2008 оны 01 сарын 24
Грек Турк улсын хил дээр
Грекээс Турк руу хөдөлж байлаа. Хүмүүс виз хил дээрээс авч болдог юм гэж хэлсэн тул шууд хил рүү хөдөллөө. Яагаад ч юм цагаан сараар Турк дэх элчин сайдын яаман дээрээ очихын хүслэн байлаа.
Александрополи хотын галт тэрэгний буудлаас замын унаанд дайгдаж хил рүү очихоор боллоо.
Харанхуй болсон байсан бөгөөд хотоос гарч, хурдны зам руу очих гэж цүнхтэйгээ алхаж байлаа. Гэнэт хойно яг л кинон дээр гардаг шиг тормозны чимээ дуугарлаа. Би огцом хойшоо хартал хар өнгийн BMW хашлага даван зогсож 4 хаалганаас 4 залуу гарч ирлээ.
Тэр бүх зүйл маш огцом болсон тул би байрны хана налж зогсоод –Яаж ч байсан зодолдохоос өөр аргагүй болж байна даа гэж бодлоо.
Бүсэлхийгээр тогтсон байсан цүнхний цоож нь дарах төдий хялбар мултарч, цүнх газар уналаа. Оросын мафи, дээрэмчин залуустай нилээд төстэй савхин куртка өмссөн залуусыг хараад шууд айж байлаа. Тэгээд бас Бумер унасан байсан шүү.
Тэд намайг тойрлоо. Ихэнх гадаадууд азиудыг лаг кунфучин гэж боддог тул би барилт аваад зогстол хэн ч ойртсонгүй.
Арай ахмад залуу нь бага зэргийн англиар ярих гэж оролдлоо.
-Give me your passport!
-Why? No.
Миний паспортыг гуйхад үгүй гэж хэллээ. Юу боллоо гэж бичиг баримтаа таарсан хүнд өгөх билээ гэж бодлоо.
Тэрээр –Police!
Яг шт, харваас дээрэмчин царайтай юм байж цагдаа гэж хэлж байхдаа яахав гэж дотроо бодож байлаа.
Өөдөөс нь: -Show me your police ID гэж зөрүүлж асуулаа.
Миний англи хэлийг ойлгоод нэг нь бичиг баримтаа өглөө. Энэ бүх хугацаанд залуус намайг тойрсон. Би нөгөө лаг зодооны барилаа барьсан хэвээрээ байлаа.
Нэг нь бичиг баримтаа халааснаасаа гаргаж над руу зөөлөн өглөө. Би үл итгэх харцаар паспорт, хүмүүсийн хооронд нүдээ шилжүүлж байлаа.
Тэр баримтыг нь нээхэд нэг талд нь үл мэдэг байгууллагын лого байлаа, харин нөгөө талд нь грек болон англиар бичсэн байсан бөгөөд, зургийн доод булан “Greece Secret Police” гэсэн шүү гарчиг олж харлаа. Тухайн үед үхтлээ айсан байсан бөгөөд тайвшрах гэж оролдож эхэллээ. Бага зэргийн чичирсэн гараараа паспортоо тэдэнд өглөө. Гэхдээ айсан гэдгээ үзүүлэхийг хүссэнгүй. Ахмад насны хүн миний паспортыг нээгээд –Mongolia гэж нөгөө хүмүүстээ хэллээ. Нэгэн залуу тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд миний паспортын мэдээллийг тэмдэглэж эхэллээ.
-Чиний ээжийн нэр?
-Юу?
-Чиний ээжийн нэр хэн бэ? гэж дахин асуулаа. Яагаад миний ээжийн нэрийг асууж байгаа юм бол оо гэж бодлоо. Ямар ч нэр хэлсэн байсан тэд үнэн худлыг олж мэдэх биш, шаал дэмий юм асуух юм аа гэж бодлоо. Ээжийнхээ нэрийг хэллээ, дахиад хэд хэдэн асуулт асуусан бөгөөд, дэлхийг тойрч байна. Одоо Туркийн хил рүү явж байна гэлээ.
-Ийм харанхуйд явдаг нь ямар учиртай юм?
-Надад төлөвлөгөө байхгүй, яг яаж таарна тэгээд л явж байна.
Ийм тохиолдолд орсон үед ямар ч сандарсан шинж үзүүлж болохгүйгээс гадна, асуултад нүд рүү нь харж маш удаан зөв хариулах ёстойг харилцаа төгссөн гэсэндээ мэдэж байлаа.
-Энэ онцгой бүс, ингэж харанхуйд явж болохгүй. Гэхдээ болгоомжтой яваарай! гээд миний паспортыг буцааж өгөөд, залуус машиндаа суугаад огцом хөдөллөө. Аргагүй тусгай алба юм даа. Машинтайгаа хөдөлж байгаа нь хүртэл дүрдээ итгэсэн гэж бодлоо. Машин хөдөлсний дараа хөл бага зэрэг чичирч байлаа. Огцом ингэж хүнийг айлгах гэж. Хэрвээ ямар нэгэн бэрхшээл тулгарсан бол яана! Болж магадгүй янз бүрийн хувилбарыг төсөөлж, шөнийн цагаар явах дэмий юмуу даа гэж бодлоо.
Цааш хил рүү явдаг хурдны зам руу алхаж байтал, ийм сүртэй шалгалт байсныг ойлголоо. Нэг овоо даваад гартал тэр бүс тэр чигээрээ цэргийн бааз, зэвсэгт хүчний ангиуд байлаа. Би харанхуйд цүнхтэйгээ замаа дагаж алхсаар. Баруун зүүн талд цэргийн ангийн хашаанууд байсан бөгөөд үүдний өмнүүр явахад хамгаалалтын цэргүүд маш их гайхаж байлаа. Зарим нь утсаа авч залгаж байгаа харагдлаа.
Би алхсаар…
Яг хэдэн км явсныг мэдэхгүй, лав хотоос нилээд гарч миний хэрэгтэй байсан хурдны зам дээр ирлээ.
Хашлага даваад аль болох гэрэлтэй хэсэгт очиж суулаа. Ямар ч машин байсангүй. Нилээд удаан суулаа. Ганц хоёр том машин өнгөрлөө. Зогссонгүй.
Замаа дагаад алхаж эхэллээ. Замын нөгөө талд цагдаагийн машин бололтой хурдаа багасгаад над руу харж өнгөрлөө. Би алхсаар.
Тэр хавиар зэвсэгт хүчний олон бааз байгаа нь гэрлээр нь мэдэгдэж байлаа.
Гэнэт нэгэн жижиг машин нилээд зайтайгаар зогслоо.
Би араас нь гүйж очлоо. Хаашаа явж буйг асуух гэж хаалгыг нь нээх гэтэл цоожлоостой. Урд эмэгтэй эрэгтэй хоёр сууж байсан бөгөөд арын хаалганы цонхыг бага зэрэг нээлээ.
-Чи хаа хүрч байгаан?
-Хил рүү.
-Чи хаанаас ирсэн юм бэ?
-Монгол.
-Аан?
Ямар ч байсан тэдний мэддэг, айдаг эсвэл залхсан үндэстэн биш байлаа. Хаалганы цоожийг нээж намайг дотор орууллаа. Тэр үдэш маш хүйтэн байсан юм. Грект байхад цас орж хүн бүр намайг Монголоос цас авчирлаа гэж гомдоллож байсан юм. Энд сүүлийн арван хэдэн жил ийм их цас ороогүй гэж байлаа.
Танилцлаа. Өөрийнхөө хийж буй аяллын талаар хэллээ. Залуус –Бид хил рүү явахгүй, гэхдээ чиний ийм аялал хийж байгаад атаархаж байна. Чамайг хүргэж өгье гэлээ.
Бид хөдлөөд удаагүй байтал нөгөө талд байсан цагдаагийн машин хажуугаар өнгөрлөө. Намайг байцаах гэж буцаж эргэсэн байх гэж бодлоо.
Өмнөхөн болсон шалгалтын талаар ярьтал -Тийм, энэ хавиар зэвсэгт хүчин, тагнуулын газрын хүмүүсээр дүүрэн. Грек, Турк хоёр бие биедээ дургүй, маш их байлдаж байсан юм. Бид туркуудаас айдаг гэлээ.
-Миний ээжийн нэрээр яах гэж байсан юм бол?
-Бидний бичиг баримтад ээжийн нэр бас бичдэг юм, тиймээс асуусан байх.
Хилийн постын яг өмнөхөн намайг буулгалаа. Би тэдэнд баярлалаа гэж хэлээд хил рүү алхлаа.
Тэнд ганц хоёрхон машин харагдлаа. Хил 24 цагаар ажилладаг юм шиг санагдлаа.
Цонхон дээр очоод паспортоо өглөө. Байцаагч: -Монгол оо? Бас л гайхлаа. Бид нэг их аялаад байдаггүй болохоор ингэж гайхах нь энгийн үзэгдэл боллоо. Намайг бүртгэх явцдаа –Унааны дугаар? –Би унаагүй!
Итгэхгүй цонхоор толгойгоо цухуйлган машин байгаа эсэхийг шалгалаа. Хов хоосон.
-Чи энд яаж ирсэн юм?
-Замын унаагаар.
-Ийм шөнө үү?
Цаанаас дарга нь гарч ирээд миний паспортыг дахин үзээд –Монгол оо? Чамаас гуйх хувийн зүйл байна. Чамд Монгол цаасан мөнгөн дэвсгэрт байвал над өгчих тэгэх үү? Би гадаад орны мөнгө цуглуулдаг юм.
-Миний түрийвчид эх орны дурсамж болох сүүлийн 50₮ байлаа. Гаалийн хүн юм гуйж байхад үгүй гэж хэлэх хэцүү тул түүнийгээ өглөө.
-Монгол их гүрэн хүн төрөлхтний түүхэнд анх удаа цаасан мөнгөн дэвсгэрт хэрэглэж ирснийг мэдэх үү? гэж бас сурталчилгаагаа явуулж орхилоо. Харамсалтай нь тэр дэвсгэрт дээр Чингис хааны зураг байсангүй. Байсан бол ёстой ярьж гарахгүй юу гэж бодлоо. Тэрээр баярлалаа гээд –Оронд нь хэдэн евро өгөх үү? гэж асуулаа. 50₮ нь 5 цент ч хүрэхгүй тул зүгээр гэлээ. Тэр хоромд жуулчны автобус ирж бүх хүмүүс хилээр бүртгүүллээ.
Найз байцаагч –Чи алхаж хил давна гэж байхгүй, би энэ автобусанд гуйгаад чамайг Стамбул хүргээд өг гэе, тэд над үгүй гэж хэлж чадахгүй.
Автобусны зааварлагчийг гуйгаад намайг цуг авч явахыг гуйлаа. Тэрээр гаалийн хүнд үгүй гэж хэлж чадсангүй. Зааварлагч над дээр ирээд:
-Where do you from?
-Mongolia.
-Говоришь по Русский?
-Конечно да!
Зааварлагч автобусруугаа шагайгаад –Хүүе залуусаа энд манай ахан дүү Монгол жуулчин байна. Бидэнтэй аяллаа үргэлжлүүлнэ. Бас оросоор цэвэр ярьдаг юм байна! гэж оросоор хашгирлаа. Бүгд босож над руу хараад –Манай автобусанд тавтай морил, ямар сайхан юм бэ! гэсэн эмоци сонсогдож байлаа. Автобусанд бүгд оросууд байлаа.
Зааварлагч –За байж бай би “duty free” ороод хэдэн шил юм аваадахъя. Энэ Грекийн гаалийнханд бэлэг өгөх ёстой юм гэлээ.
Энэ автобус нь Грект амьдардаг Оросын цагаачдынх байсан бөгөөд бүгд Турк руу явж наймааны бараагаа цуглуулдаг болохыг ойлголоо. Тэд бараагаа цуглуулаад буцаж хил давахад байцаагч нарыг сайхан сэтгэлтэй болгох гэж энэ бэлгийг авч байгааг мэдлээ. Европт хүртэл Монголтой төстэй юм байх юм аа.
Ингээд бүгд автобусандаа суулаа. Надаас хүн бүр Монголын талаар асууж –Сүүлийн үед мэдээллээр харагдахгүй болсон, та нар сайн сууж байгаа юу? -Террорист бөмбөг дэлбэлэхгүй байгаа болохоор олон улсын мэдээлэлд өртөхгүй байгаа байх. Бас ардчилал гэж жоохон замбараагүй байгаа, ойрын үед сайн тал руу өөрчлөгдөж байгаа.
Грекийн хилээс Туркийн хил рүү нилээд зайтай байлаа. Манайхаас Хятадын хил хүрдгээс ч хол байж магад. Туркийн хил дээр бүгд тамга дарууллаа. Харин миний паспортыг хараад нэрсийн жагсаалтаас олсонгүй.
Цаад даргаа дуудаж бидний энэ дэвтэрт Монгол гэж байхгүй байна. Яах ёстой вэ гэлээ. Намайг офицер рүү дагуулж орлоо. Бүх албан хаагч нар зурагт үзэж, үдийн хоолоо идэж байлаа. Тэд над руу анхаарлаа хандуулж хаанаас ирснийг асуулаа.
-Mongolia.
-Аан? Чи Монгол юм уу? Бид адил нэг цустай шт! Та нар биднээс гаралтай гэж нэг цагдаа мэдэмхийрлээ.
Түрэг овог 7 зууны үед уул нь тухайн үеийн Монголын нутгаас нүүдэллэсэн юм сан гэж бодлоо. Гэхдээ тэдэнтэй маргахыг хүссэнгүй.
Байцаагч цаад өрөөнөөс гарч ирээд Монголыг шалгалаа. Заавал элчин сайдын яамнаас виз авах ёстой юм байна. Турк маш олон оронтой визгүй зорчих журамтай ч танай улс энэ жагсаалтад байхгүй байна гэлээ.
-Би энд ирчихсэн юм чинь, түр тамга дараад оруулчих боломжгүй юу?
Буцаад офицер руугаа ороод хэн нэгэн хүнтэй ярьж байгаа бололтой, хэсэг хугацааны дараа буцаж ирээд –Уучлаарай. Ямар ч боломж алга! Буцаж яваад виз аваад ир, би төвөггүй нэвтрүүлье гэлээ.
Автобусан дээрээ иртэл бүгд санаа зовсон хүлээж байлаа. Буцах шаардлагатайгаа хэлтэл, хүмүүс –Өө! Бид гуйгаад үзэх үү? Уг нь бидэнтэй явсан бол хөгжилтэй байхсан. Нэгэн эгч –Бүгдээрээ Монгол дүүдээ бяцхан бэлэг барья гээд хүн бүр бялуу, чанасан тахианы мах, салат, ногоо, ундааг уутанд хийгээд над өглөө. Аяллын турш хаана ч оросуудтай таарахад Монголд сайн ханддаг нь мэдэгдэж байлаа.
Яг Монголд битүүн болж буйг мэдсэн мэт. Би бүгдэд нь баярлалаа гээд ууттай ресторанаа бариад хилийн шалган дээр үлдлээ. Шалган нэвтрүүлэхийн гэрлийн дор тортой хоолоо дэлгэж тавиад амьдралын хамгийн сонирхолтой битүүнээ тэмдэглэлээ.
Ганцаараа суугаад Монголд хүмүүс юу хийж байгаа бол оо гэж бодсон шигээ шөнө дунд хүргэлээ.
ntsaaraa Mongold humuus yu hiij baigaa boloo gej bodsonshigee shun dund hurgelee.

2008/01/24
| 4,965 Үзсэн 

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)
Amai chamaig ayn zamiin burhan iveeg! Herev usa-d irvel ehnees n humuusees sain asuugaarai nadaas ch emaileer asuu.
Za tegeed amjilt husyedee.
Biye bodoj yavaarai.
hi bi bna a. unshhad saihan bla. mash ih zuiliig medej avch bga shuu zaaaaaaaa:-}
Амай! Битүүн хараахан болоогүй байгаа шүү дээ
, Anyway, ih l adal yvdaltai yvaan bna da… Amai herhen bi bolson be gesen post deer bi sanal bichsen bga, FYI – nom gargana gej huleej bga shu … Za amjilt!
Amai!!uul n turk.t neg sar vizgui zorchih erhte bolson shuu dee ongolchuud,hervee butsaad viz shaarddag bolchoogu l bol..
bi turkt surdiimaa,hervee helnii yanz buriin berhsheel,tuslaltsaa garval tuslahad belen shuu,unluckily, angliar yaridag hun tsoohondoo turkt..
amjilt husii,hool undaa sn ideed erch huchtei ayan zamaa urgeljluuleeree..
amjilt hvsii unshhad ih goy baaa urid ni yavj baisan gazruud sanagdaal ih goy yumaa
ter 4 zaluu ih aimar yumaa te orosuud ih tusch humuus yumaadaa
Odoo Turk ruu visa gui ordog bolson shig sanahiin sayahnaas baihaadaa
türk-d hezee ıree ve ug nı vız-guı shuu dee.lal-ıın shashıntaı uls ornoor yvahdaa shonıın tsagaar yvsan-y hereg ogt baıhguı shuu.za aylald chını amjılt husıe.
bi gereckt bsan goy oron shuu
Цагаан сарын битүүнийг Туркийн хил дээр
Цагаан сарын битүүнийг Туркийн хил дээр
Грекээс Турк руу хөдөлж байлаа. Хүмүүс виз хил дээрээс авч болдог юм гэж хэлсэн тул шууд хил рүү хөдөллөө. Яагаад ч юм цагаан сараар Турк дэх элчин сайдын яаман дээрээ очихын хүслэн байлаа.
Александрополи хотын галт тэрэгний буудлаас замын унаанд дайгдаж хил рүү очихоор боллоо.
Харанхуй болсон байсан бөгөөд хотоос гарч, хурдны зам руу очих гэж цүнхтэйгээ алхаж байлаа. Гэнэт хойно яг л кинон дээр гардаг шиг тормозны чимээ дуугарлаа. Би огцом хойшоо хартал хар өнгийн BMW хашлага даван зогсож 4 хаалганаас 4 залуу гарч ирлээ.
Тэр бүх зүйл маш огцом болсон тул би байрны хана налж зогсоод –Яаж ч байсан зодолдохоос өөр аргагүй болж байна даа гэж бодлоо.
Бүсэлхийгээр тогтсон байсан цүнхний цоож нь дарах төдий хялбар мултарч, цүнх газар уналаа. Оросын мафи, дээрэмчин залуустай нилээд төстэй савхин куртка өмссөн залуусыг хараад шууд айж байлаа. Тэгээд бас Бумер унасан байсан шүү.
Тэд намайг тойрлоо. Ихэнх гадаадууд азиудыг лаг кунфучин гэж боддог тул би барилт аваад зогстол хэн ч ойртсонгүй.
Арай ахмад залуу нь бага зэргийн англиар ярих гэж оролдлоо.
-Give me your passport!
-Why? No.
Миний паспортыг гуйхад үгүй гэж хэллээ. Юу боллоо гэж бичиг баримтаа таарсан хүнд өгөх билээ гэж бодлоо.
Тэрээр –Police!
Яг шт, харваас дээрэмчин царайтай юм байж цагдаа гэж хэлж байхдаа яахав гэж дотроо бодож байлаа.
Өөдөөс нь: -Show me your police ID гэж зөрүүлж асуулаа.
Миний англи хэлийг ойлгоод нэг нь бичиг баримтаа өглөө. Энэ бүх хугацаанд залуус намайг тойрсон. Би нөгөө лаг зодооны барилаа барьсан хэвээрээ байлаа.
Нэг нь бичиг баримтаа халааснаасаа гаргаж над руу зөөлөн өглөө. Би үл итгэх харцаар паспорт, хүмүүсийн хооронд нүдээ шилжүүлж байлаа.
Тэр баримтыг нь нээхэд нэг талд нь үл мэдэг байгууллагын лого байлаа, харин нөгөө талд нь грек болон англиар бичсэн байсан бөгөөд, зургийн доод булан “Greece Secret Police” гэсэн шүү гарчиг олж харлаа. Тухайн үед үхтлээ айсан байсан бөгөөд тайвшрах гэж оролдож эхэллээ. Бага зэргийн чичирсэн гараараа паспортоо тэдэнд өглөө. Гэхдээ айсан гэдгээ үзүүлэхийг хүссэнгүй. Ахмад насны хүн миний паспортыг нээгээд –Mongolia гэж нөгөө хүмүүстээ хэллээ. Нэгэн залуу тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд миний паспортын мэдээллийг тэмдэглэж эхэллээ.
-Чиний ээжийн нэр?
-Юу?
-Чиний ээжийн нэр хэн бэ? гэж дахин асуулаа. Яагаад миний ээжийн нэрийг асууж байгаа юм бол оо гэж бодлоо. Ямар ч нэр хэлсэн байсан тэд үнэн худлыг олж мэдэх биш, шаал дэмий юм асуух юм аа гэж бодлоо. Ээжийнхээ нэрийг хэллээ, дахиад хэд хэдэн асуулт асуусан бөгөөд, дэлхийг тойрч байна. Одоо Туркийн хил рүү явж байна гэлээ.
-Ийм харанхуйд явдаг нь ямар учиртай юм?
-Надад төлөвлөгөө байхгүй, яг яаж таарна тэгээд л явж байна.
Ийм тохиолдолд орсон үед ямар ч сандарсан шинж үзүүлж болохгүйгээс гадна, асуултад нүд рүү нь харж маш удаан зөв хариулах ёстойг харилцаа төгссөн гэсэндээ мэдэж байлаа.
-Энэ онцгой бүс, ингэж харанхуйд явж болохгүй. Гэхдээ болгоомжтой яваарай! гээд миний паспортыг буцааж өгөөд, залуус машиндаа суугаад огцом хөдөллөө. Аргагүй тусгай алба юм даа. Машинтайгаа хөдөлж байгаа нь хүртэл дүрдээ итгэсэн гэж бодлоо. Машин хөдөлсний дараа хөл бага зэрэг чичирч байлаа. Огцом ингэж хүнийг айлгах гэж. Хэрвээ ямар нэгэн бэрхшээл тулгарсан бол яана! Болж магадгүй янз бүрийн хувилбарыг төсөөлж, шөнийн цагаар явах дэмий юмуу даа гэж бодлоо.
Цааш хил рүү явдаг хурдны зам руу алхаж байтал, ийм сүртэй шалгалт байсныг ойлголоо. Нэг овоо даваад гартал тэр бүс тэр чигээрээ цэргийн бааз, зэвсэгт хүчний ангиуд байлаа. Би харанхуйд цүнхтэйгээ замаа дагаж алхсаар. Баруун зүүн талд цэргийн ангийн хашаанууд байсан бөгөөд үүдний өмнүүр явахад хамгаалалтын цэргүүд маш их гайхаж байлаа. Зарим нь утсаа авч залгаж байгаа харагдлаа.
Би алхсаар…
Яг хэдэн км явсныг мэдэхгүй, лав хотоос нилээд гарч миний хэрэгтэй байсан хурдны зам дээр ирлээ.
Хашлага даваад аль болох гэрэлтэй хэсэгт очиж суулаа. Ямар ч машин байсангүй. Нилээд удаан суулаа. Ганц хоёр том машин өнгөрлөө. Зогссонгүй.
Замаа дагаад алхаж эхэллээ. Замын нөгөө талд цагдаагийн машин бололтой хурдаа багасгаад над руу харж өнгөрлөө. Би алхсаар. Тэр хавиар зэвсэгт хүчний олон бааз байгаа нь гэрлээр нь мэдэгдэж байлаа.