post Категори: Миний тухай / My story / post 8 Сэтгэгдэлтэй post2010/07/06 | 2,092 Үзсэн


2010 оны 7-р сарын 5-ы өдөр. Улаанбаатар хот. 3-р эмнэлэг.
Даваа гарагт хүн бүр завгүй шинэ долоо хоногийн нүсэр ажилдаа амралтын дараа орж байгаадаа. Харамсалтай нь би хэзээ ч бямба, ням гараг гэдэг амралт, даваагаас баасан хүртэл ажил гэсэн нийтийн цаг тооллоор явж үзээгүй байдаг.
Миний ажлын цагийн хуваарь ямагт өөр байсан, одоо тэр тусмаа өөр байна. Даваа гарагийн хүссэн цаг хүртлээ унтаж, орноосоо босохгүй хэвтэж болж байна, гэтэл ажлаа хийж буй хүмүүс ямар их шинэ зүйл мэдэж ямар олон шинэ хүмүүстэй танилцаж байгаа болоо?
Өчигдөр 7-р сарын 4-ий өдөр байсан. Асуулт фото турыг найзууд зохион байгуулж, Монгол шилтгээнд үйл ажиллагаагаа явуулсан. Хотоос намайг аваад явах унаа хүлээсээр 7 болгож байж найз Дашаатай хамт очсон.
Нийтдээ 300 гаруй залуус зургийн аппаратаа барьсан өөрийнхөө мэдлэж туршлагаа шалгаж байлаа. Миний аялалын камер эвдэрсэн тул одоохондоо камергүй байгаа юм. Хааяа энэ үйл явдлыг зурган дээр үлдээх юмсан, энэ зургийг дарах юмсан! Гэж боддог боловч 4 жил хагас өдөр тутам зураг дарж байсан өвчинөөсөө салах нь чухал гэдгийг ойлгож байгаа юм.
Зарим үед өөрөө цаг тухайд нь үйл явдлыг мэдрэх нь дараа дурсах дурсамж үлдээх гэж зураг дархаас хамаагүй чухал байдгийг би ойлгосон. Тэмдэглэлээ бичиж байхдаа заавал үзүүлэх зурагтай байх ёстой гэдэг зарчим хааяа хэтэрхий мэт санагдаж үе олон байсан.
- Хүүе чи жинхэнээсээ дэлхийгээр аялаад байгаа юмуудаа? Зургуудаа фотошоп дээр янзлаад явуулаад байгаа юмуу? Гэж нэгэн найзын захиаг унших үедээ нэгэн шинэ санаа бодож олсон юм.
- Залуусаа та бүхэн өөрсдийнхөө зургуудыг янзлаад фотошопын тусламжтай хүссэн улс орныхоо байгалийн болон урлагийн гайхамшигтай хамт хийж, өөрийгөө тэнд байсан мэт харуулбал ямар вэ? Оролдоод үзэл дээ, магадгүй хэзээ нэгэн цагт тэрхүү аялах хүслээ биелүүлэх цаг хуучин бүтээж байсан зураг гоё дурсамж болох ч юмуу.
Монгол шилтгээний гадаа ирэх үед 8 том оврын Асуулт фото тур гэсэн хаягтай автобус зогсож байгааг хараад уг арга хэмжээний зохион байгуулж буй хүрээ нь харагдаж байсан юм.
Тэнд ирэнгүүтээ хорхогны мах идэж амжлаа. Миний амай лист гэдэг эх орондоо ирээд заавал хийх ёстой ажлуудын нэг байсан тул, гэртээ хариад идэх ёстой хоол гэдэг бүлэгт байгаа хорхог гэдгийг дарах хэрэгтэйгээ санах боллоо.
Монгол бадарчин гэдэг аялалын клуб байгуулж, баар дисконоос өөр хийх зүйлгүй Улаанбаатар хотод ням гараг бүрт залуусыг салхинд гаргаж, бие биентэй нь танилцуулах боломжийг олгох хүсэл төрсөн юм.
Энэ ням гараг нь Асуулт туртэй өдөр таарсан тул хамт оролцож, зургийн сонирхолтой залуустай бас танилцуулах хүсэл төрсөн юм. Монгол бадарчингийн 20 гаруй залуус Асуулт турд оролцсон байсан бөгөөд хүн бүр мэргэжлийн фото камергүй байсан ч гэлээ нэг өдрийг олуулаа хөгжилтэй өнгөрөөх боломж гарсанд баяртай байсан юм.
Орой нь шагнал гардуулах ёслолыг нь зохион байгуулж хөтлөх ажилд нь туслаад, хэвлэлтэнд бэлдэж буй номны 2 хувийг бүжгэнд ялагчдад өгөхөөр болж, хаалтын галын наадамд оролцлоо.
Арга хэмжээ өндөрлөж Монгол шилтгээнээс автобусын цуваа хотын зүг хөдөллөө. Asuult Net-ийн 10 жилийн ой амжилттай сайн болсон бөгөөд уг арга хэмжээг зохион байгуулж ирсэн Эрхэмчухал болон бусад бүх хүмүүст баяр хүргэмээр байна.
Ингээд Монгол шилтгээнээс буцах замдаа Улаанбаатар паласын задгай талбай дээр болж буй ди жэй нарын арга хэмжээг очиж сонирхлоо.
- Эмнэлгээс зугтаж яваа! Гэдгээ цагаасаа хоцорвол тариулах шиприз ампициллинтэй кармаагаараа харуулж байлаа.
Шинэ төрлийн бүжиг зохиосноо ч хэллээ. Бүүр муудсан бүжиглэж чадахгүй тул тавхайгаа дээш доош хөдөлгөж гараа савчуулж үзүүллээ. Нэлээд хоцорч ирсэн бөгөөд ди жэй OG тэгээд сүүлд шинээр гарч ирсэн Hard электро хөгжим тоглодог залуугийн mix-ийг сонслоо. Нас явсаных уу? Бүжгэнд нэлээд өөр ханддаг болж. Дакагийн зохион байгуулж буй арга хэмжээ бүрэн амжилттай болсон гэж хэлэхгүй ч, яачиж байсан хүмүүс цуглаж цагаа зугаатай өнгөрөөсөн байлаа.
Ингээд Дашаагаар эмнэлэгтээ хүргүүлээд 12 цагийнхаа тариаг тариулаад унтлаа.
6 өдрөө эмнэлэгт өнгөрөөж байна. Баярлаж буй ганц зүйл гэвэл
- Ямар аз болж эх орондоо ирээд бие муудваа! Эс тэгвээс хүний нутагт ингэсэн бол өдийд яаж зутарч байхсан болоо . . . . Наадам дөхсөөр.

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Biye muudsan geheer chin sanaa zowj bna.Yaagaad emnelegt hewteh bolwoo?za yamarch bsan hurdan edgeerei.

tushig wrote on 2010/07/06 - 03:16
#2

Sain baina uu AMAI. Hurdan edgereerei.

bold wrote on 2010/07/06 - 04:03
#3

Асуулт Фото Аялалын өдөр нь халуун байсан ч аятайхан болж өнгөрлөө.

Надад ийм бодол ирлээ. Даваа гаригийн ажилын цаг 11 цагаас эхэлдэг бол гоё доо. Тайван унтаж байгаад ажилдаа яваад л. Тэгэхгүй бол бүтэн сайнд бүтэн амарчихаад нэг дэх өдөрийн өглөө эрт босно гэдэг хүнд ажил шүү

seriyoz wrote on 2010/07/06 - 04:23
#4

ммм өвдсөн гэхээр тиймхэн юм даа гэхдээ уул нь ээжтэй хүн өвддөггүйм даа ммм тээд хурдан идгэрнэ биддээ андаа өвчин гэдэг сэтгэлийнх бие мах бодиос илүү сэтгэлээрээ эрүүл байгаа бол ок

pink wrote on 2010/07/06 - 08:14
#5

hurdan turgen edgeerei.bas zunduu sonirholtoi yum bicheerei

love wrote on 2010/07/06 - 11:11
#6

Uuchlaarai , uridaj bichikheesee omno chamaas uuchlalt husekh bolson ni chinii oortoo itgekh itgel buurch yagaad ch yum buren utgaaraa chi Mongoldoo buten bogood erkh cholootoi zorigtoi hamgiin gol ni huchtei setgej ter setgesen hemjeegeeree alkham hiij chadakhgui baigaa yum shig sanagdlaa.. Hund shantarkh uye zondoo yalanguya ovchtei zovlontoi uyed ene hamgiin emzeg, shuud zurkh setgeld omnokh haalt shuultuur uguigeer tusdag setgegdel , tiimees chamd huchtei baikhiig zoirsnoo biykluulekhiig uunii tuld zov arga baril , zam , and nokhod , hamtragchid songokhiig zovloj baina
hundetgesen Tuttu

tuttu wrote on 2010/07/06 - 20:30
#7

tiim shuu,tuttu tai sanal neg bna.chi 4 jil end bgaagui,chinii oron zaig uur hen negen ezelsen bgaa. tiim bolohoor neg yosondoo hatuuhan helehed uuchlaarai chi shokond orood bna,gehdee udahgui garah baihaa, sohoriin gazar sohor gdeg biz dee,saihan yum bodotsgooe l doo. ayndaa garah garts baij l taaraa,bodol ireeduig bii bolgodog gj yaridag shuu dee,hamgiin gol ni chinii uls geriinhee tuluu sanaa zobj baigaa chini olon humuust taalagdaj baigaa,amjilt husie

boogii wrote on 2010/07/07 - 01:05
#8

Chamd ehner heregtei bolson bna.

Aisha wrote on 2010/07/09 - 02:21
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.