Amai The Mongol » 66 Ukraine / Украин /

Man from EARTH (цаг хугацааны хүн)
2010 оны 2 сарын 4 ны өдөр. Украйн улс Лвов хот.

Би хэн бэ? Гэдэг асуултыг бага байхаасаа өөрөөсөө асуудаг байлаа, одоо ч гэсэн энэ асуултын хариуултыг хайсаар байна. Гэхдээ сүүлийн 4 жил 3 сарын дотор юу өөрчлөгдсөн бэ? Гэж надаас асуумаар байвал Man from EARTH киног үзэхийг зөвлөж байна.

Аялалын хэцүү хэсэг болох Африк тивд 2 жил хагас гаруй зарцуулсны дараа Европдоо буцаж ирэхэд нэгэн зүйл өөрчлөгдсөнийг ойлгосон юм. Барилга байшин эд хогшилд харах харц өөр болсон байлаа.

Жирийн нэг хүн амьдралдаа сайхан ХОУСэ, машин, гар утас, хөгжим, элдэв эд хогшлын төлөө өдөр бүр ажиллаж, хэзээ нэгэн цагт хүссэн зүйлээ авдаг билээ. Тухайн зүйлийг эдлэх үедээ маш их сэтгэлийн таашаал хүртдэг ч, эд хуучрирч амжаагүй байхад тухайн хүний таашаал, сонирхол буурч, улмаар удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зуйл нь үнэ цэнээ алддаг билээ.

Аялах хүсэлтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй, Франц, Егыпт орж үзэх юмсан гэж мөрөөдсөөр байгаад нэгэн өдөр газартаа хүрээд, хэд хоногийн дараа тухайн мөрөөдөл өдөр тутамын амьдрал болно.

Би юу хэлэх гээд байна вэ? Гэвэл аялынхаа 4 жил гаруй хугацаанд хүмүүсийн мөрөөдөж болох ихэнх мөрөөдлийг нь үзлээ, тууллаа. Авч хэрэглэх хүсэлтэй зүйлийг нь бас хувьдаа аваагүй ч боломж гарсан үед нь ашиглаж хэрэглэж сонирхлоо дарлаа.

Үүний дараа юу үлдсэн бэ?

Амьдралын утга учир юунд байнаа? Гэдгийг дахин асууж эхэлсэн юм. Насан туршдаа ажиллаж, ур ухааныг туулсан амьдралаараа хуримтлуулсан хүн 60 хүрээд амьдралыг өөрөөр харж эхэлдэгтэй адил явдал надтай 30 насанд тохиолдоод байгаа юм. эргэж гэртээ харихдаа үеийхэнтэйгээ хэл амаа ололцохоо болих, тэд намайг ойлгохгүй байж болох талч ажиглагдана.

3-4 удаа амь насаа алдахын даваан дээр байж, өлсөж ядарч, жаргаж цэнгэл гээд жирийн хүний амьдралынхаа туршид туулах зүйлүүдийн ихэнхийг нь тууллаа.

Гагцхүү нэг л зүйл үлдсэн бөгөөд түүнийгээ бүтээх нь хамгийн гол зорилго байдгийг сая нэг ойлголоо.

Учир нь амьдрал өөрөө цаг хугацаанд баригддаг тул энэ хүчин зүйлийг өдөр тутам бодолцож байхгүй бол юу болдгийг ч таарсан хүмүүсийн амьдралаас харлаа. сургамж авлаа.

Юм Үзэж Нүд Тайлна гэж манай уламжалалт соёлд юуг хэлээд байгааг би маш сайн ойлголоо.

Харин та?

Мөнх амьдрах юм шиг өөрийгөө бодож байгаа юм биш биз?

Цаг хугацааны тухай ойлголт хүн бүрт янз бур байна.

Гэхдээ цаг хугацаа дотроо хүн өөрөө бас янз бүрийн тоололтой шүүдээ.

1 цаг, 1 сар, 1 жил гэдэг хүн бүрт өөрөөр үйлчилдэг.

Румын улсын Тимиссоара хотод найз дээрээ 3 сарын дараа ирэхэд түүний гэрт юу ч өөрчлөгдөөгүй, тэрээр Австарт 3 хоногоор явсанаас өөр юу ч болоогүй гэж хэ лэх үед- Ямар сонин юм бэ? Би яг л өчигдөр энд байсан юм шиг санагдах юм, гэтэл тэр өдрөөс хойш 5 улсын хилийг гатлаад, шинэ хот хүмүүс адал явдалтай учраад, 3 сарын өмнөх амьдралын тухай ойлголт тэс өөр болсон байдаг! Гэж түүнд хэлж билээ.

Үнэхээр надтай адил 30 настай залуу хэдийгээр эхэлсэн тоолол адил боловч, туулсан амьдрал нь  тэс өөр байна. Дэлхийн хөгжлийн түүх, нууцын эрэлд бадарчилж байхдаа цаг хугацаа гэдэг зүйлийн талаар ойлголтыг мэдсэн бөгөөд, нутаг нэгт залуустайгаа өөрийн блогдоо хуваалцаж байгаатай маш их баяртай байна.

Сайхан амьдарсан гэдгийг хүн төрлөхтний цаг хугацааны тоогоор бус мэдэрсэн мэдрэмжээр хэмжиж болох шинэ тоолол зохиож эхэллээ.

Хэдий чинээ ихийг үзэж сурна төдий чинээ өргөн сэтгэнэ, насаараа надаас ахмад хүнд хүн төрлөхтний амьдрал гэж ямар байдгийг жилийн өмнө төвөггүй хэлж, заах чадалтай байсан бол одоо ямарваа нэгэн улсруу нэвтрээд барилга байшин, хүмүүсийн хувцаснаас тухайн улсын түүх одоо тэгээд ирээдүйг таамаглаж хэлэх боломжтой болсон байна.

Нүүдэлчдийн цаг тооны ухааны нэгэн хэсэг цагаан сарыг бид тэмдэглэж байгаа ч, тооны цаана байгаа нууцыг бид тайлсан байсныг сайхнаас ойлгож эхэлсэн юм.

Монголчуудынхаа бүдүүллгийг гайхдаг хүмүүс өөрсдийгөө бусадтай харицуулж дандаа муу талаас хардаг зуршилаасаа салах хэрэгтэй, харин бидэнд байгаа тэр мэдлэг мэдээллийг тайлж чадах юм бол их хэмжээний хөрөнгө мөнгө цэрэг зэвсэггүй ирээдүйг төвөггүй таамаглаж, сүр хүчээ эргүүлэн сэргээж болохыг мэдлээ.

Түүхээ мэдэж байх юм бол ирээдүйг таамаглаж болох ухааныг Настрадамус яаж мэдэж байсныг би гадарлаж эхэллээ. Байгалиас заяасан зөн совин буюу манай Буу нарт байдаг тэрхүү авъяасаа шинжлэх ухаан тооны ухааны хуулинд захируулахад болоо.

Нууц бол энэ!

4 жил гаруй хайсны эцэст зөвхөн нэрийг нь оллоо. Харин цаашаа хэрхэн ажилдаг механизмыг нь тайлах хэрэгтэй.

Учир нь ХҮН гэдэг амьтан 14000 жилийн өмнөхөөс нээх өөрчлөгдөөгүй тул! Монголд зурхайчид, бөө нар, түүхчид, тооны ухааны суутангууд бүгд амьдрал, хорвоо ертөнцийн талаар бодлоо өөрийн үүднээс тайлбарлах гээд хичээгээд байдаг . харин хорвоо ертөнц олон төрлийн химийн бодис, энерги, үйлдлийн томёоноос бүрддэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм.

Хэрвээ манай бүх сэхээтнүүд уг асуудалд хамтарч хандвал бид зөвхөн улсын хөгжлийн тухай ярих утгагуй болох юм.

Өдөр тутамын жижиг сажиг асуудлаас зангилаанаас гарч, байнгын хөдөлгөөнд шинчлэлд байсан миний хувьд амьдрах цаг хугацааг тодорхой хэмжээгээр хожисон гэж бодож байна. Гэхдээ юм бүр хоёр талтай тул алдсан талаа ч харах хэрэгтэй.

Өнөөдрийн КД клубын гишүүддээ санал болгож буй кино бол яг үүний тухай үгүйлж байгаа юм. Гол дүрийн хүнд юмыг ойлгоход цаг хугацаа хангалттай байсан юм. Түүний яриж буй зүйлүүдийг сайн сонсож ойлгох юм бол Бидний аав ээж өвөг дээдэс заагаад байгаа амьдралын ухаан гэдэг маш хялбар тайлбарлагдаж болох зүйл гэдгийг ойлгох болвуу!

I HAD TIME!

Киноны үйл явдлыг ярихыг хүссэнгуй, гэхдээ өмнө санал болгосон АВАТАР киноноос тэс өөр, ямар ч эффект хүчтэй үйл явдалгүй, нэгэн өрөөнд хэсэг хүмүүс ярилцаж байгаагаар онцлог юм. Англи хэлний мэдлэг маш сайн байхыг шаардахаас гадна, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй үзэх юм бол магадгүй таны өөрийн амьдралын тухай ойлголтын хариултыг өгөж болох юм.

Румынд Раду найзтайгаа танилууд дээр нь очих үед, тэд хоорондоо миний тухайн ярилцаж Ман фром тхэ Эартх киноны гол дүр байна! Гэж хэлэлцэж байсан юм. Сүүлд цаг зав гаргаж маш анхааралтай үзэх үед тэд яагаад ингэж бодсоныг ойлгосон юм.

Өөрийнхөө үндэстнээ байгалын хамт аврах гарц хайж буй миний бадарчлалыг Аватар кинотой харицуулсан захианууд бас хүмүүс явуулж байсан бөгөөд, өнөөдрийн илгээсэн киноны утгыг ойлгож чадах юм бол таны амьдралд бас өөрчлөлт гарах юм.

Jerome Bixby 1960аад оноос бичиж эхэлсэн бөгөөд 1998 онд нас бархынхаа өмөнхөн дуусгасан, маш урт хугацааны сайн ажил байсан юм. 2007 онд дэлгэцнээ гарсан бөгөөд тийм их үзэгчдийг кино театрт цуглуулаагүй ч 200 гаад мянган ногооны бага төсөвтэй кино интернетийн тусламжтай дэлхийн хамгийн сонирхолтой кинонуудын дунд багтаж байгааг бодоход, бидэнд найдлага байгааг ойлгож болох юм.

Заавал өндөр үнэтэй Голивууд гээд байх юмгүй, сайн зохиол зураглал жүжигчид хамтарвал маш өвөрмөц зүйл хийж болохыг энэ кино нотолж байгаа юм.

За илүү мэдээллийг уншигч та олоод бусадтайгаа хуваалцана байх гэж найдаад үлдээлээ.

КД клубын кино жагсаалтанд нэмэх зүйл байвал facebook дээр AMAI AROUND гэж бүртгүүлээд надад илгээгээрэй!

Бид шинэ мэдээ мэдээлэл, мэдлэгийг бусадтайгаа хуваалцаж байж нэгэн зэрэг өөдлөх юм.

Ганцаараа баахан зүйл мэдээд бусадтайгаа хуваалцах гэхээр ойлгохгүй байх ямар байдаг гэж санана?…

Share on Facebook

Аялалалын 66 дахь улс Украйнд хөл тавилаа
66 дахь улс Украйнд хөл тавилаа.2010 оны 1 сарын 29 ны өдөр. Украйн улс Чернивци

Европын соёл иргэншлээс гарч Слав соёл иргэншлийн төврүү орж ирлээ.

Монгол улсынхаа тухай бодох болгондоо хоёр хөршийн тэс  өөр соёл иргэншилтэйг гайхдаг билээ. Миний аялаж байсан ихэнх улсууд хөрш орнуудтайгаа бараг ууссан, адил байдаг бол Өмнө зүгийн Дундад улс, Хойд Орос улсаас тэс өөр соёл иргэншилтэй Монгол улс оршин байгаа н маш өвөрмөц юм.

Соёлын ийм ялгааг харж болох боломж дэлхийд маш цөөхөн улсуудад байдгийг мэдлээ.

Манай хойд бүсийг эзлэн амьдарч буй шар үстэй өнгөтэй нүдтэй хүмүүс хэн бэ?

Бид Орос гэж тэднийг дуудна. Гэтэл Европруу шилжээд удаж буй Унгарууд бас тэднийг Орос гэж нэрэлж буйд гайхсан юм. Хэрвээ Унгарууд ХҮННҮ үндэстний залгамжлагчид мөнө гээд одоогийн Монгол улстай түүхээ хуваах юм бол Орос гэж нэр тухайн үед хэрэглэгдэж байсан гэсэн үг үү? – Үгүй!

Энэ бол хэлний онцлог байх. Гийгүүлэгчээр үг эхлүүлж чаддаггүй хэл соёлууд яалтачгүй өмнө нь эгшиг залгаж дууддаг юм байна.

ОРОС гэдэг нь газар малтах буюу тариачин гэсэн гаралтай үгнээс үүсэлтэй гэсэн санааг найз Андрейгээс сонсоод үүнээс үүдэлтэй байж болохыг ч бодлоо.

Слав, тэр дотроо Орос хүмүүс гэж хэн бэ? Украйн найз надад хэлэхдээ – Бид өөрсдийгөө бас Руский гэдэг, өмнө Киевын Рус гэж улсыг байгуулж байхаас, Харин Руссиа гэдэг улс 200 гаруй жилийн өмнөөс бий болж Московскө Княжэство нь Россиа болсон. Россиа гэдэг нь Перс гаралтай үг байх гэсэн таамаглал дэвшүүллээ.

Социализмын үед Зөвлөлт улсад 4 жил амьдарч тэдний боловсролын бодлогыг дотроос нь судлаж байсны хувьд Русский гэдэг үндэстний үүсэл гарал анх КИЕВСКАЯ РУССИ гэж түүхээс улбаатай гэж мэдсэн юм. Орос хэл нь Слав хүмүүсээс гаралтай гэдэг ойлголтыг ч бас суулгаж байсан.

Харин Македон улсад байхдаа маш сонин таамаг олж мэдсэн бөгөөд түүнийг баталгаажтал албан ёсоор хүлээн зөвшөөрөх аргагүй байгаа юм. Македоны Александр гэж манай их хаантай адил баатар өөрийн их гүрнээ Балканаас авахуулаад Африкийн хойд, Энэтхэг хүртэл байгуулж байсан бөгөөд, тухайн их улсын залгамж улс нь өнөөгийн жижиг Македон улс юм.

Их түүхийн золиосонд амьдрал нь болж өгөхгүй байгаа Монголтой адил түүхийг хувааж буй улс гэж болно. Энэ улсад олсон сонирхолтой мэдээ нь Македон хэл гэдэг нь бидний нэрлэж заншсан Слав хэлийг хэлдэг юм байна. Өнөөгийн Македон чууд Македон хэлээрээ ярьдаг гэж өөрсдийгөө үздэг бөгөөд тэр хэл нь Болгар, Серб болон Орос хэлтэй нэг бүлэгт багтдаг юм. Оросоор ярьдаг бол балканд хоолоо олоод идэж чадна гэсэн үг.

Орос хэлний үүслийг би ямагт олохыг хичээдэг байсан юм. Александрын байгуулсан Македоны их гүрний газар нутагт багтаж байсан тухайн үеийн Егыптын архиологийн олдворуудын дунд нэгээн чулуу олдсон бөгөөд 200 гаруй жил түүн дээр бичээстэй хэлийг олох гэж хичээсний үр дүнд саяхан Македон хил болохыг нотолсон гэж байна.

Россэтта гэх чулуун дээрх бичиг н бидний мэдэх слав хэлтэй тустэй юм бол Орос хэлний уусэл эндээс гаралтай юм байншт! Гэсэн богин дугнэлт тухайн үд хийсэн юм. Орос хэлээр яридаг улсууд энэ соёлтой холбоо бага бугууд Македон хэл нь өнөөгийн Слав хэлний үүсэл гэж нотолж болох зүйлүүдийн нэг нь одоогийн Македоны Охрид гэх нуурын хажууд Кирил үсгийг зохиож байсан явдал юм.

Тухайн үед Македон нь Болгаруудын мэдэлд байсан тул, Болгарчууд– Македон хэл гэж байхгүй, тэд Болгар хэлээр ярьдаг юм. Гэж тайлбарлаж байсан юм.

Уралаас ирсэн гэх Славчууд энэ хэлийг авчирсан гэж бодох үндэслэл бага юм. Учир нь Нүүдэлчдийн нутгаас хоолгүй байсан улсууд Өнөөгийн Монгол эсвэл Түрг хэлний нөлөө орсон байх ёстой. Гэтэл хажууд байгаа улсын хэлэнд эдгээр хэлний нөлөө байдаггүй.

Бат хаанд дагаар орж байсан түүхэнд, эсвэл Зөвлөлт улсын нөлөөгөөр ганц хоёр үгнүүд хоёр хэлний хооронд шилжсэн байж болох авч Монгол Слав хоёр хэл ямарч харилцаа холбоогүй гэж болох юм.

Тэгэхээр 9 зууны үед бий болсон Киевын Рус гэж улсад ямар хүмүүс байсан юм болоо?

66 дахь улс Украйнд 13 жилийн өмнө ирж байхдаа барилга байшин, охидууд гээд биширсэн зуйл их байсан, харин энэ удаа Украйн гэж өөрийгөө дууддаг хүмүүсийн үндэсний онцлог, бахархал гэж юу байдаг, Өмнө нь нэг үндэстэн гэж бодож байсан Оросуудаас юугаараа ялгаатай тухай илүү нарийн судалгааг хийх нь зүйтэй санагдаж байгаа юм.

Интернэтийн хэд хэдэн сурвалжуудыг уудлаж үзээд ам ангайсан гэж хэлж болно.

Цэнхэр нүдтэй, шаргал үстэй манай хойд хөршүүд скандинавын одоогийн Швед нутгаас гаралтай гэдгийг олж тогтоолоо. Магадгүй энэ таамаг байж болох авч, үнэхээр хойд Скандинавын улсуудын иргэд шав шаргал үстэй, цэнхэр ногоон нүдтэй байдаг юм.

Хэрвээ хойд бусэд амьдарснаас болж ийм эволюц болсон гэх юм бол, Оросын хойд бүсэд байдаг Чукча болон Якутуд бас ийм болох ёстой шүүдээ.

900 оны үед бий болсон Киевын Рус гэж улс байгуулагдахдаа өөр бас Рус гэж хар далайн эрэг дээр байсныг олж мэдлээ. Тиймээс хооронд нь ялгахын тулд Киевын Рус гэж нэрэлсэн болвуу.

Россиа гэдэг нэр нь Персүүдээс гаралтай, харин РУС гэдэг нь Скандинаваас гаралтай овгуудын нэр гэх юм. Түүх ямар их холион бантан байнаа! гэхдээ түүнийг мэдэх юм бол үндэстэн хүн бүрийн оюун санаа, биеийн чадвар сэтгэхүйг нэрээ хэлсэн цагаас мэдэж болдгийг ойлгосон юм.

Украйн улс буй энэ бүсэд маш их соёлын болон үндэстний холиц явагдаж байсныг түүхээс нь олж уншлаа.

Еврей шашиныг хүлээн авсан Казарууд энд бас амьдарч байсан байна.

Монголын Казар гэж яриад байгаа хүмүүс Тухайн үеийн Иран бүсээс гаралтай Казартай андуураад байгаа юм болвуу?

Түүхийг судлах мэдэх гэж ямар их хөдөлмөр ордог юм бэ!

Гэхдээ хэрвээ түүнийг мэдэх юм бол амьдралын, улс орны асуудлыг шийдэхэд маш амар болдог юм байна.

Швед болон Скандинавын нутгаас нүүж ирсэн хүмүүсийг Рус гэдэг байсан нотолгоонууд байдаг юм байна. Өнөөгийн тэр нутагт энэ хэллэг хэвээрээ гэж байна.

Түүхийг зөв судлаж нэрлэж эхлэх нь бидний төөрөгдлийг арилгахад маш хэрэгтэй байна.

Жишээлбэл 803 жилийн өмнөх үед манай нутагт амьдарч байсан овог аймгуудыг Монгол гэж нэрлэж болохгүй. Хүннүчүүд байсан бол түүгээр нь Түргүүд бол Түргээр нь нэрлэх ёстой.

Харин бид хойд Хөрш, Өмнөд хөршөө буруу нэрэлснээс маш олон бэрхшээлүүд нийгэмд гараад байгаа билээ.

21 оны хувьсгалын дараа Монголд нөлөөгөө бэхжүүлсэн хүмүүс бол Орос биш Комунистууд буюу Зөвлөлтөд гэж нэрэлэх ёстой юм. Учир нь тухайн үеийн Социалист чиг баримжаатай Коммунист улсууд нэгдэж Зөвлөлт Холбоот Улсыг байгуулсан тул.

Харин 91 оны коммунизмын задралын дараа хуучны зөвлөлтийн улсууд бие дааж, Тусгаар улсын Холбоо (СНГ)! Гэдгийг тур байгууллж байгаад сүүлдээ Российская Федерация эсвэл Россиа гэж нэрээр явахаар болсон юм.

Киевская Рус гэж анх төр улс нь бий болж байсан үндэстэн улмаар Московская Рус болж, өнөөгийн их гүрний эхэн тавигдсан юм.

Украйн гэж ямар улс байнаа?

Европдоо хамааралтай улсууд дотор Оросын дараа газар нутгаараа ордог энэ улс 1991 оны 8 сарын 24 нд Зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтнож. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон юм.

600 гаад км кв газар нутагтай 46 сая хүн амтай энэ улстай бид харилцаагаа сайжрууж, Европын холбоо болон Орос улстай хийж буй гадаад харилцаан дээр дүгнэлт хийж алдаануудыг нь давтахгүй байх нь маш чухал юм.

13 жилийн өмнө үүнтэй харицуулахад том өөрчлөлтүүд болоогүй байх шиг санагдаж байна. Ялангуя ардчилал нийгмийн салбар дээр.

судалгаагаа дуусгаад тайлангаа сүүлд бичихээр боллоо.

Үргэлжэл бий…

Share on Facebook