ЭРҮҮЛ МЭНД ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ

2008 оны 1 сарын 4 Монгол Бадарчин 1-р аян, 29 дахь төр. Ботсвана улсын нийслэл Габорон хот. 11 сараас эхлээд чөлөөтэй амьсгалахад нилээд төвөгтэй болж эхэллээ. Ямар шалтгаантайг хэлж мэдэхгүй нь. Таньж мэдэхгүй газрын эмнэлэгт үзүүлэх зөв гэж бодохгүй байна, гэхдээ өөр арга алга. Аялаж байх явцад хамгийн айж явдаг зүйл бол амь нас, эрүүл …

ШВЕДИЙН ДУНД СУРГУУЛЬД

2005 оны 11 сарын 22 Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь утөр. Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд Монголд надтай хамт ажиллаж байсан Анна гэх Швед найзынхаараа замаараа зочиллоо. Шведийн Р3 радиогийн сэтгүүлчээр ажилдаг тэрээр, нэгэн сургуулийн багшаас сурвалжлага авна гээд өөр хотруу ажлын унаагаар явахдаа намайг дагуулж явлаа. Шууд нэвтрүүлэгээ явуулах зориултын радио станцтай …

МӨХӨЖ БУЙ СОЁЛ ИРГЭНШИЛД

2008 оны 01 сарын 25. Монгол Бадарчин 1-р аян, 29 дахь тар. Африк тивийн баруун урьд нутгийн Намиби улсын хойд бүс, Руацана суурин. Замд гараад хоёр жил гаруй болжээ. Голын эрэг дээрхи зуны байрны тавцан дээрээс, өглөөнөөс хойш загас барьж идэж буй матруудыг харсаар байгаад залхлаа. -Одоо юу хийх вэ?

ТАЛИЙГААЧДАА САНАН ДУРСАХ ӨДӨР

2014 оны 11 сарын 03 Монгол Бадарчин 4-р аян. 77 дахь улс Мексикийн Холбооны улсын зүүн урд хэсэг, Сан Кристобаль хот. XXI зууны эхэн үеийн дэлхийн амьдралыг судалж, мэдэрч хойч үедээ үлдээх 9 жилийн зам үргэлжилсээр хойд Америк тивийн Мексик улсын зүүн урд хэсэг болох Сан Кристобаль хотод ирээд хэд хонолоо. 12 цагийн зөрүүтэй, цаг …

ХАМГИЙН ХҮЙТЭН ШӨНӨ

2016 оны 1 сарын 27 810 жилийн түүхт Монгол Үндэстний, тусгаар Монгол улсын, баруун нутаг Увс аймгийн Давст сум. Сэрлээ. Харанхуй, бас маш хүйтэн байна. Хамрын үзүүр хүртэл мөс. Толгойгоо хөнжилдөө хийгээд, агаараа хурдан амьсгалж, дулаацуулаад, үргэлжлүүлэн зүүдэндээ орж байтал -Одоо босохгүй бол болохгүй шүү гэж өвгөдийн (дотор) хоолой тушаан хэлэх шиг болоход Огцом сэрлээ.

ХАЛЗАН ТОЛГОЙТУУД

2009 оны 10 сарын 8 Монгол Бадарчин 1-р аян. 62.2 дахь төр. Болгар улсын Пловдив хот. Болгарын Пловдив хотод ирээд удаагүй байна. Эндээс Туркийн виз авч, цааш Ирак орох төлөвлөгөөтэй. Буудалдаа танилцсан Америк охин, Авсрали залуугийн хамт хотоор хэсч, нутгийн амьдралтай танилцаж, бүрэнхий болох үед цэцэрлэгт хүрээлэнд нь зочилж, сандал дээр буу халан сууж байтал …

ӨМНӨД АФРИКИЙН НЭГЭН АЙЛ

2007 оны 8 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь төр. ӨАБНУ-ын Йоханесбург хотын ойр. ӨАБНУ-ын Йоханнесбург гэх Африк тивд хөгжлөөрөө толгой цохидог, харин гэмт хэргээрээ дэлхийн эхэнд жагсдаг хотод ирээд сар гаруй боллоо. Нэгэн айлын хажуу өрөөг хоёр зуун ногооноор түрээсэлж, түр амьдарч байна. Баруун Африкийг туулах бэлтгэлээ хийж, бас бага зэрэг амраад …

БАНЖИ ҮСРЭЛТ

2013 оны 1 сарын 8 Монгол Бадарчин 3 дугаар аян. 70.2 дахь улс. Дундад улсын Макао арал. Улаанбаатараас нисч, Хонг Конг-д шинэ оноо гаргаад, Шинжин хотоор дайрч, хуучин Португалийн колони байсан Макао арал дээр ирээд байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг Монголчууд намайг урьж, боломжоороо дэмжихийг хичээдэг бөгөөд, Макаод амьдардаг Оюун гэх бүсгүй энэ удаа …

БӨӨЛӨНХИЙ ХЭЛТЭН

2008 оны 2 сарын 10 Монгол Бадарчин нэгдүгээр аян. 30 дахь улс Ангол. Холын замд ганцаараа удаан байхад өнгөрснөө их боддог юм. Өнөөдөр би өөрийнхөө амьдралд болсон явдлуудын талаар та бүхэнтэй хуваалцахын тулд “Миний тухай” гэдэг булан блогдоо нээж, хувийн нууцаасаа дэлгэхээр шийдлээ. Би багаасаа эрх хүүхэд байсан. Аав, Ээжийн талын ахмадууд, намайг төрөх үед …

МОНГОЛ СОЁЛЫН ГАЛТ ТЭРЭГ

Монгол соёлын галт тэрэг 2010 оны 6 сарын 12 Монгол улс. Улаанбаатар хот. Дэлхийгээр бадарчлахын гол зорилго бол хөгжлийн нууцыг олох, эх орныхоо сайн сайхныг гадныханд мэдрүүлэх, шинэ сонин хачин бүхнийг  Монголдоо авчирах, шинийг бүтээхэд оршиж байгаа юм. Өнөөдөр та бүхэнд танилцуулмаар байгаа дараагийн нэг төсөл бол “Монгол соёлын галт тэрэг”.

СУДАН УЛС РУУ НЭВТЭРСЭН НЬ

Нэгдүгээр хэсэг нь “Монгол Бадарчин” 2 дугаар боть “Амьдрал Сайхан Шүү” номд байгаа. facebook: Амай “Амьдрал Сайхан шүү” 2006 оны 1 сарын 12 Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр. Африк тивийн Арабын Бүгд Найрамдах Египет улсын зүүн өмнөд эрэг, Хургада наран шарлагын хот. Египет улсын Хургада гэх Улаан тэнгэсийн эргийн сууринд нутгийн нийтийн тээврээр …

МОНГОЛ ХҮН УХРАНА ГЭЖ БАЙХГҮЙ

Оросуудын онигоо: Нэгэн орос эр явж байгаад Монгол Баатартай таарч гэнэ ээ. Монгол хэлээр ‘’вперёд’’ гэдэг үгийг хэрхэн хэлдгийг асуутал, Монгол Баатар –Урагшаа гэж хэлж өгч. Орос эр “назад” (буцах ухрах) гэдэг үгийг Монголоор яаж хэлдгийг асуутал, Бардам Монгол Баатар (Багатур-Богатыр) –Манайд тийм үг байхгүй гэж. -Хэрвээ гэрлүүгээн харих бол яах вэ? гэж илүү тодорхой …

ХАМГААЛДАГГҮЙ ХИЛИЙН ХААЛТ

2014 оны 12 сарын 10 Монгол Бадарчин 4-р аян, 79 дахь улс, Төв Америкийн Белиз-ын Кай Колкер (Caye Caulker) арал дээр. Төв Америкийн Белиз улсын Кай Колкер гэх Дэлхийд цуутай Карибийн тэнгэсийн арал дээр 7 хоноод, эргээд замдаа гарах мөч ирэв. Цүнхээ баглаад, буудлынхаа үүдэнд гарлаа. Хөх тэнгэр, хязгааргүй тэнгис. Гадаа нар халаад, бөгчим байна. …

ӨВӨГ ДЭЭДСИЙН ДУУДЛАГА

2008 оны 7 сарын 26 Монгол Бадарчин 1-р аян. 44 дахь төр. Мали улсын баруун хязгаарын Кита суурин. Нэг хоног хүлээсэн галт тэрэг шөнө дунд буудал дээр ирж зогслоо. Галт тэрэг хүлээсэн нутгийн хүмүүс яаран дотогш тэмүүлэх үед, үүргэвчээ үүрэн дунд нь орж, дайрлаа. Тасалбарт суудал заагаагүй болохоор ингэж, түрүүлж орохгүй бол суудалгүй шөнөжингөө босоогоор …

КО ФАНГАН АРАЛД ХҮРСЭН НЬ

2013 оны 5 сарын 3. Монгол Бадарчин 3-р аян. 74 дахь төр. Тай-ын вант улсын нийслэл Бангкок хотын олон улсын нисэх онгоцны буудал. Аав, Ээж маань надтай хамт 30 өдрийн, хэцүү боловч адал явдлаар дүүрэн аялалд хамт явж, 2 улс, олон хот суурингийн хүмүүсийн ертөнцтэй танилцаж, амьдралд ховор заягдах, адал явдалт “Амай травел” аяллын сүүлийн …

АЛТАН МЕДАЛЬТАЙ, БОРЦТОЙ ӨДӨР

2008 оны 08 сарын 25 Монгол Бадарчин 1-р аян. 47 дахь төр. Мавританий нийслэл Ноакшот хотоос 130 км-ийн зайд. Баруун Сахара цөл, Африк тив. Ислам шашинтай араб угсааны хүмүүсийн захирдаг энэ улсад тогтворгүй байдлаас үүдэн, цэргийн төрийн эргэлт гараад хэд хонож байгаа цаг үе. Өглөө нүдээ нээгээд –Би хаана байна аа? гэдэг нөгөө л асуултаа …

ЛАМБОРГИНИ НИСЧ БАЙНА

Ламборгини. 2011 оны 01 сарын 07 Монгол Бадарчин 2-р аян. 70 дахь улс АНУ-ын Чикаго хот Орой Чикаго хотын төв орж, шөнийн амьдралтай танилцъя гэж Жавхаа ах Ханка бэр хоёр дуудаж, би дуртай нь аргагүй нүүрээ угаагаад, нөгөө хувцасаа өмсөөд, машины ард үсрэн сууж, дэлхийн хамгийн галзуу үдэшлэг, клубуудтай Чи хотын соёлтой танилцахад бэлэн болов.

ТАМГА ДАРУУЛБАЛ ТӨЛБӨРТЭЙ

Монгол Бадарчин цуврал номын 2,3-р ботид орсон “НҮБ-ын хамгаалтад” цувралын 3-р хэсгийг орууллаа. Тамга даруулбал төлбөртэй. 2008 оны 5 сарын 26 Монгол Бадарчин 1-р аян. 39 дахь улс Зааны Ясан Эрэгийн Либерийн хилийн ойролцоо. Хажуугийн хөрш улс, зэр зэвсэг оролцсон, аймшигт дайнд нэрвэгдэх юм бол, ойр хавийн улсууд төдийгүй дэлхий дахинд ямар аюултай болохыг харуулсан …

МАРГААШ ӨГЛӨӨ САРМАГЧИНГУУД ХОТОД ОРЖ ИРНЭ

2013 оны 4 сарын 14 Монгол Бадарчин 3-р аян. 73 дахь улс Лаосын Луанг Прабанг хот Аав, Ээж, миний шавь Отгоо нар 73 дахь улс Лаосын нийслэлд бууж, холын замын нэгээхэн хэсгийг хамт туулж, нуруун дээр байгаа олон жилийн ачааллыг бага ч болов хөнгөлөхөөр ирсэн байв. -35 хэмээс гуравдугаар аянд гараад, зүүн өмнөд Азийн халуун …

ХОЙД ТУЙЛЫН ТУЯА (АВРОРА)

2014 оны 4 сарын 10 Монгол Бадарчин 4-р аян. 86 дахь улс Канадын Эдмонтон хот Монгол Бадарчин төслийнхөө дөрөв дүгээр замд гараад долоон сар гаруйн хугацаанд хойд болон төв Америкийн 12 улсын хил хязгаарыг туулж, 86 дахь улс Канадын Эдмонтон хотод төрсөн дүү Баярхүү, Төөмөө  хоёрынхоо гэр бүлд ирэн, холын алжаалаа тайлж, хэсэг зуур амрангаа …