ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ ЗАМ

2008 оны 8 сарын 29. Монгол Бадарчин 1-р аян. 47 дахь төр. Лалын Бүгд найрамдах Мавритан улсын нийслэл Нуакшот хот. Аяллынхаа дөчин долоо дахь улсад хөл тавиад арван долоо хонолоо. Энэ улсад намайг ирэхээс хэдхэн хоногийн өмнө цэргийн зэвсэгт төрийн эргэлт болж, ардчилсан гэх сонгуулиар гарсан ерөнхийлөгчийг цэргийн дээд албан тушаалтнууд гэрийн хорионд авжээ. Төрийн эргэлт болоод хорин гурав хонож байна гэхэд иргэд нь чимээгүй, айдастай, ямар нэг юм хүлээж байгаа юм шиг санагдаж байна. Зэвсэгт хүчин, ерөнхийлөгчийг огцруулж байхад ард түмэн дуугүй …