2010 оны 7-р сарын 9. Наадмын өмнөхөн хотод.
Өнөө өглөө босоод зурагт асаалаа.
Улаанбаатарт нийтдээ 20 гаруй телевизийн сувагтай болсон юм шиг байна.
Зарим нь давхар сувгууд нээж.
Яг амьдрал оюун санаанд хэрэгтэй гэх зүйл бараг алга. Гадны цаг нөхцөөсөн хямд шоунуудыг орчуулаад, чанар муутай давхар орчуулгатай кинонууд, асуултаа мэдэхгүй сурвалжлагууд гээд зурагтын удирдлагыг дээш доош дарсаар цаг болсон байлаа.
2012 оны сонгуулийн бэлтгэл шиг харагдаж байна.
Иргэдээ түүнээс өмнө мэдээлүүлэхгүй бол, 2012 оны сонгуулиар иргэдийн тархийг угаах маш том хөдөлгөөн өрнөж, төр улсдаа итгэх итгэл, нийгмийн байдал маш хүндрэх байх гэсэн бодол төрж байна.
Дэлхийгээр бадарчилж байхад анзаарсан зүйл бол ямарваа нэгэн улсад иргэний тогтворгүй байдал иргэний дайн эхлэхийн өмнө байгалийн баялагаас хэт их ашиг олсон, олон улсын анхаарлыг татсан тэгээд мэдээллийн тархи угаалгад өртсөнөөс болж байсан юм.
Өнөөдөр нийгэм ард түмний амьдрал маш муу байна.
Дээд давхарга үүнийг анзаарахгүй, машиныхаа шилийг хааж, том байшингийнхаа хананы цаана зурагтаа үзэж сууж байгаа бол дунд давхарга гэж үгүй манай нийгэмд доод давхарга маш их үзэн ядалтыг хуримтлуулж байна.
Хүмүүс бие биенээ хүндлэх гэдэг ойлголт огт алга. Өдөр тутам муу мэдээллийг телевиз, шар хэвлэл тэгээд нийгмийн амьдралаас аваад сурсан иргэд ямарваа нэгэн зүйлийг аль бүтэхгүй болохгүй талаас нь хараад сурсан байна.
Санал бодлоо мэдэх мэдэхгүй зүйл болгон дээр илэрхийлэх нь ардчилалын зарчим гэж андуурч байх шиг байна. Гадны аль нэг улсын нэг л хүнтэй уулзаад тухайн улсыг мэддэг юм шиг, эсвэл хэдэн толгодоос цааш хараагүй байж орчлон хорвоо тэр чигтээ ийм юм шиг бодож, уншсан нэг ном нь амьдралын бүх асуултын хариултыг хэлж өгсөн юм шиг олон сэхээтнүүд байна.
Миний блог гэдэг бол цаг үеийн байдлыг хойч үедээ үлдээхийг хичээж байгаа бөгөөд 100 жилийн дараа уншихад нэлээд сонин үзэгдлүүдийг хүмүүс олж мэдэх байх.
1990 оны эхээр барууны жуулчидын хаясан пивоны лаазыг хүмүүс түүгээд элсэн чихрийн сав болгон зарж хэрэглэдэг байсан гэдэг тэмдэглэл 20 жилийн дараах өнөө үеийн хүмүүст сонин санагдана биздээ, түүнтэй яг адил.
Эмнэлгээс гараад дахин алхах ажилдаа бага багаар орж эхлэж байна. Хэдийгээр хориотой ч тэгэхгүй бол оюун санаа цэгцэрч өгөхгүй юм. Өчигдөр машинаар хотоор явах гэсэн боловч зөвхөн замын бөглөрөөнд 2 цагийг өнгөрөөсөн бөгөөд алхсан бол аль хэдийн ажлаа амжуулаад харих байсан биз.
Хүмүүс бие биенээ хүндлэхгүй байгаа байдал зам дээр их харагдаж байна. Уулзвар бөглөж зогсоно гэдгээ мэдсээр байж чихэх юм. Тиймээс хажуу урсгалыг бөглөөд тэгээд тэр нь гинжин урвалаар бусад замуудаа бас бөглөж байна. Нийгэмд энэ нь маш их бухимдал төрүүлж байгаа бөгөөд нэг л ухамсаргүй мал сэтгэлгээтэй хүнээс болж байгаа гэж бодхоор нэг буруу эсвэл муу үйлдэл хэрхэн бусад руу халдаж болохыг харуулсан жишээ билээ.
Аз болж халуун өдөр байгаагүй, тэгсэн бол тэр цагуудыг машиндаа өнгөрөөнө гэдэг амаргүй байхсан.
Энэ жилийн наадмыг гэртээ зурагтаараа үзэж магадгүй юм шиг байна. Учир нь замын хөдөлгөөн жирийн үед ийм байгаа юм чинь наадмаар бол гэрээсээ гэрээд ч хэрэггүй болов уу.
Өглөө гэрээсээ гараад ажилруугаа алхаж байх явцдаа найзтайгаа утсаар ярьж байлаа. Нэг 40 орчим насны хүн хажуугаар зөрөхдөө намайг зогсоогоод
- Сайн байна уу? Баяр хүргэе сайн явсан байна шүү!
Гэж мэндчиллээ. Гар бариад баярлалаа гэж хэлэх зуур тэрээр
- Чи утсаа өгчих
Гэлээ.
- Уучлаарай би танихгүй хүнд утсаа өгөх боломжгүй байна!
Гэж соёлтойгоор хариулах үед өөдөөс
- Яасан мэдрэл хог вэ!
Гэж хараагаад цаашаа явлаа. Энэ бол анхны тохиолдол биш юм.
Бааранд хамт сууж ууя гэж урихаас авхуулаад, гудамжинд
- Сайн байна уу би тийшээ явах гэсэн юм, визээ яаж авхуу?
- Тэр улсад ажил олдож нь хэр бол?
- Хоёулаа цуг суугаад ярилцмаар байна, чамаас асуух зүйл байна!
Гэх мэтчилэн өдөр бүр танихгүй хүмүүстэй харилцах хэрэгтэй болж байна.
Хүн зориг гаргаад ажил бүтээсэн биш, нийгмийн дарамтанд орж өглөөний гар барьсан хүнтэй адил олон хүний дургүйг хүргэсээр байна. Би хувь хүн надаа хувийн амьдрал гэж байна, таарсан хүн бүртээ утсаа өгөх боломж алга. Хэрвээ асуусан болгонд утсаа өгөөд байх юм бол миний утас зогсоо зайгүй хангинаж, миний хувийн цаг гэж байхгүй болохоос гадна хүн болгонд утсаа тараадгаар жинхэнэ мэдрэл амьтан болно биз! Гэж бодож байна.
Өмнө урлагт байхаас анзаарагдсан зүйл бол Монголчууд хүнийг хүндлэхдээ, тухайн хүнд их ач хүргэж байна гэж боддог бололтой. Тэгээд
- Би чамайг хүндэлж байгаа юм чинь чи тэгэх ёстой!
Гэж шаардаж уурлана. Зарим нь
- Өө чамайг хүндэлж байсан чинь чи ийм байсан юм уу!
Гэх мэтчилэн аймар гутрана.
Монголд өнөөдөр хүнд хүндлүүлэх гэдэг бол өрөнд орохтой адил тул хүндлүүлэхгүй мөрөөрөө явж байх нь хамаагүй өлзийтэй болов уу. Олон хүний хүндэтгэлийг хүлээдэггүй, танигддаггүй залуу байсан бол өдийд гудамжаар амар тайван амьдралаа бодоод л алхаж байхсан.
Гэтэл мэдрэл муутайгаараа дуудуулаад хараалгаад л байж байна даа.
Facebook-ийг хаасан нь бас ялгаагүй
- 18-хан настай бацаан яаж амьдрахыг заасан захиа бичсэн байсан бөгөөд хүний шүүмжлэл авах ёстой гэж загнисан захианы төгсгөл намайг бүр алмайруулж билээ.
Бүгд ухаантай, бүгд бие биендээ амьдрал заадаг нийгэмд амьдрах гэдэг иймэрхүү л байна даа.
Шумуулнууд ихээр хазаж л байна. Тоохгүй уужуу тайван баймаар байвч, тэр олон хазалт нэг л өдөр хамаг биеийг минь загатнуулж, далавчины жоохон жингэнээ бүрт сэрж унтах нойргүй болж байна. Африкийн энэхүү туршлага өнөөдөр эх нутгийн нийгэмд анзаарагдаж эхэлж байна.
Тоохгүй байна гэдэг мангар царайлаад байхтай адил ч юм шиг . . . .

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

Сайн уу Амай андаа

Чи уг нь гайгүй бичдэг залуу гэхдээ криллээр бичээд сурчихаж чадахгүй л байна уу?

Крилл текстийг минутанд 2000 үг уншиж болдог байхад ингэж галигласан байвал 200-с хэтэрч уншиж чаддаггүй гэдэгийг мэднэ биз залуу!

Анд wrote on 2010/07/10 - 00:27
#2

Зөв юм бичжээ.
Манайхан одоо бүгд “БИ” гэсэн хүмүүс л болжээ нэг их зөвөлсөн их ухаантай ч юм шиг яг л “Хэлдэг 3 хийдэг ганц” гэж өгүүллэг шиг …
Яамаар ч юм бэ дээ…

Skitzo wrote on 2010/07/10 - 01:07
#3

Амай ахаа үнэхээр голыг нь олоод бичихжээ. Нээрээ л хүндлэх хүндлүүлэх бол хариу нэхсэн тийм л зүйл болж. Фэйсбөүк ээр ирсэн захиа нээрээ л инээдтэй юм. Хүн сэтгэгдэл бичих талбар дээр юу л бол юу бичиж болдог гэдэг ойлголттой юм шиг ээ. Таньд амжилт хүсье. Нээрээ криллээр бичихгүй бол уншихад хэцүү байдаг юм байна шүү. ;)

Мандах wrote on 2010/07/10 - 04:17
#4

АМАЙ одоо монголдоо ирсэн юм чинь кирилл-р ойлгохоор бичиж сурах хэрэгтэй. Аав, Энхтайван 2 чинь сайхан бичдэг. Хожим аялалаа сайн редактар олоод гоё ном гаргаарай!

Амжилт wrote on 2010/07/11 - 04:53
#5

saihan niitlel boljee.

mongolhuu99 wrote on 2010/07/11 - 11:42
#6

Баярын мэнд хүргэе.Манайхан гэдэг чинь ямар улсууд вэ гэдгийг зах зухаас нь биеэр мэдэрч байгаа юм байна даа.Бантагнуулсан 20 жилд төрж өссөн одооны залуу үеэд буруу өгч боломгүй,тэдний өсгөж өндийлгөсөн хүүхдүүд ямар улсууд байхав?Иймээс алдаж болохгүй улсын болон хувь хүний бодлого бидэнд хэрэг болоод байгаа юм шигээ

Ganoil wrote on 2010/07/12 - 02:06
#7

Asashoryu shig l bai l daa tegvel. Ter hun buh l buten heden zuun saya huntei, mash ih daramttai niigemd aldar ner, hundlel, doromjlol, daramtlal buh zuiliig davaad garsan. gesen hedii ch ter unuudur eh orondoo ireed yamarch hunees, neg ch setguulchees tserveesen baigaa baidal ajiglagddaggui. Uneheer baharhmaar. Getel amai heden udaa zuragtaar garaad l uuriiguu aldartai bolchloo, humuus namaig muu heleed baina geed gomdolloh yum.

no wrote on 2010/07/12 - 06:53
#8

Amai unuugin tsag ueiin tuuhiig uuriin temdegleeree bichij baigaa tul niigem yamar muu bolson jisheeg uldeeh n zuvshtee! Manai alt avsan zaluusyg ehendee magtaj baigaad suuldee tednees muu humuus ugui bolson baisantai adil yavdal bolj bainsht. Niigmiin uhamsar iim baisan gej hoin dursah heregtei. Huniig daramtlah doromjloh gedeg chin Ardchilal bishdee.

Turuu wrote on 2010/07/12 - 08:19
#9

Amai bi chinii aylaliin blogiin halit harj baisan. Chi yavsan gazar bolgondoo shumuul bolj yavsan shuu. Nadad tiim medremj turj baisan. Shumuul yavj baina daa gej

Nara wrote on 2010/07/12 - 14:41
#10

Сайн байна уу Амай. Хийж ирсэн болон, хийх гэж байгаа бүхэнд чинь амжилт хүсье. Монголын нэгэн залуу тэр их улс орон, орон зай, цаг хугацааг туулан монгол гэдэг нэрээ жаахан ч гэсэн мэдүүлсэнд чинь монгол хүний хувиар бахархсан шүү.

Өөрийг чинь бараг 5 жил орчим эх орондоо байгаагүй дэлхийгээр аялаж явахад чинь улс оронд чинь их олон өөрчлөлт болсон байгаа байхаа. Нийгмийн амьдрал хэрхэн урсан явж буйд дасан зохицоход жаал хугацаа хэрэг болох байх. Хөдөөнөөс хот руу орж ирж буй нүүдлийн урсгал. Хотын хөдөөгийн соёлын ялгаанаас үүдэлтэй иймэрхүү нийгмийн сөрөг үзэгдлүүд үүсч байгаа байх. Мөн ах зах, харилцааны соёл гэсэн ойлголт бүр л байхгүй болсон шиг санагдсан даа. Магадгүй өдөр болгон монгол агаараар амьсгалахгүй, монгол нийгэмдээ амьдарахгүй байгаатай минь холбоотой байж магадгүй. Гэнэт л энэ бүгдээр амьсгалаад, амьдраад ирвэл урьд нь сэтгэл дотроо төсөөлдөг байсан сайхан төсөөлөлүүдтэй бодит одоогийн байдал зөрчилдөх байх.
Анд минь урагшаа. Эмчилгээгээ сайн хийлгээрэй. Эрүүл биед саруул ухаан гэдэг.

Urnaa wrote on 2010/07/13 - 01:02
#11

Ter Asashyoryu delhiin olon ornoor huluuruu yavj sain muu buhniig bieeree tuulsan bish, tegleech Ulaanbaatartaa ireed gudamjaar Amai shig zorigtoi alhaj chadashgui unetei jeependee suusaar baigaa. Sumo barildsan bolhoos bodit baidlyn talaar temdeglel hutluugui, tiimees tes uur hoyor huniig haritsuulj baigaa n ugaasaa teneg hereg.
Amjilt

Tuunyam wrote on 2010/07/13 - 01:47
#12

Тиймээ тэр Асушюуротой харьцуулах ч хэрэггүй тэр спортдоо л амжилт гаргасан харин хувь хүн тал дээр Амай шиг байж чадна гэж бодохгүй л байна.Дагвадорж дэндүү богинохон бодолтой эрдээ,түүнээс ямар нэг асуулт асуугаад үзээрэй.Амай харин чиний хувьд заримдаа гэгээлэг талаас нь ч гэсэн бичихийг хичээгээрэй учир нь чамайг дагаад стрессэнд орчих гээд байдаг юм.

Aisha wrote on 2010/07/13 - 03:40
#13

mash zuv zuiliig bichij
bie bienee hezee hundelj surah bolooooo

bayariin mend

bayaraa wrote on 2010/07/13 - 04:12
#14

Shine orond dunguj ireheer uchrii n olohgui yu bolood baigaag n oilgoh hurtle joohn udna l baih. Shine gazar irchxeer tegeed dasaagui bolohoor durgui hureed shuumjleh n iheschdeg hoino. Udahgui dasaad ireheere tegeed dujirchine baih. Mongold dujrih hugatsaa n arai l boloogui baigaam shig baina. Tegeed tanitai adilhan iim nuhtsuld baiga hun baihgui bolohor huvaaltsah ch hetsuu baiga baih. Naizuud ch yarisan yumiig jin oilgoh gej zovno baih. Tegeed ende hamag yuma delgeed bichne esvel facebooken deer, teheer n yamar ch humuus negative yumiig iim public space deer huleej avahda aimar muu bolohoor tegeed buun shuumjlel. Tegeed dotro teegeed yavahar bas aimar biend muu. Oh such a lonely traveler. True nomad. I guess everybody’s suggesting what you should next. I send you energy and good karma to keep it positive in life.. Xx

GG wrote on 2010/07/13 - 16:39
#15

сайн уу? нээрээ криллээр бичвэл уншихад амар байх юмаа

noona wrote on 2010/07/27 - 02:51
#16

Hun bolgon bie bieniigee hundelj surdag boloh hamgiin zuw shiidel bol hun bolgon dor burnee hicheeh l bhdaa ! I’ll try for my best from tomorrow ! ^____^ Love n Respect

Angela wrote on 2010/08/17 - 13:46
#17

Oh yeah plus, at first its really hard to get along with Mongolian ppl when u just came from abroad. But plz try to accept some of them or just dun care abt them. I mean dun be too stressed its bad for you. Take care

Angela wrote on 2010/08/17 - 13:51
#18

Энэ тэмдэглэлийг уншаад доорхи санал тавьяа гэж бодлоо.1. Бүх тэмдэглэлийг FM радиогоор явуулаач монголчууд мэдээллээр цангаж байна автобус тахсинд явж байгаа хүмүүс сонсож байг номны чинь борлуулултанд гай болох биш нэмэр болно 2.Ямар нэгэн телевизороор явуулаач үзэж сонсох юмаа олж ядсан ажил хийдэггүй гэртээ байдаг хүмүүс сонсог нүд чих нь онгойг 3.Аль нэг өдөр тутмын сонинд цувралаар нийтлээч.4.Чи өөрөө үзсэн харснаа мэддэг чаддагаа аль нэгэн телевизороор байнга гаргаач.Чиний тэмдэглэл бол үзсэн харсан зүйл төдий бишээ бүхэл бүтэн судалгаа шинжилгээ эрдэм шинжилгээний ажил монголын ард түмнийг соён гэгээрүүлэх зэвсэг шүү.Дээрхи саналуудыг хэрэгжүүлэхийг хичээгээрэй олон хүн унших сонсох үзэх зүйлтэй болох нь дамжиггүй.Холын хүнээс үг сонсож бухимдсан ард түмэн жааханч болсон гэгээрэл авмаар байна.

narangerel wrote on 2011/01/04 - 18:18
#19

very good

Anjel wrote on 2011/01/12 - 13:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.