8 САР ХҮЛЭЭСЭН СУДАНЫ ВИЗ

20070108-0 (1)

2007 оны 1 сарын 8

Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь төр.

Арабын Бүгд Найрамдах Египет улсын нийслэл Каир хот

Нэг л мэдэх нээ Египетэд 8 сар болчхож.

Энэ улсаас Судан руу явах төлөвлөгөөтэй байсан ч 3 удаа өргөдөл өгөөд виз авч чадаагүй.

Сүүлд Каир дахь Монголын элчин сайдын яамнаас нот бичиг авч очоод ч нэмэр болсонгүй.

Арабын болон лалын шашинтай улсууд Израильд зорчиж байсан хүмүүст виз өгөхөөс татгалздаг аж. Тиймээс Ливи болон Саудын Араб руу явах гарц бас хаалттай.

Иордан руу буцаад явж болох байсан ч тэнд очвол бүр ч гацах аюултай. Эргэн тойронд нь дан лалын шашинтай улсууд.mongol badarchin books

Суданы Дарфур мужид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн иргэний дайн дуусаагүй байгаа тул гадаадын жуулчдын дунд хүний эрхийн байгууллагынхан болон сэтгүүлчид байж магадгүй хэмээн хардаж, барууны ихэнх жуулчдад виз өгдөггүй юм байна.

Анх нэгэн англи залуутай Каирт таарч, тэрээр 2 сар Судан улсын визийн хариу хүлээж байна гэхэд нь би гайхаж, яахаараа ингэж уддаг байна аа гэж бодож байсан бол өөрөө 8 сар гацна гэж тухайн үед төсөөлөө ч үгүй юм.

20070108-1 (11)

2007 оны шинэ жилийг Шарм Эль Шейх-д өнгөрөөгөөд Каирт ирж Суданы элчин сайдын яаманд дахиад сүүлийн удаа виз хүссэн өргөдлөө өгөхөөр шийдлээ. Хэрвээ татгалзах юм бол ганц ч улс алгасалгүй хийхээр төлөвлөсөн аяллын дүрмээ зөрчиж, шууд Этиоп руу тийз захиалахаар төлөвлөв.

Нийт 3 удаа өргөдөл өгч, Элчин сайд дээр нь хүртэл орж байсан тул 8 сарын дараа 4 дэх удаагаа ороход намайг мартсан байгаасай гэж хүсэж байлаа. Азаар тэдний хувьд бүх Азиуд ялгагдахааргүй царайтай тул өнгөрсөн хугацаанд ганц ч засуулаагүй үс маань намайг өөр хүн болгосон байлаа.

20060108-1 (2)

Визийн хэлтэс рүү анх удаа өргөдлөө өгч байгаа мэт царайлж оров.

Хотын төвд байрладаг Элчин сайдын яам нь маш замбараагүй санагдана. Консулын хэлтэст хүмүүс ундаа зарж, канон үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Манай хөдөөний зарим нэг үйлчилгээний газрууд шиг.

Тасалгаанд ороход Араб болон Африк хүмүүс дүүрэн байлаа. Би өргөдлөө бэлдээд паспортын хамт $100 өглөө. Консулын ажилтан миний паспортын хуудаснуудыг нэг бүрчлэн шалгаж, хуудас бүрийн виз, он сарыг нэгэн хоосон цаасан дээр арабаар тэмдэглэж эхлэв.

Удаашруулсан бичлэг мэт үйлдлийг нь анхааралтай ажиж байх үед зүрх хүчтэй цохилсоор.

Яг Израилиас Египет ороход дарсан “ТАБА” хилийн цэгийн тамгатай хуудасны өмнө түүний анхаарал өөр зүгт хандав. Визийн өрөөнд нэгэн европ жуулчин дижитал камераар зураг дарж байгаад баригдсан нь миний хувьд аз тохиосон сайхан хэрэг болов.

Консулын ажилтан: –Хүүе та яагаад зураг дараад байгаа юм бэ? Алив камераа хураалга, хамгаалалтын албаныхныг дууд! гээд бослоо.

Би түүнээс нүд салгасангүй.

Яг л хулгай хийгээд баригдах гэж байгаа юм шиг санагдана.

Танхай зурагчны асуудлыг шийдэхээр консулын ажилтан явах үед би улам их айж эхлэв. Визэнд орох гэдэг миний хувьд давдаг л даваа байдагсан. Манайхны хамгийн хэцүү гэдэг АНУ-ын визэнд орохдоо ч маш тайван байсан атал одоо байдгаараа сандарна. Бүхэл бүтэн 8 сар оролдсоныг хэлэх үү.

-Яах гэж зураг аваад байгаа юм, хэний захиалга вэ, зургаа үзүүл гээд л хамгаалалтын цагдаа, консулын ажилчид гурван жуулчинг шалгааж эхлэв. Жуулчин камераа үзүүлтэл дэлгэц нь цуурсан тул ямар ч зураг харуулах боломжгүй байлаа.

-Яг юу авч байгаагаа харах боломжгүй, зүгээр л зураг дардаг юм гэж тайлбарлана. Гэрлийн тохиргоогоо хийж чадалгүй зураг авч байгаад баригдаж л дээ. Ингээд түүнийг цааш авч явахаар болж миний бичиг баримтыг үзэж байсан залуу яаран сандран буцаж ирээд, -За $100 төлөөд 15 цагаас ирж визээ аваарай! гээд бичиг баримтыг төлбөрийн хамт хавтсанд хийлээ.

Анх энд ирж байхдаа визэнд $100 авна гэхэд ямар АНУ руу явах гэж байгаа биш дээ гэж бухимдаж байсан бол энэ удаа шуудхан өгөөд салахын түүс боллоо. Би

-15 цагаас ирвэл виз гарсан байх уу? гэж дахин лавлахад.

-Тиймээ гэж ажилтан хариулав.

Би биеэ барьж, юу ч болоогүй юм шиг дүр эсгэн гадаа гарлаа.

Нөгөө 3 жуулчинтай танилцаж, Судан явах гэж байгаа юм чинь зам нийлж магад гэж бодов. Зураг авч байсан жуулчинд цагийн дараа ирж визээ аваарай гэх нь сонсогдлоо.

Гурван аялагч Элчин сайдын яамнаас гарч хаа нэг газар кофе уухаар болов.

-Би цуг явъя, дахиад 3 цаг гаруй хүлээх юм чинь. Танилцъя “Амай Монгол” гэхэд Дидиэр Бельги, Стив Австрали, Мартин Герман гэж тэд өөрсдийгөө танилцууллаа.

20060108-1 (3)

-Би Стивд баярлалаа гэв.

-Яасан гэж?

-Би Суданы виз авах гэж 3 удаа өргөдөл өгсөн боловч Израиль улсад зочилж байсан болохоор 8 сар гаруй энэ улсад гацсан юм. Өнөөдөр та зураг авч байгаад консулын ажилтны анхаарлыг татсан тул миний паспортыг гүйцэд шалгалгүй виз өгөхөөр боллоо.

Тэрээр -Зүгээр зүгээр. Ямар санаатайгаар тэгсэн биш. Миний камерын мэдрэгчтэй дэлгэц халаасанд байж байгаад хагарсан юм. Одоо ямар ч тохиргоо хийх боломжгүй болсон. Хэрвээ аяллын камер авах бол хэзээ ч мэдрэгч дэлгэцтэй камер битгий аваарай. Аялахад тохиромж муутай юм байна шүү гэж зөвлөлөө.

Бид хажуугийн Интер Континентал буудлын кафед орж үдийн хоол идлээ. Тэд миний аяллын талаар сонсоод гайхав.

-Монгол оо? Дэлхийг тойрч байгаа? 8 сар виз хүлээсээн? гээд л асуултаар булж эхэллээ.

Би түүх соёлоо ярьж, та нарын хөгжил буурай гэж бодож байгаа Монгол улс чинь агуу түүх соёлтой улс. Зөвхөн өнөөдөр шилжилтийн үеийн бага зэргийн бэрхшээлтэй байгаа юм гэдгийг тайлбарлав.

Та нар Судан явж байгаа юм бол цуг явцгаая, галт тэргээр явах уу, автобусаар явах уу гэж асуутал

-Бид өөрийн унаатай гэлээ.

-Ямар унаатай вэ? гэж асуутал

-Том оврын ачааны 2 тэрэгтэй. Бельгиэс энэ хүрсэн, урагшаа Кени хүртэл явна гэв.

Египетээс Судан, Этиоп, Кени хүртэл явах байсан нь миний төлөвлөгөөтэй яг таарсан тул хамт явъя гэж бодлоо. Ингээд цаг болж тэд визээ авч, харин би дахиад 2 цаг гаруй хүлээх байсан тул тэднээс машинаа хаана тавьсныг асуулаа.

-Чи итгэхгүй байх. Бид Пирамидын өмнөх зогсоол дээр хоносон, өглөө босоод Пирамид харах сонин юм билээ гэв.

Хотын төвөөс тэдний хөлсөлсөн таксигаар Пирамидын зүг явлаа. Машин дээрээ ирээд тэд унааныхаа мөнгийг төлж, харин жолооч нь надаас нэмж $20 нэхэв.

–Яасан гэж $20 төлөх билээ гэхэд тэрээр хотын төвөөс Пирамид ороход $20 байдаг юм гэнэ.

–Хүүе хөгшөөн чи зүгээр үү? Би энд амьдардаг хүн байна. Хотын төвөөс энд хүртэл метронд суухад 20 цент ч хүрэхгүй. Тэглээ ч манай найзууд хөлсийг чинь төлсөн шүү дээ! Ямар ханадаггүй хүн бэ гэж нутгийн араб хэлээр ширүүхэн хэллээ.

8 сарын хугацаанд арабаар чөлөөтэй ярьдаг болсон би энэ зэргийн зүйлийг төвөггүй цэвэр хэлж байв. Намайг юу ч мэдэхгүй жуулчин гэж бодож байсан жолооч арабаар аялгагүй шахам ярихад гайхаж, эндхийн байдлыг мэддэг хүн байна гэж бодон мөнгө нэхэхээ болилоо. Манай Олон улсын харилцааныхан дор хаяж таван хэлээр ярина шүү дээ.

20070108-1 (7)

Пирамидын хашааны өмнө аяллын зориулалттай 2 том ачааны тэрэг зогсож байв.

Үнэхээр сэтгэл хөдлөм.

Гал тогоо, ОО-ийн өрөө, унтлагын орнуудтай, жижиг мотоцикл хойноо тогтоосон жинхэнэ аяллын, мөрөөдлийн унаа.

20070108-1 (8)

Биднийг очих үед тэндхийн цагдаа нар ирж цонхон дээрх торгуулийн хуудас руу заалаа.

20070108-1 (5)

Нөгөө таксины сэргэлэн жолооч цагдаа нартай үнэ ярьж буцаж ирээд Дидиерээс торгуулийн мөнгө гэж нэлээд их хэмжээний мөнгө нэхлээ. Би тухайн үед жолооч худлаа ярьж байгааг мэдсэн ч тэр ярианд оролцсонгүй төвийг сахив. Ингээд торгуулийн хэдийг нь төлөөд хөдөллөө.

20070108-1 (4)

Намайг хаа хүрэхийг асуухад, хотын төв рүү дөхүүлээд буулгачих гэлээ. Дидиер за гэв. Дидиертэй цуг машинд суугаад зам зуураа хэрхэн яаж асуухаа бодож байгаад.(миний аяллын туршид таарсан сайн хүмүүсийн нэг)

-Та нар Судан, Этиоп, Кени орох юм бол намайг цуг аваад явчих. Тэртэй тэргүй та нар 2 машинтай гурвуулаа юм байна. Дөрвүүлээ бол илүү хөгжилтэй шүү дээ. Бас намайг авч явах юм бол танай аяллын албан ёсны зурагчин чинь болъё. Туслах жолооч хэрэг болох ч юм билүү гэж найрааны бүх аргаа хэрэглэлээ.

Тэнгэрээс бууж ирсэн ийм том боломжийг алдаж болохгүй шүү дээ.

-Тэгвэл тэг тэг. Гэхдээ чи виз авах, цүнхээ баглах гэж ажил болно шүү дээ. Бид одоо яаралтай өмнө зүг хөдлөх ёстой байна.

-Та нар хаана хонох юм бэ?

-Хургада хотод.

–Тэгвэл утсаа өгчих. Маргааш өглөө Хургадад би яваад очъё! гэлээ. Шинэ найз утасныхаа дугаараа өгөв.

20070108-1 (10)

Өмнө нь Египетээс гарц хайж байхдаа Хургадад төдийгүй Египетийн бүх хотод очиж байсан тул төвөггүй санагдлаа.

Утсыг нь тэмдэглэж аваад, зам дээрээс унаа хөлсөлж Суданы Элчин сайдын яаман дээр очив. Цаг болсон байсан ч хаалган дээр түр хүлээж байгаад, жаахан хоцорч ороод шууд паспортаа аваад гаръя гэж бодлоо.

Дотогш ороход нөгөө визний бүртгэлийн залуу байсангүй. Паспортоо хаанаас авах вэ? гэж асуухад нэгэн өрөөг заав. Тэр өрөөнд ороход албаны хүн миний паспортын хуудсыг эргүүлээд –Энэ Суданы виз гэж харууллаа. Бусад хуудаснуудыг үзэж эхлэх үед би араб хэлээр хамаатай, хамаагүй баахан зүйл ярьж, анхаарлыг нь өөр лүүгээ татахыг хичээв.

Америк, Япон, Европоос гадна Арабын улсуудын визний дунд Израиль улсаас гарсан “Таба” хилийн цэгийн тамга анзаарагдахгүй өнгөрлөө.

Би паспортоо дотор нээж үзсэнгүй. “Шукран” (баярлалаа)  гэж хэлээд гарахын түүс болов. Каир хотын төв метроны дэргэдэх кафенд орж тухлан сууж сая л нэг паспортаа нээв.

20070108-1 (12)

Толгой дотор яагаад ч юм “Оддын дайн” киноны ая эгшиглэнэ.

Суданы виз тавигдсаныг хараад гүнзгий амьсгаа авч, паспортаа үнсээд инээмсэглэв.

Энэ визийг хүлээсэн 8 сар миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байсан юм. Египет улс миний хувьд Зөвлөлт, Япон, Америкийн дараа орох дотно сайхан орон болж чадсан билээ.

Египет дэх хамгийн сайхан болон бэрхшээлтэй дурсамжуудаа эргэн санаж, арабуудын соёл, шашныг маш сайн ойлгодог, бас араб хэлийг тодорхой хэмжээнд сурсандаа баяртай байв.

Паспортоо дахин дахин нээж Суданы визийг харах бүрт торноосоо нисэх гэж буй шувуу шиг санагдана.

Нүдний өмнө Африк тивийн үүд нээгдэж буй мэт харагдавч ямар хүнд зам хүлээж байсныг Шарм Эль Шейхийн наран шарлагын газар сайтар амарсан миний бие төсөөлөө ч үгүй юм.

Магадгүй нэг паспорт дээр Америк, Израильд зочлоод, дараа нь Суданы виз авч чадсан дэлхийн анхны аялагч ч байж магад хэмээн бардам байлаа.

Автобусны төв буудлаас Хургада орох унаа асуутал шөнийн 00 цаг болон өглөөний 7 цагт явдаг гэв. Би шөнийн автобусыг сонговол өглөөний 6 цагт тэнд бууж шинэ найзуудаа олох боломжтой юм байна гэж бодлоо.

Миний найз Самир ажлын түлхүүрээ надад өгсөн байсан тул Каир хотын төвд байрлах 4 өрөө байранд нь би хэд хоног ганцаараа амьдарч байв.

20070108-1 (13)

Цүнхээ баглаж, найз Самир эхнэрийн хамт намайг автобусны буудал руу хүргэж өглөө. Тэр хоёр энэ бүх хугацаанд надад тусалж, ах эгч шиг минь болсон билээ.

Би баярласнаа илэрхийлж салах ёс гүйцэтгээд, түлхүүрийг нь эргүүлэн өгөөд зургаа татуулав. Монгол орондоо урилаа.

20070108-1 (14)

Хургада орох автобус цөөн хүнтэй байсан тул арын суудлыг хөндлөнгөөр нь эзлээд шууд унтлаа. Замын дунд хэд хэдэн цагдаагийн постууд дээр цагдаа цэргүүд намайг сэрээж, паспортыг минь шалгаж байсан ч, хэн нь ч миний виз дууссан болохыг анзаараагүй юм.

Үүрээр Хургадад ирж, Дидиер лүү залгаж, холбогдохыг оролдсон ч утас нь салсан байсан тул смс бичиж үлдээв.

Сэрүүхэн байсан тул бүх хувцсаа давхарлаж өмсөөд, автобусныхаа жолоочийг гуйж байгаад арын суудал дээр үргэлжлүүлэн унтлаа.

Зүүдэн дунд смс чимээ сонсогдож, “сая л Хургадад ирж байна, эндхийн Мак Дональдс-д уулзъя” гэж Дидиер бичжээ.

Цүнхээ үүрээд Мак Дональдс дээр ирж “Африка экспедиц” багийн нэг гишүүн нь боллоо.

20070110-1 (15)

Дараагийн 3 улс руу энэ машинаар явах тул Африкийн төв хүртэл 4 улсаар Монголынхоо далбааг мандуулах зөвшөөрлийг Дидиерээс авлаа.

20070111-1 (17)

Тэрээр миний эх орноороо бахархах сэтгэлийг хэдийн мэдсэн тул туг тогтооход татгалзсангүй, харин ч туслав. Машин дээр нь “Амай дэлхийг тойрч байна“ гэсэн наалтаа ч наалаа.

20070111-1 (18)

“Африка экспедиц” тэмдэглэлүүд энэ үеэс эхэллээ.

20070110-1 (22)

Хэдийгээр Суданы визтэй байсан ч хил нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол элбэг гэж жуулчдаас сонсож байсан тул Суданы хил хүртэл түгшүүртэй хэвээр.

Аялал үргэлжилсээр…

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Join the Conversation

14 Comments

  1. Bi ene zun Hovsgol mon baigal nuur uzen gej tolovloson baigaa. Tour companiudad handah uu esvel naizuudtaigaa Amai shig yavah uu gedgee haraahan shiideegui baina. Yah uu humuusee? Tour Companiudad handval nadad l hyalbar baih baih. But adal yavdalgui shuu dee tee. Manaihan gadaad uls orniig l goe saikhan buur zarim ni bisherdeg getel ugtaa ted ooriin uls ornii tuuh soyol, baigaliin saihniig uzej nud tailaagui biadag shuu dee. Tsomooroo ehleed Mongol eh orniihoo ontsog bulan burt ochij gaihamshgiig medriildee tehuu! Tuuh soyoloo sudalj mediildee. Zaluusaa bid her zereg tuuh soyoloo meddeg bilee. Hehehe bodson chini ooroosooo ichchihlee. Nad shig zaluus olon baigaa gedegt itgeltei baina. Zaluusaa Amai aas suraltsii. Ene site-d regularly ordog bolohoosoo omno bi ayalah talaar zovkhon morooddog heregjuuldeggui baij. Gehdee on garsnaas hoish hed heden ayalal tolovloson. Zaaval heregjuulneeeeeeeeeeeeeeee. mongo number one bish shuuu. olj avsan medleg number one. Minii bodol. Zaluusaaa commentoo nisgeed baigaarai.

  2. Bi Mongoliin baruun hyazgaaraas zuun khyazgaar khurtel bugdeerend ochson. Mongoldoo kharitsangui juulchlal khogjson gazar ikhenkh tokhioldold mongo olokh bolomj gesen baidlaar gadaad khunees bolomjtoi bol khed dakhin ondor une khelne. Omno Amaigiin blog deer bichsen baisan. Ekhelj medeej visanii mongo awj baigaa.Olon sar bolokh gadaadad burtgel geed bas mongo tolno, burtguuleegui bol torguuli geed odor tutamd bodood ondor tolbor. Ene bukhniig ni kharaad ulsaa orowddog l yum. Aylal juulchlal khogjikh odii bainaa. Mongol juulchid ch ooroo khamgiin turuun medrekh ni Hovsgold ochson ch ter darkhan tsaaztai gazar l gene, zamiin tolbor l gene, baga bagaar mongo awaad l baidag yum. Awsan mongo ni unekheer uls ornoo khogjuulekhed tus bolbol ch yaakhaw. Gants khoyor erkh medeltei ni khumslaad baiwal ch yu l bol. Yaraianii sedew khondoorchikhloo. Tour compani ch demii baikh. Ooriin khussen zuiliig olj uzej chadakhgui. Mongol kheleeree yarij baigaa bolokhoor oorsdoo yawj uzwel iluu goyo baikh. Shawart suukhaas ogsuuleed l ikh goyo. Ongotsoor yawbal bied l amar. Medeej Mongoliin khamgiin ondor khogjil gedeg ni juulchin ochij baigaagui khodoonii ail olood 7khonowol ikhiig bodogduulna shuu. Arkhangai aimagt khot aild 7khonoson chini yawakh ued aaruul orom khurtel belegleed ogt tanikhgui ailuud baisan mortloo setgel khodlokh yum bilee. Odoo 10jil boljiino. Martaj chadakhaargui setgegdel torson shuu.Hovsgolruu ooriin khiildeg zawi awaad yawbal ikh goyo shuu.

  3. Монголоороо аялна гэсэн дээрх сэдвийг үргэлжлүүлэхэд бид ангиараа Булган, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл гэсэн маршрутаар аялах гэж байгаа. Манай ангийнхөн ч цөөхөн л дөө, бас 2-хон эрэгтэйтэй :-(… Хүмүүс хүүхдүүд туршлага дутна, зутрана гээд байх юм… Гэхдээ л хөгжилтэй, бас их зүйл сурах байх гэж бодож байгаа… Одооноос маршрутаа нарийвчилж гаргаад, мөнгө, санхүүгээ тооцож байгаа… Can’t wait!!! Амайд гэж хэлэхэд Чамайг үнэхээр зоригтой юмаа гэхээс өөр үг олдохгүй нээ. Бас чамайг ЮУ ингэж аялахад хүргэв гэдэг их сонин байна… Боломж гарвал шалтгаанаасаа хуваалцаарай… БИ МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ гээд гэсэн лоозогносон зүйл бичихгүй байх гэж найдья 🙂

  4. yanz byriin tour olon bdg bh shyy, shar nomiig neg yzehed ilyydehgyi bh. baigali nuur ruu oorsdoo ochood uchraa olood yavsan n ilyy deer gj sonsson

  5. Amai tanii amjilt byalxaar duuren eson shidiin tsagaan xusel buelen doloon burxanii avralaar tavan tiviin ayan zamdaa saadgui aylaarai. Bi irex 2011 ond Omnod Afrik-d mongoloo toloolon delxiin emzeg bulgiin conference-d xeden mongol noxodiiin xamt orox gej baigaa tul tiish yavaxad unetei zovolgoo ogno uu? Thanks Bro….

  6. Sudan Darfurt boon l dain dajin bolj baigaa shuu, bolgoomjtoi yawaarai daa!!!

  7. Whats up bro? Amerikt turgen uulzah mochiig bid ih huleej bna. Olon ornoor bogood turgen turgen garaad ireerei. See you soon!

  8. yaaya gaihaltai ymaaa …….. bi joohon bhda 3 duuteige beejind ochod tuurch bileee…. tosch avah hun irku hog bolj bilee….. gtel manai ene amai lag ymaaa baharhaj bna…

  9. huuye elmarg yvj yh gj baisii ..tanidag metronii zurag baina sh dee…have a safe trip..
    end irsenee helehgui uulzahgui yu daa ..

  10. mash sonirholtoi bichleg bna. urgeljlel-iig ni unshmaar l bna… oldoggui ee.

  11. Haramsaltai n chinii temdegleliig onoodor l olj unshij bna tegeed omnoh comment-do bichsenchlen just cant stop reading it!
    1. Ug n bol Israel-s garahda orohdo passport-deeree daruulahgui geed heleh yum bol neg hawsralt aytai tsaas vdeed tamgaa dardag daraa n teriig n zugeer awchij bolno.
    2. Sudan zereg muslim arab ornoor orohdo bi Israel-d bish Palestine-d ochson yum gej helj bolno, yagad gewel Palestine oroh oor zam bhgvi l de, zaawal Israel-r dairna.
    Gewch ene medeelel chamd hojimdson bailaa sorry gehde busad humust hereg bolj magad l gej. i’m in Darfur Sudan at the time being and came here via Cairo.

  12. SUDAN bol amerikuudiin xar gaigaar xoorondoo xagarldaj zorchildsen uls.barag 2 xuvaagdaj baigaa.tiichee neex zuulchin bolj mayaglaj yavj amia aldav.
    SUPPORT-ISRAELIS.COM GEED OROOROI.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *