
2010 оны 7-р сарын 9 өдөр. Улаанбаатар хот.
Монгол шиг ядуу, хөгжилийн замд яваа улсуудад ажиглагдсан нийтлэг шинж бол иргэд болон бизнесийн байгууллагууд бүгд ашиг олох тухай л боддог. Төр нь хөгжиж буй орон тул нийгмийн боловсролоос санхүүгээ татаад, соёл гэдэг салбарт барааг нь ч харуулахгүй материализмыг эрхэмлэж ажиллана.
Учир нь хөгжил гэдэг бол барилга байшин, материаллаг зүйл гэж юм үзээгүйн гайгаас болж боддог тул.
Харин хөгжилтэй улсууд хөгжилийн түлхүүр нь боловсролтой бөгөөд соёлтой иргэд гэдгийг ойлгосон байдаг тул иргэд нийгмээ соёлжуулах тал дээр ихэд анхаарч ажилладаг юм байна.
Өөрийнхөө иргэдийн тархийг гадны нөлөөнд оруулахгүйн тулд сайн чанарын мэдээллээр ханган, гаднаас орж ирж буй киноны орчуулгыг өндөр чанартайгаар телевиз болон мэдээллийн хэрэгслүүдээр цацхыг шаарддаг. Үүний үр дүнд өдөр тутам хүргэж буй мэдээллийн хэрэгслээрээ сэтгэдэг иргэдтэй болохыг зорьдог юм.
Төр болон нийгмийн энэ чухал бодлогыг хувийн хэвшилийнхэн бас ойлгож дэмждэг тул нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг ихэд анхаардаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн байгууллага тухайн улсад ажиллаад ашиг олж байгаа бол тухайн ашгийнхаа тодорхой хувийг урлаг спорт нийгмийн соён гэгээрүүлэх ажилд зарцуулах төсвийг жил бүр батлуулдаг гэсэн үг.
Энэ хэрээрээ тухайн компанийн нэр хүнд нийгмийн дунд өсдөг.
Манайд соёл урлаг дэмжиж байна гээд шоу арга хэмжээн дээр лого нэрээ дурьдуулахыг хүсдэг юм. Харин миний яриад байгаа зүйл нь явуулсан үйл ажиллагаанаасаа ашиг олохгүй ч, үйлчилж байгаа нийгмээ соёлжуулсанаар ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг тийм оюунлаг гэгээлэг ажлыг яриад байгаа юм.
http://www.club21.mn
Клуб21 гэдэг байгууллага өнөөдөр 10-д жилийн нүүр үзэж байна. Монголын шинэлэг сэтгэдэг өөрчлөлтийг хүсдэг салбар бүрийн лидер гэмээр залуучууд нэгдсэн байсан юм. Харин удаан замын дараа эх орондоо ирэх үед энэ ажиллагаа илүү өргөн хүрээнд явуулах нь зүйтэй гэж бодсон юм.
http://www.club21.mn гэдэг бол Монголын соёл урлагийн бүх арга хэмжээнүүдийн хөтөч юм.
Баар клубээс өөр соёлын газрууд байхгүй, эсвэл сурталчилгаа нь үгүйлэгдэж байгаа тул амьдралдаа өнгө нэмэж, шинэ мэдрэмж хүсэж буй залуу хаана юу болж буй талаар мэдээлэлгүй хоцорч, харин ашгийн бус нийгэм рүү чиглэн ажиллаж буй соёл урлагийн байгууллага арга хэмжээнүүд нийтэд хүрэхгүй, дараа дараагийн ажлаа санхүүжүүлж чадалгүй зогсож буй гунигтай жишээ өнөөдөр өдөр бүр тохиолдож байгаа билээ.
Нийгмийн сэтгэлгээг сайжруулах гол арга зам бол соёл урлаг гэдгийг олон улс орнууд хүлээн зөвшөөрсөн байгаа бөгөөд энэ салбараа төр засгийн түвшинд дэмжиж авч явахыг хичээдэг билээ.
Харин төр засаг нь намын бодлого болж хэт улс төржсөний сөрөг талыг иргэж хүртэж, амьдралыг гэгээлэг харах тэрхүү боломж нь улам бүр хаалттай болоод байгаа нийгэмд бид бүхэн амьдарч, түүний сөрөг үр дагавар болох бухимдал стресс гэдэг өвчинүүдийг өдөр бүр бие болон сэтгэл санаагаараа мэдрээд байгаа юм.
Нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох архидалт нь бас л соёл урлагийн гачигдлаас улбаатай гэж хэлж болно. Хүмүүс алжаалаа тайлах газаргүйгээс, сэтгэл оюун санаагаа амраах орчингүйгээс энэ бүхэн гарч байгаа билээ.
Клуб 21 нь Монголд болж буй бүх соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түгээхээс гадна, арга хэмжээ болж өнгөрсөний дараах зурган сурвалжлагуудыг тогтмол байрлуулж, үзэж амжаагүй эсвэл хүний нутагт байгаа хүмүүст болоод өнгөрсөн арга хэмжээний талаарх тодорхой мэдээллийг байршуулна.
Урлагийн тоглолт, үдэшлэг, үзэсгэлэнгүүдээс эхлээд соёлын уулзалтууд хуваариуд, гэрэд зурагтай сурвалжлагуудыг цаг тухайд нь байрлуулна.
Даваа гаригаас ням гариг хүртэлх өдөр бүрийн өглөө бүртгэлтэй гишүүдэд тухайн өдрийн онцлогоос хамааран соёл урлагийн талаарх товч мэдээллийг электрон шуудангаар явуулж байх юм.
Хэрэгтэй хэрэггүй олон мэдээллийн дунд юугаа олж мэдхээ больсон манай нийгэмд соён гэгээрүүлэх энэ ажил маш их ач тусаа өгнө гэж найдаж байна.
Жишээлбэл даваа гаригт зургийн өдөр болгох юм бол дэлхийн дүрслэх урлагийн төрлүүдээс аль нэгийг нь танилцуулах юм. Контемпорари урлаг гэж юу болох талаар төрлөх Монгол хэлээрээ товч мэдэж аваад, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй болсон тохиолдолд уг чиглэлээр ажилж сургалт явуулдаг хүмүүстэй холбож өгөх юм.
Баасан гаригт хөгжимийн өдөр байх юм дэлхийн аль нэг урсгалын талаар товч танилцуулга электрон шуудангаар явуулж, магадгүй үндэсний урлагийг бас зарим өдрүүдэд танилцуулж болох юм.
Нийгмийг соён гэгээрүүлэх ажил бол ашгийн бус байх ёстой бөгөөд хийж эхлэх олон ажлуудын үр дүнд хүмүүс нэг нь ч болов зөв мэдээлэлтэй болох нь хамгийн чухал байгаа юм. Үзвэр арга хэмжээний хөтөлбөрүүд үнэгүй тавигдах бөгөөд уг цахим хаяг нь зөвхөн ивээн тэтгэгчидийн буюу нийгмийн хариуцлагаа ухаарсан байгууллага хамт олны санхүүжилтээр явагдах тул аль нэг талыг илүү дэмжсэн сурталчилсан гэсэн зүйлгүй бүх мэдээллийг тэгш түгээнэ.
Манай цахим хаяг дээр тавигдсан арга хэмжээнд оролцох урилга нь гишүүдийн дунд сугалаа хэлбэрээр үнэгүй түгээгдэх бөгөөд дүүрэхгүй байгаа зааландаа нэг ч хүнийг болов нэвтрүүлж соёлжуулах сайн тал бас анзаарагдах юм.
Цахим хуудсанд бүртгүүлсэн хүн сард эсвэл хоёр сард дор хаяж нэг удаа үзвэр шоу арга хэмжээнд үнэгүй оролцох урилга хүртэх бөгөөд Монголчуудад мэдэх ёстой нэгдсэн мэдлэгийн төвийг боловсруулахад гол ач холбогдол нь оршино.
Цахим хуудсын үйл ажиллагаа тогтворжих үед үндэсний телевиз эсвэл олон нийтэд хүрдэг хамгийн том мэдээллийн хэрэгслээр зохион байгуулагдаж буй соёлын ажлын талаарх мэдээллийг бас түгээж, 90 оноос хойш нийгэмд нүүрлээд байгаа консюмизм буюу эдийн шунал өвчинөөс бас ангижруулж болох юм.
Суурин буюу хотын соёлд шилжээд 50 жил болох хугацаанд бид бүтээгч бус хэрэглэгч болсон бөгөөд гадны эдийн засгийн хамаарлаас гаргах зам нь иргэдээ соёлжуулах юм байна гэдгийг хамгийн түрүүнд төр засаг бас ойлгох ёстойг Клуб 21-ийн үйл ажиллагаагаар нотолмоор байна.
Монголын нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллахыг та бүхнээс хүсэж байна.
Ямар ч байсан санаа хүсэл эрмэлзэл санхүү болон хүмүүсийн дэмжлэггүйгээр бүтэх нь хэцүү тул хүн бүрийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна.
Уг цахим хуудсан дээр юу юу байрлах, яавал илүү хүмүүст хүргэж болох талаар санал бодлоо бас хуваалцаарай.



2010/07/10
| 2,884 Үзсэн 
















Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)
SAin bain uu AMAI. Ene udriin tymen amar amgalang ailtgay. Mongold iim arga hemjee yneheer dutagdaj bgaa. uram zorigtoi ihiig hiij byteeh chin hyseltei zaluuchuudiig tur zasag, tomoohon biznesiin baiguullaguud yneheer mohooj bgaa. neg yil ajillagaa zohioh ged tusul bariad hurungu sanhyygiin tuslaltsaa guigaad ochihod yunii tyryynd manaid yamar ashigtai yum, yr dyn ni manaid heregtei yum u gh metchilen asuult shalgaan tatgalzdag ni. uram zorigiig yneheer untraaj bna. ene yil ajillagaag yneheer demjij bna. oyutan baihad sain zaluus ih baisan odoo end tend taraad ajliin bool bolood alga boltsgooson. oyutan bhdaa zorij temyylj bsan zyiliinhee tuluu negdej hudluy geheer mungunii tuluu materiallag setgel hanamjiin tuluu bygd daragdsan ter hymyysiig oyutan gal duluur dyyren baihad hen ter galiig untraagaad bna ve. erch hychgyi boltsgooh yum. manai angid minii neg naiz surguuliin erdem shinjilgeenii hurald 1-4 kurs hyrtlee amjilttai oroltsoj shagnalt bairand udaa daraa orj bsan tyynii sedvyydees 1 ni minii anhaarliig ih tataj bsan. Dayarshij bui niigemd negj soyoliin bodlogo….. ene ni hyn byr angli hel ryy hoshuurch bgaa ene globalchlagdsan niigemd eh helee hadgalj yldeh yndesniihee tyyh, uv ulamjlal, soyol urlag, mongol bichig ged ene bygdiig hoich yedee hadgalj yldeeh talaar bsan ni yneheer setgeld hyrsen iltgel bolj bsan bilee. tiimees oyutnaas surguuli ruu, surguulias tur zasag ruu, tur zasgaas ard tymen ryy gesen zamaar ard irgedee hymyyjyylvel….. gol sanaa oyutan baihad turdug ter erch hych galiig ni untraalgyi yrgeljlyyleh heregtei bna. surguuli ni demjeed ug… ter surguuliig tur zasag ni demjeed ug …za amjilt hysie…
hey gants yum asuuya 5 tolgoi gej bn,oyu tolgoin tosol batlagdsan yu gej bodoj bn?Hatan tuul gol maani bohirdoj shirgej bn? tuuliin shuguid house townhousoor duurlee.golifiin talbail gene hairgiin burgasiin hyadaad zoogood duuslaa.aris shirnii uilvdveruud bohiroo hatan tuul gol ruu maani sanaatai bolon ashigiin shinjtei novshnuud bohirduulj bn.udahgui ovol bolno utaan baatart tavtai moril welcome to you………………..
bas neg yum heleh gesiin MONGOLCHUUDAA UDAHGUI UNDNII USAA AFRICT BAIGAA YUM SHIG UUH BOLOHN ODOOL HEN NEGEN HODLOHGUI BOL ENE MERGEJILIIN HYANALT ENE TER BOL SHAL HUDLAA SHU GEJ BODOGDOJ BN.US BOL CHANDMAN ERDENE….HEER HEVTEH YAS NEG URSAH ULAAN TSUS NEG SHU HUH TOLBOTOI MONGOLCHUUDAA SAIHAN NAADAMLAARAI
NAIZAA CHI BUUR TASARCHEE SANSART BN BUUJ IREE OLON ZALUUSIIG BITGII KOSMOST HOORGO APPOLON13 BOLON SHU
Hui, Murun chi yuvdee? Sansart niseh n niseed jalgandaa baih n bain biz, hund yu hiihiig zaah erh chamd hench uguugui shuudee. Delhiin olon humuus dur tutmynhaa hoolyg bodoj baihad Apollo 13 uurgee bieluulsen shuu!
Olon hunii muruuduj baisan zuiliig hiij chadsan shuudee.
Hunii ajlyn muug hardag humuus uuriinhuu amidralyg bodoj, haya dutaj baih n zuv bolvuu.
Apollo ! Amjilt
demjij bn
amjilt.AMAI
Sain uu ene udriin mend Neg zvil hvseh gesiinmaa Manaihnii vndesnii ih naadamd Solongosiin vndesnii urlagiin toglolt nter gesen zvils orson bhiin Uul ni mongoliin yum mongolooroo baival yasan yum be Ene talaar niitlel yumuu urialga gargah bolomj bna u ?
Маш сайхан санаа бна, club21 сайт дээрээ миний бодлоор соел урлагаас гадна монголын оюуны өмч оюуны хөгжлийн тухай шинэ мэдээ мэдээллийг хургэж байвал зүгээр санагдлаа. Жишээ нь Нацагдоржийн номын сан ийм байснаа тийм болжээ ч гэдэг ч юмуу зураг хөрөгтэй нь бас дээр нь Амай нийгмийн оюуны өмч гэхээр зуйлсийн талаар өөрөө сэтгэгдлээ бичвэл яаж бна?
Шинэ сайт дээрээ заавал “Бурхан багшийн сургаал-Үнэний сургаал-Авралын сургаал-Гэгээрлийн сургаал”гэсэн буланг заавал байршуул.Монголын их соёл гэдэгт би дор дурдсан 3 зүйлийг ойлгодог:1.Монгол ёс заншил, 2.Монголын Бурханы шашин,
3. Босоо монгол бичиг.
Энэ 3 соёлыг сэргээхгүйгээр монголын уламжлалт соёлын талаар юу ч яриад нэмэргүй.
Иймд соёлын ажлын гол чиглэлийг энэ 3 зүйл рүү чиглүүлэх нь зүйтэй.
Орчин үеийн соёлын талаар ярихад юу нь монголд хэрэгтэй,юу нь хэрэггүй гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Орчин үеийн технологи,орчин үеийн кино урлаг монголд хэрэгтэй.Гэхдээ хүчирхийлэл, садар самууны сэдэвтэй кино урлаг монголд хэрэггүй.Энэ сэдэв нь монголын өсвөр үеийн хордуулсаар 70 жил болж байна.Коммунизмын үед зөвхөн дайн байлдаантай, улаантнууд дайсныг ямагт ялдаг,улаантнууд хамгийн зоригтай сайн хүмүүс,бусад нь муу хүмүүс гэсэн улаантны сурталчилгааны киног үзүүлдэг байсан.Улаан тугаа мандуулж дайсантай тулалдаад суманд оногдоод үхэх үедээ намайг коммунист намд орсноор бодоорой гээд үхэж байдаг.Иймэрхүү тэнэг сэдэвтэй урлаг зонхилж байлаа.Одоо орчин үед дайн байлдаан адал явдал, тулаантай киноноос гадна садар самууны сэдэвт киног олон нийтэд залхтал нь үзүүлсээр байна.Орчин үеийн нийгмийн хүмүүсийн сэтгэлгээ нь тулаан,дайн байлдаан,алаан хядаан эсхүл садар самуун, секс байхгүй бол ямар ч үзвэр сонирхолгүй гэх маягийн юм болсон.Саяхан шинээр гарсан монголын “Сексийн эрх чөлөө” киноны талаар зарим залуучууд “үүнийг үзээд яах юм,ямар ч секс алга” гэх маягийн юм ярьж байна лээ.Тэхлээр монголын залуучуудад зөв үзэл, зөв хандлага, уламжлалт монгол соёл-сэтгэлгээ дутагдаж байгаа нь харагдаж байгаа юм.Үүнийг бодох цаг болжээ.
amai chi minii naadmin mend hurgesen comment-g yagaad ustgachihsan ym be?! bi mend devshuulj bolohgui yu!
huue e minii bichsen ym yagaad orohgui bgan be,bayrin mend hurgesen mendchilgeeg ustgasan baihin yaj bgan?!
Dear. BAT.chi heterhii duhlaa gar bn shu.ner chin tomdoj oims chin tsooronhoi bn.tiv algasaad buu nis unshaad comment,chi ooroo appolo za.uchiriin medcheed tom baa za.
Би нэгдсэн. Амжилт хүсье.
Чадлаараа дэмжин туслая!
сайн байна уу Амай
чиний энэ санаа надаа их таалагдлаа.. Миний бодлоор сардаа гишүүн нь 10,000ын хураамжтайгаар мэдээлэл оруулах хүмүүсээ цалинжуулан ажиллуулдаг байвал ямар вэ
үнэгүй цаашаа хичнээн сэтгэлээрээ явах билээ
үнэхээр чанартай юм оруулдаг бол хүмүүс 10ыг бол шууд л өгнө дөө..
ийм сайт үнэхээр дутагдаж бүр үгйүлэгдэж байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна
Mash saihan sanaa baina. Neg sonor durdihad. manai club Fm baruudaar arai l ertni duu yavah yum. Ene hugjim shinchlegdehgui bol bidni medremj hevendee baigagin shinj gej bodoj baina. 1000 hurehgui hedhen humuusees busdiig helj baina. ed nart sain sanaani uudnees shine duu ugmuur baina. ter DJ nar maani shiniig erelhiilj chadahgui bas shine duu olj chadahgui baih shig baina. ter duuriig hoshin shog shig uzdeg nch duursen. Ulguh yum baival ulguurei bi yamartaich uurt baigaagaa dvd bolgood 20 ch yumuu chadlaara hotiin zahiin Dj duu nart ugii gej bodtson baiga shuu!