
2010 оны 7 сарын 27. Монгол улс Улаанбаатар хот Оффис дээрээ
Ажил дээрээ интернетэд ортол, Монгол бадарчин клубын гишүүн Д. Сүрэнхүү Шанхайд монгол залуусыг хамгийн бага зардлаар зохион байгуулж аялуулах төлөвлөгөөг явуулсан байв.
Дэлхийн эдийн засгийн нийслэл болж буй Дундад улсын Шанхай хот надад маш их таалагдсан бөгөөд визагүй нэвтэрч, ямар ч асуудалгүй аялаж болох энэ хотыг монголын залуучууддаа харуулах хүсэл дүүрэн байсан юм. Ялангуяа 4 жилд ганцхан удаа болдог Олимпоос дутахааргүй нэр хүндтэй, дэлхийн улс орнуудын хөгжлийг тодорхойлдог ЭКСПО – 2010 нь энэ хотод нээгдсэн байгаа нь бидэнд маш ашигтай байгаа юм. Гадаад улс орнуудын соёл, хөгжлийн төвшинг чөлөөтэй судлах боломж манай иргэдэд визанаас болж хаалттай байдаг бөгөөд хүн төрөлхтний хамгийн тэргүүний дэвшилтэт технологийг хөрш улсдаа үзэх боломжийг алдахгүй байх хэрэгтэй байна.
Дундад улс, тэр дундаа Шанхай хотын иргэд нь мэдлэг боловсрол, ажиллах чадвараараа дээгүүр ордог бөгөөд ЭКСПО-г зохион байгуулж байгаа албан хүмүүс Шанхай хотын айл бүрт үнэгүй тасалбар түгээж, иргэдийнхээ оюун санаанд маш том хөрөнгө оруулалт хийж байна.
9 сарын 13-ны өдөр уг ЭКСПО-ийн Монголын соёлын өдөр зохион байгуулагдах бөгөөд 200 орчим албаны болон урлаг соёлын хүмүүс оролцохоор замд гарах юм.
Шанхай хотоос нутгийн зүг хөдөлж байхдаа надад төрсөн санаа бол уг арга хэмжээний Монголын өдрийг дэмжих залуучуудыг уриалж, хамгийн бага зардлаар хэрхэн дэлхийн эдийн засгийн шинэ нийслэлийг үзүүлэх боломжийг судлах явдал байв.
Олимпод үндэснийхээ багийг дэмжсэнтэй адил дэлхий дахинаа монголынхоо соёл, хөгжлийг таниулж байгаа уг арга хэмжээнд төрийн далбаагаа намируулж, эх орноо дэмжих залуус бүгдээрээ хамтарвал маш сайн байна.
Сүрэнхүү андын явуулсан уг аялалын төсөв өртгийг харж байхад нилээд хэмнэлттэй боломжийн санагдлаа. Шанхайн ЭКСПО-г үзэх сонирхолтой жирийн залууд уг арга хэмжээнд биеэ даажоролцох бол хэрхэн зардлаа тооцоолж болохыг харуулснаас гадна хэрвээ уг арга хэмжээний багт ороод явах юм бол билет болон бусад асуудалд санаа зовох зүйлгүй төлбөрт үйлчилгээг бас санал болгосон байна.
Уул нь олон хүн бүрдээд, багаар явбал маш хөгжилтэй байх болов уу гэж бодож байна. Галт тэрэгээ бүхлээр нь аваад партидах, шинэ найз нөхөдтэй болох, хүний нутагт зүг мэдэхгүй төөрөхгүй байх гээд олон сайн талуудыг харж болно.
http://shanghaiexpomongol.blogspot.com/
Энэ хаягаар ороод аялалын ерөнхий багцаа төлөвийг тооцоолон харна уу.
Миний зүгээс санал болгоход уг арга хэмжээнд оролцох сонирхолтой залуусыг урьдчилан цуглуулж, нэгдсэн уулзалт хийх хэрэгтэй болов уу. Ялангуяа их хэмжээний мөнгө, санхүү, хүний аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тул зохион байгуулагч тал болон оролцох хүсэлтэй хүмүүсийн санал их чухал байгаа юм.
Бас нэг санал гэвэл уг арга хэмжээнд оролцохдоо үндэснийхээ хувцасыг өмсөж, дэлхийн хэвлэл мэдээлэлийн анхааралд байх уг өдөрлөгөөр монголчуудын түүх соёлоо хүндэлж буйг, эв нэгдэлтэй байгааг харуулах хэрэгтэй болов уу. Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг Өмнөд Африкийн улсад үзэхээр явсан монгол залуус төрийнхөө далбааг олон тэрбум хүн үзэж буй мэдээллийн хэрэгслээр гаргахыг хичээж байсан. Харин ЭКСПО бол Монголыг жинхэнэ утгаар хүн төрөлхтөнд таниулах маш чухал арга хэмжээ бөгөөд үүнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй байгаа юм.
Хувиараа болон багаараа Шанхай хотруу аялаж, ЭКСПО-оос өөрийн оюун санаагаа цэнэглэж, дэлхийн хөгжлийн төвшинг мэдэрмээр байгаа залууст амжилт хүсье.
Харин Шанхай хот дахь Монголын оюутны холбооны залуус Монгол Бадарчид болон аялагчдаа хүлээн авч, хотын соёлыг танилцуулж, чөлөөт цагийг нь өнгөрүүлэх тал дээр тусална гэж найдаж байна. Зарим нэг залуусыг болбол өөрсдийн гэртээ өртөөлүүлэхийг хичээгээрэй.
МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАГ !



2010/07/27
| 3,124 Үзсэн 



















Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)
sain u,shanghai expo aylalin marshrut tuluvluguug surenhuugin blogruu orj uzlee.er n bol bolomjiin sanagdlaa.asuuh gants neg ym bn daraa boloe oo.
chi kiriller bichsen chin tsegtstei unshihad hyalbar bailaa.
9n sard boloh ene ayalald bi yavah bodoltoi bn.gazar uzej nud tailie?!ali ch talasa bodson ur uguujtei aylal bolno bhaa gedegt itgej bn.
unshigchidaa,humuusee ayalald idevhtei oroltsooroi!
mash zuv sanaa bna
une ni sanasaniig bodvol bolomjiin l yum
saixan sanaa bna.une mungu ni xurtel bolomjiin yum bna shde.manaixan xamtdaa yawtsgay
gaigui saihan hayamdhan ayalal baina. oluulaa saihan hogjiltoi yabbal goyo shdee. tunees buh yumaa ooroo zohitsuulaad buh yuamandaa sanaa zobj yabah ch bas yadargaatai shuu. ongotsnoos buugaad hedguuger haalgaar garah bilee yamar busand suuh bilee haan buuh bilee zob buudal deeree buuchih yumsan geed. boonooroo buyu grup ayalald yabhad buh yumiig beldchihsen bolhoor saihan sanaa amar.
Shanhai goyo hot baina lee. Gehdee haruul hamgailt ni aimaar. yamar neg uzberiin gazarluu orhod gaaliar garch baigaa yum shig shalgana usaa uugaad or esbel ened hayad yab gene. uzeed yabj baital lag lag zaluuchuud shotgan barial orood irne. agaar ni joohon hund het chiigleg geh yumuudaa tiim sanagdsan
Дэмжиж байна. Аяллаар хамт явахыг хүсч байна. Амайтай санал нэг байна.