post Категори: Аян замын тэмдэглэл post 25 Сэтгэгдэлтэй post2011/01/20 | 8,987 Үзсэн

CHINA_MAP2011 оны 1-р сарын 17.
Дундад улс Бээжин хот.
Амралт, ажил, судалгаа гэсэн гурван зорилготойгоор Бээжин хотод ирээд 13 хонолоо.
Эхний номоо бичих болон дагалдах ажлын ачаалалд дарагдаад шинэ жил өнгөрмөгц ОХУ, Дундад улс хоёрын аль нэг рүү явъя гэж бодож байгаад Бээжинг сонгосон юм. Энд хоёр дахь номныхоо ажлыг бага багаар хийж байгаад гэртээ харихын өмнөх амралтыг зарлалаа. Айл бүрт байгаасай гэж хүсэж буй номны дизайн утга санаа өвөрмөц байх ёстой, хоёр дахь ном нэгээсээ дээр байх ёстой гэж олон шалгуурууд хийж байгаад нэгэн шинэ санаа төрлөө.
Гэртээ хариад нэг бус шууд 2, 3 дугаар ботийг гаргахаар боллоо. Гурав дахь номны 400 нүүрэнд дэлхийн хамгийн сонирхолтой адал явдалтай өнгөт зургуудыг оруулж, уг номыг ямар ч хүн үзээд аялах, юм үзэж нүд тайлахын ач холбогдлыг ойлгох болов уу гэж найдаж байна.
Ирэхдээ замаар хуучны адал явдалтайгаар ирсэн бол буцахдаа онгоцоор очихоор боллоо.
Аялагч хүн суурин амьдралд дасахад хэцүү байсан бөгөөд нийгмийн дүрмүүд маш их дарамттай санагдаж байлаа. Одоо харин түүн дээр санаа зовох юмгүй болж байх шиг байна. Хуучны амьдралаа дахин эхлүүлнэ дээ.
Ирэх даваа гарагт нисэх тасалбар авахаар боллоо.
Бээжинд амрахаас гадна номоо бичингээ өмнөд хөршийнхөө талаар судалгаагаа хийе гэсэн боловч шинээр ирсэн огт танихгүй Монгол залууд эд нар сэтгэлээ нээж ярилцахгүй байна. Өчигдөр Шанхай болон Бээжинд намайг хүлээн авч өртөөлж байсан Монгол оюутан залуустай уулзахдаа энэ асуудлыг тавьлаа.
- Бидний алдаа гэвэл олсон мэдсэн зүйлсээ бие биентэйгээ хуваалцахгүй, халуун яриан дунд л мэдэмхийрэн хальт өнгөрөөж байна. Олон мянган жил хөршилсөн өмнөд улсынхаа тухай бодит мэдээллийг бие биендээ өгөхгүй байгаагаас жирийн Монгол хүн China гэдэг нэрийн дор дэлхийн хэмжээний бодлого явуулж буй улсыг Эрээн хотын наймаачин, хууль бусаар ажиллаж буй цагаачаар төсөөлөөд байна. Би энд ирээд маш богино хугацаанд сайн мэдээлэл цуглуулж авч чадахгүй байгаа тул та нараас, танай оюутны холбоодоос тусламж хүсэж байна. Маргааш би блог дээрээ ХАН ҮНДЭСТЭН ГЭЖ ХЭН БЭ? гэдэг сэдэв форум нээж, та нар үзсэн харсан мэдсэн зүйлсээ бичээд бусад оюутнууддаа бас уриална уу!
Ийнхүү орой пиво уунгаа эндхийн боловсролын систем, аж амьдралын талаарх ойлголтоо бага зэрэг ахиуллаа. Гэхдээ илүү их мэдээ мэдээлэл хэрэгтэй байна. Энэ бичлэгийн сэтгэгдэл дээр хүн бүр өмнөд хөршийнхөө талаар мэдсэн мэдээллээ бичихдээ элдэв хэрүүл хараал бус уншаад амьдралдаа ашиглаж болох мэдлэгээрээ хуваалцахыг хүсэж байна.
Нанхиа нар гэж бид нэрлэж байсан үе саяхан. Хэзээнээс бид Хятад гэж буруу нэрлээд эхлэвээ?
Европчууд анх төв азийн улсуудын тухай тэмдэглэл мэдээлэл цуглуулж байхдаа CHINA гэж 2000 гаруй жилийн өмнө байсан улсаар өнөөг хүртэл нэрлэж байгаа ч тухайн улсаас тэс өөр улс одоо байгааг анзаарахгүй байгаа бололтой. 805 жилийн түүхтэй Их Хааны байгуулсан Нүүдэлчдийн ургийн холбооны улсыг ХҮННҮ гэж нэрлэж буйтай адил билээ. Хар Киданыг КИТАЙ гэдэг нэр томъёогоор Слав улсууд ашиглаж байсан бөгөөд Москва төвтэй социалист чиг баримжаатай ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС Монголд нөлөөгөө тэлсэн цагаас бид энэ үгийг аваад Хятад нэрээр өмнөд хөршөө буруу нэрлээд байна.
Уралын уулсаас цааш зэрлэг дайчин гэгдэх нүүдэлчин овог аймгууд амьдарч, жар жаранд дайран довтолж байсан тэдний тухай ярих байтугай бодхоос айдаг байсан хүмүүс бүс нутгийн талаар баруун зүг буюу европоос авсан нь ойлгомжтой.
Хар Кидан гэдэг бол суурин бус нүүдэлчин овог аймгууд шүүдээ!
Монголруугаа дөхөж байхад Дундад улс гэхүү Хятад гэхүү гэдэг форум ноднин нээх үед бие биенээ доромжилсон хэрүүлтэй хэлэлцүүлэг болсон. Энэ Монголын нийгмийн бодит байдлыг харуулж байгаа гэж болно. Бие биенийхээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэн, хамтарч ажиллахгүй амиа бодно гэсэн олон сөрөг талууд бидний өдөр тутмын амьдралыг бусниулаад байгааг би нутагтаа орхоосоо өмнө маш сайн ойлгосон. Харин очоод сэтгэлдээ хүртэл мэдэрсэн.
Жунгуо гэж бичдэг ханз үсэг нь Дундад улс эсвэл Төв улс гэсэн утгатай нэр шүүдээ.
Тэгэхээр бидний андууран нэрлээд байдаг Хятадууд гэдэг нэрээр 54 үндэстэнгийн холбооны улсыг нэрлээд байна уу? Дундад улсыг амжилттай авч яваа ХАН үндэстэнг хэлээд байна уу?
Сүүлийн удаа 7 сарын өмнө Бээжинд ирж байснаас хойш дахин ирэхэд улам бүр үзэсгэлэнтэй зохион байгуулалттай болсон байна. Мао Зедун, Дэн Сяо Пин, Ху Жин Тао зэрэг удирдагчдын хөгжлийн тухай ойлголт, улсаа хөгжүүлэхэд баримталсан бодлогын чиг баримжаа хоорондоо зөрүүтэй байгаа юм шиг боловч түүхэн хувьд аваад үзэх юм бол маш зөв, ухаалаг алхмууд хийж удаан хугацаанд өөрийн улсаа захирч чадахгүй байсан ХАН үндэстэн богинохон буюу 50-хан жилийн дотор дэлхийн хэмжээний бодлого явуулдаг улсуудын жагсаалтаараа эхний 5-т орчихлоо. Энэ нууц юунд байнаа? гэсэн бодол гудамжаар алхах болгонд, цайны газар орж хэлийг нь мэдэхгүй ч хүмүүсийн хоорондын харилцааг нь ажиглах үе болгонд байнга бодогдсоор байна.
Зүгээр наймаа хийх гэж өөрийгөө зугаацуулах гэж ирээгүй болохоор тэр болов уу.
Бодох тунгаах хугацаа их байгаагаас байж магад.
Ирээд удаагүй байхдаа МАНЖ үндэстэн залуутай таарсан бөгөөд сэтгэлээсээ ярилцмаар байсан ч дотуур тамир хөгжсөн улс үндэстэнгүүд бидэн шиг нээлттэй биш гэдгийг ойлголоо. Нүүдэлчдийн Тунгус овог аймгаас гаралтай Манж үндэстэн Их Монголын иргэний дайны дараах сул дорой Монголд түмнийг бутарган эзэлсэн түүхийг харах юм бол тэд үнэхээр дайчин байсан уу ухаантай байсан уу? гэдэг дээрээ маргах хэрэгтэй болох болов уу.
Тэр болгон хүнд дийлдээд байдаггүй Монгол гэх хүчтэй генитэй нэгдсэн олон ястангууд ихэвчлэн бие биенээ барьж идсэн, барьж өгсөн түүхтэй байгаагаас одоо болтол сургамж авахгүй байна гэдэг дараа юу болох тухай төсөөлөхөд амар байгаа билээ.
Баруун Монголыг эзэлснийхээ дараа хүн амынх нь хагасыг урагшаа цөлж, үлдсэн хүмүүсийнх нь хагасыг амьдаар нь газарт булсан Манж угсааны залуутай танилцахад уур хилэн үзэн ядалт байгаагүй бөгөөд 200 гаруй жил Манж угсаа тэргүүлсэн Чин гүрнийг байгуулж байхдаа юун дээр хожиж, юун дээр алдсан тухай судлах нь хамгийн сонирхолтой зүйлүүдийн нэг гэж хэлж болохоор байгаа юм.
Түүхийг уучил, гэхдээ бүү март! гэж аавын хэлдэг захиас миний доторх жалгын үзэл, үндсэрхэг үзэл үзэн ядалтыг унтраадаг бөгөөд шинэ гэгээлэг өндөр хөгжилтэй Монголыг бий болгоход юу хэрэгтэй юм болоо? гэсэн асуултуудыг амьдралын салбар бүрээс хайсаар байгаагийн нэг илрэл нь энэ тэмдэглэл билээ.
Хэрэгтэй хэрэггүй зүйл уншиж тархиа дүүргэдэг байсан мэдээлэл хомс 90 оны үе өнгөрөөд мэдээллийн эрин зуун эхэлсэн бөгөөд олон мэдээлэл дунд хэрэгтэйгээ шүүж бусаддаа хуваалцах тийм гэгээлэг залуусыг ХАН үндэстний талаарх мэдлэг мэдээллээ надтай болон Монголчуудтайгаа хуваалцахыг уриалж байна.
Асуулт: ХАН ҮНДЭСТЭН ГЭЖ ХЭН БЭ?

Horaayy..there are 25 comment(s) for me so far ;)

#1

bi odoo dundad ulsad surhiin zeregtsee amidaraad 2 jil bolj bna.end irheesee omno mongold bhdaa muusain hujaa nar geedl ih muulj doromjildog bailaa.harin end ireed ene Han undestenguudtei hamt amidaraad shal oor yum medej avsan.bid l muusain hujaa nar geed ed nariig muulaad baidag bolhoos end ihenh n barag mongol gej yamar uls baidgiinch medehgyi.bygd l ovor mongoloor oilgodog.yahav zarim 1 medlegtei humuus n mongoliig aan chingis khan geedl sain medne.yas yarihiin bol han undes za er n dundadiin irged manai mongoliin zaluuchuud ern mongoliin irgedees iluu sain hynleg ard tymen gej nadad sanagdah bolson.1 jishee heliildaa sayhan bi 2 mgl naiztaigaa showuudaj bgad 2 dundadtai taarlaa.tegeed yahav taniltsaal sain naizuud bolloo.bid hediinch mungu duustsan ter 2iinch bas mungu duustsan.tegeed za bid 3ch hariidaa ged helj bsanchine ooo yahiin yahiin iim saihan taniltschaad ingeed harih gejuu alii manai 1 naiziin sauna bga tiishee yavj zugaatsii gelee.tegeheer n bi dotroo jaahan har sanaalaad za ayagyi bol bi hediig hulhidah gej bgada gej bodloo.gesen yavii yavii geseer bgad barag hycheer avaad yavlaa.za tegeed yavj yavj 1 saunii gadaa irlee.ter n barag ene hotdoo hamgiin tom hamgiin unetein.tegeed bi zada yandaa geel bodoj bsanchine 1 medsenchine l dotorn ortsoon usan orool tegeeel baaahan l nargij tsengelee.hichneeench 1000yuanii tootsoo garsiin byy med.uunii daraa bid hed unheer sain naizuud bolson shuu!odooch gesen byh tal deer mine tusalj ah duushigl bga.oshoo durduul zondoon saihan shaltgaan bna…za 1 iimerhuu.

bi wrote on 2011/01/27 - 11:42
#2

Монголчуудыг хооронд нь хагаралдуулаад, аль нэгэнд нь мөнгөөр цутгаж туслах нь Монгол улсын газар доорхи эрчим хүчний эх үүсвэрийг авахад ихээхэн хэрэгтэй бөгөөд ултай арга шүү дээ.

Дэлхийн 7 тэрбум хүн бие эрхтэнээрээ нээх их ялгаатай биш бөгөөд ихэнхи нь хямдхан бараа авч хэрэглэхийг нээх их татгалзаад байдаггүйг хэн ч маргахгүй л дээ. Хэдхэн дэлхийн нэртэй томоохон корпорациудыг Хятад руу орж ирж, ажиллах хүчний зардлаа 90% ээс 95% иар буурах болзолоор татах нь нээх их ухаан зарах төрийн бодлого биш л дээ. Тэднээр компаниудын нөлөөг ашиглан, өчнөөн зуун мянган хуурамч бараа үйлдвэрлэгчдээ дэмжээд өгөхөөр тэнэг ч ард түмэн бай мөнгөжээд ирдэг байх нь ээ.

Өнөөдрийн хятадын эдийн засгийг авч явж буй, жил бүр 10%ийн өсөлтийг бий болгож өгч буй, үйлдвэрүүдийг хөдөлгөж ганц амин зүйл бий. Түүнийгээ баталгаажуулж авахын тулд түүний эзэдийн толгойг эргэжүүлж, мөнгөөр цутгаж, бүүр болохгүй бол үгүй хийх өчнөөн арга хэмжээ авсаар байна.

Тэр амин хүчин зүйл нь Монгол улсын иргэдийн өвөг дээдсийн 5000 жилийн нөр их хүч хөдөлмөр, амь нас шингэсэн өлгий нутгийн эх хэвлий дэх эрчим хүчний эх үүсвэрүүд юм шүү дээ.

Тиймээс хужаа, хятад, нанхиа, нанхиад гэсэн үг нь тус бүртээ ямар утгатай вэ гэдгийн араас хамаг цаг хугацаагаа үрэхийн оронд Монгол улсын аюулгүй байдал, эрх ашиг, хөгжлийг баталгаажуулж, ихэсгэж, дээшлүүлэхийн тулд яах вэ гэдэгт зориулах хэрэгтэй.

Эхлээд эргэлз wrote on 2011/01/27 - 23:58
#3

Энд жаахан буруу ойлголт яваад байна. Хятад гэж хаанаас гарсан үг вэ гэж. Сathay гэж Марко Пологийн гаргаж ирсэн үг шүү дээ. Одоогийн хойд хятадыг тэгж нэрлэж байсан юм. Энэ үг өөрөө хаанаас гарсан гэхээр Khitay буюу манайхаар Кидан улсын нэрнээс үүсэлтэй гэж үздэг.Хонконг airlines Cathay гэж нэртэг хүмүүс сайн мэдэх байхаа

Хүлрээ wrote on 2011/01/29 - 10:42
#4

Үзэл бодлоо хуваалцахаас аргагүй боллоо. За урд хөршийг нэрлэх тал дээр бол санал алга. Түүхийг нь судласан хүмүүс сайтар ярилцана биз. Тэгээд ч яг одоогоор бол нэр энэ тэр ярилцаад яах билээ. Харин гол яригдах зүйл маань өнөөх хөгжилийн тухай юм. Яахын аргагүй хүчирхэг удирдагч зөв бодлогоороо улс орны хувь заяа цаашдын ирээдүйг тодорхойлж өгдөг нь аль хэдийнээ бидний нүднээ ил гарч ирсэн билээ. Миний хувьд өөрт илүү ойрхон зүйлээрээ жишээ татвал. Миний олж мэдсэнээр 1960-аад оноос л салбар бүрийн мэргэжилтний боловсролд анхаарч аль чиглэлээр ямар улс нь тухайн мэргэжилтнийг сайн бэлтгэдэг тэр улсруу мянга мянган залуусийг цогц хөтөлбөр хэрэгжүүлэн засгийн оролцоотойгоор сурч боловсруулан тэд нь эх орондоо буцаж ирээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхээс гадна их сургуулиудадаа мөн өөрийн жишгийн мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн. Хэд хэдэн их сургуулиар орж сургах, суралцах үйл явцтай танилцсан юм. Эндээс л жинхэнэ зорилго, хүсэл эрмэлзэл, мэдлэг боловсрол гол нь сурах, сургах чин хүсэл ханхалж байхыг олж харав. Явж ирээд нэг хэсэг их цэнэгтэй байсан боловч бас л нөгөө монгол занруугаа нэг л мэдэхэд хэлбийх янзтай л болчихож ээ. Багшийг багш шиг болгочихвол оюутнууд маань оюунтан болно. Тэгэхээр бүх багш нарыг биш юмаа гэхэд их сургуулийн нарийн мэргэжлийн хэдэн багш нарыг гадаадад маш сайн боловсруулж авмаар байна. Би ч гэсэн бас явж сурмаар байна. Санхүүгээс санаа зовсоор залуу насаа стресс мөрөөдөл хоёртойгоо бака болгох нь дээ хэ хэ. За миний бодол иймэрхүү. ХАН ҮНДЭСТЭН ГЭЖ ДЭЛХИЙД БОЛОВСРОЛЫНХОО ЧАНАРААР, ХӨДӨЛМӨРЛӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭХ ТҮВШНИЙ ХҮМҮҮС ЮМАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА!

suvd wrote on 2011/01/29 - 12:40
#5

Unexeer urd xorshiin xogjil yamar xurdtai yavj baigaa xun ardiinxaa toloo yamar ixiig xiij baigaag xaraxad saixan baidag. Busdiin sainaas ix bagagui surch avax geexiin uxaanaar xandax san da, mongolchuud aa.

1388 wrote on 2011/01/29 - 15:22
#6

ХАН үндэстэн гэж хэн бэ гэж үү ?
1. Энэ бол хамгийн том паразит, энэ дотор сайн ч муу ч юу ч орсон эс өөрчлөгдөх чадалтай вирус , хүн ам их болхоор сайн өөрчлөлтийг маш сайн хэрэглэж авч чаддаг ба муу нь хэсэгхэн зуур буюу тэр дороо арилж чаддаг. Бусдын/Гадны зүйлийг өөртөө хөрвүүлж авчаад өөрийн болгож хэрэглээд хожим сүүлд нь масс нь их болхоор тэрхүү гаднаас/бусдаас орж ирсэн зүйлээ өөрөө зохиосон, энд үүссэн гэж ярих дуртай. Ганц энэ зүйл дээр ч зогсохгүй, Урд хөрш маань 1.38 (2010 оны 2-р сар) тэрбум гаруй хүн амтай, үүнээс ХАН үндэстэн нь 91.59%-н хүн амыг эзэлнэ. Нийт 56 үндэстэнтэй боловчиг 55 нь дөнгөж 9% ч хүрэхгүй хэмжээтэй байгаагаас хэр их уусгах чадвартайг илэрхийлнэ. Яг цэвэр уугуул амьдралын хэв маягаа авч яваа үндэстэн нь маш цөөнх, магадгүй энэ 9%-ийн дөнгөж 100-аас нь нь 1 л үндэстэний амьдралын хэв маягаа мэдэх буюу хэл соёлоо мэддэг байх, бусад 99% нь зүгээр л 55 үндэстний хүн боловчиг ХАН соёлоор өсөж хөгжсөн хүн.

2. Чадалтайд долигнох, хүчгүйг дээрэлхэх

1949 оноос өмнө бүх л боловсролтой соёлтой хөрөнгө мөнгөлөг иргэд нь харь улсруу дөрвөсөн (зүүн өмнөд ази, Америк тивийн одоогийн цагаач хятад иргэд), үүнээс үүдэн дотоод улсад ядуу зовлон, хөгжөөгүй буурай гэдгээсээ болоод өндөр хөгжилтэй орны иргэд буюу улс орныг бишрэн шүтэх хэв маяг шингэсэн(энэ нь ТОМ ТОМ хотуудаар маш их ажиглагдсан). Бодит жишээ гэхэд Шанхайд европ царайтай залуучууд цагийн ажил, англи хэл сайн мэдэхгүй байсан ч багшлах, кино рекламанд тоглох гээд ажил мундахгүй , цалин ч сайн, энэ байдал эдгээр Шанхай хотыг зорин ирсэн гадны хүмүүсийг өөхшүүлж бага сага хамраа сөхөж би ГАДААД хүн гэх байдал анзаарагдсан, харин Бээжин хотод бол эсэргээрээ ажил олдохын хувьд олдоно, гэхдээ өөрийгөө гадаад гээд байх нь бараг байхгүй , харин ч өөрийгөө хятад хүн болгон харицах тал анзаарагдаад байдаг, ингэж хэлэх болсон шалтгаан гэвэл хятадчууд урд нутгаараа зөөлөн тайван зантай, хойд нутгаараа ширүүн догшин зан авиртайг харуулж байгаа юм.

3. Сүрэг амьтад буюу Хамтрал гэдэг зүйлийн жинхэнэ утга энд л байдаг байх.

Олон зуун жил суурин амьдралтай би амьдрахын тулд тэрийг түших ёстой гэсэн ойлголт нь одоог хүртэл хэвээрээ.
Манай нутгийх, манай ах дүү хамаатан, манай сургууль, манай гээд нийлж хамтарч ажиллаж амьдрахдаа үнэхээр сайн! Ер нь энэ ганц хятад ч гэлтгүй ганцаараа бие хүч сул дорой ястан үндэстэн бүгд л ийм тал ажиглагдсан(хятад төлөг нтр гээд зөндөө л байна).

4. Мэдэх зүйлдээ даруухан загнадаг мэдэхгүй зүйлдээ мэдэмхийрдэг

Сонин сонсогдсон байх л да гэхдээ энэ тийм. Нэлэнхийдээ ер нь боловсрол, ухамсар доор болхоор бие биедээ ихэрхэх маш дуртай, гэхдээ дандаа таамаглаж бүлтрэх дуртай харин мэддэг зүйл дээрээ чимээгүй өнгөрөх гээд байдаг. Сонин пяхлуунууд шүү !

за тэгээд эцэст нь хэлхэд ер нь санаа гэж собака улс да, хэл яриа, зан үйлээс нь бага зэрэг таамаглаад хэлж чадах гэхээс биш 10аад жил болж байгаа гэхэд хятад хүнийг ойлгоход хэцүү шүү дэ. Одоо хэр нь үл ойлголцол дунд л яваа.

1____Т.Жавхлан wrote on 2011/01/29 - 15:29
#7

Heruul haraal bus huviin uzel bodol turshlagaa bidentei huvaaltssan chamd bayarlalaa!

Amai wrote on 2011/01/29 - 18:18
#8

Сүүлийн үед манай мангар залуус хятад хүмүүсийг үзэн ядах хэрээс хэтэрч бн. Хятадад үйлдвэрлэсэн хувцаснуудаа шатаа гэвэд нүцгэн хоцрохоо мэдэхгүй байж. Агуу ажилсаг ард түмэн. Ер нь монголчууд их дээрэлхүүлж хүч дорой явсандаа л энэ үзэн ядах үзэл бий болсон гэж боддог. Монголчууд 13р зуунд л нэг хэсэг хүчирхэгжсэн болохоос ер нь дандаа л бага буурай ядуу дорой явсан шүү дээ. Энэ бол тархай бутархай явсан нүүдэлчин ард түмний хувь заяа. 21 оноос өмнө гэхэд л эдийн засаг бол хятад худалдаачдын гарт орсон байлаа. Эрт дээр үеээс л бидэнд арьс ширнээс өөр таваар байгаагүй дээр нь байн байн тэрнийх нь үнэ унана ядаж байхад хэдэн сайн эрс нийлж дээрэм тонуул хийнэ худалдаачдын барааг хулгайлна энэ зэрлэг балмад явдал, одоогийнхоор бол хууль бус үйлдлээс болж Хятадууд хилээ хааж арилжааг наимааг зогсоодог түүнийг нь эсэргүүцэж цагаан хэрэм давж байлдаж байсан олон тоооны жишээ түүхэнд бий. Би бол хувьдаа хятад хүмүүст их сайн ханддаг. Миний барилга дээр олон хятад хүн ажиллаж байсан. Өглөө яг 8 цагт ажилдаа гарч өдөр 2 цаг амраад орой 8д дуусна. Хэзээ ч манайхан шиг архи ууж хулгай хийхгүй, дээр нь ажлын өндөр бүтээлтэй ямар ч ажлыг үнэн голоосоо чанартай сайн хийнэ. Яагаад энд тэнд барилга дээр монгол хятадууд зодолдон байна гэхээр манайхан өөрсдөө хэл амаар доромжилж тэнэгтэж байгаад тэр шүү дээ. Хажууд нь хятад хүн хамаагүй сайн ажил хйигээд илүү их мөнгө аваад байхаар хор шар нь хөдөлдөг байх лдаа. Яахав бохир энэ тэр гээд ярих юм их бий л дээ .Эд чинь хөдөө тосгонос ирсэн, гэр орноосоо хол, тэгээд барилгын хүнд хүчир ажил хийж байгаа улс шүү дээ. Би 1 удаа бүтэн хонины мах авч өгөхөд тэд үнэн сэтгэлээсээ ямар их баярласан гэж санана. Тэд чинь бидний л адил баярлах, хөөрөх, айж түгших бүх л мэдрэмжтэй, эхнэр хүүхдээ тэжээх гэж энд үзэн ядалт дунд өөрсдийгөө зольж яваа улс шүү дээ. Бид хятадуудаас сурах юм их бий шүү залуус аа.

Хүлрээ wrote on 2011/01/30 - 04:20
#9

8 chinii bodlogiig bi uguisgeegui gehdee bidnii too hed bilee.bid delhiin humsuudees suraltsah zuil ih bgaa

hehe wrote on 2011/02/10 - 13:16
#10

Bidnii hyatad gej helj bga tal deer ch aldaa bgaa ni bgaa bh gehdee ter bol tiim surtei hor hohiroltoi zuil bish. Harin minii bodloor hyatad gej uzen yadaad bga uzel maani Manjid darluulsan muljuulsenees l 90 garan huvi ni ehelsen bh uldsen 10 ni ereenii huuramch baraa / uursdiin mergen songoltoor/ avchirch, zarj, hereglesen, bohir zavaan hel yarianii sonsgolon, bas neg gol shaltgaan ni bidnii gzalgih undur magadlaltai ayuliin toond orj bgagaraa gej boddog. Tuunees bus ter chigt ni uzen yadad bh hereg shaltgaan manaid bhgui l bailai harin ch azi tiviig Europ, Amerik tivtei en tenshuu barag iluu haritsahad bas Mongoliin hursun dahi bayalgiig und hurgej bga zergeer ni bol barag magtah taldaa boloh geed bna Hehe. Etsest ni zaluustaa helehed Manji ulsiin bodlgo uil ajillagaag Hyatadiin nernees tusad ni avch UZETSGEEYEE!!! gej urialih yumu daa?

Zoloo wrote on 2011/02/13 - 21:25
#11

Амай-д хандаж хэлэхэд орос англи хэл мэддэг юм бол бичихийн урьд жаахан юм уншаж судлаж узэж баймаар юм. хангук буюу хан ундэстэн бол солонгос, хятадууд бол хань ундэстэн ба 5000 жилийн эртний туухтэй гэж ойлгож авах нь зуйтэй.

ok!? wrote on 2011/02/16 - 01:11
#12

би чамтай хамт аяалмаар байна яаж аялах ьэ%,..:.₮:_-:₮.,%%

tuvshinbat wrote on 2011/02/19 - 13:55
#13

Sain bna uu Amai. chinii nomiig unshssan unheer gaihaltai sanagdsan chamaar baharhsan,Hamgiin gol ni chi yag bodit bdaliig nudend haragdtal biend medregttel bichij chadsan bsan.Bi zunduu nom unshij bsan bolovch engiin hernee unen boditoor bichsen nomiig chinii nom gej helmeer bna.Gaihaltai unheer gaihaltai chamd amjilt husie.erch huchtei zuv bodoltoi baigaarai gej chin setgeleesee husie.

Bi uuruu Chinad 5 jil suraad tugssun yum.Tegeed ene sedveer uuriinhuu meddeg zuiliig bichie gej bodloo.
Han undestenguud bol bidnii boddog shig tiim aimaar muuhai humuus bish gj boddog,Yagaad gevel chi Chinag medehiig huniih ni sanaag oilgohiin tuld ehleed Kunziig sain sudlah heregtei.Unuudriig hurtel ger bul,business,amidral ahyi hun hoorondiin hariltsaa bugd Kunziin surgaalaar yavj bgaa gej boddog,Unheer agyy enehuu surgaal ni ehleed uuriiguu tanij med,daraa ni etseg eh,ger bulee hairla,daraa ni businessee hiij amidar gej tovchhon helehed iim bna.Yagaad gevel unuudur China delhii hemjeend bodlogo bolovsruulj ene olon tumen huniig udirdaj amidral ahyig ni deeshluulj bgaa gurniig hen negen jiriin irgen amniihaa zorgoor myylah tsag ungursun gej bodoj bna!!!.Getel manai MGL chuud Chinad mash iheer surch bolovsorch bgaa bolovch ted nariig myylsaar durguitsseer l bdag tegsen hernee China hel surna gej ochdogiig bi lav ogt oilgodoggui yum.Ali ch yls oron undesten yastand sain myy tal bgaa bolovch China humuusees avah yumiig ni avaad hayahiig ni hayaj surah heregtei gj zuvlumuur bna.Unuudur China humuusiin oyun yhaan yumand handaj bgaa handlaga mash olon talaas harj uzej bj hiideg buteedeg gedgiig bid zuvhun ungutshun harj heldeg yum.China humuus etseg ehiigee 1 dugeert tavij 2 dugaart ger bulee, 3 dugaart business ajil heregee gesen zarchim deer amidardag ard tumen.Ted naiz nuhud bolohod neleed hugatsaa shaardaj baij itgedeg humuus,hervee itgeh yum bol nasan turshdaa itgej chaddag humuus.Gol ni yos zarchimtai hundetgeltei baih yostoi gej uzdeg.Bid nar unuudur duraaraa erh chuluutei ard tumen gej helj bgaa bolovch denduu zambaraagui bolood bgaagaa ogt meddeggui.Tiim uchiraas ehleed uuriiguu harj tanij baij daraa ni humuusiin aldaa onoog yaridag baih yostoi gj bi huvidaa boddog yum.

egshiglen wrote on 2011/02/21 - 11:25
#14

tuuhiig uuchil tehdee bu mart

setgeld ih hurlee

zey wrote on 2011/03/04 - 14:00
#15

meden gej yarihgui ee medehgui gej yarihgui zugeer l uuriinhuu bodoliig heden ugeer ilerhiilhiig hicheey…
Hitad uls bol tom guren bas chadj baigaa yum baina chadhgui baigaa yum baina,chadhiigaa bol denduu devergej yarih durtai chadhgui bol shuud daraad nuugaad JAVKHAA heldeg yag bas jijig yum nemeed helhed,odoonoos eheleed hitadiin ediin zasag dahiad buur tomor ni tegeed hitad delhiin hamgiin untei hot uls gej minii bie uzej baina aa,gehdee hen medlee udahgui china yum ulam untei bolno,tegeed uur gazaraas yumaa avdag bolohiig uguisgehgui,minii bodol gevel bid nar ene ulsaas ih yum surah heregtei gej bodoj baina gehdee huvi hunii bodol shuu dee,hitad uls tom gurenees surj guij bas tsaraichilj baij udii zeregtei bolson yagaad bid zugeer hunees haraad suraltsaj bolohgui gej, bas neg yum heleh heregtei baih hitad manaihiig ezellee geed manaihan buun yum medeej haana mungu hiij bolhoor baina bugd tiishee zutgen shuu dee,teeverlelet mash himd tegeed oirhon bas oilgoltshod amar tiim biz dee,USA manaihaas hol bolhoor yum avahgui medeej bid nar USA baraagaa darahgui ni medeej tegej l bodoj baina,,,net oroh boloj muutai bailaa oilgooroi…

++ 2 ++ wrote on 2011/03/09 - 22:08
#16

Хуучин мунхагууд үнэхээр хуучнаараа, мунхагаараа байх юм даа гэж бодонгоо, чамд хэдэн амттан ам руу чинь чихээд, намайг чи аятайхан АХАЙТАН гээд дууддаа … за цаадуул чинь эртнээсээ цөөхөн хүмүүс бичиг үсэг тайлагдсан байсан бөгөөд өөрсдийнхөө нэг үндэстэн биш л бол, эргэн тойрныхоо бүх улсуудыг тэнэг, мулгуу, мунхаг, зэрлэгүүд гэсэн ханзаараа тэмдэглэсээр иржээ. Тэр тэмдэглэгээг чи өөрчилчих юм бусад хүмүүс чамайг дагах болно доо.

Аливаа нийгмийн өсөлт, уналтын цаад талд эдийн засгийн учир шалтгаан байдгийм ш дээ.

Хамгийн хямд хөдөлмөрөөр, дорд барааг их хэмжээгээр үйлдвэрлээд, дампинг бодлогоор экспортлоод, тэр хэмжээний ам.долларын хөрөнгийг оруулаад ирэхээр, бусад салбар нь дагаад жаахан хөгждөг юм ш дээ.

Мөнг гэдэг нь мунхаг, бүдүүлэг гэсэн утгатай ба гу гэдэг нь эртний, хуучин гэсэн утгатай ханз үсгээр, Монгол улсын хятад ханз нь мөнг гу юм ш дээ. Тэнэг амай чи намайг эзэнтээн гээд дуудах, би чамаас олон гэр бүлтэй, эрт дээр үеээс чамайг дарласаар ирсээн. Ирээдүй ч гэсэн чи эзэмшдэг газрын доорхи баялгийг чинь авч, гэр бүлдээ ашигламаар байна. Тэр газрын баялгаар чинь өөрийн эзэмшлийн үйлвэрүүдээ цахилган болон түүхий эдээр хангамаар байна. Чи надаас бэлэн мөнгө авч, гэр бүлээ 1 жил тэжээж бай. Би бүх газрыг чинь ухаад авчье. Дараа нь чиний мал аж ахуй бэлчих талбайгүй болох нь надад бадгүй шүү дээ. Газрын баялаггүй, малаа тэжээх бэлчээргүй болсон цагт чи энэ дэлхийгээс арчигдана шүү дээ. Тиймээс чиний гэр бүлийн гэдсийг чинь гартал идүүлнээ өнөөдөр.

Хуучин мунхагууд wrote on 2011/03/09 - 23:26
#17

Han undesten gej hen be gej u?
Uuriin biyeer ene undestenii dund 8 jil amidarsan turshlagaasa harsan uzsenee ta buhenteigee uuriin bair suurinaas huvaaltsay gej bodloo. Bi uneheer tuuhiig tudiilun sain medehgui l dee yostoi l meddeg ni yariltsana biz!
Anh Eh ornoosoo garch bhdaa Hyatad muu sain hujaa nar gesen tend ochood uhsenee hiinee gesen bodoltoi anh udaagaa heliin chanadad garlaa. Harin ireed uuriin biyeer hamtdaa amidraad irsen chine neeh muulaad bhaar ard tumen bas bish yum aa. End harin jinhene delhiin hugjil yavagdaj bhiig haraad uneheer setgel hudulj bsan yum. Hyatdiin nas nasnii hot hotiin buh l humuustei hamt hool idej nzalj nuhurluj uzlee. Nadad heden jiliin umnu Neg hyatdiin neleen tom uildveriin ezentei yariltsaj hool idej suuj bhad ter uvgun nadad handaj neg l ug heliy gej bsan yum Hytad hel surdag chine sain bna gehdee chi ene ulsiin soyliig suraagui baij heliig ni hezeech surch chadhgui gej helj bsan yum. Bi ednii soyliig odoo hurtel suraagui l bna tegeheer helnii talaar yariad ch hereggui bolj bga biz. Minii bodloor bid buhen Hyatad gej neriideheese iluu dundad uls gej nerlesen zuv bolov u gej bodoj bna.Hyatdad mash olon turliin mongol undesten orshij bgaag bid tudiilun anzaardaggui manai surguulid neimenggu bi buur irgenii unemleh deer ni menggu gej bichsen odoogiin hytdiin baruun hoiguur nutagladag uursdiigo oird gej nerleh mongol undestenguud buudelchin amidralaaraa l amidarch bna. bas tuvd hyatdiin dund orshij nutagladag tsever mongolo avch uldsen mongolchuud baidag. Bid buhen hytad gedeg nerneese bolj mash olon undesten ystang bugdiig hytdad shuud l sur huch bolgon ugdug.Uul ni ene ulsiig dundad gej nerleed ene dotor bas tusgaar togdnohiig husdeg mash olon undesten bdagiig oilgoh ni chuhal bolov u gej bodoj bna. za tegeed han undestenii talaarh heden ug helehed Mash aminchhan, huvia hicheesen,magadgui ailiin gants huuhed bolj humuujsentei shuud holbootoi bh gej bodoj bna.yamarvaa neg yumand setgeliin hudlul mash undurtei tedend yamarvaa negen unetei beleg uguud uzeerei ta hariud ni ugsun u hed dahin nugalj avahiig medne. Hyatduudaar hoolond daalgah bish daagaad neg uzeerei! ,, net oroh bolomj joohon muu bailaa oilgono biz de

++3++ wrote on 2011/03/26 - 23:53
#18

Дээр хаанаас ч билээ “Солонгосчуудыг Солонгос гэж нэрлэх нь тэднийг доромжилсон болчихоод байна. Их Хан улс гэж нэрлэж байя” гээд биччихсэн байсныг уншиж байсантай төстэй санагдаж байна.

Хятадууд өөрсдийн улсаа ертөнцийн төвд байдаг. Харин Хятад улсыг тойроод зэрлэгүүд амьдардаг гэж үздэг байсан. Өөрсдийгөө ертөнцийн төв гэж үздэг тул улсаа дундад улс гэж нэрлэсэн. Хэрэв бид Хятад улсыг дундад улс гэж нэрлэвэл тэдний тэр дээрэнгүй үзлийг нь хүлээн зөвшөөрсөн болох биш үү. Хятад гэдэг нэр Орос хэлнээс орж ирсэн гэдэгтэй санаа нийлэхгүй байна. Харин ч Оросууд Монгол хэлнээс Хятад гэдэг үгийг хүлээж авсан. Киданчуудын нэрнээс гаралтай байлаа гээд яах вэ? Дэлхийд ингэж андуурагдсан аль жишээг хэлж барах вэ. Колумб Америкийг нээснээ мэдэлгүй Энэтхэгт ирчихлээ гэж андуурснаас болж одоо болтол тэндхийн уугуул хүн амыг Индиан(Энэтхэгчүүд)-чүүд гэж нэрлэсээр байгаа биш үү. Мөн түүхэн татар аймаг бараг хүн үлдэхгүй болтлоо хядуулчихаад байтал Европчууд бидний өвөг дээдсийг андуурч Татар гэж нэрлэснийг юу гэх вэ?

Ер нь манай Монголчууд, Хятадуудыг хувьсгалаас өмнө дундадууд ч юм уу эсвэл хан хүмүүс гэж нэрлэдэг байсан нь юу л бол.
Би Алтан Товч болон бусад судруудыг уншиж байсан. Тэгэхдээ Хятад цэрэг, Хятад иргэн, Хятадын хаан гэж л уншиж байснаас дундад гэж бичсэнийг нэг ч номноос уншиж байгаагүй юм байна.

Geronimo wrote on 2011/04/05 - 23:21
#19

Хятад гэх нь зөв.
Хятад хэл сурах тухайд бол энэ маш хэрэгтэй зүйл юм. Тэдний соёлыг сайн мэддэг болоод авбал бүр ч сайн. Харин тэр соёлд нь уусахгүй байх хэрэгтэй. Их хаан маань дайснаа хүний олноор биш арга ухаанаар ялж байсан. Арга ухаанаар ялахын тулд тэдний ахуй амьдрал ёс заншил гээд бүгдийг урьдчилан мэдсэний үндсэн дээр дайн хийдэг байсан гэдэг.
1 гэр бүл 1 хүүхэд гэснээс хойш төрсөн хүүхдүүд одоо л жинхэнэ Хятад улсын залуу үе болж байна. Манайд ч айлын ганц хүүхэд ямар шуу өсдөг билээ дээ. Боловсрол энэ тэр тал дээр нь сайн анхаардаг ч ер нь л нэг эрх танхи байдаг. Хятадуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга манайхнаас өөр ч айлын ганц гэдэг утга бас л нөлөөлж байна.

MMM wrote on 2011/04/06 - 10:24
#20

Sain baina uu? Amai
nernii tal deer yah ve bugd l uchir utgatai bolood nerlesen baih…
minii zhongguo(中国) humuusiin talaar setgegdel bol yahav saikhan saikhan hunii toloo gesen naiz boloh humuus baina ghdeel ihenh ni tsaanaa ih sanaa aguulsan uls…za hogjliin talaar bol barilaga sav uildver ih l saikhan hogjood baina materiallag tal hogjood hogjood saihan yumand hurehgui hiimel zuil hogjikh tusan hunii sanaa muu bolno
Zhongguo bol hiimel(is’t the natural )humuusee ene hojil bishee ene bol tur zuuriin nudend haragdahuits zuil. Mongolchuudaa(ene delhiin humuusee) baigal delhiigee harlaj materiallag zuild shunahgui ene l jinhen hojil.
yrilshaad suuh yum bol saihan saikhan yum yrimaar l baina… aan china bol ediin zasag hojood humuus ni hogjoogui soelgui, hun hundetgeh hund tuslah gesen oilgolt baihgui (diilenh humuus) ajiglaarai nus shulsee haa maagui hayj baina, baidgaaraa changa hashgirch yirj baina olon zuil deer medegdene ene yg hogjiltoi oron monuu bolovsrol soeltoi ard tumen monuu …? za duugiig ni sonsood uz baigal delhiig hamarsan duu baina uu hovor iim l ochuuhen bodoltoi uls shu dee

World friend wrote on 2011/05/07 - 16:11
#21

udahgvi hyataduud hetsuudne dee. delhii gedeg hemjee hyazgaartai. Delhii hvn amiin heregtseeg hangaj chadahgv boloh tsag irne. ter ued unuugiin ene soyol geed bga zuil, hvn chanar geh, ardchilal…ene bugd yu boloh bol? Ene asuudliig shiideh gartsiig olj chadahgv l bolow uu. Zvgeer l baigaliinhaa jamaar boloh bizdee. Hvchtei n amid vldej hvchgvi n vhne. Arai uuruur helwel amid vldeh huwitai n amidarnaa gej. Enenees yeruusuu aihgv bna. Boloh yum boldgooroo l boloh l yum hoino.

Монгол wrote on 2011/08/27 - 09:10
#22

amai iin site aas zondoo ih ym unshij medej avlaa.Goe site bna.bayrlalaa

zochin2011 wrote on 2011/11/05 - 07:17
#23

nadad oirin hugatsaand ene han undestni huwtsas, amidardag ger hure, chimeg zuultin talaar medeelel olj ogch tuslach

togs wrote on 2012/04/11 - 22:32
#24

Ene setgegdeliig unshij bgaa hun burt mendchilj baina! End setgegdel bicheegui jil shaham bolsonch unshij uzeed, tuhain sedeviin talaarhi uuriin bodloo huvaaltsiy gej bodloo! Bi tuuhch esvel helzuich bish! gehdee ehleed nernii talaar yariltshad iim ba! deer bodloo siiruulsen humuus medlegtei medeeleltei gedeg ni ilt. Unuugiin bidnii nerldegeer hytad gurnd ajillaj surch amidarch bgaa, eleg negt ahan duustei amjiltiin deediig husehiin hamt deer duridsan setgegdeluudees hytad uvgunii helsen ugiig sain bodooroi! hytad heliig surhiin tuld ehleed soyliig ni sudal! Mongoloor bol usiig ni uuval ysiig ni daga!! Nernii huvid ug ni Mongolchuud ertnees naash olon ynzaar neriidsen baidag! Dotor gazariin baraa ni tuser, ungu ni chaminch, edelgee ni ahar gesen uguulbernees yu tungaagdaj baina?? Bas Nanhiad geed duudhaar yah aragui dotor ug bgaa biz! Hiad borjigon gedeg ertnii Mongol aimagtai Hiad gedeg suuliin uy ni ug zuin holbootoi baij magad! sudlah l asuudal! Nan gedeg ugiig hytaduud uursduu yu gej taildgiig medehgui ym! Mongolchuudiig gadniihan Monguru Mongu, esvel uursdiin tsever heldeer goichlin duudah ni Mongol elegtei hun burt tiim saihan sosdohgui l baih! Yr ni ertnii ih uv soyltoi gurnuud, uursdiin eh hel deer, tuhain ulsiig nershuulen hevshuuleh ni heviin uzegdel! Ternii songdog jishee ni Mongolchuud bid uursduu shuudee!!! Bi jil hagsiin umnu udmiinhaa sahiusiig bosgoh gej chanart garsan ym! tend Ligden haanii ach huugiin ulaach irsen bailaa. Ugaa naalgaad yag jil bolj bgaa gej yarij baisan. Ene tom hariin tengeriig tusheh zavshaan nadad tohioloo. tegeed gurvan tsag garui tuhluulj chadlaa! ter mergen buurliin amnaas olonch shijirluugaa adil ug unaj baisansan. Nileed ert uydee Mongolchuud uursdiiguu Mogor hemeej baisan ym bilee. Nernii tuhaid etseslen helhed tuhain unesten gurenten uursdiiguu yu gej neriidej baina tuugeer ni l neriideh ni tuiliin zuv gej munhaglaj baimuu bi… Jungou humuustei haritsaj baisan, nutag ormoor ni yavj baisan mini baga ch gelee, bicheed ehelvel tsegelhed tun berh bolno! tiimees ene udaa ene undurlugt udnii uzuuree hataaydaa…

tumen torguud wrote on 2013/03/29 - 00:30
#25

Нанжин гэж емнед нийслэл
Бэйжин гэж хойд нийслэл
Тэгэхээр нанхиад гэхээр емнед хиад
Болоод байна даа, кидан бол хиадан гэсэн уг, хиад боржигон нь хиадан гурнээс тасарсан улс. Бугд монгол хэлтэнгууд.

Терболд wrote on 2013/10/20 - 09:33
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.