КАНАДААС МОНГОЛ ХҮРТЭЛ ЗАМЫН ЗУРГИЙН ЦУГЛУУЛГА

“Монгол Бадарчин” төслийн хамгийн сүүлийн цэг болох Канад улсын Монтреалиас, Торонто, Киченер, Ниагра фолл, АНУ-ын Буффало, Нью Йорк, Солонгосын Сеулээр дамжин Улаанбаатар хотдоо буугаад, Нисэхээс Төв талбай хүртэл алхаж, Эзэн Хааны хөшөөндөө мөргөөд, 9 жил амьдарсан, шунал, хувийн гэсэн зүйлсээс татгалзсан, мэдлэг, амьдралын ухааныг эрэлхийлж алс хязгаар нутгийг туулсан Бадарчны замаа дуусгавар болгож, Жирийн амьдралаа …

86.3 Канад улсын Торонто хотын музейн зургийн цуглуулга

Буцах замдаа Торонто хотод түр саатаж, үзэж амжаагүй байсан төв музейг нь үзэж сонирхлоо. Хэзээ нэгэн цагт Монголын Нийгэмчдийн (Соц) цаг үеийг харуулсан музей байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд, дэлхийгээр цуглуулсан туршлага хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Торонто хот өөрийн иргэддээ түүх соёлын ямар үзвэр бэлдсэн байгааг сонирхоорой, болвол хүүхдүүддээ үзүүлээрэй… https://www.facebook.com/amai.mn/posts/10152825584403202

ТОРОНТОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД

Торонтогийн Их Сургуулийн номын санд өөрийн 4 номоо дурсгал болгон, хүлээлгэн өглөө. Нийт 9 жил гаруй гүйцэтгэж байгаа Монгол Бадарчин төслийн зардал орсон, тус бүрдээ 50.000-60.000 төгрөгийн үнэтэй уг номоо, дэлгүүрүүдэд 15000 (7 ногоон) төгрөгөөр худалдаалж байгаа. Одоогийн байдлаар 4000 гаруй номыг Төр засаг, соёл урлаг, олон нийтийн байгууллагуудад үнэгүй хүргүүлсэн байна. Ашгийн бус, нийгмийг …