
2010 оны 5-р сарын 17-ний өдөр.
Сүүлийн дөрвөн жил дэх анхны өглөөгөө гэртээ амар тайван угтлаа.
Холын зам үгүй болж яарах, замд гарах хүний гэрт байх зовлонгүй сайхан байлаа.
Босмооргүй байна. Нүдээ нээж тааз руу харахдаа би хаана байна гэж асуух шаардлагагүй боллоо.
Ийм маягаар хүссэн хугацаагаараа хэвтэж, хүсвэл хэдэн долоо хоног амралтаас залхууртлаа унтаж болно.
- Миний хүү өнөөдөр 14 цагаас ерөнхийлөгч хүлээн авна гэсэн шүү дээ! гэж ээж маань 25 жил амьдарсан гэрийн маань гал тогоонд хоол хийнгээ сануулсан үг үнэхээр дулаахан.
Би гэртээ ирлээ гэж үү? Итгэмээргүй юм. Холын хол зүүдэндээ гэртээ сэрэх энэ өдөр хэзээ нэгэн цаг ийм хурдан ирнэ гэж төсөөлөөчгүй. Гэтэл 4 жил хагас. . .
Гэрээс илүү сайхан газар гэж үгүй юм байна. Эх нутгаас илүү сайхан нутаг гэж хаана ч үгүй гэдгийг иргэн бүрийнхээ оюун ухаанд суулгах нь миний гол зорилго гэдгийг ойлгосон бөгөөд, зөвхөн хэлэх бус хүмүүсийг гадаад орноор аялуулж харьцуулуулж байж л ойлгоно гэдгийг мэдсэн юм.
Хүний гэрт байгаа юм шиг санагдсаар байлаа.
Гэрийн тавилга байрлалууд өөрчлөгдсөн байсан бөгөөд ямар сонин юм бэ? өчигдөр л гэрээсээ гараад машинаар галт тэрэгний буудал явж байсан юм шиг санагдаад байдаг, гэтэл хаанаас ч юм дэлхийн олон улс орны аж амьдрал хүмүүсийн дүр төрх оюун санаанд буугаад байх юм.
- Нээрээ би ч бас чамайг огт яваагүй юм шиг санагдаад байх юм! Гэж ээж маань хэллээ.
62 нас хүрч буй аав маань их сургуульдаа хичээл заахаар явсан байсан бөгөөд, хичээл дээрээс нь аваад ерөнхийлөгчийн уулзалтанд очихоор тохирсон юм.
40 гаруй жил залуу үед мэдлэг боловсролын ач холбогдлыг зааж байсан аав маань 60 насандаа тэтгэвэрт гарах ёстой байсан ч гэр бүлийн төр улсынхаа төлөө тасралтгүй ажиллах гинжийг таслахгүйн тулд бас хүний нутагт ганцаараа бадарчилж буй хүүгээ бага ч болов санхүүгээр туслахын тулд ажлаа хийсээр байгаа нь энэ байлаа.
Энэ жилээс эсвэл дараа жилээс тэтгэвэртээ гарах байх, харин би намраас магистр хичээлдээ суун олон улс судлалын профессор цолтой тул оюутнуудад дэлхийн улс орны түүх соёл, угсааны чиглэлээр хичээл зааж, удмынхаа ажлыг өвлөн авах бэлтгэлээ хийж эхлэх гэж байна.
Эх орныхоо төлөө ажиллаад түүний үр дүн нь гэр бүлд маань нөлөөлж байвал аз жаргал гэдэг чинь тэр болов уу.
Цаг болж Монгол Костюмс компаний бэлтгэсэн үндэснийхээ хувцасаа өмсөөд 13.30-аас гэрээсээ гарлаа.
Жирийн амьдралд дасах хэрэгтэй байсан тул өөрөө машинаа асаагаад явлаа.
Хотын хөдөлгөөн гэж 5 км/ц-с хэтэрхээргүй . . .
Утас дугарч, ерөнхийлөгчийн албанаас ярьж цаг хойшлуулсаныг мэдэгдлээ.
Шинэ поркурор томилох ажилтай миний уулзалт давхцаж буйгаас гэдгийг хэллээ.
Аавыгаа их сургуулиас тосч аваад цагийн дараа буцаад засгийн газрын ордон дээр ирэхээр боллоо.
Анх 6 хүний нэрсийг өгсөн боловч Дорж багш ажилтай болж таараад, харин найз Тайвнаа завгүй боллоо.
Манай угсааны ахмад Рийзэн ах, аав ээж бид дөрөв ерөнхийлөгчид бараалхах боллоо.
Ерөнхийлөгч үндэсний хувцас өмсөх эсэхийг ёслолын албанаас асуусан бөгөөд, төрийн тэргүүнтэй уулзах үед цайвар шаргал дээл маань ёс алдах болов уу гэж эмээж байлаа. Гэхдээ цагаан өнгийнх биш болохоор гайгүй болов уу гэж бодлоо. Бид бүгд хувцасныхаа өнгийг цагаан байж болохгүй гэдгийг анхаарлаа.
Төрийн тэргүүн л цагаан хувцас өмсөнө.
15 цагийн үед засгийн газрын гадуур шинээр барьсан байсан хашааны үүдэн дээр ирлээ.
Засгийн газрын гадуур хашилга бариасай гэж бодож байсан, учир нь энэ барилгын аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан байх ёстой гэж би боддог юм.
Үнэмлэхээ өгөөд дотогш нэвтэрлээ. Саарал ордон маань цагаан өнгөтэй болсон байсан бөгөөд үүдэнд нь төмөр шалгагч, цүнх шалгагчаар нэвтрэх үед костюмтай залуу угтан авч ерөнхийлөгчийн албанд ажилладаг Ганбаатарын өрөө рүү дагуулан орлоо.
Дипломат ёс гэдэг маш их дүрэм журамтай байдаг бөгөөд түүнийг нь дагах нь алдаа гаргахгүй байх үндэс болдог юм.
Ганбаатар ч хуучин 107 фм-ийн удардлагат байсан эртний танил тул найзын ёсоор бие биенээ тэвэрч эрүүл саруул эх орондоо ирсэнд баяр хүргэе гэж тэрээр хэллээ. Бас нэгэн хүнтэй танилцлаа.
Ажил давхцсан байсан бөгөөд өрөөнд нь түр хүлээх хэрэг гарлаа. Аялалын тухай товчхон ярилцаж байтал,
Ерөнхийлөгч хүлээн авахаар болсоныг мэдэгдэж засгийн газрын ордон гэх УИХ-ын байр, ерөнхийлөгчийн байр тэгээд засгийн газрын байр хамт оршдог ордоны урт гудамжуудаар явсаар нэгэн хаалган дээр ирлээ. Үүдэндээ хоёр хамгаалалтын ёслолын хувцастай цэрэг тосон авч дахин бичиг баримт шалгаад дотогш нэвтрүүллээ.
Цүнх элдэв зүйлсээ үлдээхийг санууллаа. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг үг энэ байна даа гэж бодлоо.
Миний Монголын шинэ нийслэлрүүгээ явж буй ажлыг баримтжуулж буй Эх Орон тв-ийнхэнд бас зөвшөөрөл өглөө.
Урт мебелэн бор өнгөтэй ширээтэй албаны засалттай өрөөнд орж ирлээ.
Өрөөний зүүн талд бид дөрөв зогссон бөгөөд ёс заншилаараа бол угсааны ахмад Рийзэн ахыг дээр зогсоогоод дараа нь аавыгаа зогсоогоод тэгээд би зогсох бодолтой байсан ч
- Чиний аялалын талаар уулзалт хийж байгаа тул чи дээр нь зогсоод дараа нь бусад нь зогсох нь дээр гэж ёслолын албаны хүн хэллээ.
Ингээд би хамгийн дээр нь зогслоо.
- Ерөнхийлөгчид өргөн барих зүйл байгаа юу? Гэдгийг албаны хүмүүс гэрт байх үеэс лавлан асуусан байсан бөгөөд – бадарчилж байх үед минь миний сахиус болж байсан далбаа байгаа! Гэдгийг хэлсэн юм.
Төрийн тэргүүн гэдэг бол аль нэг намын нэг л хүн юм шиг боловч, нийт сонгогчдын 50-с дээш хүний итгэл орсон хүн гэдэг утгаар маш хүндэтгэлтэй хандах ёстойг миний гэр бүл надад заасан юм.
Зөвхөн сая хэдэн зуун хүний саналаас гадна 804 жилийн түүхтэй Нүүдэлчин овог аймгуудын ургийн холбооны улсын төрийн тэргүүн, олон мянган жил уламжилж ирсэн Нүүдлийн соёлын улсын тэргүүнийг хүндлэх нь иргэн бүрийн үүрэг гэж би боддог юм.
- Малгайгаа өмсөх үү гэж асуух үед угсааны маань тэргүүн Рийзэн ах хүнтэй ёслох үедээ заавал малгайтай байх ёстой Монгол заншил байдаг юм гэж хэллээ.
Рийзэн ах бол миний эхнэрийг гуйх манай угсааны хамгийн чухал ахмад хүн тул хамт алхах үедээ хагас алхамаар хойно байх ёстойгоо байнга санаж явдаг юм. Тушаал ёсоор гүйцэтгэе! Гэдэг дуун дээр хоолой нь орсон хүн юм.
- Нөхөр офицер түрүүч байлдагчид! Гэж дуу эхэлдэг миний бүтээлийг сонсдог хүмүүс андахгүй.
Бид дөрөв хэсэг хугацаанд хүлээж зогслоо.
Ёслолын албаны хүн ноён ерөнхийлөгч ирж буйг мэдэгдсэн бөгөөд, 90 оны ардчилалын хувьсгалчдын нэг гэдгээр би мэддэг байсан, замд гарсаны дараа шинээр албан тушаалаа хүлээн авсан Монгол улсын 4 дахь ерөнхийлөгч ноён Элбэгдорж орж ирлээ.

Ээжтэй мэндлээд, аавтай мэндлээд, Рийзэн ахтай мэндлээд тэгээд би Монгол ёсоороо золгож цэнхэр хадаг өргөн барьлаа.
Миний өргөн барьсан цэнхэр хадгийг зүгээр атгаад ширээн дээр тавьсан үйлдлийг бид гэр бүлээрээ сүүлд ярилцаж учрыг нь олохыг хичээж байлаа. Ноён ерөнхийлөгчийн шашинтай холбоотой юм болов уу? гэж оройжингоо бид ярилцаж билээ.

Төрийн ёс алдагдах нь улс мөхөж замбраагаа алдах зам руу ордог тул хүндэтгэл, ёс заншлыг бүрэн утгаар нь дагах нь иргэн бүрийн үүрэг билээ. Төрөө дээдлэхээ больсон үед юу болдогийг амьд жишээг өнөө үеийн биеэрээ мэдэрч байгаа юм.
Ерөнхийлөгчийг суух үед бид нар суулаа.
- Явсан хүнээс үг сонс! гэдэг шүүдээ гэж ерөнхийлөгч хэллээ.
Өөрийн бадарчилалын түүхээ ярьж:
- 90 оноос хойш бид төөрсөн. Учир нь иргэддээ хүргэх мэдээллийн аюулгүй байдлаа алдсанаас болж нэг хэлтэй, нэг соёлтой Монголчууд бие биенээ ойлгохоо больж гадны мэдээллийн эрхшээлд орсон билээ гэдгийг хэлж амжлаа.
- 90 оны хувьсгал бидэнд гадаад орноор чөлөөтэй аялах боломжийг нээсэн шүүдээ ! гэж ерөнхийлөгчийн хэлсэн үгийг аав маань бас дэмжиж:
- Тиймээ би тухайн үед Зөвлөлт улс руу явах хүртлээ бэрхшээлтэй байсан үе гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Түүхэнд хүмүүс аль нэг талыг барих бус дунджаар, бодит үнэн дүгнэлт хийх нь хамгийн зөв гэдгийг ойлгосон юм.
Мэтгэлцээний үе биш байсан тул,
- Бидэнд гадаад орон нээлттэй болсон ч визний бэрхшээл гадаад харилцааны тогтвортой бодлого дутмаг байгаагаас хүндрэлтэй хэвээр байна гэдгийг хэлмээр санагдаж байлаа.
Хил гааль виз болгон дээр Монгол паспортоо бариад нусаа хацар дээрээ нааж зогсож үзсэн хүн Монголын түүхэнд надаас өөр битгий байгаасай гэж боддог юм.
Ийнхүү богино уулзалтаа дуусахын өмнө миний бадарчлалыг тэтгэж, аюул заналхийлсэн үед сахиус минь болж байсан алтан соёмбот улаан цэнхэр далбаагаа ноён ерөнхийлөгчид өргөн барьж:

- Энэхүү далбааг шинэ үе харж болох газар байрлуулж хүсэл эрмэлзэл байвал жирийн Монгол залуу хийж чаддаг юм! гэдгийг хэлж далбаан хамт Их хааны хөшөөний өмнө газар бөхийн ёслож буй зураг, намайг тоссон хүмүүсийн зураг мөн морьтой тугаа намируулж буй зургуудын хамт дурсгалаа.
Түүхэнд энэ далбаа их үүрэг гүйцэтгээсэй гэж би бодож байна. Дараа дараагийн залуус энэ далбаан түүхээс сургамж авч, хүсэлдээ хүрэхийн тулд Монгол хүн чадах бүхнээ гутралгүй биелүүлэх ёстойг сануулж байг.
1924 оны үндсэн хууль батлагдаж төр засгаа ард түмэн сонгодог болсон тул дараа дараагийн төрийн албыг уламжлах хүмүүс уг тугны түүхийг бас авч үлдээсэй гэж бодлоо.
- Эх орон гэдэг бол амь насаа зориулахаас ч буцахааргүй тийм үнэт зүйл юм шүү! Яагаад гэвэл энэ ухагдахуунд хамгийн үнэт зүйлс болох эцэг эх, гэр бүл, бурхан тэнгэр бас багтдаг.
Далбаанаасаа анх удаа салж байхад үнэхээр хэцүү байсаныг нуугаад яахав, дайн дажинтай газар тэрхүү тугаа л цээжиндээ хадгалж, түүнийгээ л авч гарч чадах юм бол бусад зүйлс үнэ цэнэгүй мэт санагддаг байлаа.
Сьерра Леон улсад энхийг сахиулж буй Монгол цэргийн албан хаагчид “ Нарлаг ” баазын үүдэн дээр намируулж, НҮБ-ын хоёр жийп хүртэл хамгаалж байсан агуу түүхтэй далбаа юм.
Хэдийгээр цүнх хувцасан дээрээ далбаагаа тогтоож байсан ч, хүн болгоны нүдэнд өртүүлээгүй ч, дэлхийн олон улсуудад намируулсан уг далбаанд ямар их хүч жавхаа байгааг хэзээ нэгэн цагт хүмүүс ойлгох боловуу.
Би уг далбаагаа гэртээ хадгалсанаас төрийн тэргүүний хамгаалалтанд байх нь илүү дээр гэж үзсэн юм.

Хийх гэж буй ажлынхаа талаар ярилцаж байхдаа
- Монголдоо соёлын хувьсгал хийж, иргэддээ шинээр сэтгэх боломжийг олгомоор байна. Гадаад ертөнцийн талаар нэлээд сайн судалсан гэх үед
- За хэрвээ тийм зүйл хийх гэж байгаа бол дэмжинэ гэдгээ ерөнхийлөгч илэрхийллээ.
Харин манай аав өөрийн бичсэн номоо гардууллаа.
Аав өөрөө Монгол ардын хувьсгалт намын гишүүн ч түүхийн профессорын хувьд, түүх соёл ёс жаягаа дээдэлдэг хүний хувьд 21-р зууны 2009 – 2013 ардчилсан Монгол улсын төрийг тэргүүлж буй хүнд бэлгээ өргөн барихдаа бага зэрэг бөхийж ёсоллоо.

Монголын уламжлалт ёс түүх соёл гэдэг бол үнэхээр гайхамшигтай бөгөөд түүнийгээ сэтгэлээсээ дагаад эхлэхэд үнэхээр бардам сэтгэл төрдөг юм.
Юмжаагийн Цэдэнбалын намтрыг агуулсан уг номны талаар би холын Африкт байхдаа л сонсож байсан ч анх удаа харж буй нь энэ байлаа.
Шинэхэн сонгогдсон ноён ерөнхийлөгчид би захиа байсан бөгөөд уг захианы хариуг би тухайн үед нэхээгүй юм. Учир нь энэ захиа нь ноён ерөнхийлөгчид гэхээсээ илүү Монголын залууст зориулж “ Монгол улсын иргэн гэдэг бол сонгож буй төрийн болон засгийн тэргүүнээс ажилд санал болгох, үр дүнг хүсэх эрхтэй шүү ” гэдгийг сануулсан юм.
Ийнхүү уулзалт өндөрлөж завгүй ажилтай ноён ерөнхийлөгч түрүүлж гарч бид хойноос нь гарлаа.
Бид тус өрөөнөөс гарч үүдэнд орхисон байсан цүнхнүүдээ авлаа.
Засгийн газрын ордонд барьсан ёслолын албаны Монгол гэрийн өмнө гэр бүл, угсааны тэргүүний хамт зургаа татууллаа.

Манай аав Увс нутгийнх тул тэнд миний бие оюун ухааны уг судас байгаа юм. Дэлхийн олон мянган км туулсан хэрнээ аавынхаа нутагтаа очиж үзээгүй байгаа гэхээр ичмээр ч юм шиг.
Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн . . . . болон нутгийн зөвлөлийнхөн бас намайг хүлээж авах хүсэлтэй буйгаа мэдэгдэж, ноён ерөнхийлөгчтэй уулзсаны дараа нутгийн зөвлөлийн албан тасалгаанд орж уулзлаа. Цагаан идээтэй мөнгөн аяга барьж бадарчины олж мэдсэн зүйлсийн талаар болон Увс аймгийн талаар товчхон ярилцаж амьдралын хамгийн хүнд уулзалтуудтай өдрийг өндөрлөлөө.
Төрийн тэргүүн хүлээж авахаар чухал ажил хийсэн гэдэгтээ анх удаа бүрэн дүүрэн итгэлээ.
Монголын жирийн айлын хүү, их сургуулийн багшийн хүү гэр бүл найз нөхөд мэдлэг туршлагынхаа тусламжтай том аян хийж чадсан нь хэн болгон чадна гэдгийг нотоллоо.
Хамгийн гол нь итгэл бишрэл тэгээд боловсрол . . .
Миний тэмдэглэлийг 4 жил гаруй дагасан танихгүй ч сайн анд тандаа баярлалаа.
Одоо уншигч бус бүтээгч болох цаг ирлээ.
- Хүн бүр эх орондоо итгээд, хийх гэсэн зүйлээ онц сайн хийвэл бурхан тэнгэрээс заяасан ийм сайхан нутагт эзэн хаад шиг бид амьдарч чадна шүү!
Та? . . . . .
June 13, 2010
| 1,387 Үзсэн 









![[image]](http://i4.photobucket.com/albums/y110/Nephtys/Miscellaneous/Osprey%20Reconstructions/W_111_D.jpg)











Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)
bi bas itgej bna
itgel bol hun torloxtnii suulchiin…….. meddeg ni helne biz de
bi ch bas itgej bna
bi ch bas
Urgelj itgedeg shuu. Shan tsag udahgui irne
amai! huzuundee yagaad hadag zuugeed yvaa yum be? neg l evgui haragdaad bh yum… uchir nachir bn uu?
тийм шүү.хамгийн гол нь түүх соёл,үндэс язгуураа хүн бүр мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна даа.Ийм сайхан эр оронд төрсөндөө бид нар бахархах хэрэгтэй дээ.
залруулга: эх оронд гэх гэж байгаад эр гэчихэж..
бадарчин-гуйлгачин эвгуй сонсогдож ба.Монгол аялагч-backpacker гэсэн нэрээр сольж болохгуй юм уу! блогоо хаасны хэрэггуй цааш нь http://www.tavel.mn болгоорой!
Сайн байн уу, Амай? Танд энэ өдрийн мэндийг Чикаго хотоос хүргье. Би энэ бичлэгээс нэгэн сонирхолтой зүйл анзаарлаа. Өөртөө итгэхгүй хэд хэдэн удаа ч интэрнэтээр шалгаж үзлээ. Танд дурсгасан Монгол улсын маань далбааны соёмбо -нд байрлах тэр 2 загасны байрлал нь буруу харсан болвуу гэж гайхшираж байна? Буруугаар битгий ойлгоорой, элдэв муу санаа бодсонгуй зүгээр л тэр далбааг хартал харин нэг л өөрөөр харагдаад тэгээд өөрийг чинь анзаарсан болвуу гэж асуумаар санагдлаа. Та болон Элбэгдорж гуай -тай авхуулсан зурган дээрээс тод харж болно. Энд хаягийг нь үлдээе. http://www.amai.mn/wp-content/uploads/2010/06/BEE7654-600×409.jpg
Үнэхээр би андуураад байна уу эсвэл энэ алдаа байсан уу?
neeree jadambaagiin helsen unen bna shuu,http://photobucket.com/images/mongolia%20flag%20mongol%20%20dalbaa%20suld/ ene deer bolon jadambaagin ugsun linken deerhi 2 yah argagui uur bna, eldev ym bodsongui shu, neeree amai uuruu anzaarsan uu?
сайн уу? их сонирхолтой юмаа би чамтай нэгдмээр байна. Эх орныхоо төлөө залуучуудыгаа уриалан дуудаж байна.
sain bnuu, amai? sain yavj irsenuu? mongoliin oyunlag zaluuchuud ulam olo bolgohiin tuluu hiih buteeh buh uilsiig chini demjihed belen bn. amjilt husye. mongoliin zaluuchuud yos jaygiig sain barimtalj chadah bolovsroltoi humuus shuu. manaihaan, uragshaa.
Hamgiin ehnii zurgan deer Amai ikh saikhan nuruulag zaluu yum. Manai yeronhiilogch bas dutahgui geed neleed hicheejdee. Tseejee neleed tevhiilgeed deeshee temuuleltei zogsoh geed uzej. Daan ch bolsongui, he he.
HI Amai,
chi ih zorigtoi zaluu umaa, uuriinhuu husel muruudliig olj avahiin tuld ingej ayalsand BAYR HURGEI, bi ch bas ayalah durtai, chamaig Mongoliin zaluusaa urialj um hiigeesei gej husej bn, bas negdej orohod belen bnaa, AMJILT!!!
sain bn uu?
Çàëóó õ¿í á¿ð íýãäýõ ¿¿ðýãòýé ÿàãààä ãýâýë ÷è ýíý ãàçàð øîðîîíä ýçýí íü áîëæ òºðñºí ýçýí íü áàéõûí ó÷èð îäîî ë ÷àäàõã¿é áîë õýçýý íýãäýõ âý
Erunhiilugch geed baigaa hun gants zorigtoi zaluugaa toosonguidee! Uuriinhuu garyn humuusiig shagnaad l bain. Tur zasgiina ajlyg ali ali nam n uls turiin zoriuultaar ashiglaad baindaa. Songuuli niigmiin hundtei humuus hoyor uul n tusdaa baimaarsan.
good luck