DSC05185

2011 оны 05 сарын 05. Монгол Улс, Улаанбаатар хот.

Ажлаа хийж байх үед интернэт байнга залгаатай байдаг. Facebook дээр заримдаа хүмүүс танилцаж зарим нь чаатлахыг хүсдэг. Тухайн хүний профайл дахь зураг, сонирхдог хөгжим, бичиж буй зүйлүүдийг нь анхааралтай ажиглаж үнэхээр танилцахад сонирхолтой хүн байвал шууд холбогддог. Ийм маягаар танилцсан нэгэн хүнтэй чаатласан бичлэгээ тавивал сонин байж магадгүй гэж бодлоо.

-          Чи транс-д орох дуртай юу?.

-          “ММП” дээр л очдог шд.

-          Бишээ, ОНГОД орох. Гэртээ хэнтэй байгаа?.

-          Яадын болоо …???

-          Хэнтэй байгаа?

-          Ганцаараа.

-          Чанга өсгөгч байгаа юу? Компьютертай холбоотой?

-          Үгүй.

-          Чихэвч?

-          Лаптоп л байна.

-          Чихэвч?

-          Ажил дээрээ орхисон бололтой. Үзээгүй юм сонирхуулах гээд байна уу?

-          Үзсэн байхөө.

-          Үзье.

-          За миний бичсэнийг яг зааврын дагуу хийнэ шүү!

-          Сонирхолтой л байна.

-          Маш анхааралтай.

-          За.

-          Эхлээд бүх гэрлээ унтраагаад хөгжмөө хамгийн чанга дээр нь тавь.

Дараа нь миний явуулсан линкийг Youtube учраас play тавилгүй уншуул. To be ready. Тэгээд гараа хулгана дээр яг play товчин бэлдээд.

-          Ойлоо.

-          Тэгээд нүдээ ань.

Огцом хөдөлгөөнгүй өөрийн амьсгаагаа мэдэрч, улмаар зүрхээ сонстлоо тайвширч, төвлөр. Оюун санаагаа хөлийнхөө үзүүр хүрээд буцаж ирж байна гэж бод.

-          Хэзээ ч тэгж хөгжим сонсож байгаагүй юм байна.

Одоо анхааралтай сонсъё.

-          Яг хөлийн хуруу хүртлээ оюун санаагаа хүргээд буцаж ирснийхээ дараа миний явуулсан линкийг play тавь.

-          За.

-          Хөгжим дотроо 3 хэсгээс бүтдэг юм. Юуны түрүүнд хэмнэлийг олж сонс. Тэр нь бөмбөр болон чамайг хөдөлгөе гэсэн хурд байгаа. Түүнийг биеэрээ шингээж зөөлөн хөдөл. Тэгээд дараа нь хөгжим дотор байгаа янз бүрийн авиа, хоолойг шингээж тус бүрийг өөрийн биеийн аль нэг хэсгээрээ илэрхийл. Маш зөөлөн хоорондоо авцалдаагүй мэт хөдөлгөөнүүд бий болно, гэхдээ сэтгэлд чинь нэгэн нээлт орж эхэлнэ.

-          Ok.

-          Түүнийг ТРАНС буюу Онгод орно гээд байгаа юм. Хүн өөрийгөө гүн дотогш оруулж, орчлонгоос салж байна гэж болно. Ганцаараа байгаа болохоор элдэв шуугиангүй лаптоп дээр хийж болно.

-          Гайхалтай.

-          Одоо миний бичсэнийг дахин унш.

-          Кк. Ok.

-          Дуусахаараа хэлээрэй.

-          Бэлэн.

-           http://www.youtube.com/watch?v=bRWSvzbFRLU

-          Эхлээд уншуулаарай!

-          За.

-          Энэ хөгжимд нилээд олон зам байгаа, тэдгээрийг олж биеэрээ илэрхийлээрэй. Have a nice trip …

-          :)

-          Эргэж ирэхээрээ хэлээрэй!

7 минутын дараа:

-          Надад маш хүнд байлаа.

-          Яагаад?

-          Мансуурч байна. Хяналтаа алдлаа.

-          Харин тийм. Түүнд гол учир нь байгаа юм.

-          Миний бие юу ч мэдрэхгүй болсон. Биеэс юм гараад явчих шиг мэдрэмж төрсөн.

-          Хүн өглөө боссон цагаасаа авхуулаад эргэн тойрноо хяналтдаа байлгахыг хичээдэг юм. Байгалиар бол амьд үлдэх зөн совин дандаа асаалттай байдаг гэсэн үг. Харин хотын соёлынхон амьд үлдэх зөн совингоосоо илүү бусдыг, эргэн тойрноо хянахыг хүсэж, энэ өвчнийг СТРЕСС гээд байгаа юм.

-          Хов хоосон мэдрэмж төрлөө энэ сайн уу муу юу?

-          Маш сайн. Цаг хугацаагаар аялж байна. Хүмүүс стрессээ тайлах гэж сархад хүртэж, мансууруулах төрлийн зүйл хэрэглээд байгаа юм. Хэрвээ аргыг нь олчихвол хүчлэлгүй транс-д орж болж байгаа биздээ.

-          Би маш амархан орчлоо яагаад ч юм.

-          Яагаад гэвэл надад итгэсэн учраас.

-          Орой унтах гээд хэвтэж байхдаа би өөрийгөө нисэж байгаа, хөвж байгаагаар төсөөлдөг, тэгэхээр яг агаартай уусаад хөвж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-          Африкт зарим үед би зам дээр хэдэн цаг зогсох хэрэгтэй болдог байсан тэр үед дотроо аль нэг хөгжмийг тоглож байна гэж төсөөлөөд унтардаг байсан. Намиби улсад 5 цаг гаруй алга болсон.

-          Тэрнээс арай хүнд байлаа кк.

-          Яг машин дуугарах үед босоод гаргаа өргөсөн. Гэтэл дөнгөж сая нүдээ аньсан юм шиг.

-          5 дахин хүнд.

-          Монголчууд ХАР дарна гэдэг.

-          Кк.

-          Маш сонин мэдрэмж, хянаж чадах юм бол сонин зүйлс үзэж болдог. Уудаггүй, татдаггүй залуу анх 2000 оны үед Транс гэж ярьж эхлэхэд хүмүүс намайг аймар сэжиглээд – Энэ лав нэг зүйл хийгээд байна гэдэг байсан.

-          Ккк. Нууц нь тэгсэн чинь энэ байжээ.

-          Манай урагт урлагийн хүн байхгүй тул миний Ген-д удамшлын мэдрэмж байхгүй, харин би түүнийгээ нээх аргыг хайж олсон болохоор хурдан хөгжүүлж чадсан юм. Клубд найзууд бүгд уугаад, халаалт авч манарч байж бүжиглэх гэдэг байхад зөв зүгээр ороод хөлсөө гартал бүжиглээд гарахад гайхахаас өөр яах билээдээ. Хэхэ. 2000 оны үед шүү дээ!

-          Хахаха.

-          Сүүлд пиво ууж эхэлсэн үеэс арай хэцүү болсон, бие заавал гадны хүчлүүлэгч хүсээд, харин одоо бараг паатидахгүй нээх уухгүй байгаа болохоор буцаад амар байгаа. Зөвхөн хөгжмөөр, эсвэл өөрөө хөгжим тоглож байгаад алга болчихно. Хэ хэ.

-          :) Баярлалаа.

-          Оюуны их ажил хийдэг хүн өөрийгөө хамгаалж байхгүй бол аюултай. Тархи гэдэг бол хогийн сав биш. :)

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

hi sain uu bi suisiin oyutan biy daaltaa hiih gd sedevee tsugluulj bgaa yum l daa ta nadaa medeh sedev bol tuslaach my sedev mongol soyol dahi 13-n belegdel hariu bicheerei hundetgesen bujinlkham

bujee wrote on 2011/05/05 - 22:03
#2

Гайхалтай, биеийн бүх эсүүд маань сонсголоор дамжин орж ирж байгаа аялгууны урсгалын чигийг дагаад хөвөх ба урсах мэт. Тэгснээ гэнэт тогтонги болох. Хэмнэлүүдэд хариу өгөх мэт бөөмсүүд маань хувиран нимгэн хальс мэт болоод доргих бөгөөд биеийн эд эрхтэн бүрт харилцан адилгүй хурдаар гүйж байна. Жингүйдэл. Хөгжим дуусаад гарын алгаа атгаж үзэхэд хөөсөн мэт халуу дүүгсэн байна.

Urnaa` wrote on 2011/05/05 - 22:52
#3

энэ арга ч яг оруулдаг шүү. миний хуьд лав ороод эхэлхээрээ улам чанга сонсмоор санагддаг. харин хүмүүс намайг өсгөгч тэвэрсэн согтуул гэж хардаг юм билээ. анх клаб ороод өөрийнхөө cd руу буулгасан аянуудыг тавихаар уурлаад соль гэж хашгардаг л байсан. одоо харин харьцангуй гайгйү болсон байна лээ.

Tulga wrote on 2011/05/05 - 23:07
#4

yu xelexee medku bn xezee j minii mederj uzeegui medremjj

tseene wrote on 2011/05/07 - 23:22
#5

hehe zarim humuust shal hudlaa l sanagdah baih gewch bi saya ter link ruu orj bgaad yag saihan suuj bgaad mgl-doo owol alhaad huuchinshigee hugjimoo sonsood alhaj bna gej tosoolson chine daardag bnashd minii bie odoogiin baidlaar haluun orond bdag yumldaa ih goyo bailaa hehe

Баясаа wrote on 2011/05/16 - 02:07
#6

Би ч танилцахад ч сонирхолтой хүн дээ. Тэгээл найз нөхөд цөөн байдаг биз хэхэ.
Голдуу Ретимлэх гэдгиймуу тиймэрхүү транс сонсдог шдээ. Тэгээл хурд хүч мэдэрдэг дээ.

Xarxorum wrote on 2011/05/16 - 15:59
#7

Би ч танилцахад ч сонирхолгүй хүн юм шиг байгаан. Тэгээл найз нөхөд цөөн байдаг биз хэхэ.
Голдуу Ритэмлэг гэдгиймуу юуч гэдийн тиймэрхүү транс сонсдог шдээ. Тэгээл хурд хүч мэдэрдэг дээ.

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:00
#8

ЭЭ энэ одоо 2 орцон байхымдаа

Xarxorum wrote on 2011/05/16 - 16:02
#9

gaihaltai

yuki wrote on 2011/05/22 - 22:30
#10

:D

Poki wrote on 2011/06/03 - 16:53
#11

This is real SATANIST!!! U should hear your soul rather than hearing trans. Manaihan ingeed yum uzeegui n medegdeed bhiimdaa…

bi wrote on 2011/06/07 - 08:40
#12

trans gaihaltai shuu uggui urlag… odoo bur transaas oor hogjim deer bujiglej chadhaa baisan bnalee

undak wrote on 2011/07/05 - 16:20
#13

say uzlee tegsen hamag gariin huls garaad neg heseg uuriiguu yaaj hudluud bgaag mederhee baichlaa

hhhh wrote on 2011/07/16 - 23:18
#14

Туршиж үзнээ. Сонирхолтой сонсогдож байна…

Snow wrote on 2011/07/17 - 13:07
#15

Трансыг үнэхээр ойлгодог лдоо. state of trance эхлэхдээ ” when i count down to zero i will enter a brand new world ” гэдэг шиг норкозонд орохдоо би яг түүнийг санаж байж билээ орохыхоо өмнө asot 487 сонссоор байгаал орж билээ. Транс бол үнэхээр цаг хугацаагаар аялуулагч л гэсэн үг дээ.

Batbold wrote on 2011/07/29 - 15:21
#16

oh ma god unen tasartsan medremj gj ene bhda hamag bie maaani arzaagaad minii nudnees nulims garlaa ongod gj yu bdgiig say l mederlee:-)

Ariuka wrote on 2011/08/09 - 20:27
#17

http://www.youtube.com/watch?v=bRWSvzbFRLU энэ линк болохгүй байна

bnv wrote on 2014/03/08 - 17:02
#18

“Дэлхийн нэг өдөр” лекцэнд суусан. Нүдээ аниад хөөмэй сонсож байхадаа трансд орсон байж магадгүй. Тэр дээрх зургийг өмнө харж байгаагүй ч надад яг тийм газар оччихсон юм шиг санагдсан, одоо хараад байхад их төстэй юм. Сонсож эхлэхээс өмнө байгаль харагдана гэж хэлсэндээ. Тэгээд суугаад нүдээ аниад сонсож байхад эхлээд нүдээ анихад мэдрэгдсэн шиг харанхуйд өөрийгөө дээрээс нь өнгийгөөд агаарт тогтчихсон мэт болсоноо байгаль харагдана гэсэн нь санагдаад харах гэтэл сууж байгаа ч биш, зогсож байгаа ч биш тэгээд л нэг тийм бүрэнхийд далайн мэлтэлзсэн устай эргийг дээрээс нь харах шиг болсон. Дээрх шиг нарны шаргал туяаг бол хараагүй.

bnv wrote on 2014/03/08 - 17:17
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.