IMG_7457

2010 оны 11 сарын 15

Улаанбаатар хот

Сайн байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие эх орондоо эргэн ирээд 6 сар гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд жирийн амьдралдаа дасан зохицохын хажуугаар өөрийн аяллын хамгийн сонирхолтой мэдрэмжүүд, адал явдлаараа 9 боть ном гаргахаар тууштай ажиллаж байна.

www.amai.mn блогдоо бичиж байсан тэмдэглэлүүдээс хамгийн сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн “Монгол Бадарчин” цувралдаа оруулж, эхний боть болох “Гайхамшигт Ертөнц” номоо 11 сарын 28-ны өдөр албан ёсоор худалдаанд гаргаж олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.
Номныхоо нээлтийн баярт зориулсан үдэшлэгийг 2010 оны 11 сарын 27-ны бямба гарагийн 21 цагаас Сэнтрал Тауэр-ийн 17 давхарт SKY Lounge-д тэмдэглэхээр боллоо.

Хөтөлбөр:
Өдөр тутмын ажил хэргийн ачааллаас амарсан, тансаг сайхан хувцасласан зочид,найз нөхөд 17 давхарын Sky lounge-ийн үүдээр нэвтрэх үед аяллын хамгийн сонирхолтой дурсамжуудыг фото зурганд буулгасан үзэсгэлэнд зочилж, орчлон хорвоогийн гоо үзэсгэлэнг мэдрэх болно.

22 цагаас өөрийн аяллын болон номондоо орсон хамгийн сонирхолтой тэмдэглэлүүдээ дэлгэц дээр гарах зургуудын хамт тайлбарлаж, адал явдалтай түүхүүдээ ярьж өгнө. Зочдын асуултад хариулж бяцхан ярилцлага хийнэ. “Гайхамшигт Ертөнц” номонд гарын үсгээ зурж, дурсгалын зураг татуулна.

00 цагаас Club 21-ийн паати промоутер эх орондоо эргэн ирсэнээ тохиолдуулан халуун үдэшлэг зохион байгуулна.

Дуудлага худалдаа:
Эх орондоо ирээд хийсэн олон ажлын нэг бол Чикаго хотын залуусын илгээсэн хүүхдийн тоглоом болон хүмүүнлэгийн эд зүйлсийг Улаанбаатар хотын цэцэрлэгүүд болон өнчин хүүхэд асрах газруудад түгээх ажил байлаа. Энэ үеэр 15-р хороололд байрлах өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөр зочилж гэр бүлгүй хүүхдүүдийн амьдралтай танилцсан юм. Бяцхан хүүхдүүдэд дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж болохуйц орчин үеийн технологитой бичил кино театрийн өрөөг тохижуулж өгөхөөр амласан юм.
Миний аяллыг дэмждэг, өнчин хүүхдүүдийг баярлуулах хүсэлтэй, Монголын түүхэнд орохуйц өвөрмөц аялалд хэрэглэгдэж байсан зүйлсийг удамдаа өвлүүлэн хадгалах хүсэлтэй хүмүүсд зориулж дуудлага худалдаа зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд олсон ашигаа дээрхи амлалтандаа зориулах юм.

Анхаарах зүйлс:
Арга хэмжээний зарлал, урилга нь Facebook болон электрон шуудангаар түгээгдэж байгаа тул уг үдэшлэгт оролцох хүсэлтээ facebook event

http://www.facebook.com/event.php?eid=117048021692339

болон amai_around@yahoo.com хаягаар урьдчилан илгээж, урилга хүлээн авахыг анхааруулж байна.
Үдэшлэгт ирэх хүсэлтэй хүмүүсийн тоо их, арга хэмжээ болох газрын багтаамж хязгаарлагдмал тул урилга хүлээн авч, зочидын нэрсийн жагсаалтад орсон хүмүүс цагаасаа оройтож дараалалд зогсохгүй байх тал дээр анхаарна уу.

Хөгжим:
Номны баярт Club 21-ийн бүх гишүүн ДиЖей нар уригдаж байгаа бөгөөд тухайн үдэшлэгт хүргэх хөгжмийг урьдчилан бэлтгэж тоглуулна. Chill out, Old school hip hop, 90 оны сүүл үеийн Dream trance, House, Latino энэ бол тухайн үдшийн хэмнэл, + би өөрийн зарим бүтээлүүдээ толилуулна.

Аюулгүй байдал:
Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотын төв Сэнтрал Тауэрийн Sky lounge-д болох тул үйлчилүүлэгчийн аюулгүй байдлыг онцгойлон хамгаалах болно.

Паркинг буюу зогсоол:
Бямба гараг ажлын бус өдөр тул зогсоолын тал дээр санаа зовох зүйлгүй болов уу. Гэхдээ амралтын өдрөө чөлөөтэй өнгөрөөж сархад хүртэж алжаалаа тайлах гэж байгаа бол өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс унаагүй ирэхийг зөвлөж байна. Хэрвээ та хөлсний унаатай ирж байгаа бол Сэнтрал Тауэрийн төв хаалга дээр таныг угтаж Staff унааны тань үүдийг нээж хүндэтгэл үзүүлэх болно.

Такс:

* 1 * Уг үдэшлэгт оролцох тасалбар 25.000 ₮ байх бөгөөд

“Гайхамшигт Ертөнц” ном, 2010 оны эхний улирлын Хуанли, 2010    оны 12 сарын 04 -ний өдөр Цаган Дариум Урлагийн музейд болох миний “Гайхамшигт Ертөнц” Фото зургийн үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааг үнэгүй үзэх эрхийн хамт дагалдана.


* 2 *  Хэрэв ном болон үзэсгэлэнгийн тасалбар авахгүй Парти -нд оролцохоор ирсэн бол 10.000 ₮ -ийн тасалбараар нэвтэрч болно.


Үүнээс гадна 2010 оны 11 -р сарын 27 -ны 15.00 цагт Интерном -ын Дэлгүүрт “Гайхамшигт Ертөнц” номын нээлт болно.


Жирийн Монгол залуугийн байгаль дэлхий хүн төрөлхтний амьдралыг өөрийн нүдээр харж угсаа нэгтнүүддээ хүргэж буй уг цуврал номны эхний боть та бүхний мэлмийг нээж, оюуны таашаал өгнө гэж найдаж байна.

Хүний нутагт, холын замд мөрөөдөж, хийхийг хүсэж байсан зүйл бол эх орондоо ирээд, номоо гаргаад тэгээд ЗАД ПААТИДАХ…

Хамтдаа нэг үдшийг өнгөрөөцгөөе.

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

saihan sanagdaj bna saihan party boloh bhdaa mgl-dee bsan bol ochimoorol bna amjilt husye.

axwell wrote on 2010/11/15 - 22:59
#2

Hosiin tax gargahgui yumu? tegvvl gergiin hamt ochiildo

Ulzii wrote on 2010/11/16 - 11:31
#3

Hosiin tax gargahgui yumu? Gergiin hamt ochi

Ulzii wrote on 2010/11/16 - 11:33
#4

yaay ynztai mongotei bol ochmoor l sanagdlaa gehdee nomiig bol zaawal awch unshinaa. nileen zuzaan haragdaj bn ynztai

sLash wrote on 2010/11/16 - 12:30
#5

bi ochih sanalaa ilgeej bn

buyka wrote on 2010/11/17 - 00:42
#6

central tower gej ali undur n bilee?medehgui yma.za za olj boloh biz.Amai chi nadad urilga ilgeeh ymu emaileer?bi oroltsie geed facebook-t bichsen bga.gantsara ochih evgui ym da za yahav.tulburu ochihdo tulchihud bolno bizde?yamar ch gesen sonirholtoi arga hemjee bolno gedegt naidaj bga shuuu.

buya wrote on 2010/11/17 - 13:24
#7

ochmoor l bn, daan ch hol bndaa

amore wrote on 2010/11/17 - 16:42
#8

sain bnu nomiig chin unshij bgaa. sonirhol tatsan sain nom bolson bnlee. teged oorin chin vzel bodol ih taalagdsan. chi bol burhanaas mongold ilgeegdsen dahin dawtagdashgui gaihaltai badarchin zaluu yum shv Zaashdiin chin ajil amidrald az jargal sain saihan, amjilt bvteeliin deediig hvsen erooe!

lds wrote on 2010/12/23 - 18:02
#9

Hi Amai,

Deelhiig toiron ayalj bhda iimerhuu bichleg hiisen bol huurhun boloh baijee hehe

http://www.youtube.com/watch?v=zlfKdbWwruY&feature=player_embedded

bolor wrote on 2011/01/24 - 12:21
#10

Gadaadad amidarch bgaa humuus nomiig chin yaj hudaldaj awhu? Ih sonirholtoi sanagdlaa ene talar medeelel ogooch

Temuulen wrote on 2011/04/21 - 00:31
#11

сайн байна уу. чамд амжилт хусьe.чамайг байнга дэмжиж бдаг шуу.миний дуу улам ихийг хийж цааш ургэлжлүүлээрэй.монголд ном чинь ямар дэлгүүрт бгаа бэ. бид гадаадад амьдардаг.абч уншмаар бна.захиа бичээрэй амжилт хусьe

tsengenbayar wrote on 2011/04/22 - 23:25
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.