post Категори: Кино Донтон клуб post 17 Сэтгэгдэлтэй post2010/09/13 | 7,871 Үзсэн

inception
2010 оны 9 сарын 13. Монголын стрессийн төвд.
Даваа гарагаас баасан гараг хүртэл жирийн хүмүүсийн шиг ажилдаа өглөө яваад орой 18 цагаас тарж байна. Баасан гарагт ажлаа тараад паарины тухай бодохоос ядарч байна. Өмнө ийм хуваариар ажиллаж байгаагүй тул баасан бямба лхагва гарагуудад зөв зүгээр л пааридаж байсан.
Нөгөөтэйгүүр манай диско паарины газрууд маш уйтгартай болж. Үнэхээр хөгжим сонсоод доргиж байгаа хүн алга болдогсон бол цаг хугацааг буцаагаад авчирах юмсан. 2003-с 2005 оны үед залуус клуб ороод хэрхэн хөлөртлөө бүжиглэж байсныг сануулах юмсан.
Дисконд орохдоо тайван амраад алжаалаа тайлаад харьна гэсэн баталгаа байхгүй газар амьдрах хэцүү юмаа. Заавал нэг синдром ядаргаа болно. Гэртээ ирсэнээсээ хойш дасан зохицох гэж нэлээд юм болсон бөгөөд хэцүү байсан хамгийн гол шалтгаан нь соёлын өлсгөлөн байлаа. Амралтаа өнгөрөөхийн тулд зуны цагт салхинд гарч болно. Харин өвөл яанаа?
Баар, диско тэгээд л болоо. Аан тийм кино бас үзэж болохыг би өчигдөр ойлголоо.
Явах үед Тэнгис гэж кино театр л байсан бол одоо Өргөө, Соёмбо гэж кино театрууд нээгдсэн байна. Баярлууштай! Дэлхийн кино урлагийг цаг тухайд нь өндөр чанартайгаар хүргэх ажлыг хийх гэж хичээж байгаа харагдана.
Ням гарагын амралтаа хэрхэн өнгөрөөх тухай бодож байсан бөгөөд кино үзхээр шийдлээ.
Inception гэсэн нэр цаагуураа далд утгатай байсан бөгөөд Ди Каприо тоглож байсан тул киноны найруулга чанарт эргэлзээгүй санагдлаа. Олны анхаарлын дунд чөлөөтэй байж чадахгүй байснаас үүдэн депрессэнд орж согугаар нэлээд дагнасан тухай мэдээлэл сүүлийн үед сонсогдох болсон ч Shatter Island киног нь үзээд түүний дотоод ертөнц хаашаа чиглэж буйг ойлгосон юм.
Өргөөд кино үзэж амжаагүй л байна. Resident Evil киноны нээлт мөдхөн болох тул тэр үед л нэг орж сонирхох бодол төрлөө.
Ингээд Тэнгис кино театрт ирлээ. Хуучнаар Ялалт гэдэг нэртэй байсан. Түүнийг өөрчилсөн нь маш буруу байсан гэж боддог юм. Өнөөдрийг хүртэл Ялалт гэж нэрээр дууддаг хүмүүс надтай адил олон байгаа. Тэгэхээр хүн бүрт танигдсан брэндийг өөрчилсөн нь цаагуураа сөрөг үр дагавар үзүүлж л байгаа болов уу.
Намайг явах үеэс дотоод засалд өөрчлөлт харагдсангүй. Гагцхүү доод давхарт нь тоглоомын хэсэг байрлуулж киногоо эхлэхийг хүлээж буй хүмүүс цагаа өнгөрөөг гэсэн бололтой.
Билет 5000 төгрөг. Дэлхийн киноны үнийн стандартаар энэ бол хямд боловч Монголын амьдралын түвшинд авч үзэх юм бол бага зэрэг үнэтэй болов уу. Үнэн дээр бодлогоо багасгаж заалаа дүүргэсэн бол дээр байсансан.


Билетээ аваад попкорн болон кока колагаа бариад заалруу орлоо. Цагаасаа 10-аад минутын өмнө ирсэн байсан бөгөөд заал руу орох үед агааржуулалт заалыг хэтэрхий хүйтэн болгосон байлаа.
Соц үед кино эхлэхийн өмнө хүмүүст танин мэдэхүйн болон хүмүүжлийн төрлийн богино хэмжээний кинонууд гаргадаг байсан бол одоо хэрэгтэй хэрэггүй рекламаар дэлгэцийг халааж байлаа. Гэртээ байсан бол удирдлагаа дараад сувгийг сольж болох байсан ч энэ том дэлгэцний өмнө суусан би яалтачгүй үзлээ.
Мөнгө төлөөд дээрээс нь хэн нэгний худалдааны зориулалттай ямар ч ач тусгүй рекламны тархи угаалгыг харж суух муухай байлаа.  Учир нь мөнгө төлсөн хүнийг хүчээр реклам үзүүлж байна. Үүний оронд ямар кино үзвэрүүд цааш гарах тухай сурталчилгаанууд гаргадаг болоосой.
Монголд хориогүй бол зөвшөөрсөн гэдэг зарчим үйлчилдэг тул
- Дараагийн удаа кинонд ирэхдээ яг эхлэх үед нь зааланд орно!
Гэж бодлоо. Зурагт радио гудамжны сурталчилгаа гээд хангалттай тархи угааж байхад дээрээс нь мөнгөө төлсөн кинон дээр хүчээр хэн нэгний рекламыг үзэх хүсэл үнэхээр байсангүй.
Удалгүй кино эхлэж Болгарт үзсэн Аватар киноноос хойш ингэж соёлын арга хэмжээнд оролцоогүйгээ саналаа. Тэнгис кинотеатрын дүрс чимээ бол үнэхээр сайн гэж хэлж болохоор байлаа.
Монголдоо барууны сайн чанарын хамгийн сүүлийн үеийн киног үзэх боломж байгаад мэдээж баярлаж буйгаа Тэнгисийн хамт олонд хэлмээр байна.
Кино эх хэл буюу Англи хэл дээрээ байлаа. Харин хэлийг нь мэдэхгүй Монголчуудад доор нь subtitle буюу кирил монголоор орчуулгыг нь тавьсан харагдлаа.
Хэрвээ Англи хэл мэддэггүй бол, дундаас дээш түвшинд яриаг ойлгодоггүй бол, сэтгэн бодох чадвар тааруу бол Тэнгист Inception киног үзээд хэрэггүй мөнгөний гарз гэж зөвлөмөөр байна. Энэ кино бол маш гүн ухааны сэдэвтэй тул түүнийг нь орчуулах ажлыг жирийн нэг залуу бус мэргэжлийн хүмүүс хийх ёстой юм. Бас яриа маш хурдан өнгөрч кинонд их хэмжээний гайхамшигт видео эффектүүд орсон байгаа тул бичгийг унших зуур дүрсийг ажиглаж амжихгүй юм. Яриа хурдан өнгөрөх үед орчуулсан кирил монголыг уншиж амжихгүй байснаас гадна утга санаа нь кинотойгоо бараг нийлэхгүй байсан гэж хэлмээр байна.
Дэлхийн хэмжээний киног Монголдоо гаргаж байгаад баяртай ч түүнийгээ хүнд бүрэн хүргэх тал дээр анхаарч өндөр чанарын ажлыг хийж гүйцэтгэхийг манай кино соёлд ажиллаж буй хүмүүсээс хүсмээр байна.
Inception киноны хувьд үнэхээр их таалагдлаа. Тиймээс өөрийн КД клубын бичлэгүүддээ орууллаа.
Бичлэгээ зогсоогоод сар гаруй болсон шалтгаан нь бичих зүйл их байгаа ч дандаа сөрөг зүйлүүд өнөөгийн Монголын амьдралд харагдаад байгаа тул бусдын тархийг бузарлахгүй байхаар шийдсэн юм. Харин энэ кино бол сайн мэдээ.
Матрикс кино анх дэлгэцнээ гарах үед утга санаа нь Америкийн нийгмээс дор хаяж 5 жилээр түрүүлсэн байсан. Зарим хүмүүс киноноос гараад буцаж орж дахин үзэж байсан. Матрикс киноны эффектийг бид бүрэн чанараар нь мэдэрч чадаагүйгээс гадна утгыг нь бараг ойлгоогүй гэж хэлж болно. Түүнтэй адил Inception кино өнөөдрийн Америк сэтгэлгээнээс хэр түрүүлж байгаа болоо гэсэн бодол төрлөө. Тэгээд ийм орчуулгатай Монголд гарч байхад бид хэзээ ойлгох нь бүү мэд.
Бид гэдэг нь нийт хүмүүс гэсэн үг юм. Том улсууд их гүрнүүд өөрийн иргэддээ зөв мэдээллийг өндөр чанараар хүргэх бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа харагдсан. Гадны кино нэвтрүүлгийг өөрийн хэлрүү орчуулах давхар хоолой оруулах тал дээр их анхаарч, өндөр мэргэжлийн ажил хийж байсан. Иргэд нь юмны учрыг мэддэг тул халтуур муу чанарын ажлыг шүүмжилж чаддаг юм.
Манайд өнөөдрийг хүртэл соёлын дүн шинжээч гэж байгууллага хүн байхгүй байгаа нь ийнхүү муу чанарын соёл урлаг нийгмийн мэдрэмжийг бууруулахад нөлөөлж байгаа болов уу.
Энэ киног тв-ээр муу чанарын бичлэгтэй гаргахгүй байх тал дээр Тэнгисийн албаныхан анхаарах байх гэж найдаж байна. Учир нь хоол идэнгээ, хичээлээ хийнгээ үздэг олон ангит киноноос тэс өөр. Өндөр чанарын дэлгэц яригчаар хүртэх ёстой ажил байна.
Киноны утга санааг тайлбарлах гэж хичээх хэрэггүй болов уу. Учир нь хүмүүс өөрсдөө хайж олох ёстой. Харин гол санаа болох зүүдний тайллын талаах дахин дахин бодох хэрэгтэй болгож байна.
Waking Life кинон дээр гардаг санаа бас гайхамшигтай байсан шүү! Үнэхээр зүүдээ хянаж чадах юм бол тэндээ өөрийн хүсэн мөрөөдсөн амьдралыг амьдарч болно шүүдээ.
2 ертөнцөд 2 өөр амьдралаар амьдарч чадах юм бол ямар гайхамшигтай гэж санана? Энэ амьдралдаа оффист ажилладаг байлаа гэхэд зүүдэндээ аялагч байж болно шүүдээ. Тэгээд түүнийгээ бодит юм шиг хөгжүүлбэл? Inception дээр бас энэ санаа маш тодоор гарч байгаа. Гагцхүү донтой юм шиг бодит байдлыг харж чадхаа больвол яахуу?
За яачиж байсан дэлхийн түвшиний өндөр чанартай сайн киног Монголдоо үзмээр байсан Inception бол сайн сонголт шүү! Гагцхүү миний анхааруулсан зүйлүүдийг бодоорой.

Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)

#1

Sainuu Amai bi bas saykhan Mongold irsen unekheer soyliin arga hemjee dutmag yu hiikhee medekhgui baina uund chigluuldeg tsogts alga , ursgal daguulagch hotlogchid alga zugeer l duunge tsarai hooson tolgoinuud bar sav erguulsen gegeen odroor arkhi unertuulsen ulsuud duurch unekheer haramsaltai hotiin nuur tsarai 2000 onii ekhnii uyes ch muudaj baisan zam ni alga baishin sav ni budaggui hen ch harj handaagui ni oilgomjtoi orovdoltoi haragdaj baina saikhan mashin unaad starai muutai hot zamaar yavakhaar chi saikhan mashintai mongotei bailaa ch starai muutai yaduu haragdaj baigaa gedgee oilgokhgui l baikh shig , uudneesee gadnaasaa avkhuulaad tulgaa orkhoo hoimroo hurtel tseverledeg Mongolchuud maani hoirgo hoshuun belenchlekh setgelgeetei haltar tsaraituud boljee uuniig shuumjlekh bish unen ni l ene baina gedgiig ene dur zurgaa oorchlokh tsag boljee gedgiig hamgiin gol ni ehleed dotood setgelgeegee ugaaj aruisgakh yostoig Mongol irgen bur oilgoosoi

tuttu wrote on 2010/09/13 - 13:03
#2

chinii heldeg unenii ortoi shuu. tsagaa ongorook zaluuchuud ni zugaatsah gazar oldohgui bar savnaas oor songoltgui bolno. Harin zaluusiin tsagiig zov bolovson ongorooh uilchilgeenii gazruud l heregtei ban da mongold. Mini gants zugaatsdag yum ni sky-resort oroh. getel terni 7 honogt 2 udaa ochood baihad sanhuu hyamraad irne. Arai baga zardaltai eruul mended tustai gazar l heregtei bna daa. Yavgan ayalla ntr zohion baiguulahar tsoohon hun irne. yavsan hed ni suuldee bushuuhan shig butsahiin tuus bolno. hehehe mongol ch amidrah gej unen fun shvv.

toogii wrote on 2010/09/13 - 16:56
#3

baruunii kino teatruudad kino ehlehees umnu reklam gargadaggui gedeg chin nuguu chinii or undeslelgui hooson medemhiirel chin yma. chinii blogiig yanz buriin mongolchuud unshij bga. yu ch medehgui yu ch uzeegui humuus yaahav iimerhuu ym unshaad “soyoliig gaihaj bishreh” bh. busad ni bol ineed ni hureed yuun soyoliin huvisgal…

Hen be? wrote on 2010/09/13 - 17:36
#4

ter laguud ni tl hundlunguus haral ineegeed bh ymu.amaigaas ilvv mundag hvn ni td yu iim ym hiideggvi ymu.

chingis gdg wrote on 2010/09/13 - 22:21
#5

bi bas uzsen, chamaig tend yavj bhiig uzeed ene tuhai setgegdel bichne gej bodoj bsan yag boljee. helnii sonsgol taaruu uchiraas oigoogui uchir dahij uznee. oigovol dajgui sanaa bgaa gedeg n oigomjtoi, uneheer mergejliin humuus orchuulah hergetei gej unen shuu.

ogo wrote on 2010/09/14 - 12:51
#6

bi bas vzsen, tasartsan kino bainalee, ih taalagdsan, tanii ene kinonoos tusgaj awsan zvil ni 2 yertuntsud amidarj boloh yum gesen sanaa baigaa yumuu tee, minii ene kinonoos tusgaj awsan zvil ni bol: hamgiin goy ni bodit baidal, odoo baigaa hentei baiwal aj jargaltai baina geh met (be in reality & present)

ene wrote on 2010/09/14 - 23:39
#7

he he, uuriiguu barag l burhan geed bodchihoo yudaa. oyun uhaan dooguur bol ch geh shig. Asuudal mongoliin iigemd bish, chinii biye tooson uzeld l baina.

Bi ch gesen neg sar mongold baij baigaad irlee. harin bi ger horoolliin gudamjnaas ch, huduugiin zaluusiin amnaas ch, darga nariin yarianaas ch ireeduidee itgesen uudrug itgel, erch huch, tun udahgui tsreltiin hurdtai hugjih gej baigaa ediin zasagiig l medersen. mongold baigaa suudertei zuilsiin ihenh n zugeer l tsag hugatsaanii asuudal gej harsan. Harin chi uuriiguu lag, mundag, busdaas iluu gej bodood baihaaar yum bolgonoos suudertei taliig n hardag bolchihsiin baina

bi wrote on 2010/09/16 - 11:40
#8

Sain uu,

Yag yu gej helhee medehgui l bn, zgr taniluud ch yumuu, naizuud ch yumuu bolj boloh bolowu? hehe

durvud bariin bambar wrote on 2010/09/16 - 11:56
#9

MNG Cinema bas reklamaar bumbugddug ni unen l dee. Arga ch ugui biz gariin tavan huruund bagtah tanhimtai jijig cinema hoino, ymar random kinonii trailer taviad bailtai bish. Ene asuudal deer harin Nice reklamuud hiigeed uzuuleed bval bas uchirtai bh.
Inception jinhene breathtaking film bolson bna lee. Harin hamgiin suuliinhiig zuud gej bodoj bna uu? esuul jinhneesee sersen gej bodoj bna uu? it’s being mystery to me since August :P
MNG zaluuchuudad soyoliin dutagdal baih ni baigaa baigaa harin ter nuhuriin helsenchlen ene tsag hugatsaanii asuudal bh gej bodoj bna. GL

Munkhuu wrote on 2010/09/19 - 09:50
#10

amaig party hiihiig huleej bn.

bmaa wrote on 2010/09/19 - 21:15
#11

uuriin chin bichsen ym johon sonin sanagdlaa…bid gdg.t buh humuus orno jigshig heden tahir dutuu hugjliin berhsheeltei humuus unshdag ym shig ym bichhiin oilgohgui ym…setgen bodoh chadwar taaruu hun mun ch gh shig bicheh ymaa bs ugee johon zuw songoj zuw ilerhiilwel zohistoi…tgd erni uuriin chin bichsen zuiluug haraad 10 jildee ergeed suudag ch ymuu eswel ydaj krill usgeer bichee!!! ug usgiin aldaa gj aidas turmuur zugeer l yrianiihaa hew maygaar bichtsiimuu haashaa ym…ilii balai sogtuu hunii udriin temdeglel shig l ym bndag…tanii ter muulaad bga setgen bodoh chadwar muutai mongol zaluus tanaas l law iluu bicheh bh zuw bichgiin durmiin tal deer…

sonin…. wrote on 2010/09/28 - 18:09
#12

ih saihan zuvlumj bna.
Reklamnii orond oor yamar yamar kino bgaag reklamdval zugeer bmaar um bas uursdud ni ashigtai.

bayaraa wrote on 2010/09/29 - 15:44
#13

хичээлээ хийнгээ үздэг олон ангит киноноос тэс өөр

t wrote on 2010/10/05 - 13:17
#14

“Хэрвээ Англи хэл мэддэггүй бол, дундаас дээш түвшинд яриаг ойлгодоггүй бол, сэтгэн бодох чадвар тааруу бол Тэнгист Inception киног үзээд хэрэггүй мөнгөний гарз гэж зөвлөмөөр байна. Энэ кино бол маш гүн ухааны сэдэвтэй тул түүнийг нь орчуулах ажлыг жирийн нэг залуу бус мэргэжлийн хүмүүс хийх ёстой юм.”
би англиш мэдэхгүй. яриа ойлгохгүй, яагаад гэвэл би чих муутай. сэтгэн бодох чадвар тааруу яагаад гэвэл би багадаа зодуулаад тархиндаа юмтай болчихсон. пилсоп энэ тэрийг сонсоо ч үгүй юм байна. Гэсэн ч би тэр хиног үзчихсэн яанаа, хайран мөнгө. ийм гажигтай учир энэ хиног ойлгосонгүй гээд очвол мөнгийг маань буцаагаад өгөх болов уу?! мунхаг надад зөвлөөч! тэрүүгээр архи аваад уучихсан бол дээр байжээ тээ Амай? найзыгаа сэнхрүүлж, ухааруулж өгсөнд баярлалаа. гоё солонгос хүүхэнтэй савангийн дуулиа үзэхэд ядаж мөнгөнд хэмнэлтэй юм.

sarga wrote on 2010/10/11 - 20:14
#15

its me again. sorry for my sarcastic expression. i mean, i appreciate and respect what you did in the past. but come down dude! think again what u r saying! it’s for you own sake to write a film review. is a great idea. but some passage sounds like you were a better and more intellectual person than the people surrounding you. it depends on you that the people understand you as you think. if not, something is wrong with you!!!

sarga wrote on 2010/10/11 - 20:30
#16

Хүн өөрийнхөө бодлыг л бичсэн байна даг. Юу юу гүй энэ бичсэнийг хэрэгжүүлээдэх гэсэн юм шиг та хэд бас арай л дэндүү байна. Худлаа шүүмжлэгчид, хэнийрхэгч нар л гэмээр байна. Тэр 3 дээр байгаа гар СОЦИОЛИСТ үе шигээ кино гарасан нь дээрл гэсэн болхоос биш… Уншаад хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь тоохгүй л байсан нь дээр шүүдээ мэдээллийн эрэн зуунд амьдарч байж.
Амай бодвол ганцаараа очсон болхоор реклам жаал харсан бололтой гэж бодлоо хэхэ

Цого wrote on 2010/10/31 - 21:20
#17

Hamgiin durtai kino so far. Bi tuuniig gertee harisan gdgt itgedeg, kinonii tugsuld, zarim humuus open end gdg ch. amerikt ch orosod ch gsn reklam garaa l bdishd, yadargaatai.

Soko wrote on 2012/02/03 - 04:47
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.