2010 оны 6 сарын 21. Төөрсөн нийгэмд.
Эх орондоо ирсэн цагаас хойш өдөр тутмын амьдралаа шинээр эхлүүлэх тэмцэл хийсээр 2 сар гаруй болсон байна.
Шинэ амьдралаа эхлэх гэсэн хувийн асуудлаас илүү нийгмийн тулгамдсан асуудлуудыг судлаж бодит байдлыг дүгнэхийг хичээсээр байна. Гадаадад буй олон залуусаа авчирхад ямар бэрхшээлүүд тулгарах болоо? Гэдгийг үнэн зөвөөр судлаж бичих нь маш чухал байна.
Над шиг ирээд шоконд оруулахгүйн тулд.
Иргэд маань өдөр тутмын стрэсс дэпрэссэнд амьдарч буй Улаанбаатарчууд муу бүхнээс дайжиж, аль болох анзаарахгүй байхыг хичээж буй нь харагдаж байна. Юмыг сайн талаас нь харах нь чухал гэж байгаа нь зөв боловч, бодит байдлыг анзаарахгүй өнгөрч байгаа нь өнөөдрийн нийгмийн хямралыг улам бүр гүнзгийрүүлж байна.
90 оны хувьсгалаас өмнө нутгаа орхин явсан хүн цөөн, тэд эргэн ирэхдээ
- Эх орон сайхан шүү! Санасан шүү!
Гэх боловч хэсэг хугацааны дараа бодит байдлыг хараад шууд буцмаар санагдах нь гарцаагүй. Учир нь 20 жилийн өмнө байсан нийгмээс авч үлдсэн зүйл огт байхгүй гэж хэлж болно.
90 оны үеэр явсан хүмүүс дэлхийн соёл иргэншил, хөгжил гэж юу байдгийг эхний долоо хоногтоо харсан байх, харин дараагийн жилүүдээ өнгөц харагдаж буй зүйл бодит байдал хоёрын ялгааг олсон байх. Хөгжил гээд байгаа эдийн засгийн баталгаатай байдалд хэрхэн хүрч болохыг гадны соёлоос суралцаж эргэн ирэх өдрөө хүлээн суугаа байх. Харин 2000 оноос хойш гарсан хүмүүс 10-хан жилийн дотор бий болсон нийгмийн байдлыг жигшиж айсан тул буцаж ирэх тухай бодох нь бага байгаа нь хүний нутагт таарсан Монголчуудаас анзаарагдсан юм.
Харин 10 оны дүрвэгсэд бол 90 оных шиг эдийн засгийн бус, 2000 оных шиг сэтгэл санааных бус бухимдал үзэн ядалтых болж байгаа тул эргүүлж авчирах тухай бодсоны гарз болох болов уу.
Хүний нутаг руу ажлаар явах хүсэлтэй байгаа залуус дунджаар 20-35 насныхан. Өөрөөр хэлбэл ухаан орсон цагаас өлсгөлөн, оочир, шудрага бус байдал, архидалт ядуурал, хээл хахууль гэдэг зүйлийг өдөр бүр харж байсан тул, эх орны дурсамжтай холбосон гэгээлэг зүйл бага байгаа болов уу.
Ялангуяа шинэ үеийн залуус байгальд гарч амрах амьдрах тухай ойлголтгүй зуны халуун цагуудыг хотын шороотой гудамжинд тв, компьютерийн ард өнгөрөөсөн тул сайхан амьдрао гэдэг бол европ америк ази гэж бодол толгойд нь яс суусан байгаа юм.
Гэртээ ирээд сар болсон хугацаанд өдөр бүр 5-8 км газар алхахыг хичээж байна. Хотын гудамжуудаас авхуулаад гэр хороололд хүртлээ явлаа. Хүмүүсийн амьдрал, ярьж бодож буй зүйлсийн талаар өдөр бүр мэдээлэл цуглуулж байна.
Алхаж яваа намайг
- Хөөрхий ядарсан амьтан!
Гээд дайрах шахуу өнгөрч буй үнэтэй машинтай хүмүүст юм хэлээд ч нэмэргүй болов уу.
- Хүүе чи Амай юу? Утсаа өг, нааш ир!
Гэж нохой шиг дууддаг ухамсартай хүмүүс ч байх юм. Машинтай явсан бол тэгэхгүйсэн. Энэ их замын ачааллаас ангижирч машинаа буланд орхиод, гудамжаар алхангаа юм бодож бясалгаж буйг анзаарахгүй байх шиг. Боловсрол соёл муутай нийгэмд хүн амьдралаа сайн муу байгааг хажуудаа явж буй хүний дээр доороос нь хамааран шийдэх юм. Гэтэл өндөр хөгжилтэй гэх улсад хүн бүр өөрийн сайхан амьдралын ойлголттой тул
- Чи машинтай юу?
Гэж асуух нь тэнэг байдаг юм.
Шудрага бус байдлын улмаас нийгэмд ийм их ялгаа гарсан юм. Тиймээс хэн нэг нь мэдлэг боловсрол олж амьдралаа дээшлүүлэх тухай бодсоны гарз гэж ойлгосон байна. Харин би үүнийг худлаа гэдгийг өөрийнхөө амьдралаар нотолмоор байна. Мэдлэг боловсрол гэдэг бол маш чухал шүү! Хүнд түүнийг харуулж гудамжаар авч явах боломжгүй ч, амьдралын хэцүү үеүүдэд тэр тусалдаг юм шүү.
Нийгмийн нийтлэг сэдэв гэвэл
- Стрэссдэж байна
- Мөнгө хэрэгтэй байна
- Эндээс гадагшаа явмаар байна
Аргагүй бизээ. Шудрага яваад амжилтанд хүрнэ гэдэг юу л бол! Заавал танил та хээл хахууль хууль бусаар явж байж нэгмуу материаллаг хүсэлдээ хүрнэ, харин тэр үед өөрийгөө, зүрх сэтгэлээ худалдсан байна.
Амьдрал нэг л биш боллоо шүү! Нөгөө сайхан бодол мөрөөдөл минь хааччихваа? Гэж бодох завгүй амьдралын хүрдэнд уусан орно.
Хүн амьдралдаа олон төрлийн таашаал авда, материаллаг нь тэдний нэг, гэхдээ матери буюу эд болгон хугацаатай тул хэзээ нэгэн цагт үгүй болно. Харин оюун санаа зүрх сэтгэл амьдралын сүүлийн мөч хүртлээ хамт байна.
Хэдийгээр хэцүү байсан ч миний бадарчилал надад аз жаргал гэж юу байдгийг тайлбарласан юм. 1 гуталтай сандаалтай, 2 өмд 2 цамцтай байсан ч би хорвоо ертөнцийг үзэж танилцаж насан туршдаа санан дурсах гэгээлэг дурсамжуудтай болсон юм. Хэдийгээр зарим нэг нь тийм ч сайхан биш! Гэж хэлэх муу дурсамжууд байгаа ч, өдийд амьд яваа надад цаг хугацаа амьдралыг хайрлаж яв гэдгийг тайлбарлаж байгаа юм.
Аль 4 жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй хүмүүстэй уулзаад ямар ч сэтгэлийн таашаал авахгүй байна. Юу ярих гэж буй нь хэтэрхий ил тод байгаа тул, босоод явчмаар үе ч байх юм.
- Чи одоо нийгмийн хүн тул үлгэр жишээ байгаарай! Гэж хэлж буй дарамтыг эс тооцвол.
Удаан хугацаанд Улаанбаатарт ирээгүй хүн бол маш олон сонин зүйлс харагдана. Дэлхийн хамгийн замбраагүй улсуудад анзаарагддаг нийтлэг хэв шинж болох хэт баян нэн ядуугийн хоёр нэг газар амьдарч байна. Энэ бол шилжилтийн үе.
Хэт баян нь өөрсдийгөө хэт тусгай гэж итгэнэ, харин нэн ядуус нь би ч гэсэн ингэж чадна гэж бодно. Ямар сайндаа гудамжаар явж буй насаараа мөрөөдөөд авч чадахгүй гадны машин байшин хараад
- Яая бид хөгжиж байна шүү!
Гэж нүүр бардам хэлнэ.
Миний амьдарч байгаа нийгэмд хүнийг гаднах хувцас, унасан унаагаар нь дүгнэдэг тул хүн бүр сайхнаа харуулна гэхээсээ илүү бусдад муугаа харуулахгүй гэж хамаг хөрөнгө мөнгө хүчээ зарна.
Орон гэргүй хэрнээ, барууны саятан шиг хувцаслаж хамгийн тансаг унаа унаж байна.
90 оныхон бол аргагүй, 3 үеэрээ огт юмтай байж үзээгүй. Гоо тансаг гэдэг ойлголт маш бага байсан тул, богино хугацаанд нээгдсэн гэрэлд сохорч юм үзээгүй юм шиг тэнэгтсэн. Улсаа ард түмнээ түүх соёлоо худалдсан. Насан эцэс хүртлээ
- Хэрэг задарвал яанаа?
Гэсэн айдас дор амьдарч байна.
Харин 2000 оныхон болохоор тэрхүү тэнэглэлийг соёл, амьдрах ухаан гэж буруу ойлгосон тул өөрийнхөө замыг цэвэрлэх, эрх чөлөөний нэрийн дор бусдынхаа, улс нийгмийнхээ замыг устгасаар байна.
Тамын тогооны үлгэр гэдэг зүйл хэдийгээр улс болгонд байдаг нь харагдсан ч, архаг үе гэдэг нь энд болж байна.
Хэрвээ эх орондоо ирэх гэж байгаа бол нэг зүйлд анхаараарай.
Бухимдах зүйл хаа сайгүй байна. Зам, барилгаас авхуулаад замын хөдөлгөөн хүртэл аймшигтай. Хэвлэл мэдээллээс зай барих нь дээр. Тэр бүхэнд бухимдаж байх уу, өөрийнхөө амар тайвныг бодож тоохгүй байх уу? Гэсэн асуулт яалтачгүй бий болж байна.
Мэдээж анзаараагүй юм шиг яваад байж болох авч, нэг л өдөр харанхуй хонгилд алхаад байснаа мэдэх юм.
Өөрчлөлтийг хүсэж буй хүмүүс олон байгаа ч нэгдэж дуу хоолойгоо гаргаж чадахгүй байна. Бас өдөр тутмынхаа амьдралыг зогоох гэж бодож буй хүмүүсийг эс тооцвол нохой шиг уралцаж байгаа хүмүүсийн дунд хэтэрхий цөөхүүлээ байна.
Тиймээс хүний нутагт эх орны, амьдралын, ажлын үнэ цэнийг ойлгосон та бүхний туслалцаа дэмжлэг, санаа бодол эх оронд маань үнэхээр үгүйлэгдэж байна.
Төр засгийг өөрчлөх, унагаах тухай бодсон хүн энд зөндөө байна. Харин алдааг засан залруулж болохгүй байгааг нь шүүмжлэх бус илүү дээр гарц олж өгөх мэдлэг боловсролтой хүмүүсийн туслалцаа үгүйлэгдэж байна.
Хэдийгээр би ганцаараа блогоо хөтлөж байгаа ч та бүхний дуу хоолойг нэгтгэхийг хүсэж байна.
Ахан дүүс бие биентэйгээ зулгаалцах, хорлолцох бус нэгдэх хамтдаа хөгжилийг бий болгох цаг болсон. Зовлонг ойлгоогүй цагт жаргалыг мэддэггүй, тэгвэл бид зовж үзлээ харин яавал жаргах вэ? гэдэг асуултыг бие биеэсээ асуумаар байна.
Хүнийг ашиглах, өөрийгөө баяжуулах өөртөө таашаал өгөх гэсэн бодлоос өөр зүйл анзаарахгүй болсон манай нийгэмд шинэ давалгаа хэрэгтэй байна.
Гэхдээ хувьсгал огт хэрэггүй байна.
Төр захиргаагаа хичнээн солиод ард иргэд нь өөрчлөгдөхгүй бол ямар ч үр дүнд хүрч чадахгүйг түүхэн алдаануудаасаа ойлгож, олон улсын байдлаас анзаарлаа. Нийгмийн үнэт зүйлээ дахин сэргээж
- Монгол хүнд ямар амьдрал гоё вэ?
Гэдгийг харилцан ярилцаж хариултыг хайцгаая.
Эх орон тань хүлээсээр . . . . Уйлсаар . . .

Horaayy..there are 27 comment(s) for me so far ;)

#1

Zuw shvv, hicheen tur zasag soliod ard irgediin yhamsar bolowsrol deeshlehgvi bol hezee ch hugjihgvi. Manaihan odoo tsewer halh tsys ene ter gej duwchignuh bolje, ene bdal daamjirwal hamgiin ayultai zvild hvrgej boldgiig Kirgiz haruulj bnada,zaluus Mongol Kazak gsen 2hon vndstentei orond amidarj buiga ch sain medehgvi halh vndesten gej tseeje deldej bui n gytmar bna. Ta ed bvhend iim saihan taiwan orond amidrah yamar chyhal bolhiig vlgerleerei,

Baliii wrote on 2010/06/22 - 12:01
#2

ulaanbaatar hot chimeegui(tsusgui dain)dainii talbar l gesen ug.delhiin hamgiin ayltai hotod amidarch baigaag bid oorsdoo ch medexgui bn.bid oyun sanaaniii olsgolond denduu avtaj bn da

erka23 wrote on 2010/06/22 - 12:16
#3

Hil davaad hugjiltei orond ochchih l ym bol az jargald hureh ym shig oilgolttoi hun olon bna. Todii olon ch hun gadagshaa garch bna. Hamag mungu,amidralaa ardaa orhiod,aj baidliin tuvshin ahih zorilgiin dor hariig zorij bga ter humuus tanii heldg shig ehnii 7honogto l bugd ‘uran zurag’ bsniig oilgodg. Ter uyd l gerte bsn n dr bj gedgiig meddeg ch az taarch magadgui geed huleeser,tevchseer. Neg l medehd als hol daramtand orchihsn,tuhain niigemde baga zereg dasan zohitsson bdg. Gevch gerte ergeed harij ireh ym bol dahiad l shineer dasan zohitsoh shaardlagatai bdg uchraas l Mongoldoo ergej ochihiig boddoggu bh. Yagaad gedgiig n ta bugdiig n tailbarlachih shig bna. Yer n tegeed buh zuil n emh zambaraagui bdg manai orond zugeer l bhiig bodoh hun olshirsoor bna. Neg talaasa hiiye gd duugarah l ym bol hun bur -Ene nuhur yah sanaatai bna? Gej bgaa ym shig surug talaas n harj,haltirah,hazgai gishgeh bolgon deer n darj avahiig hicheedg bolj. Uuruu hiiye gd zoriglohgui murtlu,hiih gj bui negniige hardaj,serddeg.

Ganbi wrote on 2010/06/22 - 14:30
#4

Turiin undurlugt ch gesn tiim handlaga bii. Nuguu talaasaa huvi hun bur uuriin ajlaa sain hiivel bolohoor ym shig dur zurag mongold bgaa ch gelee nuguu l helber huuhiig oroldogsod diilenh n bgaa bolohoor bas l bolohgvi. Dor burnee hicheeheere ymar negen zuiltei haritsuulan jishih heregtei bolno. Hajuudah hunteige jishij boloh ch ter hunee daisan shigee sanana. Tegeed l hungun chanariin asuudal hund zereg ruuge orj,hajuugar n unguruhduu muuhai harj,murguh shaham unguruh jisheetei. Getel uuriinhuu urid baisantai jishij bolno shu de. Turiin undurluguudeer ch iim asuudal iheer garch bga. Mashintai n l hun shig amidarch bgaa,gudamjind l honodog bol nohoi shig bna gesn ug bish. Getel gazar suugaa huniig harahiig ch huselgui hurdhan zurj unguruud,har ungiin mashintai hunii urduur ali boloh udaan yavahiig hicheeh shaardlagagui. Hun bolj tursun l bol erh,chuluut baidal,darhan tsaaztai.Getl gangan chamin bolohor l hun,gada yvj bga bolhor l hun bish boldog zuil baihguisen.Bi taniig demjdg ym 2 sanaa n mash ih taalagdla.

Ganbi wrote on 2010/06/22 - 14:46
#5

Negd,saihan bgaaga haruulahiig hicheehgui murtluu yu ch ugui bgaa ym shig haragdahiig hicheedg gj.Hereggui hoosn ed material tsugluuldag garuud gj.Negent l hen bayn,yaduu n nudend il bhad busdad shan haragdah gj sariin tsalingaa baritsaand tavigchid olshirohin iheer olshirsn. Hoyort, negent ym hiiheese ungursun ene turiin humuusiig hooson harj,goridoj suuhar medlegtei,bolovsroltoi, dadlagatai,turshlagatai bolsn humuus maani eh orondo shinechlel hiigeesei. Huvisgal bish uurchlult avchraasai gj husch bna. 24nd baigali orchnoo hamgaalahad oroltsoo,huvi nemertei zaluusiin negdsen club baiguulagdah gj bgaa. Amai taniig tend ochoosoi gj husch bna. Ted uur buhimdliin undraga Ulaanbaatariin ecologiin talaar sanaa zovj,yu yu hj chadahiigaa ilerhiiled bgaa ym. Tegeher ta bid 2iin yarij,hussen olon uurchlutiin neg ehlel n ch boloh zuil 24nd boloh bh. Bi delgerengui haraad dahiad yavuuliya. Tanihgui ch gelee tand talarhaj yvdag shu,huviasaa. Amjilt husiye Amai ah aa.

Ganbi wrote on 2010/06/22 - 14:58
#6

Mgld bolj bui uil yavdliig yag unen zovoor bichsen bna. Bayarlalaa. Bi eh orondoo ochihid nadad yag tiim medremj torson. Sanal neg bn. Huniig dotorh zurh setgel-r ni bus gadnah torhoor ni unelj dugnedeg niigem mini… Eh orniihoo toloo yamar negen yum hiitsgeey!

Би эх орондоо хайртай! wrote on 2010/06/22 - 16:03
#7

Би саяхан эмэгтэйчүүдын жендерын хуралд суув.Энэ хуралд оролцож байгааг минь мэдсэн эрэгтэй хүмүүс “та нар бол дэндүү даварсан хүүхнүүд,Солонгос,Японд байсан бол эр хүний хөл угаагаад л байж байгаа “гэж хэлэх эрчүүдтэй таарч тэдний ийм ухамсар дорой байгаад дуугай л гайхжил суулаа.Надад үг хэлэх боломж олдоогүй юм,хэлээд ч юү ч ойлгохгүй нь мэдрэгдэж байлаа.Тэд энэ хуралаар юү хэлэлцэх гэж байгааг ч мэдээгүй байж эм хүний эрх ашиг ярьлаа гэж уурлах юм.Үнэндээ төрд 40-н хувь нь эмэгтэй байх тэр үед улс нийгэм дайн дажингүй амар тайван,бас эмэгтэйчүүд нь илүү нийгэмдээ хандсан бүтээлч байдаг гэдгийг тэд ухамсарлаж чадахгүй юм.Би үүгээрээ эмэгтэйчүүдээ хайрлаж бас хүндлэж байвал үнэндээ эрчүүд та нар л өнгөлөг өөдрөг явах юм шүү дээ гэж хэлэх гэсэн юм.Амай чиний хувьд энэ тал дээр өөрийн бодол байдаг байлгүй түүнээсээ хуваалцаачээ гэж хүсэх гэсэн юм.Амар тайваныг хүсье.

Aisha wrote on 2010/06/23 - 00:09
#8

цээжний дунд нэг юм тээглээд ирэх шиг боллоо. Үнэхээр одоогийн залуусын энэ эдийн санаархалыг арилгах хэрэгтэй байна. Шунавал шулам болно гэдэг шиг манайхан эхлээд жаахан ганган болчих санаатай ЭД-ийн тэмцэл хийж байгаад, яваандаа тэр нь шунал, бүүр шулам болчихсон ч юм шиг.

Худалдаа нь л гэхэд бага ашгаар ихийг зарах биш, цөөн тоогоор хурдан баяжих арга хэрэглэж байхад яаж хөгжих вэ дэ! Энийг энгийнээр тайлбарлахад нэг нь нөгөөгөө сааж, нөгөөх нь 3 дахиа гэхчилэн гинжин холбоосыг үүсгэж байна. Нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх чинь л болоод байна. Тийм болхоор нийтийн ПиАр л сайн хийх хэрэгтэй байна да.

Шилдэг санаа, Шилдэг гарц олох хэрэгтэй байна Монголд минь, Монголчуудад минь…

Жавхлан wrote on 2010/06/23 - 01:30
#9

mongoliig zaluus bidnii tarhi l oorchilj saihnaar buteej chadna.

mulguu wrote on 2010/06/23 - 12:49
#10

zolig gj bi ene facebookiin uchriig 1 l olkuun yaj friend ntree add hiidgiim boloo? chaddag meddeg ni tuslaach pls? bs nuguu uuliin ayalaliin zurag haana ni bgaam boloo? uzeh gesen chadaddguuu!

turuu wrote on 2010/06/23 - 16:45
#11

Bid hugjij chadah bolow uu? Eh orniig maani yamar ireedui huleej bgaa bol gsen bodol bnga bodogddog.Yamartai ch yu ch bolson chadah buhnee hiinee.

ari wrote on 2010/06/24 - 03:22
#12

Tur zahirgaagaa hichneen soliood ard irged n uurchlugduhgui bol yamar ch ur dund hurch chadahguig tuuhen aldaanuudaasaa oilgoj, olon ulsyn baidlaas anzaarlaa.

ene ih taalagdlaaaaaaaa

bayaraa wrote on 2010/06/24 - 04:34
#13

Amai ah aa,ta duguiga avsan u? Bi taniig baigali orchind sanaa tavidag humuusiin neg gej boddog. Ter ch uudneesee bodson,tuluvlusun, gadnii ornoos sanaa avsan zuil olontoi bgaa gedgt naidaj bna. Tand helj bsn nuguu oyutnii clubiin uulzalt 24nd boloh ym bna. Tsirkiin hajuu taliin brauhaust 14 tsagaas. Hend ch neelttei bolohoor ta zavtai bol ochooroi. Ym hiiye gesn zaluusiig demjeerei. Alban yosoor taniig urisan B.Ganbileg.

Ganbi wrote on 2010/06/24 - 13:13
#14

Solongos hurtel niislelee nuulgeh gj bn, manaih hezee nuulgeh yum be? Shine niislel barij shine niisleliin geh soyolt humuusiig beldej hotjuulj hotiin soyoliig bie bolgoh heregtei bn, unheer Mgliin odoogiin niigem bol aimshig bolson, Amaigiin bichsentei unheer sanal niilj bn. Niislelee nuulgeye!

Mmmm wrote on 2010/06/25 - 14:45
#15

mongolyn hamgiin tom berhsheel bol tamyn togoo

asdfs wrote on 2010/06/28 - 06:26
#16

geree tseverlehiin tuld ehleed hognoosoo saldag baih aa, ter hog ni MAXH

asdfs wrote on 2010/06/28 - 06:40
#17

Hun amidraldaa olon turliin taashaal avdag, MAteriallag n tednii neg, gehdee materi buyu ed bolgon hugtsaatai tul hezee negen tsagt ugui bolno, harin oyun sanaa zurh setgel amidralyn suuliin much hurtle hamt bain.

uuriin chini sanaa bodliig ene tal deer mash ih demjij baina. bi gadaadad olon jil amidarch baina. egel jiriin heveeree baihiig husdeg. end baidag mongol naiz nuhduudteigee uulzahad setgeliin taashaal avdaggui. gadaad ungu uzemj bol tednii huvid chuhal. hund yag yu uldeh ve gedeg talaar bodoj ergetsuuldeg hun hovor bololtoi dog shuu. oyun sanaa zurh setgelee bayjuulah ni hund yu yunaas chuhal.

humuusee materiallag setgehuigee uurchil wrote on 2010/06/28 - 10:34
#18

yneniig ygyyljee.

antitheziz wrote on 2010/06/28 - 19:35
#19

Төрөө: Богд уул руу хийсэн аялалын зурагнууд энд байгаа http://bit.ly/dBURmg

Чимэдээ wrote on 2010/06/29 - 03:21
#20

Bid nar ‘Miniih’ gej bardam heleh eh orontoi, gazar nutagtai, oorsdiin gesen hel soyoltoi oron. Eh ornoo sanah ter medremj yamar goy geech, yalangyga busad ornii hvmvvstei yarij baihad hechneen odoo baigaa baidal archaagvi ch gesen yaadiin manaid mc’donalds baidaggvi geh hvrtel bidnii ontslog ch yum shig… tsagaach hvmvvsiin harahad ih orowdoltoi ali hediin oor ornii irgen boltson gehdee ter oron ni tsagaach geed awj vzehgvi, harin ooriinh ni ter oron ni ooriig ni oor ornii hvn geed awj vzehgvi, tednii hajuud bi baawartai bi eh orontoi hvn shvv gej bodoh yamar goy yum be, nadad ooriin geh zvil baina geheer…

ene wrote on 2010/06/29 - 08:52
#21

number 20. chi shuu. Bi ingej baharhaj bna. Tusgaar togtnoson, erh cholootei, hezeech bid booliin niigemd bgaagui, Bid undesnii heltei, hiltei, maltai, Eh orniihoo haana ch ochood ger bariad amidrahad asuudalgui. Ene bol bidnii minii baharhal, Bi 15 ulsiin irgedtei hamt surch bna. Bi ted ihenh ni haruud. Bi teden shig angliar yarij chadahgui ch bi eh orontoi, Buten 1000-nii tuuhtei eh orontoi gedgeeree baharhaj neg huruu deeguur yavdag yum shuu.
…Augaa tuuhtei nutgaa bi alsiin gazraas sanaj l suuna… Saihaaaaaaan saihan, Naadam boloh geed bdag… Hui doloon hudag, Tov tsengeldeh hureelen, HUUSHUUR, airag, horhog…

mmm wrote on 2010/06/29 - 11:15
#22

тийм дээ
Олон чадалтай залуучууд гадаадад амьдарч байна. эргэж ирмээр байвч. амьдрах орчингүй, шудрага байдал их байдаг гээд л ирэхгүй юм. Надад Наана чинь очиж гуйлгачин болоод яах вэ дээ. энд байр, ажил байна гэж хэлсэн найз байгаа. Үнэн л дээ. Өчнөөн өндөр боловсрол олоод, гадаад хөдөлмөрийн зах зээлд нь өрсөлдөөр байр сууриа олчихсон залуусыг ашиглаж чадахгүй, эндээ тогтоож чадахгүй байгаа нь одоо хэний буруу вэ? миний хувьд бол энд төр засгийн бодлого буруу л явагдаж байгаатай холбоотой бол уу

1/2000000 wrote on 2010/07/02 - 01:17
#23

Залуусаа, монгол бичиг компьютертээ суулгах гэсэн юмаа, яаж суулгадаг вэ? Би интернетээс хайгаад олж чадсангүй.Хэлж өгөөч.

Miga wrote on 2010/07/02 - 04:27
#24

Хот, улс ядуу байгаа нь төр засгийн буруу л гэх юм.Заавал ямарваа нэг юманд буруутан байж байж бидний санаа амрах уу?Үнэндээ бүгд төр засгийнхан ч өөрчлөгдөөсэй гэж хүсч л байгаа байхаа.Нэг гадаад хүн надад төр засгийн буруу биш, чи тэрийг харж байгаа юм бол чи л хий л дээ гэж хэлсэн.Үнэн санагдсан.

Miga wrote on 2010/07/02 - 04:33
#25

Huuly juram uls eh ornii huvy zayag shiiddeg tur zasgiin buruu bish yum bol yagaad Mongol uls iim yaduu zuduu C angilald amydardag yum be.Chi tiim mundag uurchilj chadah yum bol huuly juram zohion baiguulaltiig zuv hiigeed Mongol ulsiig neg uurchilduu chamd chadal baisan ch chi chadahgui baihgui yu.Eniig zuvhun ikh hurliin gishuud uurchildug yum.Jiriin ard tumen amydarliig uurchluh bolomj baidaggui yum gedgiig odoo boltol mededgui yum uu malaa.

25d wrote on 2010/07/02 - 07:00
#26

zarim neg comment bichij bga humuus uuriin harig medehgui baij hunii harig harahda sain yma.naad helj yarij bga ugee!uzel bodloo yadaj soeltoi ilerhiilj sur l da.huniig maanag galzuu gej ired l yun amarhan ursdag ugs ve.uuriiguu tsetsen tselmeg uhaantai gej bodood bh shig bn.shuumjlel bol baij bolno.gehdee uhaantai hun arai ch ingej yarihgui. hun doosh n hihinhe orond uuriguu hichesen n deer shd.com-n ard suuchad /dongosch/ bhaar uulzaltnud deer ireed chini ingej yarij bga chin buruu, tiim ym chin iim bn geed helj chadah zorig bn u ineed hurge, eserguu 2oo?!yaaj uuruu mongol hun bolj turchuud eh ornoo hogiin oron gej helj chadaj bnaa,uhaan sanaa n uruuga harchihsan,eruul gej helehed ergelzeetei ymnuud bas baih ym.

buya wrote on 2010/07/02 - 20:56
#27

Ungursun ch gesen tursun udriin mend hurgeye…

Ss wrote on 2010/07/03 - 00:53
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.