“ДЭЛХИЙН НЭГ ӨДӨР” НОМЫН НЭЭЛТ ТӨРИЙН ОРДНЫ ИРГЭНИЙ ТАНХИМД БОЛЛОО

2013 оны 12 сарын 13 нд “Монгол Бадарчин” төслийн 4-р ботийг Засгийн Газрын ордны Иргэний танхимд албан ёсоор танилцууллаа. Гэр бүл, найз нөхөд дотны хүмүүсийн хүрээнд арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээг зохион байгуулах хугацаа тавчуу, яаруу хийсэн тул зарим хүмүүс урилга хүлээн авч хүрэлцэн ирэх боломжгүй байсанд уучлалт хүсье. 

ДАЯАР АЛДАРТ ДАВСТ СУМЫН ЗУРГИЙН ЦУГЛУУЛГА

Хэдийгээр би Улаанбаатар хотод төрж өссөн ч, Аав, өвөг дээдэс маань Увс аймгийн Давст сумын Хандгайт багаас гаралтай. Тиймээс нутагтаа ирж, сумаа хөгжүүлэх олон ажлуудыг эхлүүлээд явж байна. Ноднин зун болтол Давст нутагт ирж үзээгүй, ямар үзэсгэлэнтэй газар байдгийг бараг төсөөлдөггүй байв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цуглуулсан Давст сумын зургийн альбомоо Та бүхэнд хүргье. Энд …

КАНАДААС МОНГОЛ ХҮРТЭЛ ЗАМЫН ЗУРГИЙН ЦУГЛУУЛГА

“Монгол Бадарчин” төслийн хамгийн сүүлийн цэг болох Канад улсын Монтреалиас, Торонто, Киченер, Ниагра фолл, АНУ-ын Буффало, Нью Йорк, Солонгосын Сеулээр дамжин Улаанбаатар хотдоо буугаад, Нисэхээс Төв талбай хүртэл алхаж, Эзэн Хааны хөшөөндөө мөргөөд, 9 жил амьдарсан, шунал, хувийн гэсэн зүйлсээс татгалзсан, мэдлэг, амьдралын ухааныг эрэлхийлж алс хязгаар нутгийг туулсан Бадарчны замаа дуусгавар болгож, Жирийн амьдралаа …

86.3 Канад улсын Торонто хотын музейн зургийн цуглуулга

Буцах замдаа Торонто хотод түр саатаж, үзэж амжаагүй байсан төв музейг нь үзэж сонирхлоо. Хэзээ нэгэн цагт Монголын Нийгэмчдийн (Соц) цаг үеийг харуулсан музей байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд, дэлхийгээр цуглуулсан туршлага хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Торонто хот өөрийн иргэддээ түүх соёлын ямар үзвэр бэлдсэн байгааг сонирхоорой, болвол хүүхдүүддээ үзүүлээрэй… https://www.facebook.com/amai.mn/posts/10152825584403202