БИ ХАШХИРМААР БАЙНА…

2021 оны 2 сарын 4 Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс Хөдөө, Монгол гэртээ. Сүүлийн үед олон нийтийн мэдээллээр гараад байгаа хээл хахуульд автсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн политикуудын хэргүүдийг хараад, хөрөнгөтний(капитализм) нийгмийн шударга бус амьдралыг жигшиж, уурандаа ХАШХИРМААР санагдаж байна. (Улс, Төр-ч гэж буруу орчуулсан, хөрөнгөтний тогтолцооны Политик гэх үгний үндэс нь “полиси” буюу бодлого) Ах эгч нар …

БОСЧ ИРСЭН НЬ (НЭГДҮГЭЭР ХЭСЭГ)

2019 оны 11 сар Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс. Улаанбаатар нийслэл. Дэлхий ертөнцөөр аялж явсан зүүдэн дунд гар утасны сэрүүлэг өглөөний долоон цаг болсныг мэдэгдэв. Сэрлээ… Хэрвээ би ажилтай байсан бол таслаад, хайртай хүнээ тэвэрч, үргэлжлүүлэн унтах л байлаа. Даан ч тийм СОНГОЛТ надад алга. Дараагийн 36 цаг амьд явах боломж авахын тулд дулаан хөнжлөө орхин …

ХЕРОИН

1999 оны хавар… Жижүүрийн эмч: -Энэ хүү өвдөөд хэд хонож байна? Сувилагч эмэгтэй: -Өвдөлтөөсөө болоод гурав дахь шөнө унтсангүй. Жижүүрийн эмч: -Өвчнийг нь намдаахгүй бол болохгүй байхаа! Сувилагч эмэгтэй: -За эмчээ. Ийм яриа 12 цагийн үед сэхээний тасгийн гадна сонсогдлоо. Эмч нар миний тухай ярьж байгааг би ойлгож байв.

ХААНТ ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ

-Монголд ямар тогтолцоо тохирох вэ?гэсэн асуултыг бид сүүлийн үед их хэлэлцэж, талцах боллоо. Зарим хүмүүс шинэ үндсэн хууль ч зохиогоод өргөн бариад байна. Democracy буюу ардчилсан засаглалыг бид хүлээн аваад 97 дахь жил өнгөрлөө. Эхлээд Ардчилсан Социализм буюу нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгийн дээгүүр тавьдаг “ардын засаглал”-ыг 1921-1990 оны хооронд, Дэлхийн дайн болон хүйтэн …