blog

2010 оны 11 сарын 4-ий өдөр.
Улаанбаатар хот. Ажил дээрээ.
Өнөө өглөө нэг л өвөрмөцөөр сэрлээ. Хэдийгээр – Би хаана байнаа? гэж бодох шаардлагагүй удаан хугацаанд нэг газар байсан ч, одоогоос 5 жилийн өмнө болж байсан үйл явдал санаанд орлоо. Босох уу байх уу? гэж нэлээд бодсоор, ажилтай байсан тул яалтачгүй бослоо.
Үүрээр босох үед аав ээж хоёр маань арц уугуулаад цай чанаад холын аян замд үдэх бэлтгэл хийж байсан тээр нэгэн өдрийг би аяллынхаа өдөр бүр бодож байж билээ. Ялангуяа ганцаардлын туйлд бэтгэрч байх үедээ – Хэзээ нэгэн цагт гэртээ харихаараа долоо хоног гэрээсээ гарахгүй байнадаа гэж мөрөөдөж байж билээ. Гэтэл эдүүгээ эх орныхоо дээсийг гаталж, гадаад паспортоо биеэсээ салгаад 6 сар болсон байдаг. 12 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд аялалаа түр зогсоосны 6 сар болно.
Галт тэргэнд суугаад хөдлөж байх үед миний нүдний өмнүүр аяллын элдэв сонирхолтой тохиолдлууд төсөөглөгдөж байсан ч, Африк тив рүү ороод, дайн дажин босогчдын дунд кофе ууж суух тухай төсөөлөөчгүй байсан. Бас дэлхийн хамгийн гайхамшигтай байгаль хүмүүстэй уулзаж, сэтгэл дотор буй гэрлээ дахин асаах бус дэвэргэнэ гэж төсөөлөөгүй байсан юм.
Өнгөрсөн амьдралын гайхамшигтай сайхан дурсамжууд ирээдүйн амьдралд муугаар нөлөөлвөл яанаа? гэж айж байсан явдал биеллээ олж эхлэж байна. Өдөр бүр буцаад цүнхээ үүрээд гармаар л байна. Даанч хариуцлага, ажил гээд гинжин цуваанд аль хэдийнээ орооцолдсон байна.
Ямармаа нэгэн ажил эхлүүлэхэд сайн 9 шалтгаан хэрэгтэй байдаг бөгөөд, замд гарсан олон шалтгааны нэг нь амьдарч буй нийгмээсээ залхсан явдал байсан юм. Хөгжил дэвшил, аз жаргалыг матери буюу орчлонгийн 3 хэмжигдэхүүний хамгийн богино амьдралтай материаллаг зүйлд зориулсан нийгэмд амьдрах үнэхээр хэцүү байсан юм. 5 жилийн өмнө байгаа орчиндоо бачимдаж бухимдаж байснаа санаж байна. Шинэ сонирхолтой зүйл хийе гэхээр ойлгох хүн бага, эсвэл шууд эсрэг талтай болдог. Бас нийгэмд, амьдралд байгаа бухимдлаа СОГУ-г хэтрүүлэн хэрэглэж бусдад бухимдлаа гаргадаг хүмүүсээс ч залхсан байлаа.
Харин аялал намайг хүний төсөөлхөөргүй хамгийн гайхамшигтай мэдрэмжүүдийг мэдрүүлсэн юм. Түүнийгээ бусадтай хуваалцахгүй бол дотор багтаж ядам байгаа тул залуучуудад үзсэн харснаа тэмдэглэж, аялахын ач холбогдлыг ойлгуулахыг хичээж байгаа юм.
Замд гарч байсан үеийн зураг ирж буй үеийн зургийн хооронд ямар их ялгаа байгааг хүн бүр хэлж байгаа боловч, тодорхойлоод өгдөө? гэж асуух үед хүн бүр бас л өөр өөрөөр хариулах юм.
Ирээд хагас жил гаруй боллоо. Би юу хийж амжуулваа? гэсэн асуулт намайг бухимдуулж байна. Замд байх үед хагас жил гэдэг бол бүхэл бүтэн амьдралтай тэнцэхээр хугацаа байсан. Олон улс орноор аялаад, шинэ мэдээ мэдээлэл, мэдрэмжүүдийг хүртээд. Харин ирсэнээс хойш?
Яачиж байсан нэг л зүйл дээр баттай хэлэх үг байна.
Миний НОМ бэлэн боллоо.
Замд гарсаны 5 жилийнхээ ойн өдрийг тохиолдуулан номоо хэвлүүлэх компанитай гэрээгээ хийлээ. Хэдийгээр урагшаа явж хэвлүүлэх нь хямд байдаг гэж олон хүмүүс зөвлөж байсан ч олон сая төгрөгийг эх орондоо үлдээж, нэг ч болов Монгол айлын хүн, байгууллага хөгжиг гэсэн бодлогоо баримталлаа. Үндэсний үйлдвэрлэл ….
Ирээд удалгүй номоо бичих тухай төлөвлөгөөтэй байсан тул, продюсер, промотер, бадарчин, bitboxer гээд дуусхааргүй олон гуншинтай хүн дахин нэг мэргэжил эзэмших хэрэгтэй боллоо.
Ном зохиогч, эсвэл зохиолч.
Ямар сонсогдож байна?
Зохиолч гэсэн имиж бүрдүүлэх ажилдаа шамдан байна.
Дугуйг шинээр зохиохгүйн тулд энэ салбар дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс зөвлөгөө авах хэрэг гарлаа. Мэдээж багш ааваасаа анхан шатны зөвлөгөөгөө аваад тэгээд энэ салбар дээр Монголд амжилттай бизнес хийж байгаа хүнтэй уулзах хүсэлт тавилаа.
Хариу мэдэгдэхгүй тоохгүй байв. Баабар гуай нэлээд завгүй хүн гэдгийг би ойлгож байсан тул тэгээд орхилоо. Харин нэг өдөр Sky Lounge дээр найзуудтайгаа сууж байтал санаандгүй таарах үед өөрийгөө танилцуулаад, холбогдохыг хичээж,  уулзаж ярилцах зүйл байна, би аяллынхаа талаар ном гаргах хүсэлтэй байгаа бөгөөд зөвлөгөө өгч туслана уу? гэж хэлэх үед – НОМ БИЧДЭГ ХҮН < БИЧДЭГГҮЙ ХҮН БАЙДАГ ЮМ! гэсэн ганц өгүүлбэр хэлээд лифтэнд суугаад явсан юм.
Тэр бичдэг хүний тоонд орохын тулд нэлээд их ажил хийх ёстойг өдөр бүр мэдэрч байсан бөгөөд, Амай гэж хүн Монголын ном бичлэгийн салбарт орж ирсэнээ зарлахын тулд маш өвөрмөц бүтээл хийсэн байх ёстой юм.
Урлагийн салбарт өөрийн галаа бадраасан шиг. Ном боловсролын салбарт орохдоо өөрийн мөрөө дор хаяж 9 үе дуурсагдахаар бүтээхийг хүсэж байгаагаа нуугаад яахав.
Яачиж байсан Ном бол ГОЁ болно гэдэгт итгэлтэй байна.
5 жилийн судалгааны дараа НОМ гараас гарч байгаа бол амжилт гэж дотроо бодож байна.
Одоо хэвлэгдээд хүмүүсийн гар дээр очих өдрийг хүлээхээс л.

https://www.facebook.com/profile.php?id=194114160640176&fref=ts

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

good luck brother!

baje aka Tamiraa wrote on 2010/11/07 - 04:51
#2

Сайн байна уу?? Ер нь таны бодол санаа ярьж хэлж байгаа зүйлүүд их таалагддаг . Номоо хурдан гаргаарай заавал авч уншнаа . Амжилт ах минь цаашдаа эх орондоо хэрэгтэй их зүйл хийж бүтээгээрэй …

poki wrote on 2010/11/07 - 11:51
#3

otgonbat yamr huurhun ym be.kirill deer buulgaad unshihad amar bolgoj bn shd.
amai chinii nom sain bolno gedegt itgeltei bn.blognos unshih nom unshih 2 hoorondo yalgatai bolohor chinii her bichsenig unshnaa,sonirholtoi bolson bhaa gej itgej bn.chi uuru galzuu goe gej bgan bol…Өнгөрсөн амьдралын гайхамшигтай сайхан дурсамжууд ирээдүйн амьдралд муугаар нөлөөлвөл яанаа? гэж айж байсан явдал биеллээ олж эхлэж байна.gej yun hachin ym bichdeg ym be.yahlara chini saihan dursamjuud amidrald chin muugar nuluuldug ym be?! jishee n ter saihan dursamjudin yu n muugaar nuluulud bn? chi hel de.tiim ym n tegj muugar nuluulud bn gej/naiz ohintoi bolchood ter chin uridni yavdludig chin unshchad hardad bnu he he togloom shu,emegteichud bol tegne shuu?!!/…zarimda bodoj baij bichij bai l da.bi chamaig muu bichdeg gej helegui shuu buu emzeglerei.bodlogogui ug baga gargasai gej helj bgan.
zohiolch gej heluuleh tiim amar ym bish.neg nom bichsener zohiolch bolchihgui.chi hichevel zohiolch bolj yagad bolohgui gej.Amjilt!

buya wrote on 2010/11/07 - 12:41
#4

nomiig huleeseer bgaa shuu

sLash wrote on 2010/11/08 - 12:41
#5

номыг чинь хүлэээээээгээээээээээээд лл…..

буяндэлгэр wrote on 2010/11/09 - 13:48
#6

Zuv bichgiin duremdee anhaaraach

Gurten wrote on 2010/11/10 - 12:14
#7

oroin mend.chamd amjilt xusiye.chinii temdeglel-g bainga unshdag shuu.
nom xuleej bgaa shuu….

mi wrote on 2010/11/15 - 19:00
#8

Amai nom bichihiin omno yadaj Mongol deer ochuulagdaad garchihsan sain nomnuud dotoodiinhoo tuuh soyliin nomnuudaas 20 unshchihaad bichivel hund toogdoh nom bichij magadgui ee. Ternees odoo Mongold hevlegdej baigaa nomnuudiin 70% n neg hachin haranhui jungliin setgelgeetei nomnuud garaad baigaa. Tuuh sudlaliin hureelengiihen hurtel solongosuudaas hahuuli avchihaad Mongol soyol irgenshil n solongosoos garaltai maygiin yums tsuhalzuulj baina gejiishuu.

sanal wrote on 2010/11/27 - 13:22
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.