post Категори: Миний тухай / My story / post 19 Сэтгэгдэлтэй post2010/07/03 | 2,735 Үзсэн


2010 оны 7-р сарын 3-н Улаанбаатар хот 3-р эмнэлэг.
Шөнө нэлээд даарч унтлаа. Тасагт цуг хэвтэж буй хүмүүс над шиг халуунгүй тул цонхоо бүрэн нээж унтахгүй бол бүхчимдээд байна гэсэн тул би ганцаараа зовлонгоо хэлсэнгүй.
6-р сарын 28-ы өдөр эх орондоо тэмдэглэж буй миний төрсөн өдөр байсан ч шөнийг даарч, халуурч өнгөрөөсөн юм. Өглөө эрт ургийн ахмадыгаа сүүлийн замд гаргаж өгөх ёстой байсан бөгөөд хичнээн өвдөж байсан ч үүргээ биелүүлэхээс өөр арга байсангүй.
Манай ургийн ахмад Рийзэн ах маань намайг Улаанбаатарын ойролцоох Гачуурт тосгонд 5 сарын 16-ы өдөр хүлээн аваад тэр өдрөөс эхлэн бие нь муудаж улмаар 24-ий өдөр таалал төгссөн юм. Огт өвддөггүй, 32 шүд нь бүгд эрүүл тийм хүн ийм богино хугацаанд бурхан болсон нь нэг л учиртай.
Ургийн ахмад гэдэг бол бүх хүмүүсийнхээ сүлд хийморийг сахиж, үлгэр жишээ болж амьдрах ёстой юм. Ах маань намайг хүлээгээд биеэр нь тархаж амжсан хорт хавдараа ч анзаараагүй байх.
Ажил явдалаа газар дээрээ дуусгаад буцаж явах замд бие эрс муудлаа. Ургийн сүлд маань үгүй болсоных. Цайллагад юу ч идэж чадалгүй яаралтай гэртээ хариад хэвтэх тухай л бодож байлаа.
Яаралтай гэртээ ирээд хөнжилдөө шургаад нүдээ аних хоромд 8 цаг өнгөрсөн байлаа. Тэр хооронд маш их даарч, Африкийн Малави улсад тусч байсан хумхаатай төстэй байлаа.
- Яанаа хумхай бүрэн эдгээгүй бол буцаж сэдэрдэг гэсэн, тэгэж байгаа юм болов уу? Манай эмнэлгүүдэд тропик өвчиний эм гэж байхгүй шүүдээ.
Гэхдээ нэг зүйл тайвшруулж байсан бөгөөд миний хоолойн ангина өвдөж байлаа. Юм залгихад хэцүү байсан бөгөөд үүнээс болоод халуурч байна даа гэж таамаглалаа.
4 жил хагас шахуу огт өвдөөгүй байж одоо гэнэт өвддөг нь ямар учиртай билээ? гэж хэвтэж байхдаа бодож байлаа.
Мэдээж гэртээ ирсэн болохоор тайвшираад
- Өвдвөл өөрийнхөнтэйгээ байгаа гэж хариуцлага алдсан байж болох, харин нөгөө шалтгаан нь би замын туршид өдөр бүр багаар 1 цаг, ихээр 5 цаг хөөмийдөж бясалгадаг байсан юм. Харин гэртээ ирээд олон ажлуудын дунд огт хөөмийдөөгүй юм. Тиймээс хоолойнд байнга дасгал болж байсан зүйл үгүй болоод өвдсөн болов уу ч гэж бодлоо.
Хар дарсан аймшигтай шөнийг өнгөрөөлөө. Халуураад хар дараад
- Явахнээ л гэж бодогдлоо.
Аав ээж маань шөнөжингөө унталгүй тариа эмэнд явж ус сольж биеийг цэвэрлэж байлаа. Хүнээр халамжлуулах ийм сайхан байдаг билүү? Өвдөж юм бол чи ганцаараа шүү! Туслах хүн байхгүй шүү! Гэж айхгүй амьдрах ийм сайхан билүү.
Шөнө дунд бие засахаар 00 орох үед алмайрлаа.
Хав хар өнгийн шээс суултуурыг будаж гарлаа.
Яг л аймшигийн кино шиг.
Тухайн үед аав ээждээ хэлсэнгүй, тайван амраг гээд. Буруу ч байж магад.
Өглөө босоод дахин 00 орох үед байдал хэвээрээ.
- Сонин юм хав хар өнгөөр шээгээд байх юм гэж гэрийнхэндээ хэлэх үед
- Яанаа бөөр чинь болохгүй болжээ, эмч рүү явхаас.
Бид удалгүй хувцасаа өмсөөд яаралтай эмнэлэг рүү явлаа.
Бөөрний Намсрай эмчээс зөвлөгөө авч шинжилгээ өгөөд эход харуулах хэрэгтэй боллоо. Шээс цусны шинжилгээний хариу маргааш, харин эхог газар дээр нь өглөө.
Хариуг маргааш ирж авахаар болоод гэртээ харьлаа.
Байдал хэцүү хэвээрээ. Халуурсаар. Бие өвдсөөр
Маргааш нь шинжилгээнүүдээ аваад эхоныхоо бичгээ аваад эмч дээр очих үед
- Яаралтай хэвтэх шаардлагатай байна. Бөөрний өөрчлөлт их болсон байна гэсэн хариу өглөө.
1-р эмнэлгийн бөөрний тасаг засвартай байсан тул 3 дугаар эмнэлэг рүү явхаар боллоо.
Захирал дээр нь ороод байдлыг тайлбарлах үед шинжилгээний хариунаас гадна нөгөө бадарчин залууг таниад
- Хэвтүүлэх арга хэмжээ ав! Гэсэн бичиг бичээд гарын үсэг зурлаа.
Эмнэлэгт хэвтэх оочиртойгоос гадна оргүй байсан ч аргалхаар боллоо.
Бөөрний эмч дээр нь ороод шинжилгээ үзүүлэх үед бас л гайхан хэвтүүлэх карт нээлээ. Төөрдөг байшин шиг эмнэлэгт юм олно гэдэг нэлээд хэцүү санагдлаа.
6 давхар дахь бөөрний тасаг дээр нь ирээд карт бусад шинжилгээний бичгүүдийг үзүүлэх үед хүмүүсийн царай, нүдний хөдөлгөөнөөс байдал хэцүү байгааг анзаарлаа.
Гэрээсээ гарч байхдаа
- Received the bill for the world trip. Hospitalized.
Гэдэг бичгийг facebook дээрээ бичлээ. Дэлхийгээр бадарчилсан төлбөрийн тооцоо ирлээ. Эмнэлэгт хэвтлээ гэлээ.
Сул ортой өрөө байгаагүй тул чихрийн өвчтэй хүмүүстэй өрөөнд нэг ор нэмэж тавиад хэвтүүлэхээр боллоо. Би тэр хооронд гэрээсээ хэрэгтэй зүйлсээ цуглууллаа.
Эргээд ирэх үед орыг бэлдсэн байсан бөгөөд ахмад насны хүмүүстэй нэг доор орхоор боллоо.
Судас, хүйс, булчин, өгзөг гээд төрөл бүрийн эм тариа дуслуудыг богино хугацаанд хийж эхэллээ.
2 дахь өдөр нь дахин шинжилгээнүүд өгч, эхонд орж үзүүллээ.
- Чиний бөөр маш муудсан байна. Ангинаас болоогүй ч ангина чинь сэдрээж чамд мэдэгдсэн байна, тэгээгүй бол мэдэхгүй яваад байх байж. Гэж эмч хэллээ.
Эмч надруу гайхаж харсанаа
- Чи өөрийгөө хэнтэй адил гэдгээ мэдэх үү?
- Үгүй
- Чи нөгөө аялагч залуутай төстэй юмаа
- Аан, тиймүү
- Чи өөрөө юм биш биз?
Энэ удаа худлаа хэлж чадсангүй.
Өчигдөр маш сайхан зүйл боллоо. Эмнэлэгт хэвтээд 3 өдрөө хорвоо ертөнцөөс салсан байсан чинь Telemax communication гэдэг компаниас 4G mobile WIMAX буюу товчоор хэлбэл зөөврийн комьпютэрэнд залгаад хүссэн газраасаа интернэтэд холбогддог flash диск шиг жижиг зөөврийн интернэтийн холбоог өглөө.
Ажлаа эмнэлгийн орон дээрээс явуулах боломжийг олгосон Telemax-ийн хамт олон та бүхэнд баярлалаа. Ийм төрлийн интернэтэд ордог flash шиг жижиг холболтуудыг дэлхийн олон улс орнуудад харж байсан бөгөөд, Монголд байгаа нь үнэхээр сайшаалтай санагдаж байна. Олон ажил хэрэгч хүмүүс ажлаа хүссэн газраасаа шууд явуулах боломжтой болж байгаа юм байна. Надад олгосон нь 1 mb тул Youtube хүлээх шаардлага огт гарахгүй байна.
Сүүлд үүний талаар судалгаагаа хийгээд илүү тодорхой зүйл бичие!
Шинэ технологийн ертөнцөд би эргэн ороод удаагүй байгаа бөгөөд миний блогийн уншигчиддаа бас олсон зүйлсээсээ хуваалцах хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр эмнэлэгт 4 дахь өглөөгөө угтаж байна. Чихрийн тасгаас өчигдөр бөөрний тасагт шилжүүлсэн бөгөөд тасгийнхантай танилцаж амжаагүй байна.
Цуг хэвтэж байгаа залуу
- Та миний бодож байгаа хүн мөн үү?
Гэж хэлэх үед
- Мэдэхгүй чи хэнийг бодож байгаа юм
Гэж хариуллаа. Арай гэж өмнөх тасаг болон орж гарч буй хүн бүрт дэлхийг тойрогч аялагч гээд баахан адилхан асуултан давтамжтай хариулт хэлээд дууссан болохоор. Одоо шинэ өрөөнд дахиад л байдал эхнээсээ
- Хэдэн улсаар аялсан бэ? Хамгийн гоё нь хаана байна? Хамгийн эхний, сүүлийн улс . . . . гээд л
Өдөр бүр адил асуулт. Тоть шиг хариулсаар л байна. Хэзээ дуусах юм болоо.
http://www.amai.mn гэж хариулж эхэлдэг юм билүү.
Нутагтаа ирээд маш их ядарсанаа ойлголоо, замаасаа бус эх оронд байгаа асуудлаас.
Замд би эрх чөлөөтэй байж, өөрийн хоол унд байрлал аюулгүй байдалдаа санаа зовход л болоо. Харин энд
- Улсын эдийн засаг
- Халуун хүйтэн ус
- Юмны үнийн өсөлт
- Хээл хахууль
- Хүүхдийн сургууль цэцэрлэгийн тоглоомын талбайг булаан авч байна
- Гэмт хэрэг
- Залилан
- Аль нэг дуучин хөгжимчиний гэр бүлийн байдал
- Улс төрчийн унаж буй машин
- Өмнөд Африкт болж буй хөл бөмбөг гээд л зогсолтгүй мэдээлэл эргэн тойронд эргэлдэж, сонсохгүй байх, ойлгохгүй царайлхын арга алга.
Хүмүүс өөрсдөө бас хэрэгтэй хэрэггүй мэдээллийг хүлээн авч бусаддаа түгээгээд
- Амьдрал? Гэдэг хамгийн чухал асуудлаа мартаад байгаа юм шиг санагдаж байна.
За яачиж байсан, өнөө өглөө 00 ороод сайхан мэдээтэй болсон бөгөөд шээсний өнгө энгийн болсон байна. Аймшигийн кинонд тоглох урилга авахгүй бололтой. Биеийн байдал гайгүй болж байгаагийн шинж ч болов уу. Гэхдээ уржигдар өгсөн шинжилгээнүүд өчигдөр гарах ёстой байсан ч эмч
- Хариуг тодруулж байна.
Гэсэн хариу өгсөн бөгөөд тэр нь нэг л сэжиг бүхий санагдаж байна.
Олон газар явж төрөл бүрийн хордлогоос авхуулаад болох болохгүй ус унд хэрэглэж явсаны дараа ямар ч хариу гарсан хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй гэж өөртөө хэлсээр байна.

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

Nutagtaa ireed mash ih yadarsnaa oilgoloo, zamaasaa bus eh orond baigaa asuudlaas.

Tanii deerhi ugvvlbertei 100% sanal niilj oilgoj bainaa. …Hvreelleesee salangid uuriinhuruu baij chadkv yamar negen baidlaar erh ashigaa hed hed huvaah esvel hvseegvi ch bag zvvh zergees shaltgaalan daramttaich yumshig sanagdah ve bainga l tohioldoh yumdaa.

Yutaich aimshgiin kinond togloh urilgiig sanal tavihaas ni umnu ers tatgalzsan hariult uguurei. Ervvl enhiig hvsie.

Chimedee wrote on 2010/07/04 - 00:15
#2

Hi amai,bie e sain bodooroi.hurdan edgeed garaarai.

Adiya wrote on 2010/07/04 - 00:27
#3

Hurdan edgeerei. Hunii bie gedeg negentee doroitovch nogootei ooriigoo sergeen toljuuleh chadvartai baigaliin gaihamshigt buteel. Gagtshuu engiin hool idej, idevhtei amidarch, jam yosoor n heseg bailgaarai. Ayandaa ooroo nohon toljij edgeh bolno.

aranzan wrote on 2010/07/04 - 00:51
#4

medeej hariin orond ubduj bolohgui uchraas ih setgeliin tenhee gargaj bgaad gertee ireed taibshirsan yum bgaa biz dee.hurdan edgeerei , bas heterhii ih yumand shanalaad bna uu daa, ehleed bie e bodson deer

ogy wrote on 2010/07/04 - 00:52
#5

Erdenet biye eruul baikh ni tumen jargalan bilee . Biye sain bodooroi , hiij baigaa uils bodol ergetsuulel uurag tarkhind chine zogsoltgui yavagdaj baigaag mederch baina . Gehdee tur amrakh heregtei baikh , eruul saruul baival tumen uilsiig buteej chadakh bolno , Hurdan edgeerei

tuttu wrote on 2010/07/04 - 04:47
#6

Бөөрний үүрэг
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.

Бөөр өвчлөх шалтгаан
Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна.
Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.

Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох. үнэртэй болон бага гарах гэх мэт
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг

Бөөрний үрэвсэл
Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж баар үрэвсэх нь бий.

Бөөрний даралт
Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал,
- Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ
- Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий
Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй.

Бөөрний дутагдал
Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний путагдалд ордог.

Бүрэн эмчлэгдэх боломж
Нэгэнт архагшсан үрэвсэл бол бас хэцүү. Хамгийн гол нь тэр үрэвсэл:
- Ямар нянгаар үүсгэгдсэн байна
- Ямар төрлийн антибиотик таарах вэ гэх мэтийг нарийн тодорхойлоод, оносон эмчилгээг хийх хэрэгтэй.
Мөн бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал.

Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр өвдөх үү?
Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг.

Рашаан сувилөл бөөрөнд хэр сайн эмчилгээ болох вэ?
Рашаан сувиллын гол үйлчилгээ дархлааг сайжруулах явдал байдаг. Бөөрний архаг үрэвсэлтэй, хавагнадаг өвчтэй улсуудад элсэн сувилал их сайн. Учир нь халуун элсэнд хучсанаар хаван нь бууж, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд ахууны мах, андатрын мах гэх мэтийг өгч болно. Ялангуяа андатрын мах яагаад бөөрөнд сайн байдгийг судалсан зүйлүүд бий. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Дархлааг сайжруулахын тулд дээрх амьтдын махыг тодорой тунгаар идэх болон, рашаан сувилалд орох гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш эдгээрийг хэрэглэснээр бүрэн эмчлэгдэнэ гэсэн юм байхгүй.

Эмчилгээ
Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй. үүнд:
1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх
3. Хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол. Тухайн улиралдаа зохицуулж хувцаслах.
5. Хөдөлгөөний зохицол маш чухал болно

Нэмэлт мэдээлэл
- Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг.
- Бөөр өвдөх нь бусад бүх эд эрхтэнд буюу тархинд, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дайвар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний хувьд саванд нөлөөлдөг байна. Ялангуяа бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм.

Бөөр шилжлүүлэх
Энэ хагалгааг Монголын Анагаах ухааны хүрээлэн, “Монмэс” эмнэлэг, Клиникийн III эмнэлгийн хамтарсан баг Хятадын “Шижитан” эмнэлгийн доктор Хан нар “Бөөр шилжүүлэн суулгах” төслийн хүрээнд амжилттай хийлээ. Урд нь нэг удаа хийсэн боловч амжилтгүй болж байсан. Саяын хагалгааны хувьд нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амжилттай болсон. өөрөөр хэлбэл амьд донороос бөөр авсан. Тэр бөөр суулгуулсан эмэгтэй 1989 оноос хойш III эмнэлэгт анх оношлогдож, эмчилгээ хийлгэсээр ирсэн байна.

Хагалгааны үр дүн
Нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амархан салаад уначихгүй. Хагалгааны дараа бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлж байгаад 12 хоноод гарсан. Ер нь хагалгааны дараах эмчилгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Хордлого нь бүрэн тайлагдсан гэсэн үг. Хуучин өвдөж байсан өвчин буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь 10 хувийг нь эзэлж байсан. Энэ өвчний улмаас 2 бөөр нь маш жижигхэн болоод хатчихсан байсан. Гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр тавьж өгсөн. Гол судсанд нь болон давсаг руу нь холбож өгсөн байгаа. Шинээр суулгасан бөөрөндөө дэмжлэгтэй байх учраас өөрийнх нь 2 бөөрийг аваагүй. Хагалгаа 3 цаг хэртэй болсон. Бид амьд донороос бөөр авч, шилжүүлэн суулгах гарцыг хайж байгаа.

Цаашид ийм хагалгааг бие дааж хийх үү?
Саяын байдлаар багаараа ажиллаж чадвал ийм төрлийн мэс заслыг хийх боломж бүрдсэн. Хагалгааг амжилттай хийсний дараах бүх үйл ажиллагаа манай тасгийн нуруун дээр буудаг. Ууж байгаа шингэнийг зохицуулахаас эхлээд гарах үр дүнг нь бид хариуцдаг. Ийм хагалгааг хийх, тохироог нь үзэх багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас бөөр шийлжүүлэн суулгах боломжгүй байсан. Тэрнээс биш манай эмч нарын мэдлэг боловсрол, дадлага туршлага бол үнэхээр сайн.

Ямар бөөр шилжүүлэн суулгавал сайн бэ?
Бөөр шилжүүлэн суулгасан 50 мянган өвчтөний бие ямар байгааг Америкийн эрдэмтэд шалгажээ. Хэрэв бөөрийг амьд донороос авч суулгасан бол өвчтөний 81-85 хувь нь мэс засал хийлгэснээс хойш 3 жилийн дараа хэвийн байдалд орж байжээ. Нас барсан хүнээр донор хийсэн тохиолдолд гурван жилийн дараа 3 өвчтөн бүрийн нэгнийх нь бөөр ажиллагаагүй болж байжээ. АНУ-ын хувьд шилжүүлэн суулгах 4 дэх бөөр бүрийг амьд донороос авдаг. Скандинавын орнуудын энэ үзүүлэлт нь улам өндөр. Нийт шилжүүлж буй бөөрний 50 хувийг амьд донороос авдаг байна.

Тоо баримт
Клиникийн III эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ. Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчийн дотор бөөр, шээсний замын нийт өвчин хэвтэн эмчлүүлэгчдийн 14 хувийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10 мянган хүн тутамд 1.7 байна. үүнээс гадна бөөрний архаг үрэвслээр 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгаан явцад илэрчээ.

erka23 wrote on 2010/07/04 - 07:13
#7

amai hurdan idgeerei.zaluusdaa boornii talaar jaahan ch gesen medeelel oruulllaa.amai chamaig irgej bno bizde badarchin zaluus bid irgex bodol bna

erka23 wrote on 2010/07/04 - 07:15
#8

Amai!Altain tarvaganii buuriig haluunaar zalgih hamgiin engiin hurdan uilchilgeetei baidag yum bilee.Chiniih yag miniihtei adil Mongold ochinguut buurchin uvdsun baina.Altain tarvaganii buuriig haluunaar ny zalgiad avchih Amai.

Amaid wrote on 2010/07/04 - 08:50
#9

Jinhen Mongolchuudaa tanij bain!
Nadtai bolon busadtai iim chuhal medeelel huvaaltsaj bui ta nartaa bayarlalaa.
Namaig irgeh hereggui baihaa, ugaasaa ergeltend neeh durtai bish, humuus tsag zav ajilaa baran baij ireh shaardlaggui.

amai wrote on 2010/07/04 - 08:52
#10

bie sain bodooroi tsag hugatsaa aldalgui medee yvuulj baigaarai ahan unshij bn

ganbold wrote on 2010/07/04 - 08:58
#11

Heg eog gesen hariulttai,gonginoson duutai amaa sonin zaluu bna,chi uurigu busdaas deer uhaantai geed devren bodzon ym uu
heden uls yavsana,kolumb amerik iig neezen daini bodzon uu
f…..g stupid

Jet wrote on 2010/07/04 - 08:59
#12

jetd: bitgii ataarh,chi hezee ch bodol sanaagaa ingej helj chadaagui l biz dee,chi chadahgui l dee

lord wrote on 2010/07/04 - 10:18
#13

heden honog tag bolchxoor n gaihaad bsiin. turgen edgerei amai.bolvol dalimand n olon yum bodolgui sain untaad aw

odnoo wrote on 2010/07/04 - 11:19
#14

ovchin sejigeer oroj suzgeer edgene gedeg ta sain emnuleed hurdan edgeerei , bi nogoo ereen luu yavah zamd taarsan ovor mongol zaluu baina ,tand heden ovor mongliin sait hayag (mongol bichgeer)yavulh geed tan ni email haygiig olj chadsan gui endeer bichlee http://www.mglblog.net www. holvoo.net http://www.altanhurd.com http://www.sambar.tv minii hayag burged3@hotmail.com

burged wrote on 2010/07/04 - 13:37
#15

Амай-д эмнэлэгт яаралгуй тайван хэвтэж эмнуулээд биеээ гуйцэд сайн болгоорой гэж хэлэх байна. Чи уургэвчтэй анхны аялагч Алтай, Гималайд авирсан Осохбаяр нарын адил эх орондоо, ард тумэндээ хэрэгтэй хумуусийн 1 билээ. Аршаан сувилалд явж биеээ амраа, стресс ядаргаанд орсон, бухимдалтай болсон тал ажиглагдаж байна. Хар цагаан хэл амны эсрэг горим дом хийлгуулээрэй!

Амжилт wrote on 2010/07/05 - 01:42
#16

hurdan edgeerei.

be wrote on 2010/07/05 - 05:13
#17

za yamarch baisan eh oron chin chamaig iveene sanaa zovoltgui hurdan idgeed eh orond chin yu bolood yu uurchlugdsuniig dahiad neg anzaaraarai. Badarchin hun sorgog bn bhaa

gandy wrote on 2010/07/05 - 07:09
#18

Биеэ сайн эмчлүүлээд гараарай.
Өөрийн бие махбодио идэвхтэй байлгаж,өвчин эсэргүүцэх чадвараа дээшлүүлэх тал дээр их анхаарч,зөв дэглэмтэй байж сурах нь эрүүл байхын үндэс-ЭРҮҮЛ байх нь аз жаргалтай,сайн сайхан байхын суурь нь юм гэж ойлгоцгооё.1-10 өдөр өглөөний дасгал хийснээр эрүүлжихгүй нь ойлгомжтой,харин түүнийгээ амьдарлын хэвшил болговол үр дүнд хүрэх нь дамжиггүй.Залуусаа эрүүл биетэй,эрүүл ёс зүйтэй,суртхуунтай,эрүүл монгол хүн байхын төлөө хүн бүр чармайцгаая.

Ganoil wrote on 2010/07/06 - 21:37
#19

UHEJ UL BOLNO…

MOONLIGHT wrote on 2010/07/10 - 09:39
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.