![]()
2009 оны 8 сарын 17 ны өдөр. Булгар улс Софиа хот Монголын Элчин сайдын яам. Миний аялалын албан ёсны 6 дахь өртөө.
Өнөөдөр нэгэн чухал сэдвээр аялах хүсэлтэй байгаа залуусд тэмдэглэлээ бичихээр шөнө дунд бослоо. Нойр хүрэхгүй байсан шалтгаан нь надтай адил аялах хүсэлтэй байгаа нутаг нэг залуусд аялах шинэ зам нээж байгаа нь чухал байсан юм.
Би өөрийн тэмдэглэлдээ дараа дараагийн бадарчидад замыг нээж, миний туулсан бүх асуудлаас хамаагүй амар байлгахийг хүссэн юм. 
Би замд гарснаас хойш www.couchsurfing.com гэж сайтыг мэдтлээ нэлээд их бэрхшээлийг туулсан гэж хэлж болно. Очиж буй улсдаа хүн танихгүй, байрлах газар үгүй, тус улсийнхаа түүх соёлыг судлах хугацаа үгүй гээд л.
Харин дээрхь вэб хуудсыг хүнээс мэдэж авснаар аялал маш хялбар болсон юм.
www.couchsurfing.com гэдэг вэб сайтыг Монголын аялах дуртай, гадаад болон дотоод шинэ найз нөхөдтэй болох хүсэлтэй хүн бүрийн мэдэх ёстой хаяг гэж би бодож байна.
Товч мэдээ…
couchsurfing гэдэг нь буйданг мордох гэж бас орчуулж болох юм, өөрөөр хэлбэл гэртээ аялаж буй хүнийг урих эсвэл хаа нэгэн газар аялахдаа хүний гэрт байрлаж болдог тийм сүлжээ юм. Би анх энэ сайтын тухай мэдээд гайхаж байсан юм.
-Дэлхийн өнцөг булан бүрт залуус бүртгүүлээд тэгээд гэртээ огт танихгүй аялагчийг уриад 3 хүртэл хоног байрлуулна гэнээ ?
Үнэхээр тийм зүйл байдаг юм байна.
Гадаад улс орноор аялах ямар хэцүү байдгийг мэдсэн хэсэг залуус энэ сүлжээг нээсэн бөгөөд өнөөдөр аялах дуртай хүмүүсийн лав 90 хувь нь энэ сайтад бүртгүүлсэн байгаа болвуу.
June 14, 2010
| 901 Үзсэн 
























1 person has left a comment
Hi Amai badarchillaa amjilttai duusgasand bayrlasan shuu ! ene site- orj uzlee dajgyi yum bn hamgiin gol tolbor avdiin boluu ?teriig medeh geel chi ene site-r damjuulj yamar humuustei taniltssan tuhaigaa tovhchon bicheed yavuulchij chadahuu ? guij bn shuu bi udahgyi aylald garah geed tolovlogo bolovsruulj bga sanaatai huleej bn …………….