СИРИЧУУДАД ХҮРГЭХ МИНИЙ ЗАХИДАЛ

2016 оны 5 сарын 9 Хүмүүн Төрөлхтний хамгийн эртний төрөл угсаа, соёл иргэншил, 810 жилийн түүхт, Нүүдэлчин овог аймгуудын Ураг, нутгийг нэгтгэсэн, Их Эзэн Чингис Хааны, Тусгаар Монгол Улсын, Шинэ нийслэл Улаанбаатар хот. Хүн төрөлхтний өнө эртний соёл иргэншилт, Сири улсын ард түмэнд энэ өдрийн мэндийг , Бүгд найрамдах засаглалт Ардчилсан Монгол улсын иргэн, Бат …

ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ ЗАМ

2008 оны 8 сарын 29. Монгол Бадарчин 1-р аян. 47 дахь төр. Лалын Бүгд найрамдах Мавритан улсын нийслэл Нуакшот хот. Аяллынхаа дөчин долоо дахь улсад хөл тавиад арван долоо хонолоо. Энэ улсад намайг ирэхээс хэдхэн хоногийн өмнө цэргийн зэвсэгт төрийн эргэлт болж, ардчилсан гэх сонгуулиар гарсан ерөнхийлөгчийг цэргийн дээд албан тушаалтнууд гэрийн хорионд авжээ. Төрийн эргэлт болоод хорин гурав хонож байна гэхэд иргэд нь чимээгүй, айдастай, ямар нэг юм хүлээж байгаа юм шиг санагдаж байна. Зэвсэгт хүчин, ерөнхийлөгчийг огцруулж байхад ард түмэн дуугүй …

АНХНЫ ЗАХИА

АНХНЫ ЗАХИА 2008 оны 04 сарын 18. №34, Камерун улс, Доуала. Сайн байцгаана уу? Аав, ээж, ах, эгч, дүү нараа. Хэдийгээр аялсан улс бүрийн нийслэлээс ил захидал явуулж байгаа ч, жоохон цаасан дээр бодож буй бүх зүйлээ багтаан бичиж чадахгүй байсаар 2 жил 6 сарыг ардаа өнгөрөөчихжээ. Миний аяллын тэмдэглэлүүдийг блог дээрээс та бүхэн уншаад, …

ОНЦГОЙ БҮСЭД НЭВТЭРСЭН МИНЬ

2010 оны 5 сарын 27-ны өдөр 22:48 цаг Монгол Бадарчин 1-р аян. 39 дэх төр. Зааны Ясан Эрэг (Кот Дивуар) улс, Мaн хот хүрэх уулзвар дээр Нутгийн микро автобус баруун хойд Африкийн харанхуй ширэнгэн ойн дундуурх засмал замаар явсаар нэгэн уулзвар дээр ирж зогслоо. Гурван тал руу чиглэсэн зам тус бүр дээр гал түлж, тойрон …

АНГОЛЫН ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД

2008 ОНЫ 2 САРЫН 11 МОНГОЛ БАДАРЧИН 1-Р АЯН. 30 ДАХЬ ТӨР. БҮГД НАЙРАМДАХ АНГОЛ УЛС. ЛУАНДА ХОТ. Даваа гаригийн өглөө буудлын өрөөний утас хангинаж байгаа сонсогдлоо -Байна уу? -Яагаад алга болчхов оо? Анголын ерөнхийлөгчийн эхнэр тэргүүн хатагтай чамтай уулзах боломжтой байна гэж хариу өгсөн. Чамайг олж чадаагүй болохоор уулзалтаа цуцаллаа. 14:30-аас танай гадаа хамгаалалтын …

“АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ” НОМЫН НЭЭЛТ

2011 оны 7 сарын 9 Монгол Бадарчин 1-р аянаасаа ирээд. Монгол улс, Улаанбаатар хот, Улсын их дэлгүүрийн МАЖЭСТИК номын дэлгүүрт Улсынхаа наадмаар “Монгол Бадарчин” төслийн хоёр дугаар боть болох “Амьдрал сайхан шүү” номоо гаргах гэж 7 сар гаруй өдөр шөнгүй ажилав. 5 хүний өдөр тутмын ажлын хуваарийг зөв гаргаж, өмнөх номын алдаа оноог нь засаж …

ТУСГАЙ ХАМГААЛАЛТААСАА САЛСАН ӨДӨР

2008 оны 6 сарын 29. 05:30 Монгол Бадарчин 1-р аян. 41 дэх төр. Баруун Хойд Африкийн Сьерра Леон улс, Фритаун нийслэл хот. Монголын Энхийг Сахиулагчдын “Нарлаг” бааз дээр. Цүнхээ хагас дутуу баглаж, тэмдэглэлээ дуусгаад цаг гаруй дуг хийе гэж бодтол тэр чигтээ унтчихаж. Нэгэн байлдагч хаалга тогшоод: -Амай сэрээрэй. Явах болж байна шүү! гэж төрөлх …

“ДЭЛХИЙН НЭГ ӨДӨР” НОМЫН НЭЭЛТ ТӨРИЙН ОРДНЫ ИРГЭНИЙ ТАНХИМД БОЛЛОО

2013 оны 12 сарын 13 нд “Монгол Бадарчин” төслийн 4-р ботийг Засгийн Газрын ордны Иргэний танхимд албан ёсоор танилцууллаа. Гэр бүл, найз нөхөд дотны хүмүүсийн хүрээнд арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээг зохион байгуулах хугацаа тавчуу, яаруу хийсэн тул зарим хүмүүс урилга хүлээн авч хүрэлцэн ирэх боломжгүй байсанд уучлалт хүсье. 

ТЭС ТЭС

Тэс тэс 2013 оны 2 сарын 20 Монгол Бадарчин 3-р аян, 72 даль улс Камбоджийн Кампот хот Мотоциклын арын суудлаас яаран бууж, зочид буудлынхаа цайны газрын баарны өмнө зогсоод, юу авч уухаа яаран бодлоо. Лангуун дээрхи олон төрлийн сархадын дундаас аль болох өндөр градустай, сав нь дүүрэн эсвэл задлаагүй тийм ундаа юу байгааг харж байгаад, …

РЕДНЕКУУДТАЙ НИЙЛЭВ

2014 оны 10 сарын 4 Монгол бадарчин 4-р аян. 76.5 дахь төр АНУ-ын Итака хот “Монгол Бадарчин” дөрөв дүгээр аяндаа, Хойд болон Төв Америкийг бололцоогоороо судалж, санхүү хүрэх юм бол Өмнөд Америкаар дайраад буцах төлөвлөгөөтэй гарав. Канад улсаас эхэлж, улмаар урд зүг явна гэж бодсон ч тийм ч амар бүтдэггүй визэд нь зарцуулах цаг хугацаа, зардал хэтэрхий үнэтэй тусаад байсан тул …

МИНИЙ АНХНЫ ТЭМДЭГЛЭЛ

2005 оны 11 сарын 4 Монгол Бадарчин 1-р аян. Монголоосоо холын аян замд гардаг өдөр. Үдэлтийн үдэшлэгтээ оролцоод, үүрээр гэртээ орж ирэв. Гэрийнхэн шөнөжин алга болсонд гайхаж, ээж: -Их аяллын өмнөх шөнөө гэртээ хонохгүй яасан юм бэ! гэж лекцээ уншлаа. Цайгаа уугаад, аян замдаа гарахад бэлэн болов. Манайх уламжлалт соёлоо дагадаг гэр бүл. Хүү ганцаараа …

МОНГОЛ ТАМГА АТГАСАН ГАДНЫН ХҮН

2008 оны 11 сарын 17 Монгол Бадарчин 1-р аян. 49 дахь төр. Испанийн Вант улсын нийслэл Мадрид хот. Африк тивийг эргийн дагуу тойрсоор, Баруун урд Европын Испанийн газар нутагт ирээд 12 хонолоо. Европын Холбооны Улсуудын Шингэний визийг хоёр сар хагасын өмнө, Баруун хойд Африкийн Мавритани улсад байхдаа авсан. Тэр цагаас хойш Испанийн Канарын арлууд болон …

ХӨӨМИЙ МИНИЙ ЛУУЖИН

2017 оны 3 сарын 25 Монгол Бадарчин 5-р аян. 86.6 дахь төр. АНУ-ын Хавайн арлууд, Хонолулу хотын Вайкики наран шарлагын газар Дэлхийн аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг, Номхон далайн голд оршдог, АНУ-ын Хавайн арлуудын Хонолулу нийслэлийн, аялал жуулчлалын Вайкики далайн эргийн, арын гудамжны залуу аялагчдын “Хостель” гэх буудлын гурван ортой өрөөнд түр буусан байв. Аялагчид …

ХҮҮГИЙНХЭЭ ЕРТӨНЦӨД АМЬДАРСАН МИНЬ

Бат овогт Цэен-Норовын Жамбалсүрэн, Амайгийн аав. 20013 оны 4 сарын 8. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын нийслэл Вентьян. Урьд цагийн уламжлалт сайхан харилцаатай Лаос орон биднийг найрсаг угтлаа. Гадаадын олон сая хүн жилд хүлээн авдагтай холбоотой байх хил, гаалийнхан хариуцлагатай хирнээ ямар ч саадгүй, шалгалт онгичилт гэж ер байхгүй, бараг л Хөвсгөлийн нисэх дээр бид …

БИ ХАШХИРМААР БАЙНА…

2021 оны 2 сарын 4 Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс Хөдөө, Монгол гэртээ. Сүүлийн үед олон нийтийн мэдээллээр гараад байгаа хээл хахуульд автсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн политикуудын хэргүүдийг хараад, хөрөнгөтний(капитализм) нийгмийн шударга бус амьдралыг жигшиж, уурандаа ХАШХИРМААР санагдаж байна. (Улс, Төр-ч гэж буруу орчуулсан, хөрөнгөтний тогтолцооны Политик гэх үгний үндэс нь “полиси” буюу бодлого) Ах эгч нар …

АЙМШИГТ ИРГЭНИЙ ДАЙНЫ ДАРААХ ЛИБЕРИ УЛСАД

2008 оны 5 сарын 28 Монгол Бадарчин 1-р аян. 40 дахь төр. Бүгд Найрамдах Либери улсын Логуату хилийн гарам Иргэний дайнтай Кот Девуа улсын аюултай бүсийг айдас түгшүүртэй ч хохиролгүй давж, пулемёт бууны хошуу өөдөөс онилсон 40 дахь улс Либерийн хил дээр хүрлээ. Тус улсын хилийн цэргийн албаныхан НҮБ-ийн энхийг сахиулагчдын хамт намайг тосч, бичиг …

НИСДЭГ ТЭРГЭЭР ӨРТӨӨ ХҮРТЭЛ

2008 оны 6 сарын 10 Монгол Бадарчин 1-р аян. 55 дахь төр. Сьерра Леон Улсын нийслэл Фрийтаун хот. Мами Ёоки нисдэг тэрэгний буудал. Баруун хойд Африкийн Либери улсад алба хашиж байгаа энхийг сахиулагч Энхцог, Чинзориг хоёр офицерийн тусламжтайгаар Монрови хотоос НҮБ-ын нисдэг тэргээр дараагийн улс Сьерра Леон явахаар цүнхээ баглаж, манай хоёроор нисэх буудал хүргүүлэв.

ЦАГААН САРЫГ ХИЛ ДЭЭР

2008 оны 1 сарын 24 Монгол Бадарчин 1-р аян. 11 дахь төр. Бүгд Найрамдах Хеленик улс буюу Грекийн Тессалоник хот. Гэрээсээ гараад гурван сар хагас зогсолтгүй даяанчилж явсаар арав гаруй сая хүн амтай, ардчилсан хөрөнгөтний засаглалтай, эртний соёлт Грек улсын зүүн хойд бүс, Тесалоник гэх хотод ирээд байлаа. Хотын төвийн нөхцөл байдал, тус хотын иргэдийн …

БОСЧ ИРСЭН НЬ (НЭГДҮГЭЭР ХЭСЭГ)

2019 оны 11 сар Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс. Улаанбаатар нийслэл. Дэлхий ертөнцөөр аялж явсан зүүдэн дунд гар утасны сэрүүлэг өглөөний долоон цаг болсныг мэдэгдэв. Сэрлээ… Хэрвээ би ажилтай байсан бол таслаад, хайртай хүнээ тэвэрч, үргэлжлүүлэн унтах л байлаа. Даан ч тийм СОНГОЛТ надад алга. Дараагийн 36 цаг амьд явах боломж авахын тулд дулаан хөнжлөө орхин …

ДОГОНЧУУДЫН НУТАГТ

2008 оны 7 сарын 20 Монгол Бадарчин 1-р аян. 44 дахь төр. Бүгд Найрамдах Мали улс. Бандиагара хавцалд Хөө хөө хөө хөө ! Аугаа Африк тивийн Үзэсгэлэнт Догоны нутаг Сайн байна уу? Би Бат овогт Жамбалсүрэнгийн хүү Золбаяр байна Өнө эртний Хүн угсааны Их Эзэн Хааны Монгол Үндэстний удам танд бараалхаж байна Таны гоо үзэсгэлэнг үнэхээр биширч байна. Намайг хүлээн авсанд баярлалааааааа!