Ардчилалын өмнөх социалист нийгэмд төр засаг нь иргэдийнхээ боловсрол, соёл, урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарч нэгдмэл бодлого явуулж байсан. Хэдийгээр уг үйл ажиллагаа нь хэт их цензуртэй нэг талыг баримталсан байсан ч, албан тушаал хөрөнгө мөнгөнөөс үл хамааран нийт иргэдэд соёл урлагийг тэгш хүргэн нийгмийг бухимдлаас ангижруулж, хүмүүст амьдралдаа итгэх итгэлийг өгч байсан юм.
1990 оноос бий болсон Ардчилсан өөрчлөлтийн үед төр засаг, улс төр эдийн засгийн хямралд орж нийгэмд чигэлсэн тогтвортой бодлого алдагдан Монгол улсын иргэд гадны соёл, эдийн засгийн нөлөөнд хяналтгүйгээр хүчтэй автсаны улмаас өнөөгийн нийгэмд бухимдал, үл ойлголцох байдал бий болоод байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжилд хүрсэн түүхийг судлаж байхад хямарсан нийгмээ хүчтэй соёлын бодлогоор нэгтгэж, иргэдийнхээ оюуны хөгжлийн өөрчлөлтөөр амжилтанд хүрч байсан байна.
Даяршлалын өнөө үед өндөр хөгжилтэй орнууд боловсрол, соёлын нэгдсэн бодлогыг хамтран явуулж, хөгжиж буй орнуудыг өөрийн эдийн засаг болон соёлын нөлөөнд барьж байна.
Монгол улсын хөгжлийн төвшинг эдийн засгаас гадна иргэдийн боловсрол соёлын төвшингөөр тодорхойлох юм. Нийгмийг соёлжуулах үүргийг зөвхөн төр засагт даатгах бус төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хамтран хариуцаж өнөөгийн нийгмийн дунд бий болоод байгаа бухимдал, үл ойлголцох байдлыг арилгах хэрэгтэй байна.
Клуб 21 нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд хорин нэгдүгээр зуунд Монгол улсаа хөгжүүлэхийн тулд нэгдсэн соёл урлагийн салбарын залуус юм.
2010 онд бидний хийх гэж буй гол ажлын нэг нь www.club21.mn веб сайт юм.
Энэхүү www.club21.mn веб сайтийн үйл ажиллагаа нь ашгийн бус байх бөгөөд нийгмийг соён гэгээрүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, үндэсний болон дэлхийн соёл урлагийг нийгэмд таниулах соёлын хөтөч болох зорилготой байна.
Соёл урлаг, шоу арга хэмжээ, үзэсгэлэн – үзвэр үйлчилгээ, соёлын өдөрлөг, уулзалтуудын талаарх мэдээлэл танилцуулга сурвалжлагуудыг цаг тухайд нь вэб сайт дээрээ мэдээлж, бүртгүүлсэн гишүүддээ өдөр бүр и-мэйлээр Монголын болон дэлхийн соёл урлагийн талаар товч танилцуулга илгээж байх юм.
Соёлын хөтөч (culture guide) болох www.club21.mn нь телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл урлагийн арга хэмжээний хуваарь тоймыг давхар мэдээлж, нийгмийн чөлөөт цагаа өнгөрөөж байгаа хэлбэрийг өргөжүүлж дэлхийн төвшинд хүргэхийн төлөө ажиллах хэтийн төлөвтэй байна.
Олон нийтийг хамарсан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх манай үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байна.
Хүндэтгэсэн Клуб 21-ийн Амай



2010/08/04
| 2,330 Үзсэн 





















Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)
zuv zuitei ajil baina.ter site deer hussen hun bur uursduu bas video oruulj boldog,ter talaaraa yariltsdag baival bur ch urgun dalaitstai boloh baihaa.oirad urianhain yazguur uv soyol boloh khoomein urlagiig l gehed mongoliin orchin ueiin zaluus sain medehgui oilgoltgui baigaad baigaa.getel baruun europe,americd khoomein urlag todorhoi hureend zaluusiin dund bas nileen tugeed udaj baina.Uund tuva urianhaichuud ih uureg guitsetgej baigaa.Tuva giin Huun huur tu, Alash geed tsever yazguur urlagiin hamtlaguud delhigeer bainga l ayalan toglolt hiij end tendhiin festival d oroltsoj baih yum baina shdee.getel manaihan bolohoor amerik muruudluur tolgoi tarhi n virusteed,ulamjlalt urlag soyoloo buduuleg,huduunii,balar ertnii geh meteer ad uzeed baidag.Balar ertnii baih tusmaa orchin ued ulam une tsenetei bolj baina.undesnii urlag yarihaar bi yaagaad ch yum tuva naraar baharhdag,tedneer jishee avmaar sanagddag yum.urlagaa uzuulsen shig uzuulj chaddag,chuluutei setgedeg,baruunii hugjimchidtei hamtarsan uran buteeluud hiideg,baruunii zaluus Tuvad zorij ochij khoomei suraltsdag geed…getel manai mongoliin urlagiinhan bolohoor buun hund surtal,hoshuun hoirgo.uyan hatan gadaad bodlogo baihgui.ene neg jijighen humursun togoon dotroo l setgeed baidag.zarim humuust ene jijig asuudal met sanagdah l baih l daa.gehdee yag iimerhuu zuilees l undesnii baharhal gedeg zuil eheldeg gej bi huvidaa boddog.
Би бас нэг иймэрхүү эхлэх юм сан гэж сүүлийн хэдэн жил бодож явсан юм. хэрвээ та бүхэн ийм ажил эхэлж байгаа юм бол хамтран ажиллаж санаа оноогоо хуваалцмаар байна. Өнөөдөр би оройг аятайхан өнгөруулье гэхэд хаана юу болж байгаа талаар ямар ч мэдээлэл алга. Үсрээд л кино театр орно. За тэгээд… гээд бараг болоо. Ямар ч байсан шинэ эхлэлд чинь амжилт хүсье!
ene zurag yasan goy zurag ve… garchigandaa yag zohison zurag bn shd… amai tegj bgaad aygui medremjtei shu
BI BOLOOD MANAI BGUULLAGA CHINII SANAACHILJ BAIGAA AJILUUDIIG CHINI ZARIM NEG TALAAR DEMJIJ BGAA CH, HAANA HERHEN UULZAHAA MEDEHGUI BNA, DUBLIN PUB-D OCHIJ UULZAH UU, TER CHINI HAANA BDAG BIL EE… ESVEL UTSAAR YRIH HEREGTEI YU… UTAS CHINI HED VE… OFICCE-TOI YU… HAANA BDGIIN…, geh met!!! chi bgaa ch haana bdag chini medegdehgui ni…
estoi uhaantai ajilsag saihan Mongol zaluu shuu ! Amjilt