2010 оны 7-р сарын 8 төрийн далбаа өнцөг булан бүрт борлогдож буй хотод.
Өчигдөр эмнэлгээс гарлаа.
7 хоног зарим өдөр 9 удаа тариулж, таг мартсан байсан хүн өвдөх гэдэг дурсамжаа сэргээлээ. Хүн эрүүл мэнддээ маш их анхаарах ёстой юм шүү. Учир нь эдгэсэн байсан ч хүнд өвчиний ул мөр үлддэг.
Яачиж байсан бүрэн эдгэх хүртлээ эмчийн хяналтанд байхаар боллоо.
Сонин юм. Гэр бүл ажил хариуцлагатай хүмүүс өөрсдийгөө
- Өвдөж болохгүй шүү
Гэж итгүүлдэг учраас өвддөггүй байж болох юм. Харин холын замын дараа гэртээ ирээд
- За одоо тайвширч болно
Гэж бодонгуутаа шууд өвдөж байгаамдаа.
Эмнэлэгт байхдаа хүмүүсийг намайг битгий эргээрэй гэж захисан юм. Өвчтэй байхад эргэж ирсэн хүнтэй уулзана гэдэг хэцүү бас ажил амьдралтай хүнд төвөг болох хэрэггүй санагдаад тэртээ тэргүй шаардлагатай зүйлсээ доорх дэлгүүр, цайны газраас авч болох юм чинь.
Нутагтаа ирээд нэлээд өөрчлөгдсөн байна. Нэлээд биеэ даасан өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх ёстой гэсэн бодолтой болж. Эмнэлгээс гарахдаа хүртэл цүнхээ үүрээд унаа бариад л гэртээ харьлаа. Хүн тосно гэвэл замын бөглөрөөг хоёр талд эдлэнэ шүүдээ.
3 дугаар эмнэлэгт өмнө үзүүлж байгаагүй бөгөөд үйлчилгээ нь нэлээд өвөрмөц бөгөөд хүнрүүгээ чиглэсэн мэт санагдлаа. Сувилагч, эмч нарын өвчтэнгүүдтэй харьцаж байгаа нь нэлээд энэрэнгүй сайхан байлаа.
Ганц ажилдаг лифтны хүн зөвхөн хүнд өвчтөнгүүдийг зөөвөрлөнө гэж хатуу зогсож байсныг эс тооцвол.
Эмнэлэгт өмнө анзаарч байгаагүй зүйл нь өвчтөнгүүдэд эргэлт хэтэрдэг юм шиг байна. Миний хувьд өдөрт нэг л удаа эргэхэд хангалттай санагдаж байлаа. Зарим үед доошоо ороод хоол иднэ, бас засгийн хоолтой. Харин өдөрт 2-3 эргэлт авах маш хүнд байгаа санагдсан. Нутагтаа ирээд маш энгийн амьдралыг сонгох болсон. Хүмүүсийн дунд ялгарахгүй идэж буйг нь идээд, хэрэглэж буйг нь хэрэглэх нь зөв гэж санагдсан. 5 хүнтэй тасагт хэвтэж байсан бөгөөд хүн бүрт өдөрт дунджаар 3 эргэлт ирж байсан гэж бодхоор нийтдээ 10-15 удаа төрөл бүрийн хоол идэх амсах хэрэгтэй болж байсан.
Бууз болон хүнд төрлийн хоолнуудыг ийм хэмжээгээр идсэн өдрөө гэдэс гацаж маргааш өдөр хүртэл хоол шингээж чадхааргүй болсон. Их хэмжээний хоол идэх үед их ядарч бодож сэтгэх чадвар муудаж буйг Монголдоо ирээд сайн анзаарсан бөгөөд эмнэлгийн хоолноос бусад хоолыг амсах төдий идэж байх нь зөв гэдгийг ойлгосон.
Жирийн үед хүн өдөр 2-3 удаа хоол иддэг бол огт хөдөлгөөнгүй эмнэлэгт хэвтэж байх үедээ ингэж их хоол идэх нь яавч зөв биш гэдгийг анхааруулмаар байна.
Эмнэлгээс гараад юуны түрүүнд олон нийтийн газар очмоор санагдлаа. 7 хоног орноосоо огт босохгүй байсан юм чинь одоо бага ч болов сэргэх хэрэгтэй шүүдээ.
Согу хэрэглэж болохгүй, хүчтэй доргиж бүжиглэж болохгүй. Хэ хэ
- Тэгвэл юугаа хийж яваа юм бэ? гэж асууж магад
- Зүгээр хүмүүстэй баймаар байна. Инээд баясал харж бусдын дунд төөрмөөр байна.
Өчигдөр орой герман испаний хөл бөмбөгийн тоглолттой байсан бөгөөд Улаанбаатар тэр чигээрээ үндэснийхээ багийг дэмжиж байгаа юм шиг байлаа.
Наадам цагаасаа өмнө эхэлсэн юм шиг.
Улсын их дэлгүүрийн өмнөх дэлгэцэн дээр хөл бөмбөг үзүүлж байх үед их дэлгүүрийн урд байдаг шат болон машины зогсоол дүүрсэн, төв гудамжины хөдөлгөөн нэг л замаар явж байсныг бодоход ямар өргөн хэмжээний арга хэмжээ болсоныг ойлгох болов уу. Гудамжаар машин барьж явж байхад яг л өдөр байгаа юм шиг, шөнийн л цаг болж байхад зарим гудамжуудад бөглөрөө үүсч байх жишээтэй.
Хөл бөмбөг Монголд ийм л нөлөөтэй болсон байна даа.
Манай гэр бага тойрогт байдаг бөгөөд бага тойргийн зүүнээс ирээдүйд хөл бөмбөгчин гарах магадлал үгүй болсон гэж хэлж болно. Учир нь манай тэндхийн хүүхдүүд сурдаг 50 дугаар сургуулийн том хөл бөмбөгийн талбайг луйварчид, хахуульчид зараад барилга барьсан. Жил бүр мянга мянган сурагчид төгсдөг том сургуулийн талбайг хахуулиар зарсан хүний гарын үсэг хэзээ нэгэн цагт гарч ирэх болов уу. Бас сургуулийн газрыг хамгаалж байх ёстой захирал нь юугаа хийж байсан нь бүү мэд, одоо 50 дугаар сургуулийн өмнө хэсэг талбайг аваад дээрээс нь хажууханд байдаг цэцэрлэгийн ногоон байгууламжийг аваад барилга барьж эхэлсэн байна.
Мөнгө гэдэг зүйлийн төлөө хамаг бүхнээ зарж буй хүмүүс хэзээ нэгэн цагт хариугаа авна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. 5 дугаар сургууль талбайгаа хамгаалаад дээрээс нь хөл бөмбөгийн тохижуулалттай талбай болгож засаж байсан, гэрийнхээ хажууд ийм талбайтай байсан ч болоосой.
Улаанбаатар хотоор дүүрэн асар, том хэмжээний дэлгэцүүд тавьсан бүгд л хөл бөмбөгчин болсон мэт. Би ч бас яаж зүгээр байхуу гээд 69 орны аялалд цорын ганц хар тамга дарж нэвтрүүлээгүй Англи Герман хоёрын тоглолтыг үзэж, Германыг дэмжээд авсан юм.
Өчигдөрийн тоглолтын хожсон багийг дэмжиж байсан залуу ажилдаа өнөөдөр ирээгүй сураг ч сонсогдсон.
Хэзээ манайх ийм багтай болох болоо? Хэсэг найзууд Өмнөд Африк явж хөл бөмбөг үзэхдээ улаан хөх далбаагаа намируулж буй зургуудаа явуулсан байсан. Даанч манай баг гэж байхгүй юмдаа.
Өчигдөр сэтгэлд хүрсэн дараагийн нэг зүйл бол Чингис зочид буудалд MNG-гийхан үдэшлэг хийж байсан. Дундуур нь хөл бөмбөгөө үзээд бусад үед нь 4 тусдаа бүжгийн талбай дээр доргиж болохоор байсан. 1 давхартаа RnB харин 5 давхартаа 2 өөр зааланд өөр стилиуд яваад, бас гадаа тэнгэрийн доор хаус хөгжим дээр залуус доргиж байсан.
4 заал, 4 хөгжим ди жэй нарын дундуур холхиод сэтгэлдээ таарсан хөгжимөө сонсох үнэхээр сайхан санаа байсан. Наадмаар тэд илүү өргөн хэмжээний үдэшлэгийг тэнд хийнэ гэж байсан: Би хувьдаа дэмжих бодолтой байна.
Одоохондоо согугаа түр азнаж байгаад наадмаар болох үдэшлэгнүүд дээр заал хэсч төрөл бүрийн хөгжимүүдийг нь сонсож доргиноо.
Гэртээ эртхэн харьлаа. Нойр хүрч байсан бөгөөд унтахаасаа өмнө facebook-рүүгээ шагаатал гайхаж одлоо.
Найзын тоо 5000 гарсан бөгөөд дээрээс нь 800 гаруй хүмүүс friend request явуулсан байлаа. Энэ тухайгаа бичээд
- Хэрвээ миний бичиж буй зүйл сонин биш, надтай харилцаа холбоотой биш бол холбоогоо тасална уу? Өөр холбоотой байх сонирхолтой хүмүүсийг оруулая. Бас надруу найзын саналаа явуулахдаа өөрийнхөө тухай бага ч болов мэдээлэл явуулна уу? Би бүгдэд танигдсан харин хэнтэй харьцаад байгаагаа мэдэхгүй байна. Гэсэн захиа тавьсан биш олон хүний хараалыг идэж гарав.
Өөг хаанаас ч олж чаддаг үндэстэн бид болов уу.
- Яагаад чи заан алаад байгаан? Гэдэг онигоо шиг.
30 гаруй хүмүүс саналаа бичсэн байсан бөгөөд
- Чи өөрийгөө од гээд бодоод байгаа юм уу
Гэж зарим нь бичиж байсан бол нөгөө хэсэг нь
- За намайг хасчих, чи надад таалагддаггүй гэх мэтчилэн зүйлүүдээр бөмбөгдсөн байлаа.
- Хаашаа юм чамруу friend request явуулахдаа захиа бичих ёстой юм уу?
- Чи дандаа өөрийгөө магтсан хүнд дуртай харин бусдыг хөөдөг! Гэсэн шүү гомдлууд байлаа.
Монгол шинэ үе гэж иймэрхүү байх шиг байна. Надтай танилцахыг хүсэж байгаа бол тодорхой зүйл бичихэд муу юу байна. Бас огт идэвхгүй тийм найзуудтай байх надад хүсэл байхгүй тэгснээс шинэ мэдээ мэдээлэл хуваалцаж болдог найзуудыг сонгох нь миний эрх биздээ. Ямар олон нийтийн сувгийг аваад хувьчлаад байгаа биш, өөрийнхөө нүүрэн дээр найзуудтай болох гэж байхад. Тэглээ ч манайхан эрх чөлөө гэдгийг маш сонингоор хүлээж аваад байх шиг байна.
Хүний бичсэн зүйлийг уншаад таалагдахгүй бол тэгээд л орхино биз. Тэгхээс чи наадхаа бичхээ боль гэх шиг. Хүнийг хүчээр найзлуулсан юм шиг, өөрсдөө найзлая гэчихээд сүүлдээ уурлаад байгааг ойлгоогүй юм.
Тэнд нэлээд олон муухай зүйлүүд харагдсан. Ялангуяа хэн нэг нь их зантай, далчиганаад гэх мэтчилэн үг бичсэнийг өөр нэг нь бүх үйл явдлыг ойлголгүй орж ирээд
- Оддын өвчин энээ тэрээ гэж доромжилж эхлэх үед нэг л шийдвэр гаргах нь гэдгийг ойлгосон.
Facebook-ийн нүүр бол миний хувийн хуудас, тиймээс өдөр шөнөгүй дэлхийн өнцөг булан бүрт олсон элдэв зураг бичлэг сонирхолтой кинонуудаа бичлэгийг хаа хамаагүй хүнд зориулаад дараа нь хараалгуулж суух бол буруу юм байна.
Тэгснээс зөвхөн хэдхэн найзуудын дундаа соёл мэдээллийн солилцоо хэлбэрээр авч үлдэх нь зүйтэй юм байна. Энэ бодол төрсөнийхөө дараа нийт friend байсан 4900 гаруй хүнээсээ 300-г үлдээгээд бусдыг нь хаасан. Бас request явуулсан захиагүй танилцах үггүй 800 хүнээс ч татгалзсан.
Өнөөдөр facebook-ээ нээх үед хүнийх бус минийх байгаад баяртай байсан. Хийж буй зүйлийн улыг шагаадаг хүнгүй.
Тэглээч намайг шүүмжлээд өг тэхүү гэж би хэнээс ч гуйгаагүй.
Цаг тухайд бодсог зүйлээ л бичиж байгаа миний өдрийн тэмдэглэлийн дэвтэр шүүдээ.
Хүний тэмдэглэл рүү ороод
- Хүүе чи тэнэг юм уу? Энэ чинь хэнд ч хэрэггүй! Гэж заагаад байх ухамсар зарим хүмүүст байгаа нь үнэхээр сонин.
Гэхдээ хорвоо сонин хүнээр дүүрэн шүүдээ.
Тэр болгоны хараал элдэв үгийг нь уншиж тархиа гашилгах хүсэлгүй болсоноо одоо ойлгож байна. Ялангуяа хараалын үгийн утгыг ухаарахгүй хэрэглэдэг хүмүүс мөн ч их муу зүйл хийж байгаадаа.
Надтай найз байсан байгаагүй хүн бүрийн амьдрал явдагаараа явна, би ч бас хийж буй зүйлээ хийдгээрээ хийх тул, аль аль тал алдаагүй гэж бодож байна.
Гагцхүү – би яах гэж төрөл бүрийн хүмүүстэй харилцахыг хичээвээ? Өөрийгөө ойлгодог хүрээндээ байх нь зөв юм байна шүү дээ! Гэдгийг л өчигдөр ойлголоо.
Өглөөний 5 цаг хүртэл facebook-ээ цэвэрлэж байгаад унтлаа.
Үүрээр нэгэн шинэ санаа төрсөн бөгөөд Telemax ( телемакс ) компаний надад зөөврийн интернэт сүлжээг олгосон тул наадмаар хотын гудамжуудаараа явж байхдаа вэб камераараа live бичлэг явуулдаг юм билүү?
Хүний нутагт байхдаа
- Хэн нэг нь гудамжаар камераа бариад яваасай, юу хэрхэн өөрчлөгдөж буйг харах юмсан! Гэж бодож байж билээ.
Энэ санаа ямар байна?
Наадам болоход 2 хоног үлдлээ.

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Sain uu amai. Hun buhedntei haritsaj chadahgui bgaa bh l daa. bi ug ni uuriig tani ih demjij bgaa yum. Haaya comment uldeedeg. Deer mongold irehed chini nz taivanaaruu chini mail bichsen. Neg ch hariu ugduggui yum bna lee. Bi ug ni delhiin hamgiin tseverhen ulsad amidarch bgaa. Sanal bodol bichih yum ih bh yum. Ene uls 100 onoo avahaas 90 garui onoogoor terguulsen. Manaih gehed 142-t bh jisheetei.

mmm wrote on 2010/07/09 - 10:03
#2

hi hurdan garsan bn shvv.za yahav de? yum xiideg humuusiig manaixan muulan magtan duulan zodno jargaan keke yum yum l boldog ard tumen shvv de.live web cam hiine gedeg yanziin sanaa bn shv?

erka23 wrote on 2010/07/09 - 11:42
#3

odoo biee sain gamnarai,live video uzuulvel uneheer bayarlana shuu, unendee chinii bichxiig huleej bgad l mongold yu bolj bgag boditoor unshix sxan bdag.facebookiin huwid yg uneen. bidnii zaluu ue ingej zambraagui osoj bga n xaramsaltai bdagda

odnoo wrote on 2010/07/09 - 15:24
#4

энэ өдрийн мэнд.Эмнэлгээс сайжирч гарсанд баяртай байна.Шууд бичлэгийн тухайд гэвэл тусгай вэб камер байдаг эсхийг мэдэхгүй юм.Би нэг удаа вэб камераар байгаа газраа найздаа үзүүлэх гэсэн чинь болдгүй ээ,нил цагаан гараад байсан.Дотор болхоор болоод байдаг.Гадаа гудамжинд хэгэлж болох тусгай камер байдаг юм бол уу гэж бодсон.Улам сонирхолтой элдэв зүйлийг сэдэх ажилд чинь амжилт хүсэе.

Ganoil wrote on 2010/07/09 - 20:40
#5

hi. bi tani blog ruu nevterch niitleluudiig chini unshdag bolood 2 jil bolj bna. anh 2 jiliin umnu denmarkad irsnii daraahan manai naiz tani blog ruu orj uzehiig sanal bolgoj bsan. hamgiin turuund denmark gsn heseg ruu orj tanig denmarkad herhen ayalj bsan talaar unshsanaas hoish bainga ordog bolson. niitleluudiig chini amtarhan unshij tanig ih demjij yavdag. bichsenees chini harahad ih zuv sedev hunduj, zorigtoi shuumjilj chaddag chini taalagddag. gehdee neeh olon comment uldeej bgaagui. bas sayahan tani facebookiin naiz bolson bsan. ta namaig accept hiihed bi ih bayarlaj bsan. tegtel genet ta namaig bolood olon humuusiig hassan bsan. medeej namaig tanihgui bolohooroo. jaahan gomdson ch gelee tani uzel bodlig hundetgej uznee. ug ni ta facebook deeree heregtei medeelluud ih oruuldag bsan. naiziinhaa toonoos hassand ih haramsaj bgaa ch tand az jargal sain saihnyg husye. eh orondoo eej aavdaa esen mend irsend tani ih bayarlaj yavdag. tani blogoor zochildog bolsnoos hoish tanig tanihgui ch ih sanaa zovdog bsan. yalanguya eej aaviin chini umnuus. odoo harin setgel ih amarch bgaa. ta ih zorigtoi, uhaantai, sain hun. jaahan emzeg hun yum bolov uu gj bodson. manai mongolchuud ugaasaa hunii ali boloh muug turuulj olj hardag. 2008 ond beijingiin olimpiin daraa Badaruuganiig alt avahad hurtel hahuulaar avsan gej comment bichsen humuusiig unshaad shokond orj bsan. iim mongol hun gj bhuu? zarim neg humuus uneheer ataarhuu, hun shuumjildeg. tanig ch mun eldev yanzaar helj comment bichsen bsan. ter bugdiig tooj, nyervtej emzegleh hereggui. zgr unshaad l orhij bgaarai. tanig ih hundelj hairlaj yavdag

zuzuzulaa wrote on 2010/07/11 - 17:10
#6

sain yawaad eh orondo irsend bayar hurgie,, germand bhdaa ene blog ru orj dandaa unchdag bsan, mongold ireed oird oroogui eh orondoo irsen gedgiig ch medeegui yawj,, za sanasan buhen tani setgelchlen buteh boltugai,, amjilt

HHHH wrote on 2010/07/25 - 06:32
#7

huniig hucheer naizluulsan yum shig, uursduu naizly gechiheed кккк нээх хөөрхөн жаахан хүүхэд шиг….

noona wrote on 2010/07/27 - 03:03
#8

Sain uu? biye ilaarhsij emnelegees garsand bayar hurgeye! Bi ug n 50-r surguuliig togsogchidiin neg shd ee, hairan sur-liin talbai. Bidniig surch bhd neg ogloo irsen chini karan irchihsen baishin bariaad ehelj baij bilee, suuld n ariin talbairuu orson bhoo. 10 jiliin saihan dursamjuud ter talbainuudtai hamt ugui bolson doo. Bi bas tanii facebook-n naiz sh dee, namaig (Gavaa Lkhagva) hasaaguid bayarlalaa. Minii har bagiin moroodol delhiig toitch ayalah, odoo ch ter moroodloo hayaagui, tiimees ch anthropologist (archaeologist) gedeg mergejliig songosiin. Odoohondoo delhiigeer ayalaj chadahgui bgaa ch hiideg sudalgaanii ajlaaraa damjuulaad bi tsag hugastaagaar ayaldag shuu.
Shuud web cameraar eh ornoo uzuulne gdeg chini saihan sanaa bna, yalanguya biden shig eh ornoosoo hol bgaa humuus ih taalagdah bhaa. Tanii ajild amjilt husye!

Lkhagva wrote on 2010/08/11 - 02:25
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.