Amai The Mongol » Паспорт /Passport/

Дэлхийг тойрноо ?
2009 оны 2 сарын 11 ны өдөр. Франц Парис.

Дэлхийг тойрох аялынхаа явцдаа нийт 52 улсыг туусан бөгөөд эргэж орж гарсан улсуудаа тооцвол 58 улс болох юм. Энэ бүх хугацаанд хамгийн их санаж байсан бэрхшээл бол дайн дажин, аюул биш. Виз байлаа.

Хэрэг хийгээгүй хэрнээ хэрэгтэн шиг байлгадаг визний мэдүүлгэ үнэхээр хэцүү шүү!

Монголын иргэнд виз шаардлаггүй цорын ганц улс нь Исраил байсан юм

Монголын иргэн дэлхийг тойрох амаргүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа байх. Улс болгонд виза шаардан, нутгаасаа хол яваа надад бичиг баримт бүрдүүлэн гэдэт тамийн ажил. Улс миний аялсан улсуудын ихэнх нь Монгол гэж улс байдаг талаар ойлголтгүй байсан тул нэмэлт бичиг баримт албан бичгүүд шаардана.

Хамгийн удаан хүлээлгэсэн бөгөөд үнэтэй виз нь Суданы визийг Эгипт улсад 8 сар гаруй хүлээж байж арай гэж авсан. Удаан хүлээсэн зардлыг эс тооцвол визний төлбөрт 140 ногоон төлж байсан.Хүний нутагт гарцгүй болсноосоо болж анх удаа нулимас гаргаж байж билээ. Тэр үеэс 3 жилийн дараа Франц дахь элчин сайдынхаа яаманд буудлын өрөөндөө ганцаараа тэмдэглээ бичээд сууж байна гэж төсөөлсөнчгүй, амьдралынхаа 3 жилийг замд өнгрөөх тухай ч төсөөлөөгүй байсан юм.

Хамгийн эрсдэлтэй визний мэдүүлгийг Мороко улсруу орохдоо хүсэж байж билээ. Канарын арал дээр ачааны усан онгоцоор очиж, улмаар буцаад Мороко руу далбаат завиар шуурган дунд явж билээ.

Этипи улсын хил дээр виз авч болдоггүй бөгөөд ялтачгүй хил дээр нь ирсэн байсан тул найзуудын ачаар тамга даруулж, улмаар визгүйгээр хотод н орж ирээд Цагаачлийн албнаас виз авч байж билээ.

Малавь улсын виз бас ялгаагүй. Монгол улс гэж олохгүй байсан бөгөөд, тамга даруулж улс руу ороод төвөөс нь виза авч байлаа.

Аялын эхний виз нь Оросынх байсан бөгөөд, жирийн урилгатай бол 10 ногоон, харин 36 ногоон жуулчны компаньд төлөх юм бол тэд виза гаргаж өгдөг, ийм маягийн бизнэсс явагдаж байлаа. Оросруу аялах гэж байгаа хүн хаанаасаа урилга олох билээ дээ !Барууныхан бүр 200-300 ногоон төлж урилга авдаг гэсэн.

Хамгийн инээдтэй виз нь Улаанбаатар дахь Гэрманы элчин Сайдын яамнаас виз хүсэх байлаа.

Найз Ханна гаас Швэдийн урилга явуулж, Бодь Даатгалд 3 сар даатгуулж, Голомтын Алтан Виз царт авч дараа нь Гэрманы Элчин Сайдын Яамнаас Виз хүчээр очлоо. Бүрдүүлэх матэриалаа тэнд ажиллаж байсан Монгол залууд өгөөд, Аялын зорилго гэдэг дээр Дэлхийг тойрох гэж бичлээ. Цаан матэриал уншиж байсан консул миний мэдүүлгийг уншаад Монгол залуутай нэг юм асууж байгаа бололтой надруу харж байснаа, ирээд – Дэлхий тойрноо ? гэж асуулаа.

Монголчууд визний мэдүүлгэд төрөл бүрийн санаачлаг гаргадаг байх, гэхдээ виз авахын тулд дэлхийг тойрно гэсэн Монгол залуугийн мэдүүлгийг хараад үнэхээр гайхаж билээ. Тэгээд  ямарч туслах дагалдах бичиггүй, том байгуулга төрийн дэмжлэггүй.

Консулын жижиг цонхны цаанаас тэр Хүн над руу гайхаж харж байсан тэр харц одоо хүртэл мартагдаггүй юм. Тухайн үед хэн ч намайг ингэж хол явна гэж бодоогүй юм.

Манай гэрийнхэн гадаад явж юм үзэж нүд тайлах гэж байх гэж бодсон байлаа. Харин УБС-ийн мэдээгээр ярилцлагандаа Дэлхийг тойрно гэж хэлж буйг ээж анх сонсоод гайхаж билээ.

Бодь Даатгал, Голомт банк, Найз нөхөд хэн ч намайг тууштай явна гэж бодохгүй байлаа.

Харин би ?

Би хувьдаа ячиж байсан дэлхийг ганцаараа тойрч үзэн, чадна гэж итгэлтэй байсан ч, тэр мөчөөс хойш 2 жил гаруй адил зүүд зүүдэлж байсан юм : Би Монголдоо сэрээд – Би яагаад энд байгаа юм бэ ? би дэлхийг тойрч байгаа штээ ! гэж хашгирдаг байж билээ, тэгээд миний хажууд Ээж асвэл Аав, найз нарын нэг нь – Өө  чи түр гэртээ амраад, тэгээд буцаж явсан нь дээр байсан шүүдээ. Гэж хариулж байж билээ. Олон ч удаа зүүдэндээ сэрээд –яанаа нээрээ хийж  чадахгүй бол яанаа гэж бодож байлаа.

Малавь улсад байхдаа өмнөд Афрькийн визанд, Габонд байхдаа Камэруны визанд, Ботсванад байхдаа Анголын визанд мэдүүлтэл Элчин Сайд нь намайг хармаар байгаагаа мэдэгдэж байсан санагдана. Надтай уулзаад –Монголчууд ямар хол яваа ? гэж гайхаж байсан.

Либэри улсад байхдаа Сиэрра Лэоны визанд орох бодолтой байсан ч амралтын өдөр таарсан тул шууд хилрүүн яваад тэндээс виза авахыг хүслээ. Сиэрра Лэонэд байгаа манай энхийг сахиуулагчдын 2 жээп 8 цэргийн албан хаагчийн бүрэлдхүүнтэйгээр намайг тосохоор маш муу замаар 11 цаг гаруй явсан санагдаж байна. Тэгээд Сиэрра Лэоний хил дээр очоод виза авах гэсэн чин ажлаа мэддэггүй зөнсөн ах, виз өгөхгүй Либэриа дахь элчин сайдынхаа яамтай холбогдон гээд төвөг болж билээ. Эцэст нь даваа гаригт Сиэрра Лэоний Элчин Сайдын Яаман дээр очоод виз авахдаа болсон явдлыг хэлтэл – Чи тэгээд хил дээрээс виз авж болох байсанч гэсэн хариу сонсоод ажлаа мэддэгүй хүнээс болж хоёр талаас энэ их ажил гарлаадаа гэж бодож билээ. Манай бүрэн зэвсгэлсэн залуус буцаад муу замаараа шөнөжингөө явсан санагдана. Намайг, дэлхийг тойрч яваа Монгол залуугаа тосно гэж нэг улсын нэг захаас нөгөө захруу замгүй газраар туулсан тэдэндээ үнэхээр их баярлаж байна. Сүүлд виз аваад НҮБ-ийн хэвлэл мэдээллийн даргатай Манай хоёр танилцуулсан бөгөөд Дайны бус, Босогчдын бүсээр ганцаараа явж сурвалжлага хийж байгаа Монгол гээд НҮБ-ийн үйл ажилгаа сурвалжлах Прэсс үнэмлэх өгж билээ. Түүгээр нь Либэриа Сиэрра Лэоний хооронд НҮБ-ийн Нисдэг тэргээр хүрч байж билээ. Ми 8 дандаа сөнж байдаг юм ! гэсэн худал мэдээ манай хэвлээр цацаад байгаа хүмүүс НҮБ-ийн ихэнх тэргүүд МИ8 гэдгийг мэддэггүй бололтой. Тэд муу тээвэр авахгүй шүүдээ. НУБ-ийн ажилтан бүрийн даатгал гэж ямар үнэтэй билээ !

Ботсвана улсаас Намибийн виз хүстэл ямарч дипломат ёсны хүмүүжилгүй консул намайг бараг тагнуул, чи манай улсад очиж яах гэж байгаа ? гэсэншүү тэнэг зүйл яриад 2 сар гаруй байлгасан. Намибь улс нь жуулчлал хөгжсөн жирийн нэг улс юм. Хааяа хүмүүс албан тушаал дээрээ жоохон томроод авах хүслээр дүүрэн байх юм.

Энэ мэтчилэн олон бэрхшээлүүдийг ганцаараа туулахыг хичээж байлаа.

Харин хамгийн сүүлийн виза болох Английн визний хэлтэс дээр очих үед Миний хавцанд албаны Паспорт, Зураг, Гадаад Хэргийн Дэд Сайдын албан бичиг, Франц дахь Элчин Сайдын дэлхийг тойрч буй аялагчид виз өгөхийг хүссэн бичиг байлаа. Өөр зүйл хайгаад хайгаад олсонгүй.

Улс болгонд ороход заавал албан бичиг хэрэгтэй байсан бөгөөд, тэр нь Эх хувиараа байх ёстой гэсэн шаардлаг тавьж байлаа. Улс болгоны визний бичиг баримт энэ тэрээ гээд үнэхээр ядарч байлаа. Монголоос Яаралтай ДХЛ явуулхад нэг бүр нь 50 доллар. Камэрун дахь Нигэриагийн Элчин Сайдын яаманд ортол тэрхүү бичиг дээр Элчин Сайдын Нэр нь бичигдээгүй байна гэж буцааж билээ.- Би таны нэрийг мэдэхгүй тул нэргүй захиа байсан юмаа ! – үгүй дахин албан бичиг авчир. бүхэл бүтэн 3 жил 3 сар 50 гаруй орноор явсныхаа дараа Улсынхаа гадаад Хэргийн Яамнаас баталгаажуулсан бичиг авчихаад байхад намайг хууль бусаар ажилна амьдран гэж бодож байдаг.

Эсвэл манай төрийн албаныхан байнга ийм бичиг хийж, албан пасспорт өгөөд хүмүүсийг Англи руу гаргадаг юм болвуу ? Эсвэл Монгол улс гэж нэр төдий Олон Улсын Харилцаанд оршдог юм болов уу ? Бид яаж самуурхаараа байдлыг ийм долоон доор болгодог байнаа ?

Европийн олон оронд өөрийгөө Монгол гэхээр хүмүүс цочирдож байсан. Манай цагаачид ажил олдохгүй амиа зогоох гэж дэлгүүрүүдээр хулгай хийдэг гэсэн. Тэгвэл хэн нэг н энэ Имажийг устгах хэрэгтэй биздээ ! Монголын шинэ үеин залуус дэлхийг судалхаар гарч эхэлж байна ! гэж ойлгуулмаар байна шүүдээ !

Бид олон улсын харилцаанд Тэррерист, гэсэн хар дансанд огт байхгүй. Гадаад орнуудыг цагаачлаараа дүүргэн гэсэн тоо ч байхгүй. Улсдаа 2 сая 800 хан мянган хүн амтай жижиг улс. тэгээд энэ бух бичиг барим нь тухайн улсад хууль бус ажиллаж амьдрахгүй гэдгийг л нотлож байвал болох ёстой бишүү?

Шавхий гэсэн ч надад үзүүлэх зүйл юу ч байхгүй болсон байлаа.

Мэдүүлэг өгөх болгонд хүмүүс бичгийн Эх хувийг нэхдэг бөгөөд, түүнийгээ буцааж надад өгдөггүй юм. Би дахиад улсруу бичиг баримт хэрэг болно гэж ойлгохгүй. Энэ удаад ч гэсэн миний хоёр бичгийг аваад буцааж өгөөгүй. Одоо надад албан бичиг гэх юу ч алга !

Би барууны аялагч Бацкпацкэр-уудын адил шүүдээ

Ёоё ! Үнэхээр ядарч байна.

Хөгжилтэй орон гэж нэрлэгдээд байгаа улсын иргэд ямарч виз бичиг баримтны зовлонгүй дэлхийг тойроогүй хэрнээ улсууд руу нэвтэрч байхад би гэж ганцаараа тамаа цайсан аялагч.

Надтай аялах хүсэлтэй хүн лав олдоогүй. Байнга визний бэрхшээл. Сүүлдээ тэгээд виз өгч байгаа ч, миний хүний нутагт өнгрөөсөн өдөр бүр гэрлүүгээ харин нэг өдрийг авч байгааг ойлгодог ч болоосой ! тэглээ ч дэмий зарцуулагдаж байгаа мөнгө цаг зав гээд.

Шэнгэний виз Мороккогоос дахин авч байхдаа ч хэлсэн- Үнэхээр ядарч байна, байнга хар мянган бичиг баримт цуглуулах, гэж. Тэртээ тэргүй үлдэхгүй гэдгээ аялынхаа бичлэг баримтуудаар нотлоод байхад. Тухайн Элчин Сайдын Яамны бүх хүмүүс бараг над дээр ирж баяр хүргээд- Амжилт хүсье ! Чи Монгол залуу ганцаараа аялж байгаа сайн байна ! сайн яваад эх орондоо хариарай гэж хэлж байж билээ. Нэг цагийн дотор виз дараад өгсөн гэж найзууддаа хэлтэл итгэхгүй байсан.

Хүнийг ойлгодог хүн чанартай хүмүүс энэ хорвоогоор дүүрэн шүү гэдгийг мартаж болохгүй юм.

Интэрнэт, утас сүлжээнд ямар их хөрөнгө зарсныг бүү мэд.

Гэхдээ Монгол аялагч дэлхийг тойрохын тулд лав цүнх дүүрэн улс бүрийн нэрийг заасан бичиг баримт цуглуулах шаардлагтай юм байна гэдгийг ойлголоо.

Энэ мэтчилэн түүхүүд зөндөө байгаа бөгөөд, сүүлд Паспорт буландаа зургийн хамт байрлуулна.

Share on Facebook

Паспорт /2/
Пасспотн загвар дээр судалгаа хийж, нарын зохион байгуулдаг баг гэж байдаг болвуу? Монголын иргэн гадаадад явахдаа хэрэглэж, улсынхаа нүүр царай болдог албан ёсны бичиг баримт юм шүүдээ

Одоогын хэрэглэж буй пасспортонд маш олон дутагдалтай талууд байдаг бөгөөд, өөрийнхөө аялын туршид бие болж байсан туршлагаасаа, бас үзсэн харсан санаануудаа энэ буландаа тусгаж байхаар Пасспорт гэдэг буланг нээсэн билээ. Монголын пасспортны ундсэн загвар нь босоо хэлбэртэй байдаг нь нүүрэн дээрь СОЁМБО үсэг, хуудасны дугааруудаас харагддаг.

Пасспортыг эргүүлхэд эхний нүрэнд Кирилл Монголоор бас Англиар хүсэлт бичсэн байдаг. Би аялын туршид янз бүрийн үндэстнүүдийн эхний нүүрийг үзхэд ерөнхийдөө төстэй санагдсан. бага зэргийн өгүүлбрийг зассан мэт. Харин Английн эхний нүүрэн дээр хатан хааны тушаасан хэлбэртэй хүсэлт байдаг. Гэхдээ энэ нүүрийг хэн ч нээж уншдаггүй гэдгийг өөрийн туршлагаасаа бас хэлий.

Өмнө бичиж байсан шиг. эхний нүүрэн дээрх загвар дээрээ мэргэжлийн загвар зохиодог хүмүүсийг оролцуулж, маш содон өвөрмөц Монгол маягийн байвал зүгээрсэн. Гадны аль ч улсын хилийн албаны хүн нээгээд түр саатхаар.

Уран гоё хийсэн байвал уншдаггүй юмаа гэхэд Монголын гадаад пасспортны дизайн санаанд нь үлдэнэ биздээ. Инээмсэглэж тамгаа саадгүй дарж юуний магад. Гадаадын хаант улс болон маш гүнзгы үндэсний соёлтой улсууд пасспортныхоо соёл дээрээ маш их анхаардаг юм байнлээ. Амэрик болон хөгжингүй орнуудийн иргэдийн гадаад пасспортны эхний хуудсууд дээр аялагчын анхаарах зүйлүүд бичсэн байдаг. Аялж байхдаа бичиг баримтаа хэрхэн хамгаалах, ямар үед элчин сайдийн яаманд хандах, осол гэмтэл гарвал хамгийн ойрийн төлөөллийн газар хэрхэнх холбогдох. дэлхий дахинаа байгаа тухайн улсийн элчин сайдийн яамд, консулийн газрийн хаяг эмайл, вэб.утас. гадаад хэргийн яамны гадаадад буй иргэдтэй харицдаг албны холбоо барих утас хаяг гээд иргэдийнхээ сайн сайханд анхаардаг улсуудийн пасспортыг нээхэд л андашгүй байсан юм. Мэдээж маш олон хүн амтай улсууд хүн болгоны гомдол асуудлыг шийдвэрлэх тийм их завтай биш ч гэлээ.

Тухайн төлөөлж буй газрын гол үүргүүдийн нэг нь иргэнийхээ эрх ашгийг хамгаалах билээ. Гадаад буй иргэн бур хийх юмаа олж ядан төвөг болгохгүй гээд тухайн албаны туслалцааны хэлбэрээс хамаарч янз бүрийн үнэ тарифтай байсан. Элчин сайдийн яамнаас баталгаа гаргавал тэдэн $ гэх мэт. Бас хэрвээ осолд орвол, бичиг баримтаа гээвэл тийм тийм арга хэмжээ юуний түрүүнд аваарай гэсэн сануулгууд байсан юм. Хааяа унаа хүлээж суухдаа аялагч хүнд хэрэгцээтэй хамгийн түрүүний мэдээллүүдийг уншиж чээжилж байх нь маш чухал шүүдээ. Тэгхээс пасспорт дуусах үед л очидог иргэний мэдээллийн төвийн ханан дээр байдаг цаасыг уншиж, хэдэн дугаарыг нь цээжилж тэмдгэлдэг хүн гэж байгаан юм бол. Монгол улсын пасспортны хэлбэр нь босоо гэдгийг нүүрэнд байгаа соёмбо, Монголиан Пасспорт гэдэг бичгээр таниад гадны албаны хүн нээтэл зурагтай, гол мэдээлэлтэй зурагтай 2 дахь нүүр нь хэвтээ байгаа ю юмдаа.

Ингээд нөгөө албан хаагч Монгол пасспортыг эргүүлж нүүрийг нь зөв харуулна. Ихэнх тохиолдолд хүмүүс будилан.

Дэлхийд Зөвлөлт орсын буянаар кирилл үсгээр уншиж бичдэг улсууд их байдаг бөгөөд Латин Кириллийн алинаар нь унших вээ! Гээд толгойн эргэн Монголчууд бид хүн төрлөхтний түүхэнд 10 цагаан толгой зохиож байсан гэж яридаг хэрнээ пасспортон дээрээ Монгол бичгээ Тамга төдийл барлуулсан байх жишээтэй. Манай нэг орос найз миний пасспортыг нээж үзээд үхтлээн инээж байсан, аргагүй шүүдээ орос аялгаараа монгол үгнүүд кирил үсгээс уншхаар юун сайхан байхав. Уул нь монгол хэлийг зөвхөн монгол үсэгнээс уншдаг цагаан толгойгоо сэргээвэл маш чухал гэж бодож байна. Нүүр бардам.

90 оны үед Монгол бичгээ сэргээх гэж оролдсон ч тууштай зөв бодлогоор хийгээгүй тул хүмүүсийг залхаасан юм. Өөрийн бичиг соёлтой байх ямар сайханийг Монголчууд эргээд ухаараасаа. Сүүлийн үед бичгийг Латин болгох яриа гарч эхэлсэн, тэгвэл яг л Африкийн олон орон шиг болно. Гадаа байгаа самбраа аль хэлээр нь бичснээ зарим нь ойлгохоо болидог. Жишээлбэл: ЭГЫПТ гэж англи хэлэнд бичдэг үгийг Монгол латинаар ЭГИПТ гэнэ, тэгхээр бас л инээдтэй болно шүүдээ! Ийм жишээнүүд хар мянгаараа гарна шүү! Зөвхөн хялбар массагэ, эмайл бичих гэж Монгол хэлээ бүүр эвдэн. Монгол бичгээс Кирилрүү шилжхэд соёлийн маш олон хохирол гарсан, зарим нь устаад үгүй болсон тул 3 дахь үеин бид одоо хохиролоо мэдэхгүй ч байгаа байх. Монгол хэл бол сайхан хэл шүү! Надад кирилээр бичсэн зүйлүүд одоо ч дотно санагддаггүй юм. Социализмийн үед Монголчуудийг хохироосон хамгийн том зүйл бол ургийн бичгийг зогсоож хүмүүсийг овоггүй болгосон юм. Ихэнх гадаад хүмүүс Овгийн нэр, Аавийн нэр тэгээд өөрийн нэр байдаг тул хэн нэгэнтэй андуурах гэсэн магдлал маш бага юм. Харин манаи нэрнүүд бүгд төстэй тул адил нэртэй хүмүүс Монголоор дүүрэн. Гаднах түрхүүр тийм шиж төрхтэй Бат гэж нэмж тодорхойлно. Ганц нэрнээс тодорхой болж болох байсан зүйлийг. Бас нэгэн будилаантай зүйл н Сурнамэ, ласт намэ, фирст намэ, гивэн намэ гээд л. Хааяа аавын нэрээс гадна овгын нэр дээр аавийнхаа нэрийг бичхээр албаний хүмүүс гайхаад, дахин асууж шалгаагаад байдаг юм.

Ямар Комунистууд овгийн нэрийг устгасан юм, тиймээс ааваараа бас овголдог гэж тайлбарлалтай биш. Шинээр овогтой болж байгаа ч гэсэн, тэр нь жинхэн соёл болтлоо дахиад хэдэн зуун жил хэрэгтэй. Натионалиты гэдэг асуултан дээр Монголиа гэсэн байгаа надад маш сонин санагддаг юм .Хүмүүс надаас хаанах вэ? Гэж асуух үед МОНГОЛ гэж хариуулдаг юм. Монголиан гэж хэлэх үед –үгүй! Монголиан Мусиц, Монголиан Цултурэ гэж англиаар хэлж болно харин хүний хувид МОНГОЛ гэж хэлээрээ гэж засварлдаг юм. Сиэрра Лэоний хашааны гадаах залуус ч бас Монголиан гэж өнөөдөр хэлхэд засаад, хүнийг Монгол гэж хэлээрээ гэж зааварллаа.

Бид өөрсдийгөө Монголиан гэж нэрлхээ болиод МОНГОЛ гэж хэлэх н зөв байх! Францэ болон нэлээд олон улсын хэлэнд МОНГОЛИАН гэдэг нь оюны хомсдолтой гэдэг утгатай адил байдаг тул ИьМ МОНГОЛ гэж хэлэх нь зөв болвуу! Натионалиты МОНГОЛ! Бас пасспортон дээрээ Овог нэрээ бичих үед бүгдийг нь Латинаар бичсэн байдаг бөгөөд Монголд Латин үсэг гадралдаг хүн тийм их ч биш байхаа! Тэглээч үндэсний бичгийн үсгээ Кирилл гээд заасан байгаа юм бол ягаад Латинаар л зөвхөн бичсэн байдаг юм болоо. Английн латин уншлаг бас кирилээс өөр байдаг тул зарим хүмүүсийн нэр нь өөрчлөгдөх магдлалтай байгаа юм. Бас нэг сонирхолтой байж магад гэсэн зуйл нь Монголийнхоо пасспортон дээр Аргын болон Билгийн тооллыг хийвэл ясан юмбэ? Соёл хэлбэрээр. Пасспорт нь баримтаас гадна тухайн үндэстний хэл соёлийн таних тэмдэг юм шүүдээ.

Угаасаа аргийн тооллийг гадныхан ашгилах юмчин. ЭТХИОПИА улс н өөрийн 13 сартай калэндартай байсан, саяхан мянганыхаа шин жилийг тэмдгэлсэн. Маш олон хүмүүс үүгээр нь тус улсийг хүндэлдэг гэж сонссон. Миний бодлоор явж явж билгийн тоолол нь байгал цаг агаарын зөв тоолол байсан байхаа. Цаг хугцаа сар , жилүүд бүгд л 60 тоонд багтаж байгааг өвөг дээдэс мэдээд ийм тоолол гаргасан бишүү? Бид л гадаад бүхэн сайн, зөв гэж итгэснээс 100-наар тооллогоо хийгээд байгаа шүүдээ! Тэр нь буруу биш! Гэхдээ… Би хүмүүсд Монголчууд 2 тоололтой гээд учрийг нь хэлхээр үнэхээр бишэрдэг шүү! Цаг агар, байгалийн соронзол хэлбэлзэл энэ тоон дотор давхцдаг тул энэ жилд саг агар тийм байх болно гэж хуучнийхаа тэмдэлуудээс хэлээд байгаа юмшүүдээ! Бид агуу соёлтой улс, үүнийгээ Пасспортон дээрээ тавиж бусдийг бас дагуулбал яасан юм? Ирээдүйд Чристийн төрсөн өдрөөс тоолж эхэлсэн 2008 он гэдэг тооллоосоо татгалзаж Монголын байгалийн тооллогт шилжуулэх хөтөлбөр ч хийж болно шүү! Бид өөрсдөндөө итгэлтэй байвал биднийг сонсох улс зөндөө байгаа шүүдээ! Би зургаан сард төрсөн түүнийг ЖУН гээд тэмдгэлсэн байгаа, харин англи хэл мэддэггүй хүн үүний учрийг олох гэж зовондоо. Лав хүнээс асуун эсвэл 12-ийн дотор таахыг хичээнэ. Хүйс гэдэг дээр М гэсэн үгийг жирийн Монгол залуу эсвэл хээр холын пост дээр байгаа хэлний бэрхшээлтэй байцаагч юу гэж ойлгох вэ? Мон, Мин, Мун, Ман.ин!!! Тэгээд Ф гэдэг үсэг Монголын кирил цагаан толгойноос хайгаад ч олохгүй! Хүн бүр Латин, Англигуй шуудээ! Юмийг али болох Ундэсний хэлээ хундэлж, хамгаалсан, Монголчууддаа хялбар байхаар хийх ёстой. Хаятад хэлний ханз үсэг хамгийн төвөгтй үсгийн хэлбэр, гэхдээ тэд үүнийгээ хадгалж сурталчилж хамгаалснаар дэлхийн соёлийн язгуур улс гэж нотлоод байгаа юм шүүдээ! харин бид тэр олон цагаан толгойгоо ийм зүйлүүдээс эхлэн сэргээх хэрэгтэй болвуу! Бид Монголийнхоо албан ёсны гадаад пасспортон дээрээ Монгол хэлээрээ бичихгүй байгааг анзаарахгүй байж, гудамжинд байгаа хувийн компаний самбар дээр нээнтэг тавиад байгаа юм бишүү? Миний энхүү тэмдэглэл нь шүүмжлэл гэхээсээ илүү санаачлаг гэж ойлгоорой! Үргэлжлэлтэй

Share on Facebook

8 сар хүлээсэн Суданы виза
2007.01.08ны өдөр. Нэг л мэдхэн Эгиптэд 8 сар өнгөрчихөж.

Эгипт улсаас Судан руу явах төлөвлөгөөтэй байсан ч 3 удаа өргөдөл өгөөд ч виза авч чадсангүй. Сүүлд Кайро дахь Монголын элчин сайдын яамнаас бичиг авч очоод ч нэмэр болсонгүй. Татгалзлаа.

Эгиптийн нийслэл КАЙРО хот

1 т Би Израэл улсад очиж байсан тул, Арабын болон Лалын шашинтай улсууд Израэлд зочилж байсан хүмүүсд виза өгөхөөс татгалздаг юм. Тиймээс Либиа болон Сауди Араб руу явах гарц бас хаагдсан юм. Жордан руу буцаад явж болох байсан ч тэнд очвол бүүр гацах аюултай байлаа. Эргэн тойронд цэвэр Лалын шашинтай улсууд.

2 т Тухайн үед Суданы ДАРФУР мужид хүн төрлөгтний түүхэн дэх хамгийн удаан иргэний дайн дуусаагүй байсан юм. Тиймээс гадаадын жуулчдын дунд хүний эрхийн байгуулгийнхан эсвэл сэтгүүлчид байж магад гэж харддаг тул ихэнх барууны жуулчдад виза татгалздаг гэж би сонсож байлаа.

Анх өргөдөл өгөхийн өмнөхөн нэгэн Английн залуутай Кайро-д таарч байсан бөгөөд тэрээр 2 сар Суданы Визаны хариу хүлээж байна гэлээ. Би инээж яахаараа ингэж удаан хүлээдэг байнаа, гэж бодож байсан ч өөрөө 8 сар гацан гэдгийг төсөөлөөчгүй байлаа.

Ингээд 2007 оны шинэ жилийг өнгөрөөгөөд Кайро-д ирж Суданы элчин сайдын яаман дээр дахиад сүүлийн удаа виза авах өргөдлөө өгөхөөр шийдлээ. Гэхдээ хэрвээ татгалзах юм бол өөрийн аялын дүрмээ зурчиж, Эгиптээс Судан улсыг алгасаад Этиоп руу нислэг захиаллаа. Би аялаа ганц ч улс алгасахгүй хийхээр төлөвлөсөн тул ийнхүү 8 сар гаруй гацсан билээ.

Нийт 3 удаа өргөдөл өгч, элчин сайд дээр нь хүртэл орж байсан тул 8 сарын дараа 4 дэх удаагаа орохдоо намайг мартсан байгаасаа гэж хүсч байлаа. Азаар тэдний хувьд бух Азиуд адилхан царайтай байдаг гэж хүмүүс хэлж байлаа.

Анх удаа өргөдлөө өгч байгаа юм шиг царайлж визаны хэлтэсрүү орлоо. Хотын төвд байрладаг элчин сайдын яам нь маш замбраагүй санагдсан. Визаны хэлтэст хүмүүс ундаа зараад, эсвэл канон үйлчилгээ үзүүлээд зогсож байх жишээтэй.

Ороход Араб болон Африк хүмүүсээр дүүрэн байлаа. Хажууд 3 европ хүн бас харагдлаа. Би өргөдлөө бэлдээд паспорт 100$ хамт өглөө.

Визаны хүн миний паспортны хуудсуудыг нэг бүрчилэн удаан шалгаж эхэллээ.Хуудас бүрийн виза, он сарыг нэгэн хоосон цаасан дээр арабаар тэмдэглэж байлаа. Тэр мөчид бичлэг удаашруулсан мэт үйлдэл нь удааширч харагдаж байлаа.

Зүрхний  цохилт эцэстээ тултал цохилж байлаа.

Яг Исраэлаас Эгипт ороход дарсан “ТАБА”тамгатай хуудасны өмнөхөн түүний анхаарал өөр зүгт чигэллээ. Визаны өрөөнд нэгэн европ Дижитал Камэраар зураг дарж байгаад баригдлаа.

Визаны хүн – Хүү та яагаад зураг дараад байгаа? Алив камэраа хураалга, Хамгаалтын албаныхныг дууд! гээд бослоо. Би түүнээс хараагаа салгахгүй харж байлаа. Яг л хулгай хийгээд баригдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа.

Нөгөө танхай зурагчинтай асуудлыг шийдвэрлэхээр яваад очлоо. Би хүлээсээр. Улам их айж эхэллээ. Визанд орох гэдэг миний хувьд хэцүү биш байдагсан, манайхны хамгийн хэцүү гээд байдаг УСА-гийн визанд орохдоо ч маш тайван байсан чинь одоо байдгаараа айж байлаа.

Хамгаалтын цагдаа тэгээд визаны залуу хоёр жуулчинг шалгааж эхэллээ, -Яах гэж зураг аваад байгаа, хэний захиалга? зургаа үзүүл гэх мэтчилэнэ.

Тэрээр камэраа үзүүлтэл  Screen нь цуурсан ямарч зураг харах боломжгүй байлаа. -Тэрээр яг юу авч байгаагаа харах боломжгүй зүгээр л зураг дардаг юм Гэж тайлбарлаж байлаа. Тиймээс гэрлийн тохиргоогоо хааж чадалгүй дотор зураг авах үед Флаш асч баригдсаныг нь ойлголоо.

Ингээд түүнийг цааш авч одохоор болж миний виза өгч байсан залуу маш яруу буцаж ирээд- За 100$-одоо төлөөд 15 цагаас ирж виза аваарай ! гээд яаруу миний бичиг баримтыг мөнгө хураагаад хавцсанд хийлээ.

Анхны удаа энд ирээд визанд 100 $-оо гэж гайхаж бухимдаж байсан хүн энэ удаа шуудхан өгөөд салахын түүс байлаа.

Би дахин – 15 цагаас ирвэл виза гарцан байх юм уу? гээд лавлалаа.

Дотор байхдаа маш тайван,Угийн авах ёстой юм шиг сэтгэлээ бариж байлаа.

Гараад тэнд байсан 3 гадаадуудтай танилцахаар шийдлээ. Судан явах гэж байгаа юм чинь зам нийлж магад гэж бодлоо. Нөгөө зураг авч байсан хүнийг цагийн дараа виза аваарай гээд асуудлыг орхиж байгаа харагдлаа.

Бүгдээрээ элчин сайдын яамнаас гарлаа. Тэд  виза авахын тулд дахиад цаг гаруй хүлээх ёстой тул хаа нэг газар кофэ ууцгаая гэлээ.

Би- Би бас цуг хисий дахиад 3 цаг гаруй хүлээх юм чинь. Танилцъя -АМАЙ The Mongolian гэлээ. Дидиэр Бельги, Стэвэ Австрали, Мартин Гэрман гэж тэд өөрсдийгөө танилцууллаа. Би Стэвэд баярлаа гэж хэллээ. -Яасан гэж?

-Би Суданы виза авах гэж 3 удаа өргөдөл өгсөн ч бүтээгүй,өнөөдөр чи зураг авч байгаад анхаарлыг нь татаад миний паспортыг шалгалгүй виза өгөхөөр боллоо. Гээд өмнөх бүх түүх, бэрхшээлүүдээ ярилаа.

Тэрээр -зүгээр зүгээр, ямар санаатайгаар тэгсэн биш, миний Камэр Тоуч скрээнтэй тиймээс карманд байж байгаад Скрээн нь хагарсан юм. Одоо ямарч тохиргоо хийх бололцоогүй болсон. Хэрвээ Камэр авах бол хэзээч ТОУЧ СКРЭЭН битгий аваарай, аялахад маш тохиромж  муутай юм байна гэж зөвөллөө.

Ингээд хажуугийн ИнтэрКонтинэнтал буудлын Кафэ-д орж үдийн хоолоо идлээ. Тэд миний аялын талаар сонсоод гайхаж байлаа.-Монголоо? Дэлхийг тойрч байгаа? – 8 сар виза хүлээсээ? гээд асуултаар дарж эхэллээ.

(Буудлын цонхоор)

Би ч баг зэрэг түүх соёлоо яриж өгч, Та нарын Монгол гэдэг хөгжил буурай гэж бодож байгаа улс чинь агуу түүх соёлтой улс,зөвхөн өнөөдөр шилжилтийн үед баг зэргийн бэрхшээлтэй байгаа юм гэдгийг жишээгээр тайлбарллаа.

Тэднийг Судан явж байгаа юм бол цуг явцгаая, та нар галт тэргээр явах уу, Автобусаар явах уу гэж асуулаа. Тэд- Бид өөрсдийн унаатай гэлээ. Ямар унаатай юм бэ гэж асуутал. Том оврын ачааны 2 тэрэгтэй. Бельгиэс  энэ  хүрсэн, доошоо Кэни хүртэл явна гэлээ.

Эгиптээс Судан, Этиоп, Кэни орох байсан нь миний төлөвлөгөөтэй яг таарсан тул тэдэнтэй цуг явах санал дэвшүүлий гэж бодлоо.

Ингээд цаг өнгөрч тэд виза авлаа. Би дахиад 2 цаг гаруй байсан тул тэднээс машинаа хаана байрлуулсан бэ? гэж асуулаа

- чи итгэхгүй байх, бид Пирамидийн өмнө паркинг дээр байрлуулаад хоносон, өглөө босоод Пирамид харах сонин юм байна лээ гэлээ. Ингээд хотын төвөөс тэдний хөлсөлсөн такси буцаагаад пирамид руу авч явлаа.

Газар дээрээ ирээд тэд эн унааг бүтэн өдрөөр хөлсөлсөн байсан тул мөнгөө төллөө. Харин жолооч нь над дээр ирээд дахиад 20$ нэхлээ! – Би яасан гэж 20$ билээ? гэж асуулаа. Тэрээр Хотын төвөөс Пирамид ороход 20$ байдаг юм гэлээ. Би Арабаар – Хүү хөгшөөн чи зүгээр үү ? би энд амьдардаг хүн байна, хотын төвөөс энд хүртэл мэтронд суухад 20 цэнт ч хүрэхгүй шүүдээ, тэглээч манай найзууд унааны чинь мөнгийг төлсөн шүүдээ! ямар шуналтай хүн бэ гэлээ.

8 сарын хугацаанд баг зэрэг арабаар ярьдаг болсон бөгөөд ийм зэргийн зүйлийг төвөггүй аццэнтгүй хэлж байлаа! Тэрээр жуулчин гэж бодож байсан залуу арабаар цэвэр хэлэхэд гайхлаа. Тэгээд байдлыг мэддэг хүн байна гээд мөнгө асуухаа болилоо.

Пирамидын хашааны өмнө 2 том аялын зориулттай ачааны тэрэг зогсож байлаа. Үнэхээр гоё сэтгэгдэл төрлөө. Хойноо нэг өрөөнд Гал тогоо, ОО-ийн өрөө, Унтлагны орнуудтай, Жижиг мотоцикл хойноо тогтоосон жинхэнэ аялын мөрөөдлийн унаа мэт санагдлаа.

Биднийг очитол тэр хавийн цагдаа нар ирлээ,цонхон дээрх торгуулын хуудас руу заалаа. Нөгөө сэргэлэн таксины жолооч цагдаа нартай үнэ тохирч байгаа сонсогдлоо. Буцаж ирээд Дидиэрээс торгуулын мөнгө гэж нэлээд их хэмжээний мөнгө нэхлээ.

Би тухайн үед жолооч худлаа ярьж байгааг ойлгосон байсан ч тэр ярианд оролцсонгүй төвийг сахилаа. Торгуулийн хэдийг нь төлөөд хөдөллөө. Намайг хаа хүрэхийг асуухад, би замаараа хотын төврүү ойрхон орхичих гэлээ.

Дидиэр Бельгийн иргэн ( Миний аялын туршид таарсан сайн хүмүүсийн нэг)

Дидиэртэй цуг машинд суугаад зам зуураа хэрхэн асуухаа бодож байлаа.- Хэрвээ та нар Судан, Этиоп, Кэни орох юм бол намайг цуг аваад явчих тэхүү? тэртээ тэргүй 2 машинтай 3 уулаа байгаа юм байна шт! 4 бол илүү хөгжилтэй шт гэлээ

А-Бас хэрвээ намайг авч явах юм бол танай аялын зурагчин болий, бас туслах жолооч хэрэг болох ч юм уу  гэж жинхэнэ найрааны бүх аргуудаа хэргэллээ.

Д- Тэгвэл тэг тэг гэхдээ чи виза авах, тэгээд цүнхээ баглах гэж ажил болно шүүдээ! бид яаралтай одоо өмнө зүг хөдлөх ёстой байна шт гэлээ.

А-Тэгээд та нар хаана хонох юм бэ?

Д-Хургхада хотод.

А- Тэгвэл утсаа өгчих маргааш өглөө Хургхадаад би яваад очий! гэлээ.

Өмнө нь Эгиптээс гарц хайж Хургадад төдийгүй Эгиптийн бух хотуудад очиж байсан тул нээх төвөггүй санагдлаа.

Ингээд утасыг нь аваад, зам дээрээс унаа хөлсөлж Суданы Элчин сайдын яаман дээр буцаад ирлээ. Үүдэн дээр нь жоохон зогслоо, цаг болсон байсан ч жоохон хоцорч ороод шууд паспортоо аваад гарий гэж бодож байлаа.

Ортол нөгөө визний бүртгэлийн залуу байсангүй, паспортоо хаанаас авах уу гэж асуутал нэгэн өрөө зааж өглөө, түүнрүү ортол нэгэн хүн миний паспортийг олоод хуудсуудыг нь үзээд, – Энэ Суданы виза гээд заалаа.

Би тэнд үзэх сонирхолгүй байсан тул – Баярлалаа гэж хэлээд яаралтай гарлаа. Кайро хотын төвд Мэтроний дэргэдэх Кафэд орж суунгаа Паспортоо нээлээ. Толгой дотроо яагаад ч юм “Оддын дайн”ий ая сангадлаа.

Суданы визаг хараад маш гүн амьсгаллаа. Паспортоо үнсээд инээмсгэлж эхэллээ. Энэ виза хүлээсэн 8 сарны миний амьдралын хамгийн сайхан үедийн нэг байлаа.

Эгипт улс миний хувьд Орос, Япон, Амэрикийн дараа орох 5 дах эх орон болж чадсан юм. Энэ хоромд Эгиптэд болж байсан хамаг сайхан , болон бэрхшээлтэй дурсамжуудаа санаж суулаа. Араб хүмүүсийн соёл, шашиныг маш сайн ойлгодог бас араб хэлийг ч баг зэрэг сурсан байлаа.

Дахин дахин паспортоо нээгээд Суданы визийг харж , торны үүд нээгдсэн шувуу шиг баярлаж байлаа. Миний нүдний өмнө Африк тивийн үүд нээгдэж эхэллээ. Магадгүй нэг паспортон дээрээ Израэл зочилоод дараан Судан явж чадсан анхны бадарчин ч байж магад гэж бардам байлаа.

Автобусны төв буудлаас Хургхада орох унааг асуутал шөнө 12 цагт тэгээд өглөө 07 цагт явахаар байлаа. Би  шөнөний автобусыг сонговол өглөө 06 цагт тэнд бууж тэднийг олох боломжтой байх юм байна гэж бодлоо.

Тэр үед миний найз Самир өөрийн ажлын түлхүүрээ өгсөн байсан тул, Кайро хотын төвд 4 өрөө байранд хэд хоног амьдарч байлаа. Гэртээ очоод цүнхээ багаллаа.

гэрийн цонхоор

Найз Самир Эхнэрийн хамт намайг автобусны буудал дээр хүргэж өглөө, Тэр хоёртой энэ хугацаанд надад тусалж миний ах эгч шиг байсанд баярлалаа гэж хэлээд салах ёс гүйцэтгэлээ. Түлхүүрийг буцааж өгөөд сүүлийн зургаа дарууллаа.

Энэ автобусанд өмнө Эгиптээс гарц хайж байхдаа хэд хэдэн удаа сууж байсан бөгөөд энэ удаа сүүлийнх болж байгаад баярлаж байлаа.

Автобус цөөхөн хүнтэй байсан тул хойд суудлыг хөндлөнгөөр нь эзлээд шууд унтлаа. Замын турш нөгөө хэдэн цагдаагийн постууд дээр цагдаа цэргууд намайг сэрээж паспортыг минь шалгаж байсан ч хэнч миний виза дууссан байсныг олж хараагүй юм.

Үүрээр Хургхадаад ирлээ. Автобусны буудал дээр утсаар Дидиэр руу ярих гэж оролдсон ч утас нь салгаастай байлаа.Смс бичиж үлдээгээд хүлээхээр шийдлээ. Тэнд үүрээр маш хүйтэн байсан тул хамаг хувцасаа давхарлаж өмсөөд буцаад автобусныхаа жолоочийг гуйж, дотор орж унтлаа. Зүүдэн дунд СМС чимээ сонсогдлоо. босоод яарч унштал. Дидиэр –сая л Хургхадад орж ирж байна , эндхийн МК Доналдс -д уулзъя! гэлээ.

Цүнхээ үүрээд МкДоналдс дээр ирж “Африка Экспедиц” багийн нэг гишүүн болохоор боллоо!

Дараагийн 3 улсын турш энэ машинаар явах тул Африкийн төв хүртэл Монголынхоо далбайг мандуулах зөвшөөрлийг Дидиэрээс авлаа, тэрээр миний эх орноороо бахарахдаг сэтгэлгээг аль хэдийнээ мэдсэн байсан тул туг тогтооход тусаллаа.

”Африка Экспедиц ” тэмдэгллүүд энэ үеэс эхэлсэн юм.

Машин дээр нь “Амай дэлхийг тойрч байна “гэсэн наалтаа наалаа. Хэдийгээр Суданы визтэй ч гэсэн хил дээр шалгаад татгалзах тохиолдол элбэг гэж жуулчид бас ярьж байсан санагдаж, Суданы хил нэвтрэх хүртэл баг зэргийн түгшүүртэй хэвээрээ байлаа. Та бүхэн миний тэмдэглэл нь маш их зардал, цаг зав зарцуулж байгааг ойлгож зөвхөн сайн яваарай гэхээсээ илүү, өөрийн туршлаг, адал явдлуудаа бичнэ үү!

Share on Facebook

Паспорт
Паспортны түүхийн талаар бичихээр шийдлээ.

Юуны түрүүнд нэгэн түүх санагдлаа. Миний Паспортны зураг дээр би КОСТЮМ өмссөн маш бизнес царайтай гарсан, Аяллын явцад хүмүүс миний паспортны зургийг болон намайг хараад маш их гайхаж байсан. -Яагаад ийм ажил хэрэгч гарсан юм бэ? гээд. Манайд Паспортны зураг авхуулахдаа маш серёзний хувцасласан байх ёстой гэж тайлбарлахыг хүссэнгүй! Ихэнх ВИЗА авахад бэрхшээлтэй байдаг улсуудийн иргэд болон Эx Социалист улсууд бас ингэдгийг би олж мэдлээ.

Манай ах анх гадаад Паспорт авахаар болоод, ганцаараа зургаа авхуулаад аав дээр ирж. Тухайн үед Реп бүжиглэдэг хамтлагт байснийх уу, “WANTED” эрэн сурвалжилж байна гэж нэрлэж болох халзан этгээд зургийг харсан аавийн нүд нь орой дээр гарж билээ. Тус өдөр нь материалаа тушаах ёстой байсан тул ахыг дагуулаад костюм өмсүүлж, зургийг нь авхуулахаар дагуулж явсан юм.

Тэрхүү “Эрэн Сурвалжилж байна” гэдэг зургийг одоо болтол хадгалдаг бөгөөд хүүгээ санах болгондоо тэр зургийн түүхийг ярьж өгж, бүгдэнтэй хамт инээлддэг юм. Үнэхээр зургаа авхуулах өдөр нь Стиль гээд үсээ халзан засуулаад реп хувцалсан байсан тул тэр зургийг харсан ямарч улсын консулийн алба Виза өгөхөөс татгалзах байсан байх. Хэ Хэ.

Хамгийн эртний бичиг баримт нь Эртний Персийн үеийнх олдсон байдаг юм. МЭӨ 450 оны үед. Ихэнх орнуудад нутгийн захиргаанаас зөвшөөрлийн бичиг гэж авч тухайн хүний товч мэдээллийг бичдэг байж. Дэлхийн нэгдүгээр дайн хүртэл жигдрээгүй зарим үед гэр бүлээрээ ганц бичиг баримттай байж.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Европийн улсууд бичиг баримтийг илүү хэрэглэж эхэлж, харин дайн дууссаны дараа “league of Nation” буюу Үндэстнүүдийн холбоо 1920 онд “Paris Conference on Passports & Customs Formalities and Through Tickets” Парис хотод Паспорт Хяналт шалгалтийн талаар уулзалт хийж анхны Паспортны нэгдмэл дүрмүүдийг баталсан билээ. Тухайн үеэс зураг нь Паспортонд байх зайлшгүй болж. Дэлхийн 2 дайны дараа 1947 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага/ НҮБ/ болон Олон  Улсын Иргэний Тээврийн байгууллага илүү боловсронгуй болгосон юм.

Ordinary passports /Энгийн паспорт / жирийн иргэд гадаадад зорчих үедээ авдаг.

Diplomatic passports/ Дипломат паспорт/ Дипломат албан хаагчид болон албан ажилаар яваа хүмүүст олгон, Улс бүрийн хууль захирамжаас шалтгаалан тэр бүр халдашгүй эрх эдлэхгүй байж болно. Ийм паспорттойч гэсэн зарим улсуудад Виза авах шаардлагтай.

Official or Service passports /Албаны паспорт/ Манай гэрийхэн хуучин ийм паспортоор Польш явтал хил дээр гаалийхан паспортны Кирилийг уншаад- Яагаад АЛБАНИЙ иргэн Монгол Паспорттой байгаа юм? гэж төвөг болж байсан гэсэн. хэ хэ.

ВЭНИЙ конвенцээр батлагдаагүй Дипломатууд болон төрийн албаны ажлаар яваа хүмүүс эзэмшинэ.

Alien’s passport / Өөрийн бус иргэдийн паспорт/ Өөрийн улсын иргэн биш хүмүүст олгодог паспорт. Монголын иргэд өмнө нь Тайвань явахад хил дээр паспортыг хурааж аваад оронд нь Тусгай бичиг өгдөг байсан гэсэн түүнийг гэж бодож байна.

Internal Passport/Дотоод паспорт / Манайд хуучин хэрэглэж байсан дотоод паспорт. Иргэдийнхээ дотоод шилжилт хөдөлгөнийг хянахын тулд бий болгосон баримт.Саудийн Араб, Хятад , хуучин комунист улсуудад хэрэглэдэг.

Temporary passports/Түр паспорт/ Өөрийн паспортоо алдсан бөгөөд яаралтай аялах шаардлагатай байгаа иргэдэд түр олгодог. Энэ паспорт нь гарах хуудсаас өөр!

Business passports /Бизнес паспорт/ Барууны орнуудад их аялдаг , гадаад дотоод бизнес их хийдэг иргэддээ ийм төрлийн паспорт олгодог юм байнлээ. Нийт 60-90 хүртэл хуудастай. Манай гадаад хэргийн яам байнга гадаад дотоод явдаг хүмүүст ийм паспорт өгч эхэлбэл, Иргэний бүртгэл мэдээллийн төвд байнга очиж дууссан паспортоо солиулах гэж төвөг болдог мөнч олон хүнд буян болондоо.

laissez-passer/ / НҮБ зэрэг байгууллагаас олгодог / Дайны бүсэд байгаа эсвэл өөрийн улс хүлээн зөвшөөрөгдөөгүй улсад түр олгодог пасспорт.

ийнхүү паспортны талаар товч тэмдэглэл бичлээ, сүүлд үргэлжлүүлнээ!

Share on Facebook