20160616_105417

2016 оны 6 сарын 16

Монгол Бадарчин 86.2. Монгол улс. Архангай аймаг, Өлзийт сум.

Хөх тэнгэрийн дор, Орхон голын хөвөөн дээр, ширдгэн ногоон зүлгэн дээр барьсан, таван ханат Монгол гэртээ сэрээд эргэн тойрноо харлаа. Гэрийн тооно, багана, хана, зуух, ор, ширээ, сав суулга.

Хол зам туулж буй хүнд өөр юу хэрэгтэй билээ дээ.

Дэлгэрэнгүйгээр унших »



1 vokzal

2005 оны 12 сарын 4
Монгол бадарчин нэгдүгээр аян. 5 дахь улс Данийн Вант улс.ын нийслэл  Копенхаген хот.

Замд гарах цаг боллоо.
Данийн алдарт кино, хөгжмийн уран бүтээлч ҮҮҮ (нэрийг нь мартсан болно) эхнэр хоёрын урилгаар хоёр хоног өртөөлөөд, дараагийн замдаа гарах бэлтгэл хийлээ. Цүнхээ баглаж, гарахаасаа өмнө ҮҮҮ-д цаасан дээр Амстердам гэсэн бичиг хийж өгөхийг гуйлаа. Хэрвээ төв вокзал дээр очоод автобусандаа сууж амжихгүй бол, эсвэл суудал үгүй бол, замын унаагаар дайгдаж, Амстердам орж үзье. Европ харьцангүй аюулгүй юм чинь гараа өргөж зам дөхөж суръя ч гэж бодлоо.

Дэлгэрэнгүйгээр унших »

Mongoloid

2017 оны 1 сарын 27

Монгол Бадарчин 5-р аян. 86 дахь төр.

Канадын Эдмонтон хот.

Зөвлөлт Холбоот Улсад багадаа сурч байхдаа, хичээл дээрээ Монголойд гэж үг анх сонсож, утгыг нь мэдээд ихэд бахархдаг байлаа.

Дэлхийн хүн төрөлхтөнийг зүс царай, гени, үүсэл гарлаар нь ялгахдаа цайвар арьстай, цэнхэр ногоон нүдтэй, шаргал цайвар үстэй Уралын уулсын цаанаас гаралтай хүмүүсийг Европойдын төрх (race) эсвэл Кавказууд гэнэ, Ази тивээс гаралтай, чагтгар нүдтэй, өргөн царайтай, бор арьстай хүмүүсийг Монголойд төрх буюу Нүүдэлчдийн угсаа гэнэ, харин хар арьстай, буржгар хар үстэй Африк тивээс гаралтай хүмүүсийг Негройд төрх гэж томъёолох хэрэгтэй гэж Зөвлөлтийн хичээлийн програмд зааж байлаа.

Хятад хүмүүсийг бас Монголойд төрхөд хамруулж үздэг нь сонин байв.

Дэлгэрэнгүйгээр унших »

IMG_2647

2008 оны 1 сарын 4

Монгол Бадарчин 1-р аян, 29 дахь төр.

Ботсвана улсын нийслэл Габорон хот.

11 сараас эхлээд чөлөөтэй амьсгалахад нилээд төвөгтэй болж эхэллээ. Ямар шалтгаантайг хэлж мэдэхгүй нь. Таньж мэдэхгүй газрын эмнэлэгт үзүүлэх зөв гэж бодохгүй байна, гэхдээ өөр арга алга.

Аялаж байх явцад хамгийн айж явдаг зүйл бол амь нас, эрүүл мэнд билээ. Олон улс, байгалийн өвөрмөц газруудаар аялах явцад, байнга шинэ цаг агаар, ус, хоол унд, ариун цэвэрийн нөхцөл байдалд дасан зохицох гэж биед нилээд их ачаалал бий болдог юм.

Дэлгэрэнгүйгээр унших »

DSCN1649

2005 оны 11 сарын 22

Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь утөр.

Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд

Монголд надтай хамт ажиллаж байсан Анна гэх Швед найзынхаараа замаараа зочиллоо.

Шведийн Р3 радиогийн сэтгүүлчээр ажилдаг тэрээр, нэгэн сургуулийн багшаас сурвалжлага авна гээд өөр хотруу ажлын унаагаар явахдаа намайг дагуулж явлаа. Шууд нэвтрүүлэгээ явуулах зориултын радио станцтай үүргэвчийг сэтгүүлч найз үүрээд, товолсон цагт шууд ярилцлага нэвтрүүлгээ хөтөллөө.

Дэлгэрэнгүйгээр унших »

IMG_3562

2008 оны 01 сарын 25.

Монгол Бадарчин 1-р аян, 29 дахь тар.

Африк тивийн баруун урьд нутгийн Намиби улсын хойд бүс, Руацана суурин.

Замд гараад хоёр жил гаруй болжээ.

Голын эрэг дээрхи зуны байрны тавцан дээрээс, өглөөнөөс хойш загас барьж идэж буй матруудыг харсаар байгаад залхлаа.

-Одоо юу хийх вэ?

Дэлгэрэнгүйгээр унших »

San Juan Chamula Mongol Badarchin (1)

2014 оны 11 сарын 03

Монгол Бадарчин 4-р аян. 77 дахь улс Мексикийн Холбооны улсын зүүн урд хэсэг, Сан Кристобаль хот.

XXI зууны эхэн үеийн дэлхийн амьдралыг судалж, мэдэрч хойч үедээ үлдээх 9 жилийн зам үргэлжилсээр хойд Америк тивийн Мексик улсын зүүн урд хэсэг болох Сан Кристобаль хотод ирээд хэд хонолоо. 12 цагийн зөрүүтэй, цаг агаарын эрс өөр бүс нутагт ирээд удаагүй байгаа тул нойроо зохицуулахаас гадна цаг агаарын өөрчлөлтөө тогтворжуулахад анхаарахгүй бол нилээд ядарснаа сая л нэг мэдэрч эхэллээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

_MG_7749

2016 оны 1 сарын 27

810 жилийн түүхт Монгол Үндэстний, тусгаар Монгол улсын, баруун нутаг Увс аймгийн Давст сум.

Сэрлээ.

Харанхуй, бас маш хүйтэн байна.

Хамрын үзүүр хүртэл мөс.

Толгойгоо хөнжилдөө хийгээд, агаараа хурдан амьсгалж, дулаацуулаад, үргэлжлүүлэн зүүдэндээ орж байтал

-Одоо босохгүй бол болохгүй шүү гэж өвгөдийн (дотор) хоолой тушаан хэлэх шиг болоход

Огцом сэрлээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

IMG_0143

2009 оны 10 сарын 8

Монгол Бадарчин 1-р аян. 62.2 дахь төр.

Болгар улсын Пловдив хот.

Болгарын Пловдив хотод ирээд удаагүй байна. Эндээс Туркийн виз авч, цааш Ирак орох төлөвлөгөөтэй.

Буудалдаа танилцсан Америк охин, Авсрали залуугийн хамт хотоор хэсч, нутгийн амьдралтай танилцаж, бүрэнхий болох үед цэцэрлэгт хүрээлэнд нь зочилж, сандал дээр буу халан сууж байтал хаанаас ч юм “халзан толгойт”-ууд гараад ирлээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

DSC06250

2007 оны 8 сарын 9

Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь төр.

ӨАБНУ-ын Йоханесбург хотын ойр.

ӨАБНУ-ын Йоханнесбург гэх Африк тивд хөгжлөөрөө толгой цохидог, харин гэмт хэргээрээ дэлхийн эхэнд жагсдаг хотод ирээд сар гаруй боллоо.

Нэгэн айлын хажуу өрөөг хоёр зуун ногооноор түрээсэлж, түр амьдарч байна. Баруун Африкийг туулах бэлтгэлээ хийж, бас бага зэрэг амраад авлаа.

Эндээс цааш, бүр хэцүү зам хүлээж байна. Иргэний дайнтай байгаа улс олныг туулна.

Нэгэн өдөр байрны эзэн болох Женифер гэх англи гаралтай хүүхэн хоёр хүүхдээ аваад, хөдөө амьдардаг найзруугаа явж, хүүхдүүдээ тоглуулна, хамт явахыг хүсвэл болно шүү гэлээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

2013 оны 1 сарын 8

Монгол Бадарчин 3 дугаар аян. 70.2 дахь улс. Дундад улсын Макао арал.

Улаанбаатараас нисч, Хонг Конг-д шинэ оноо гаргаад, Шинжин хотоор дайрч, хуучин Португалийн колони байсан Макао арал дээр ирээд байлаа.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг Монголчууд намайг урьж, боломжоороо дэмжихийг хичээдэг бөгөөд, Макаод амьдардаг Оюун гэх бүсгүй энэ удаа намайг хүлээн авч, өөрийн найз, Макаогийн уугуул ООО (нэрийг нь мартсан болно) гэх португал хүнтэй танилцууллаа.

Ахимаг насны, залуу сэтгэлгээтэй, Монголд ээлтэй ООО нь нутгийн португали хэлээр гардаг сонингийн эрхлэгч гэнэ. Хамт цай ууж, дотно яриа өрнүүлээд, хоттой танилцахаар цуг гарлаа. Зочид буудал, казинонууд олноор байрлах хиймэл арлыг Макао аралтай холбосон урт гүүрээр явж байхдаа, хамгийн өндөр барилга “Макао Тауер” ийн хажуугаар өнгөрлөө.

-Чи “банжи жамп” үсэрч үзсэн үү? гэж тэрээр асуухад

–Одоохондоо үзээгүй байна, санаа бол байгаа. Үнэтэй гэж сонссон.

Дэлгэрэнгүйгээр унших »

2008 оны 2 сарын 10

Монгол Бадарчин нэгдүгээр аян. 30 дахь улс Ангол.

Холын замд ганцаараа удаан байхад өнгөрснөө их боддог юм. Өнөөдөр би өөрийнхөө амьдралд болсон явдлуудын талаар та бүхэнтэй хуваалцахын тулд “Миний тухай” гэдэг булан блогдоо нээж, хувийн нууцаасаа дэлгэхээр шийдлээ.

Би багаасаа эрх хүүхэд байсан. Аав, Ээжийн талын ахмадууд, намайг төрөх үед талийгчдын мэнгэ над дээр тодорсон гээд их сайн байдаг сан. Бараг хэн нь ч загинахгүй.

Дэлгэрэнгүйгээр унших »

train

Монгол соёлын галт тэрэг

2010 оны 6 сарын 12

Монгол улс. Улаанбаатар хот.

Дэлхийгээр бадарчлахын гол зорилго бол хөгжлийн нууцыг олох, эх орныхоо сайн сайхныг гадныханд мэдрүүлэх, шинэ сонин хачин бүхнийг  Монголдоо авчирах, шинийг бүтээхэд оршиж байгаа юм.

Өнөөдөр та бүхэнд танилцуулмаар байгаа дараагийн нэг төсөл бол “Монгол соёлын галт тэрэг”.

Дэлгэрэнгүйгээр унших »

Нэгдүгээр хэсэг нь “Монгол Бадарчин” 2 дугаар боть “Амьдрал Сайхан Шүү” номд байгаа.

facebook: Амай “Амьдрал Сайхан шүү”

IMG_2817

2006 оны 1 сарын 12

Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр.

Африк тивийн Арабын Бүгд Найрамдах Египет улсын зүүн өмнөд эрэг, Хургада наран шарлагын хот.

Египет улсын Хургада гэх Улаан тэнгэсийн эргийн сууринд нутгийн нийтийн тээврээр ирж, ачааны тэргээр Кени улс хүртэл аялж буй гурван аялагчтай дахин уулзаж, цаашдын замаа дөрвүүлээ туулах боллоо.

Ямар аз болж ийм сайхан гурван хүнтэй таарч, аяллаа унаанд санаа зовохгүй өнгөрөөх боломжтой болов оо гэж баярламаар байсан ч, Судан улсын хил дээрх шалгалтад миний паспорт дээрх Таба гэх Израиль улс руу гарч ордог хилийн цэгийн тамга баригдвал яана аа гэсэн айдас байсаар.

Хэрвээ жуулчин хүний паспортонд Израиль улсад зорчсон тамга, тэмдэг байх юм бол тухайн хүнийг хэн байхаас үл хамааран, Дэлхийн Лалын шашинт ихэнх улс өөрийн газар нутагтаа нэвтрүүлэхээс татгалздаг юм. Энэ нь Израль улсыг бүрдүүлдэг, Еврей шашинт хүмүүс үгүй болсон цагт аз жаргал ирнэ гэж Арабын болон Лалын шашинт хүмүүс итгэдэгт оршдог юм байна.

Дэлгэрэнгүйгээр унших »

Оросуудын онигоо:

Нэгэн орос эр явж байгаад Монгол Баатартай таарч гэнэ ээ.

Монгол хэлээр ‘’вперёд’’ гэдэг үгийг хэрхэн хэлдгийг асуутал,

Монгол Баатар –Урагшаа гэж хэлж өгч.

Орос эр назад (буцах ухрах) гэдэг үгийг Монголоор яаж хэлдгийг асуутал,

Бардам Монгол Баатар (Багатур-Богатыр) –Манайд тийм үг байхгүй гэж.

-Хэрвээ гэрлүүгээн харих бол яах вэ? гэж илүү тодорхой асуутал,

Манай эр – Бид морио эргүүлээд тэгээд Урагшаа гэжээ…

amai mongol (2)

2016 оны 12 сарын

5 дугаар аян, 86 дахь төр.

Хойд Америк тивийн, Канадын конфедерац улсын баруун өмнөд эрэг.

Хоёр сая хагас гаруй хүнтэй Ванкувер гэх далайн эргийн усан боомт хот.

Би хаана байна аа?

Дахиад л нөгөө асуулт.

Нүдээ бага зэрэг нээтэл айлын зочны өрөөнд байна. Хажууханд Даш найз маань нам гүм унтаж байна. Гал тогооны тавилга, видео студийн төхөөрөмж, компьютер эргэн тойронд харагдана.

Аан,

Бид Диди найзындаа ирсэн байна.

Нээрээн бид энд хүрч чадлаа гэж үү?

Өнгөрсөн өдрүүдэд юу болоод өнгөрөв өө…

Ямар эрсдэлтэй, хол зам байв аа…

Дэлгэрэнгүйгээр унших »

WP_20141209_007

2014 оны 12 сарын 10
Монгол Бадарчин 4-р аян, 79 дахь улс, Төв Америкийн Белиз-ын Кай Колкер (Caye Caulker) арал дээр.
Төв Америкийн Белиз улсын Кай Колкер гэх Дэлхийд цуутай Карибийн тэнгэсийн арал дээр 7 хоноод, эргээд замдаа гарах мөч ирэв.
Цүнхээ баглаад, буудлынхаа үүдэнд гарлаа.
Хөх тэнгэр, хязгааргүй тэнгис.
Гадаа нар халаад, бөгчим байна. Аяллын хугацаанд олон удаа өөр өөр цаг агаарын хооронд үсрэлт хийдэг болохоор өвлийн хүйтэнд бэлдсэн байсан Монгол хүний бие зуны айгам халуун нутгийг туулсаар байна.
Энэ халуун бүсийг туулаад, дараа нь өвлийн яхир хүйтэн бүс рүү эргээд орно.
Манай буудалд буусан жуулчид, болон нутгийн залуус далайн эрэгт усанд сэлэхээр явцгаажээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

IMG_0612

2008 оны 7 сарын 26

Монгол Бадарчин 1-р аян. 44 дахь төр.

Мали улсын баруун хязгаарын Кита суурин.

Нэг хоног хүлээсэн галт тэрэг шөнө дунд буудал дээр ирж зогслоо.

Галт тэрэг хүлээсэн нутгийн хүмүүс яаран дотогш тэмүүлэх үед, үүргэвчээ үүрэн дунд нь орж, дайрлаа.

Тасалбарт суудал заагаагүй болохоор ингэж, түрүүлж орохгүй бол суудалгүй шөнөжингөө босоогоор явж магад.

Дэлгэрэнгүйгээр унших »