33507647

2010 оны 8 сарын 31 Улаанбаатар

SUNSET PARTY ( Нар жаргах үеийн үдэшлэг )
Өглөө бие нэлээд муу сэрлээ. Учир нь сүүлийн 2 сар гаруйх хугацаанд анх бүжиглэхээр гарсан юм.
Өчигдөр Монгол шилтгээнд SUNSET үдэшлэг болсон бөгөөд намайг ирэхийг урьсан юм. Найзуудтайгаа 8 цаг орчимын үед үүдэн дээр нь ирэхэд гадаа машин цөөн байлаа. Гэхдээ мөдхөн хөдлөх зайгүй болтлоо их машин зогсдог тул машинаа гарч болох байрлалд тавих ёстой гэж найзууд хаширлаж машинаа тавьлаа. Үнэхээр сүүлд Улаанбаатарын бүх машин тэнд цугласан мэт болсон.
Үүдээр ороод хүлээн авахаас 3 урилгаа аваад нэвтэрлээ. Үүдэнд билет шалгадаг хүмүүс EXIT наадам дээр байсан шиг билетийг цахилгаан уншуураар уншуулж байлаа. Магадгүй орсон гарсан үедээ уншуулж, хэн нэгэн бусдын хэрэглэсэн билет авч гараад өөр хүмүүс оруулахгүй гэж тэгсэн болов уу.
5 жилийн өмнө анхны SUMMER буюу Зун гэдэг Beach Party хийж байсан газраа дахин ирлээ. Дурсамжууд дахин сэргээд л.
Тайзны өмнөх элсэн дээр волейболын талбай зассан байсан бөгөөд залуус аврагаа шалгаруулж байлаа. Swatch компани ивээн тэтгэж буй бололтой.
Эхнээсээ эхлээд 5 жил уулзаагүй танилуудтайгаа таарч эхэллээ. Бас бадарчинг хүндэлж буй хүмүүс гар барьж байлаа. Яагаад ч юм би нэлээд их зожиг болсон юм шиг байгаа юм эсвэл зүгээр хэт их хүмүүсийн анхаарлаас залхаад байгаа юм шиг.
Аялал хэцүү байх үед гараа сунгаагүй салаавч үзүүлсэн зарим нэг найз байсан хүмүүстэй ч таарлаа. Мэдээж баахан магтаал л хэллээ. Гэхдээ тэвдэж явахад тэвэнгээр туслах ёстой байсныг ойлгохгүй л байх шиг байна.
Удалгүй тэмцээн дуусаж волейболын талбайгаа хурааж бүжгийн талбай болголоо. Бид зайдуу халаалтаа авч эхэллээ.
2 сар гаруй доргиогүй, шоудаагүй байсан. Бас өдөр бүр номны ажил дээрээ суугаад байгаа тул яагаад ч юм нэг өдөр цөм авахаар боллоо. Залуу ди жэй нар өөр өөрсдийн set- уудаа тавьж эхэллээ. Си ди- нүүдийг хооронд нь mix хийж байсан бөгөөд хэн нэг нь амьдаар электро хөгжим ашиглаж тухайн мөчид мэдэрч буй мэдрэмжээ тоглоосой гэж бодлоо. Ди жэй Өлзий амьдаар тоглодог болсон тухай сонссон бөгөөд намайг гайхшируулаасай гэж тэсэн ядан хүлээж байлаа. Би сонсогч байх үедээ яг л өлсгөлөн хүүхэд хоол хүлээж байгаа юм шиг ди жэй- гээс энерги хүлээдэг юм. Ди жэй BTB-ийн тоглолтыг бас сонсмоор санагдлаа.
Хөгжимийн яригчуудыг тайзнаас зайдуу байрлуулсан байсан нь жоохон буруу болов уу гэж бодогдлоо. Учир нь тайзны яг өмнө бүжиглэж байгаа хүмүүст хөгжим бүрэн утгаараа хүрэхгүй байлаа. Харин яригчуудын өмнө байгаа хүмүүсийн сонсгол болон харах эрхтэнүүдийн зохицол таарахгүй байлаа.
Манай залуус тайзны өмнөх хэсгийг эзлээд пудволкоо бүгд тайлж галзуу үдэшлэгний эхлэлийг тавиж гарлаа. Хэсэг хөөс бас байсан бөгөөд түүн рүү хүмүүсийг авч оруулж байлаа. Би яагаад ч юм аялаж байхдаа эрх чөлөөтэй зад бүжиглэдэг байсан шигээ баймаар ч, даанч чадахгүй болж.
Сэтгэл хөөрлөөс үү эсвэл хэмжээгээ тооцоогүй юу? Бусдаас тусгаарлаж хэсэг зүлгэн дээр одод харж хэвтмээр боллоо. Өмнө хэд хэдэн удаа ийм хөгжимийн наадмууд дээр очиж байхдаа ингэж хөгжим сонсож тэнгэр харж хэвтэж байснаа саналаа. Хөдөлгөөн багасаад хэвтээ байрлал аваад хэсэг хэвттэл Согу тархийг бүрэн эзэмдлээ.
Нэг хэсэгтээ хөдөлмөөргүй боллоо.
- Би чамайг хүндэлж байгаа юм чинь чи надтай харьцах ёстой
- Чи од болчихоод ингээд байгаа юм уу?
- Хүмүүс чамайг харж байга юм чинь чи ингэж хувцаслах ёстой
- Бусдад муугаа харуулаад хэрэггүй, хүн муу хэлнэ.
4 жил хагас би нийгмийн дарамтгүй эрх чөлөө эдэлж байсан юм байна!
Хүссэн газарлуугаа чөлөөтэй явж, ямар хувцас өмсөх, хүн намайг юу гэж хэлэх тухай санаа зовохгүй амьдарч байсан үе маань жинхэнэ жаргал байж дээ! Гэж бодож хэвтлээ.
- Чи адилхан хүн л юм чинь хүссэн зүйлээ хийх эрхтэй, чамд өөрийн орон зай гэж байх ёстой, түүнийгээ хамгаалах эрхтэй, хүн чамд юу хэлэх нь хамаагүй өөрийнхөө сэтгэлийн дууллыг сонс! гээд дотоод хоолой ярьж эхэллээ.
Согуны нөлөө багасаж босож бүжиглэмээр байсан бөгөөд халаасаа үзтэл гар утсаа гээчихжээ. Нэгэн залуу ойртож байхаар нь
- Уучлаарай миний дугаар луу залгаад өг тэхүү?
Гэж гуйгаад харанхуй руу хартал гурвал алхмын цаана миний утас гэрэлтлээ.
Тухайн залууд баярлалаа гэж хэлээд хартал манай урлагийн хүн байлаа.
Яагаад ч юм сэтгэлээ нээж ярилцмаар байсан ч хэлсэн зүйлс тойроод өөр хүнээс над дээр ирвэл яанаа гэж бодоод больлоо. Гэхдээ утас олж өгсөнд баярлалаа.
Тайзан дээр BTB гарах байсан бөгөөд 5 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн болоо гэж нэлээд догдолж байтал хөтлөгч намайг тайзан дээр дуудлаа. BTB тоглож эхлэх байсан бөгөөд электро хөгжим өнөөдөр ямар болсоныг тайзан дээрээс харахыг хүслээ. Үгээр бага зэрэг залуусыг бас доргиолоо.
Өчигдөрийн Sunset үдэшлэг миний хувьд маш амжилттай болсон. Учир нь бүжгийн талбай элдэв газар тасраад зодоон хийж бусдыг үймүүлж буй хүмүүс харагдсангүй, бүгд цагийг гоё хөгжилтэй өнгөрөөх сонирхолтой байгаа тул хоорондоо зохицож элдэв авираа барьж сурж юм шиг байна.
Гэхдээ сүүлд хэд хэдэн бэрхшээлүүд гарсан гэж зохион байгуулагч хэлж байсан. Өмнө бүжгийн талбай олон нийтийн өмнө өөрийгөө арслан гэж үзүүлэх сонирхолтой хүмүүс байдагсан бол өнөөдөр тийм дуракуудыг нийгэм жигшиж эхэлсэн юм шиг байна.
- Тайзан дээр гарч олон зуун хүн хараагүй ямар удсан юм бэ!
- Электро хөгжим өнөөдрийн залуусын дунд ийм хүчтэй болсон гэж үү?
- Алив бүгдээрээ гараа дээшээ! Гэж хэлэх зуур бүгд нэгэн хэмнэлд орж байлаа.
Ди жэй BTB гэж бас зарлалаа. Дууны дундуур хархирааг хэсэг оруулж Монгол mix хийж үзүүллээ.
Удаан хугацаанд үгүйлэгдэж байсан тайзан дээрээ гарч олон зуун залуус зад доргиж буйг хараад удаан хугацаанд хөдлөөгүй бие сэтгэлээ хөгжөөгөөд их баяртайгаар тайзнаас буулаа. Бадарчилж байхад хамт байсан хэдэн найзуудтайгаа ч таарлаа.
Өчигдөр орой үнэхээр сайхан өдөр байлаа. Монголд ингэж партиддаг болно гэж мөрөөдөж байсан үе саяхан юм шиг харин тэр мөрөөдөл бодит болсоныг нүдээрээ харлаа.
Үдэшлэг шөний 3 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд намайг хэсэг зуур ганцаардлыг эдлэж байх үед цуг ирсэн найзууд намайг хайгаад олохгүй болхоороо явсан байх гэж бодоод хот руу хөдөлсөн байлаа. Утсаа гээсэн байсан тул сонсоогүй байх.
Улаанбаатарт танил мундахгүй тул үдэшлэгний дараа хүмүүсээс асууж байгаад хот руу дөхүүллээ. Яачиж байсан зарим нэг зүйлүүдийг сайжруулж шинэчлэх нь ойлгомжтой ч Sunset үдэшлэг миний очиж цагийг өнгөрөөж байх арга хэмжээ юм байна гэдгийг ойлголоо.
Залуучуудад сайхан хөгжим сонсгож өдөр тутмын хямралаас гаргаж өгсөн Sunset арга хэмжээний зохион байгуулагчдад баярлалаа гэж хэлмээр байна.

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

Gehdee TEVDEJ YAVHAD TEVENGEER TUSLAH yostoi baisnyg oilgohgui l baih shig bain.
чихшиг. Зөв бичиж ч чадахгүй байж даварцан залуу байна.

Tom ah wrote on 2010/08/01 - 07:36
#2

hi sain bna u? bi bas ochigdor sunset deer bsan unen goy bolson bi bas suuliin 2 sar garj bujigleegui yagd geheer garaa hugaltsan yumaa. tgd nzuud maani ochie gd ochitol jinhen bodit show tend l bolj bsan. daanch oroi n yag goy boloj bhad yumnaas unaad garaa sedreetsen tgd UB ruu butssan. uul n gar mini zugeer bsan bol ………..

Anand wrote on 2010/08/01 - 07:40
#3

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Амай чи тэмдэглэл бичихдээ Орлоо сайтын кирилл үсэгний тоол.бар.ийг ашиглаж бичвэл хүмүүст уншихад их амархан байх болно. Баярлалаа

Bilegee wrote on 2010/08/01 - 18:12
#4

uneheer dorgio udesh bsan shuu. bi ch uulzaagui udsan humuustei taarch setgel hudluud nileen halsan da. amai tend modon sandal deer gantsaaraa suuj bgaa ni halit haragdsan. nileen bodlogoshirchihson(damn yamr urt ug bolochihvoo) haragdsan. ihenhi bichlegiig chin unshij bsnii huvid yuni tuhai bodoj bgaag chin barag gadarlasan shuu.
za tegeed buh zuild chin amjilt husie. ungursun 5 jil buteesen buhen chin ireeduid buteeh uilsiin chin hajuud ochuuhen baih boltugai.
P.S: tarhind urchlee nemj ogsond chin bayarlaj yavdag.
hundetgesen muisy

muisy wrote on 2010/08/02 - 05:27
#5

sain ba uu chini niitleliig zaw gargaj unshihig hicheej l ba niitleluud chin geheesee iluu uzel bodol chin aliwaa yumsiig uzeh uzel handah handlaga geed yurunhii zuils chin uneheer taalagdaj bgaa mail haygaa ugch boloh bolow uu sanaa bodloo huwaaltsmaar sanagdaad l.

itgel wrote on 2010/08/03 - 02:40
#6

amai show tsengeenee bolibol yasan yum?hend xeregtei yum

erka23 wrote on 2010/08/03 - 22:12
#7

Zaluu hun yugaa hiine uu chamd yamar hamaa bainaa? Erka horin gurvaa! chi uuruu tegeed ogt gereesee garahgui showdahgui zaluu nasaa ungruudug yumuu? hairan amidral. Tuhain hun uuruu uurtuu heregtei gesen uchraas showdsan bainsht, tuuniig hend heregtei gej shuumjleh erh chamd hen ugsun yumbee? Amai bicheed baigaaraa!

Turnyam wrote on 2010/08/03 - 23:09
#8

Hi Amai. SUNSET party goy bolson shinjtei. Neg iim yum ih hiiedg bolson baina lee, sonirhoj uzeerei. Link n http://www.youtube.com/watch?v=LD6zTI4UJnQ
End hed hedn DJ ooriin ayzaa bogino dolgionoor tsatsaad, humuus dolgion huleen avagchtai chihevchtei ochood durtai dolgion deeree taviad bujigledeg.

aranzan wrote on 2010/08/05 - 13:41
#9

Тэр өдөр сайхан байсан уу гэвэл дажгүй л гэж хариулна . Би Германд амьдардаг найз нартайгаа очсон Эхлээд лаг ганган хамгийн гоё даашинзаа өмсөөд очсон чинь ёоё яг осгож үхэхээ шахсан Тэгээд бүгд бэлтгэлийн хувцсаа өмсөж байгаад алж өгсөн дөө хэхэ Гэхдээ зохион байгуулалт муу санагдсан Ямар ч шоу шинж ажиглагдаагүй Бас зарж байгаа пиво эд нэр нь үнэн биш байсан Гоё дулаахан шөнө олон найзтайгаа бас хонохоор очвол үнэн тасархай юм шиг санагдсан Дараа жил цаг агаар сайн судалж байгаад жинхэнэ тасархай зохиогоосой Үнэхээр аймар хүйтэн байсан шүү хэхэ

жаагий wrote on 2010/08/06 - 22:47
#10

Аялал хэцүү байх үед гараа сунгаагүй салаавч үзүүлсэн зарим нэг найз байсан хүмүүстэй ч таарлаа. Мэдээж баахан магтаал л хэллээ. Гэхдээ тэвдэж явахад тэвэнгээр туслах ёстой байсныг ойлгохгүй л байх шиг байна. CHI YNEHEER INGEJ BODOJ YAVDAG YUM UU. BI CHAMAIG DEMJIDEG L DE. GEHDEE BUSDIIG INGEJ BODOJ YAVDAG BOL CH….

aagii wrote on 2010/08/09 - 22:04
#11

syyliin yed chinii bichij baigaa zyils yereesuu setgeld niitsehee bolilloo. Demjigchidiihee urmiig hugalahaa bolildoo. Demjigchid chini chamaig orhivol chi hench bish bolno gedgiig oilgohoor uhaantai l baimaar yum. NER HUGARHAR YAS HUGAR. gej yg baidag daa sanaj yavhad ilyydehgyi shyy…

aagii wrote on 2010/08/09 - 22:08
#12

AMAI brend bolchihloo ch geh shig sonin yum yariad baidag bolchijee. olon ornoor yavsan hyn gehed iim yum helj baih ch gej dee. busdiin shyymjleliig sonsoj uurgiiguu zasna gedegt naidaya.

aagii wrote on 2010/08/09 - 22:13
#13

busdiin gariig harj yavdag er hyn bol jinhene er hyn bish shyy. hynd tusalsan bol hariu neheh hereggyi . nyees tuslamj hysej, bysdad tuwug udaad ch hereggyi . uuruu l hiij chadval chad.

aagii wrote on 2010/08/09 - 22:16
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.