СИРИЧУУДАД ХҮРГЭХ МИНИЙ ЗАХИДАЛ

2016 оны 5 сарын 9 Хүмүүн Төрөлхтний хамгийн эртний төрөл угсаа, соёл иргэншил, 810 жилийн түүхт, Нүүдэлчин овог аймгуудын Ураг, нутгийг нэгтгэсэн, Их Эзэн Чингис Хааны, Тусгаар Монгол Улсын, Шинэ нийслэл Улаанбаатар хот. Хүн төрөлхтний өнө эртний соёл иргэншилт, Сири улсын ард түмэнд энэ өдрийн мэндийг , Бүгд найрамдах засаглалт Ардчилсан Монгол улсын иргэн, Бат …

ТЭС ТЭС

Тэс тэс 2013 оны 2 сарын 20 Монгол Бадарчин 3-р аян, 72 даль улс Камбоджийн Кампот хот Мотоциклын арын суудлаас яаран бууж, зочид буудлынхаа цайны газрын баарны өмнө зогсоод, юу авч уухаа яаран бодлоо. Лангуун дээрхи олон төрлийн сархадын дундаас аль болох өндөр градустай, сав нь дүүрэн эсвэл задлаагүй тийм ундаа юу байгааг харж байгаад, …

РЕДНЕКУУДТАЙ НИЙЛЭВ

2014 оны 10 сарын 4 Монгол бадарчин 4-р аян. 76.5 дахь төр АНУ-ын Итака хот “Монгол Бадарчин” дөрөв дүгээр аяндаа, Хойд болон Төв Америкийг бололцоогоороо судалж, санхүү хүрэх юм бол Өмнөд Америкаар дайраад буцах төлөвлөгөөтэй гарав. Канад улсаас эхэлж, улмаар урд зүг явна гэж бодсон ч тийм ч амар бүтдэггүй визэд нь зарцуулах цаг хугацаа, зардал хэтэрхий үнэтэй тусаад байсан тул …

АМАЙ “ТАЙВШИР” ХЭВЛЭЛ

КАУЧСЁРФИНГ (COUCHSURFING)

Каучсёрфинг (Couchsurfing) 2009 оны 8 сарын 17. Монгол Бадарчин 1-р аян. 60 дахь улс-Болгарын нийслэл София хот дахь Монголын элчин сайдын яаманд. Албан ёсны өртөө. Нойр хүрдэггүй, чухал зүйлийг аялах хүсэлтэй байгаа залууст танилцуулахаар шөнө дунд бослоо. Хол аялалд явах гэж байгаа хүмүүст энэ мэдээ хэрэг болох болов уу. Монгол Үндэстний найман зуу гаруй жилийн …

ЦАГ ХУГАЦААГААР

2017 оны 6 сарын 26. Улаанбаатар хот. Хоёр мянга гаруй жилийн өмнө баян танхилуун өссөн Сидхарта хун тайж гэр бүл, тухлаг орчиноо орхин ертөнцийг танин мэдэх хэцүү замд гарч, олон жил бадарчилж, өлсөж цангаж явахдаа ухаарсан зүйлсээ номлосноор, Буддизм үүсчээ. Энэхүү гүн ухаан нь Их хаадын үед Монголд дэлгэрсээр, одоо цагт шашин, зарим хүмүүст мухар …

ТЭМЦЭЛ

2017 оны 6 сарын 12 Монгол Бадарчин 5-р аяны дараа. Шинэ нийслэл Улаанбаатар. Зуны халуун өдрүүд иржээ. Нэг дүгээр эмнэлгийн цонхоор харахад, гадаа хурц нар дүүгээд, Улаанбаатар хотод их бөгчим, гандуу байна. Зарим нутгуудад түймэр дэгдэж, ард олныг бухимдуулна. Замд гарах бүрд, эсвэл хол газраас ирэх бүрд ордог хур бороо минь энэ удаа яагаад шиврэхгүй …

МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДРАГЧ

Мөрөөдлөөрөө амьдрагч Грегорийн толлын 2005 оны 11 сарын 3 Хөрөнгөтний Монгол улс. Улаанбаатар хот. Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ. Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү цүнх бас дүүрчээ. Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, таван жил амжилттай хэрэгжүүлсэн “Клуб 21” төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгтээ очихоор, машинаа асаагаад, хуучнаар UFO  гэж …

ӨВӨӨГИЙН МИНЬ НУТАГ

2016 оны 6 сарын 16 Монгол Бадарчин 86.2. Монгол улс. Архангай аймаг, Өлзийт сум. Хөх тэнгэрийн дор, Орхон голын хөвөөн дээр, ширдгэн ногоон зүлгэн дээр барьсан, таван ханат Монгол гэртээ сэрээд эргэн тойрноо харлаа. Гэрийн тооно, багана, хана, зуух, ор, ширээ, сав суулга. Хол зам туулж буй хүнд өөр юу хэрэгтэй билээ дээ.

АМЬДРАЛЫН НЭГ ХИЧЭЭЛ

2005 оны 12 сарын 4 Монгол бадарчин нэгдүгээр аян. 5 дахь улс Данийн Вант улс.ын нийслэл  Копенхаген хот. Замд гарах цаг боллоо. Данийн алдарт кино, хөгжмийн уран бүтээлч ҮҮҮ (нэрийг нь мартсан болно) эхнэр хоёрын урилгаар хоёр хоног өртөөлөөд, дараагийн замдаа гарах бэлтгэл хийлээ. Цүнхээ баглаж, гарахаасаа өмнө ҮҮҮ-д цаасан дээр Амстердам гэсэн бичиг хийж өгөхийг …

МОНГОЛОЙД

2017 оны 1 сарын 27 Монгол Бадарчин 5-р аян. 86 дахь төр. Канадын Эдмонтон хот. Зөвлөлт Холбоот Улсад багадаа сурч байхдаа, хичээл дээрээ Монголойд гэж үг анх сонсож, утгыг нь мэдээд ихэд бахархдаг байлаа. Дэлхийн хүн төрөлхтөнийг зүс царай, гени, үүсэл гарлаар нь ялгахдаа цайвар арьстай, цэнхэр ногоон нүдтэй, шаргал цайвар үстэй Уралын уулсын цаанаас …

ШВЕДИЙН ДУНД СУРГУУЛЬД

2005 оны 11 сарын 22 Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь утөр. Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд Монголд надтай хамт ажиллаж байсан Анна гэх Швед найзынхаараа замаараа зочиллоо. Шведийн Р3 радиогийн сэтгүүлчээр ажилдаг тэрээр, нэгэн сургуулийн багшаас сурвалжлага авна гээд өөр хотруу ажлын унаагаар явахдаа намайг дагуулж явлаа. Шууд нэвтрүүлэгээ явуулах зориултын радио станцтай …

МӨХӨЖ БУЙ СОЁЛ ИРГЭНШИЛД

2008 оны 01 сарын 25. Монгол Бадарчин 1-р аян, 29 дахь тар. Африк тивийн баруун урьд нутгийн Намиби улсын хойд бүс, Руацана суурин. Замд гараад хоёр жил гаруй болжээ. Голын эрэг дээрхи зуны байрны тавцан дээрээс, өглөөнөөс хойш загас барьж идэж буй матруудыг харсаар байгаад залхлаа. -Одоо юу хийх вэ?

ТАЛИЙГААЧДАА САНАН ДУРСАХ ӨДӨР

2014 оны 11 сарын 03 Монгол Бадарчин 4-р аян. 77 дахь улс Мексикийн Холбооны улсын зүүн урд хэсэг, Сан Кристобаль хот. XXI зууны эхэн үеийн дэлхийн амьдралыг судалж, мэдэрч хойч үедээ үлдээх 9 жилийн зам үргэлжилсээр хойд Америк тивийн Мексик улсын зүүн урд хэсэг болох Сан Кристобаль хотод ирээд хэд хонолоо. 12 цагийн зөрүүтэй, цаг …

ХАМГИЙН ХҮЙТЭН ШӨНӨ

2016 оны 1 сарын 27 810 жилийн түүхт Монгол Үндэстний, тусгаар Монгол улсын, баруун нутаг Увс аймгийн Давст сум. Сэрлээ. Харанхуй, бас маш хүйтэн байна. Хамрын үзүүр хүртэл мөс. Толгойгоо хөнжилдөө хийгээд, агаараа хурдан амьсгалж, дулаацуулаад, үргэлжлүүлэн зүүдэндээ орж байтал -Одоо босохгүй бол болохгүй шүү гэж өвгөдийн (дотор) хоолой тушаан хэлэх шиг болоход Огцом сэрлээ.

ХАЛЗАН ТОЛГОЙТУУД

2009 оны 10 сарын 8 Монгол Бадарчин 1-р аян. 62.2 дахь төр. Болгар улсын Пловдив хот. Болгарын Пловдив хотод ирээд удаагүй байна. Эндээс Туркийн виз авч, цааш Ирак орох төлөвлөгөөтэй. Буудалдаа танилцсан Америк охин, Авсрали залуугийн хамт хотоор хэсч, нутгийн амьдралтай танилцаж, бүрэнхий болох үед цэцэрлэгт хүрээлэнд нь зочилж, сандал дээр буу халан сууж байтал …

ӨМНӨД АФРИКИЙН НЭГЭН АЙЛ

2007 оны 8 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь төр. ӨАБНУ-ын Йоханесбург хотын ойр. ӨАБНУ-ын Йоханнесбург гэх Африк тивд хөгжлөөрөө толгой цохидог, харин гэмт хэргээрээ дэлхийн эхэнд жагсдаг хотод ирээд сар гаруй боллоо. Нэгэн айлын хажуу өрөөг хоёр зуун ногооноор түрээсэлж, түр амьдарч байна. Баруун Африкийг туулах бэлтгэлээ хийж, бас бага зэрэг амраад …

БАНЖИ ҮСРЭЛТ

2013 оны 1 сарын 8 Монгол Бадарчин 3 дугаар аян. 70.2 дахь улс. Дундад улсын Макао арал. Улаанбаатараас нисч, Хонг Конг-д шинэ оноо гаргаад, Шинжин хотоор дайрч, хуучин Португалийн колони байсан Макао арал дээр ирээд байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг Монголчууд намайг урьж, боломжоороо дэмжихийг хичээдэг бөгөөд, Макаод амьдардаг Оюун гэх бүсгүй энэ удаа …

БӨӨЛӨНХИЙ ХЭЛТЭН

2008 оны 2 сарын 10 Монгол Бадарчин нэгдүгээр аян. 30 дахь улс Ангол. Холын замд ганцаараа удаан байхад өнгөрснөө их боддог юм. Өнөөдөр би өөрийнхөө амьдралд болсон явдлуудын талаар та бүхэнтэй хуваалцахын тулд “Миний тухай” гэдэг булан блогдоо нээж, хувийн нууцаасаа дэлгэхээр шийдлээ. Би багаасаа эрх хүүхэд байсан. Аав, Ээжийн талын ахмадууд, намайг төрөх үед …