ДИВААЖИН ГЭЖ ХААНА БАЙДАГ ВЭ?

2006 оны 6 сарын 23. Монгол Бадарчин 1-р аян, 17 дахь төр. Арабын Бүгд Найрамдах Египет улс, Шарм Эль Шейх хот. Би 26 нас хүртлээ сэлж чаддаггүй байлаа. Уснаас айдаг бас усанд орох дургүй нэгэн. Египетийн Шарм Эль Шейх хотод ирээд бассейнд, бас далайн эрэг хавиар  бага зэрэг сэлж сурав. Цэвэр устай  Улаан тэнгисийн наран …

ТҮҮХЭЭ ХАМГААЛЪЯ

2006 оны 03 сарын 10 Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр Арабын Бүгд Найрамдах Египет улс, нийслэл Каир хот Египет бол миний аялж байсан улсуудаас өөр, гудамжаар нь зэр зэвсэгтэй цэрэг, цагдаа олноор харагдана. Ислам шашны тэрс үзэлтнүүд, Бедуин гэх нутгийн нүүдэлчдийн жуулчид руу чиглэсэн дайралтаас болсон гэдэг. Аяллын үед юуны түрүүнд үзэхийг зорьдог …

ПАЛЕСТИНЫ БЭТЛЭХЭЭМ ХОТ

2006 оны 02 сарын 21. Монгол Бадарчин 1-р аян. 15 дахь төр. Израиль улс, Иерусалим хот. Израиль улсын Эйлат, Тэль Авив хотуудыг үзээд нийслэл Иерусалим хотод ирлээ. Хэдийгээр Иерусалим хот нь еврей шашинтай Израиль улсад байдаг ч, еврейчүүд буюу израиль үндэстнүүд тэр бүр хотын төвд байдаг цайзын доторх хуучин хот руу аюултай гээд явдаггүй юм …

ВИЗГҮЙ ЙОРДАНЫ ХИЛ ДЭЭР

2006 оны 2 сарын 15. Монгол Бадарчин 1-р аян.14 дахь төр. Хашимитын Йорданы вант улс. 20 сая гаруй хүн амтай, Бүгд Найрамдах засаглалтай гэх боловч “Б.А.А.С” нам нь төр бариад 40 гаруй жил болсон, өмнөх Ерөнхийлөгчийн хүү нь улсын удирдлагыг өв залгамжилж авсан, хүн төрөлхтний хамгийн эртний нийслэл хоттой Сири улсаас гарах тамгаа даруулаад, Хашимит …

ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН

ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН 2006 оны 01 сарын 26. №11, Грек улс, Афин хот. Грек улсын нийслэл Афин хотод ирээд дараагийн хот, улс руу явах төлөвлөгөөг боловсруулах гэж интернэт кафенд орж хэсэг сууж байхдаа Артур гэдэг албани гаралтай залуутай танилцав. Тэрээр Грект ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг бөгөөд, визээ сунгуулах гэж хүлээж байгаа гэлээ. Би дэлхийг …

ДАЛАЙН ӨВЧИН

2006 оны 1 сарын 24 Монгол Бадарчин 1-р аян. 9 дэх төр Бүгд Найрамдах Итали улс, Бриндисси хот Манайхаар далайн өвчин, Англиар “Motion sick” гэж юу байдгийг та нар гадарлаж байна уу? Зурган дээр би инээж байгаа нь зүгээр л аялал сайхан байна гэж үзүүлэх гэсэн юм. Жинхэнэ түүхийг эндээс уншаарай. Би өмнө нь нуур, …

МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ

МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ 2006 оны 01 сарын 11. №08, Франц улс, Леон хот. Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай …

РЮУ АЛЬ ЗҮГТ БАЙДАГ ВЭ?

2006 оны 01 сарын 09. Монгол Бадарчин 1-р аян. 8 дахь төр. Бүгд Найрамдах Франц улсын Леон хот. Хүн хичнээн хашир байя гэж бодсон ч гэнэдэх, инээдтэй байдалд орох тохиолдол бас байх ажээ. Аяллын явцад шинэ улс орон, өөр соёлтой танилцах үед янз бүрийн хөгтэй явдал байнга тохиолддог бөгөөд тийм нэгэн тохиолдлыг бичихээр шийдлээ. Францын …

ЧИ ТЭР АЗИ ЗАЛУУГ ТАНИХ УУ?

2005 оны 12 сарын 05 Монгол Бадарчин 1-р аян. 5 дахь төр. Данийн вант улс, Копенгаген нийслэл Копенгаген хотод ирсний маргааш шөнийн амьдралыг нь сонирхох хүсэл төрлөө. Шинэ улс орны иргэдийнх нь бодит төрхийг үзье гэвэл бар, цэнгээний газраар нь зочил. Нэгэн бааранд ганцаараа сууж байхдаа хүмүүстэй яаж хурдан танилцаж болох вэ? гэж бодон, нэгэн …

СНУЗ БУЮУ ЗӨВШӨӨРӨГДСӨН “ХАЧИН ТАМХИ”

2007 оны 10 сарын 10. Монгол Бадарчин 1-р аян. 4 дахь төр. Шведийн вант улс, Арбога суурин. “SNUS” (СНУЗ) гэдэг нь Шведийн тамхины нэг төрөл юм. Түүнийг татдаггүй бөгөөд амандаа хийж шүүсийг нь залгиад никотин гэх татдаг тамхинд байдаг бодисыг уушгаараа бус ходоодоороо шингээдэг ажээ. Швед, Норвеги, Дани болон дэлхийн зарим улсуудад хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. …

ШВЕДЭД ПААТИДСАН НЬ

2005 ОНЫ 11 САРЫН 26. МОНГОЛ БАДАРЧИН 1-Р АЯН. 4 ДАХЬ ТӨР. ШВЕДИЙН ВАНТ УЛС, АРБОГА ХОТ. Монголд хамт ажиллаж байсан Ханнагийн урилгаар Шведийн жижиг хот Арбогад хэд хонолоо. Цөөхөн хүн амтай цэвэрхэн тохижсон хот байсан нь аятайхан санагдана. Залуу хүн болохоор хамт паатидах санал тавихад тэрээр: -Энэ жижиг хотод, тийм ч олон залуус байхгүй. …

ШВЕДЫН ДУНД СУРГУУЛЬД

2005 оны 11 сарын 22 Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь улс. Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд Швед гэх өндөр хөгжилтэй, хойд европын социалист хандлагатай улсад ирээд хэд хонолоо. Монголд надтай хамт ажиллаж байсан Ханна гэх Швед найзындаа хэд хоног өнгөрөөхдөө, нутгийн хүмүүсийн амьдралтай танилцаж, энэ улсын хөгжлийн нууцыг олох хайгуулаа үргэлжлүүллээ.

ЕВРОП РУУ НЭВТЭРСЭН НЬ

2005 оны 11 сарын 16. Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ-ын Санкт Петербург хот. Санкт Петербург хотод гурав хоноод дараагийн улс руу хөдлөх боллоо. Төлөвлөгөөний дагуу Финляндын нийслэл Хэлсинк. Санкт Петербург хотоос онгоц, усан онгоц, галт тэрэг, автобусаар Хэлсинк явж болно. Хамгийн хямд бөгөөд сонирхолтойгоор нь автобусыг сонгов. Буудлын үйлчлэгч надад автобусны буудлыг …

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ БА НАЦИОНАЛИЗМ

2005 оны 11 сарын 17 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Санкт Петербург хот Санкт Петербург хотод миний сэтгэлийг маш догдлуулсан зүйл бол явган хүний замын хажуугийн ханан дээрх “2 хүн 8 хүнтэй зодолдох шударга уу?” гэсэн утга бүхий үгтэй цаас, ассан лаанууд, цэцгээр хүрээлүүлсэн нэгэн залуугийн зураг байлаа. Надад болон хажуугаар нь …

ХҮНД БОДЛОО УНШУУЛАХ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Мушгиа хот Мушгиа хотод ирснийхээ маргааш нь багын дурсамжаа сэргээж, хойд хөршийнхөө нийслэлийн өөрчлөлт шинэчлэлийг сонирхохоор гэрээс гарлаа. Москвагийн газрын зураг, орос хэлнийхээ мэдлэгээр зэвсэглээд хамгийн сонирхолтой гэгдэх газруудаар явсаар нэг мэдэхэд учиргүй өлссөн байв. Дэлхийн олонх том хотод байдаг МакДональдс түргэн …

АЯЛЛЫН АНХНЫ ӨРТӨӨ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ, Мушгиа хот Бүхэл бүтэн 4 өдөр, шөнө галт тэрэгний 4 хүний ортой купенд амьдарч, цонхоор харж, коридороор алхсаар хойд хөршийн нийслэл Мушгиа (Москва) хотын галт тэрэгний буудал дээр ирлээ. 6,304 км газар нутгийг саадгүй туулдаг үүн шиг урт төмөр замыг би өөр …

Замд гарахын өмнөх үдэлтийн үдэшлэг. Фото

Грегорийн тооллын 2005 оны 11 сарын 3 Бүгд Найрамдах засаглалт Монгол улс. Улаанбаатар хот. Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ. Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү нэг цүнх бас дүүрчээ. Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, Клуб 21 гэх таван жил амжилттай хэрэгжүүлсэн төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгт очихоор машинаа асаагаад, хуучнаар UFO  гэж байсан харин одоо Медуза нэртэй …