100_5807
2011 оны 2-р сарын 13.
Улаанбаатар хот.
2011 оны 2-р сарын 9-ний өдөр миний хувьд чухал өдөр байлаа. Гол төлөв өөрийн бодол, оюун санаан дээрээ тулгуурлан ажил хийдэг байсан үе хойно үлдэж нийтийн ажил руу багийн гишүүн болон орлоо.
Монголын Энх Тайван Найрамдлын нийгэмлэг гэж 50 жил гаруйн түүхтэй төрийн бус байгууллагын ажилтан болох тохиролцоогоо хийж ажлын байртайгаа танилцлаа.
Хэдийгээр Соц үед төр эдийн засгийн төвлөрлөө боловсрол соёл нийгмийн ажилд жигд түгээж иргэдийнхээ амар тайван байдалд ихэд анхаардаг байсан ч 90 оны эрх чөлөөний хувьсгалын дараа шинэ ардчилсан нийгмийг бий болгох ажлын хажуугаар уламжлалт нийгмийн бодлогоо алдсан нь энэ байгууллагын түүхээс харж болох юм.
Шинэ жилийн баярт намайг урьж “ Энх тайван найрамдлын холбоо ”-ныхоо дээд шагнал болох АЛТАН ГАДАС одонгоо надад гардуулах үед уг байгууллагын баг бүрэлдэхүүн, ажиллах орчинг ажиглаад 80-аад оны үед энд цаг хугацаа зогссон мэт санагдсан юм.
Энх тайван найрамдлын асуудлыг төрийн бус байгууллагын төвшинд сайн шийдэж байсан энэ байгууллагын дарга нь соц үед сайдын төвшингийн нөлөөтэй байсан гэж бодхоор ямар хүчтэй үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг юм. Гагцхүү өөрчлөлт шинэчлэлтийн үед төрөөс олгогдож байсан санхүүжилт зогсож ард түмнүүдийн эв найрамдлын ажлыг гүйцэтгэх боломж үгүй болсон юм.
“ Миний гишгэсэн газар бүр зүлэг ургах ёстой ” гэдэг өөрийн зарчимынхаа дагуу энэ байгууллагад ажилд орохдоо өөрчлөлт шинэчлэлийг өөрийн зүгээс боломжоороо нэвтрүүлнэ гэдгийг амаллаа.
Шинэ жилийн өмнө гэр бүлээрээ ярилцаж байх явцдаа миний аав – Миний хүү бизнес, улс төрөөс ангид Энх Тайван Найрамдлын холбоотой хамтарч ажиллавал зүгээр болов уу! гэж санал болгосны дагуу Монголын ахмад дипломатч Цахилгаан гуайтай уулзах үед намайг хамтран ажиллагч болгох хүсэлтэй байгаа бөгөөд энэ талаар аавтай ярилцаад миний хариуг хүлээж буйгаа хэлсэн юм.
Ийнхүү сар гаруй ярилцаж зөвлөлдсөний үр дүнд бие даагч бус энэ байгууллагын гишүүн болж ажил хэрэгт нь шинэ салхи оруулхаар боллоо.

100_5808

- Чи ямар ч ашиггүй, ийм газар орох хэрэг юу байнаа? Чамд бизнес болон улс төрд хүчээ үзэх боломжууд нээлттэй байхад! гэж хэд хэдэн найз хэлэх үед НИЙГМИЙН АЖИЛ гэдэг бол өнөөдөр үр дүнгээ өгдөггүй ч нийтийг эерэг сайн тал руу өөрчилж чиглүүлдгээрээ буяны сайн ажил юм гэдгийг ойлгуулах гэж хичээсэн юм.
Нийгэм гэдэг бол модны мөчир шиг олон салаа байдаг бөгөөд үзүүр болгон нь өөрийнхөө ажлыг сайн гүйцэтгэж бусаддаа зам тавьж өгөх ёстой ч манайд бий болоод байгаа асуудал нь бүгд нэг орой руу чиглэж өөрийнхөө ажлыг ухаарахгүй байгаа явдал юм.
Миний найз нөхөд танилын хүрээнд цөөхөн хэдэн бизнес бүлгийх байдаг бөгөөд бусад нь сэтгэгч өөрчлөн шинэчлэгчид байдаг тул ийнхүү хэд хэдэн бүлгүүдийн хоорондын харилцааг зөв ойлгох нь чухал байгаа юм.
Маш инээдтэй бөгөөд сонин жишээ гэвэл Улсын Их Хурал юм. Олны танил, мөнгөтэй, хэл амтай болгон нь энэ албан тушаал руу тэмүүлж, улс үндэстний өнөөдөр болон ирээдүйн ажилд үүрэг гүйцэтгэж чадна гэж бодож байгаа нь цаагуураа олон асуудлуудыг бий болгож байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг амьдралаа зохицуулаад үлдсэн бүх туршлага, мэдлэг боловсролоо ард түмэндээ зориулна гэсэн сэтгэл зүрхтэй сэхээтэн хүмүүс л байх ёстой юм. 90-ээд оноос хойш бий болсон нийгмийн эргэлтийн үед мэдлэг боловсрол, тууштай бодлоготой хүмүүсийн оронд завжин хүмүүс бидний дээр олуулаа гарсанаас болж бидний амьдрал хэрхэн муудсаныг бид мэднэ. Үнэгүй тансаг амьдрал эдлэж гадаад руу улсын зардлаар аялаж болдог мэргэжил гэж боддог нэгэн нь байхад нөгөөх нь улс орны эрх ашгийг худалдаж насаараа идэж бархааргүй хөрөнгөний төлөө зүтгэсээр байгаа юм. Гэтэл бидний амьдрал сайжрахгүй хэвээр байна.
Миний энэ байгууллагад ажилд орсон гол шалтгаан нь мэдээж 5 сард зохион байгуулагдах дэлхийн Монголчуудын чуулганыг зохион байгуулах ажилд туслаж, бас хажуугаар нь залуучуудыг нийгмийн ажил руу оруулах төвийг энд байгуулах явдал юм.
Надад олгосон 80-аад оны тохижуулалттай өрөөг аваад юуны түрүүнд засвар, тохижуулалт хийж, шинэлэг сэтгэдэг залуучуудын уулзалтын төв байгуулхаар боллоо. Баасан гараг бүрт ажлаа тараад дэлхийн шилдэг киноны дээжээс үздэг үзвэрийн өрөө бий болгохоос гадна олон нийтийн ажилд оролцож өөрийн ажлын туршлагаа дээшлүүлэх оюунлаг залуучуудыг хооронд нь холбож шинэ санаа, шинэ ажлуудыг хамтарч хийх нь өнөө цагт маш чухал байгаа билээ.

100_5809

Уг өрөөг маш тухлаг уулзалтын газар болгох бөгөөд улс орондоо, нийгэмдээ сэтгэл зүрх мэдлэг боловсролоо зориулахад бэлэн, цаг зав гаргах боломжтой залуусыг нэгдэхийг хүсч байна.
Хэрвээ бидэнтэй хамтарч олон төрлийн ажлуудад оролцмоор байвал Amai_around@yahoo.com хаяг руу өөрийн танилцуулга мэдлэг туршлагынхаа тухай дэлгэрэнгүй захиаг зургийн хамт илгээнэ үү! Хэрвээ бидэнтэй хамтрах боломжтой гэж үзэх юм бол тантай холбогдоё!
Энэ жил Монгол Бадарчингаас дутхааргүй өргөн хэмжээний ажлуудыг бэлдэж хэдэн салбарт ч өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байгаа тул, санаа нийлэх хүчтэй багаа бүрдүүлэх нь юуны түрүүнд чухал байгаа юм.
Хувийн амьдрал чухал боловч нийгмийн, нийтэд зориулсан амжилттай сайн ажил 9 үед дуурсагдах болно гэдгийг битгий мартаарай!
Харин миний блогийг уншдаг БИЗНЕС бүлгийнхэнд хандаж хэлхэд – Миний эхлүүлж байгаа ажил ямарваа нэгэн ашгийн бус бөгөөд энэ ажлыг эхлүүлж цааш үргэлжлүүлэхэд санхүү болон техник төхөөрөмж олон төрлийн туслалцаанууд хэрэг болох бөгөөд сэтгэлээ сонсоод туслалцаа үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Миний ажлын эхний хэсэг нь залуучуудын төвийн тохижилт, тавилга, техник төхөөрөмж дээр бололцоогоороо туслаарай! Бэлэгний морины шүдийг тоолохгүй гэдгийг хэлье!
Бадарчлалын ач холбогдлыг цаг тухайд нь ойлгож дэмжиж амжаагүй хүмүүс энэ ажлын ирээдүйн ач холбогдлыг сайн бодож үзээрэй!

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

Amjilt husey! Chi mundag shuu :)

Secu wrote on 2011/02/15 - 13:49
#2

setgeleere demjij bn.uils chin delgereh boltugai!

buya wrote on 2011/02/16 - 00:49
#3

Saihan sanaa bn. ene chin l manaid dutagdaad bgaam. Amjilt husie. sain uilsiin toloo hiij bgam chin hurdan buteh bhaa

Mercury wrote on 2011/02/16 - 16:14
#4

ᠡᠷᠭᠢᠮ ᠠᠮᠠᠢ ᠲᠠ ᠠᠮᠣᠷ ᠰᠠᠢᠢᠨ ᠪᠠᠢᠢᠨ᠋ ᠤᠤ? Windows 7 huuchin mongol bichigee heregleh bolomj ugsun baina.
Amaitaniig tsenher garagiin enkh taivan nairamdliin tuluu olon zuiliig hiij chadna gej itgej baigaa. Tuhailbal mongol zaluusiig ulam iluu alsiin haraatai, amidraliin zorilgotoi, enkhtaivanch olon urigalch uzeltei bolohod urialj, zaluusiig seheeruulj gegeeruulj chadna gej bodoj bna. Oyun sanaatai bayalag ikhiig buteej, niigemd sain saikhniig avchirahad zaluusiig urialan duudaarai.
Tumen saad myangan berhsheeliig ajralgui zorison hergee buteegeerei. Yag nuguu Sansriin nisgegch ahiin tuhai huuhdiin duun deer duuldag shig….

Sanasan hergee buteegeed
Sursan erdmee biyeluuleed
Saikhan uilsiin tuluu
Sambaa sorioroi

kkkk…. amjilt

ᠰᠣᠪᠣᠳ wrote on 2011/02/17 - 00:00
#5

нийтэд зориулсан амжилттай сайн ажил 9 үед дуурсагдах болно гэдгийг битгий мартаарай!

chingis gdg wrote on 2011/02/17 - 21:54
#6

UBd baisan bol gar biye oroltsmoor l baina. Namar ochood zaluusiin tuvd chin ochij demjij tusalnaa!

ub wrote on 2011/02/17 - 22:11
#7

Yunii omno chamd ene ajiliig ehlvvlj bgd chin bayar hvrgie.Chamaag uls tor songoogvid chin bayarlaj bn(diilenh hvmvvs chamaig uls tord orson bol manai uls hogjih bsiin gej boddog sanagdsan)Odoo uls torj orj bg hvmvvs bvgd l adilhan MOngoliin sain saihanii toloo gej ortsgoodog teged udalgvi nogoo avilgalchidtaigaa niilsen haragddag.IIm hvmvvseer bid uls toroo bariulchihaad hezee hogjino gej suuhiig helehed hetsvv tsag ve.
MGl-d vneher zaluuchuud hiih yumaa olj chadaj yah gej amidrch bgaagaagvi medehgvi yamarch zorilgogvi yavj bn.Ene niigmiin ajil ehlvvlseneer odoo veiin zaluuchuud bolon ireedvin zaluuchuudiin toloo hiij bg mash tom horongo oruulalt bolj bn.CHinii ene ajiliin vr dvnd myanga myanga zaluuchuud maani neg uhaarah bolovuu.Manai mongolchuud joohon sorog taltai ch zaluuchuud chamaig oilgoj,demjij,hamtarch ajillah bh gedegt itgej bn.
AMJILT

4 UYANGA wrote on 2011/02/18 - 13:21
#8

Udriin mend.ajiliin amjilr xusiye.

mi wrote on 2011/02/18 - 14:38
#9

giishgesen gazar burd chini zuleg urgah boltugai. :) amjilt husie

bayaka wrote on 2011/02/18 - 18:57
#10

“Баасан гараг бүрт ажлаа тараад дэлхийн шилдэг киноны дээжээс үздэг үзвэрийн өрөө бий болгохоос гадна олон нийтийн ажилд оролцож өөрийн ажлын туршлагаа дээшлүүлэх оюунлаг залуучуудыг хооронд нь холбож шинэ санаа, шинэ ажлуудыг хамтарч хийх нь өнөө цагт маш чухал байгаа билээ.”

Ene ih saihan sanaa bn. Hichneen olon oyutan zaluust oyunii unet horongo oruulalt bolno gej bodoj bn. Mun hoorondoo shine shan sanaachlaga gargaj, zaluuchuud-n niigemd handah shine sanaa, onoo deeshluulne gj bodoj bn

Chimegee wrote on 2011/02/21 - 03:17
#11

Сайхан санаа байна. Жаахан хуучирсан ч гэсэн сайхан өрөө байна.Ийм өрөө харахаар л багын сайхан дурсамжууд санаанд ордог юм. Залууст тийм төв хэрэгтэй байгаа. Иймэрхүү төвүүд байдаг ч ямар нэгэн байгууллага,нас, улсаас хараат байдаг учир үр дүнгээ өгөх нь бага. Тиймээс аавын тань хэлсэнчлэн улс төр, бизнесээс ангид байх юм бол үнэхээр сайхан байх байх.
Хувийнхаа зүгээс бол мэдээж дэмжиж байна. Уг нь залуучуудын нэвтрүүлэг хийдэг байсан юм. Одоогоор түр завсарлаад байгаа. Эргээд хийж эхлэвэл хамтарч ажиллана аа.
Ажлаа сольдог юм билүү гэж бодоод л, эргэлзээд л яваад байгаа юм. ХАрин таны энэ бичвэр надад нэг саэнаа өглөө. За амжилт хүсье

Tsend Sod wrote on 2011/02/21 - 15:10
#12

өө нээрээ. Иймэрхүү үйл ажиллагаанд оролцох хүсэлүтэй, оролцдог, зохион байгуулдаг залуучууд http://www.biznetwork.mn -d их байдаг юм.Та мэддэг ч байж магад. Үгүй бол нэг ороод үзээрэй. Тэд маш санаачлагатай, сйахан сэтгэлтэй залуус.

Tsend Sod wrote on 2011/02/21 - 15:38
#13

hi chi vneheer mundag vumuu chamd amjilt hvsei.

orkhontuya wrote on 2011/02/27 - 01:01
#14

sain bna uu? taniii xiiij bgaa ajil bvxend amjilt xvsiii…bi bas zaluu xvn bolxoor olon zvil xiiixiiig boddog xiij exelj ch bgaa.bi Czech-d amidardag end amidraad 4 jil shaxuu bolj bna Italy,austria,german,polish ornuudaar aylaad bgaa ene zun Berlin,Amsterdam,Brussel,Paris,Geneve,Munich gesen marshrutaar mashintaigaa ybx gej bgaa tegeed tanid zublux ymuu ymar negen sanaa baibal mail xaygruu ymuu xariu bichix bolob uu gej xvssiin…YMAR ch baisan tanid AMJILT sansan bvxnee xiigerei…..

Lhagvaa wrote on 2011/02/27 - 15:18
#15

yagad blogtoo ym bichihgui bgaa ym bee bichhee bolih gj bgaa ymuu
suurin ajildaa buh anhaarlaa handuulahaar shiidee yu bichlegiig chini odoo hurtel huleej suudag humuus bgaa shuu

read wrote on 2011/03/02 - 00:15
#16

amjilt hvsey

s wrote on 2011/03/13 - 19:35
#17

амайгийн номыг уншихад гүн сэтгэгдэл төрсөн билээ, миний бодлоор амайг гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа, байсан хүмүүс илүү ойлгох ч юм шиг /би өөрөө тийм ч сайн биш нөхцөлд 6 жил сурсан/ь гэхдээ энэ миний л бодол, би андуурч байж болно. ямартаа ч би амайд баярлалаа гэж хэлмээр байна, олон орноор аялаж, хэн хүний зориглоогүйд хийсэнд, хамгийн гол нь түүнийгээ бидэнтэй хуваалцахад цаг, мөнгөө зарцуулах зоригтой байсанд нь. дөнгөж сая би “сэтгэл” гэсэн бичлэгийг уншлаа. сэтгэлд их хүрлээ, сэтгэл минь өвдөөд, нээрээ юу билээ гэж бодогдууллаа. хүн нутгаасаа хол байхад илүү гүн бодож, илүү ухаалаг, сэргэг, гол нь сэтгэлээ сонсдог байх, харин суурин, нэг газар удаан байснаар тэрхүү мэдрэмж, чадвар нь бага багаар гээгддэг гэж би боддог, тиймээс амайдаа сэтгэлээ сонсох энэ чадвараа битгий гээгээрэй гэж хүсье

Munkhbat wrote on 2011/03/25 - 12:07
#18

aaaaaaaaaaaan iim uchirtai bsimu manai ger yg naad ordni chin hajuhand bdin tgd bi tanig hed heden udaa harsan ym tgd yu hj ywaa bol doo gj bodoj bsan ym tgsen chin iim uchirtai bsiimuu hehehe odoo l oilgoloo tani mail haygiig yaaj awah beee holbootoi bh gd l hehehe

mirage wrote on 2011/04/22 - 03:26
#19

BI HIIGMIIN AJILTNII MERGEJILEER SURALTSDAG UDAXGVI TUGSNU ODOOS XAMTARCH AJILAXIIG XVSEJ BNA
BI IXIIG XIIJ BVTEEMEER BNA
NADAD XARIU PLS

OTGOO wrote on 2012/01/20 - 16:22
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.