2011 оны 04 сарын 16. 03:43 цаг.
Монгол улс, Улаанбаатар хот.
Яагаад ч юм гэртээ ирснээсээ хойш сэтгэлээ мэдэрч, сонсож, хуваалцаж чадахгүй болж байх шиг байна. Өдөр тутмын амьдралын нухчаанд дарагдаад, амьдралаа шинээр эхлүүлж тодорхой төвшинд хүргэх гэж зүтгэснээс болсон байх.
Аялж байх үе шиг эргэн тойрныхоо юм бүхнийг анзаарч судалж дасан зохицохыг хичээх сонирхолгүй болж. Өмнө тавьсан зүйлээ хийгээд л тэгээд болоо.
Улаанбаатарт ирээд бухимдуулж байгаа зүйл нь хүмүүсийн бухимдал юм. Учир нь түүнийгээ зохицуулж чадахгүй байгаа хүмүүс хажуугийн хүндээ, орчиндоо тэр зүйлээ түгээгээд улмаар эргэн тойронд баахан бухимдал байна.
Сайхан хөгжим сонсож, бүжиглэж, загварлаг хувцасласан охидууд харж, найзуудтайгаа байсан клубны амьдралаасаа хэд хэдэн шалтгаанаас болж нилээд тусгаарлагдлаа.
1-т. Нөгөө ууснаа шингээж чадахгүй СИНДРОМУУД зүгээр байхгүй ядаргаа болох юм. Зүгээр нэг сайхан үдшийг өнгөрөөгөөд гэртээ харьж амрахгүй юугаан нотлох гээд зүтгээд байдаг байнаа. Бас уур бухимдал сархадтай цуг гардаг гэдгийг анх хүртэж сурах үедээ мэдэж авмаар юм.
2-т. Саяхнаас хамгийн том тулаанаа дуусгаж тамхи гэж өвчнөөс саллаа. Дайныг ялсан гэж хэлэхгүй ч яачиж байсан байнга нэг зүйлд хамааралтай болж тэр нь үгүй үед бухимдаж айхгүй боллоо. Харин өөрөө гарсан ч орчин гэдэг зүйл их нөлөөлдөг тул тамхитай орчин, хүмүүсээс нэг хэсэг хугацаанд зайтай байхаар шийдлээ. Тиймээс клуб энээ тэрээ бараг орохоо болилоо.
2000 оныхон гэдэг паатичид бүгд 10 насаар ахиж гэр бүл үр хүүхэд амьдралын хариуцлагатай болсон тул тэр болгон цуг яваад байх гал хамууд үгүй болж. Хаа ч явсан залуу үе. Тэгээд ч яг сэтгэлд хүргээд сайн тоглох DJ Монголд ховор тул яг очсон газар тэр хэд тоглож байгаа эсэх нь сугалаа л гэсэн үг.
Энэ шөнө ирээд бичих гэсэн зүйлээ мартчихаж.
Өдөр бүрийн оюуны маш хүнд ажлын дараа гэртээ хариад шууд амарч байсан бол, өнөөдөр гадагшаа гарахаар шийдлээ. Нэгэн бааранд найзууд төрсөн өдөр тэмдэглэж байсан бөгөөд тараад ILOFT орлоо.
Ийм газруудаар огт харагдахаа больсон тул танил хүмүүс гайхан хүлээн авч байв. Яг л гадаадаас ирж буй мэт. Хэдийгээр хөгжмийн дугаралт сайн ч DJ, хөгжмийн инженерүүд ажлаа муу хийснээс болж хөгжимд бүжиглэх трансэд орох боломж олдсонгүй. Монгол охидын гоё болсоныг ирсэн өдрөөсөө мэдэрсэн бөгөөд загвар гэдэг зүйлийг хаа нэгэн газар шоу дээр бус энд үзэж болохоор байлаа. Үндсэндээ анх клуб орж соёлын шок мэдэрч байгаа юм шиг тэр хавиар хүн харж зогслоо.
Цаг өнгөрч буйг анзаараагүй бөгөөд нэг л мэдэхэд заалны гэрэл асч явах цаг болсоныг анхаарууллаа.
Гараад юуны түрүүнд мэдэрсэн зүйл гэвэл чийг.
4 сарын дунд гэдэг Монголд өвөл мөчөөгөө өгөөгүй цаг үе, гэтэл яагаад ийм их чийг үнэртдэг билээ?
Гараад унаа барих гэж алхаж эхлэх үед бороо орж буйг анзаарлаа. Танихгүй хэсэг залуус машинтай хажууд ирж намайг гэр хүргэж өгөхийг санал болгосон боловч зөөлөн орж буй бороон дор зогсоод баймаар санагдлаа. Эхний машин явахад дараагийн машин ирж машин барьж байсан залуу бас гэрт хүргэхийг хүслээ. Би зогсоод баймаар байсан тул баярлалаа гээд үдлээ.
ILOFT клубт байсан бүх хүмүүс яваад би гав ганцаараа Улаанбаатарын гудамжинд зогсож байлаа.
Яагаад ч юм бороо ороод, бас чийг үнэртэх үед бага нас, 20-той залуу байсан үеийн гоё дурсамжууд орж ирээд байсан тул тэр бүхнээ санаж зогсох үнэхээр сайхан байлаа.
Ажлын өдрүүдэд машинтай явна гэдэг маш хүнд бөгөөд сэтгэлд дарамттай байдаг тул ихэвчлэн алхаж ажилдаа очдог билээ. Өдөрт дунджаар 2-5 км газар алхахыг хичээж байгаа бөгөөд тэр үедээ маш олон зүйлийг тунгааж чаддаг юм. Энэ шөнө бас тийм мэдрэмж төрсөн тул засгийн газрын ордны хажуугаар алхлаа. Гадаа ямар гоё байнаа. Хүйтнийг ямар хүнд давбаа. Одоо ингээд нэг л мэдэхэд зун болно, хөдөө гарна, аялна, цаг агаар гоё болж хүмүүс ч гэсэн өөрчлөгдөнө.
Ийм зүйл бодож байх үед бороо бага зэрэг ширүүсч, чийгтэй хотын үнэр намайг улам бүр EXTAZ-нд оруулж АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ! гэсэн бодлыг төрүүллээ.
Хотын төвийн төв уулзварын хажууд шөнийн 03 цагт гараа өргөж, тэнгэр ширтэн, зогсож буй залууг харсан хүмүүс гайхсан байх, гэхдээ би юу мэдэрч ямар аз жаргалтай байгааг харамсалтай нь хэн ч ойлгоогүй болов уу.
Хавар ирлээ…

Horaayy..there are 22 comment(s) for me so far ;)

#1

Нээрээ зун боллоо гоё шүү,анхны бороо шөнө ордог гэж үнэн шүү.

Mergen ovogt wrote on 2011/04/16 - 21:33
#2

Amidral saihan shuu!!!

www.1000zahia.com wrote on 2011/04/17 - 09:21
#3

Аан даанч 4 өнгөрөөж гарч ирэхэд бороо зогссон байсиймаа гэхдээ л анхны борооны дараахь чийглэг цэнгэг эрч хүчтэй агаар цуцсан хөл халууцсан биеийг гайхалтай сэргээсэнд нь л энэ жилийн анхны анхны бороог хэзээ ч мартхааргүй болсон.

Чимэдээ wrote on 2011/04/17 - 13:15
#4

Амьдралын хором бүрийг утга учиртай өнгөрүүлж түүнээсээ сэтгэл ханамж авч амьдрана гэдэг хамгийн сайхан. Би бүр догдолчихлоо. анхны бороотой хамт нов ногоон зүлэг өнгө өнгийн цэцэгс шувууд… гээд өвлийн турш хүсэж хүлээж байсан бүхэн ирж байна.

tsolmon wrote on 2011/04/17 - 19:02
#5

Хмммм хажууд чинь байсан бол…

poki wrote on 2011/04/17 - 19:45
#6

tiim shuu,boroo hun bolgond dursamj daguulj bdg.boroonii uner tsaanaa l neeh goyo setgel sergeedeg.
Partynii %d gevel bidnii ue yalt ch gui ungursun bailaa,hehe.harin ter uzesgelentei, gangan joohon ohiduud gadnaa l saihan haragddag yum bn lee.ted nariin sanaa n bur yavchihsan yum bn lee.bugdii n arai hamruulj bolohgui bh l daa.daraa herev chi partydval ter fashion ohidiin hartsii n ajiglaad uzeerei.

Ankhaa wrote on 2011/04/17 - 20:15
#7

Ямар гоё юм бэ төсөөлөгдөж байна шүү… Хаврын анхны борооны чийг…Сайхан үнэр, сайхан дурсамжууд минь…

Урнаа wrote on 2011/04/17 - 22:17
#8

zia ene zun nutag ruugaa neg ywj irnee. hawar bolhoor shn goliinhoo tohoi deer zagaschlaad suuj bsn uy sanaand orood tsaanaa l neg setgel gegelzeed bdg bolloo.

Slash wrote on 2011/04/18 - 10:01
#9

neeree ogloo boshod end tend jijig jijig us baisan shd

sor300 wrote on 2011/04/18 - 16:16
#10

тэр мэдрэмжийг би нэг мэдрэхсэн…

tunamal wrote on 2011/04/18 - 23:41
#11

saihan bichsen baina ta usa-d irne gesen hezee ireh we ali hotod?

zosi wrote on 2011/04/19 - 04:13
#12

Ih romantic umaa :) huurhun sanagdchihlaa

amanna wrote on 2011/04/19 - 11:20
#13

” Hul nutsgen zogsoj bh bas saihan bsan. Anhnii boroonoor seruun bsnda ooriigoo aztai gj bodood bgaa. Bodood baisan cin urd ni bi ontsolj anhnii boroog mederc bgaagui yum bna. Tand bas tiim setgegdel tursund saihan sanagdaj bna. Ucir ni gantsaar zogsoj bhdaa ih zuil bodoj amidral ymar saihan bna gej bodson ym.”

Mademoiselle D wrote on 2011/04/20 - 14:44
#14

goe bichjee yagaad ch ym mongoloo aimar sanalaa…

odnoo wrote on 2011/04/21 - 05:41
#15

yaa ter 20nast uyee dursaad goy blaa gsn heseg.g tusuulsun chin 1 l goy blaa hehe

parachuter wrote on 2011/04/24 - 22:25
#16

hi. Tursun udruuruu nomiig chin belgend avsan um. Ynshihaar tolgoi amraad yavchihdag um. Bas neg huselt baina aa. Chamaig 4 deh udur boloh neg yylzaltad yrih gesen um. Oilgoj demjih baih aa gej naidaj baina. Zav zai baival http://www.magicgate.mn site-d zochlooroi. tendees amarhan oilgono.Hariy bicheerei.

sunder wrote on 2011/04/26 - 13:52
#17

sain uu Amai. Amidral saihan shuu gj hlsn bgaa ni udahgyi shine nom maani garna shuu gsn msg uu ali esvel yg ter muchid 2 dahi nominhoo neriig bodoj olsn yum uu? Bur sonirhol toruulchihlee. he he . za ymartai ch bayrtai bnaa. udahgyi shine nomig chin unshih ni bna sht. chinii aylal, temdgleluud. bas nomuud chin iluu olon hund tugej tedniig zuw zamd hutlunu gedegt itgej bna. Amjilt husie… Shine nominhoo talaar delgerengyi taniltsuulaldaa …

Narka wrote on 2011/04/28 - 00:43
#18

Энгүүн нэн энгүүн хүмүүн зөрөлдөх
Эсрэгэн бодолдоо бүдрэх
Жирийн хэт жирийн нэгнүүд алхах
Жижигхэн бодолдоо бардамнах
Ай…
Би ч тэдний хувьд энгүүн хийгээд жирийн хойнодоо…

Сүйжин wrote on 2011/04/28 - 03:15
#19

Amai tanii blogiig unshih uneheer goe bdagaa. Boroo orohoor yagaad j yum setgel gegelzeed udaan ireegui bsan bolohoor goe bdag. Tanid amjilt husie.Taniig tom daisanaa yalsand bayr hurgie. Tamhi tatdag humuus hereggui iluu zardalaa hemneh n mongonoos iluu eruul mended tustaig helie.

Uugantsetseg wrote on 2011/04/30 - 19:47
#20

anxnii boroo xun bolgond xamgiin unetei dursamjiig n sedreex ymaa.taniig tanidag j boloosoi.tanii nomiig sayxan awj unshaad 2xon xonogt duusgatsan nomnoos jin tanii blog baidgiig medsen taniig aylaj bxad medsen bol udur bolgon tanitai xamt baij aylax baisiin uundee ix xaramssan shuu nomiin tani 2r boti.g xurdan exluulnee tanid amjilt xusii

tseene wrote on 2011/05/01 - 22:16
#21

goy ymaa hezee ochij ter goy vneriig medreh boldoo.boroo iheer ordog gazar amidarch baigaa ch yg ene vner busdaar uur baidag shvv.”Ymnii baga amttai” gedeg vg ch iim vyed l garsan baihdaa. Amai chamd amjilt hvsie

uyangaa wrote on 2011/05/03 - 02:53
#22

Sain bn uu amai ah ta mongold aylah yum bol hamt dagaj yavj bolohuu bi sain algaj sursan heheh

Tuguldor wrote on 2011/05/19 - 10:41
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.