Монголын Зэвсэгт хүчинд зориулан видео клип хийлээ

2008 оны 06 сарын 28 Sierra Leone улсын нийслэл Freetown Дэлхийг тойрох төлөвлөгөө боловсруулж байх үедээ гишгэсэн газар бүртээ өөрийн хийсэн бүтээсэн, эсвэл ямарваа нэгэн зүйлийг үлдээж байх болно гэж төлөвлөсөн юм.

Өдрийн сонин. Амай дэлхийг ганцаараа тойрч байна

Амай гэдэг залууг дуучин гэдгээр нь хvмvvс мэдэх байх. Тэрбээр хоёр жилийн ємнє “Их дэлгvvр”-ийн шилэн хоргонд хэсэг хугацаанд амьдарч орчин vеийн хотын амьдралаас хэсэг хугацаанд тасарч амьдарна хэмээн шуугиан дэгдээж байсан боловч тухайн vед дэлгvv­рийн удирдлагууд зєвшєєрєє­гvйгээс тvvний санаа бvтэл­гvй­тэж байсан.

ЧИМЭЭ

2007 оны 06 сарын 18. Монгол Бадарчин 1-р аян. 27 дахь төр. ӨАБНУ, Кейп Таун хот. Бүтэн өдрийн турш ядраад бие нэг л тавгүй байлаа. Яагаад ийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм болоо? Кейп Таун хотын өвлийн цаг агаарын нөлөө юу? эсвэл агаарын даралтаас болж байна уу? Шөнө дунд бие их хөлөрч, цочиж сэрснээ гэнэт саналаа! Яагаад тийм их айдастай сэрсэн …

Зиндаа 2007.06.7 .Амай: Хүний амийг хэдхэн зоосоор үнэлдэг Советогийн оршин суугчид өдөр нь гудамжаараа явдаггүй

Транс, электро хөгжмийн урсгалыг Монголд оруулж ирэн, хоёр ч цомог гаргасан Амайг залуус санаж байгаа байхаа. Дэлхийг тойрч, бүх улс орнуудаар орох зорилго өвөрлөсөн DJ залуу өөрийн дуу бичлэгийн студиэ зарж, үүргэвч үүрэн гарснаас хойш 1 жил 8 cap болоод байна.

Olloo 2005.10.31 Амай ганцаараа дэлхийг тойрно

Дэлхий нийтээрээ глобальчлагдаад улс орнууд найрсагханаар vvд хаалгаа дэлгэдэг болсон нь манай орны хувьд ч гадаад ертєнц нээлттэй болох таатай нєхцєл болоод байгаа юм.

26 дахь улс Лесото-гийн зургийн цуглуулга

Лесото гэж айвуу тайван сайхан газар байнаа. Зах дээрээс нь нэг малгай аваадахсан чинь халуунд толгой хөөгөөд малгай багадчихсан байх юм.

23 дахь улс Малавигийн зургийн цуглуулга

“Авилгыг үгүй хийж Малави улсаа хөгжүүлэе” гэсэн уриа бүхий самбартай таарлаа. Намайг гарч байхад Монголд авилгач нарыг цээрлүүлнэ гээд байсан тэр юу болжииноо. Энд би халуун хумхаа тусч үхээд босч ирлээ. Маш их эм ууж, тариа хийлгэж, дусал залгуулж, эрчимтэй эмчилгээний үр дүнд босч ирлээ. Малави эмч сувилагч нартаа баярлалаа. За тэгээл Малавийн талаар ЛандРовэр …

АФРИК ТИВТЭЙ ТАНИЛЦАЖ ЭХЭЛСЭН НЬ

2007 оны 2 сарын 8 Монгол Бадарчин 1-р аян. 21 дэх төр. Танзани улс, Дар Эс Салам хот Аяллын 21 дэх улс, Африк тивийн 5 дахь улс Танзанид хөл тавьж, хоёр дахь өдөр нь нийслэл Дар Эс Салам хотод буулаа. Тус хотын анхны сэтгэгдэл гэвэл манай 1990-ээд оны дунд үе, зарим талаараа 2000 оны эхэн …

ОСОЛ

2007 оны 1 сарын 30 Монгол Бадарчин 1-р аян. 20 дахь төр. Бүгд Найрамдах Кени улс. Кенийн хойд зүгээс төв рүү явдаг зам маш муу байснаас болж машины ачааны тэнхлэг эвдэрч, гагнуурчнаар гэмтлийг засуулахаар боллоо. Эхний тосгон руу орох үед английн зэвсэгт хүчний цэргүүд ачааны тэрэгтэй хойд зүг цуваагаар хөдөлж байгаатай таарав. Кени улс нь …

ЭТИОПЫН НЭГ ӨДӨР

2008 оны 01 сарын 07. Монгол Бадарчин 1-р аян. 20 дахь улс. Этиоп улс. Бид Этиопын нэгэн тосгоноос холгүй газар машинуудаа байрлуулаад хоолоо хийж эхэллээ. Энэ улсын газар нутгаар явахдаа аль болох хөлийн газраас зайлсхийж байна. Удаан хугацааны иргэний дайн дууссан ч гар дээр олон тооны зэвсэг тарсан, өлсгөлөн, ядуурал нь буураагүй байгаа улсад баян …

ХАМГИЙН АМТТАЙ ПИВО

2007 оны 01 сарын 17. Монгол Бадарчин 1-р аян. 18 дахь төр. Судан улсын нийслэл хүрэх замд. 7 сар гаруй хүсэн хүлээсэн Судан улсын газар нутагт орж ирээд 3 дахь өдрөө болж байна. Бурхны илгээмж гэмээр гурван европ аялагчтай таарч, тэдгээрийн бүрэн тоноглосон 2 ачааны тэргээр Судан, Этиоп, Кени улсуудыг туулахаар боллоо. Маш их баяртай …

8 САР ХҮЛЭЭСЭН СУДАНЫ ВИЗ

2007 оны 1 сарын 8 Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр. Арабын Бүгд Найрамдах Египет улсын нийслэл Каир хот Нэг л мэдэх нээ Египетэд 8 сар болчхож. Энэ улсаас Судан руу явах төлөвлөгөөтэй байсан ч 3 удаа өргөдөл өгөөд виз авч чадаагүй. Сүүлд Каир дахь Монголын элчин сайдын яамнаас нот бичиг авч очоод ч …

ДИВААЖИН ГЭЖ ХААНА БАЙДАГ ВЭ?

2006 оны 6 сарын 23. Монгол Бадарчин 1-р аян, 17 дахь төр. Арабын Бүгд Найрамдах Египет улс, Шарм Эль Шейх хот. Би 26 нас хүртлээ сэлж чаддаггүй байлаа. Уснаас айдаг бас усанд орох дургүй нэгэн. Египетийн Шарм Эль Шейх хотод ирээд бассейнд, бас далайн эрэг хавиар  бага зэрэг сэлж сурав. Цэвэр устай  Улаан тэнгисийн наран …

ТҮҮХЭЭ ХАМГААЛЪЯ

2006 оны 03 сарын 10 Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр Арабын Бүгд Найрамдах Египет улс, нийслэл Каир хот Египет бол миний аялж байсан улсуудаас өөр, гудамжаар нь зэр зэвсэгтэй цэрэг, цагдаа олноор харагдана. Ислам шашны тэрс үзэлтнүүд, Бедуин гэх нутгийн нүүдэлчдийн жуулчид руу чиглэсэн дайралтаас болсон гэдэг. Аяллын үед юуны түрүүнд үзэхийг зорьдог …

ПАЛЕСТИНЫ БЭТЛЭХЭЭМ ХОТ

2006 оны 02 сарын 21. Монгол Бадарчин 1-р аян. 15 дахь төр. Израиль улс, Иерусалим хот. Израиль улсын Эйлат, Тэль Авив хотуудыг үзээд нийслэл Иерусалим хотод ирлээ. Хэдийгээр Иерусалим хот нь еврей шашинтай Израиль улсад байдаг ч, еврейчүүд буюу израиль үндэстнүүд тэр бүр хотын төвд байдаг цайзын доторх хуучин хот руу аюултай гээд явдаггүй юм …