ШВЕДЫН ДУНД СУРГУУЛЬД

2005 оны 11 сарын 22 Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь улс. Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд Швед гэх өндөр хөгжилтэй, хойд европын социалист хандлагатай улсад ирээд хэд хонолоо. Монголд надтай хамт ажиллаж байсан Ханна гэх Швед найзындаа хэд хоног өнгөрөөхдөө, нутгийн хүмүүсийн амьдралтай танилцаж, энэ улсын хөгжлийн нууцыг олох хайгуулаа үргэлжлүүллээ.

ЕВРОП РУУ НЭВТЭРСЭН НЬ

2005 оны 11 сарын 16. Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ-ын Санкт Петербург хот. Санкт Петербург хотод гурав хоноод дараагийн улс руу хөдлөх боллоо. Төлөвлөгөөний дагуу Финляндын нийслэл Хэлсинк. Санкт Петербург хотоос онгоц, усан онгоц, галт тэрэг, автобусаар Хэлсинк явж болно. Хамгийн хямд бөгөөд сонирхолтойгоор нь автобусыг сонгов. Буудлын үйлчлэгч надад автобусны буудлыг …

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ БА НАЦИОНАЛИЗМ

2005 оны 11 сарын 17 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Санкт Петербург хот Санкт Петербург хотод миний сэтгэлийг маш догдлуулсан зүйл бол явган хүний замын хажуугийн ханан дээрх “2 хүн 8 хүнтэй зодолдох шударга уу?” гэсэн утга бүхий үгтэй цаас, ассан лаанууд, цэцгээр хүрээлүүлсэн нэгэн залуугийн зураг байлаа. Надад болон хажуугаар нь …

ХҮНД БОДЛОО УНШУУЛАХ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр. ОХУ, Мушгиа хот Мушгиа хотод ирснийхээ маргааш нь багын дурсамжаа сэргээж, хойд хөршийнхөө нийслэлийн өөрчлөлт шинэчлэлийг сонирхохоор гэрээс гарлаа. Москвагийн газрын зураг, орос хэлнийхээ мэдлэгээр зэвсэглээд хамгийн сонирхолтой гэгдэх газруудаар явсаар нэг мэдэхэд учиргүй өлссөн байв. Дэлхийн олонх том хотод байдаг МакДональдс түргэн …

АЯЛЛЫН АНХНЫ ӨРТӨӨ

2005 оны 11 сарын 9 Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр. ОХУ, Мушгиа хот Бүхэл бүтэн 4 өдөр, шөнө галт тэрэгний 4 хүний ортой купенд амьдарч, цонхоор харж, коридороор алхсаар хойд хөршийн нийслэл Мушгиа (Москва) хотын галт тэрэгний буудал дээр ирлээ. 6,304 км газар нутгийг саадгүй туулдаг үүн шиг урт төмөр замыг би өөр …