![]()
Албан ёсоор бүртгэж эхэллээ! Мандат хязгаартай.
———– Tax: 15,000 төг
Бүртгэлийн хураамжид өдрийн, оройн хоол,
Кока Кола компаний нэрийн бүтээгдэхүүн ундаа ус,
Канон компаниас ивээн тэтгэж буй фудболка, малгай,
унааны зардал, мандат болон бусад зардал багтсан.
Аялалд оролцогч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол бүртгэлийн
хураамж, цээж зурагтайгаа танидаг хүнээрээ өгч
явуулаад бүртгүүлэх боломжтой.
Аялалд оролцогч нь 18 наснаас дээш буюу насанд
хүрсэн байна. 18 наснаас доош бол насанд хүрсэн
асран хамгаалагчтай байх. Эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг.
Бүртгэл “Алаг” фото агентлагын байранд явагдаж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж,
Хаан банкны төв байрны замын урд талд,
“Алаг” фото агентлаг
Утас: 99094500; 99117028; 99198158
АСУУЛТ ФОТО АЯЛАЛ 2010 – Бүртгэл явагдаж байна!!!
Дэлгэрэнгүй мэдээллийг Асуулт Самбар -аас авна уу!
Аялалын хөтөлбөр:
7 дугаар сарын 4 -ний Ням гариг
Өглөө 8 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.
8:00 цагт аялагчидад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ. Аялагчид 7 автобусд хуваагдаж сууна. Аялагчидыг 19-20 групт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хувааж мэргэжилийн гэрэл зурагчидаар ахлуулна.
9:30 цагт Монголын Нохой Судлалын Холбоотой хамтарсан цэвэр үүлдэрийн нойхойн үзэсгэлэн, шоу, зураг авалт эхэлнэ.
9:30 цагт Монголын Дартсийн Холбооноос өдрийн турш зохиогдох дарцийн тэмцээн зарлана. Хамгийн өндөр оноо авч чадсан 1-2 аялалд оролцогчийг шагнал хулээж байна.
9:30 цагт Bliss Restaurant & Pub -аас ивээн тэтгэн явуулж буй хөгжөөнт тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээний ялагчаар 3 багийн гишүүдийг шалгаруулна.
11:30 цагт Эра Модел, Шилмэл загвар агентлагуудтай хамтарсан үндэсний хувцасны, зуны хувцасны, дотуур хувцасны загварын шоу, зураг авалт. Үзэсгэлэнд оролцсон нохойнууд, Эра Модел болон Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зохиомжит зураг авалтууд
13:00 цагт өдрийн хоол
14:00 Монголын Корнхоле Холбооноос оролцогчидын дунд тэмцээн зарлана. Тэмцээний ялагчийг Корнхоле -ийн иж бүрдэл хүлээж байна.
16:00 цагт Монголын Бодибуйлдинг Фитнессийн Нэгдсэн Холбоотой хамтарсан тамирчидийн үзүүлбэр, шоу, хөгжимтэй дасгал, зураг авалт. Эра Модел, Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зураг авалт.
18:00 цагт оройн хоол
18:00 цагаас оройн арга хэмжээ эхэлнэ. Оройн арга хэмжээг Орчин Үеийн бадарчин АМАЙ хөтлөн явуулна. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. Нийтийн бүжигтэй.
Ерөнхий ивээн тэтгэгч Канон, Кока Кола -г хэн сайн рекламдаж зураг авах вэ гэсэн өндөр шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулна.
Хаалтын ажиллагаа 22:00 цагт дуусна.
23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө.
::: Асуулт Фото Аялал 2010 :::
..::: Асуулт.нэт 10 нас хүрлээ! :::..
Энэ жилийн арга хэмжээ нь өнгөрсөн жилүүдээс илүү далайцтай, олон хөтөлбөрүүд орсон, нэг тогтсон байрлалд бүх арга хэмжээ болж өнгөрөхөөрөө өмнөх өртөөчилсөн хэлбэрээр зохиогдож байсан аялалуудаас онцлогтой. Энэ жилийн онцлог нь Асуулт.нэт -ийн 10 жилийн ойтой давхцаж буй бөгөөд арга хэмжээ нь Асуулт.нет -ийн урай “Бид Хамтдаа Ихийг Бүтээнэ” уриан дор зохиогдох гэж байна.
2010 оны 7 дугаар сарын 4 -нд өглөө 8 цагт уулзацгаая!
Өглөө хоцорсон хүмүүс араас нийлэх боломж байхгүй. Аялалд мандатгүй оролцох боломжгүй. Бүх үйл ажиллагаа бүртгэлтэй хүмүүсийн тоонд тулгуурлаж хийгдэх учир аялалын дундаас хүн нэмж авах боломж байхгүй. Аялал гадны хүнд хаалттай хэлбэрээр болно. Мандатны тоо хязгаартай тул амжиж бүртгүүлэхийг сануулж байна.
Бид Хамтдаа Ихийг Бүтээнэ!
Аялал зохион байгуулж байгаа зорилго:
Хүүхэд, залуучуудын гэрэл зураг авах сонирхолыг дэмжих
Ерөнхий зохион байгуулагчид:
www.asuult.net – Asuult.NET Дэлхийн Монгол хүүхэд, залуучуудын вэб;
www.agshin.mn – Монголын Гэрэл Зургийн “Шинэ Агшин” Нийгэмлэг ТББ;
www.suuder.com – Шинэ, залуу гэрэл зураг сонирхогчид;
www.window.mn – Гэрэл зураг, уран зураг, дижитал арт сонирхогчид;
www.zurag.mn – БНСУ -д ажиллаж, амьдарч буй Монгол гэрэл зураг сонирхогчид;
www.flickr.com/groups/mongolia/ – Монголын Flickr-чид гэрэл зураг сонирхогчид.
Ерөнхий Ивээн Тэтгэгчээр:
MCS Canon, MCS Coca Cola, & MCS Telemax Communication
Мэдээлэлийн ивээн тэтгэгчээр:
Broadband Professional Advertising,
Монгол Телевиз, Боловсрол Телевиз,
Гоодаль сэтгүүл, Voodoo.mn, NTV.
Хамтран оролцох байгууллага:
Алаг Фото Студи, Студи 11, Студи 3, Photolink Agency, Ирмүүн Фото Студи, Bliss Restaurant & Pub, Canon Shop, Монголын Дүдү Машины Холбоо, Fly Mongolia Extreme Club, Монголын Корнхолын Холбоо, Монголын Дартс Сонирхогчдын Холбоо, Спорт Хийн буудлагын клуб, Монголын Нохой Судлалын Холбоо, Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбоо, ШУҮ -ийн Монхимо ХХК, Эра Модел Агентлаг, Шилмэл Загвар Агентлаг, Азийн Модел Агентлаг, болон бусад гэрэл зургийн студиуд, сонин, сэтгүүлүүд, хувь хүн, сонирхогчийн клубууд хамтран оролцоно.
ASUULT.NET 2010



2010/06/21
| 2,580 Үзсэн 

















Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)
Goy aylal boloh gej bgaan bainsht. Naizuudtaigaa ochnoo
shagnalguimuu,tgd ingel yawaad bhimu yahiin.zurag awaal yawaad bhimu .jaahan todorhoi yum bichlde
Oroltsogch buh humuust amjilt husey.UBd bausan bol …..
amjilt all
Amaid chi sanaj baina uu? 90-eed onii estrad bol Mongoliin estradiin xamgiin orgil uye baisiim boluu gej bi boddin. ter uyed zoxiogdoj baisan barag bux duu hit. odoo uyeiin duuchid ch gesen xoorxon. er ni bi Mongoliin estradiixand xairtai. tedniig zarim xumuus gadaadiinxantai xaritsuulaad baidag. getel yag unendee gadaadiin xamtlaguudiin ard yamar nuser bag, sanxuugiin demjleg baidag gej bodno. manaixan bol oorsdiinxoo l bor zurxeer duulaad yavdag. neeree 90-eed ond goyo baisiin shuu. ter uyeiin xuushuur xurtel neex goyo baij bilee. booronxii, nimgen. medeej onoo uye saixan l daa,gehdee 80-90 onii Mongoliin bux yum amtlag ORIGINAL baisan ter uye yaagaad ch yum setgeld mash todoor honogshin uldej.Orchin ue goe ch denduu hujaarhag neg l barzgar hudal huurmag.Uuriin chadlaar hiij baigaa zuil orchin ued ugui bolj.Ter ueiin zaluus bugd bor zurheeree uuriin avyasaar baisan.Amai chi ch gesen bas l bor zurheeree.
ok bi zaawal ochinooo. goy boloh bhaa.hhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmm