IMG_0922

Нутагтаа хаяж чадаагүй хогоо Монгол хандив нэрийн дор хаяж байгаа байдал. MONGOL RALLY

2011 оны 4 сарын 5

Улаанбаатар

Монголд байдал ямар байгааг энгийн жишээгээр хэлэх гэж хичээгээд жил гаруй бодоод болохгүй байсан бөгөөд өнөө шөнө нойргүй хэвтэж байхдаа тохирч болох хамгийн энгийн жишээг халуун дээр нь бичихээр шийдлээ.

Арван жилдээ ангийхан болон сургуулийнхандаа шинэчлэл өөрчлөлтийг хийхийг зорьж байхдаа ах шигээ шулуун замаар явж хана мөргөхөөс татгалзсан юм. Дөнгөж Коммунизм дууссан ч багш сургуулийн удирдлагын сэтгэлгээ өөрчлөгдөөгуй байхад үсээ панк, тоопийн засалттай болгож, дүрэмт хувцаснаас татгалзаж чанмал жээнс өмсөж, эрх чөлөөг бүтээх бус системийг үгүйсгэж байсан ах нараасаа маш сайн сургамж аваад, сайн бодож тунгаагаад зөөлөн аргаар өөрчлөлтийг хийж эхэлсэн юм.

Их сургуульд байхдаа Электро хөгжим гэж зүтгэж байхдаа өөрийнхөө хийж чадах түвшнийг шалгах гэсэн нь үр дүнгээ өгсөн боловч, сөрөг талыг тооцолгүй алдаа гаргасан юм.

Харин одоо маш бодлоготойгоор нийгэмд эерэг өөрчлөлтийг хийхийг хичээж байна.

Миний аялал, бадарчлал блог хүмүүсийн амьдрал, гэр бүл залуучуудын сэтгэхүйд хэрхэн нөлөөлсөн нь өдөр тутам мэдрэгдэж байгаа бөгөөд энэ ажлын үр дунд юу болох ёстой вэ? Гэвэл Монголчууд гадны мэдээллийн шуурганаас татгалзаж, өөрсдөө амьдрал дэлхий ертөнц өөрийгөө таних аялалд гарах юм. Эд хогшилд амьдралаа өгөж түүндээ гинжлүүлээд гайхамшигт ертөнцийг мэдэрч чадахгүй байгаа тэр алдааг ойлгуулах нь миний өдөр тутам хийж буй ажлын гол зорилго юм.

Монгол надаа ямар харагдаж байна вээ? Гэвэл…

Аав Ээж хүүхдүүдтэйгээ амбаарт амьдарч байна.Хамгийн анхны хэрэгцээ болох хоол хунс, өвлийн түлээгээ бэлдэх юм бол амьдрал болоо. Бусад зүйл нь жаргалд зарцуулагдана.

Гэр бүл сайхан амьдралын стандарт болох гэрээ сайхан тохижуулах гэж байнга хичээнэ, өнөөдөр гайгүй гэсэн буйдан авсан чинь маргааш тэр нь моодноос гарсан гэдгийг зурагтаар гарч буй сайн санаат хүн үнэгүй тайлбарлааад өгнө.

Гадуур дотуур гарахгуй байгаа ч дэлгэцээр дэлхийг тэр чигээр нь харж байгаа гэж андуурч байгаа тул хэлсэн үзүүлсэн бүхэнд нь итгэнэ. Эхнэр нь гадагш олон нийтийн газар явдаггуй хэрнээ хамгийн үнэтэй туфл авна. Нөхөр нь гүйж спорт хийдэггүй хэрнээ хамгийн моодны пүүз авна. Тэгээд хүүхдүүддээ ирээдүйд том болохоор нь хэрэг болно гэж тавилга эд хогшил хувцасыг нь аваад харанхуй өрөөндөө цуглуулна.

Энэ айл гадагш гарч хүмүүстэй танилцаж зурагтнаас бус бодит байдлаас мэдээлэл мэдрэмж авах ёстойг мартсан тул бүх зүйл сайн байгаа мэт санагдана.

Хоёр давхар сайхан байр барьж дуусгах гээд баахан зээл авсан ч ирээдүйд төлнө гэж санаа зовохгүй. Гэрээсээ гарахгүй байгаа болохоор, хэдэн жилийн өмнө байсан эргэн тойрны тэр хороололд тэр айлаас өөр тийм жижиг амбаартай хүн байхгүй болсныг ч анзаарахгүй. Хөрш нь хамаагуй сайхан дүүрэг бариад амьдрал нь ид цэцэглэж буйг анзаарахгүй нөгөө л дэлгэцнийхээ өмнө сууж ухаантан сайн хүмүүс яаж амьдрах ёстойг заалгах гэж хүлээнэ.

Нэг хүүхэд нь үсээ засуулах хүсдэггүй,дургуй ч – Хүүе, дэлхий дахинаа ийм байх ёстой гэж байна, гоё харагдана гэж сурталчилаад байна шүү дээ! гэж загинан заасаар дургүй дүр төрхөө хүлээн зөвшөөрүүлнө.

Тэр айлд телевиз болон кабэлийг оруулсан айл нь тухайн гэр бүлд өөрийн авчирсан ганзагын бараагаа шахах гэж сайхан амьдралын тухай маш их сурталчилгаа нэвтрүүлнэ. Нээх баян айл биш тул бусад айлын хэрэглэж байсан хуучин хувцас хунарыг нь арай бага үнээр авна, тэгээд түүнийгээ хэрэглэхдээ бусадтай адил зиндаа мэт өөрийгөө бодно. Эзэд нь хувцсаа хэнд ямар үнээр зарснаа мэдэж байгаа тул, гэр бүлийг худлаа л хошгируулж хогоо шахна.

Харин хажуу айлын сэргэлэн хөрш тухайн гэр бүлийн үзэж буй нэвтрүүлэг кинонуудыг цонхны цаанаас үзэж тухайн гэр бүлд юу хэрэгтэй байгаад маш богино хугацаанд авчирч эхний дуудлагаар нь хангаж өгнө.

Ю ч бараг хийхгүй гэр бүл хаанаасаа тайван суух мөнгөө олдог байнаа? Гэж бодохоор байраа барьцаалаад удаан хугацааны зээл авсаар байгаа бөгөөд нэг л өдөр өр хүүгийн хамт нэхэгдэж тухайн гэр бүл, аль эсвэл ач нар нь гудамжинд хаягдах юм.

Тэр айл юу хийх ёстой вэ? Гэдэг асуултын хариу нь гэрээсээ гарч хүмүүс амьдрахын тулд яаж ажиллаж байна, бодит амьдрал зурагтаас хэр өөр байна, жинхэнэ аз жаргал гэж юу байна? Гэдгийг олж мэдэх ёстой юм.

Horaayy..there are 25 comment(s) for me so far ;)

#1

Bodit am’dral bolon tv-s gargaj bui goe reklam kino yariltslaga hoorondoo mash yalgaatai zuil gedgiig yalgaj salgaj chadahaargui boltol tv udirdaj bgaa unuu tsagt yaj am’drah ve?Hariult-mash amarhan durguid huchgui gedeg shig gert bgaa tv-gee hayah esvel shineer tv avah hereggui.Tegvel yaaj uuriin medeelliin heregtseegee hangah ve-heregtei hereggui chinii medeh medehguig hussen huseegui medeelliin ursgaliig ugdug tv-gees tatgalzaj INTERNET-eer uuriin hussen tsagt uurt chin evteihen ued uurt chin heregtei medeellee avch boloh yum.Negen utgaar mash tom shuultuur(medeej hamgiin chuhal shultuur bol oyun uhaan l daa).
Bi gertee tv-nii anteniig albaar salguulsan gertee medeelliig interneteer l avdag, er n al’ ch gazriin uuriin bodoltoi humuus tegdeg yum bilee minii anzaarahiin,hereggui medeelliin zolios bolihoo bolih uudnees.

Harin Amain mongol ailiin tuhaid-hunii am’drald bolovsrol medleg l chuhal yum daa yavj yavj, yahav bolomj n bval goe huvtsas bair avna l biz ternees bish ter materiallag zuilsiig am’draliinhaa gol utga uchir bolgoh n utgagui l dee. Terengeeree ongirch humuusd gaihuulah n buur teneg. Tiim humuus mongold ch tudiigui er n delhiid ih olshirson sanagddag, soel bolovsroliin gachigdaltai deer n tv-nees asar ih hamaardag bas busad humuus yu gj heleh bol gedgiig chuhalchildagaas bolood tiim bolson yum boluu gej bodogddog.Goe huvtsasaa umsuud saihan haragdaad soeltoi yagaad yavj bolohgui gej,zaaval malgain deer n Just Cavalli esvel Dolce&Gabbana gej bichsen bichih bichihdee aimaar tomoor deer n swarovskiin kristalaar chimsen bh estoi terniigee haruulah gej eldev mayaglaj ailguiteh estoi gejuu?Esvel minii utas 9911…Esvel minii shine mashin chin 90myangan $iin unetei saihan ed gej yavah estoi gej uu,duugui unaad l dotroo kaifaa avaad l yavj bno shd.
Hamgiin gol n hunii dotood ertuntsiin bayalag shuu dee.Amaigiin bichil zohiol taalagdlaa.

Bali wrote on 2011/04/05 - 07:14
#2

yamar gutrangi bichleg ve,ambaar bdag n ch yuv de,buh hun tiim bish.erunhiid n mongol gej hamaatuulad yu hiine.tiim tal baidgiig uguisgehgui.gevch bid nar uursdiigu doosh n hiigeed sain ymand hureh u!

buya wrote on 2011/04/05 - 09:34
#3

TV gedeg n yag zuragt bish, bas ambaar gedeg n yag uls bish! Ambaar gedgeer n uuriin amidrah orchinoo burduuleed baigaa baidal yum. TV gedeg n gadny medeelliin daramtyg helsen yum.

Amai wrote on 2011/04/05 - 09:55
#4

aylmaar bn, tegehiin tuld nileedgui mongo heregtei, nileed mongo olohiin tuld baga tsalintai bid nileedgui ajillah heregtei, ingeed l ajil geriin hoorond guiseer bgaad neg l medehed tsag hugatsaa ursan ongorson bh ym daa gej… Bid chn baga tsalintai uls hetsuu ymdaa. tsag nargui zutgej bj l amidarch bn shuu dee.

Slash wrote on 2011/04/05 - 13:49
#5

sain bna uu? minii bodloor xun bgaa zuildee setgel xanamjtaio bj surax ni exnii eeljind mash xeregtei chanar bolox bhaa…. olox tusmaa shunaj, bas xaramlaj bdag gedeg unen ch ym shg….. nuguu talaar exleed uuriiguu taw tuxtai setgel xanamjtai blgax zuiliig burduulj bno shuu dee… tegexgui yu ch ugui orox orongui bxad yaj yugaa xiine gex we… ym gedeg shuud l iim tiim gej xelj bolomgui bdag,,, ali ali talaas ni bodoj bas nuxtsul bdliig unelex ni zuw gej bodoj bna

tselmeg wrote on 2011/04/05 - 15:24
#6

yasan oilgomjgui sonin bichleg ve???

amoure wrote on 2011/04/05 - 19:13
#7

Блогт чинь анх удаагаа сэтгэгдэл бичиж байна.

Энэ хүмүүс нэг л буруу ойлгоод байгаа нь бичсэн сэтгэгдлээс нь анзаарагдаад бүр болсонгүй тул үүнийг бичиж байна.

“yasan oilgomjgui sonin bichleg ve???” гэдэг ч арай биш ээ. Үгэн дотор үг үйлдэл дотор зорилго байдаг шүү дээ. Энэ өгүүллийг харин ч сайн бичсэн байна гэж дүгнэлээ. Үнэхээр Монгол гэдэг айл үнэхээр л ийм байгаа нь жаахан жуухан юм боддог хэнд ч ойлгомжтой биз ээ.

“Нэг хүүхэд нь үсээ засуулах хүсдэггүй,дургуй ч – Хүүе, дэлхий дахинаа ийм байх ёстой гэж байна, гоё харагдана гэж сурталчилаад байна шүү дээ! гэж загинан заасаар дургүй дүр төрхөө хүлээн зөвшөөрүүлнө.” Яг үүнийг уншихдаа инээх эгдүүцэх хоёр холилдож байлаа. Нээрээ л гадны нэг улс эсвэл дэлхийн банкны нэг нөхөр ирээд монголчуудын яаж “хөгжих”-ийг заана гэдэг үнэхээр утгагүй. Хэрвээ дэлхийн бүх улс дэвжиж дээшлээд асуудалгүй болчихвол дэлхийн банк ажилгүй болох тул тэд бидний хөгжлийн замыг зөв заана гэдэг юу л бол.

Галаа wrote on 2011/04/05 - 19:30
#8

Chamd amjilt husie

Soyol wrote on 2011/04/06 - 04:58
#9

Amai,

Chinii nom bolon blogiig chini unshdag. Mongoliin zaluuchuudiin tuluu chinii hiij baigaa huvi nemriig unelj yavdag.

Neg zuvluh zuil baina. Unshij baihad chinii bichlegiin nairuulga, zuv bichleg, uguulberiin butets baga zereg aldaatai baina. Zuv bichig, nairuulga gedeg bol bas l neg tom soyol shuu dee. Ta ene uildleeree busdad ih zuiliig zaaj ugnu gedgiig sanaarai.

Za chinii medej surahiin ih ayand amjilt husie !

Bilguun wrote on 2011/04/06 - 07:03
#10

ih unen bichjeee. mash oilgomjtoi

bayaraa wrote on 2011/04/06 - 13:01
#11

gui yah vee sanal negdey daa… bichlegiig unshij unshij ,bodoj bodoj. neeren ch iim l yum da

tunamal wrote on 2011/04/07 - 01:24
#12

neeree l tiim shuu Mongolchuud bid delhiin hugjil devshlees hotsrong yvj bgaa ni unen shuu dee. Gehdee bid alivaa zuil deer gadniihan tegej b, bid hotsrogdohguin tuld ingeh heregtei gej het tuilshrah ni buruu yumaa. ail ger bolgond dagaj murddug deg jayg gj bdag shig manai ulsin turiin tsegtstei bodlogo haana yavaag buu med. za za uls turtei holboj tom yrihaa bolil doo. Ene jisheen deer zaluuchuud bid uursdiiguu harahad l hangalttai met. bid unendee gadaadin gesen yum bolgonig shutej sohroor dagaj b shuu dee. alivaa zuiliig hiihdee hun bur uursdiinhuu huuts bolomjind tulguurlaj uurt heregtei zuilee hiij yagaad blhgui gj? surna gdg hamgiin erhem zorilt bh ni munuusuu mun l duu gehdee surch bolovsorno gdg ni deed sur.d orood heden hicheel uzsen bolood diplom gardan avahin ner bish gj bodoj b. Bidend surah zuil mash ih b. Surah orchin bol zuvhun sur bish yum b. Bid buh zuilees surch bh herergtei. Uunii neg tod jishee bol mongol badarchin zaluu yum. Bid tuunees suraltsah heregtei. Amidralin ih sur.d amjilttai suraltsaj bgaa mongol zaluu chamd bayrlaj yvdag shuu!MONGOL SAIHAN ORNOO HAMTDAA HUGJUULTSGEEYE ZALUUSAA!!!…

narka wrote on 2011/04/08 - 11:07
#13

их сайн цагаа олсон бичлэг шиг санагдлаа үнэндээ монголчуудын амьдрал хэрэглээн дээр тогтож хэрэглээг амьдралын зорилгоо болгоод байгаа мэт. дээр нэг хүн гутранги байна монголчуудын амьдрал ийм биш гэсэн байна үнэндээ улаанбаатар хотын дийлэнх хувь нь гэр хороололд байна тэгсэн хэдий ч бараг л бүгд хамгийн сүүлийн үеийнхийг дуйраасан хужаа утас барьж LCD үзнэ үнэндээ амьдралын бусад санаа зовоосон асуудал хэт их үүнийгээ мартаж түр ч гэсэн сайхан амьдарч байгаа юм шиг байхын тулд байж магадгүй л юм. Захын хороололд байдаг хүнсний дэлгүүрт ажил хийж үзсэнийхээ хувьд хэлэхэд амьдралын бодит байдал үнэхээр хэцүү санагдсан баяр болгоноор хамаг юмаа зөөгөөд ломбардруу гүйнэ үнэтэй гар утас барьж үргэлж моодны шинэ хувцас өмсөхийг хичээдэг хэрнээ хямдыг нь бодоод хужаа ногоо иднэ. Сар бүр 21 мянгад очерлож байгаа хүмүүсийн бараг 100 метр цувааг хараад өрөвдөхгүй байхын аргагүй урьд нь 21 мянгагүй болоод л байсан одоо өгж эхэлсэн өдөр нь өглөө 6-д очоод очерлохгүй л бол болохгүй болчихдог. хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг л нэмж байна өөр юу ч биш энэ 21 мянгын талаар олон хүнтэй ярьж олон эссений уралдаанд хөндсөн боловч санаанд хүртлээ санал бодлоо солилцож чадахгүй зөвхөн өөрийгөө л илэрхийлээд байгаа учраас танийг дараа энэ сэдвээр ярилцаасай гэж хүсэж байна. Шүүмжилж байж л хөгждөг учраас одоо өөдрөг байх цаг нь биш. Эцэст нь дээр бичсэн зүйлтэй холбогдуулан нэг зүйл нэмэхэд бид МОНГОЛЫН гэсэн брэндийг бий болгох хэрэгтэй уул нь зөвхөн монгол зүйл зөндөө байдаг, мэддэг ч гэлээ мэдэрдэггүй номын дэлгүүрээс америкийн солонгосын ерөнхийлөгчийн номыг уншаад биширдэг харин Чингис хааныхаа яг үзэл бодол мэдрэмж хувь хүнийг нь хэр их мэддэг билээ??? зүгээр л бахархаж цээжээ дэлддэг шүүдээ

uka wrote on 2011/04/09 - 01:14
#14

нэмж хэлэхэд Амай шинэ үеийн 1 бахархал маань болсон шүү интерномд Галданбошигт, Амарсанаа, Хулан хатан, Ану хатны тухай номнууд гарсан нь үнэхээр сайшаалтай талархууштай санагдсан Энэ блог дахь оюунлаг залуусыг нэг ч гэсэн монгол хүнийхээ түүхийг үзэл санаа үйл хэргийг монгол ухааныг хайрлаж бахархаж гадныханд гайхуулж яваасай гээд уншицгаахыг уриалъя

uka wrote on 2011/04/09 - 01:20
#15

Amai chini shine ajil her bn,ter tuhaiga bichihgui ymu!bichlege hol zaitai bailgad bval blogru chin nevtreh humuusin too bagasahig anhaarna uu.chi dald utgaar bichsen bdag ym baij.erunhii dur turh iim bga bolovch bugd niitere iim bish shu.iim doroi bga n teged henii buruu ym be.urh ailin ezdiin bidnii buruu bizde.gadni medeeleld het itgej ed hogshild avtad bh buruu bolovch/sanal neg bn/ bas haritsangui oilgolt yma.medeelles heregteige avad heregguige hayana bizde sohroor het duuriah n haasha ym.ed hogshlin tuhaid bol huurhii neg bodlin uursdinhu tohi tuh orchin nuhtsulu saijrulah ged l bga hereg.bas buruutgamargui bn.harin 1-r zorilgo bolgoj bolohgui n oilgomjtoi.harin chi humusig urialad aylald garval yasan ym be hu.uurin chin jishger shine gazar uzchih ymsan ged l hicheged bodood yavna.

buya wrote on 2011/04/10 - 11:46
#16

ene bichlegiig olon hvmvvs unshij, oilgohiig, uuriin ergen toirniig neg bodoj vzeesei!

Dulmaa wrote on 2011/04/11 - 06:57
#17

Hehe, munkh tenger gej bii. Gazar eh ch bii. Tednii zavsriin oron zaid tsag n irj tohiol n burdeheer neg amidral uusch, neg n urgeljilj bas neg amidral muhuj baidag. Tsag n bolohoor bid mandan badrana. Tsag n bolohod bid uruudan doroitono. Odoo baigaa ene oron za ene hugatsaag bi ene hoyoriin zavsriin uye gej boddog. Enduurch baij ch bolno. Magadgui tsag n bolohoor bi oilgoh baih……Tiim bolohoor amidral zarimdaa denduu hungun, denduu amgalan, denduu amarhan. Harin zarimdaa denduu davchuu, dengduu gutarmaar, bas denduu haranhui sanagdana. Henii nudend, henii setgeld yaj buusniig hen yaj mederch ilerhiilj baigaa n sonin yumuu daa. Ternees bish bukh zuil bair bairandaa l baina. Gazar tenger nurchihaagui baina. Tiimees bid chuluutei amisgalj bolno. Tiim u?

suvd wrote on 2011/04/12 - 13:27
#18

sain bnuu.unuuduriin amidral.niigem hachin bolson talaar bichij bgaa ni sain hereg gehdee bid zaluu tsagaasaa ehlen yug sain hiih.yamar amjiltand hyrehee tuluwluj chadaagui bagaasaa bolowsroliin sistem muugiinh gedgiig bas nemj helie.hyyhed unuudur bayan hosnii yalgaa yu bdgiig medehgui bh btal etseg eh ni duurail bolj unuudur busdiigaa yalgawarlah muuhai hymyyjiltei bolj bna

дашка wrote on 2011/04/12 - 14:20
#19

Oroin mend Amai! Bi yapond ajillaj amidardag.1 sard Mongol yavj irehdee chinii nomiig hudaldaj avsan.Joohon zav muutai bolohoor ajil ruu yavah zamd denshand (hurdnii galt tereg) unshaad odoo barag duusch bn.ih engiin oilgohod tun hyalbar tul amtshin unshdag. Yag l kino uzej bga yum shig.
unuudriin bichlegiin %d chamtai sanal 1 bn. bid bair, mashin,ed hogshliin tuluu l ajillaj amidarch bn.gehdee chinii bichlegiig unshaad ayalahiig husej bga olon zaluusiin nud n neegdsen bh gj bodoj bn.1 asuudal n gevel tanaih ugaasaa bolomjiin ail yum shig sanagddag.Bolomjiin gdg n bayan gsn ug bish shuu.Aav eej chin uurdiinhuu tsalingaar ulhun bolchihdog bolovsroltoi bolovson humuus yum shig sanagddag. Gehdee aav eejiinh n tsalin n yund ch hurdeggui yadruu ailuud olon bii.tiim bolohoor gadaadad bdg ihenh aav eejdee nemer bolohiin tuld uursdiiguu zoliosoldog.Setgeleeree ted “minii huu yum uzej har” gj ayalliig demjih l bh l daa.gehdee tedniigee ardaa yaj bga bol gsn sanaa zovoolttoi hen ch ayalaj chadahgui bh.Minii %d yag iim l bn.Manai eej emch,aav jolooch.Eej maan nasaaraa emch hiisen ch gsn yamar ch mongo huraagaagui.bi l 1 udaa tedniig yapon uzuulsen.bi yag nad shig bodoltoi humuus ih bdg bh gsn sanaag oilguulahiig zoriod bn l daa.
Chinii uzel bodliig urgelj demjdeg.Manai niigemd 1 bish nileed heden cham shig zaluus garch irch uls orondoo nuluulul uzuulhiig husch bn.Chamaar uneheer baharhdag, er zorigiig chin uneldeg.Nomtoi hun daruu gdgiig chamaas l hardag.yamar ch eldev mayaggui, yag zov yaridag.Amjilt husie!

Ankhaa wrote on 2011/04/14 - 02:35
#20

Saihan niitlel baina. Tanitai sanal neg baina. Yamar ch bsan onoogiin niigemd uneheer baidal iimerhuu bgaa. Hun ter unetei baraa, material hereglen, gadnah uzemjindee gol anhaarlaa handuulah bish bas dotood setgelgee-ee hogjuulh heregtei. Ter unetei zuils avsan mongooroo yadaj oirh horshuud ruugee aylah ch yumuu, yadaj eh ornooroo toiron ayalaad uzchihsen bhad yum-g ooroor harna shuu dee..

Eh orondoo bi hairtai wrote on 2011/04/16 - 17:33
#21

Ikh oilgomjtoi temdeglel gej bodloo. Mongolchuud maani materialag ed ruu khet ikh khoshuuraad khun chanaraa aldsan khumuus ikh baina. Sayakhan Yarmagiin ger khoroolol yavakhad gudamj bolgonii untsug bolgond 4-5 ajilgui arikhi uusan zaluus mash ikh kharlaa. Yavakh zamiin chanar muu baisan bolkhoor mashin udaan yavaad genet ene khumuus dovtolvol bi yakh ve gej ch bodson geed boddoo… unuudur ekh orondoo erkh chuluutei amidarch, setgel sanaa togtvortoi baij unekheer chadakhgui l baigaa baikhgui yu… end tendkhiin gudmand ukhsen ukheegui ni medegdekhgui olon khun khevtekh ni ulam ch olshirson baikh yum. Teriin sariin 21000 oocherloj baigaa ard tumeniig kharakhaar setgel unekheer uvduj baisan. Ene materiallag uzeltenguud ulam l tuilshirch shunall ni ikhdene uu gehees iim niigemd ted ergeed khezee ch eruul bolokhgui gej bodogdokh ni Mongoloos durven zailj amidarch baigaa olon saikhan naizuudaa buruutgakh ni zokhisgui ch yum shig..

Nergui wrote on 2011/04/22 - 21:30
#22

mongoliin amidral 1 iimerhuu.. bs ter 1 hun helleeldee aylii gheer mungu bhk aylahiin tuld ajillana ajilhaar tsalin baga gj .. tanii huvid ta zardalaa uuruu daavuu ymar 1n kompaniar iveen tetguulvuu.. bs dj bhiin surug tal ni yu bsn be??

parachuter wrote on 2011/04/24 - 22:47
#23

хүүе. заавал бүгдээрээ гадаад явж нүд тайлах ёстой юм уу? цөөхөн хэд нь явж үзсэн харсан аа яриад байвал болно шдэ. заавал гадаад явж юм харна гэдэг өрөөсгөл.сайхан ном зохиол байна тэдгээрийг болж өгвөл олж унших хэрэгтэй тэдгээрээс энэ харах гээд байгаа юм аа харах хэрэгтэй. энэ сэдвийн талаар бол санал нийлж байна.

Dorj wrote on 2011/04/29 - 02:31
#24

http://www.thepetitionsite.com/1/no-nuclear-waste-in-Mongolia/
Uundorood bugdeeree eserguutseliin sanalaa ugnuu!
Manai uls hogiin sav bish!!!
Tnx all

uyanga wrote on 2011/05/10 - 10:30
#25

end bichigdsen gereesee garah gedeg sanaa n deerh setgegdel bichsen humuusiin bodoj bgaa gadaad yvah gesn utga bish bolovuu garch humuustei harilts, yav, uuriigoo ol bitgii udurjin tv haraad tolgoigoo ugaalgaad sugaad bai gesen utgaar bichsen bna gej oilgoloo

ogo wrote on 2011/07/28 - 12:10
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.