УЛААНБААТАРЫН ЗУНЫ НЭГ ҮДШИЙН ПААРИНУУДЫН ЗУРГИЙН ЦУГЛУУЛГ(2014)

Mongolia-Is-Calling-Nightlife-4

Continue reading “УЛААНБААТАРЫН ЗУНЫ НЭГ ҮДШИЙН ПААРИНУУДЫН ЗУРГИЙН ЦУГЛУУЛГ(2014)”

“Дэлхийн Нэг Өдөр” номоо “Номын Ертөнц” нэвтрүүлэгт танилцууллаа…

1465264_10151791099098202_1185546002_n

Дэлхийн Нэг Өдөр номын FACEBOOK PAGE https://www.facebook.com/Amaidelhiinnegudur?ref=hl

Continue reading ““Дэлхийн Нэг Өдөр” номоо “Номын Ертөнц” нэвтрүүлэгт танилцууллаа…”

EAGLE TV-ЗОЧИН НЭВТРҮҮЛЭГТ


Монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнол, соёлыг өөд нь өргөхөд Аялал жуулчлалын зөв бодлого маш их хэрэгтэй бөгөөд, тэр чиглэлийг сайн судалж үзээд ирлээ.

ҮЧИМБЭР (CHEETAH)

IMG_0857

2007 оны 10 сарын 26

Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь төр.

Бүгд Найрамдах Ботсван улс, Моколоди дархан цаазат газар

Дэлхийн хамгийн аюултай араатан болох хүмүүний сүрэгт амьдарч байгаагийн хувьд бусад амьтдын аюулын төвшинг тодорхойлохыг хүсэх нь амьд үлдэх арга замын нэг билээ.

Хүмүүн дүрст үүслийн эхэн үедээ ан агнаж, хааяа өөрөө агнуулж байсан бол оюун ухаанаа хөгжүүлснээрээ өөрийн аюулгүй байдлаа хангаад бусад ан амьтад, байгалийг захирч эхэлсэн байдаг.

Бүтээгчээс заяасан зөн совингоороо амиа зогоож буй байгалийн зэрлэг амьтдыг бодвол хүмүүн гэдэг “араатан” өмнөх үеийнхээ туршлага мэдлэгийг ашиглаж, амьдралын ихэнх дарамтуудаас өөрийгөө хамгаалж, бусад хүмүүн сүргүүдтэй газар нутаг, эд баялаг, эрх мэдлийн төлөө тэмцсээр.

Монгол гэдэг улсад төрж өссөнөө би маш том завшаан гэж бодно. Байгаль дэлхийгээсээ хөндийрөөд, нийгмийн тэмцэлд шилжин хэдэн мянган жилийн түүхийг туулж буй бусад хүмүүн дүрст амьтдыг бодвол байгальтайгаа ойрхон байж, түүний салшгүй хэсэг гэдгээ мэдэрсээр ирсэн Тэнгэр шүтээнтэй бид давуу талтай аж.

Багаасаа хөдөө нүүдэлчидтэй амьдарч сурсан би гэдэг хүн байгалийн хоорондын харилцааг биеэрээ мэдэрсэн болохоор олон улсаар бадарчилж, дэлхий ээжтэй өөрийгөө холбоход өвөг дээдсийн минь туршлага маш их хэрэг болж байна.

Африк тивийн өмнөд бүсийн Ботсван улсын Моколоди дархан цаазат газар түр байрлаж байх үедээ тус байгууллагын хамгаалалтад буй олон амьтдын дундаас Үчимбэр (Cheetah) гэх араатан миний анхаарлыг хамгийн их татав.

Continue reading “ҮЧИМБЭР (CHEETAH)”