
2010 оны 7 дугаар сар 14ний өдөр. Улаанбаатар, машины хогийн сав.
Африкийн Намибиа улсад аялаж байхдаа нэгэн аялагчтай таарсан юм. Тэрээн Английн Лондон хотоос Улаанбаатар хүртэл үргэлжилдэг Mongol Rally гэдэг арга хэмжээнд оролцсон тухайгаа ярьж өгсөн юм.
Хэд хэдэн улсаар дайрч маш их адал явдалтай учирсан, Монголын хээр талд нүүдэлчидтэй хоносон гээд ярих зүйл их байлаа. Гэхдээ тэр адал явдал дундаас нэгэн зүйл таалагдаагүй юм.
Mongol Rally арга хэмжээ нь адал явдалд дуртай хүмүүсд зориулсан бөгөөд 0-оос 1000 орчим фунтийн ханштай хуучин машин худалдаж аваад түүгээрээ Лондонгоос Улаанбаатар хүртэл явахад оршино.
Оролцогч бүр машин бүрийн 500 фунт тэгээд хүмүүнлэгийн хандив 1000 фунтийг тушаах ёстой юм.
Мэдээж адал явдалд дуртай олон залуус уг арга хэмжээг таашааж дэмжиж байсан бөгөөд Азидаа хамгийн ядуу бөгөөд хамгийн сайхан байгальтай улсад аялалаа дуусаж байгаа нь санаандгүй хэрэг биш юм.
Тэр залуугын хэлсэн зүйл надад нэгийг бодогдуулсан юм.
Би Лондонгийн зах дээрээс 300 фунтээр машин авч бага зэрэг засаад Улаанбаатар хүрэхээр аялалд оролцсон юм. Арай гэж хүрсэн, тэгээд танайд машинаа үлдээж болохгүй, зарах гэхээр хуучин машины борлуулах татвар өндөр байсан тул Mongol Rally-д оролцогч, зохион байгуулагч нар бүх машинаа бэлгэнд өгч дуудлага худалдаагаар борлуулаад ашгийг нь хандивлана гэх нэрээр татвараас зайлсхийхээс гадна буцаж тэр хогийг авч явах хүнд ажилаас салсан юм.
Гэж надад хэнэгч үгүй ярилаа.

Үнэхээр Монгол улсад хууль цааз байдаг шүү дээ! Хуучин машин гэдэг бол байгаль орчинг бохирдуулахаас гадна эвдрэл хэмхрэл их гардаг тул эзэмшигчийг нь санхүүгийн бэрхшээлд оруулж замын хөдөлгөөнд саад учируулах талтай шүү дээ.
Үнэхээр Mongol Rally гэдэг нь сайн дурын арга хэмжээ мөн үү?
Эсвэл баян тансаг улсын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх аргаа олж ядаж хог дээр гарч буй машинуудаа гадагшаа гаргаж байгаа арга уу?
Сүүлийн 10-аад жилд Монголд хичнээн ийм төрлийн хог орж ирсэн тухай мэдэхгүй, гэхдээ хүний нутагт аялаж байхдаа жил бүрийн зун болдог уг арга хэмжээгээр Сүхбаатарын талбайд цугласан гаднаа гайгүй будагтай юм шиг хэрнээ зарим 20-30 жил болсон хогийг хараад амаа барьдаг байж билээ.

Хүн амьдралдаа ганц ч болов адал явдалтай учрахыг хүсдэг билээ. Тэр талаар нүүдлийн түүх соёлын залгамж болох Монгол руу аялаж буйг би гүнээ дэмжиж байгаа ч тэр хогийг эх нутагт минь хаяж байгааг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү байгаа юм.
Сайн дурын ажиллагаа, төрийн бус байгууллагуудад хандив өгч байгаа нь сайн боловч гудамжаар багтахгүй шахам явах машинууд дээр дахин олон мянган хог нэмж байндаа.
- дуудлага худалдаанаас хямд үнээр авсан юм! Гэж баярлаж буй Монгол хүн та хөх тэнгэрт эх нутгаа хогийн сав шиг болгож буйг сайн бодоосой. тэгээд эдлэх хугцаагаа дуусгасан шүүдээ
Тухайн машинаа үнэхээр зармаар байгаа бол Монгол улсын хууль тогтоомжийг даган татвараа төлөх бол хандивлаж байна гэх нэрээр хогоо үлдээх бус Улсын төсөвт жинхэн утгаар хөрөнгө босгож болох юм.
Гадаадад улс болгон сайхан, ажил бүр нь гэгээлэг байдаггүйг би ойлгосон. Mongol Rally арга хэмжээ ч үүний тод жишээ гэж бодож байна.
Нийгмийн эмзэг давхрагт туслаж буй нэрийдлээр хүн бүрт үйлчилэх ёстой хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь үнэхээр дургүй хүрмээр.
Mongol Rally веб сайт дээрээ:
Since 2009 the Mongolian authorities have requested that all Mongol Rally cars are less than 10 years old when they enter the country.
Importing a load of used vehicles from all over the world into Mongolia each year and then selling them or donating them is no easy task. Each year we engage in lengthy negotiations with the Mongolian government and customs. Without them the Mongol Rally would not happen, but this does mean we have to play by their rules.
2009 онд манай албаны хүмүүс 10 жилээс дотор хийгдсэн унаа байх ёстой гэсэн дүрэм гаргасан нь Та нар наад машинаа Монголд орхих юм чинь 10 жилийн дотор хийгдсэн байг л дээ гэж гуйж буйтай адил байна.

Бид өнөөдөр улсынхаа нийслэлээр явж чадхааргүй их хогтой байна. Дээр нь эдгээр хогийг хандив болгон авч байгаа хэсэг албан тушаалтны мунхагыг харахаар үнэхээр өрөвдөлтэй юм.
Тэд хандив гэж худлаа цаасан малгүй өмсгөхгүй дүрэм журмаа дагаад татвар төлөх юм бол тэртээ тэргүй олон нийтийн байгууллага, нийгэм рүү чиглэсэн арга хэмжээ явуулдаг байгууллага руу мөнгө босгож чадна.
Энэ хогийг заавал үлдээх хэрэг байна уу?

Улсын тээврийн хэрэгслийн татварыг төлөөд хямд үнээр зарах гэж оролдвол авах хүн байхгүй байх болов уу. Оролцогчдынхоо тоог өсгөж ашиг олох гэсэн бизнес ухаан өндөр хөгжсөн байгаа Mongol Rally-гийн зохион байгуулагчдын ур ухааныг хүндлэхгүй байхын араггүй билээ.
Харин юм үзээгүй, үнэгүй л бол улс эх орны эрх ашиг, байгаль дэлхий, нийгмийн хямралыг огт бодолгүй гарын үсэг зурж байдаг албан тушаалтангуудыг бүгдээрээ хамтдаа олох болно.
Энэ асуудлыг манай хэвлэл мэдээлэл хүлээн авч – яагаад олон мянган төмрийн хог бидний байгалыг сүйтгэсэн хэрнээ татвар төлөхгүй, хэсэг жуулчидыг баясгаад биднийг хохироогоод үлдэв? Гэдгийг албаны хүмүүсээс асуугаасай гэж бодож байна.
Монгол бол хогийн сав биш шүү!

Би Mongol Rally гэх адал явдалт арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм биш. Харин хуулын цоорхойг овжин ашиглаж өөрийн нутагтаа байсан Төмрийн хогоор сайхан аялаж улмаар онгон байгальтай гэх Монгол нутагт минь хаяад явж байгааг эсэргүүцэж байгаа юм.
Оросын Холбооны Улс, Казакстан Дундад улсууд ийм тэнэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул ийнхүү “Сайхан Монгол нутгыг сурталчилж, Хандив өргөж байна!” гэж хошигруулаад хэрэглэсэн хогоо хаяж байгаа юм.
Ингэж болно гэж үү Монголчуудаа ?
зургуудыг http://mongolrally.theadventurists.com/ аас авсан болно



2010/07/15
| 4,911 Үзсэн 





















Horaayy..there are 39 comment(s) for me so far ;)
harin tiim ee…odoogiin mongol zaluuchuudad gadnii yum geheer l saihan, gadaad hun geheer l uguumur setgeltei baidag meteer oilgodog setgelgeenii gajigiig n uurchluh heregtei baina daa Amai min…mongol nertei ch setgelgeenii chig barimjaa n gadnii eldev heregtei hereggui hog novsh shig medeelel dund tuurchihsun tsoo shine ue aisui….
ene Amai aashtai murtuluu uhaantai zaluu shuu uul n…
USA-D GEHED OVOR IHTEI HOG HAYHAD MUNGU TULNU GEED BODDOOO.TIIM BOLHOOR EVDERSEN ZASAAD AVCH BOLHOOR ALI ESVEL AJILDAGCH HEREGGGUI BOLSON ZUILEE ZUGEER FREE GEJ BICHEED TAVICHIHDAG.MUNGU TULUHGU BAS TSAG ZAV GARGAHGU UURT AMAR.HOG HAYGDAL UUNIIG BOLOVSRUULAH ,TSEVERLEH ASUUDAL N DELHIIN BAS 1 TULGAMDSAN ASUUDAL BOLOOD BAIGAA SHUUDEE…..MONGOL HOGIIN SAV BISH
manai mongol uls yum buhenii suuld ybax yumaa.buh zuil bolood ongorosn tsagt neg ooo balarsan yum gej uulag alddag art tumen de.
Without them the Mongol Rally would not happen, but this does mean we have to play by their rules.
gedeg chin mongoliin zasiin gazar, gaaliinhnii durmeer toglono gesen ug gej bgaam bishuu.
This doesn’t mean gej unshsan bololtoi
naad hogiig ni bugdiig ni unegui avaad uragshaa tomriin hayagdal gej gargaach tged neg heden togrog hiideg mongol bhguim bh daa
READER-t : Tiim bain minii aldaa baij, gehdee busad talaar sanlyg mini huleej avch baigaa gej naidaj bain. Amai
Mongol ulsruu huuchin mashin zarah zoriuultaar nevtruulhed yamar unetei baidag ve? jil jilees hamaarch.
Naad aylal chin zugeer l mongoliig muu talaas n haruulah gej hicheesen l bnleeshdee . Mongold irenguutee baahan unchin huuhduuded beleg ugjuud yvaad ugsunshd. europchuudaa gj
Bi uul n sonirhood interneteer uzsen yum ldaa. Tegsen chin uul n ih hugjiltei yvj bsnaa hamgiin suuld n zugeer l mongolchuud gej zolbin huuhduudee haytsan archaagui zamaa zasaj chadahgui ard tumen gej haruulhiig zorisiim shig bnlee
Тун зөв санаа хөндсөн байна.
Манай холбогдох албаныхан анхаараасай. Үгүй ядаж өөрсдийгөө ингэж тэнэг мангараар дуудуулахаас ичээсэй билээ дээ.
Бид одоогоор муухан амьдарч байж болно, бидэнд хийж амжаагүй зүйл байж болно, хийх аргаа олоогүй байгаа учраас ч ингэж амьдарч байж болох юм. Гэхдээ болгож бүтээхийн тулд зүгээр л зөв бодоод, шуудхан шийдээд явчихмаар байх юм. Дэмий л ингээд шийдчихвэл төчнөөн хүн хоолгүй, амьдралгүй болно гэж шоудах, тэрэнд нь болоод нийтийн эрх ашиг, нийтлэг дүрэм журамыг уландаа гишгэцгээх юм. Болно, болохгүй гээд түс тасхан шийдээд явчуул 1.болгож бүтээгээд сайхан яваа улсуудын жишээ олон байна, 2.тэртэй тэргүй баян хоосны ялгаа ихэсч, хаашдаа хаягдчихаад байгаа хүмүүст эртхэн зөв голдирлоороо аьдрах боломжийг олгомоор байна.
Яг үнэндээ бол ядарсан юм гэж мянга хайрлаж халамжлаад, эргүүлж социалист нийгэм байгуулахгүйтэй л адилхан, ядаж ийм тэнэг, зэрлэг, бүдээлэг биш ЗӨВ КАПИАЛИЗМ байгуулъя л даа
mongolru mashin oruulahad gaaliin tatvar yamar bdag ve gej asuuj bh shig bn.gadaadad bdag hamaatan maani asuugad ug geheer n bi duurgiinhe tatvarin gazar ochij asusan ym. tsilindrin hemjee bolon uildverlesen hugatsaanas hamaarch tatvar hariltsan adilgui.
1)1500sm kub /tsilindriin hemjee/ ba doosh bol 0-3 jil/uildverlesnees hoish/ bol gaaliin tatvar-$500;
4-9 jil bol $1000; 10 ba tuunees deesh jil bolson bol $2000
2)1501-2500tsilindrin bagtaamjtai 0-3 jil-1$1500; 4-9jil-$2000;10 ba deesh jil-$3000
3)2500tsilindres deesh hemjeetei bol 0-3jil $2000, 4-9jil-$2500, 10-s deesh jil $4000 tatvar tulj baij oruulj ireh ym bn daa.endees harahad mashin motorin bagtaamj baga uildverlesnes hoish udaagui shine baih tusmaa onogdoh tatvar baga bnaa gej oilgogdoj bn.uuruur helbel manai ulsad huuchin muu mashin oruulj ireed baigali orchind surug nuluu uzuuled bh ym bol tatvar chin nemegdene shuu gedgiig haruulad bh shig.
temdeglesen bichgee haychaagui baij.iluu todorhoi medehig husvel http://www.mta.mn ru orj uzeerei.site n mun bhaa.lavlah n 1288.hiin tulsheer ajildag bol bas uur barag unegui shahuu oruulj irj bailuu yalaa,dotro yalgaa ihtei.
ene aylalinhan tatvara tuluud zarna gevel estoi zanguuni ulger,harvaas yambii mashinudig hen ch undur une tulj avahgui,ashig gargahgui zuvhun tatvar tulsun unende ugchie gesen ch hun avahargui l ym bn.teged yahav beleglelin,handiv baidlar ugchie gesen bololtoi.minii oilgosnoor naad mashinan hognuud tumriin tseg deer heden tug bolood l tushaagdah ym bn.
hervee ene aylalinhan mongol bol yadag ym be ingeed bj bolno gesen baidlaar handaj bga bol muuhai.etssiin etsest hund yaaj handuulah yma bid nar uursdu hiiged bga bhgui yu.huulia garah gartsgui boltol n sain bolgo uur yu helehev.
Amaigiin blogoos l neg eruul saruul uhaanaar bichsen yum unshih yum. Mongolyn niigem yagaad bnaa, yum unshihaar l dandaa negative, adguu, agduu, depressing… Gegeetei yum hovor bna.
hi amai,
bi backpacking, flashpacking aylalaar sudalgaa hiij baigaa yum. uuruus chin sudalgaaniihaa daguu heden asuult asuuh gesen yum yaj holgogdoh ve, thanks
ter hognuud n duudlaga hudaldaagaaraa bas haymdhan gej bodoj bain uu ,,,hudlaa shvv dee gaigvi negniig n deegvvree avaad l mya n vlddeg yum bna lee jinhene hog n….
tedniig anhnaasaa sain mashin unaj ireh shaardlga tavibal ted irj l taraa sh dee ug n ….
chinii sanaag demjij bnaa
сайн байна уу? намайг Батцэцэг гэдэг.би таны үзэл бодол үйл хэргийг дэмждэг.монгол орныг ядуурлаас гаргаж өрх гэр бүлийг үйдвэрлэлтэй болгох маш том нэг санаа байна. зөв бодолтой чадварлаг залуутай хамтарч ажилмаар байна.
миний мэйл хаяг hongoroo_can@yahoo.com
Mashiniig zugeer zadalj oruulj irsen n ashigtaim bndoo
mongol rally eserguutsej bna
arai ch deeeeeee
ene moongolcuud gadaad geheer uhdegee bolimoor umaa joohon nudee neemeer um shigeeeeeee
Эх орныхоо эзэн нь байцгаая. Өөр юу хэлэх билээ?
Монголчууд байгалиа сүйтгэсээр, хотоо бохирдуулсаар бараг нэг зуун жил болж байна.Саяхан би хэсэг нөхдийн хамт Бэлхэд очиж шоргоолж хооллоод ирлээ.Шоргоолжний үүрэнд очиж арвайн гурилыг шар тостой багсаруулж шоргоолжийг хооллох нь буддист хүний нэг гол буяны ажил юм.Олон түмэн шоргоолжинд хандаж “хүний төрлийг авах болтугай”хэмээн ерөөл тавьж шоргоолжийг хооллодог юм. Хоёрхон жилийн өмнө би энэ буяны ажлаар тэнд очиход хичнээн сайхан газар байлаа.Эргэн тойрон битүү цагаан хус ургасан, шоргоолжны үүр олонтой, бясалгал хийхэд нэн тохирсон, амар амгалан газар байсан бол энэ удаа харахад цагаан хус модыг олноор нь огтолж авснаас олон хожуул мод өргөс мэт ёрдойж үлдсэн өрөвдмөөр газар болжээ.Хүмүүсийн нүгэл улам арвижаад байх юм.Ногоон дэлхийг маань хүний шунал,атаархал хоёр устгаж байгаа юм биш үү. Саяхан нийслэл хотод болсон наадмын дараа төв стадионы орчмоос 50 машин хог гарч ачуулжээ.
Хаана монгол хүн олноор цугларна тэнд гамшиг болдог юм.
Монголчууд олноор цуларсан газарт архидалт,зодоон,хулгай хүчирхийлэл байнга гардаг юм.Бохир заваан гэж жигтэйхэн.Ил задгай морь харна, шинэхэн байшингийн хананд элдэв балай үг эрээчнэ.Монгол хүний сэтгэл яагаад ийм бохир, хэнэггүй болсон юм бэ?Жаран жил улаантны дарлал дор зовж ардын мэргэн ёс заншил,ариун шашнаа устгаснаас болж мунхаг сэтгэлтэй болсон юм биш үү.Монгол хүний сэтгэл нь ариусч гэгээртэл дахиад нэг зуун жил хэрэгтэй юм биш үү.Бид л энэхүү жарны харанхуйг гэтэлж хамаг амьтны тусын тулд гэгээрэхгүй юм бол хэн гэгээрэх юм бэ?
английн хог түүгчид нь арай л тансаг юм бн шүү хаха
Амай чамтай санал нэгтэй байна. Гэхдээ энэ Mongol Rally-г эсэргүүцэх хэрэгтэй шүү. Нэмж хэлэхэд Засгийн газар тэдэнтэй татвараас чөлөөлөх гэрээ хийсэн юм гэсэн. Сонин байгаа биз.
Бид нар ялангуяа энэ сайд дарга нар Монголыгоо дандаа ядуу орон гэж бодож сэтгэж явдаг муу зуршлаасаа салах хэрэгтэй. Болгоё гэвэл нөөц бололцоо зөндөө байгаа. Сэтгээч сэтгээч хэхэ яг над шиг
d.sukhbaatartai sanal neg bn.ner n ardin huvisgalin janjin udirdagch damdini sukhbaatartai adilhan nertei ym bn xe xe.
hervee ene aylal hog deer hayah shahsan mashinaa mongold hayh zorilgotoigoor irdeg bol eserguutsej bnaa.zugeer eserguutsie gej heled zogsoh bish bodit ajil hiigdvel oroltsohod belen bn.zaaval muu mashintai irdeg n uchirtai ym bga biz de.manai zasgiin gazar yahlaara tatvaraas chuluuldug ym be,ugui bailgui de.bid nar uursdiiguu danda yaduu buurai gej helehee bolitsgooe oo,hanatlaa sonsloo.amai chi aziin hamgiin yaduu uls gej bichjee.hamgiin yaduu gedgiig yugaar batalgajulj bga ym be?! statistik too barimt medeelel harad tegj bichiv u,esvel huviin bodol uu.azid heden uls bagtah ve,manaihas dor ediin zasagtai uls bga ch ym biluu.
Amai oird yagaad temdeglele bichihgui bn ve 6 honoson bn shu de.shalgasaar bgaad surchij.yu hiij bn ve,ajillad bn u amraad bn u?
sain baina uu? Tanii bichlegiig unshilgui udjee. Duduigaa ali hediin avchihsan u? End tendhiin forumiin site uhaad yavahaar oligtoi zuil yarij bgaa n hovor baidag. Bi uuruu sain uhaagui ch bj magadgui l de. Gehdee tanii bichlegiin araasaa daguulj bgaa commentuudiig harahaar yun forum, setgel negdsen humuusiin sanaa zovnison dur shuud haragdaad baih ym. Manai mongolchuud yaduu bish, bas teneg bish hedii ch baigaa orchin n gunigtai, buhimduu bna. Yadaj baihad udirdlaga atgaj bgaa humuus n uuniigee
zasahad dorvitoi hij bui ym alga. Yagaad gevel ter n uursdiih n sandal suudlaa hadgalahad nemertei. Za ter uls tur ch yahav. Tom tom surguuli tugssunuuruu gaihuulsaar garsan humuus biden shig zaluusaas garch baigaag setgehgui bna gj baihgui n todorhoi. Ted eh orniig min bish ehner huuhdee l gej bgaa humuus. Ingeed bi yu heleh gesen be geheer turchid ym hiihgu bgaa ym chin bidnii uyiin ah duu nar shig,and naizuud shig zaluus l ehluuleh heregtei. Harin hiih zuiliig medeej yarih heregtei. Ter ih uilsiin ehlel Amai.mn
deer gyalalzaj baih shig ee. Yag bid nar shig zaluus… Gadaadad bdag mongolchuud eleg negtnuuddee iltgel lekts hurgeh gj bgaa gesn. Teriig uzej yu bolohiig n haraarai. Tand sanaa uguh baih. End comment bichij setgel zovj,
sanaa tavij eh nutagt min ireeduin gegee oirhon bgaag sanuulsan zaluus ch gesen ochooroi, bayarlalaa.
zevuun amitad!
zevuun amitad!!! eniig shiideh yumsan!
харамсалтай л юм
neree muuhai yum aa
ta vneheer zorigtoi yum aa tani shig hvn howor shvv
amai chi zugeer uu? oird yagaad niitlele bichihe bolichihov.sonirholgui bn u,yamar neg ym boloo yu esvel naiz ohintoi bolchihson ym u , sanaa zovood asuuj bgag oilgooroi!
AMAI CHI SHOOO
Za end humuusiin bichsen yanz buriin sonirholtoi zuils bna. yanz buriin hureegeer setgeh yum. zarim neg ni tiim tiim gej bgaa bolovch tsaanaa yu bh ni oilgomjgui shuu dee. teren dotroos hamgiin shudraga boloh bolomjtoi gants l sanaa harlaa. ter bol AVAAD URAGSHAAGAA TOMRIIN HOG GEJ GARGAH gedeg ni l bidnii hiij chadah zuil bh daa. eniig undserheg uzel gej nerlej boloh yun. Ta humuusiinhaa commenttig unshdag uu unshdag bol neg dohio ogooch.
Za end humuusiin bichsen yanz buriin sonirholtoi zuils bna. yanz buriin hureegeer setgeh yum. zarim neg ni tiim tiim gej bgaa bolovch tsaanaa yu bh ni oilgomjgui shuu dee. teren dotroos hamgiin shudraga boloh bolomjtoi gants l sanaa harlaa. ter bol AVAAD URAGSHAAGAA TOMRIIN HOG GEJ GARGAH gedeg ni l bidnii hiij chadah zuil bh daa. eniig undserheg uzel gej nerlej boloh yun. Ta humuusiinhaa commenttig unshdag uu unshdag bol neg dohio ogooch. za amjilt
2010 оны 8-р сарын 23-нд болсон үйл явдал: http://www.ulaanbaatar.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр “Монгол Ралли”-гийн захирал Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томс Моргантай уулзлаа.
“Монгол ралли”-д 44 орны 1000 гаруй оролцогч хамрагджээ. Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн авто ралли хэдхэн хоногийн дараа Монголд ирэх аж. Раллид оролцсон машинуудыг ирмэгц нь засаж сэлбэн хэрэгтэй газар нь хандивлах юм. Томс Морган хэлэхдээ, “Раллид оролцож байгаа машинууд түргэн тусламжийн, галын гээд тусгай зориулалтынх.
Монголд түргэн тусламжийн машины хэрэгцээ маш их байдаг. Тэгэхээр хэрэгцээтэй газар нь хандивлана” гэлээ.
Машинууд ирэх замдаа эвдэрч гэмтсэн бол монголчуудаар засуулах юм байна. Ингэхдээ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг сургалтад хамруулж, тэднээр засвар хийлгэх гэнэ. “Машин засч сэлбэх, сургалт зохион байгуулах ажлыг Бизнес хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулаарай. Тусалж дэмжихэд бэлэн байна” хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэллээ.
Бизнес хөгжлийн төвийн захирал гэгдэх НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар /”Нэгэн удаа Монголд”,”Эсэргүү төлөөлөгч” зэрэг номын зохиогч/ нь дээрх Монгол раллиг зохион байгуулагчдыг Хотын даргатай уулзуулсан ба бүр эвдэрхий машинуудыг нь монгол залуучуудаар засуулахаар хэлэлцэж тохироод сууж байх гэж… Иргэдийн, монголчуудын бас залуучуудын нэрийн өмнөөс гээд л худлаа юм ярьж хөөрч явахаа болимоор юм энэ нэг хийтэй нөхөр.
Залуучууд аа бүгдээрээ эх орныхоо төлөө шударгаар тэмцэхийг уриалж байна.
Ene unen shuu.Delhiin dulaaral, tsuljilt mongold ch gesen medregdeed ehelsen ene ued iimerhuu yambii mashinuud CO2-g harin ch neg yalgaruulj muu nuluug ulam ihesgenedee.
ulam chinarlag hiihi husii~~~
eoo zun bolhoor huduuguur iim mashin nil boldiishdee
tegeed teriigee 500myangaar zarj baihiig n hc medeh yum bn