МИНИЙ АНХНЫ ТЭМДЭГЛЭЛ

2005 оны 11 сарын 4 Монгол Бадарчин 1-р аян. Монголоосоо холын аян замд гардаг өдөр. Үдэлтийн үдэшлэгтээ оролцоод, үүрээр гэртээ орж ирэв. Гэрийнхэн шөнөжин алга болсонд гайхаж, ээж: -Их аяллын өмнөх шөнөө гэртээ хонохгүй яасан юм бэ! гэж лекцээ уншлаа. Цайгаа уугаад, аян замдаа гарахад бэлэн болов. Манайх уламжлалт соёлоо дагадаг гэр бүл. Хүү ганцаараа …

АНХНЫ АЯЛАЛ

1986 оны намар… БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот. -Золоо миний хүү хувцсаа өмсөөрэй, бүгдээрээ явж паспортын зургаа даруулъя гэж ээж хэллээ. Энэ өгүүлбэрээр миний амьдралын нэгээхэн хэсэг болсон олон улс судлал эхэлсэн гэж хэлж болно. Аав маань ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Монгол оюутан хариуцсан деканаар ажиллах томилолт авсан болохоор манай гэр бүлийн нүүх бэлтгэл ажлын …

ЕВРОП РУУ НЭВТЭРСЭН НЬ

2005 оны 11 сарын 16. Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ-ын Санкт Петербург хот. Санкт Петербург хотод гурав хоноод дараагийн улс руу хөдлөх боллоо. Төлөвлөгөөний дагуу Финляндын нийслэл Хэлсинк. Санкт Петербург хотоос онгоц, усан онгоц, галт тэрэг, автобусаар Хэлсинк явж болно. Хамгийн хямд бөгөөд сонирхолтойгоор нь автобусыг сонгов. Буудлын үйлчлэгч надад автобусны буудлыг …

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ БА НАЦИОНАЛИЗМ

2005 оны 11 сарын 17 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Санкт Петербург хот Санкт Петербург хотод миний сэтгэлийг маш догдлуулсан зүйл бол явган хүний замын хажуугийн ханан дээрх “2 хүн 8 хүнтэй зодолдох шударга уу?” гэсэн утга бүхий үгтэй цаас, ассан лаанууд, цэцгээр хүрээлүүлсэн нэгэн залуугийн зураг байлаа. Надад болон хажуугаар нь …

ХҮНД БОДЛОО УНШУУЛАХ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Мушгиа хот Мушгиа хотод ирснийхээ маргааш нь багын дурсамжаа сэргээж, хойд хөршийнхөө нийслэлийн өөрчлөлт шинэчлэлийг сонирхохоор гэрээс гарлаа. Москвагийн газрын зураг, орос хэлнийхээ мэдлэгээр зэвсэглээд хамгийн сонирхолтой гэгдэх газруудаар явсаар нэг мэдэхэд учиргүй өлссөн байв. Дэлхийн олонх том хотод байдаг МакДональдс түргэн …

АЯЛЛЫН АНХНЫ ӨРТӨӨ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ, Мушгиа хот Бүхэл бүтэн 4 өдөр, шөнө галт тэрэгний 4 хүний ортой купенд амьдарч, цонхоор харж, коридороор алхсаар хойд хөршийн нийслэл Мушгиа (Москва) хотын галт тэрэгний буудал дээр ирлээ. 6,304 км газар нутгийг саадгүй туулдаг үүн шиг урт төмөр замыг би өөр …