zaawal mgldoo irj elchingeer ni oroh yostoi yu ,urilga ni naidwartai irne yamar arga bgaag heleed ogooch
Chinii ayalald saad berkhsheel ali boloh baga tohioldoosoi l gej zalbiraal bj baiya ok. Cood luck for you.
vneheer sonirholtei hehe
chinii adil passportiin huudas duusah zovlong biyeree amssan shuu, manaihan passportiin huudsaa jaakhan nemeed ogoosei,
iim pasporttai bolhiimsan. I guess most
Dog eared passprt in Mongolia
Sain baina uu?Erhem duu Amaidaa aynii joloo deeshee baihiig erooe!Mongol zaluuchuuddaa ulger jishee bolj amidraliin zorilgo utga gedgiig haruulj baigaad tun ih talarhaj yvdag shuu.Mongol ulsiihaa toloo setgel hurgan bodol teej sain saihan shudraga hunleg ardiin ulamjlal buhnee yaj avran hamgaalah,hund hurteel bolgoh gej bodol teej yvaag chin bodohod saihan sanagdaj baina.Coohon hirnee urlag uransaihnii olon toroltoi yos zanshilaa ertniiheeree hadgalj irsen erelheg tuuhtei ard tumen min elegeeree hyamran enuuhen 18jiliin dotor ih saihan surgaaltai ulsuudaa engertee zallaa,cag oor bolj baigaa eneued odoo zaluuchuudaas iim uhaan garj duurial uzuulne gedeg saihan hereg shuu.Amjilt adal yvdalaar aynii bogcoo duurgen eh orondoo saihan hariarai,
Hundetgen yosolson Hishgee
Энэ паспортыг худалдаж авы.
HI. AMAI HEZEE MONGOLDOO IREH VE TESEN YADAN HULEEJ BGAA SHUU. BAS HUNII NUTAGT BIE EE SN BODOOROI
AMAI CHINII SAITAD SAYA L ORJ YZLEE, CHAMAAR MASH IX BAXARXAJ BN. CHINII AYALALD BAGA CH GESEN YAJ TUSLAX VE?
ta odoo gerlvvgee harihgv ymuu. eh ornoo sanhgv bnuu.
Sain baina uu? Sain yavj baina uu? Uuruus chin neg zuil todruulahiig hussen yum. Bi surgaltiin shugamaar Senegal uls ruu 10 hong yavah gesen chin endees visa enee tereeg ni meddeg albanii humuus baidaggui ee. Hervee bolomjtoi bol ter ulsiin visa-nii talaar gants neg medeelel ugch tus bolno uu.
taalagdaj bn.amjilt uragshaa yavaad bgaarai zaluu mini
Сайн явж байна уу Амай? Биээ бодоод хичээгээрэй! Чиний нэрний утга ингэхэд юу юм бол, зугээр л сонирхсон юм. Учир нь би япон хэл мэддэг юм. Тэгээд л япон хэлний Амай буюу (Нялуун амттай) гэсэн утгатай юм болов уу гэж бодоод л… За амжилт тэгээд чадвал хариу бичнэ биз. Ок?
Hi amai sain yavj bna u? chinii web tun dogi bolj. yalanguya yavsan ulsuudiinkhaa shtamp, visa-nii zurgiig scan-dsan ni mash sonirkholtoi bolj.uuniigee urgeljiluuleed nemeed baigaarai. bi deerkh zuiluudtei kholbootoi ajil khiideg yum. Aylald chin amjilt khusey.
Үнэхээр гадаад паспортны нүүрэн дээрх монгол бичээсийг авсан нь тун харамсалтай. Хаанахын хэн гээч их мэдэгчийн тэнэглэл вэ? Араб бичигтэй андуурагддаг гээд солиод байхдаа яахав дээ. Өөрийн гэсэн бичгээ тэгж ад үзэх монгол хүн олон болсон нь эмгэнэл…
Сонирхолтой сэдэв хөндсөнд баяртай байна.
Аян зам чинь өлзийтэй байг.
Хартумаас мэндчилэв.
Sain yavj bnuu? anu ah ni bn.hezee mongoldoo ireh gej bnaa? javhaatai sayhan yarisan yahoo IDgaa uguurei
Hurdan MGLdoo iree end ih ajil chamaig hyleej bgaa shyy.
namaig mesengertee add hiicheerei
minii ID anuujinz
good luck
Hey, I saw this http://www.pressandjournal.co.uk/Article.aspx/1173171?UserKey=
There are 3 guys driving in the Mongol Rally from the UK to UB. They are looking for a fourth. When I read it I thought of you. You would make a good guide and maybe nice to stop home for a bit before continuing your travels.
Just a thought.
BTW I really enjoy your blog.
Tmax
hi yunii umnu amjilt husey ih taalagdaj bna shuu unshah tusam amttai bna aa bii ygaad ene odoo medej bgaa yum bol mongol tvnuud ygaad yu ch hiihgui bgaan medee
Sain uu Amai
chinii blog uneheer sonirholtoi ihiig uguulsen saihan blog bnaaa
chinii ayalald amjilt husye! chi bidnii baharhal shuu,
Hongoroo, South Korea
Браво царе, поздрав из Србије!
sain bn uu. uurt chini ene udriin mendiig hurgei, mun uuriin chini ene ih zorig tevcheer uhaan bodol chini mongoliin maani busad zaluuchuudiig urialah boltugai. chamd amjilt husei hunii gazarar yavahdaa eruul mendee hamgiin gol ni bodoj yavaarai teged ayalalaa amjilttai duusgad mongoldoo ochij ihiig hiij buteegeerei amjilt
sain bna uu chinii blog mash ih taalagdlaa unheer gaihmshigtai olon zuiliin tuhai onts sonirholtoigoor uzuulsen bna oor zunduu olon gazaraar aylaarai amjilt horth korea
woow yostoi laitai goyo yumaa uneheer goyo yumaa busad goyo goyo orni visa nuudiin zurgiig n tawiaach usa iin bas europe iin ornuudiin yer n bugdiig n boluul tehuu please
sain yavj baigaag unshaad bakharkhaj baina aa, “Khadag” kino Netherlandad saykhan garsan mongol kheleeree baina lee (
orchuulga n’subtitel.
ayan zamiin eruul devshuulye!
Sain bna uu Erhem aylagch mine.Ene bol chinii aylal bas bidend aylal bolj bnaa. Mash gaihaltai sanagdaj bna.ene bugdees bodoj vzehed chinii uls buriin shalgan nebtruuleh albanaas uuriin gesen uzel dugnelt bgaa l bh gehdee teriigee manai mongoliinh toi haritsuulah um bish ch gesen Mongol gedeg bol uuriin gesen souol tuuhtei hil shashintai aguu uujim tselger nutag tgd bas uuriin gesen haalgiig 2 tom gurnii dund bii bolgoj chadsan gaihamshigtai tuuhtei gehdee odoo chinii bodloor unshsniihaa daraa zav garhaaraa mongoliin shalganii abuushtai tgd dutagdaltai talaar bichej uldeegeerei. chamd delhii deer temdeglegdsen buh ulsaar aylaj duusgaasai gej bi chinii umnuus ih husej bna nz mine amjilt husey.
Hi. bkh_rohan@yahoo.com
holboo bariarai sanal bna. Yaraltai.
Nervoz