post Category: Миний тухай / My story / post Comments (30) postJune 23, 2010 | 1,357 Үзсэн

DSC03788


2010 оны 6-р сарын 22. Эргүүлж сэргээсэн оффисдоо
Сайн байна уу?
Миний амьдрал, үзэл баримтлал, бодлыг байнга сонирхож, бичсэн санаачилсан зүйлүүлд дээр санал бодлоо бичдэг таньдаг болон үл таньдаг найзууддаа энэхүү захиаг зориулж байна.
Ганцаардал, зовлон, шаналал, ухаарлын замыг туулж байхад надтай байж хатуу шүүмжлэл, уран үгээрээ цэнэглэж байсны ачаар энэхүү эх орон гэртээ ирээд сар гаруй болж байна.
Сүүлийн 4 жил хагасад ганцаараа тэмдэглэж байсан төрсөн өдөр маань удахгүй болох гэж байна.
6-р сарын 28-ы өдөр нас 31, сүүдэр 32 хүрч байна.
Баярлах хамгийн гол шалтгаан бол мэдээж өдий хүртлээ амьд мэнд явж байна. Эх орондоо зүйлээ бүтээгээд ирлээ, тэгээд ганцаараа бус гэр бүл найз нөхөдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна.
Анх замд гарч байхдаа шинэ мэдээ мэдээлэл орчинд орж, сонирхол тэмүүлэл их байсан ганцаараа хүний нутагт төрсөн өдрөө тэмдэглэж буйд бараг эмзэглээгүй юм. Египт улсын Шарм Эл Шейх гэдэг газар дөнгөж танилцсан найзуудтайгаа хоол идэж өнгөрөөж билээ.

DSCN2002
Хоёр дахь төрсөн өдрөө Өмнөд Африкийн Улсын Кэйп Таунд байрлаж байсан аяллын дэн буудалдаа тэмдэглэж байсан ч
- Ганцаараа найз нөхөдгүй ингэж хүний хүн байх ямар хэцүү юм бэ? гэж анх бодож эхэлсэн юм.

DSC05755

Гуравдах төрсөн өдрөө Сиерра Леон дахь Монголын энхийг сахиулагчид дээрээ тэмдэглэсэн юм. Нутаг нэгтнүүдтэйгээ хамт тэмдэглэх нь сайхан байсан ч, оройн хоолонд бэлдсэн бялуу жимсний шүүснээс өөр зүйлгүй ширээн дээр багийн ахлагчид цуглаж баяр хүргээд, бялуу шүүсээ дуусмагцаа
- За сайхан баярлаарай! Бид амрахгүй бол өглөө эрт ажилтай!
Гэж хэлээд босох үед урт ширээний ард ганцаараа үлдсэн үе үнэхээр гунигтай байсан юм. Пааридаж байсан найз нөхөд гэр бүлтэйгээ байсан дурсамжууд, хөөрхөн охид гээд бодохгүй зүйл алга байлаа. Ялангуяа маргааш бүрэн хамгаалалттай цэргийн баазнаасаа гарч иргэний дайн дууссан Сиерра Леоноос иргэний дайн эхэлсэн Гуниеа ( Guinea ) улсруу явах гэж байсан тул сэтгэл түгшүүртэй байлаа.
Хэдийгээр би цэргийн хүн бус жирийн иргэж тул, зөвшөөрөл аваад гарч болох байсан ч
- Хаашаа?

IMG_9361

Дөрөв дэх төрсөн өдрөө Монтенегро улсын далайн эрэг дээр тухайн үед үерхэж байсан бүсгүйтэй хамт өнгөрөөж билээ. Гэхдээ л өөрийн гэр оронгүй, төрөлх хэл соёл эх оронгүй байсан тул бас л дотор нэг зүйл дутуу санагдаад байлаа.
Харин энэ ням гарагт 31 насныхаа төрсөн өдрийг найз нөхөд танилууд, дэмжигчидтэйгээ өнгөрүүлэхээр өнгөрүүлэхээр шийдлээ.
Төлөвлөгөө:
Төрсөн өдрөө тэмдэглэх хэд хэдэн санаанууд байсан бөгөөд хамгийн тохиромжтой нь Монгол шилтгээн санагдсан юм. Учир нь тэнд миний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг байдаг юм. Ганцаардлын замд гардаг жилийн зун нь Монгол шилтгээнд анхны beach party хийж байсан бөгөөд тухайн жилийн төсөл нь Зун буюу Summer байсан юм.
100 гаруй ачаа элсийг голын хажууд буулгаж, одтой тэнгэрийн дор элсэн дээр голын чимээтэй хамт электро хөгжим сонсох үнэхээр сайхан байж билээ. Ялангуяа Баар Диско гэдэг тамхины утаанд дарагдсан газраас гарах нь тэр үеийн хувьсгал мэт санагдаж байсан юм.
Хэд хоногийн өмнө Монгол шилтгээн дээр очиж 5 жилийн өмнөх дурсамжуудаа дахин сэргээлээ.
Залуу байж, шинэ өвөрмөц зүйл хэрхэн сэтгэх вэ? гэж өдөр бүр боддог байж.

IMG_0870

Харин одоо шинэ зүйл сэтгэх хэрэггүй боллоо. Яг юу хиймээр байгаагаа мэдлээ.
Төрсөн өдрөө тэнд тэмдэглэж болох талаар ярилцсан бөгөөд өнөөдөр эцсийн шийдвэр гарлаа.
Монгол шилтгээн рүү ороход хүн бүрээс такс тасалдаг бөгөөд
- Эх орондоо!
Гэж нууц үг хэлэх юм бол ирсэн хүн бүр үнэгүй орохоор боллоо.
- Миний төрсөн өдөрт ирж байгаа хүнээ такс таслах юм бол би зохион байгуулагч байгаад яах юм бэ? гэж тайлбар хэлсэн нь нөлөөлсөн болов уу.
Хүн бүр ирж болно шүү.
Гагцхүү нууц үгээ хэлээрэй.
Би холын замд гарахын өмнөх шөнө Медуза клубт паари хийж байхдаа бас энэ зарчимыг дагасан юм.
- Амай гэж нууц үг хэлсэн болгоныг 5000 таксаас чөлөөлсөн юм.
Манай зохион байгуулагч болон ди жэй найз нар ирж хөгжим тоглож өгнө гэлээ.
Тиймээс 6 сарын 27-ны ням гарагт Монгол шилтгээний наран шарлагын газар дээр 12 цагаас хойш уулзацгаая! Амралт хэр удахыг мэдэхгүй, угаасаа цаг чөлөөтэй нээлттэй байгаа тул, хүссэн цагтаа ирээд хүссэн цагтаа явж болно шүүдээ.
Гагцхүү төрсөн дөрөө тохиолдуулаад ширээ засаж ундаагаар дайлж чадахгүй болов уу.
Дөнгөж ирээд хөлөө олж амжаагүй байгаа тул нүсэр том арга хэмжээ хийж чадахгүй нь, гэхдээ амралтын нэг өдрийг хамтдаа өнгөрөөгөөд сайхан хөгжим сонсож, спорт тоглоом тоглож өнгөрөөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх билээдээ?
Зарлал:
Монгол бадарчин нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцдог, дэмждэг, хамт амралт аяллыг өнгөрөөх хүсэлтэй залуус 11.30-с Драмын театрын урд уулзаж, зохион байгуулалттайгаар явахыг санал болгож байна. Ялангуяа зарим унаанууд хоосон эсвэл ганц хоёр хүний суудал илүүтэй явах тул унаагүй нэгнийгээ аваад явахыг санал болгож байна.
Эв нэгдэл бидний уриа шүүдээ!
За яачиж байсан ирэх ням гарагийг хамтдаа өнгөрөөцгөөе.
Бороо орсон ч байсан хамаагүй би тэнд байх болно.
Гал түлж магад, шөнөжингөө тэнд үлдэж магад. Тиймээс нарны тосноос авхуулаад дулаан хувцастай ирэх тал дээр анхаараарай. Тэнд байрлах бодолтой байгаа бол урьдчилж захиалгаа өгхөө битгий мартаарай!
За 31 насныхаа төрсөн өдрийн баяраа гэртээ та бүхэнтэй хамт өнгөрөөнө гэж найдаж байна. Бид хэдүүлээ юм бэ?

Horaayy..there are 30 comment(s) for me so far ;)

#1

vay vay really.. eh orondooo :D amjuul ochino shuu. mend hvrgenee.
coming soon

emi wrote on June 23, 2010 - 9:52 pm
#2

bugdiin unshlaa dajgui sanagdaj bn battai helj medehgui bgach ochihiig bodnoo

JASON wrote on June 23, 2010 - 10:45 pm
#3

Ochnoo, Amai.

buya wrote on June 23, 2010 - 11:18 pm
#4

mundag yumaaa

dorjoo wrote on June 24, 2010 - 12:13 am
#5

Төрсөн өдрийн тоглоомоо тоглохоо мартузай ! Гэхдээ энэ удаад чамайг таних хүний тоо олширсон болхоор жаахан амархан ч юм шиг, хэхэ
31-н үнсэлтийн зураг цуглуулаарай да! :)

Жавхлан wrote on June 24, 2010 - 12:15 am
#6

төрсөн өдрийн мэнд …

eco_mon wrote on June 24, 2010 - 1:31 am
#7

such a nice!! have a wonderful birthday

Ganaak wrote on June 24, 2010 - 2:35 am
#8

Амай одоо монголд ирчихсэн байжээж крилл үсгээрээ бичээчээ!?!

d wrote on June 24, 2010 - 3:55 am
#9

mongold bsan bol……….

bayaraa wrote on June 24, 2010 - 4:24 am
#10

sain bna u uuriin chini tuhai dandaa unshdag odoo yu bolj bga bol geel bainga hardag

ariun wrote on June 24, 2010 - 4:49 am
#11

Montenegro dahi girl friend ni vneheer saaak

ariun wrote on June 24, 2010 - 4:50 am
#12

Амай чиний hajuud байгаа хүүхэн ямар гое хөөрхөн тасархай охин бэ.Амай чи шүү.Лаг ази залуучууд европ хүүхнүүдтэй явдаг,үнэхээр лаг ази залуутай европ охидууд унтдаг юм.Энэ хөөрхөн хүүхний зургийг хараад шуналтай Монгол хүүхнүүдийн шээс гойжиж байгаа даа.Монгол хүүхнүүд ариа дэндүү шуналтай шүү.Унах унаагүй,унтах гэргүй бадарчин Амайтай хэн суудаг юм гээд надтай ямар их хэрэлддэг гэж санана.Би сүүлийн үед Амайг өмөөрч олон ч Монгол хүүхнүүдтэй хэрүүл хийж байна дөө.Монгол хүүхнүүд мөнгөтэй хүн байвал хар шар халтар бүдүүн бандгар хэнтэй л бол хэнтэй хаа л бол хаа дагаад явчихдаг.Харин европ хүүхнүүд яг эр хүүний чадал тэнхээ хайр сэтгэл урлаг авьясийг уяарч ухаарч унтдаг үзэсгэлэн гоо уран булбарай бүсгүчүүд байдаг.Гадаад хүүхнүүдийн арьс ямар гое зөөлөн булбарай гээч.Амай чи ч үнэхээр азтай адтай аавын хүү юмаа.Тэр франц хүүхнийг естой нэрийг нь мартдал янагласан байндлээ.Угаасаа хоншоортой аавын хүү л европ охинийг өвөртөө оруулдаг юм тэр тусмаа франц хүүхнийг.Амай чи ч угаасаа гое залуу л даа.

unshigch wrote on June 24, 2010 - 5:20 am
#13

Гудамж талбайд яваа европ авгайтай ази залуучуудыг хараарай хамгийн чадалтай хамгийн гое залуус европ охин дагуулаад явж байдаг юм.Худлаа гэвэл та нар өөрсдөө Why white girls loves asian guys youtube өөрсдөө ороод үзээрэй.Харин ядарсан ази охидууд хар шар халтруудыг дагачихсан явж байдаг.Тэр хар шар халтрууд нь царай муутай,эсвэл хөгшин,эсвэл,унхиагүй,эсвэл унжгар,эсвэл дунжгар,эсвэл дуугүй,эсвэл дундуур,эсвэл гундаж,гутарч гутлаа чирсэн гээд хэлж дуусашгүй олон гуншантай….

unshigch wrote on June 24, 2010 - 5:40 am
#14

happy birthday to u Amai. urgelj hiimorlog ywarai

odnoo wrote on June 24, 2010 - 6:57 am
#15

Bid hoer saya doloon zuuguulaa shuudee tend uulzay!!!

Umba wrote on June 24, 2010 - 7:18 am
#16

Hey bi 27-nd bas 31 hurch bga shde hugshuun, bi tegwel hiih gej bga birthday partygaa naana chin naizuudtaigaa tsug nuulgeed ochyo bolhuu :)

Mono wrote on June 24, 2010 - 7:46 am
#17

Баярын мэнд хургэе!27нд онгоцоор очих тул хараахан амжиж чадахгуй бхаа.Донгож гэртээ ирчихээд би парти-д явлаа гэлтэй биш энгийн уулзалтан дээр нь очье.
Нандин хусэл бур чинь биелэг энэ баярын одор!

Bali wrote on June 24, 2010 - 11:51 am
#18

saina baina uu tanii torson odriig hamt temdeglehiig bodnoo erthen beltgelee bazaay

ganaa wrote on June 24, 2010 - 1:39 pm
#19

Hi,Amai.Хэдийгээр энэ арга хэмжээнд оролцох хувь дутаж байгаа ч хүний харилцаанд өнөөдрийн хөгжил орон зайн хамааралгүй болгож чаджээ.Хэдхэн үг хэлхийг минь зөвшөөрөн үү.Төрсөн өдрийн баярын мэнд хүргэж,эх орондоо шинээр эхэлсэн ажил чинь улам эрчимтэй,шинэлэг мөн Монголдоо ,залуустаа өгөөжтэй байхын ерөөл дэвшүүлэн баярт өдрөө мартхааргүй ,насан туршын сайхан дурсамж үлдэхээр өнгөрүүлхийг хүсэе.Happy birthday to you, Happy birthday to you ,Happy birthday to Amai,Happy birthday to you, ВҮҮҮҮҮҮҮҮҮҮ

Ganoil wrote on June 24, 2010 - 9:27 pm
#20

Сайн байна уу? Чамт удахгүй болох төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Чи блогоо криллээр бичвэл ямар вэ. Латин үсгээр галиглаж бичхээр уншхад жаахан хэцүү юм.

очироо wrote on June 24, 2010 - 10:01 pm
#21

Amai ahdaa HAPPY BIRTHDAY TO YOU! Tanid amjilt

Ema wrote on June 25, 2010 - 12:51 am
#22

Амай дүүд төрсөн өдрийн мэнд хүргэж юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай хэмээн ерөөе.
Ах нь төрсөн өдрийн баярыг олон жилийн өмнө хойд хөрш улсад оюутан байхдаа гадаад болон эх орны оюутнуудтай тэмдэглэж байж дээ.Түүнээс хойш тэмдэглээгүй.Би тэмдэглэхийг ч хүсдэггүй.Би 23 насандаа буддын судар уншиж Бурхны сургаалийг биширч буддист болсноос хойш төрсөн өдрийг баяр биш, бясалгал болгож өнгөрөөдөг болсон.Юу гэж бясалгах вэ гэвэл бас нэг жил миний амьдралаас талийн одлоо, амьдрал маань нэг жилээр дахиад хорогдлоо, би энэ хүний төрлийг олсон жилүүдэд ямар буян үйлдэж, ямар тусыг бусдад хүргэж, ямар ном эрдэмд хүрэв гэдгийг дүгнэж цэгнэхийг боддог.”Хүн нас нэмэгдэнэ гэдэг нь нядалгааны мал эцсийн зогсоол руугаа алхам алхмаар ойртож буйтай адил” хэмээн буддын сударт бичсэн байдаг.Энэ нь би хэн нэгнийг айлгах гэж хэлээгүй,ер нь залуу байгаа дээрээ, амьд байгаа дээрээ гэгээрэл, буян, номыг үйлдэхгүй бол тэр цаг нь өнгөрчихвөл нэгэнт оройтох тул харамсмаар юм болох байх хэмээн санал бодлоо хуваалцмаар байна.Би залуу хүн биш.Зарим нутгийн залуу найз нартаа “Чи яг одоо Бурхны ном үз” гэж зөвлөхөд тэд маань “Би одоо завгүй, миний бизнесийн ажил их байна,60 нас хүрээд тэтгэвэртээ гараад судар уншина” гэдэг юм.Тэдэнд би “хэрэв 60 хүрэхгүй, наана нь ертөнцийн мөнх бусыг үзвэл яана” гэхэд тэд инээгээд “арай үгүй байлгүй, би залуу байна” гэдэг. Гэтэл бурхны номд “бүх юм мөнх бус, төрсний эцэст үхнэ,цугласны эцэст тарна, баяжсаны эцэст үгүйрнэ,барьсны эцэст нурна,иймд үхэхээсээ өмнө амжиж буян номыг үйлд” гэсэн байдаг.За уучлаарай,олон юм бурж сайхан баярыг чинь гуниг болгочих вий гэж бодож байна.Үнэн үг заримдаа гунигтай байж болох шүү дээ.Төрсөн өдрийн мэнд хүргэе.Хамаг амьтан гэгээрлийн хутгийг олох болтугай.

D.Sukhbaatar wrote on June 25, 2010 - 1:00 am
#23

Happy birthday Amai ! usee heze tairah um be naad urt us chin 1 l bishee hurdan tairuularai tegul goyo tsevrehen hargdan shuu

oyu wrote on June 25, 2010 - 2:17 am
#24

yamar ch baisan tursen uderiih ni mendiig hurgeye, gehdee ene udaa tursen uderiin party canceldagdah bolow uu, uchir ni Amaigiin maani hairtai ah ni nas barsan tul.

Mmmm wrote on June 25, 2010 - 3:03 pm
#25

Tursun udriin bayarin mend hurgiye.Hiij sanaachilj baigaa zuiliig chini demjij bn.

ariuk wrote on June 26, 2010 - 4:12 am
#26

happy birthday dear amai!
humuus kiriller bich geel mangartaad bh yum,hun hussen dassanaaraa l bichne shdee,nadad lav latinaar bichih,unshih amar bdag.kirilleer bichih hezuu bdag.
urt usnii huvid chamd zohidog l doo,gehdee joohon nas daraad hugshin haragduuldag bj magadgui,sahal us ihseh tusam ovortoi l haragdana shdee medeej
harin usee zasuulchihval nileen zaluujij haragdah baih gej bodoj baina. good luck.

anon wrote on June 26, 2010 - 7:22 am
#27

Sain baina uu? Bi ooroos chin 1 yum lawlah gsn yumaaa nadad e-mail.ee ogooch eswel hariu bicheerei

Zolushka wrote on June 26, 2010 - 9:37 am
#28

13-r setgegdel jaahan ineedtei sanagdlaa. mashingvi bol, oron gergvi bol amidrahgvi geed zarlaad gvigeed baigaa Mongol ohid haana bainaa? Tsuun heden hvnii setgelgee shvv dee. bi l bol Amai ahiig nadtai gerleech gevel sohor, doglon baisan ch shuud zuvshuurun. Yagaad gevel hurhungund ni bish hvnd ni bolj suudag bhgvi yu. emegtei hvn chin. hichineen hurungutei ch archaagvi arhichin baibal yahiin suuh uu ? bas tegeed azi ohiduud hamgiin nuutslag, medremjtei, bas emegteileg baidgiim sh dee.

orgil wrote on July 8, 2010 - 6:08 am
#29

ta bid 2 n birthday neg odor ym bn hehe

densee wrote on July 14, 2010 - 4:07 am
#30

torson odor .. bi ch yag unende gantsara ongorooh bololt ugasa ch neh sur boldoggui lde gehde l ene jil bur gantsara ,, ta unemshihgui ch bj magadguilde unende iim l yum bloh bololt 2honogiin daraa/ gerte bhad aaw eej 2 alia ohinoo unsii geel tegeel bolo 2jilees omno n 18jil tegj l ongorsondo ontsgoi yum bgaguiee aan nodnin emlegt hewtej bsan … bi eejde ooriho topson odroro bayarllaa gej heldeg ,,bid eejinhee negeehen joohon heseg n yum shuudee

s wrote on July 22, 2010 - 4:00 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.