cattle

2010 оны 8 сарын 12. 07:45 Улаанбаатар хот.
Дөнгөж сая 120-ийн цагдаагийн газраас ирлээ. Шалтгаан нь СИНДРОМ.
Өдөр бүр оюуны ажил хийж буй надад гадагшаа гарах хүсэл төрлөө, алжаалаа тайлж сайхан хөгжим сонсох. Скай, Метропол ороод сүүлдээ 120-д байдаг Бриллиант орлоо.
Би ди жэйгийн хөгжим сонсож ширээний ард сууж байтал нэгэн согтуу залуу ирээд
- Хүүе сайн уу? Амай, би чамайг хүндэлж явдаг шүү! Чи агуу зүйл хийсэн шүү! Гээд гар барьлаа.
Өдөр бүр ийм хүмүүс ирдэг бөгөөд баярлалаа. Гээд гар бариад өнгөрхийг хичээлээ. Тэрээр
- Хүүе би бас дэлхийн бүх улсуудаар аялсан, надаад мөнгө байна!
- Аан за
Би эхнэрээ Америкийн визэнд 7 удаа оруулсанчинь тэд виз дарж өгөлгүй хар тамга дарчихсан, манай хадмууд гадаадад байдаг юм. Чи виз аваад өг!
- Би Америкийн элчин сайдын яаманд ажилладаггүй шүүдээ! Виз авах асуудлыг би шийдэж чадахгүй
- Чи 25 дугаар сувгаар гарч байсан ярилцлагыг үзсэн, залуучуудыг гадагшаа явхад нь туслаж визны асуудлыг шийдэж өгнө гээ биздээ?
- Би 25-аар виз авч өгнө гэж юу ч хэлээгүй!
Холын хэцүү замаас гэртээ ирээд 25 дугаар сувгаар ярилцлага өгөх үедээ виз авч өгнө гэж үг байгаагүй, гагцхүү Монголын залуус гадагшаа зүгээр ажил хийх гэж авах бус аялж юм үзэх хэрэгтэй, би эхний замыг нь нээсэн миний араас явах хүн их байх болно. Гэж л хэлж байсан. Одоо түүндээ харамсаж байна.
- Энэ улс руу явбал ямар вэ? гэдэг асуултууд байнга, түүнээс гадна
- Тийшээ явбал виз хаанаас авах вэ? Ажил олдох болов уу?
Гээд өдөр бүр хэн нэг нь надруу залгаж эсвэл гудамжинд таарахдаа асууна.
- Би хүний виз шийдэж өгнө гэж юу ч хэлээгүй
- Чи ард түмний хүндэтгэлийг хүлээсэн юм байж, яах гэж ингэж худлаа хэлж байдаг юм? Манай эхнэр хүүхдээ авч яваад хадмуудтай нь уулзуулах гэсэн юм шт!
Гээд Америкийн консулын ажилтанг загнаж байгаа мэт араншин гаргаж эхэллээ.
- Чи ард түмний хүндэтгэлийн хүлээсэн юм байж ингэж худлаа хэлж болохгүй шүү!
Миний хаана юу хийж, ямар хэцүү амьдрал бэрхшээлүүдийг туулаад, эх орондоо ирсэн гэдгийг тэр залуу лав мэдэхгүй байсан. Зүгээр л зурагтаар хараад ам дагуулж
- Хүндэлж байна! Гэсэн шүү цаасан малгай өмсүүлж байв.
Өдөр бүр над дээр хүмүүс ирээд ийм маягийн авир гаргаж зарим нь
- Хүүе би чамайг хүндэлж байсан чи ард түмний хүндэтгэлийг даахгүй юм байна!
Гэж утасныхаа дугаарыг өгөөгүйгээс болж гомдлох хүн ч бас байна.
Монголд ямарваа нэгэн зүйл хийх хэцүү, учир нь тэр нь Банкнаас заад авч байгаагаас илүү дарамттай. Хүн бүр л ирээд элдэв зүйл хэлнэ. Тэгээд л нээх ард түмний хүндэтгэл энээ тэрээ гээд л.
- Чи надаас яагаад ийм зүйл шаналгаад байгааг ойлгохгүй байна, би өөрөө ганцаараа чиний тусламжгүй яваад л ирсэн, өөр яах гэсэн юм?
Залуу нэлээд согтуу байсан бөгөөд олуулаа яваадаа бардаад агсам тавьж эхэллээ.
Хуцсан нохой болгонтой барилцвал амар тайван нэг ч өдрийг эх орондоо өнгөрөөж чадахгүй гэдгийг 3 сарын хугацаанд ойлгосон тул аль болох асуудлыг тайван шийдээд л амьдралаа авч явах нь зүйтэй гэсэн бодолтой болсон юм.
Шумуул болгонд гараа савчуулах хүсэл алга.
Ялангуяа маргах тэмцэх зүйл нь ач холбогдолгүй бол.
Зарим нэг найз нь ирээд түүнийг буцаад авч явахыг хичээж байсан ч Виз өгөөгүй Хар тамга дарсан залууруу байдгаараа дайрч давшилж эхэллээ.
- Юунаас болоод ингээд байгаа?
Гэж найзууд нь надаас асуух үед
- Мэдэхгүй эхнэрт нь виз авахад нь туслаагүй гээд л юм яриад байна шт.
- Яасан юм? Виз авч өгнө гэсэн юм уу?
Гэж нэг нь асуух үед яриагаа үргэлжлүүлэх утгагүй санагдлаа.
Би эх орондоо ирээд амар тайван байя тэхүү? Гэж нэг залууд хэллээ.
Цуг явсан манай найз байдлыг ойлгоод өмнүүр орох гэсэн бөгөөд
- Миний найз явья, ийм малнууд өдөр бүр надтай таардаг тэр болгон хариулаад хэрэггүй!
Гээд авч гархыг хичээсэн ч бүтэлгүй диско дотор зодоон боллоо.
Аль болох найзаа авч гархыг хичээж байсан ч. Өөрийнхөө хүч чадлаа найзууддаа гайхуулах гэсэн залуу ёстой нэг тэнэгтэж гарлаа. Найзаа аваад гарах үед тэрээр бүсээ тайлж төмрөөр нь найз руу дайрлаа.
Тэрээр олуулаа байсан, цуг явсан залуус нь надтай гар барьж асуудлыг зүгээр шийдхийг хичээж байлаа. Зарим нь нэгийг нь ч мэдэж байлаа. Хоёр хүн зууралдаад авах үед салгахыг хичээсэн ч
- Хоёр эр хүн хоёулхнаа зодолдоно шүү!
Гээд аль аль талыг өмөөрч байсан залуусыг зодоонд оролцуулахгүй байлаа.
Бямбажавын ХХХ гэх залуу доор нь орох үед би салгах гэж хичээсэн ч түүний нэг найз нь намайг зогсоогоод
- Чи оролцоод хэрэггүй наадах чинь хүртэх ёстой зүйлээ хүртэг. Гэдгийг эвтэйхэн хэллээ.
Ийм маягаар дээр доор болж байх үед цагдаагийн машин ирлээ. Залуусыг арай гэж салгасан байсан бөгөөд цагдаа гэдэг зүйлээс айх хэрэггүй эх оронд сайхан байна гэж бодож байтал цагдаа гэдэг юу ч биш гэсэн байдлыг анзаарлаа. Төрийн цагдаагийн хажууд хууль зөрчих юу ч биш болсон байсан бөгөөд
- Чаддаг юм бол хийчих, барахгүй шдээ, шууд л гарна! Гэсэн шүү юм ярьж гарлаа.
Хүн бүр л цагдаа төрийн газар танилтай, ямар ч асуудал байхгүй
- Энэ байтугай хүнээ дууд! Гэсэн шүү
Би өмнө ийм тавьтаргүй хэд хэдэн найзуудтай байсан бөгөөд тэднээс болж элдэв зодоон асуудалд орж байсан тул одоо биеэ аваад явах чадвартай тийм л хүмүүсээр хүрээлүүлэх болсон юм. Зүгээр ууснаа шингээж цагийг гоё өнгөрөөж чаддаггүй тийм Синдромууд бусдын амьдрал амар тайван байдалд ямар их гай болж байгаа болоо гэж бодхоос.
Бид цагдаагийн машинд суугаад 120-ийн цагдаагийн төв дээр ирлээ.
Ямар асуудал болсон, хэн буруутай үгүйг шийдэхгүй
- За та нар бол харилцан зодоон хийсэн байна, хэрвээ та нарыг энд эрүүлжүүлэх юм бол маргаашнаас хэрэг чинь хүндрээд их асуудал болно! Тиймээс одоо ингээд гомдолгүй гээд тараад яв! Гэлээ
84 дүгээр тогтоолоос хойш бүх газруудыг хааж байгаа бөгөөд цагдаа нар бас нүдээ аниж буйгаа дэлгэх хүсэл байсангүй. Тус клуб яагаад ажиллаж байсан? Гэсэн асуудал давхар гарч ирэх тул ийм төрлийн маш олон гэмт хэрэг хүний бие эрүүл мэндийн хохирлыг хав дардаг юм. Надтай холбоотой хэрэг бас 12 цагаас хойш болсон гэсэн шалтгаанаар ямар ч цагдаа хуулийнхан асуудлыг дэлгэх хүсэлгүй байсан.
Нэг цагдаагийн ажилтан цаад өрөөнөөс гарч ирснээ
- Энд Амай гэж хэн байна?
Гэж онгироо цагдаагийн өнгөөр хэллээ.
- Би байна
- Нааш ир!
Гээд эрүүлжүүлэхийн камер луу дагуулаад орлоо. Голд нь зогссоноо
- Хүүш ийшээ зогс!
Гээд булан заалаа.
Нохой биш бас хэрэгтэн биш энэ юу билээдэ гэж бодоод
- Хүүе чи хүнтэй аятайхан харьцаач, юу ярих гэсэн юм? Булан мулан зогсоох тушаал буулгаад байгааг чинь ойлгохгүй байна.
Гэж шулуун хариулсан чинь залуу
- Буланд ингээл зогсоход юухан байсан юм?
Гэж өөрөө заасан газраа зогсоод хоолойны өнгө нь өөрчлөгдлөө.
Хүүе би чамайг мэднэ, хувиасаа хүндэлж явдаг шдээ! Гэсэншүү болоод явлаа. Түрүүхэн Амай гэдэг нь хэн бэ? Энээ тэрээ юм яриад намайг камерт дагуулж буланд зогсоож дарамтлах гээд байсан Төрийн Албан Хаагч.
- Юу болсон юм?
- Яахав наана сууж байгаа залуу надруу агсраад эхнэрт нь виз тавьж өгөхөд туслаагүй гээд асуудал болсон шт!
Гэж тайлбарлаад Камернаас гарлаа.
Хохирогчийг бүр хохирогч болгох гэж байна шт. Гэж бодлоо.
Ийнхүү зодоон хийсэн залуусыг гомдолгүй гэж хэлүүлээд аль болох ажил багатай байхыг төрийн албан хаагчид хүсэж байлаа.
Аз болж бэртэл бага байлаа. Өдөр бүр нүдрүүгээ тариа тариулж, хоёр гурван мэс засал хийлгүүлж байсан хүний хувьд, ийм асуудлаас аль болох хол байхыг залуустаа олон анхааруулж байсан. Гэхдээ мал хүн малаараа байдгийг өнөөдөр харлаа.
Бас ТАНХАЙ гэдэг эрүүгийн маш хүнд зүйл байдаг, олон нийтийн газар согтууран танхайрсан гэж, гэхдээ ажил үүргээ мэддэггүй хүмүүст үүнийг тайлбарлаад ч хэрэггүй биз.
Монгол шиг жижиг улс өнөөдөр өдөр бүр бие биенээ зулгааж буйг харж байна.
Уул нь бүгд л ахан дүүс нэг үндэстэн юмсан. Нэгдээд бий болоод байгаа үүнээс илүү том асуудлуудыг шийдэх ёстой байтал ингээд л бие биентэйгээ зууралдаад.
Хүнтэй асуудал болоход ямар нэгэн хэмжээгээр буцаж холбоддог гэдгийг залуучууд ойлгохгүй байгаа нь харамсалтай.

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

ter zaluu chini yostoi sindromtoi bitgii hel um bna. amar taivan bar-nd suuj ch bolohoo bolijee.

mongol tsagdaa nar ch hetsuu shuu…

bayaraa wrote on 2010/08/12 - 21:48
#2

bagahanshig showdaa gej bi helsen biz de?mongold bar-d orj sterssee tailan gevel hetshuu shvv

erka23 wrote on 2010/08/13 - 03:04
#3

amai chi yu ga hiij huuhen haij baar savaar donshuuchilsan ym,yamar hashirdagui hun be,deegii-duulsene martaa yu?
muruuruu gerte suuj baihgui

SET wrote on 2010/08/13 - 10:36
#4

SAINA BAINA UU ? AMAI deer TV geer kharj baikhad soel urlegiin toglolt tsagiin khubiar gekh metiig negtgesen www khiin egej baisan link ni u um bol?

Ree wrote on 2010/08/13 - 22:26
#5

chinii yariaad baigaag jiriin ard ingej oilgoj baigaad haramsaltai bain. Niigmeesee heterhii hol setgeh yamar hetsuu yumbee!

Turnyam wrote on 2010/08/13 - 23:49
#6

And iimerxuu nuxduudees xoluur yawj bai.gai bolno shuu.ene mgl-d uchiraa medexgui buun xudlaa garuud bdag bolson bna lee.mgl-d ireed 2 sar bolloo buun buximdaj uurlasan xumuus bxiim.

mi wrote on 2010/08/14 - 02:51
#7

baabaryn heldgeer yum oilgohoor hangalttai hugatsaa ungursun gevch yu ch oilgoogui haana yamar tsag yed amidarch baigaagaa ch uhaaraagui maluud denduu ih baina, tedniig uhej duustal ene niigem uurchlugduhgui

asdfas wrote on 2010/08/14 - 03:36
#8

irged ni irgensheegui ulsad bid amidrach bna.

erka23 wrote on 2010/08/14 - 04:39
#9

… синдромтой хүмүүс ч дээ. миний бодлоор хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй хүмүүс байхаа. тэр муухай зандаа аймар үнэнч наасан

noona wrote on 2010/08/14 - 04:48
#10

mmmm.????????? .heleh vg oldsongviee zvgeerl unshsan gdgel medej bn.

chingis gdg wrote on 2010/08/14 - 07:16
#11

medkuuueee ern l tegd hetsuuu shdee

ag uma wrote on 2010/08/14 - 09:34
#12

hi amai mongol badarchingiin uil ajilggaa yu bolson be?tag chig bolson uu?

erka wrote on 2010/08/14 - 09:44
#13

iimerhu ym boloh ged l bj de,huurhun uil yavdal urnuchihsun bn shd. amidrald 100%heruul zodoongui bn gej bhgui.but hen neg n gemtchihvel ternese esen ym bolno,ineedem bish haniad boloh blgui.chi uuru zodoond orson ymu? orson bol aygui bol oroltsson gedgere buruutan bolno shu.
naadah shig chin humuus baidgaa gedgiig medej bhad iluudehgui e Amai naizaa.chinii visa gargaj ugnu gej ch yu bhav.humuus goe ym bodno shd.uruvdultei murtluu gunigtai ch ym shig,buruutgalaa ged ch yah bilee..

buya wrote on 2010/08/14 - 11:05
#14

ZA ENE CHINI UNUUDRIIN MONGOLIIN NIIGEM SHUU DEE. HUURHII ZAILUUL, TER ZALUU BAS ETSEG EHIINHEE HEDEER L TEGJ YAVAA NUHUR BNA DAA. ODOO NUGUU GAR CHINI BUUN BAHARHAL YAVAA SHUU DEE. BI AMAITAI ZODOLDOOD GEED L TSEEJEE DELDEJ BAIGAA. ENE UNEN SHUU. YAG ZALUUCHUUD IIM BAIDALTAI BGAA. ENE SETGEHUIG L UURCHLUH HEREGTEI BAIGAA YUM DAA. TEGSEN TSAGT BID HUGJIH TUHAI YARIH HEREGTEI. ULSIIN HUGJIL HUVI HUNII HUGJILEES EHELNE SHUU DEE. AMAIG DANDAA MAGTAAD BAIJ BOLOHGUI BAINA L DAA. MEDEEJ CHI ARD TUMEND HUNDLEGDEJ BAIGAA HUN. ENE BOLSON YAVDLIIN HARAHAD CHI BAS JOOHON ONTSGUI HARITSSAN YUM SHIG SANAGDAJ BAINA. UGAASAA CHAMTAI TAARSAN HUN BOLGON IIMERHUU ZUILIIG ASUUHIIG HUSNE SHUU DEE. ALI BOLOH BOLOMJOOROO HARIULAAD YADAJ L http://WWW.AMAI.MN SITE-R OROOROI CH GEDEG YUM UU TE. IIMERHUU BAIVAL YAASAN YUM BE, CHINII ENE ASUULTUUDAAS ZALHAJ BAIGAA BAIDAL MAGADGUI ARD TUMEN ‘ODDIIN UVCHIN’ MET HARARGDAJ MAGAD.

mmm wrote on 2010/08/14 - 11:39
#15

oo yasan hetsuudeltei yum be. zugeer l goe saihan amidrah amarhan yum shig sanagddagiin yahavdee haaya zaluu humuusiin dund iiemrhuu margaan bh zaluu nas shd. zugeer l tiim humuust bga bdalaarai ulger uzuulde setgel hangaluun saihan olon udriig unguruuguurei :)

solongo wrote on 2010/08/14 - 22:52
Both comments and pings are currently closed.