DSCN1036
2010 оны 11 сарын 09. 22:59

Улаанбаатар хот
Өнөөдөр нэлээд хэцүү өдөр байлаа. Ажлаа шалгах, асуудлуудаа шийдэх, ирж буй их ажлуудын бэлтгэл хангах гээд. 20 цагийн орчимд гэртээ ирлээ. 5 давхартаа гарч ирэх үед орцны харанхуй буланд нэгэн ахмад насны хүн хогон дээрээс түүсэн лааз болон бусад зүйлсээ замаас холдуулан байдгаараа чичрэн сууж байлаа. Удаан хугацаанд хүнд туугдаж, хөөгдөж дээрэлхүүлсэн хүмүүс нэг иймэрхүү болдог юм. Хүний өөдөөс эгц харж чадахгүй, хэн нэгний хөлөнд өртөх вий, хүн дуудуулж хөөх вий гэсэн шиг ууттай зүйлсээ өөрлүүгээ татах улам бүр булан руу шигдэх үед яагаад ч юм өрөвдсөн ч – Та орц битгий бохир болгоорой! гэж хэллээ. Заримдаа хүмүүс орцыг жорлон гэж бодох үе байдаг тул. Тэрээр за за, гэж нэлээд зөөлөн хэллээ.
Энэ хүн хүйтэн эхэлсэн энэ үед хаана хонодог болоо? гэсэн бодол төрлөө. Утаанбаатар хотод үүдэндээ цоожгүй орцууд их байдаг тул энэ удаагийнх шиг маргааш бас нэг газар хоноод давтагдалгүй явдаг юм болов уу? Гэр оронгүй, гадуур хонодог хүмүүс андашгүй. Хаана бол хаана унтдаг тул хувцас нь бохир бас үнэртэй тэгээд хүйтэн халуунд юу өмсөхөө тохируулж чадахгүй тул хэзээд дулаан хэдэн давхар хувцастай..
Холын замаас ирээд өөрчлөгдсөнийг анзаарсан зүйл бол СЭТГЭЛЭЭ сонсож эхэлсэн явдал юм.
Иргэний дайн болоогүй ч амь амиа бодож, бусдаас илүү өөрийгөө болгохыг нөхцөл байдал заасан 90-ээд оны хямралын дараа дэлхийн хамгийн зочиломтгой, нөхөрсөг гэж хэлж болохоор соёл иргэншил амиа бодсон, бусдад атаархсан матери шүтсэн тийм нийгэм болсон билээ. Намайг ч тэр хувь заяа тойроогүй юм.
Харин холын замд ДААРЧ, ӨЛСӨЖ, ГАНЦААРДАЖ, АД ҮЗЭГДЭЖ, БЭРХШЭЭЛИЙГ ДАВЖ үзсэний дараа хүнийг хараад тухайн хүний нүдээр ертөнцийг харж сурсан билээ.
Дөнгөж сая ресторанд цадталаа хоол идээд ирсэн байсан бөгөөд уг хүнийг хараад гэнэт өрөвдлөө. Гэрийн түлхүүрээ эргүүлээд орох үед ээж маань үдийн хоолоо хийсэн байсан бөгөөд агаарын даралтаар буланд буй хүнд хоолны үнэр үнэртсэн нь ойлгомжтой. Би гутлаа тайлалгүй гал тогооны өрөөнд ороод дөнгөж болсон ногоотой шөлнөөс нэг удаагийн хоолны саванд хийгээд, нэг удаагийн сэрээний хамт 4-5 давхарын зааг дээр даарч өлссөн хүн рүү авч очлоо. – Та хоол идсэн үү? гэж зөөлөн асуугаад шөлөө өглөө. Мэдээж тэр хүн хоолгүй, ялангуяа халуун, гэрийн хоолгүй байгаа нь ойлгомжтой байсан, гэхдээ өлөн нохойд гудамжинд хаягдал шидэж өгч байгаа юм шиг санагдуулмааргүй байлаа. Нэг удаагийн савны хана нь дөнгөж буцалсан хоолонд халсан байсан ч, гэрийн халуун хоол идээгүй удсан хүний хувьд энэ бол дулаацах, өлсөөгөө дарах ганц боломж байсан тул хоёр гараараа нандигнаж авлаа. Холдож амжаагүй байтал тэрээр дулаан шөл хөрхөөс нь өмнө сорж, идэж гарлаа.
Өлсөж цангах гэдэг аймар зүйл, зөвхөн толгой эргэхээс гадна хүн чанар, өөрийгөө хүндлэх сэтгэл, сайхан амьдралд итгэх итгэлээ ч алдаж болдогийг би өөрийн биеэр мэдэрсэн тул энэ хүнтэй хуваалцсан хоол надад өөрийнхөө хүн чанараа алдаагүйгээ ойлгох итгэл төрүүлсэн юм.
Гуйлгачин хүнд юм өгвөл буян арилдаг! гэж заагаад байгаа хүмүүс буяны тухай ямар ойлголттойг би мэдэхгүй, гэхдээ ядарсан хүнд туслахад сэтгэлд нэг жижиг гал асч, хэзээ нэгэн цагт тэр галыг өөр нэгэн хүн бадраадгийг би мэдсэн юм.
Орой бүр унтахаасаа өмнө 1-2 км газар гүйдэг бөгөөд, гэртээ ирээд хувцасаа солиод гарч гүймээр байсан ч түр хүлээлээ. Гарч гүймээргүй болсон шалтгаан нь орцонд харсан нөгөө л нэгэн хүн. Би хоолоо шингээж, биеэ ядраахын тулд хүйтэнд гарч гүйх гэж байхад тэр хүн олж идсэн багахан хоолоо илүү хөдөлгөөнөөр шатааж, дулаанаа алдахгүй гэж буланд байдгаараа шахагдсан байдаг. Амьдрал гэж үнэхээр сонин юм. Хэсэг сууж байгаад гарах үед тэр хүн аль хэдийнээ явсан байлаа. Араасаа бүх юмаа цэвэрлээд…
Зочин шигээ халуун хоолоор дайлаад – Битгий орц бохирдуулаарай! гэж хэлсэнд тэрээр баярласнаа илэрхийлээд одсон юм болов уу? Эсвэл зүгээр явах шаардлагатай байсан юм болов уу?
Яачиж байсан, хийсэн бадарчилалынхаа утга учрыг алдаж энгийн шоргоолжны амьдралд нэвчин орж байсан надад нэгэн зүйлийг сануулж – Амьдрал гэж юу билээ? гэдэг асуултыг эргэн бодогдуулсан юм.
МӨНХИЙН ОРОЙ, МӨНХИЙН ЁРООЛ ГЭЖ БАЙХГҮЙ.
Аав маань ирж хоолны дээжээс идээгүй дөнгөж буцалж болсон хоолноос нэг удаагийн саванд савлаад орцонд байсан хүнд хоол өгч буйг харсан ээжийн царай гудамжаар гүйж байх үед санаанд орж байлаа. Хэрвээ аялахаас өмнө ийм үйлдэл хийсэн бол мэдээж загнах байсан болов уу, харин хүний амьдралд байж болох хамгийн хэцүү даваануудыг давж ирсэн хүүгийн хийсэн үйлдэл зөв байх ёстой гэж бодсондоо юу ч хэлсэнгүй.
Жирийн гүйлтээсээ 2 дахин их газар гүйх явцад нөгөө л хүн санаанаас гарахгүй байлаа. Аяллын үед хүйтэн хоол байнга иднэ, хааяа гэрт хоол идэх үед хөлс урсан гарч гэр орон минь санагдана. Үнэхээр ийм удаан хугацаагаар гэр орон, дотны найз нөхөдгүй, байнгын виз, мөнгөний асуудалтай явсан гэж бодхоор…
Магадгүй миний ойр холын хэн нэгэн нь бас ийм амьдралыг туулж байж магад шүүдээ! Мэдээж хүн бүрт хоол зөөгөөд туслаад байж чадахгүй нь ойлгомжтой.
Амьдрал гэж юу билээ гэж байнга санах боломж байвал хүнд туслаж байхыг миний гэр бүл надад заасан бөгөөд, дараачийн 9 үедээ энэ сургаалиа уламжлах ёстой гэдгийг өнөө орой улам сайн мэдэрлээ.

Horaayy..there are 40 comment(s) for me so far ;)

#1

zowson hun zowson hunii zowlong oilgono. ene buh aylal tanii nudiig neej ogson ni haragdaj bn. mongogui hun ym hiihed hetsuu. thleer ta bayn bol, olon ajliin bair bii bolgo bill gates shig. tegeed oshoo olon hund tusal, neg ajliin brnii ard neg gur buliin amidral deeshlene shuu dee.

slash wrote on 2010/11/10 - 19:11
#2

Sain baina uu? Saihan temdeglel boljee. Ih zuilsiig bodogduulj baina. Ooriinxoo tuhai ergeed neg bodohod hurgelee. Temdegleliig chin shimten unshij eldeviih bodoj ergetsuulehed min tukhets bolj ogoh ym. Gadaadad amidarch bgaa hunii huvid ooriig chin ene blogtoo ingej bichihee bolichihvol yanaa geh aidas haayaa toroh ym. Nomiig chin l tesen yadan huleeh ym daa. Tus boloh zuil bdag ch boloosoi gej bodhoos hetrehgui bgaa daa haayaa oortoo buhimdah ym… Ajild chin amjilt husye
Hudetgesen U…

Urnaa wrote on 2010/11/10 - 21:47
#3

Таны тэмдэглэлийг уншаад би бас эдгээр хүмүүсийн талаар бодлоо бичмээр санагдлаа. Би энэ хүн шиг амьдралыг мэдэрч байгаагүй ч гэлээ нэг удаа би гэрээсээ хөөгдөөд гадаа бараг хонох шахаж байсан. Тэр үед гэртээ хонуулах найз нөхөд байхгүй, хамаатан садан руугаа очих гэхээр нэг л эвгүй байсан болохоор дунд сургуулийнхаа гадааны модон түшлэгтэй сандлан дээр шөнийн 3 цаг хүртэл гадаа хэвтэж билээ. Тэр үед хүн гэр оронгүй байх, мөнгөгүй байх, ганцаараа байх, даарах, тухгүй байх ямар их хэцүү юм бэ гэж бодож байсан. Хүн бүр шөнийн 10, 11 цагаас хойш гэртээ ороод л хоол идээд л, амраад л. Хүний хөдөлгөөн бага багаар саарсаар л би ганцаараа гудамжинд үлдэж байснаа санаж байна. Шөнө сарыг ажиглаж, өөрийгөө бодож суулаа. Хүн орон гэргүй байхаар өөрийн эрхгүй хаачих вэ хаана хонох вэ гэж боддог юм байна лээ. Орц орцоор хэсэж хэсэг хугацааг өнгөрөөх боловч цаг нэг л явж өгөхгүй хурдан өглөө болоосой гэж боддог юм байна лээ. Орон байр гэдэг хүнд яагаад чухал байдгийг тухайн үед л маш ихээр ойлгож байсан. Харин энэ дурсамжаа бараг л мартчихсан байж дээ. Хүн ер нь юмыг бас их амархан мартдаг юм шиг надад л лав санагддаг. Гэхдээ үгүй ч байж болно. Таны тэмдэглэлийг уншаад би энэ дурсамж өөрийн эрхгүй толгойд маань орж ирсэн болохоор бичмээр санагдлаа. Заримдаа эдгээр хүмүүс урьд нь өндөр албан тушаалтай, бусад шиг элэг бүтэн дутагдах зүйлгүй инээж, амьдрал нь сайхан байсан байх даа гэж боддог. Нэг дам яриа байдаг нь автобусанд явж байсан нэг нооронхой хувцастай хүн Оросоор чөлөөтэй шууд ярьж байсан гэж сонссон. Энэ үнэний ортой байх гэж би боддог. Гэхдээ эдгээр хүмүүсийн талаар муу дурсамж ч бас надад бий… Эдгээр хүмүүс яагаад энэ амьдрал руу урсан орсон юм болоо гэж бодох бодол тэднийг харах бүртээ санагддаг. Дунд сургуульд байхдаа эд нар шиг л болчихгүй юмсан гэж боддог байлаа. Заримдаа надад тэд биднээс ч илүү зүйлийг мэддэг ч байж магадгүй шүүдээ гэж бодогддог. Яагаад гэвэл тэд эхээс төрөхдөө ийм болж төрөөгүй шүүдээ гэж боддог. Яг л хулгайч хүн эхээс төрөхдөө хулгайч болж төрдөггүй гэдэгтэй адил.

Otgonbat wrote on 2010/11/10 - 21:54
#4

Чиний аяллын утга учрыг би одоо л ойлголоо. Номны талаар нэг бичлэгт чинь сэтгэгдэл үлдээж байхдаа сууснаас цэцнээс явсан тэнэг дээр гэж ирээд л, бадарчлах нь юм үзэж нүд тайлах, сэтгэлгээ өөрчлөгдөх ач холбогдолтой гэх мэтээр асуулгуудад хариулж байсан санагдаж байна. Харин хаа нэг боловч өөрөөсөө хүн чанар олж мэдэх, хааяа ч гэсэн сэтгэлээ сонсож байх дадал суусан цэцнүүдэд тийм ч амар суудаггүй бололтой.

idea wrote on 2010/11/10 - 22:34
#5

oroin mend amai chamtai yaj holboo barih we id gaa ugch bolohgui yumuu

store wrote on 2010/11/10 - 23:49
#6

Herev chinii huch hureh ym bol hurtvel zohih humuust ni sainiig ogohoos buu tatgalz.tuslah bolomjtoi atlaa horshdoo “yvaad ir”.margaash bi ogie gej buu hel.SURGAALT UGS 3:27-28

Adiya wrote on 2010/11/10 - 23:58
#7

yadarsan tenuulchind hool ugch setgel/hun chanar/ gargasan chin buyantai uil boljee.bolj dee xu.

buya wrote on 2010/11/11 - 09:59
#8

Оройн мэнд дэвшүүдье.
Хүн гэдэг ядарсан нэгэндээ тус болж,бие биеээ хайрлах сэтгэлтэй байдгаараа адгуус,араатнаас ялгарах байх.Ядарсан хүнд юм гар дээр нь өгөх буянаа бардаг гэж ёстой хүний бие авсан \мал\-ын хэлсэн үг байна даа.Бид чинь цөөхүүлээ шүү дээ,бие биендээ муу зүйл бүү хийцгээе.Амаа чамд амжилт хүсэе.

Ganoil wrote on 2010/11/11 - 17:11
#9

udur dutmiin amidral yagad shorgooljnii amidral gj ene chini olon jil gertee ireegui hunii huwid bas negen tanij medeh ertunst bishuu gejuu zarim blogiig chini unshaad ene olon jil badarchilsan hun ghed … sonin bh ym

byuka wrote on 2010/11/11 - 18:51
#10

Сэтгэлээ сонсож сурах гэдэг чинь их зөв бодол шүү.Амай.Хүн зөв сэтгэлтэй байж, сайхан сэтгэлтэй байж сайхан амьдарна.Муухай бодолтой хүн хэзээ ч сайн хүн болдоггүй.Хүн гэдэг амьтан Карма буюу үйлийн үрээс шууд шалтгаалдаг.Карма гэдэг нь “үйл”, “санаа бодол” гэсэн гэсэн утгатай санскрит үг.Буян үйлдвэл жаргал ирнэ, нүгэл үйлдвэл зовлон ирдэг.Монголчууд ядуу хүнд өглөг өгөхдөө “буян барагдана” хэмээн сэжиглэж уг зүйлээ чулуудаж өгдөг нь их буруу үйлдэл юм. Хоолны үлдэгдэл, муу зүйлээ биш,хоолны хэсгээ, сайн зүйлээ хоёр гараараа ядуу нэгэнд өгөх хэрэгтэй.Монголчууд бидний ихэнхи нь дотоод сэтгэлээ сонсох талаар хангалтгүй байдаг.”Сайхан сэтгэлтэй ,энэрэнгүй, асрахуй сэтгэлтэй, тэгш сэтгэлтэй, сайн хүн болоорой” хэмээн өвөг дээдэс минь бидэнд захиж ерөөдөг байсан.Тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл,бусдын буянд даган баясах сэтгэлийг олсон хүний боди сэтгэлтэн гэдэг.Гэвч орчин үеийн өршөөлгүй өрсөлдөөнт нийгэмд энэрэнгүй сэтгэлтэй хүнийг “зөөлөн хүн”, “сул дорой хүн” хэмээн шоолдог болжээ.Эдүгээ цагт хатуу харгис, шуналтай, ашиг хонжооч,атаач хүмүүс улам олон болж байна.Би бусдыг бүгдээрээ энэрэнгүй бол, нийгмээрээ энэрэнгүй бол хэмээн шаардаж чадахгүй,нийгмийг ийм болгон өөрчилж чадахгүй.Гэхдээ би өөрөөсөө эхлэн боди сэтгэлийг олохыг хичээх ёстой.

D.Sukhbaatar wrote on 2010/11/12 - 17:22
#11

баярлалаа их зүйл бодогдуулмаар сайхан бичжэээ …

poki wrote on 2010/11/12 - 21:10
#12

han yarshig sdhee. Muu sain hereggui yumnuudiig tsavchaad hayval taarna

Mangas wrote on 2010/11/13 - 11:24
#13

comment #10 ih taalagdlaa,bayarlalaa.Tanii ehluulsen sedviig urgeljluulehed odoogiin niigemd “loser” baih hamgiin aimaar zuil gej tootsogddog bolson n unen, hudlaa helj hun huurch mol’godoj bval-chadaj bgaa yumand arga baihgui sergelen hun gej barag baharhaj magtana, setgelee sonsoj enerengui ninjin baihaasaa humuus barag ichdeg modnii bish gej helj bna. Tegvel bidnii niigem am’tnii ertuntsuus yugaar yalgagdaj bgaa yum be humuusee? Hund tyslaj hunii tuluu am’drahgui yum bol Loius Vuitton-ii tsunh ,Dior-iin gutal daashinziig Bentley-iin mashiniig am’draliin utga uchraa bolgoh gejuu.Edelgee heregleegeeree ursulduj humuusiig deerd doord gej yalgah yavtsuu doroi oilgolt bish gejuu?Iim uruvdmuur setgel hooson am’drah gej uu humuusee?
Minii huv’d hund tyslaj yavbal am’d yavsnii hereg butne gej boddog.
Amaid bayarlalaa, chinii umnuus geheesee iluu ter hunii setgeld assan bichil galand bayartai bna, chi iim uildleeree ter huniig eroold unahaas avarsan ch yum biluu, shine am’dral ehleheer ter hun shiidsen ch yum biluu.Dahin bayarlalaa.

Bali wrote on 2010/11/14 - 07:34
#14

Sain uu Amai,
chamaig vvniig bichij busaddaa sanuulsand ih bayartai bn :)
chinii ajil uilsd chin amjilt hvsie!

Dulmaa wrote on 2010/11/14 - 08:01
#15

Сайн уу. Сайхан зүйлийн талаар бичжээ. Өөрийгөө, амьдралынхаа утга учрыг олсон хүний үйлдэл, санаа бодол нь хүндэлмээр байдаг юм байна.

GANDUU wrote on 2010/11/14 - 19:32
#16

hajuu uruunii maani hugastaa duusaad ger horoolold neg aild yumaa tur tavichaad daaraad yvj bhdaa barag l gudamjind garah shahsan shu,… mungugui, tuslah hungui, mongoliin hund niigemd huluu aldahad amarhan l yum bnlee… ailiin bairnuudiin tsonhnuudiig haraad yamar aztai humuus n dulaahan bairand tav tuhtai saihan amidardagiin boloo gej asuudag bsan sanagdahiin…
oron gergui olon olon ohid zaluus uruu uruu hulslun unendee hetsuu l amidarch bn shd…
umhii zevuun luivarchidiig boldog bol buudaad buudaad alchihmaar sanagddagiin novsh gej

amore wrote on 2010/11/15 - 05:02
#17

Сайхан байна. Нэг л уяхан ё юм уу, бусдыг хайрлах сэтгэл төрж байна. Тиймээ, би ч гэсэн ийм хүмүүс таарахаар нэг их дайжаад муухай хараад байдаггүй. ядаж зөөлөн харцаар хараад авах юмсан гэж боддог. Нэг удаа би хүүхдээ дагуулаад орцны цахилгаан шатанд суух гэж байхдаа ₮ ийм хүн хамт явж байхтай таарсан юм. Нэг эмэгтэй нь хүүхэд өхөөрдөөд, хүүе мөнгө өгөөч ээ, байна уу гээд нэгээсээ,,,би сандран хэрэггүй ээ гэж билээ. Тэгэхэд би Эдгээр хүмүүс бол хулгайч худалч биш жирийн л сайхан хүмүүс юм даа гэж бодож билээ. Бас нэг удаа бөөнөөрөө суучихсан эээжийн тухай нэгэн сайхан дууг жигтэйхэн гоё дуулцгааж байсаниай таарсаан. Сэтгэл уяраад хайрлаж билээ. Эдний амьдрал ийм байгаад би ч өөрөө буруутай юм шиг санагдаад. Архи… Ердөө л архи. Гэхдээ би тэднийг энэ нийгмийн золиос болсон хүмүүс гэж л боддог юм. Танд маш их баярлаж байна. Нэг хүн ч гэсэн тэр хүмүүсийн талаар сэтгэлээ чилээн цаг гарган бодож байгаад. Би өрөвддөг юмаа. эдгээр хүмүүсийг.

oyun wrote on 2010/11/15 - 15:06
#18

oroin mend.unexeer zuw zuil bichsen baina.oirdoo ex orondoo ireegui bj bgdaad irsen boloxoor neg l tiim uitgartai neg l uur bdag yumaa.xaya ajiliin shaltgaanaar songinoxairxan duureg buyu 1-r xoroolol yawaxad neg l uur gazar irsen yum shig sanagddag.xar xorin zaxiin orchin toiron geed l…
chinii bichsen temdeglel unexeer zuw zuil sainaar xarsan baina.

mi wrote on 2010/11/15 - 18:58
#19

yoy tiim tenemel xumuust ingej unengeesee xunleg xandax xun xovor bolson shig sanagddag suu, yostoi saixan l canagdaj bna iim xunleg zaluuchuud olon boloosoi

zolboo wrote on 2010/11/20 - 01:16
#20

bi-yagaad-ch-yum-uilchihlaa.bi-bas-mongold-ochihooroo-bolomjooroo-yadarsan-humuust-tusaldag.neg-udaa-har-huitend-gadaa-tamhi-chiher-zarj-bga-emeed-50-n-tugrugiin-chihriig-n-albaar-1000-tugruguur-1shirhgiig-avaad-hariult-hereggui-geed-yavj-bhad-araas-huurhii-ter-emee-maajignaad-bdgaaraa-alhaj-ireed-2-chiher-baritsan-irehed-n-yamar-ih-uruvduj-bvaa.ter-ued-bi-oyutan-bsn.9jiliin-umnu.sanaanaas-er-gardaggui-yum.

Mongolka wrote on 2010/11/20 - 01:42
#21

yaduu hund garaaraa ym ugch bolohgui,,bi bas ene ugnii esreg bdag.ter chini munguguil bolhoos hun shd.bi lav nohoid ym hayaj ugch bga ymshig ugdgui.manaihan uchriig ni medehgui bj tuilshirdagt durgui.JISHEE NI:jiremsen huniig ym oyoj boldoggui huuhed ni huigeeree uuriiguu oroochdog geed bdag. utas zuu niiluulj ym oyohoor l hui ni dotroo huuhdee oroogood bdag ymshig shuud muihraar oilgood bdag.jinhene utga ni bol bugtiij huuhdee shahaj udaan suulgahgui gesen l sanaa ym bnaleeshd.enetei adilhan yadarsan hund yamar hamag ymaa bariad tuuchihaj bga bish setgel l ugch bgashd..manaihan utgiig ni medej yaridag heldeg hiideg bolmoor bgan…

star wrote on 2010/11/21 - 16:48
#22

Нэлээн хэдэн жилийн өмнөдөө . Би найз охинтойгоо явж байгаад нэг ядарсан хүнд хоол аваад өгч билээ. Түүнээс болоод найз охинтойгоо их муудалцаж байснаа саналаа.

Larry wrote on 2010/11/28 - 14:15
#23

ih bayarllaa uneheer goy unen zuil bichsen bna. hunii amidral gj uneheer l hetsuu tiim bolohoor neg negendee tus bolno gdg bol uneheer ih buyan boloos bish buyan baragdana gj bol uneheer bhgui shuu.hunii setgel gdg chini l hund mash ih bayar bayasliig ugdug shuu de tiim bolohoor mongolchuud bid bie biel hairlah herehtei bhdaa. Amai chamd ajild chine amjilt husie,

horloo wrote on 2010/11/30 - 21:12
#24

sain bainuu?tand ene udriin mendiig hurgey.tanii bichsen temdegleliig unshaad nadad mash ih ym bodogduullaa.ene gudamjaar hesuuchilj amidardag humuus mash setgel uvtgumuur haragddag .ulsuj tsangana daarch amidrana gedeg uneheer hetsuu shuu dee.bi neg udaa eejteigee hool ideh geed neg hoolnii gazar orloo.tend nastaivtar yg l ter hun shig uvgun orood irtsen humuusiin hool idehiig haraad l suuj blaa.zuugchuus n uvuuduu tsai uguuch gej guisniig bi sain sanaj bn getel ter zuugch tend ajilladag humuus n huuguud gar zail gej sonsogdoj bsan sanagdana.nadad tuhain ued ene humuus ymar muuhai ym be adilhan l hun shuu dee gej bodogdoj blaa.tegeed bi zuugchuus n ter uvuud 4 huushuur 1 ayga tsai avch ugluu tegtel ter uvuu nadruu mash ih bayrlasan hartsaar minii ohinii ajil uils n urgelj butej bh bolnoo geed bayrlalaa gedeg ugiig dahin dahin heleed l bj bilee.tegeed ter uvuu tsaigaa uuchihaad 1 huushuuraa idchiheed uldsen 3 huushuuraa tsaasand oroogood uvurtuu hiigeed garaad yvsan magadgui tsaana n tejeeh ehner ur huuhed bsan bhldaa .neeree l hunii amidral shudraga bus ym gej bodogdoj bsanaa sain sanaj bn .amidral uneheer shudraga bus ymaa bodood bhad zarim humuus hereggui ymand uch tuchnuuguur n zarj uren taran hiij bhad zarim n uchuhen zuiliig nandignaj bdag gej bodohoorl………!

b wrote on 2010/12/02 - 17:04
#25

sain bnuu bi “mongol badarchin gaihamshigt ertunts” nomiig chin unshij baigaa sonirholtoi sanagdaad ajlaasaa tarj ireed mun ugluu jaahan ert serj unshij baigaa ene temdegleliig unshaad setgel ih hudulj bna nadad neg hvn “buyan heregtei ved burhan guilgachiniig yvuuldag” gej helj bsan bi ter vgiig sonssonoos hoish bainga end tend ydarsan hvn haraad baga ch gesen tusaldag bolson.Hediigeer tegeh shaardlagagui gej bodoh hvmvvs bdag ch baga ch gesen zvileer tuslaj baigaarai zaluusaa !

uyangaa wrote on 2010/12/03 - 22:22
#26

Сайн уу энэ тэмдэглэлийг уншиж суухдаа тухайн үеийн үйл явдлыг төсөөлж суулаа бүр дахин дахин уншлаа сэтгэлд нэгийг бодогдуулсан сайхан тэмдэглэл болжээ баярлалаа. Залуусаа бие биенээ хайрлаж хүндэлж дэмжиж урам өгч амьдарцгаая

Цолмон wrote on 2010/12/07 - 15:46
#27

yagad ch yum nadad humuusiin zurh setgel gatssan yum shig sanagddag miniih ch bas, yamarch nandin hariltsaa baihgui

wind wrote on 2010/12/11 - 15:59
#28

Sayhan neg televiziin medeegeer 2 ail mongo niilvvlj 1 talh avch idej bna, tolgoi tsuvdai golduu mah iddeg geed l hetsvv amidraltai hvmvvsiin talaar yrij bsan. Enenii tsaana hvvhdvvd, hohvvl bolon jiremsen emegteichvvd olsoj bna gej bodohoor vneheer hetsvv. Hvn gedes tsatgalan bj l sain saihniig byteene shvv dee. Harin olsoj bhad 1 “talh” bodohoos oor yug bodoh ve. Onoodriin mongoliin niigem maani neg l buruu… Hvnee gesen niigem bish ee. Aaw eej yrihdaa sotsializmiin ved ingetlee zvdersen, ydarsan hvmvvs haragddaggvi l bsan gedeg.

Bidnii zaluuchuud uhaantai bj hoich vedee uuh us amisgalah agaariig ni vldeeh ymsan.

Enhee wrote on 2010/12/16 - 16:31
#29

Надад үнэхээр сайхан санагдлаа…
Их юм бодлоо…

Хэн нэгэн wrote on 2010/12/16 - 20:26
#30

hunleg setgel gargah n zov shvde, onoo uyed bidnii diilenh n tiim humuust durgui baidag ch ter n adilhan zuil uzeeguid baij ch magadgui yum.

tulgaa wrote on 2010/12/17 - 20:38
#31

setgel hudulj bn.hunii saihan setgelees uur hunii setgeliig hudulguh zuil ugui yum daa.ene tsuuhun heden mongolchuud ulsuj daarch baigaag yugaar tailbarlah ve? Zovj bolno gehdee hezee ch iim zovlon amsahaargui bayan tansag eh orontoi humuus biz dee? Amiddaa biy biyneel hairlatsgaay humuusee!

mongol hunii setgel wrote on 2010/12/27 - 18:44
#32

hunii setgeliig hudulguj es chadvaas hungun biiriig yun…..bas l neg amidraliin ungu shu dee ene buhen chin.olon zuiliig huuchilj yrimaar sanagdah yum ta id gaa ugch boloh bolvu…

tsd wrote on 2010/12/28 - 16:40
#33

Andiin beleglesen nomiig ajliin zavaaraa heseg bulgeer ni unshsaar saya l unshij duuslaa. Mash sonirholtoi bailaa. Daraagiin botiig tesen yadan huleene.

Deerh niitlel ihed setgel hodolgoloo. Guilagchin hund gar deerees uym ogoh ni buyanaa ogch bna gedeg yaria bdag ch bi toodoggui. Ogmoor sanagdsan uedee zugeer l gart ni atguuldag. Ingelee geed nadaa muu yum bolohgui ni l lavtai. Hun huneeree baih shig saihan uym haana bna.

Mr.GG wrote on 2010/12/29 - 01:14
#34

Сайн уу Амай, Хэн юу хийж байгаагаа яаж бодож байгаагаар л хорвоо ертөнцийн өнгө харагддаг болов уу. Би хувьдаа ядарсан хүнийг хараад өрөвддөг ч бас яагаад тэр хүмүүс бусдын адил гэр бүлтэйгээ халуун дулаан инээд хөөртэй сууж болоогүй юм бэ гэж буруутгамаар санагддаг. Гудамжинд гарсан ихэнхи хүмүүс сайн амьдралтай сайхан ханьтай тийм л хүмүүс байсан даа. Тэд архинд донтож ханиа, үр хүүхдээ ямар их зовлонд унагаж тэдний нулимсаар хооллож байсныхаа үрийг хүртсэн хүмүүс. Бүгдээрээ бас архичин байгаагүй байх л даа, гэхдээ юу тарина түүнийгээ хураана гэдэг биз дээ. Би бол хийж бүтээж байгаа хүмүүст баяртайгаар туслах дуртай. Ямар ч хатуу зовлонг хүн хийж бүтээснээр залхуурахгүйгээр даваад л шардаг ш дээ. Ямар ч ядуу байлаа гэсэн савангийн өөдөс олдохгүй байна гэж хэзээ ч байхгүй. Тийм болохоор ингэж ноорхой болсон хүмүүсийг хараад миний уур ундууцал төрдөг юм. Би хатуу сэтгэлтэй байж магадгүй л дээ гэхдээ л энэ миний үнэн юм даа.

This is me wrote on 2011/01/04 - 10:20
#35

amai aha tand bayr hvrgey. nom chini vneher sak bolson bna le. 2-r bvlgiig ni tesen ydan hvleej bna shv

eegi wrote on 2011/01/08 - 12:34
#36

yunii umnu tand ene saihan udriin mendiig hurgii uneheer saihan temdgelel boljee. uneheer bi buhimddag. ene hureelen bgaa orchin niigmiin amidral, ami amia bodson humuus geed ene bugdees uneheer zalhaj bn. hun chanar hunii mus gej yu yum be. yamar utgatai ug bolohiig n bi oilgohoo boliloo. ;now problem; iim niigem medeej delhiin alich uls orond bhgui. hezeech baigaagui bolood bas hezeech bolohgui zuil gej boddog. harin tusch ninjin setgel uram zorig hair iweel bol hunees yamar negen horongo chinee bolowsrol medleg ogt shaarddaggui uchraas iim niigmiig zohion buteej boloh ym shig sanagdaad bdag ym. ulger duurailal manlailal manai zaluust heregt bgaa shuu ah mini. tand mash ih bayrallaa. mungund hezeech uhamsraa, husel zorilgoo hudaldaj bolohgui shuu. tan shig zuu zuun zaluu myanga myangan zaluus tanii ard bdag um shuu. hundetgesen baaska… baaska8914@yahoo.com
muruudluuruu husel zorilgooroo amidartsgaay zaluusaaa mungund tarhia hudaldsan archaagui negen ochuuhen bakter bish shuu mongolchuudaa bidend owog deedes mini iim amidral belegleegui gej bodoj bn mongol zaluus bid eh ornii ireedui ym shuu.

baaska wrote on 2011/02/21 - 20:57
#37

Тэр хүнд тусалсаны дараа сэтгэл тань нэг л хөндүүр ч юмшиг хэрнээ сайхан байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм үйлдлийн дараа нэг тийм…ямар ч гэмээр юм дээ сайхан мэдрэмж төрж , өөрийгөө баатар мэт төсөөлж% тэр хүнийы баяртай агшинг нүдэндээ дүрслээд жарагадагсан. Би тийм ч их хүнд хүчир зовлон үзээгүй л дээ. Гэхдээ даарсан, ядарсан, өвдсөн хүмүүст туслахад үргэлж бэлэн байдаг.
Нэг хэсэг амьдарч байсан байрны орцонд гэр оронгүй хүмүүс унтадг байлаа. ОРойтож очих тоолонд айдастай байдаг байлаа. Гэвч тэд гэм хийдэггүй сайн хүмүүс байсан юм. ХАрин оюутны гуанзны үүдэнд нүдээ бүлтэртэл хуушуур горьдож зогсоо жаалуудыг хараад өр дандаа өвддөгсөн. Тэгээд л гэрээсээ мөнгө авбал тэд нарт бууз, хуушуур авч өгнө. Хамт хооллоно /хүмүүс сэжиглэдэг юм/. Тэд их баярладагсан. МУБИС-ийн буланд нэг хараагүй ах дандаа баян хуур дараад сууж байдаг юм. Задгай мөнгө байхгүйгээс зүгээр хажуугаар нь өнгөрчихөөр өдөржин нүдэнд харагдана. Маргааш нь бэлдэж байгаад л задгай мөнгө өгдөгсөн. Тэр өдрийн ажил нэг л бүтэмжтэй байх шиг сайхан санагддаг шүү. Сэтгэлд ойрхон танил сэтгэгэдэл байна аа энэ.

Tsend Sod wrote on 2011/02/22 - 18:10
#38

сайн байна уу ихэнхдээ л муу бараан мэдээлэл сонсож хүмүүс болон монголын ирээдүй бүрхэг санагддаг болсон энэ үед ийм зүйл унших сайхан байна эерэг зүйл гэвэл өөрийгөө ялах стрессгүй тайван байх зэрэг мэдээлэл л их байдаг харин бусадруу хандсан хүний чанарыг ухааруулсан нь үнэхээр өр минь хэсэг ч болов зөөлөрч байгааг мэдрүүлэх шиг. Ийм сайхан сэтгэлт хүмүүсийн комментыг уншаад үнэхээр баяртай байна монгол бол монголчууд. бид заавал материйг шүтэж өөрийн кариер статусын төлөө юу ч хийхээс буцахгүй гадныхнаас ялгаатай монгол хүмүүс

uka wrote on 2011/04/16 - 17:19
#39

bichsen temdeglel bur chin l nudend haragdah yum mongoliin maani neg ch gsen zaluu hun uhaantai ulsaa gesen boldoltoi baigaad baharhaj bna odoo gehdee manai zaluuchuud uhaantaigaasaa arhichin aav eejiigee zovoodog nil ih boljdee huurhii

nono wrote on 2012/01/29 - 15:29
#40

ene hamgiin goy bichleg ni shu chamd amjilt husey uneher oi zuiliig oilgoson bololtoi hund hetsuug dawad garahaar hun uuriin bugeesee ulam bur holddog gej unen bha herwee bi tanii orond bsan bol yamar neg ul medegdeh aidasd hulegdeed ter hund tusalmaar bsan ch tusalj chadku ditroo shanalaad uldeh bsan bhdaa tand bayr hurgey hehe munhiin yorool gej bdaggui gej yahiin argagui unen ug za amjilt.

mishel wrote on 2012/08/13 - 18:27
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.