thumb-CS

Каучсёрфинг (Couchsurfing)

2009 оны 8 сарын 17.

Монгол Бадарчин 1-р аян. 60 дахь улс-Болгарын нийслэл София хот дахь Монголын элчин сайдын яаманд. Албан ёсны өртөө.

Нойр хүрдэггүй, чухал зүйлийг аялах хүсэлтэй байгаа залууст танилцуулахаар шөнө дунд бослоо. Хол аялалд явах гэж байгаа хүмүүст энэ мэдээ хэрэг болох болов уу.

Монгол Үндэстний найман зуу гаруй жилийн түүхэнд төдийгүй, анхны төрт улс байгуулсан хоёр мянга хоёр зуун жилийн түүхэнд хамгийн хол нутгуудад мөрөө гаргаж, далбаагаа мандуулсаар яваа нүүдэлчдийн удмын залуугийн зөвлөгөө олон хүнд хөтөч байх болно гэж итгэсээр байна. Явсан хүнээс үг сонс гэдэг шүү дээ.

Дэлгэрэнгүйгээр унших »

IMG_6127

2017 оны 6 сарын 26.

Улаанбаатар хот.

Хоёр мянга гаруй жилийн өмнө баян танхилуун өссөн Сидхарта хун тайж гэр бүл, тухлаг орчиноо орхин ертөнцийг танин мэдэх хэцүү замд гарч, олон жил бадарчилж, өлсөж цангаж явахдаа ухаарсан зүйлсээ номлосноор, Буддизм үүсчээ. Энэхүү гүн ухаан нь Их хаадын үед Монголд дэлгэрсээр, одоо цагт шашин, зарим хүмүүст мухар сүсэг болон үлдсэн байна.

Манайхаар бол Хааны хүү тэрээр элдэв зүйлд бялхаж өссөн болохоор чухам юу эрж, бадарчны замд гарсан юм бол оо гэсэн асуулт Их сургуульд байхад надад өөрийн эрхгүй төрж байв. Эд хогшил, нэр алдар чухал бишийг ухаарсан жирийн Монгол залуу би, нэгэн хэвийн амьдралаасаа хальж, бадарчны хувь тавиланд хөтлөгдөн, амьдралын утга учрыг олохоор хол замд гарч, арван нэгэн жил ертөнцийн хязгааруудад даяанчиллаа.

Дэлгэрэнгүйгээр унших »

Amai Mongol (417)

2017 оны 6 сарын 12

Монгол Бадарчин 5-р аяны дараа.

Шинэ нийслэл Улаанбаатар.

Зуны халуун өдрүүд иржээ.

Нэг дүгээр эмнэлгийн цонхоор харахад, гадаа хурц нар дүүгээд, Улаанбаатар хотод их бөгчим, гандуу байна.

Зарим нутгуудад түймэр дэгдэж, ард олныг бухимдуулна.

Замд гарах бүрд, эсвэл хол газраас ирэх бүрд ордог хур бороо минь энэ удаа яагаад шиврэхгүй байна аа? гэж Хөх Мөнх Тэнгэрээсээ асууна.

Дэлхийн Хүн төрөлхтний амьдралыг Монгол залуугийн нүдээр ажиглан судлаж, Монгол улсаа үсрэнгүй хөгжүүлэх арга замыг хайсан олон жилийн аянаасаа ирээд сар гаруй болсон ч, эмнэлгийн өрөө, хэвтвэрийн дэглэмд ихэнх хугацааг өнгөрөөлөө.

Өдөр бүр эм тариа, дусал гээд амаргүй л байна.

Гэхдээ, тэсч байна…

Дэлгэрэнгүйгээр унших »

INDIGO cd Internet

Мөрөөдлөөрөө амьдрагч

Грегорийн толлын 2005 оны 11 сарын 3

Хөрөнгөтний Монгол улс. Улаанбаатар хот.

Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ. Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү цүнх бас дүүрчээ.

Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, таван жил амжилттай хэрэгжүүлсэн “Клуб 21” төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгтээ очихоор, машинаа асаагаад, хуучнаар UFO  гэж нэртэй байсан харин одоо Медуза болсон клуб руу хөдөллөө. Ленины музейн баруун доор байрлах уг клуб нь гэрийн ойр, менежер нь миний найз, бас сургуулиа төгсөөд анх ажил хийж байсан сургамжтай газар юм.

Диско руу ороход, “Амай Дэлхийг тойрох гэж байна” гэсэн хуудаснууд ханаар наажээ. Миний үдэлтийн үдэшлэгт Амай гэх нууц үгийг хэлсэн хүмүүс үнэгүй нэвтрэх тохиролцоог менежертэй нь хийсэн тул бүжгийн талбай дүүрсэн байлаа.

Дэлгэрэнгүйгээр унших »

Amai USA (1)

Дэлгэрэнгүйгээр унших »

post Категори: 86.6 АНУ /USA/, Аян замын тэмдэглэл post Сэтгэгдэл (0) post2017/03/22 | 768 Үзсэн