11

2011 оны 04 сарын 02.
НУХМУ . Улаанбаатар хот.
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг билүү дээ?
Өнөөдөр маш сонин зүйлийн гэрч боллоо. 2000 оноос хойш үдэшлэг, электро хөгжим, шинэ сэтгэлгээ гэдэг зүйлтэй ажиллаж байхдаа байнга төр, засаг, хууль журам, ахмад үе, соц үеийн боловсролын үлдэгдэл гэх олон бэрхшээлүүдтэй тулгарч, тэр нь шинэ зүйл бий болгох, хөгжүүлэхэд их дарамттай байдаг байлаа.
Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хорьж, эсвэл гадны зүйлийг ямар ч судалгаагүй хуулбарлаж шингээх гэж байснаас болж миний амьдарч байсан нийгэмд маш олон асуудлууд ар араасаа гарч ирж байсан юм. Сүүлдээ бидний төлөө ажиллах үүрэгтэй төр засаг гэдэг нь тусдаа нийгмийн бүлэг болж 2 тал болон талцаж тоглож байсан үе ч бий. Амьдралаас иргэдээсээ асуулга явуулахгүй шийдвэр гаргаж байсны сөрөг тал.
Харин өнөөдөр харсан зүйлийн талаар өөрийн бодлоо бичихгүй бол болохгүй санагдлаа.
Эрка гэдэг дүү маань над уруу ярьж 04 сарын 01-нд Метрополис клубт СОГУ ( Согтууруулах Ундаа)-гүй, тамхигүй үдэшлэг зохион байгуулж байна, таныг урьж байна гэлээ. 04 сарын 01 гэдэг бол хэнд ч итгэж болохгүй инээдмийн баяр гэсэн ойлголтоороо яачиж байсан Метрополис ашгийнхаа эх үүсвэр болох СОГУ-гаа зарахгүй үдэшлэг хийнэ гэж байхгүй гэж бодлоо. Ялангуяа сүүлийн удаа Метрополис орох үед ууснаа цусандаа зөв шингээж сураагүй синдромтой пацаанууд хоорондоо болон хамгаалагчидтай зодоон хийж, Метрополис клубт дахиад орохгүй! гэсэн бодолтой болгосон юм.
Гэхдээ яахав дүү урьж байгаа юм болохоор очиж байдлыг харчихаад гэртээ харьхаар шийдлээ.

Арга хэмжээ эхлэх цаг нь 21:00 гэсэн байсан бөгөөд Монгол цаг тоололд шилжүүлвэл 22:00-с 23:00-ийн үед эхлэнэ гэдэг нь ойлгомжтой.
22:00 цаг дөхүүлээд ирэх үед үүдэнд нь хэсэг охид залуус цугласан байсан бөгөөд 2000 оны шоучин 2010-д оны шоучид дээр юугаа хийж байнаа гэсэн бодол толгойд орж ирлээ.
Бадарчилаад ирэхэд клубны соёлд бий болсон шинэлэг зүйл нь барууны өндөр зэрэглэлийн клубууд шиг халаас болон биеийг төмөр илрүүлэгч болон гараараа шалгаж дотогш нэвтрүүлж эхэлсэн байлаа. Ийм хатуу дүрэм журамтай болгоход юу нөлөөлсөн юм болоо гэж ирсэнийхээ дараа найзуудаасаа асуутал, айдсаа дарж чаддаггүй гарууд хүйтэн зэвсэгтэй зугаа цэнгэлийн газар ирж улмаар хүний аюулгүй байдалд халдсан юм гэсэн.
Урилгаа аваад хамгаалалтын залууд өгзөгнөөсөө бусдыг тэмтрүүлээд дотогш орлоо. Эрка дүүтэйгээ хэсэг зогсож нээлтийг нь хүлээх зуур бусад танил хүмүүстэй хальт уулзаж, номны фэнүүдтэй зургаа татуулж цагийг өнгөрүүллээ.
Нээлтийн ая эхлэж, дэлгэцэн дээр спирт согтууруулагчгүй пиво гэж нэгэн пивоны сурталчилгаа явж, харин дүү тусгайлан бэлдсэн жимсний коктейль авчирлаа.

3
Хөтлөгч залуу нээлтээ хийгээд хүндэт зочдыг урьлаа.
Би хараад нүдэндээ итгэсэнгүй.

photo
Үнэхээр амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг үг энэ үед маш тохиромжтой байлаа.
Засгийн газрын эрүүл мэндийн сайд Ламбаа гуай, хууль зүйн яамны дэд сайд,  ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан тэгээд бас Баянзүрх дүүргийн цагдаагийн дээд албан тушаалтангууд тайзан дээр гарлаа.
Диско клубт үдэшлэг дээр манай төр засгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу ирж байхыг анх удаа харсан нь энэ байлаа. Хэрвээ зэвсэгт хүчний төлөөлөгч бас ирсэн бол энэ өдөр түүхэнд бичигдэх байсан биз. Хотын захиргаанаас хүн байсан эсэхийг санахгүй байна.
- Залуучуудад эрх чөлөө хэрэгтэй байна! Даяаршиж буй дэлхийн соёлыг бид бас хүртэж нэгэн зэрэг алхмаар байна шүүдээ! гэдгийг маш олон төр засгийн албан тушаалтангуудад ойлгуулахыг хичээж байсан 2000-2005 оныг саналаа.
Албаны хүмүүс тайзан дээр гарч ирээд маш энгийн хэлээр залууст илгээмжээ хүргэлээ.
Гол санаа нь архидалт болон тамхинаас татгалзъя! гэдгийг хүн бүр өөрийн хүрээндээ илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн туслах бас сархадгүй сүүтэй баярыг тэмдэглэе гэдэг илгээмжийг бас дамжууллаа.
Залууст халаалт байгаагүй, бас сэтгэлийг нь хөдөлгөх уран бүтээлчид албаны хүмүүсийн дараа гарах байсан тул  тийм ч их сэтгэлийн хөөрөл, дэмжлэгийг хүлээж авсангүй.

Маш олон телевиз болон сонингийн сэтгүүлчид байсныг хараад энэ ажил нь зөвхөн энэ үдэшлэгээр хязгаарлагдахгүй, олон нийтэд хүргэх гэж байгаа зүйл юм байна гэдгийг ойлголоо. Гагцхүү сонгуулийн ажил биш байгаасай гэсэн бодол яалтачгүй төрлөө.
Эрүүл мэндийн яамны сайд олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийн төслийн талаар ярих үед өөрийн эрхгүй баярлаж алгаа чанга гээчийн ташлаа. Тамхинаас гарах гарц хайгаад 2 жил гаруй болж, улмаар 7-хон хоногийн өмнө арай гэж нэгмуу тамхигүй амьдралаа эхэлсэн миний хувьд орчны нөлөөгөө бага байлгахын тулд олон нийтийн газар тамхитай орчноос зайлсхийсээр байгаа юм.
Тамхинаас гаръя гэж бодоогүй тамхичин ганц ч байдаггүйг сүүлийн 2 жилийнхээ судалгаанд мэдсэн бөгөөд зарим нь тэмцээд дийлэхгүй болохоороо яалтачгүй эрхшээлд нь орсон байсан юм. Тийм хүмүүс энэ хуулийг хамгийн түрүүнд дэмжих бөгөөд хамгийн гол асуудал нь – Төр гэдэг дарамт хүний эрх чөлөөг хязгаарлаад байх юм! гэсэн ойлголттой болсон нийгэмд иргэдийн зүгээс уг хуулийг санаачилж хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллавал илүү үр дүнгээ өгөх юм шиг санагддаг юм.

7
Албаны хүмүүс илгээмжээ хүргээд тайзнаас буух үед BX тэгээд нэг дуучин охин уран бүтээлээ залууст хүргэлээ. Овоо хэдэн жил тайзан дээрээс хүмүүсийн сэтгэл зүрхтэй ажилласан хүний хувьд СОГУ-ны дэмжлэггүй залуусыг амархан хөөргөлөө.
Удалгүй би тайзнаа гарч үг хэлэх боллоо.

9
- Анх 2005 онд замд гарч аяллын 4 дахь улс Шведийн Стокгольм хотын клубт орох үед анзаарсан сонин зүйл нь тэнд дассан тамхины утаа байгаагүй юм. Учир нь тэр жил Европын холбооны улсууд иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовж олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль гаргаж эхэлж байсан юм. Тухайн үед би тамхи татдаггүй байсан бөгөөд клубт утаагүй байгаа нь маш сонин боловч гоё санагдсан юм. Хажуугаар өнгөрөх царайлаг бүсгүйчүүдийн үнэртэй ус нь цэвэр хамарт хүрч, оюун санаанд төсөөллийг бий болгож байсан юм. Бүжиглэх үед амьсгаа бахардахгүй бас маргааш нь гэртээ хариад тамхины утааны үнэр шингэсэн хувцасаа угаах хэрэггүй.
Ийнхүү Европын орнууд тамхины асуудлаа хуулиар болон өндөр хэмжээний татвараар шийдэж байсан бол гуравдагч ертөнцийн улсууд тамхинд гүн автаж эрүүл мэндээ алдахаас гадна их хэмжээний мөнгийг гадны тамхи үйлдвэрлэгч улсууд уруу өгч байсан юм.
Монгол улсын засгийн газар маш их хэмжээний мөнгийн орчны тохижуулалт боловсрол, батлан хамгаалах салбар тэгээд эрүүл мэндийн салбарт зарцуулдаг, гэхдээ тамхины уршгаар бусад салбарт орох ёстой мөнгө эрүүл мэндээ үгүй хийсэн иргэдээ аврах гэж эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байна. Тиймээс мөнгө захиран зарцуулж байгаа, бас бидний өмнөөс улсыг удирдах ажлыг хариуцаж байгаа төр засаг иргэдийнхээ эрүүл мэнд оюун санаанд санаа зовж хатуу шийдвэр гаргах нь зөв гэж би бодож байна.
Тамхигүй орчин бидэнд хэрэгтэй байна. Ялангуяа надад.
Миний хамгийн том ялагдал нь тамхи байсан юм. Учир нь хэцүү аяллынхаа бүх даваануудыг давсан ч тамхи татахгүй байх гэж өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн тэр үеэс ялагдсан юм.
Төрийн түшээд та бүхэн нийгмийг тамхинаас салгах ажлыг өрнүүлэхэд би дэмжинэ, энд байгаа олон залуус дэмжиж байгаа тул энэ өдөр үдэшлэг дээр ирсэн байна. Харин сархадын хувьд үг хэлмээргүй байна гэж өөрийн илтгэлээ зогсоож араас нь бага зэрэг хөөмийдөх гэтэл хоолой хуурай болсон байсан тул сайн гарсангүй.
Ийнхүү тайзнаасаа буух үедээ хажуугаар өнгөрсөн бүх үнэртэй усны үнэрүүдийг нэг бүрчлэн дүгнэж, таниж мэддэг брэндүүдийг ч бас ялгалаа.

4
Саяхан болсон БЛОГ хөтлөгчдийн чуулган санаанд орлоо. Тухайн арга хэмжээний шүүгчийн суудалд уригдсан байсан тул ILOFT клубын 2 давхарт бусад шүүгчдийн хамт суулаа. Маш их ажлын хажуугаар байгаа орчиндоо идэгдэн тухайн үед тамхийг ихээр татаж байсан бөгөөд, шүүгчдийн ширээний ард байхдаа бас нэгийг асаагаад суулаа. Бусад шүүгчидтэй танилцаж “ Тусгай Салаа ” гэж олон ангит киног хийсэн найруулагч билүү тэр кинотой холбоотой хүнд – Таны кино хүмүүст маш их хүрсэн байна лээ. Залуус цэрэгт явах хүсэлт сайн дураараа гаргаж байна гэсэн гэж хувиасаа баярласнаа илэрхийллээ.
Хэсэг сууж байгаад дон болсон тамхиа дахиад асаагаад татаж байтал нөгөө алдарт найруулагч ах надруу хандан – Хүүе Амай дэлхий ертөнцөөр ямар байдгийг би мэдэхгүй, гэхдээ Монголд тамхи татдаггүй хүн байдаг юм шүү! гэдгийг бусдын өмнө ухаантай үг хэлсэн юм шиг харагдуулахаар хэллээ. Хэдийгээр тухайн хүний санаа нь зөв, миний хийж буй зүйл нь бусдыгаа хүндлээгүй буруу байсныг ойлгож байсан ч, анх тамхи асаах үед – Миний дүү тамхиа өөр газар татчих гээд хэлсэн бол би уучлалт хүсээд босч болох байсан санагдлаа. Гэтэл хүлээж бодож байгаад дэлхийд, Монголд энээ тэрээр гэж хэлж байгаа байдлаас тухайн хүний тухай миний ойлголт өөр болсон юм.
Тамхичин хүн байгаа орчноо мэдрэхээ больтлоо амиа бодогч болдогийг би саяын 2 жилд ойлгосон, одоо түүнээс гарна гэдэг л хамгийн том асуудал байна.

6
Буйдангийн хажууд зогсож байтал Монцамэ, бас NEWS.mn хоёроос сэтгүүлчид ирж ярилцлага авахыг хүссэн бөгөөд дээрхтэй адил хариултыг өглөө. Тамхичин болоод арай гэж гарахыг хичээж байна, ийм арга хэмжээ зохион байгуулж, тамхигүй орчин бүрдүүлж байгаад баяртай байна гэдгээ ч хэллээ. Гагцхүү нэг удаагийн шоу арга хэмжээ болоод өнгөрөх бус хуулийн төсөлтэй нийгмийг тамхинаас гаргах, хамгаалах арга хэмжээ хийгээсэй гэдгийг хүслээ.
Өөрийн хоёр дахь номондоо ТАМХИ гэж 11 секундэд шатаад дуусдаг боловч дэлхийн хамгийн хүчтэй, өөрийгөө захирч чаддаг гэж боддог хүмүүсийг буулгаад байгаа зүйлийн талаарх судалгаагаа бичиж байгаа тул энэ арга хэмжээ нь яг цагаа олсон байлаа.
2010 онд зун ирэх үед 84-р тогтоолоор 24 цагаас бүх зугаа цэнгэлийн газруудыг хаах шийдвэр гаргасан явдал нь нийгэмд маш олон сөрөг нөлөө үзүүлсэн юм. Анх Улаанбаатарт ирэх үед энэ хуультай таарсан тул олон нийтийн газрууд хүчээр хаагдаж, Туул голын хөвөө, Зайсан, бүх зочид буудлууд, СОГУ зардаг дэлгүүрүүдийн үүд, харанхуй булангууд тэр чигээрээ СОГУ хэрэглэж буй хүмүүсээр дүүрсэн байсан юм. Шөнө унтахын аргагүй хаа сайгүй шуугиан зодоон. Өмнө энэ бүхэн нэг газар төвлөрч буруутанг газар дээр нь саатуулж болж байсан бол одоо орц хүртэл баарны үүрэг гүйцэтгэж байсан юм.
Хөл бөмбөгтэй давхцах үед зөөлрүүлж, залуусыг арай соёлтой бас аюулгүй үйлчлүүлж болох газрууд уруу эргүүлэн авчирсан. Барууны өндөр хөгжилтэй газрууд зугаа цэнгэлийн газруудыг хуулийн дагуу, төрийн бодлогын дагуу дэмждэг бөгөөд тусгайлан бэлдсэн дүүргүүд хүртэл байдаг билээ. Гэртээ согтуурч байгаа хүн бүрийг хянаж арга хэмжээ авах боломж ямар ч төрд байдаггүй тул ийнхүү олон нийтийн газрыг нь аюулгүй дүрэм журмын дагуу ажиллах нөхцөлөөр нь хангаж ажиллуулдаг юм. Тусгай хамгаалалттай, бас олон нийтийн нүдэн дээр тул гэмт хэргийн гарц хүртэл буурч байдаг юм.

2
Өнөөдрийн арга хэмжээн дээр төр засгийнхан ирж залуучуудтайгаа хамт бүжиглэж цагийг өнгөрөөж байгаа явдал нь биднийг хорьж барих бус бидэнд ойлгуулж хамтран ажиллах гарцыг хайж буй анхны чухал алхмуудын нэг болов уу гэж санагдлаа.
Биднийг 24 цагт гэртээ харьж унт гэж захирч гүйцэтгүүлэх үе аль хэдийнээ өнгөрсөн бөгөөд, хатуу төрийн дэглэмтэй гэх Дундад улсад хүртэл манайхаас хамаагүй эрх чөлөөтэй 06 цаг хүртэл зугаа цэнгэлийн газрууд нь ажиллаж байдаг билээ.
Өөрөөсөө бусдыг дийлдэг сархадыг буруутнаар татах бус хэрэглээний соёлыг бий болгож, алжаалаа тайлах сонголттой амьдралыг бүтээх нь чухал байгаа юм.

1
01 цаг хүртэл залуусыг харж зогслоо. 1995 оноос хөгжүүлэхийг хичээж байсан Beat Box урлагийн шинэ үеийн залуус маш авъяастайгаар бүтээлээ танилцуулж, 2000 оноос хөгжүүлэхийг хичээж байсан электро хөгжим DJ урлагийн шинэ үе дэлхийгээс дутхааргүй залуусыг доргиож байлаа. Энэ бүхнийг хөндлөнгөөс харж зогсох үнэхээр сайхан байсан бөгөөд огт СОГУ зараагүй бааранд залуус сэтгэлээ заавал элдэв сэргээш ( Doping )-ээр өдөөхгүй чөлөөтэй доргиж чадаж байгааг харууллаа.

10
Орчин үеийн электро болон хип хоп хөгжим дээр жүүс, ус уусан залуус ингэж доргиж байна гэж итгэмээргүй. Бас ууж сэтгэлээ нээж байгаа гээд хамаг бухимдлаараа эргэн тойрноо баастдаг синдромуудын өвчин хөдлөөгүй байсан тул эргэн тойронд хүмүүс маш тайван цагийг өнгөрөөж байгаа анзаарагдлаа.
АНУ-д хууль тогтоогчид СОГУ хэрэглэж болох насыг 21 гэж заасан тул сонголт гэж байхгүй болсон залуус мансууруулах төрлийн бодис ургамалд автаж байгаа хатуу сургамжийг бид давтаж болохгүй болов уу.
Би СОГУ-г хориглоод ад үзээд жигшээсэй гэж хүсэхгүй байна. Би энэ үдэш юу ч уугаагүй бөгөөд уух сонирхол байсангүй гэхдээ уумаар байгаа үед сонголт байна гэдгээ мэдрэх нь өөрийгөө эрх чөлөөтэй хүн гэж итгэхэд чухал билээ.

8
Төр засгийнхантай анх удаа шоудаж үзсэн мэдрэмжээсээ гэртээ ирээд шууд бичлээ.
Цаг 02:33.

Horaayy..there are 25 comment(s) for me so far ;)

#1

Cool! Me fighting too. =====~~~

Uujee wrote on 2011/04/02 - 04:10
#2

sainu udaj udaj bichih hun yma.yutai ch tamhinas tatgalzad 7 honosond chin bayar hurgie!he he.
zaaval arhi uuj tamhi tataj baij dorgino gesen ym bhgui shd,zuv shuu demjij bn arhi tamhinaas tatgalzatsgaae zaluusa,duu naraa!

buya wrote on 2011/04/02 - 10:38
#3

sain uu.tani bichveryydiig unshaad hedhen honoj b.na.yneheer hotsrogdson b.gaa biz.iim hynd aylalig gantsaarhnaa tuulj chadsan setgeliin ih hychtei hyn chini tamhiig byren hayj chadna aa gej itgej b.na! amjilt hysie!
bichsen zyylyydees tani harahad olon talin medlegtei, amidralig erh cholooteigeer mederch chaddag hyn b.na aa gej bodogdloo…
tani ajild amjilt hysie!

Chantsaa wrote on 2011/04/02 - 17:49
#4

Сайн байна уу? мэдээж сайн байгаа гэдэгт чинь итгэлтэй байна. ХМмм энэ нийтлэл их таалагдлаа. Өөрийн чинь дэвшүүлсэн санаатай миний бодол яг таг нийцдэг. Яг өнөөгийн байдлаар Монголын залуучууд их чөлөөтэй бас задгай болсон нь харагдаж байгаа биз. Гэхдээ тал талаараа. Өсвөр насны үеийн 5 хүүхдийн 3нь тамхи татаж байна. Энэ үнэхээр эмгэнэлтэй тоо шүү! Тэгэхдээ мэдээж энэ асуудал зохьцуулагдана гэдэгт найдаж байна. Залуус ухамсарлана гэдэгт итгэж байна.

poki wrote on 2011/04/02 - 21:42
#5

sain bain uu? bi tanii tuhai baga baihaasaa l meddeg baisan bolovch odiig hvrtel tanii vzel bodliig bvren gvitsed oilgodoggvi bjee. ochigdor tang metro luu yavah talaar bodod suuj baihad bi zorij hi delgvvr orsiin. uul n bi oor nom harah sanaatai yavsan bolovch haij baisan nomoo olsongvi magadgvi tend baigaagvi bh lda, lavlaj asuuhiig ch neg ih hvssengvi.tegeed tanii nomg tend baihiig harsan.neleen udaan nomig chn sonirhoj zogsohdoo bi yamar ih tsag hugatsaag aldsanaa oilgoson yum.tgd ilvv ih tsag hugatsaag aldhaasaa omno ooriin tuiliin hvsej b,ga zvilee hiih yesoig oilgoson yum. bas zorigtoi bh hergetei gdgiig oilgoson. minii hamgiin boldgvi zan gebel bi vrgelj alivaa zvilg hiiheesee omno n ersdliig n boddog zarimdaa namaig ene bodol min avardag ch diilenhdee ene namaig mash olon bolomjoos min zugtaalgasan baidag. hvn buruu gdgiig n tsag moch bvhend meddeg mortloo vrgelj hiiseer l baidag. tiimees ooroo l ooriigoo uhaarliin altan tashuuraar oroolgoh heregtei. amjilt hvsie

b wrote on 2011/04/02 - 22:14
#6

Сайн уу?Нийтлэл гоё байна.Хааяа ч гэсэн хүмүүс ингэж гэгээрмээр юмаа.
мөн тамхинаас гарах санаа чинь маш сайн байна,дэмжиж байна. Чи чаднаа чадий ш тэ.Амжилт

Mergen ovogt wrote on 2011/04/03 - 00:31
#7

Сайн уу, блогийн чинь нүүр хуудас CSS зам нь алдаатай байх шиг байна. Зөв харагдахгүй байна шүү. Нийтлэлүүд бол хэвийн харагдаж байна. Засах хэрэгтэй бололтой…

almas wrote on 2011/04/03 - 09:49
#8

saihan medee bn :)

Dulmaa wrote on 2011/04/03 - 17:08
#9

sain uu amai? arhi,tamhigyi show hiij bgaa ni tuilin zuv alham ch gelee arai oroitoj bgaa yum shigee.Ug ni ene met arga hemjeeg ali ertnees yvuulj zaluuchuudig zuv zuild urialj bh heregtei bsin.bidnii zaluus uursdiiguu zasaj bj l hoich ye ireeduigee zuvuur zalj chadisht.Chi bl manai yeiin baatar… Ta mongolin orchin yeiin zaluusiin setgelgeend shal uur uhamsrig bii bolgoj chadnaa tuunii heg jishee bol http://www.amai.mn sht.tand amjilt husej b.

narka wrote on 2011/04/04 - 10:13
#10

odor bolgon l albatai ym shig ooriin chn blogiig neeh ym bnshdee gej hehe. Demjij bn. bi ch bas ooroo tamhichin garii gej boddog bolovhc haraahan garch amjaagui l bn

Slash wrote on 2011/04/04 - 17:37
#11

Tamhinaas garch bna gedeg saihan medee unshaad uuriin chin umnuus yunii umnu bayartai bgagaa hel’e.Sanaj yavbal butne dee,uunees iluu muu zuiliig oyun sanaagaaraa zahirah chadal hund bdag shdee.
Mongold maan iim zuv uurchlult garch bgaa yavdal bas saihan medee sanagdlaa. Zaluusiinhaa yu huseed bgaa, al’ chigleld tur zasgaa udirdaj yaj zaluusiinhaa setgeld n hurch ajillah ve gedeg uudnees uneheer ajillaj bgaa bol saihan l bn. Manai ueiinhnii zaluusd gadniihniig duiraan huulbarlah uudnees bish uuriin bodol uuriin bair suur’tai bolgoh mongoloo gesen setgeld n mash tom dem bolj bgaa Amai chamd bayarlaj yavdag shuu. Sain uils delgereh boltugai!

Bali wrote on 2011/04/05 - 06:30
#12

nuhurteigee anh taniltsaad bi tamhinii unert durgui gej neg l helsen yum, tegeed nuhur maani daraa n hicheeseer bgaad garchihsan,.. ehendee jaahan hetsuu bh shig bsan,. odoo bol uuruu tamhinii unert durgui bolchihson ,.. aimaar ih tatdag bsan hun garchihdag l yum bnlee

amoure wrote on 2011/04/05 - 18:59
#13

тамхи татдаггүй болохоор мэдэхгүй юм гарах үнэхээр хэцүү юм шиг байна лээ гэхдээ таныг дэмждэг мянга мянган хүмүүс хүүхдүүд байгаа болохоор хэцүү ч гэсэн хүүхэд залуусын үлгэр дуйрааллыг бодоод тууштай гараарай амжилт хүсье

uka wrote on 2011/04/09 - 01:44
#14

Тамхинаас гарч байгаад баяр хүрэгмээр байна.Тамхинд ганцхан сайн зүйл бий гэж миний тамхинаас гарах гэж зовж явах үед нэг хүн хэлсэн.Сүүлд нь мэдэхнээ чиний хэр зэрэг тэвчээртэйг чинь шалгах ганц сайн тал байдаг юм байна лээ,тэр цагаас хойш 11 жил өнгөрч.Татхаа болиод 3-5 жил болж байж гарлаа гэж хэлэхгүй л бол тамхи гэдэг их л муухай эд,салнаа гэж үгүй.Архийг ууж байх үе,тамхийг татаж байх тэрхэн мөчид хичнээн сайхан ч амьдрал,эрүүл мэндэд засах боломжгүй хор хүргэсэн хойно нь ухаардгаараа хүнд хамгын аюултай.Үүнийг л залууст сайн ойлгуулах нь чухал.Эцэст нь хэлхэд блогоо үргэлжлүүлж байгаад тань баярлаж байна

Ganoil wrote on 2011/04/09 - 14:36
#15

sain bna.arhi tamhigui orchin bii bolchwol saihan gaduur garahsan .Tamhi tatdaggui nz zaluu oldohgui shahuu bsiin mongol zaluuchuud bygd tamhinaas garaad amai shig zorilgotoi amidardag bolchdog bol saihanaa

дашка wrote on 2011/04/12 - 15:18
#16

hotiin gudamj, surguulinhaa gadnah talbai gadnah sulseer duurch yvah ch gazar olddogueg hun bolgon medeh bh.ene manai UB hotiin ungu uzemj bolod busad zuild muugar nuluuluh n medeej tiimees tamhiig heregledeg hun zuvhun uurigu hordulad bga bish harin tuunii ard mash olon humuus dan tamhidaltand urtuud bgag anhaarch uhamsarlah heregte. tur zasgiin zugees deerh ajliig iluu urgujuulesee gj husch bn.tand mun amjilt!!!!

Mz wrote on 2011/04/13 - 00:35
#17

Сайн байна уу?
Дөнгөж сая таны номыг уншиж дууслаа. Одоо дахиад нэг уншъя гэж бодож байна. Тэгснийхээ дараа бүрэн сэтгэгдлээ танд хүргэмээр байна. Товчхондоо хэлэхэд энэ номтой учирсандаа их баяртай байна..
Би таныг яагаад Амай гэж нэр сонгосон юм болоо л гэж гайхаж боддог хүүхэд байсан. Үнэндээ одоо ч гэсэн мэдмээр л байна.
Харин үзэл бодол, хүсэл зорилго, сонгосон сонголт, адал явдлын тань тухай мэдэхэд их сонирхолтой бас авууштай зүйл маш их байсан шүү.

Архины хувьд хэмжээг нь тохируулаад хэрэглэхээр, өөрийн мэдэлгүй олны дунд биеэ барьчихаад байдаг зарим нэг хүний хувьд тайвшруулах үйлчилгээтэй санагддаг. Зөв хэрэглээд л сурчих хэрэгтэй санагддаг.
Харин тамхины хувьд нэг хэрэглэчихвэл гарж чадахгүй юм шиг санагдаад хүрдэггүй.
Тийм болохоор гарах гэж хичээж байгаа хүмүүсийн сэтгэлийг даанч ойлгохгүй юм даа..

Nomi wrote on 2011/04/15 - 18:39
#18

i am not sure that you are reading comment or not. i did teach on high school for two years. i saw many girls and boys “become smoker”. one time, i asked them that i have nothing to do. instead of do nothing, i do smoke it. May be they don’t know what is it, how harmless it is. in school, teachers should teach them. Or Fm radio and TV. you are right, third country like us, smoker are increasing, i saw a few years ago, mongolia was third or fourth country as statistical. 70boys +65 girls smokers. it is really sad news.

bayaraa wrote on 2011/04/24 - 06:42
#19

bi tamhi tatahaa bolison, ih tevcheer heregtei yum bile. gehde zarimda naiz nuhudteige piw uuhad hajuud humuus tataad baihaar yahiin argagui sorchood bhima. idej uuhgui bol tatahgui baij chadaad bgaan. garna gej bodoh, baga bagaar tatahaa bolino gej bodohgui shuud l yag odoo tatahaa bolih heregtei shu Amai.

bolor wrote on 2011/04/27 - 09:56
#20

ta ymar xund dawaa berxsheeluudig dawlaa daa tiimees ta chadnaa amjilt

tseene wrote on 2011/05/01 - 23:12
#21

aylaj baihad chin ymar baisniig bi hed honogiin umnu mederlee.Gehdee bas sain hvmvvs baidag ym baina.Bi hel sain medehgui Mongoloos garaad hvmvvsees tuslamj avch yvsaar zorison gazraa irsen shvv.Ene vyed l chinii nur ih hvch hudulmur, zorig tevcheeriig mederlee.Chi iim ih zviliig hiij chadsan ym chin tamhi bol hajiid ni ineedtei asuudal gej bodoj baina.Chi hayj chadnoo chamd amjilt hvsie

uyangaa wrote on 2011/05/03 - 03:03
#22

Шоудаж үзээгүй хүн нэг байна хэхэ. За бөгс өвчдлөө. Дуусашгүй бичлэгтэй блог байнаа. Сонирхолтой байлаа.

Xarxorum wrote on 2011/05/16 - 17:19
#23

Sainuu?zolbayaraa.Bi onoodor chinii Greece-t taniltsaj hamt bsan naiztai yariltsaj bgaad chamaig sanalaa.Ter Greece zaluu chamaig medej bn.Chamaar mongoliig tosoolj bn.Bi huvidaa l haa ch yavsan eh ornoo surtalchilj ene ter…hehehe.gehdee zovhon hytadad l da heheh.Hytadaiiin 40–ood hotoor yavahdaa eh nutgaa surtalchildag bsan bol buh delhiiger yavahdaa Zolbayar surtalchildag bjee.ooroosoo ichlee.hehehe.Amai chinii yarisan tuuheer mongoliig tosooldog huntei uchirlaa.chamaar baharhaj bn.Ene Greece zaluu chamtai holbogdmoor bna genee. Ner ni Christoss.minii ene commentiig unshval eariunbold@gmail.com zahia bicheerei.Chamd amjilt.Gerelt ireedui bidnii urd bna.Mongoliin zaluus yamar huchirdeg yum be?Delhii bidniig medej bna.Hun buriin huchin charmailt heregtei shuu zaluusaa.uragshaa.alham burtee eh oron eej aav uuh tuuheeree baharhatsgaaya.

Ariukan wrote on 2011/06/28 - 03:12
#24

Hi all! It is a really good News! I hate drinking alcohol and smoking. When I was student abroad, many of my friends were smoking. I was trying to do it too, but they said that I have to refuse it better. They were mongolian women that were smoking. I am very thankful for that because I never smoke after. I was drinking a lot alcohol during my student time when I went to a party. After my graduation I drunk only beer when I went out. But since 2 years I don’t drink any alcohol. I like dancing and listening music very much.Mostly latino dancing. But I don’t use alcohol for that. It is good for my health and soul. Day after I feel good. Because of using alcohol day after I felt very bad.
If people don’t smoke and drink alcohol don’t age quickly. To young people I will say “Plz. don’t repeat my mistake of drinking alcohol. I do yoga and meditation now.
You can enjoy a party without alcohol and smoking. Believe me!!!You can do it too.
Thanks for reading my comment. I like Amai’s courage and spirit. He is not selfish and honest.Regards

fan wrote on 2011/11/21 - 04:46
#25

minii angli hel sain bish. gehdee zaluusaa angli hel surtsgaay, tegvel delhii tand neelttei gej urialah gej deerh comment-oo chadan yadan angliar bichlee. angli hel sain meddeg humuus aldaag mini zasaj uguurei.

fan wrote on 2011/11/21 - 04:49
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.