img_3881-custom.jpg

2008 оны 02 сарын 01 өдөр Angola улсын Benguela орох зам дээр

Анголд орж ирээд 4 хонолоо. Лубанго хотоос замийн унаагаар хойд зүг хөдөлж эхэллээ. эхний унаа 100гаад км замийн уулзварт хүргэж өглөө. Хэдхэн сарын дараа Монгол явах гэж байгаа Ангол залуутай ярилцсан нь маш сонин санагдаж байлаа.

Тэр уулзвараас Бэнгүлаа явдаг замийн хажууд суулаа. Энэ улсийн зам дайний дараа сүйрсэн тул, маш муу замаар ганц хоёрхон унаа өнгөрч байлаа. цааш 450км явах хэрэгтэй байдаг.

Тэр уулзварийн хажууханд 2 хон байшин байсан бөгөөд дайний үед автомат болон хүнд зэвсгээр буудаж байсан нь ханий нүхнүүдээс ил харагдаж байлаа.

Ангола нь жуулчид зочилдоггүй тул намайг зам дээр унаа бариад зогсож байгааг хүмүүс хараад маш их гайхаж байлаа. зарим хүмүүс ирж яриа өдхийг хичээж байлаа.

Би өмнөн сурж байсан Итали хилээ баг зэрэг өөрчилж португал хилээр ярихийг зориж байлаа.

Тэр хавид хамгаалтийн зэвсэгтэй нэг хүн байсан бөгөөд түүний хараанаас холдохгүй байхийг хичээж байлаа.

Бүх машинууд хажуугаар гайхсан харцаар өнгөрч, цаг гаруй суулаа. холоос гэрлээ асаасан машиний цуваа өнгөрч байлаа. Нэг нэгээрээ миний хажуугаар тоос татуулж өнгрөхдөө сигналдаж

-Чи юу хийж байгаа? гэж асууж байгаа мэт гараараа дохилоо.

Цувааний эцэст нэгэн машин зогсч -Чи хаа хүрч байгаа гэж жолооч асуулаа.

-Бэнгүла.

-За за, суу, гээд намайг аваад явлаа.

img_3883-custom.JPG

Би Португал хэлгүй, тэрээр Англи хэлгүй байсан тул арай гэж хэл амаа ололцож байлаа. Хэсэг хугацаанд явсний дараа нөгөө машиний цуваа зогслоо. Арван хэдэн шинэ жийп машин.

-Энэ олон шинэ машинаар хаачиж яваа?

- Бид машин зөөвөрлдөг юм. Намибиагийн усан онгоцний боомт дээрээс эдгээр машинуудийг аваад Бэнгүлаад хүргэж байгаа юм. Энэ машин түрээсэлдэг газрийн машинууд юм.

img_3882-custom.JPG

Бид хэсэг зогсож машинуудаа шалгаж байх хоорондуур бүгдэнтэй зургаа даруулаад авлаа.

img_3884-custom.JPG

Ингээд бүх машинууд замд гарлаа. Манай залуу цувааний ахлагч гэдгийг ойлголоо. Хамгийн ард бүгдийг дагаж явах үедээ зарим нэгэн муу жолоочийг шахаад, сигналдаа яаруулж байлаа. Энд зам маш муутай байсан бөгөөд эдгээр машинууд шинэ тулдаа л явж байлаа.

Магадгүй машинууд зогсоол дээр зогсоод али нэгэн эд анги нь салж унвал яанаа гэж тэдгээр залуусийн машин бариж байгааг хараад бодлоо.

Өөрийн биш учраас тоохгүй байж ч магад.

img_3907-custom.JPG

Ангол улсийн байгал үнэхээр өвөрмөц. Энэ улс Өмнөд Африкийн бүс Дунд Африкийн бүсийн хооронд байдаг тул Африкийн саванах-гаас Тропик ойтой бүс руу орж байгаан мэдэгдэж байлаа. Замд маш өвөрмөц санагдсан зүйл н Маш том олон настай моднууд зам дээр байвал түүнийг устгалгүй машиний замийг хоёр талаар н явуулсан байсан юм.

img_3897-custom.JPG

Ангол улсад орж ирснээс хойш хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл н Анголийн дайний үеэс үлдсэн Дайний хүнд техник үлдэгдлүүд сэгүүд байсан юм. Бас замийн хаа сайгүй харагдах CART DESMINAGE гэдэг бичгүүд байлаа. Хаа сайгүй. Сөнөсөн тэхникүүдийн хажууд ч байлаа. Жолооч залуугаас учрийг н асуутал. Дайний хоёр талууд маш их хэмжээний газрийн МИН тависан бөгөөд, талууд найрамдлийн гэрээ байгуулснаас хойш хамтарч тэдгээрийг хайж устгаж байгаа юм. Ийм тэмдгүүд н газар байсан минийг устгасан гэдгийг анхааруулж байгаа юм.

img_3898-custom.JPG

Тэрээр маш сайн залуу байсан бөгөөд миний аялийн ач холбогдлийг ойлгосон тул зам зуураа зогсож хэрэгтэй гэсэн зүйлүүдийг муу англи хэлээр тайлбарлахийг хичээж байлаа.

img_3902-custom.JPG

Машиний цуваа дахиаад л зогслоо. Али нэг машиний цахилгаан н болохгүй байна гээд. Олон машинууд байсан бөгөөд нэг н зогсоод бүгд хөдөлгөөнөө саатуулхаас аргагүй болж байсан юм.

img_3896-custom.JPG

Хэдийгээр эн их дайний техник хоёр талаар байгааг хараад дасаж эхэлж байсан ч нэг л удаа сөнөсөн Нийтийн тээврийн автуус хажуугаар өнгөрөхөд, Ум Мани Бадмихум гэж өөрийн эрхгүй хэлж байлаа. Дайний үед Дотроо жирийн иргэдтэй автуус замийн мин дээр тэсэрсэн тохиолдлууд зөндөө л байсан байх гэж бодлоо.

img_3906-custom.JPG

Бид зогссон машинийг яаралтай засч аяллаа саадгүй үргэлжлүүлж байлаа.

img_3895-custom.JPG

Хаа сайгүй дайний үлдэгдэл. Одоог болтол замийн хажуугийн зүлгэн дээр түр цайгаа уугаад явий гэж Монголд байдаг шиг зүйл хийхийн өмнө хэдэн удаа сайн бодож тунгаах хэрэгтэй шүү!

Морь харах хүсэлтэй бол замаас холдолгүй хийгээрээ! МИН!

img_3910-custom.JPG

Ангол улсаар явж байхад 100 км тутамд байгал өөрчлөгдөж байгааг хараад үнэхээр сайхан байлаа.

img_3913.JPG

Бас л гэмтэл.

img_3899.JPG

Анголийн өмнөд хэсэгт уугуул омгийн иргэд маш их харагдаж байсан юм.

Энд байхад маш сонин зүйлүүд анх нэг доор олж харсан юм.

Бид явж байтал нэгэн хөгшин эмгэн Модний мөчрөөс зүүгдээд хугалах гэж хичээж байлаа. Хугарвал эмгэн доошоо нэлээд хүнд унах байхдаа гэж бодлоо. Хэсэг хугацаанд явж байгаад замийн хүнийг хүндэлж зогслоо. Замийн зүүн бутнаас нөгөө талруу нэгэн омгийн хувцастай өвгөн баруун гартаа жад барисан зуун гартаа хамгийн орчин үейин төмөр мөнгөлөг өнгийн дипломат цүнх барисан өнгөрч харагдлаа. Дахиад явж байтал нэгэн хүүхэн босоогоороо модруу шээж байлаа. Цэцэрлэгт байхдаа охидуудийг босоогоор н шээлгэж сургах гэж бүтдэггүй байсан бөгөөд энэ удаад болох юм байна гэж мэдлээ. Цааш явж байтал нэгэн залуу үхсэн нохойг оосрийг н татаж замаас зайлуулж байсан бол, дахиад цааш явтал хоёр хүн үхрийг замруу гаргах гэж бөгснөөс н түлхэж байлаа.

Нэг доор ийм сонин зуйлуудийг хараад би үнэхээр гайхлаа. Нөгөө залууд хэлэх гэж оролдсонч хэлний бэрхшээлээс болоод болсонгүй.

img_3893.JPG

Маш үзэсгэлэнтэй байгалийн хажуугаар явсаар байлаа. Би хэрвээ аялаагүй байсан бол дэлхийд ийм олон үзэсгэлэнтэй газрууд байдаг тухай ойлголтгүй байхсан.

img_3917.JPG

Удалгүй нар жаргаж эхэллээ. Энэ мөчид миний аялд мартхааргүй нэгэн дүрс гарч жаргаж нарний туяанд орсийн танкний дүрс нүдэнд буулаа. өмнө зөндөө сөнөсөн техник харж байсан ч энэ танк нэгэл өвөрмөц байлаа. Ямарч тосгонгүй хүнгүй хээр газар гав ганцаараа гуниглан зогсож байгаа мэт.

Дайний үед бид байнга хүмүүсийн амь насний тухайд боддог бол энэ удаад энэхүү ганцаараа хээр байгаа сөнөсөн танкийг хэрвээ амьд биет байгаа гэж бодвол гав ганцаараа энд хэдэн жилийг өнгрүүж байгаа н өрөвдмөөр байлаа.

Янз бүрийн дуу, шүлгэнд ганцаардсан мод, уул толгодийн талаар дуулдаг бол хээр сөнөөд ганцаараа хаягдсан танкний тухай дуу сонсвол ямар санагдах вэ? Урлаг гэдэг маш чөлөөтэй, өвөрмөц байх ёстой гэж боддог тул магадгүй хэзээ нэгэн цагт ганцаадсан мартагдсан танк гэж уран бүтээл хийж ч магад гэж бодлоо. Ялангуяа дайнд зориулж хүмүүс түүнийг бүтээгээд хэрэггүй болонгуут хээр хаясан байншүүдээ!

Баг зэргээр өөрөөр сэтгэвэл та бүхэн миний юу хэлээд байгааг ойлгоно байх.

Ийнхүү харанхуй боллоо. Өдөр ингэж хурдлаагүй хэрнээ шөнө цувааний эхний машин яагаад хурдлаад байгаа юм болоо гэж манай залуу уураа барин хурдаа нэмлээ. Бүх машинууд өмнөх хойд гэрлээ асаасан байсан бөгөөд цувааний хойн явж байсан би мартхааргүй гоё зүйл олж харлаа.

Арван хэдэн машинууд харанхуй хээр, уул толгодийн замуудийг бие биенээсээ холгүй ижил зайнд явж байсан бөгөөд өмнө яваа бүх машинуудийн өмнөх, арийн гэрэл тоосний цаанаас маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Манай машиний цуваа нэгэн том гэрэлт могой мулхуж байгаа мэт замийн бүх эргэлт нуглаанууд дээр нэг нэгээрээ адил замаар өнгөрч байлаа.

Хэрвээ та нарт хэзээ нэгэн цагт маш урт цувааний хойно, шөнөөр явах боломж олдох юм бол миний яриж байгааг ойлгож, гоё санагдах болно шүү. Ялангуяа шороотой зам дээрх гэрэл шороонд өмнөх машинтай нийлсэн мэт сэтгэгдэл түрүүлнэ.

Ийнхүү бид явсаар Бэнгүла гэдэг далайн эргэ дээр байдаг хотод ирлээ. Надад яг хаана буух тухай ямарч мэдэээлэл байхгүй байсан тул залуусаас зөвөлгөө асуулаа.

Бид ярилцаж байгаад машинуудийг байрлуулах гаражний хашаанд саравчин доор майхнаа зоох зөвшөөрөл авлаа. Ангол улс н Африкийн хамгийн үнэтэй улсуудийн нэг тул 50$ хямд буудал гэсэн ойлголт байдаггүй юм. Харин хотийн төвд байрладаг машин зогсоол дээр майхнаа тавих зөвшөөрөл олдсонд маш их баяртай байлаа. Ялангуя хашааний хажууд маш орчин үейин ДАНЦЭ КЛУБ!!

Үргэлжлэл бий

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

Za uregljluuleed baigaarai. bas dance club ee chuhalchilsaaar l. hehe

Clan wrote on 2008/06/08 - 19:44
#2

Neg yum asuuy tegeh u? neg bolomjooroo hariulaad ogooch.

Africa geheer yneheer dandaa dain bolj baidag tiv yum u? Esvel hymyys zuvhun tiim yumiig olj haraad sonirholtoi yum yzsen bolgoj yrihiin tuld ter hesgiig ni tovoilgood bdg yumu?

Leonardo di Caprio-giin Bloody Diamond, Nicolas CAge-n War God bilyy kinonuud dandaa l neg bytehgyi yum haruuldag. Amaigiin blog ter chigeeree dain dajin, buu shiidem.

Yag ooroo l ochij yzehgyi bol bas ni Afric tusuulugduhgyi yum bn l daa :)

enzo wrote on 2008/06/09 - 01:50
#3

Keep going! God bless you!!!

GB wrote on 2008/06/10 - 03:41
#4

hi amjilt hvsii. vrgelj hamttda shvv

Amzo wrote on 2008/06/10 - 06:11
#5

oroi ajil taraad buh humuus lager yavj bhad l tsuvaa ni araasaaa goy haragddii shd baahan ulaan gerel

er hun wrote on 2008/06/10 - 14:49
#6

yag ynen shyy 5 aa

enzo wrote on 2008/06/10 - 17:57
#7

2 oo chi ehnees ni unshsan bol oilgoh l baisan daa. afric-g europ-ийн том гүрнүүд удаан хугацаанд колончилсон юм. омгийн хил хамаагүй, колонийн хилээр тусгаарлаад… сүүлд европчууд африкийн колониудыг суллаж өгөхөд төр улс байгуулж үзээгүй зэрлэгүүд хоорондоо байлдаад эхэлсэн юм даа.

Org wrote on 2008/06/11 - 00:13
#8

гайхалтай гйахалтай.. эр зоригтон

сайхан санаа wrote on 2008/06/11 - 17:47
#9

good luck man, bieee bodoj baigaarai

garidaa wrote on 2008/06/12 - 12:29
#10

hi friend how are u???? we miss u here in Angola(Luanda).
if u came back please go to Chill out club, we all will be there for u my friend.
big hug for u
Mauro (sango)
Dzarme Security Team

Mauro (sango) wrote on 2008/07/09 - 01:32
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.