2010 оны 6 сарын 15-ы өдөр. Гэртээ.
Өчигдөрийн Монгол бадарчингийн уулзалтан дээр гол ярилцсан зүйл бол 6 сарын 20-ы ням гарагт Богд уулруу алхах аялал зохион байгуулах талаар тохиролцсон юм. Уулзалт болгоныг ганцаараа гүйцэтгэдэг байдлаас ангижирч хариуцлагыг бүгдээрээ хүлээдэг зарчим руу шилжлээ.
Гол санаа нь бүгд уулзах болгондоо дараагийн уулзалтыг зохион байгуулах хүнээ томилж, арга хэмжээнд ирсэн хүн бүр 1000 төгрөг цуглуулж, зохион байгуулагчийнхаа ажлыг хөнгөвчилхөөр болсон.
20-ы ням гарагт 10 цагаас Зайсангийн эцсийн буудал дээр уулруу аялах хүсэлтэй хүн бүрийг цуглуулж, улмаар багууд болоод дээш хамт алхах юм.
Би хэдийгээр Улаанбаатар хотдоо ирэнгүүтээ Богд ууланд гарна гэж бодож байсан ч одоо болтол амжаагүй л байна. Гэтэл энд хэдэн жил болсон хэрнээ амжаагүй хүмүүс ийм зохион байгуулалттай арга хэмжээ хийж байгаад баярлаж, оролцохоо мэдэгдэж байсан юм.
Уулын алхааг Монгол Бадарчингийн гишүүн Сүрэнхүү зохион байгуулах бөгөөд уг ажилдаа маш их анхаарал тавих нь анзаарагдаж байсан юм.
- Хэн нэг нь юм зохион байгуулаасай!
Гэж боддог байсан үеэ санаж байна. Одоо би эхлүүлээд дараа дараагийн залуус өөр өөрийнхөө хүслээр ажлуудыг зохион байгуулж эхэлж байна.
Харин дараагийн даваа гарагийн уулзалтыг бас хэсэг залуус зохион байгуулах болсон бөгөөд уулзалт болгон дээр ямарваа нэгэн шинэ санаа хэлэлцэж байх нь зүйтэй гэж шийдсэн юм.
Монгол бадарчин нийгэмлэг ийм маягаар хүрээгээ тэлж, долоо хоног бүр соёл урлаг аялалын арга хэмжээнүүд зохион байгуулж, хийх юмаа олж ядан байгаа залуусыг идэвхтэй болгох болов уу.
2010 оны 6 сарын 15-ы өдөр.
Өглөө Монголын Оюутны Холбооны хүмүүстэй БСШУЯ-ы сайд ноён Ёндонгийн Отгонбаяр гуайтай уулзлаа. Оюутны холбооны гадаад харилцааг хариуцуулах тал дээр санал тавиад хүлээн авсан тул ийнхүү нийгмийн тэр дотроо оюутнуудтай холбоотой асуудал дээр өөрийн хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж бодсон юм.
Оюутны холбооны тэргүүн Ч. Ганхуяг уг уулзалтыг зохион байгуулах ажлыг хариуцаж, оюутны холбооны залуус өөрсдийнхөө саналыг дэвшүүлж, харин би үндэстний соёл нийгмийн бодлого тал дээр бадарчилсан туршлагатай уялдуулж илтгэлээ.
Нийгэмд үгүйлэгдээд байгаа залуусын урлаг соёлын ажлыг зөвхөн яам, төр засгийн гарыг харж бус өөрсдийн санаачилгаараа хийж эхлэх нь зүйтэй байгаагаа ч хэлсэн бөгөөд эхний ээлжийн уулзалт амжилттай боллоо.
Хэдийгээр оюутны холбоог хувьсгалт намын үйл ажиллагаатай холбох сэрдэлт бий болоод байгааг би анзаарсан ч, нам улс төрөөс ангид төр засагтайгаа ажиллахгүйгээр ажил бүтээнэ гэж байхгүйг ам муутангуудад хэлэх нь зүйтэй болов уу.
Мэдээж оюутны холбоо гэдэг бол улс төржих ёсгүй, оюутны эрх ашгийг хамгаалах байгуулгын хувьд өөрийн гэсэн төвийг сахьсан бодлого байгаа нь ойлгомжтой билээ.
Уулзалт тараад ганц хоёр сонин ярилцлага өгөхийг хүссэн бөгөөд
- Монголын залууст соёлын арга хэмжээ, соёлын газрууд үгүйлэгдэж байна шүү!
Гэдгийг ерөнхийдөө хэлж орхилоо.
Өдөр машинтай явах ажилгүй байсан тул хотынхоо гудамжаар алхаж хүмүүсийн амьдралтай танилцахаар шийдлээ. Бас замаараа шинээр баригдсан барилга байшинтай танилцаж, хотын дүр төрхийг илүү сайн судаллаа.
Улаанбаатар бас нэг өөр том Mall буюу худалдааны төвүүд баригдсан байлаа. Орж үзэхэд хүнгүй хоосон харагдлаа. Барааны нийлүүлэлт Дундад улсын хажууд буй бидэнд дутахгүй болсон нь харагдаж байсан ч хүмүүсийн худалдан авах чадвар миний явсанаас хойш нэлээд муудсан нь харагдаж байлаа.
Манай бизнесийхэнд гэж хэлэхэд
- Та нар ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж ашиг олох гэж байгаа бол битгий шууд мөнгө бодож байгаачээ! Ашиг олбол нийгмийн тэр дундаа залуучуудын оюун ухаанд зарцуулж байгаачээ!
Гэж захимаар байна.
Манай Улаанбаатар хотод байгаа бүх худалдааны том дэлгүүрүүдийг харж байхад бараа түрээслүүлэх талбайгаа л тооцнуу гэхээс үйлчлүүлэгчдээ татах, тэдний амралт чөлөөт цагийг өнгөрөөх тал дээр огт анхаарахгүй юм.
Дэлхийн бүх улсуудад худалдааны төвүүд байгуулагдах үедээ түрээслэх талбайгаасаа гадна чөлөөт цагаа өнгөрөөх кафе тоглоомын газар тэгээд амралт, соёлын газруудыг хөнгөлттэйгээр эсвэл дэмжлэгтэйгээр байгуулдаг шүүдээ! Тэгэж байж үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж хүндэтгэлийг хүлээнэ шүүдээ.
Гудамжаар явж байхдаа бас нэг анзаарсан зүйл гэвэл Улаанбаатар хотын үйлчилгээний салбар 5 салбарын дотор багтаад байхшиг байна. Банк, Гуанз, Баар, Ресторан, Дэлгүүр тэгээд дахиад Дэлгүүр.
Өөр хийх зүйл байхгүй.
Халаасандаа мөнгөтэй, уумааргүй, материаллаг зүйл авмааргүй, өлсөөгүй байх юм бол Улаанбаатарт хийх зүйлээ олно гэж ГОНЖИЙНЖОО.
Ийм маягаар алхсаар байгаад гэртээ ирлээ. Замд таарсан хүмүүс гар бариад, зарим нь
- Хоо итгэмээргүй юм, энд ингээд явж байна
Гэж хэлж байна.
Хүн хийсэн бүтээснээрээ хүнд хүндлүүлэх сайхан шүү.
Бага зэрэг хувийн эрх чөлөө хязгаарлагдах зовлон байгаа болохоос биш.
Гэртээ харьж явж байхдаа үүргэвчтэй 2 аялагч өнгөрч байлаа. Welcome буюу тавтай морил гэж инээмсэглэж хэлэх үедээ
- Би ингээд л хүний хотод хэл хаяг мэдэхгүй төөрөөд л явж байдаг байж билээ. Гэхдээ тэр үед би ямар аз жаргалтай байсан юм бэ? Нийгмийн дүрэм журам гэж байхгүй өөрийн сэтгэлээрээ баярлаад л явж байсан.
Өглөө босоод хувцас өмсөх гэхээр халуун ус тасраад 10-аад хонож байгаа тул цэвэр хувцас олдохгүй юм.
Гэхдээ яахав. Амьдрал сайхан байна. Маргааш дахин нэг чухал өдөр. Хийх зүйл зөндөө байна.
Өнөөдөр гэртээ унтаад маргааш тогтвортой гэртэй байсан, өглөө бүр нэг тааз харж байсны 1 сарын ой
Хүн амьдралынхаа хамгийн наад захын гэр орон, хоол унд, гэр бүл найз нөхөд гэсэн асуудалд санаа зовохгүй болхоороо холын төлөвлөгөө боловсруулж эхэлдэг юм байна. Гэхдээ нэг л зүйлийг мартдаг бололтой.
Амьдрал сайхан гэж хэлхэд олон зүйл хэрэггүй шүүдээ. . . .
Сайхан нойрсоорой.
Jun
16
Write Your Comment
Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.



2010/06/16
| 2,015 Үзсэн 



















Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)
Za odoo l zov zamryygaa orj baih shig baina,
Mongoliin zalyyhcuudiig sogtuuruulah undaanaas ali boloh hol bailgah ajil hiij baigaad mash ih bajralaj baina aa.
Ta ch ooroo Zoljargal gyua mini
SoGu -aas hol bai.
Tegvel chi mash ihiig hiij chadana,oorhcilj chadna,
bas mash tom ylger dyyrialal bolono tegeed zaluu ye ene zamaar alhah bolno shyy dee.
MOngolochyy daa bidend jamarch sogtuuruulah zuil ogt hereggyi,
Ta nar jagaad 86400 we can change-tei negdeed mash tom bodlogo bolovsruulj bolohgyi baigaa jumuu.
Bas ta nariin dund onooh mongoliin yl negdeh bie biesee deer garah gesen,ataa jotoo baisaar baigaan bish biddee.
Ta nar negdeech.
Uneheer mongolool bodoj baigaa jum bol
Zoljargalaa
mongoliin turiin gajig togtoltsoo hun buriig uls turuus hamaaraltai bolgoj baigaa yum baina daa huurhii…
HI.AMAI UBS UZLEE BADARCHIN GEJ BAIGAA CHINI SAIXAN BNA.ODOO NAIZAA XUDUU YVAAD MONGOL SAIXAN XUDUUNII AILD XONOOD SETGELEE XOTIIN XUGJIM XOTIIN AMIDRAL GEED YRIAD BAIGAA XALTIR GADNII XELTEI XUUXDUUDED tarxind ni OILGUULAAD UGUURUI…GEREESEE GARCH ZUSLAND XONOXOOROO ULSUUD DAARAAD CHULUUGAAR BUGSUU ARCHIJ CHADAXGUI UUJ IDEX NI IXEDSEN OXID,ZALUUS UB XOTOOR DUUREN BAINDA.MGLDEE TAVTAI MORILDOO…CHONO UURENDEE ULZII GEDEG DEE…
Uchigdur tanias yariltslaga avsan Boloroo bna. Togtvortoi gertee baisnii 1 sarin oin udriin mendiig hurgey. Bi yu bodoj uuriig chin “ireed 2 sar bolj bn uu” gej asuusan yum bol oo, hehe, za amjilt husey ee.
sain uu? davaa garagiin uulzaltad ochoogui, ochdoggui xumuus Bogd uuliin ayalald xamragdaj bolox uu.xariu
bolno gesen. buten sain udur 10 stagaas zaisangiin itsesiin buudal dr tsuglahaar bolson. irehdee 1000 tugrug awchirtsgaahaa r tohiroltsson shuu! za welcome
hey Amai ahaa!!! hediigeer bi taniig sayahnaas meddeg bolson ch ta ali hediinee minii morooddog zuiliig hiichihsen bna. duu ni anu ruu neg, udaa hytad ruu neg udaa yavj bsan l daa. rich bish bolhoor tegtlee en tenuugeer yavj aylah huslee guitselduulj chadahgui l bna, gehdee tiim odor ireh bhaa, hamgiin muu medee ni ene zun anu ruu garah gej vizend 2ch udaa orloo. daanch yagaan huudas tevreed, muuhai tsarailaad l garaad irsen. tanii neg temdegleliig unshij bhad angliin viz tatgalzsan gesen. iim tohioldold hun yamar aimar shock ond ordgiig bi biyeree medreed avsaan. gehdee yamar anu gaar horvoo ertonts duusch bga bish te??? zaza tand amjilt husey. duuruugee sanal bodloo soliltsson meil bicheerei za. baka. 21f
hi,butensaind uulruu alhah bolsondo bayrtai bn.
Amai neg ym helie a, ajil zohion baiguulj bga hun oroltsoj baigaa humuusees tatvar,shimtgel maygaar mungu avch bga shd.1000tug bol unende baga mungu.niitde tiim ih bolohgui ch gesen chi anhnasa er n 10%-g club-nha dansand avch baih heregtei gej bodoj bn.hoishid hiih ajluud chin sanhuugin demjlegguiger yavahad amargui gedgig hun bur medej bga.humuusin sonirhlig tatsan uguujtei ajluud hiigded baival oroltsoh humuusin too ulam bur nemegdene,ter hereeree orlogo orj baival ashtai yu.
Idevhitei baigaag ni demij baigaa ch ohin shig heruul hiij baigaa maygaar bichij baigaa n neg l taalagdahgui baina. Nam uls turiin hamaaralguigeer ajil uragshildaggui gej yamarch shuultuurguigeer tarhindaa huleej avsaniig chini harahad chi 4 jil uuriiguu olj, uuriin gesen zarchimtai boloogui baigaagii chini ilrel yum bolvuu. Tun udahgui songuulid orood gvij baij medeh l nuhur baina. Muulaad baidag darga naraas ochuuhen todii ch yalgagdahgui gedgee odoo oilgoson uu