post Категори: Аян замын тэмдэглэл post 19 Сэтгэгдэлтэй post2010/08/16 | 7,399 Үзсэн

IMG_0752


2010 оны 8 сарын 15-ы өдөр. Улаанбаатар. Найрамдал зуслан
Өнөө өглөө сэрээд ороо ч засалгүй машины түлхүүрээ ширээн дээрээс аваад цүнхтэй компьютерээ үүрээд гэрээсээ гарлаа. Түлхүүрээ эргүүлээд баруун зүг хотоос гарах хүслэн дүүрэн боллоо.
Хэдэн жил гаруй Улаанбаатраас ганцаараа машинтайгаа гарч явж байна гэж зүүдэлж мөрөөдөж байсан ч ирсэнийхээ дараа ганц ч удаа хийгээгүйгээ мэдлээ.
Замаасаа ганц хоёр хүнс аваад Найрамдлын зүг хөдөллөө.
Өчигдөр л тэнд очиж байсан юм шиг багын дурсамжууд нүдэнд харагдаад, өмнө аав ээжээрээ хүргүүлж очиж байсан бол энэ удаа өөрөө машинаараа явж байдаг.
Орбит өнгөрөөд байгалийн сайхан нутгаар Найрамдал хүртэл явна гэж бодож байтал бүх газрууд хувийн өмч болсон байлаа. Хаус барилга, амралтын газруудын хашаа хажуугаар өнгөрөөд өчигдөр уулзаж байсан Голланд хоёр хүн санаанд орлоо.
- Танай энд маш их газар нутаг байх юмаа, манайд бүх газрууд хувийн өмч ямар ч чөлөөтэй байгаль гэж үгүй.
Би очиж байна шүү! Гэдгийг урьдчилан хэлсэн байсан бөгөөд Бадарчин үүргээ биелүүлэх зорилгыг давхар агуулж байлаа. Явсан газар үзсэн зүйлийнхээ тухай өөрийн хүмүүстээ ярьж амьдралын талаарх бодлоо тайлбарладаг ёсоо даган Найрамдлын хүүхдүүдэд аялал амьдралын талаарх уулзалтаа хийхээр боллоо.
Олон хашаа хувийн өмчийн газруудыг дагасаар Найрамдлын хаалтан дээр ирлээ.
Өмнөх машин мөнгө төлж тасалбар авч байгаа харагдлаа. Харин хамгаалагч намайг хараад шууд орууллаа.
Цайны цаг дээр таарсан байсан бөгөөд зуны гал тогооны байранд орж үдийн цайгаа багш нартай уулаа.
Миний багадаа явхыг мөрөөддөг байсан амрах үедээ маш их сайхан дурсамжуудыг хүртсэн Найрамдал зуслангийн нутаг руу орох үед үнэхээр сайхан сэтгэл төрлөө. Цайны газрын ширээ сандал шинэчлэгдсэн байсан бөгөөд хоолны төрөл хэмжээ өөрчлөгдсөнийг мэдлээ.
Намайг бага байхад хүн бүрийн хоолны хэмжээ адил байсан бөгөөд зарим нь цадахгүй харин нөгөө хэд нь барахгүй байдал гардаг байсан юм. Сэргэлэн хэд нь хоол ирэх үед түүнийг нь гуяныхаа завсраар хавчуулаад дахин хоол ирэх үед нэмж авдаг байсан юм. Багш нар үүнийг мэдэж байсан ч хараагүй дүр эсгээд
- Чадаж байгаа бол одоо яая гэхэв.
Гэсэн байр суурьтай байсан юм. Харин өнөөдөр харсан чинь амрагчид тавгаа барьж очоод хоолоо өөрийн хүслээр сонгож хэмжээгээ ч чөлөөтэй авдаг болж.
Шинэ үеийн залуус таргалана гэж айдаг болсон тул бидний үе шиг тэгтлээ чихэхгүй байх шиг.
Пионерийн дарга гэж хуучин нэрлэдэг мэргэжлийг дэлхий дахинаа ANIMATOR гэж нэрлэдэг юм байна лээ. Хэл соёлоос гадна спорт сэтгэл зүй, хувийн санаачлага идэвх, бүжгийн авьяас гээд маш өндөр хэмжээний бэлтгэл хийж байж ажилд авдаг юм.
- Уулзалтаа өнөөдөр 5-с хийх үү?
- Арай амжихгүй байхаа, би бэлтгэл хийх хэрэгтэй байна. Проектор чанга яригч тэгээд бага сага бэлтгэл хэрэгтэй болно.
Гэж хэллээ. Маргааш өдөр уулзалтаа хийхээр тохирлоо. Миний хувьд өдөр бүр номны ажил гээд нэлээд их сэтгэлийн дарамттай байгаа тул ийм чухал ажлыг сэтгэлээсээ залууст сонирхолтой байхаар бэлдэж хийвэл дээр юм.
Түүнээс гадна 9 сарын дундаас цуврал “ Бадарчингийн үг ” гэдэг өдөрлөгүүдийг аль нэг зааланд хийж байхаар бэлдэж байгаа юм. Баруунд Open stage гэж бас нэрлэдэг юм. Манайд урлаг гэдгийг заавал хэн нэгэн хамтлаг тайзан дээр гараад
- Алив бүгдээрээ доргиорой!
Гэж хашгирч байж хүрдэг гэдэг ойлголт саяхан байсан бол ирсэнээс хойш анзаарсан зүйл нь хүмүүс өдөр тутмын ажил стресс ( сэтгэлийн цочирдол )-ээсээ гархын тулд шинэ төрлийн мэдрэмжүүдийг хайдаг болсон байна.
Бясалгалын өдөрлөг, элдэв уулзалтуудад бүгд нэлээд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдсан бөгөөд долоо хоногт нэг хоёр удаа дэлхийгээр 4 жил хагас бадарчилсан нутаг нэгтнийхээ өдөр бүр бясалгаж судалсаны эцэст амьдралын тухай юу ойлгосон, ямар адал явдал тулгарсан тухай мэдэхийг хүсэх хүн Төөрсөн Монголд олдох болов уу гэж бодож байна.
Намайг Найрмал дээр өртөөлөх болсон бөгөөд үдийн цайгаа уугаад Цэцэгмаа гэдэг хуурай эгч дээрээ очиж уулзлаа.
Найрамдал өнгөц харвал нээх том өөрлөлтүүд харагдахгүй байсан ч амарч буй хүүхдүүдийн байдал хүүхдүүдийн байдал сэтгэхүйгээр өөрчлөлтийг мэдэрлээ.
Стресс өвчинийг эдгээх цорын ганц арга бол байгаль гэдгийг би нээсэн бөгөөд яагаад гэдэг тал дээр дэлхийн өнцөг булан бүрт судалгаагаараа Нобел авах бодолтой байгаа юм.
Нийгмийн харилцаанаас түр зуур ангид байхаар уул руу алхлаа.

IMG_0755
Бургас дундуур гатлаад уулын хаяан дээр хэсэг өөд алхаж байгаад маш сайхан зүлэг ногоо төрөл бүрээрээ ургасан газр сууж гав ганцаараа нутгийнхаа сайхан байгалийг эдлэнгээ
- Миний амьдралд юу болоод байнаа?
Гэсэн зарим нэг төөрөгдөөд байгаа асуултуудын хариултыг тунгааж эхэллээ. Бид үнэртэн гээд элдэв төрлийн химийн урвалыг үнэрлэхдээ цэцэг яагаад үнэр ялгаруулдаг тухай боддоггүй юм. Амьдрах тэмцлээр дүүрэн манай ертөнцөд өрсөлдөөн хаа сайгүй байдаг юм. Түүний нэг нь цэцэг ногоо. Ойд явхаар тайвширдаг шалтгаан нь цэцэгс өөрлүүгээ шавьж амьтдыг татаж улмаар үрээ хаа нэгэн газар луу тараахыг хүсдэг юм. Хэрвээ хамар хотын тоосонд дарагдаж ажилгаа нь муудаагүй бол тэрхүү сэтгэлийн эмийг мэдэрч тайвшруулах үйлчилгээнд автдаг юм. Цэцэгсийн алергитэй бол яадаг талаар мэдлэг алга. Нойр хүрч хэсэг дуг хиймээр санагдлаа.
Хүйтэн утаатай өвөлд бэлдэхийн тулд биеэ бага зэрэг шарлаа.
Цагаас илүү хугацаагаар зүлгэн дээр хэвтэж байхдаа өөрийн аялалаа байнга бодож, хүйтэн өвөл, хүйтэн европын дараа анх зүлэг ногоон дээр хэвтэж байсан Босни-Герцоговин санагдлаа.
Хэсэг амраад алжаалаа тайлж байтал холгүй ойд хүүхэд залуусын дуу хоолой сонсогдож эхэллээ. Ганцаардлаа дуусгасан байсан тул хэсэг алхаж байгаад тэдэн дээр очлоо.

IMG_0756
Найрамдалд таалагдсан зүйлүүд гэвэл шинэ театр барьж эхэлсэн байна, бас амрагчид хүсвэл Монгол гэрүүд барьсан газарт удирдагчиддаа хэлээд нэг хонож болдог юм байна. Мөн уулын хаяанд бусдаас тусгаар майхнуудын хотхон бас байрлуулсан байна.
Үнэхээр хүүхэд залуусыг гоё амраая гэсэн байгаа нь анзаарагдлаа.

IMG_0757
Миний үед ийм зүйлүүд байсан ч болоосой гэж майхан хотхоны хажууханд хус модны ойн хөвөөнд гитараар хөгжимдөн, хөзөр тоглож зүгээр л амарч буй залуусыг хараад бодлоо. Ямар ч дарамт шахалт байхгүй, ус ойр зуурын идэх зүйлийг нь дөхүүлчих юм. Тэгээд амрагчид өөрсдөө галаа түлж хоолоо хийж иднэ.
Тэдэнтэй сууж амралтаа өнгөрөөхөөр шийдлээ.

IMG_0760
Зарим залуус гитар тоглож
- Хэдэн улсаар аялсан бэ? Хамгийн гоё улс хаана вэ? Мөнгө хаанаас олсон бэ?
Гэсэн асуултуудаас зайлс хийж чадсангүй.
Ийм чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа залуустай ярилцах зуураа 10 насны зөрөө ямар их юм бэ? гэдгийг ойлголоо.
Монголын бүх ТВ-үүдээс алийг нь үзэх дуртай, алинд нь дургүй, гэдэг мэдээллүүд авахаас гадна 2012 оны сонгуульд маш их нөлөө үзүүлэх медиагийн цаана ямар хүмүүс компаниуд байгааг жирийн залуус төвөггүй хэлж байлаа.

IMG_0763
Нэг өдөрт гэхэд ямар их мэдээлэл олж авав аа?
Энэ нь Найрамдлын хамгийн сүүлийн ээлж тул зуны хотхоныг оюутан насныханд зориулсан байлаа. Миний үед 18 настайгаас дээш залуус насаа нууж арай гэж амардаг байсан бол энэ ээлжинд 22-23 бас байна. Монголын олон залуус гадаадад сурч амьдардаг бөгөөд тэд нутагтаа ирээд хийх зүйл байхгүй тиймээс бага насаа дурсаж Найрамдалд амрах хүсэлтэй байгаагаа уламжилсаны үр дүнд ийнхүү арай ахмад гэхээр залуусыг энд тусгай ээлж гарган амрааж байгаа юм байна.
Үнэхээр баар дисконоос өөр соёлын газаргүй Улаанбаатарт би бас ирээд нэлээд бухимдаж байгаа билээ.
Зусланд ирсэний дараа амрагчдын тээшийг шалгах явдал байдаг юм. Хууль бус эсвэл дотоодын дүрэмд нийцэхгүй зүйлс байвал хураах эсвэл зөрчигчидийг буцаах арга хэмжээ авдаг.
Сонирхолтой ярианы сэдэв өрнөсөн бөгөөд зарим амрагчдын цүнхэнд бэлгэвч байсан гэсэн мэдээж дүрмэнд хориотой юм чинь хурааж авсан гэсэн. Харин хураах нь зөв байсан уу үгүй юу гэдэг дээх нэлээд эргэлзээтэй мэтгэлцээн бий болсон юм.
16 нас өнгөрсөн хүүхдийнхээ халааснаас бэлгэвч олсон эцэг эх хүүхдээ загинах ёстой юу хараагүй юм шиг өнгөрөх үү? Гэдэгтэй адил зүйл байлаа. Хэдийгээр дотоод дүрмэнд хориотой ч хурааж авсанаар аюулыг урьдчилан сэргийлэх бус замыг нь чөлөөлж буй мэт байгаа юм.
Майхан хотхонд залуус тогоочгүй яг л хээр байгаа юм шиг өөрсдөө хоолоо хийж идэж байсан нь надаа үнэхээр их таалагдлаа. Хэдийгээр галаа асаах гэж нэлээд юм болсон ч эцэстээ энэ зуны хамгийн амттай лапшаг би идсэн юм. Ичихгүй тавгаа бариад нэмэх гээд зүтгээд байсныг нь яанаа. Үдэш болсон байсан бөгөөд их идвэл мангаа зүүдлэнэ гэдгээ ч мартаж орхисон сайхан шөл байсан юм.

IMG_0767
Зарим залуус өөр өөрсдөндөө элдэв тоглоом зохиож хөгжилдөж байсан бол нөгөө хэсэг нь
- Биднийг яагаад ямар ч зүйл хийлгэхгүй зуулгаад байгаа юм бэ?
Гэж гомдоллож байгаа харагдсан юм.
Заавал хэн нэг нь уриалан дуудаж байж юм хийлгэдэг үе өнгөрөөд, хүмүүс өөрийгөө баясгахын тулд өөрөө санаачлагатай байх ёстойг шинэ үед ойлгуулах нь чухал байгаа юм.

IMG_0770
Ийнхүү хоолоо идээд галын наадам руу буцлаа.
Амфитеатр нээх өөрчлөгдөөгүй байлаа. Өсгөгчүүд сайжирсан бас кассетаар хөгжимөө явуулахгүй зөөврийн компьютер дээр виртуал ди жэй програмаар хөгжим тавьж байлаа. Уул нь жинхэнэ утгаар нь ди жэй хийж болдог програм байсан ч play гэдэг товчоор нь ажиллуулж байгаа нь харамсалтай санагдлаа.
Ийнхүү ямар ч өдөөгчгүй хөлсөө гартал бүжиглэж чаддаг залуу үеэ хараад бага нас минь яалтачгүй санагдлаа. Ялангуяа ТАВТАЙ НОЙРСООРОЙ дууг сонсоод 15 жилийн цаг хугацааны машинаар аян замдаа гарлаа . . .

IMG_0777
Маргааш өдөр 15 цагаас зуны театрт залуустай уулзалт хийнэ . . .
Тавтай нойрсоорой . . . .

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

Сайн уу. Найрамдал нээрээ сайхан газар шүү. Багын явдал санаанд ороод л. Отгонбат багшид загинуулаад л…. Хөгжилтэй байж дээ. Оюутан болчихоод найрамдалд дахиад ганцхан амрах юмсан гэж боддог байсансан.
Хөвгүүдээ хөвгүүдээ тавтай нойрсоорой, тавтай нойрсоорой
Хонхны дугаар сэрээрэй
Хонхны дугаар сэрээрэй
Дин дон дон
Дин дон дон

noona wrote on 2010/08/23 - 03:28
#2

goe yma…

chingis gdg wrote on 2010/08/24 - 06:58
#3

What is our WiLL? Can we challenge Mongols to improve for all mankind to arise again? Not religious, no superstitious beliefs.
PS: True knowledge and money.

Battuwshin wrote on 2010/08/25 - 03:06
#4

Sain uu amai chinii temdegleliig urgelj shimterhen unshdagiin huvid chamd neg yum zovloh gesiin …
chi eh orondoo ulsiin eh hural parlamented orsoldoj shine salhi zaluuchuudiin yum uzsen hunii duu hooloig ilerhiilj neg ch gesen zaluu hun hahuuli ene terd avtdaggui yum uzsen hunii zaluusiin toloolol boloochee gej zovloyo chi bodood uzne biz de…
manai ikh huraliin gishuud gej dan idej uusan l huvidaa ashiglasan yumnuud bna schuu dee

Narangarav wrote on 2010/08/25 - 05:40
#5

ter chinii badarchinii vg-t chin durtaiya ochinooo…Holiiin hvnees vg sons gedeg dee …

Жинчин Монгол wrote on 2010/08/27 - 05:29
#6

amai ahaa bi nairamdald 8r eeljind nohorlol bulegt amarsan huuhd bna ta bid nartai goy goy yum yuij ogsond bid mash ih bayrlasan shuu.

enhmaa wrote on 2010/08/29 - 02:01
#7

найрамдал сайхаан …

eco_mon wrote on 2010/08/29 - 08:05
#8

ochij nairamdald amarnaaaaa goyo haragdaj bna

bayaraa wrote on 2010/08/29 - 19:01
#9

hamgiin gol ni saihan amarchaad hogoo tsewerleed l yawsan bgaasaidaa !

Angela wrote on 2010/08/30 - 11:18
#10

zolbayar akhaa yagaad temdeglelee urgeljluulen khutlukhgui bga yum be… bi tanii temdegleliig shimterhen unshdag neg batsaan bnaa hehe… gadaadad gantsaara surdag taniig kharjil zorig orokh yum bna shuude…… za tegeed akhdaa mun l nuguu amjiltaa khuseydee… MONGOL ORON MANDAN BADRAG!!!!

BTB wrote on 2010/08/30 - 17:04
#11

Hi. Amai chi goy zaluu shuu, nadad mash ikh taalagddag.
busgui

engel wrote on 2010/09/01 - 11:47
#12

sain u nomin ajil chin dajgui yu?
shanghain aylal bolison ymu?! bi burtguleh geed zarin 2 dugaarlu zalgatal huchingui bolsoon hariutssan hun n gadagsha yavsan geh shig bolloo.daanch chi uuru ene talaar bichihgui baisan ymaa.
ug n buteed yavsan bol saihan aylal boloh bsan da,shanghai hottoi taniltsaj uzesgelen uzej chadahgui bolsond baga zereg setgel dunduur bn, ajil turluu zohitsuulsan bsan ymsan.za yah ve zugeer.

buya wrote on 2010/09/04 - 10:43
#13

Odoo ch Nairamdald amarch bsan mini setgeld todhon bna Ankh 2003 onii ovol 9-r angidaa amarch bj bilee Gertee harina geheer l setgel ooriin erhgui ovdood l gertee irsen hoinoo orchindoo dasahgui shanalaad l . Yagad gewel bi neg boy-d durlachihsan bsan yum kkk. Ghde hamgiin sonin n zuslangiin salj hagatsaj chadahgui bsan naizuud on tsag ulirah tusam biynee yagaad tanihgui boldog yum boloo?

жаагий wrote on 2010/09/06 - 11:47
#14

Amai HAmt ajillaj bolno shu! Ta minii blogiig neg uzeerei … Hereb ta husbel hamt ajillaj bolno shu!!!

Bilguutei wrote on 2010/09/07 - 12:37
#15

sain u amai ahaa, shan namarjij bna u?
Bi huvidaa nairamdald amrahiig husdeg l de, daraa jil zaaval ochij amarnaa… Shan haragdaj bna. Tanii blogiig bnga shalgaj shine temdegleliig chin unshdag shuu.. Amjilt!

omerta wrote on 2010/09/07 - 14:04
#16

Amai ajil ih yarih yumaa. yag heregjij baigaa ni ali ve? minii bodloor chi momentum aldaad bh shig bna da. odoo irseneesee hoish hichneen ch udchiv daa…
dorvitoi, hund hureltsehuits yum hii hii.

momentum wrote on 2010/09/10 - 11:25
#17

hey bi nairamdald tantai hamt zurgaa awhuulah gd yur chadaagui shd… tani nairamdlin suulchin oroi bidend zoriulj dj bolson ni ih taalagdsan shu yalanguya ter tawtai noirsooroig… tand amjilt husii!!!

onon wrote on 2010/09/11 - 17:26
#18

Sain uu,Amai!Chamaig gertee saihan bgad chin bayarlaj bn.Blogoo hezee ch bitgii haagaarai! Bi zavsar zaigaaraa unshdag bolohoor bugdii n unshij amjaagui bn.Guij bn shuu!

ankhtuya wrote on 2010/09/12 - 12:06
#19

Hi, Amai
gaihamshigt ertonts nom chin mash ih taalagdsan shuu. Chamaar uneheer baharhaj bnaa. Cham shig zaluuchuud mongold olon bii boloosoi. Tegvel mongol min hichneen hurdan hogjih boloo. Hiij bgaa bugdiig chin huntedgej bnaa.

Love wrote on 2012/05/19 - 09:07
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.