ENTERING THE RESTRICTED ZONE

Under the protection of United Nations peacekeepers part 1. Entering the restricted zone. Ivory Coast on the way to Man City. The local microbus was driving through the dark jungle of west Africa on a paved road and stopped at a junction . The Ivory Coast rebels were sitting and had fires at the corners …

БУУЗ АЯЛАЛ 2

2005 оны 12 сарын 27 Монгол Бадарчин 1-р аян. 6 дахь төр. Нидерландын Вант Улсын нийслэл Амстердам хот. Аян замаа эхлүүлээд сар хагас боллоо. Судалгааны зургаа дахь хийгэм, Нидерландын Вант Улсын нийслэл Амстердамын онгоцны буудалд буугаад, энэ улсын талаар юу мэддэг тухайгаа бодов. Нидерланд нь нам газар гэсэн утгатай ажээ. Нийт нутгийн тавин хувь нь …

АНХНЫ АЯЛАЛ

1986 оны намар… БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот. -Золоо миний хүү хувцсаа өмсөөрэй, бүгдээрээ явж паспортын зургаа даруулъя гэж ээж хэллээ. Энэ өгүүлбэрээр миний амьдралын нэгээхэн хэсэг болсон олон улс судлал эхэлсэн гэж хэлж болно. Аав маань ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Монгол оюутан хариуцсан деканаар ажиллах томилолт авсан болохоор манай гэр бүлийн нүүх бэлтгэл ажлын …

МАРКО ПОЛОГИЙН НУТАГТ

2006 оны 1 сарын 20 Монгол Бадарчин 1-р аян. 9 дахь төр. Бүгд Найрамдах Итали улсын Венец хотод. Бүгд найрамдах Итали улсын зүүн хойд эргийн Венец хотод ирээд нэг хонолоо. Залуу аялагчдад зориулсан Хостел гэх хямд өртөгтэй дараагийн нэгэн буудлын өрөөндөө, хоёр давхар орон дээр сэрээд, Итали улсад ирээд үзэж буй хоёр дахь хотын талаар …

ХЕРОИН

1999 оны хавар… Жижүүрийн эмч: -Энэ хүү өвдөөд хэд хонож байна? Сувилагч эмэгтэй: -Өвдөлтөөсөө болоод гурав дахь шөнө унтсангүй. Жижүүрийн эмч: -Өвчнийг нь намдаахгүй бол болохгүй байхаа! Сувилагч эмэгтэй: -За эмчээ. Ийм яриа 12 цагийн үед сэхээний тасгийн гадна сонсогдлоо. Эмч нар миний тухай ярьж байгааг би ойлгож байв.

ПИРАМИД

2006 оны 3 сарын 8 Монгол бадарчин 1-р аян. 17 дахь төр. АБНЕУ-ын Гиза дүүрэг. Далан зургаан сая хүн амтай, буурай капиталист эдийн засагтай Африк тивийн Зүүн Хойд бүсийн Египет улсын нийслэл Кайр хотод ирэхэд арабын болон европын соёл иргэншил холилдсон, өвөрмөц ертөнц, өөр цаг үед байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна.

ТӨРСӨН ӨДӨР

Грегорийн тооллын 2014 оны 6 сарын 28 Бүгд Найрамдах засаглалт, Ардчилсан капиталист Монгол Улсын Завхан аймгийн Сант Маргаз сум. Нүдээ нээхэд, Монгол гэрийн тооны хээ угалз өглөөг чимлээ. Ямар гоё юм бэ… Эх орондоо байна. Аюулгүй байна…. Эргэн тойрноо анзаартал хөдөөний айл бололтой. -Би хаана байна вэ?

ХААНТ ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ

-Монголд ямар тогтолцоо тохирох вэ?гэсэн асуултыг бид сүүлийн үед их хэлэлцэж, талцах боллоо. Зарим хүмүүс шинэ үндсэн хууль ч зохиогоод өргөн бариад байна. Democracy буюу ардчилсан засаглалыг бид хүлээн аваад 97 дахь жил өнгөрлөө. Эхлээд Ардчилсан Социализм буюу нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгийн дээгүүр тавьдаг “ардын засаглал”-ыг 1921-1990 оны хооронд, Дэлхийн дайн болон хүйтэн …

АМАЙ “ТАЙВШИР” ХЭВЛЭЛ

КАУЧСЁРФИНГ (COUCHSURFING)

Каучсёрфинг (Couchsurfing) 2009 оны 8 сарын 17. Монгол Бадарчин 1-р аян. 60 дахь улс-Болгарын нийслэл София хот дахь Монголын элчин сайдын яаманд. Албан ёсны өртөө. Нойр хүрдэггүй, чухал зүйлийг аялах хүсэлтэй байгаа залууст танилцуулахаар шөнө дунд бослоо. Хол аялалд явах гэж байгаа хүмүүст энэ мэдээ хэрэг болох болов уу. Монгол Үндэстний найман зуу гаруй жилийн …

ЦАГ ХУГАЦААГААР

2017 оны 6 сарын 26. Улаанбаатар хот. Хоёр мянга гаруй жилийн өмнө баян танхилуун өссөн Сидхарта хун тайж гэр бүл, тухлаг орчиноо орхин ертөнцийг танин мэдэх хэцүү замд гарч, олон жил бадарчилж, өлсөж цангаж явахдаа ухаарсан зүйлсээ номлосноор, Буддизм үүсчээ. Энэхүү гүн ухаан нь Их хаадын үед Монголд дэлгэрсээр, одоо цагт шашин, зарим хүмүүст мухар …

ТЭМЦЭЛ

2017 оны 6 сарын 12 Монгол Бадарчин 5-р аяны дараа. Шинэ нийслэл Улаанбаатар. Зуны халуун өдрүүд иржээ. Нэг дүгээр эмнэлгийн цонхоор харахад, гадаа хурц нар дүүгээд, Улаанбаатар хотод их бөгчим, гандуу байна. Зарим нутгуудад түймэр дэгдэж, ард олныг бухимдуулна. Замд гарах бүрд, эсвэл хол газраас ирэх бүрд ордог хур бороо минь энэ удаа яагаад шиврэхгүй …

МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДРАГЧ

Мөрөөдлөөрөө амьдрагч Грегорийн толлын 2005 оны 11 сарын 3 Хөрөнгөтний Монгол улс. Улаанбаатар хот. Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ. Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү цүнх бас дүүрчээ. Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, таван жил амжилттай хэрэгжүүлсэн “Клуб 21” төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгтээ очихоор, машинаа асаагаад, хуучнаар UFO  гэж …

ӨВӨӨГИЙН МИНЬ НУТАГ

2016 оны 6 сарын 16 Монгол Бадарчин 86.2. Монгол улс. Архангай аймаг, Өлзийт сум. Хөх тэнгэрийн дор, Орхон голын хөвөөн дээр, ширдгэн ногоон зүлгэн дээр барьсан, таван ханат Монгол гэртээ сэрээд эргэн тойрноо харлаа. Гэрийн тооно, багана, хана, зуух, ор, ширээ, сав суулга. Хол зам туулж буй хүнд өөр юу хэрэгтэй билээ дээ.

АМЬДРАЛЫН НЭГ ХИЧЭЭЛ

2005 оны 12 сарын 4 Монгол бадарчин нэгдүгээр аян. 5 дахь улс Данийн Вант улс.ын нийслэл  Копенхаген хот. Замд гарах цаг боллоо. Данийн алдарт кино, хөгжмийн уран бүтээлч ҮҮҮ (нэрийг нь мартсан болно) эхнэр хоёрын урилгаар хоёр хоног өртөөлөөд, дараагийн замдаа гарах бэлтгэл хийлээ. Цүнхээ баглаж, гарахаасаа өмнө ҮҮҮ-д цаасан дээр Амстердам гэсэн бичиг хийж өгөхийг …

МОНГОЛОЙД

2017 оны 1 сарын 27 Монгол Бадарчин 5-р аян. 86 дахь төр. Канадын Эдмонтон хот. Зөвлөлт Холбоот Улсад багадаа сурч байхдаа, хичээл дээрээ Монголойд гэж үг анх сонсож, утгыг нь мэдээд ихэд бахархдаг байлаа. Дэлхийн хүн төрөлхтөнийг зүс царай, гени, үүсэл гарлаар нь ялгахдаа цайвар арьстай, цэнхэр ногоон нүдтэй, шаргал цайвар үстэй Уралын уулсын цаанаас …