4d4f3aff15549c16a09bfb7977e06e98

2010 оны 11 сарын 20

Монгол Бадарчин 1-р аянаас ирээд. 69 дахь төр.
Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс, Утаанбаатар хот.

АПУ маркетинг: -Сайн уу? Амай уу? АПУ компанийн маркетингаас ярьж байна. Ажил тавлаг уу?
Би: -Сайн сайн, номоо гаргах гээд л ажиллаж байна.
АПУ маркетинг: -Манай маркетинг нэгэн шинэ төсөл дээр ажиллаж байгаа юм. Архидалт гэдэг нийгмийн том асуудлын эсрэг хийж байна.
Би: – Ямар төсөл юм бол?
АПУ маркетинг: -Бид нийгэмд байр сууриа эзэлсэн нөлөө бүхий хүмүүсээр үг хэлүүлж, жижигхэн видео бичлэг хийж байгаа юм. Тэгээд чамайг оролцуулах хүсэлтэй байна.
Би: – Би одоо номоо гаргах гээд нэлээд завгүй ажиллаж байна. Өөр төрлийн ажил руу ормооргүй байна.
АПУ маркетинг: -Энэ ажил бол нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа тул чиний имидж маш тохирч байгаа юм.
Би: -Ямар ямар хүмүүс оролцож байгаа вэ?
АПУ маркетинг: -Нийгэмд маш их үүрэг гүйцэтгэж байгаа олон залуус. Гээд нэлээд хэдэн нэр дурдлаа.
Би: -Би нийгмийн ажилд сайн дураараа оролцдог ч, одоо ном зургийн үзэсгэлэн гээд нэлээд завгүй ажилласаар байна. Тэглээ ч АПУ компанийн сархдын сурталчилгаанд оролцож болохгүй.
АПУ маркетинг: -Энд ямар ч сурталчилгаа байхгүй гэж арваад минут ятгасны дараа би зөвшөөрлөө.
Би: -Хэзээ бичлэг хийх гэж байгаа?
АПУ маркетинг: -Өнөөдөр орой танай ажил руу хүмүүс явуулъя.
Би: -Элдэв далд реклам, сурталчилгааны ажил биш биз?
АПУ маркетинг: -Бишээ.
Би: -Чиний наад ажил чинь сурталчилгаа биш гэдгийг сайн шалгаарай! Учир нь би согтууруулах ундааны рекламд орох юм бол олон асуудлууд гарч ирнэ шүү!
АПУ маркетинг: -Зүгээрээ! Надад найдаж болно.
Би: -За, чамд итгэлээ шүү!
Ийнхүү ажил дээр 18 цагийн үед видео продакшины нөхөд АПУ-гийн маркетингийн залуутай хамт ирлээ. Видео төсөл гэхэд төлөвлөгөө хөтөлбөр гээд байх юм үгүй ганц мушгирсан цаасан дээр хэдэн өгүүлбэр бичсэн байна.
Би: -Энэ өгүүлбэрээс алийг нь би унших юм?
АПУ маркетинг: -Хамгийн арынх нь. “ ЭНЭ БОЛ МИНИЙ ХАНДЛАГА ”
Би: -Энэ цаасан дээр байгаа үгнүүдээс хэн юуг нь уншиж байгаа? гэж асуух үед дандаа нийгмийн танил залуусын нэрсийг зааж өглөө.

Энэ ажлын ард луйвар байгаа эсэхийг мэдэж чадахгүй байсан ч нийгэм төр засагт байр сууриа эзлээд байгаа хүмүүсийн нэрсийг сонсоод итгэж болохоор санагдав. Тэд юу гэж нэг компанийн сурталчилгаанд явж байх билээ.

Ингээд бичлэгийн хэд хэдэн төрлийг туршаад -Энэ бол миний хандлага! гэдэг жижиг хэсгийг хэлүүлж бичлээ.

Танил хүнээр хэлүүлсэн болохоор итгэж, гэрээ хэлэлцээр хийлгүй ТВ ярилцлагатай адил санаж өөрийн үгээр баталгаа өглөө.

Хэд хоногийн дараа ажил дээр ирэх үед манай залуус – YOUTUBE дээр АПУ компани таны дүрсийг сурталчилгаандаа ашигласан байна! гээд FUSION гэх шинээр гаргаж байгаа пивоны реклам үзүүллээ. Уг рекламын төгсгөлд -Энэ бол миний хандлага! гэж би баталгаа өгч хэлснээр эвлүүлжээ. Олонд танигдсан хүмүүс оролцоно гэсэн хэн нь ч алга.

Монгол Бадарчин эхний төслөөс ирсэн мөчөөс хойш өдөр бүр шахуу хүмүүс уулзалт ярилцлагад урьж, зогсоо зайгүй сэтгүүлчдийн анхаарлын төвд байв. Зарим үед долоо хоногт 3-4 ТВ-ий ярилцлага өгч байсан нь АПУ компани бүтээгдэхүүнээ сурталчлахад ашиглаж болох хүн байна гэсэн санаа төрсөн болов уу.

Ажил дээрээ сууж байтал төд удалгүй дотнын хүмүүс болон бизнес түншүүд залгаж, яагаад ийм муу юманд орсон болохыг асууж эхэллээ. Зарим нэг нь надад итгэж байсан итгэлээ алдсан тухайгаа ч хэллээ.

-Амай чиний тоглосон ФЮЖН пивоны реклам бүх ТВ-үүдээр зогсолтгүй цацагдаж байна. Чи нийгэмд сөрөг нөлөө үзүүлж болох зүйлийг сурталчлахгүйй, Амай гэдэг брэнд гаргаж, залуучуудад эерэг мэдээллийг хүргэж байна гэж хэлж байсан биз дээ? Яагаад өөрийгөө худалдчих ваа? Чиний тэр амлалт ямар үнэтэй байсан юм? гэсэн асуултуудаар дарж эхлэв.

Гэрийнхэн ч гэсэн залгаж, яагаад пивоны рекламд тоглож байгааг асуулаа. Миний хариулж чадах зүйл бол ХУЛХИДУУЛСАН! гэдэг үг. Энэ асуудлаас болж намайг аяллын туршид дэмжиж байсан олон хүмүүсийн өмнө ичгүүртэй байдалд оров. Монголд хүмүүс байтугай том байгууллагуудад итгэж болохгүй болсныг яаж мэдэхэв дээ. Танилдаа хүртэл итгэж болдоггүй нийгэмд амьдрах ямар хэцүү юм бэ!
Хамгийн сүүлийн дуудлага нь ЭмСиЭс-ийн надтай хамтран ажилладаг хүн -Чиний пивоны реклам зогсолтгүй явж байна. Чи өөрийгөө нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ажилд л оролцож байна гэсэн биз дээ! гэх үед манай зарим том компанийн маркетинг ямар муухай,ёс суртахуунгүй ажилдгийг тайлбарлах л үлдэж байлаа.

Утсаа шүүрээд АПУ-руу залгалаа.
Би: -Хүүе! Энэ реклам биш нийгмийн ажил, архидалттай тэмцэх хөтөлбөр гээд байсан яасан бэ? Надад худлаа хэлээд, ашиглаж байгаа  юм уу?
АПУ маркетинг: -Ямар сонин юм, би энд шалгаад хариу хэлье! гэж хэлээд утсаа салгасан ч орой болтол ярихгүй болохоор дахин залгаж, юу болсныг асуулаа.
АПУ маркетинг: -Харин тийм ээ! Реклам болгосон байх юм.
Би: -Би чамд хэлээ биз дээ! Нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг зүйлд би оролцож болохгүй гэж! Танай маркетингийн захиралтай яаралтай уулзмаар байна. Энэ рекламаа сүлжээнээс гарга! Бас ТВ-ээр битгий цацаарай!

Энэ ярианы дараа АПУ-гийн маркетингийн захиралтай уулзах болж, өдөр, цаг товлолоо.
Уг рекламыг яаралтай зогсоохын тулд ном хэвлэл, нийгмийн олон ажлуудаа түр орхин АПУ компани руу явав. Тохирсон цагтаа очиход, орлогоороо Монголдоо эхний 25-д ордог хамгийн том компаниудын нэг АПУ-ийн маркетингийн үүдэнд ивээн тэтгүүлэх, мөнгө гуйх хүсэлтэй нийгэм, урлаг, бизнесийн хүмүүс олноороо хүлээж байгаа харагдана.

Цаг тохирсон байсан ч цаг гаруй хүлээлэглээ.

Намайг асуудалд оруулсан хүн юу ч болоогүй юм шиг цаана сууж байв.
-Хүүе! Чи надад худлаа хэлээд ийм асуудалд оруулчхаад ядах наа яах уу? гээд асуувал яасан юм?

-Харин тийм ээ, би мэдээгүй юм! гэдэг хариулт л сонсов.

Ингээд ажил болж ирээд цаг гаруй хүлээсний дараа Магнай гэдэг АПУ-ийн маркетинг хариуцсан дарга залуугийн өрөөнд оров.

Мэхэлж намайг ашигласан бас гадаа цаг гаруй хүлээлгэсэнд дургүйцлаа илэрхийлж, худлаа хэлж рекламын ажилд оролцуулсан явдал бол ёс суртахуунгүй хэрэг гэдгийг хэллээ.
Би: -Танай маркетингийн хүмүүс надад худлаа хэлээд, нийгмийн ажил архидалттай тэмцэх хөтөлбөр гэж Fusion пивоныхоо рекламдаа оруулсан байна. Би дэлхийг тойрох аяллаа эхлүүлэхийн өмнө танай компанид санхүүгийн дэмжлэг хүсэн хандаж байхад та нар татгалзсан, аяллын дундуур санхүүгийн маш хэцүү бэрхшээл тулгарах үед бас та нараас тусламж хүсэхэд бас татгалзсан, хамгийн сүүлд Улаанбаатар хотод буухад хүлээн авах ажилд бас санхүү хэрэгтэй гээд гурван зуун мянгыг хүсэхэд та нар татгалзсан.

Тиймээс номоо хэвлүүлэхэд санхүүгийн тусламж хэрэгтэй байсан ч, нэгэнт та нар Монголын түүхэнд орох Монгол Бадарчин төсөлд хуруугаа ч хөдөлгөөгүй болохоор хандаагүй.

Гэтэл бидний ажил олон нийтэд хүрч, хүндэтгэлийг хүлээж, өнөөгийн олон хүний анхаарлыг татсны дараа нийгмийн ажил нэрээр намайг ашиглаж өөрсдийгөө сурталчилж байгаа нь үнэхээр муухай байна.

Хуурамч реклам гарч эхэлсэн мөчөөс би өмгөөлөгч авч, танай компанийг шүүхэд өгмөөр байсан ч Fusion гэдэг бүтээгдэхүүнийг хийж, олон нийтэд хүргэхийн тулд маш олон хүн гар бие оролцож байгаа болохоор тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг хүндэлж, шууд шийдвэр гаргаагүй.
Алс холын хүнд аянаасаа ирээд би Fusion гэдэг пивийг ганц л амсаж үзсэн. Гэтэл -ЭНЭ БОЛ МИНИЙ ХАНДЛАГА FUSION! гэсэн рекламыг та нар бүх сувгуудаар зогсолтгүй цацаад байна.

Жоохон ичиж ажиллах хэрэгтэй шүү!

Fusion пивний нүүр царай болох хүсэл надад байхгүй.

Магнай: -Харин тийм ээ ийм асуудал гарчихлаа, шууд шийдвэр гаргалгүй бидэнтэй уулзсанд баярлалаа. Одоо уурлахгүйгээр хэрхэн асуудлыг шийдэж болох талаар хоорондоо тохиролцъё.
Би: -Энэ долоо хоногийн сүүлээр би зургийн үзэсгэлэнгээ гаргах тул дараагийн долоо хоногийн даваа гарагт уулзъя! Харин одооноос энэ рекламаа зогсоо! Дэлхийг судлах төсөлд туслаагүй хирнээ бэлэн болсон ажлын үр дүнг ашиглаж, ашиг олно гэдэг байж болохгүй шүү дээ!
Магнай: -Рекламууд төлбөр нь хийгдсэн тул ойрын хэд хоног явах болно, харин YOUTUBE дээрх рекламаа зогсооё.
Монгол Бадарчин нэгдүгээр ботио гаргах гэж маш их ажилтай байсан тул элдэв зарга хөөцөлдөх хүсэл үгүй байв. Харин надад худлаа хэлж миний нэр хүндийг ашигласан АПУ компаний маркетингийн гурван хүнтэй уулзаж, үүсэн асуудлыг хэрхэн шийдэхийг ярилцмаар байв.
Дахин уулзахаар тохирсон Даваа гарагт Магнай руу утсаар ярих үед

-Би завгүй байна, уулзах цаг байхгүй тиймээс энэ хүнтэй уулз! гээд асуудалд огт хамаагүй хүний утсыг өгөөд надаас мурилаа. Тэр хүнтэй би юу ярих болж байна?

Би тэднээс юм гуйгаагүй гагцхүү яагаад ийм асуудал болсныг мэдэх гэж байсан чинь том компани байж өөдгүй зан гаргаж эхэлсэнд гайхлаа.

Зүгээр нэг захын наймаачин байсан бол яахуу, гэтэл Улсдаа танигдсан бүхэл бүтэн том компанийн маркетингийнхан ийм маягаар бизнесээ хийдэг гэж бодхоор Монгол Бизнес гэдэг зүйлд итгэх итгэл маш их буурлаа.
Их хэмжээний мөнгийг нийгмийн ажилд зарцуулах төсөвтэй байдаг АПУ-гийн маркетингийнхан байнга гуйлга гуйсан хүмүүсийн дунд намайг оруулан ашигласан нь цорын ганц тохиолдол биш болов уу. Магадгүй бусад хүмүүсийг ийм маягаар ашиглаад хаядаг ч байх. Манайд хууль дүрэм нэг их үйлчилдэггүй болохоор эрх ашгаа хамгаалах гэж хөөцөлдөх нь цаг алдахын нэмэр гээд дуугүй орхилоо.
Энэ компани нийгмээс их хэмжээний мөнгө хуримтлуулсныхаа төлөө нийгэмдээ юу хийдэг юм болоо? гэсэн асуултыг өөрөөсөө асуулаа.

Өндөр хөгжилтэй орнуудын том компаниуд НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА гэдэг зүйлд их анхаарч ажилдаг. Үйлчлүүлэгчид болон хувьцаа эзэмшигчиддээ тавьсан тайлангаар нийгмийн ажлуудаа талагнадаг.

Үйлчлүүлэгчид бас энэ тайлангаар тухайн компанийн хэрэглэгч болох уу, үгүй юу гэдгээ шийддэг.

Манай компаниуд одоохондоо нийгмийн ажил гэдгийг сайн ойлгохгүй байх шиг. Нийгмийн сайн сайхан, боловсрол, шинжлэх ухааны төлөө хийсэн ажил гэдэг тайланг Монголын компаниудаас асуух юм бол – Бид ийм зүйл хийсэн гээд элдэв шоу арга хэмжээнд өөрийн далбаа лого-г мандуулсан ажлуудаа үзүүлэх байх.
Магнай гэдэг АПУ-гийн маркетингийн захирал залууд хульхдуулснаас хойш хэд хэдэн удаа арга хэмжээнүүд дээр таарч байсан ч, намайг хараад нуруугаа харуулж байсан нь ичсэний шинж байх. Дэлхий бөөрөнхий шүү дээ.

Үйлийн үр заавал байдаг.

Нийгмийн хариуцлагатай байгууллагууд Монголд бий болж байж Монгол улсын хөгжлийн тухай бид ярина.

Монголын залуу үе, шинэ үед ирээдүйг бүтээнэ! гэсэн утга АПУ-гийн рекламын гол санаа байсан ч тэрхүү залуу үеээ хэрхэн ашиглаж хаядаг болохыг дараагийн олон үед сургамж болгон үлдээхээр энэ тэмдэглэлийг бичиж Монгол Бадарчин номдоо орууллаа.
Шинэ жил гарах үед YOUTUBE дээрх бичлэгээ арилгасан эсэхийг шалгахад, хэвээрээ байна!
Ийм хариуцлагагүй, худлаа хэлж буй хүмүүсээс албан ёсны уучлалт хүсэх тухай бодоод ч хэрэггүй болов уу.
Гэхдээ хуулинд хэрэг хуучирдаггүй! гэдэг тул цаг нь болохоор асуудлын хариултыг заавал авна.
Худлаа хэлж бизнес хийдэг хүн нэг л удаа ашиг олдог.

Монголын мөркетингийн хөгжлийг тодорхологч АПУ

Horaayy..there are 83 comment(s) for me so far ;)

#1

enuugeeree amai yg yu heleh geed bgaan ter urnaag ajilaas ni haluulj marketingiin darga ni teneg gedgiig haruulj apu alia company gehgeed l ydaad bh ym. harin ch uuriiguu ene zaluustai neg reclamd togolsondoo bayrla. uu uuchlaarai ta chini neeree od shdee. neg l ih hulhiduulsan hun uuriin uhaantai bai. uuruu gantsaaraa arhi beer hergeldeggui zaluus ni shar airag harj uzeegui gazar uugaarai geed heleed reclamdtsan ym shig surtei gar we. apugiin umnuus bi uuchlal guiya. harin ene tom companias uuchlal guih chadal uurt chini bgaa yu? nileen l neriig ni dooshluullaa zaluusiin tuluul ta. za za amjilt husey bye. ter apu mungiig ni uguuchee kk

53 wrote on 2011/01/19 - 12:44
#2

#53 АПУ-ын өмнөөс чи бид 2 уучлал гуйх хэрэг байхгүй. АПУ-д ажилдаггүй л бол!!!
uu uuchlaarai ta chini neeree od shdee.
Чи ОД гэж андуурч байна. Од дундаа АЛТАНГАДАС од гэвэл тохирно. Бид хулгайлсан дууг нь нэг сонсонгуутаа ОД гэж боддог, тэр тэнэгүүдээс арай өөр төрлийн ОД байх болуу гэж боджийн. АПУ компани бол мөнгөтэй хөрөнгөтэй компани. Ганц Амайг сурталчилгаанд тоглуулах мөнгө битгий хэл 100 Амайг ч мөнгөөр зодоод сурталчилгаанд тоглуулчих газар. Тэдэнд зөвхөн Амайг хүндэлдэг над шиг 1000 1000-н залуусын тархинд Амайгаар Fusion-г нь уу гэсэн санааг л хэлүүлэх хэрэгтэй. Амай энэ үгийг хэлэх үү? та нар боддоо. өөрт нь нэгч тусалж байгаагүй компани гэв гэнэт бидний сурталчилгаанд тоглооч гэвэл тэнэг хүн ч гэсэн САЛААВЧ өгөх биз. Тэгээл худлаа шаасан байх. Та нар тэр Fusion-г нь ууж үзсэн биздээ. Тэр бидний сонголт байж чадах уу. never

Munkher wrote on 2011/01/19 - 16:46
#3

unen inedtei daruud yum da hehe. naadhii chini zalilan gedeg yum shte ter apu-g haatsailagch naraa!!! ta nariin arhi darsand durtai chini ter l yum bga biz! ta nar oorsdoo iim baidald oroogui bolhoor baluugaa meddiin. od gej ooriigoo neg ch heleegui, ta nariig senhruuleh sanaatai yavaa negniige ingej doosh n hiih gej de. 53-d comment uldeesen gar ch de hehehe apu-n orooson dugui yumda

zochin wrote on 2011/01/19 - 21:26
#4

ZAXIIN TAMXINII BOX DEER ESREG SURTALCHILGAA BAIDAG , TER PHYLISOPHY ,APU MONGOLIIG TEJEEDEG, MUUXAI MONGOL MUUXAIGAARAA SAIXAN GEED OMOGSHOOD BAIGAA COMMENTCHIDOD XELXED ZORGOOROO XUTSATSGAA XUSBEL ULIJ CH BOLNO SHV

batgerel wrote on 2011/01/19 - 21:28
#7

#57,58 hehe, энэ хүн чөлөөт цагаараа юу уух нь хэнд хамаатай юм бээ? Хүн өдөр тутамдаа жорлонгийн цаас хэрэглэдэг. Таны зөвшөөрөлийг авалгүйгээр таны зургийг жорлонгийн цаасны сурталчилгаанд ашиглачихаад “Та өдөр болгон манай цаасаар бөгсөө арчдаг учир бид таны зургийг рекламандаа ашиглах эрхтэй” гэж байгаатай агаар нэг сонсогдохгүй байна уу? Логикыг нэг бодоод үздээ.
Дээрх #46 гийн хүн өөрийгөө өмөөрөх гэж яадаж байгааг хараад өрөвдчихлөө. Энд хэн нэг компанийг муулах, хар PR явуулах гээгүй байх шиг байх юм. Зүгээр л ажил төрлөө хийж байгаа юм бол хууль зүйн бөгөөд ёс суртахууны хэм хэмжээгээ бариачээ л гэж яригдаад байх юм. Тэгсэн АПУ их татвар төлдөг л гэнэ. АПУ сайндаа л татвар төлөөгүй биз. Энэ улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд, иргэд том жижиг гэлтгүй татвараа төлөх ёстой. Ядарсан ядсан комментууд хамаг цухалзал төрүүлчихлээ. Хамгийн шударга ёс зүйтэйгээр зүгээр л Амайгаас уучлал гуйгаад, тэр клипээсээ Амайгийн хэсгийг л аваад хаячихад болоо биш үү хэхэ 2,3 секунд л байна.

hehe wrote on 2011/01/20 - 20:55
#8

hi amai chamd eh ornoo toloolj mash olon ornoor ayalj ervvl enh irsend chini bayar hvrgei.chamtai ilen dalangvi cholootei hariltsdag naizuud bolomoor bna zahidal bicheerei bayartai

tuya wrote on 2011/01/22 - 02:19
#9

hi

tuya wrote on 2011/01/22 - 02:20
#10

#53-d. Neg ni ch gesen shudraga baiyaldaa.Mongo abaad chimeegui baij boloh l doo. Amai tegsengui ni yuu ni buruu baih be.Heniig ch huurch reklamd ashiglaj bolohgui shuudee. Od gej huniig doosh ni buu hii.Tengert baidag shig Mongold oduud shig olon zuil hobor.Harin ard tumnii sanalaar orgomjlogdsan egel BAATAR odoogoor 8 buin neg ni AMAI gedgiig medsen uu?

нөхөр wrote on 2011/01/23 - 19:57
#11

Хүнд итгэнэ гэдэг чононд мах хадгалуулахтай адил болсны л нэг жишээ байна. Найз нь хүртэл…. Нэмж хэлэхэд АПУ-н нэр хүндийг Амайд унагаад байх шалтгаан яаж ч бодсон баймааргүй л юм.Би л байсан бол ингэж хулхидуулчаад шүүхдэх байсан юм хэхэ…

Zochin wrote on 2011/01/25 - 01:53
#12

Ene Vodka,Beeriig reclamdahiig demjeed baigaa humuusiig eruusuu oilgohgvin.Hun mundag baij bolno.Mundag ajil hiideg mundag alban tushaaltaibaij bolno.but ter hun munhag bol hen ch baigaad yutai ch baigaad ut horhoitoi adilhan.Amai uuriig ni hundleed itgeed ajild ni saihan setgeliin vvdnees tuslaj baihad…zzzzz .heleh ch vg alga Hariutslaga.Uhamsar.Hudnlel gedeg ch mongold howor bolj.
neg l ih mashin unsan tom tom yum yarisan humuus, zuw hool ch olood amandaa hiij ch chaddgvi.bieiin tamiraar ch hicheelldgvi neg l ih zaluugaaraa tom tom gvzeetei boltson hugshin tsaraitai zaluuchuud. arhi tamhind mongold jiwcheed baihad nemj yu hiih geed baidiin bol.barnd orolgvigeer ,beer uulgvigeer,tamhi tatalgvigeer amidralaas taashaal bayar bayasgalan awch boldgiig surtalchilsan surtalchilgaa hiie gewel Amaigaas uur hen tuslah bol…emgenel…

nora dagva wrote on 2011/01/26 - 17:02
#13

huue tegeed beer-niihee zurgiig tavichihsan chini bur taalagdahaa bolichihloo.
chi ene banneraa site-saa avc bolohgui um uu? minii bur tolgoi ergej bna durhgui bga aum bodson chini fusion-nii zurag garaad ireheer uur ch hureh shig.

bayaraa wrote on 2011/01/27 - 17:40
#14

Amai, APU gedeg undesnii uildverlegch MU-iin tosoviin todorhoi huviig burduuldeg mangas-iin jinhene dur torh yamar baigaag l bichsen baina.
Mon, Bi Amai-g tanina, yariad zovshooruulchihye geed udirdlagasaa kok avah gesen, ergeed garah ur dung ni bodoh bitgii hel zuvhun onoodriin ajil butej baival bolloo gesen mundag manager, sain naiz-iin dur torh nudend buuj baina!
Mongol-d iim l baina zaluus aa!
Amai-d: Yahoo messenger deerh Archiving preference-ee idevhjuulmeer yumaa

Tamir B. wrote on 2011/01/30 - 14:02
#15

Tegeed pivonii zurag tavidag ni yamar uchirtain bol? Dala reklam uu?

Bats wrote on 2011/02/13 - 13:17
#16

Dald reklam uu?

Bats wrote on 2011/02/13 - 13:18
#17

Би тэр Магнайг хүний санаа хулгайлж гүйж байж АПУ маркетингийн газрын дарга болсныг нь мэдэх юм байна.
АПУ нь өөрөө гайгүй байлгүй дээ

Дандар wrote on 2011/02/14 - 16:21
#18

Career hooson humuus naizaa-ch zarj idhees odoo butshaa baisan zuil… Tatvar ih toldog gej hutschjee bas, chaavaas daa. Tiim l tom company-d ajildag enee teree, tatvar ih toldog geed tomrood baigaa humuus oorsdiihoo l medlegguig gaihuultsgaah yum daa chaavaas… Yamar negen alban baiguullaga, huvi hun, ashig orlogoosoo todorhoi hemjeenii huvi-iig toldogiig odoo boltol oilgodoggui chaavaasuud yum baihdaa, orovdoltei yum. Ter Urnaa gej bichsen ni ch gesen, chi tiim l aihtar marketing manager ednuus yum bol iim engiin tatvariin huuliig meddeg l baimaar yum. Naiziigaa mungu, alban tushaalaar solihoos butsahgui oodgui novsh ve!

Ganbaa wrote on 2011/02/14 - 23:36
#19

Amaigiin zuv. Gehdee amai chi huuli tsagdaagiin gazraar yavaad yamarch ur dun baihgui APU chini mungutei company Eronhiilogchiig hurtel munguuruu zodoj chadahaar humuus gedgiig sanaj yavaarai Ene zarim setgegdeluudiig ni haraad baih ni APU-giin marketingiin heden soyolgui yumnuud bichsen baina. APU compani bol Mongoliin ard tumniig arhind jivuulj baigaa gol huch. Bas ereltee hangaj chadahgui nemj spirtiin uildver barij baigaa gej baigaa. Ene butehgui ee APU-giin udirdlaguud ni dooroo Zov bodoltoi humuus boloosoi l gej mongolchuud bid husehees oor arga alga daa. Ene niigemd mungutui huniig hen ch diilehgui shuu dee

boliochee wrote on 2011/02/15 - 20:24
#20

ene ertnii medeelel bn gehdee bi odo unshij baigaa bolhoor bodogdson zuilee bichiy. ene minii handlaga gedeg ugiig unshaad l yamarch teneg hun oilgohoor l reklam bsn bn. amai chamd jaahan uram hugarlaa. gehdee alddagui hun gej yu baihav. amjilt

lesly wrote on 2011/02/18 - 00:50
#21

chamd gehdee mungu amalsan bolhoor l tuhain yedee zuvshuurch l de. jaahan huuhed bish neg huuhnii guilt tudii zuild itgeed yavj l bdg. chi huuli erkh zuin medlegee deeshluul esvel meddeg hund ni handaj bai. iim hariutslaggui hainga bj yaaj bolhiin. hunii ner hundiin tuluu ezen ni uuruu l sanaa tavih heregtei. uur hen ch bish. APU giin neg huuhen chinii ene hainga zan deer huurhun toglolt hiij ajilaa buteej chadsan bn. ter chamaig yatgaj chadsan ni l sonin yaaj yatgasan ni sonin bish. terniig unasan buhud shaltag mundahgui gedeg shig toochij uchirlah shaardlagagui gej bi bodjiin. mongoliin erchuud er hun shig bj hezee surhiim bol

lesly wrote on 2011/02/18 - 00:56
#22

nemj helhed chi yadaj geree hiij baij yumiig batatgaj bj hiih heretgei l gej heleh geed bn.

lesly wrote on 2011/02/18 - 00:58
#23

ЭНэ реклам манай нэвтрүүлэг дундуур л лав нэг ч өөр реклам оруулахгүйгээр бүтэн 6 минут гарсан юм даа. Яаж байгаа юм бэ гэтэл “Мөнгөө өгсөөөөөөн” гэж менежер хэлсэн. Мэдээж хүнд нь мэдэгдэхгүйгээр ийм зүйл хийх нь буруу. Хүмүүс дээр олон бичжээ/миний бодож байсныг/. Гэхдээ миний сонирхлыг нэг л зүйл татаж байгаа нь “Яагаад Амай гэж?”. Энэ рекламанд орсон, орж болох өчнөөн хүн байхад уурлуулан барин, худлаа ярин байж, ид завгүй үед нь цагаас нь хумсалж байж хийх ямар шаардлага байв? ЭНэ л сонин санагдаж байна. Магадгүй таны нөлөөлөл тэдэнд тийм чухал байсан байж болох л юм. Гэхдээ л… сонин

Tsend Sod wrote on 2011/02/21 - 15:59
#24

#57, #58 dahad bichsen hunii zurgiig olj Jorlogiin tsaasan deer hevleh uymsan, Naad hun chini ogt ter torlooin zuil heregledeggui gej heleegui, ter torliin surtalchilgaa hiihgui gej helsen baigaag oilgohgui bna uu? Uymnii naad tsaadiig yalgaj salgaj oilgoj suraagui baij hunii ul shagaij mundag surcheedee #59-d helsen hunii sanaatai sanal neg bna oo…

unshigch wrote on 2011/02/24 - 02:21
#25

Nohod hemeen nohod boldog tsag bii gej ali deer neg mundag nohor shuleglesn-g dahin sanuulah uym ter Urnaa geech!!!

unshigch wrote on 2011/02/24 - 02:26
#26

Та нар болио ч дээ, ичхэд яадгийн дээрх #2,#3 гэх мэт хүмүүс АПУ-ийн хүмүүс л байна ш дээ… Өөрсдөө ёс зүйгүй юм хийчхээд… Ер нь та нар ядарсан Монголынхоо зовлонгоор мөнгө олохоос өөр юм хийж чаддаг юм уу. Бүгдийг нь архиар хордуулаж, амьдрал ахуйг нь там болгохоос өөр юм чадахгүй…

#111 wrote on 2011/04/08 - 18:57
#27

uushuu ihiig hiigeerei amjilt
аялаж дуусчаад монголдоо зөндөө олон зүйл хийгээрэй гэхдээ та монголчуудын хувьд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээрээ бахархаарай оюуны соёл хувьд

Батцэцэг wrote on 2011/04/11 - 22:30
#28

usee urguulahaar ulam l aylagch shig haragdaad bhiin uu neree badarchin biluu kkkk

Батцэцэг wrote on 2011/04/11 - 22:33
#29

Deer “Миний бодол: АПУ яагаад архидалтын эсрэг сурталчилгаа явуулж болохгүй гэж? АПУ монгол түмнээ архидуулаад ашиг олъё гэж зорьдоггүй байлгүй дээ. ” gej bichsen hun yu bodoj bichee ve? Tegvel yah gej arhi hiidii? Tuunii orond daralt buuruuldag tsai, esvel eruul mended tustai vitamin water uildverlej boloh l bsiin shdeee. Arhi uuhguigeer yaj ahichin bolohiin? Arhi uuhguigeer APU yaj ashig olohiin? HAriult husey?!!!!!!!!!!!!!

Reader wrote on 2011/04/30 - 12:29
#30

#24 uu bi chinii umnuus ichij bna. Tatvar tuluh ni tanai company uureg bolohoos bish ys surtahuunaaraa hiij bgaa zuil ogt bish. Bas dan gants tanai company niigmiig tejeegeed tatvar tulj bgaa bish shdee. End bizines ys zui hun hundee handah handlaga shudarga bus guilgachin archaagui marketing iin chin talar yrij bna.

Reader wrote on 2011/04/30 - 12:56
#31

Bi deer neg tuuh ch hunii bichlegees arhinii uildver APU g baiguulsan tuuhiig unshij bsin bna. Eh survaljiig ni haigaad olsongui. Gehdee tend ” Mongolchuud arhi uudaggui gashuun us geed uzdeggui bhad orosuud shanaga shangaar ni unegui arhi taraaj hucheer agent uudaar taraadag kartiin baraand ni zaawal arhi ugdug ys togtooson tegeed daraa ni MGL chuudiig arhind jiwuuleh bodlogiin urgeljlel bolgoj Arihinii uildver uudiig barij ehelsenii neg ni APU geh met shuu dee” gej APU aar jishee tatan bichsen bsan yum. APU ajildag garuud bol bugd ter bodlogiin urgeljluulegchid….

Reader wrote on 2011/04/30 - 13:08
#32

Амайгийн юу мэдэрснийг ойлгож байна. Би нэлээн хэдэн жилийн өмнө архины эсрэг сурталчилгаа маягийн юм хийгээд үйлдвэрийн эздэд нь элдвээр хэлүүлж байсан юм, http://batjargaln.wordpress.com/2010/03/ сонирхож байвал энэ линкээр орж уншаарай. Архидалтыг бууруулах арга нь пивоор солих байж болохгүй л дээ, сэтгэлгээг нь өөрчлөхөөс нааш ямар ч үр дүн гарахгүй, урт хугацаанд нэлээн тэвчээр хөрөнгө зарж байж үр дүнд хүрэх ажил. Гэхдээ архины үйлдвэрийн эзэд дандаа шийдвэр гаргагч улс төрчид байгаа цагт юунд ч дийлдэхгүй биз дээ, 🙁

batja wrote on 2011/05/02 - 06:25
#33

Sain bainuu. Amaid ene udriin mend hurgeye. Bi finlandad amidardag, terhuu reklamiig uzeegui ch gelee bi 100% Amaitai sanal neg bna. End olon zuiliig bichij nurshmaargui bna. Hamgiin engiineer bodohod Buhel buten huniig reklamand oruulchaad olon niitiin suvgaar tsatshiinhaa umnu reklamandaa oruulsan huniihee sanal setgegdliig avah heregtei bus uu.

SEGE wrote on 2011/06/20 - 16:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.